Манчестер Юнайтед 2 - 0 Шефилд Юнайтед
Гоол - Каррик 4', Рууний 50'
МанЮ
----------------------------------Кушчак-----------------------------------
Флетчер-----------Браун-------------------Хайнц-----------Эвра(21' Ричардсон)
Роналдо-----------Каррик------------------Скоулз-----------Рууний
------------------------------------------Гиггз(80' Сульшер)-------------
--------------------------------Смит-----------------------------------------
Саб - ВДС, Каткарт, О Ши, Ричардсон, Сульшер
2 дараалсан бүтэлгүйтэл. 2 дараалсан гайхамшиг. Үүний дараа юу болохыг бурхан л мэдэх байх. 10 хоногийн өмнө Помпейд хожигдсоноор ердөө 3хон оноо биднийг Моуриногийн цэргүүдээс тусгаарлаж байна. Би нэг зүйлийг боддын. Улирлын турш манайхан ямар тоглолт, челсигийнхэн ямар тоглолт үзүүлсэнийг бүгд мэднэ. Тэгтэл яг одоогийн байрнаас харвал Челси 1 цомтой, манайх цомгүй. Лигт 3хан онооны зөрүүтэй. ФА-д хоёул аваргын төлөө шалгарсан. Аваргуудын лигт хоёул 4т үлдсэн. Энэ арай л шударга биш санагдаад байнаа. За тэр ч яахав САФ энэ тоглолтод ВДС-ыг амраажээ. Уг нь би бодохноо Каткартыг баруунд Флетчерийг баруун хагаст гаргаад Гиггзийг 1 тоглолт амраах байх гэсэн чинь САФ тэгсэнгүй. Хамгаалалт яг өмнөх тоглолтын адил. Тоглолт эхлэх гээд л .... Star Sports-оор Real Fans Understand-ын реклам яваад л..... Нөгөө талд "Гоонь эрчүүд" Ситигийн хаалгыг мялаасан баяраа тэмдэглээд л....... Шүгэл дугарч тоглолт эхэллээ. Манайхан уламжлалт улаан өмсгөлтэйгээ. Шефилдийнхэн цагаан хар алагласан өмсгөлтэйгээ. Шелтон гээд нэг нөхөр манай 3 хамгаалагчийг мангартуулаад авч байна. Скоулз л хойноос нь очиж алдаа хийн зогсоолоо. Хаалттай цохилт. Аз болж Шефилдийнхэн яг Кушчак руу цохилоо.
ГООООООООООААААААААЛЛЛЛЛЛЛ!!!!!!!!!!!! Каррик Роналдогийн ассистаар. Сайхан байнөө. Улирлын эхэн болон дунд үеэр манай амжилтын гол үндэс найдвартай хамгаалалт байсан гэж ярьдаг. Тэгвэл хамгаалалтад асуудал гарсан энэ үед манай довтолгоо л багаа авч явж байна. АААААААААА!!!!!!! Рууний минь дээ. Хаалгач руу биш хаалганы хоосон зай руу цохь. Хамгаалагчийг нь хөөрхөн аргалсан ч хаалгачид блоклуулчихлаа. Тун хурдан тооны харьцаа 2-0 болох шахав. Флетчер урд л гүйгээд байх юм. Хамгаалагчаар тоглож байгаагаа нэг л мартчаад байх шиг байна. Роналдо гайхамшигаа үзүүлсээр л .... Фердинанд, Вида, Невиллгүй хамгаалалт нэг л тийм... Роналдог унагасныхаа төлөө Шефилдийн Жиэри шар авч байна. Рууний нэг нөхөрт эвгүй түлхүүлээд бөмбөгөө алдахад нь шүүгч алдаа өгсөнгүй. Манай хүн ч яаж зүгээр өнгөрөөхөв. Шарандаа нилээн ширүүн тоглолт үзүүлээд авав. Новш... Шефилдийн Казим Ричардс манай Эвра дээр бүдүүлэг алдаа хийлээ. Гэхдээ шүүгч карт өгсөнгүй. Эвра гэмтчлээ. Арай ч дээ. Манай хамгаалагч нар яасан гэж ийм их гэмтэл авнам бэ. САФ Ричардсоныг зүүн хамгаалалтад гаргалаа. Эрсдэлтэй л юм хийж байна даа. Би л лав Ричардсонд итгэхгүй байна. Ээ болилдоо. Смитийг унагачихлаа. Манай хүний шорт нь урагдчихаж. Солиосой хэхэ. Энэ шефилдийнхэн нилээн бохир тоглолт үзүүлээд байна. Кеке Роналдо баруун хамгаалалтад гүйж явах юм. Одоогоор манайхан нэг иймэрхүү л байрлалаар тоглоод байна.
