by kayo » Tue Apr 24, 2012 1:13 pm
Өнгөрсөн тоглолтон дээр Пеп яалтчгүй тактикийн хэд хэдэн алдаа гаргасан л даа.
1. Алвесыг өнгөрсөн жил вингер дээр хэд хэд тавиад ямар ч үр дүнд хүрээгүй тэгсэн яг реалын эсрэг тоглоход вингер дээр тавьчихдаг. Алвес бол хойноос хурд авж довтолгоонд оролцдог фулбайк хүн вингер дээр гарахаар хойноос гүйлт байхгүй, дэмий зогссоор байгаад таардаг, тэгээд нөгөө талд Телло.
2.Теллог гайгүй цохьдог болохоор нь Мэссигийн ачааллаас багасгаж хаалга руу цохь гэж гаргасан, даанч том тоглолтын туршилгагүй яалтчгүй балчирдсан л даа, Педро өнгөрсөн жилийн формоороо байсан бол хусчих л байсан байх. Нөхрийг тэгээд ганц Албиол гараад л ажилгүй болгочихсон.
Урд талын хоёр вингер нь ажиллагаагүй, Пепе Рамосд ямар ч дарамт байхгүй чөлөөтэй гол руу очиж Мэссиг марклах боломжтой болсон.
3. Алвесыг урагшаа тоглуулаад хойно Маше, Пуёол, Адриано гурвыг хойно үлдээсэн, хамгаалахад Бускутс хойшоо орж Тиаго Бускутсын байрлал дээр очсноор 4-3-3 болсон. ДМ тоглогчийн хамгийн эхний үүрэг бол бөмбөгийг аюулгүй болгож, хамгийн аюулгүй хүнд өгөх ёстой. Харин Тиаго бол ДМ биш, өөрөө бөмбөгийг илүү эзэмшиж, урагш нь рисктэй пасс ихийг өгдөг АМ хүн, их ч олон удаа бөмбөгийг дунд таслуулж реалд сөрөг хийх олон боломж олгосон.
4. Пикег гаргаагүй. Хойно өндөр хүн байхгүй реалын корнер болгон нь аюултай болж байсан, үр дүнд нь ч нэг гоол алдсан. Яагаад гаргахгүй байгааг ёстой Пеп л мэдэх байх.
За тэгээд тактикаас гадна сэтгэл зүй. Реалыхан бол тэнцэхэд л хангалттай, хожигдсон ч 1 онооны илүү, тэгээд айлын талбай дээр гээд маш тайван, сандрах асуудалгүй, өөртөө итгэлтэй тоглоцгоосон. Манайх харин эсрэгээрээ хожихгүй л бол болохгүй, өөрийн талбай дээрээ гээд хамаагүй их дарамттай тоглосон, шууд урагш нь ямар ч найдваргүй бөмбөг хаяж таслуулаад л маш эмх цэгцгүй, магадгүй Пепийн эринд тоглосон хамгийн муу тоглолтоо гаргасан.