----------------------Кушчак--------------------------
------------Браун-------------Хайнц-----------------
----------------------------------------------------------
Флетчер---------------------------------Ричардсон
------------------Каррик----Скоулз------------------
---Роналдо-------------------------------Рууний---
-----------------Смит-----------Гиггз----------------
Кеке бараг л хоёр хамгаалагчтай. Нөгөө хоёр нь урагшаа довтлоод алга болчих юм. Гиггзи... 2 хамгаалагчийг лайтай аргалаад кросс хаясан ч хаалгач дээр нь оччихлоо. Рууний 16 дотроос цохисон ч хаалгачид блоклуулчихав. Шефилдийнхэн тэнэгтэж байна даа. Өөрсдөө балиар бохир тоглож байж манай Смитийн жаахан алдаан дээр шар өгүүлчлээ. Үзэгчид шүүгч рүү орилолдоод л ..... Өө хөөрхий нөгөө талд буунууд тэнцээний гоол алдчиж. Рууний жаахан нервтээд байна. Шүүгчийг чөтгөр идээсэй. Руунийг 16 дотор цамцнаас нь татаад унагасан ч тоосонгүй. Манай хамгаалалтынхан том алдаа хийх шахав. Шефилдийн довтлогч Шелтоны цохилт хаалгатай тун ойрхон зөрөв. 1р үе өндөрлөв.
Манчестерт бүрэнхий болжээ. Цэнгэлдэх гаднаасаа лайтай харагдана. Рууний хоёр дугаар үе эхлэнгүүт гоолдох шахав. Манай хамгаалалт алдаа гаргасаар л... Рууний WOW!!!!!!!!! 50'. Ямар гоё гоол хийвээ. Гиггзийн ассистаар.... Шелтон Брауныг аргалаад цохьсон ч хаалганы дээгүүр. Браун муухай царайлав. Вэббэр Хайнцыг хуураад цохьсон бас л гадуур. Хамгаалалт нэг л бишээ. Би л лав клийн шийт хийнэ гэдэгт эргэлзэж байна.Смит 3-0 болгох шахав. Даан ч хаалгачтай дэндүү ойр байсан болохоор мөргөсөн бөмбөг нь яг хаалгачийг оночихлоо. Хамгаалалт дахиад л алдаа. Кушчак багаа аврав. Энэ тоглолтод Рууний Fifa07 дээр хурдтай довтлогчид яаж сугарч гарч ирдэг билээ яг л тэрүүн шиг сугарч байна.Смит... Түүний аюултай цохилтыг Шефилдийн хаалгач хаалаа. Гэхдээ энэ цохилтод Флетчерийн гүйцэтгэсэн үүрэг их. Хэдхэн секундын дараа Руунийгийн дамжуулалтаар Роналдо тооны харьцааг холдуулах гэсэн ч Кенни дахиад л хаачлаа. Дахиад л Роналдогийн цохилт, Кеннигийн блок. Юу болоод байнаа Роналдод шар өгчихийн.
Кеке манай хүн 16 дотор Моргантай ширүүхэн үзэлцээд авч. Хоёул шар. Яаая манайхан яг алуулах гэжийна. Хайнц эхлээд хамгаалж буй хүнээ алдсан ч хойноос нь очоод таклдчихлаа. Гэхдээ шүүгч сайн харсан бол гарцаагүй пеналти. Шефилдийн сэлгээ. Манай академид Гиггз энэ тэртэй хамт тоглож FA Youth Cup хүртэж явсан Гиллеспи талбайд орж ирж байна. Бекхэмд байраа булаалгаад манайхаас явсан даа. Сэтгэл нь улаан залуу. 79' Супер Саб Оле орж ирэх нь.... Роналдо айлын хамгаалагчийг жинхэнэ мангартуулаад хаалга руу цохьсон ч Кенни хаачлаа. Манай хүн гоолдий л гэж бодоод байна. Скоулз бүдүүлэг тоглосныхоо төлөө сануулга авч харагдана. 81' Оле Райанаар солигдож орж ирлээ. Ахлагчийн тууз Скоулзад. Манайхан бөмбөгөө барингаа өөрсдийгөө амраагаад л .... Шефилдийн алсын цохилт хөндлөвч онож байх юм. Шүгэл дугарлаа.
Тоглолтын Стат
МанЮ ----------------------------------------- Шефилд
64%-------------Бөмбөг эзэмшилт--------------36%
15(10)----------Цохилт(Хаалга руу)-----------11(3)
3---------------------Хаалт(Save)-------------------9
3---------------------Шар карт-----------------------3
4-----------------Булангийн цохилт---------------1