Хариу тоглолтыг гэртээ авсны ашигтай талыг гаргаж чадсангүй ээ.. Хараал идсэн нерв барсан тоглолт боллоо..
Ердөө ганц гоол хийхэд л асар давуутай болчихоор байлаа л даа.. Аз үнэхээр их дутлаа.. Шон, хөндлөвч, зарим тоглогчдын маш тааруу гүйцэтгэл алаад хаячихлаа.. Чех гэхдээ үнэхээр мундаг байсан.. Мэсси гоолдохгүй үед өөр нэг гоол хийдэг хүн хэрэгтэй байна.. Цэвэр довтлогч гэсэн үг л дээ.. Алексис, Сеск нар тоглолтыг аль хэдийн шийдчих газар байлаа. Сеск-н хувьд улирлын эхэнд байсан шигээ формгүй байна, тэгээд ч нөхөр довтлогч биш.. Алексис хамгийн ихдээ улиралд арав гаран гоол л хийсэн байдаг, мөн л довтлогч биш.. Хоёулаа шинэ хүмүүс, анхны улирал.. Дараа дараагийн жилээс манай гол тоглогчид болох нь илэрхий байгаа улс, нэг тоглолтонд муу байвал муулаад байх хэрэг байхгүй биз.. Камп ноуд бас иймэрхүү л гараа гарах биз, одоогоор бидний хамгийн сайн сонголтууд л байна шүү дээ.. Тэд ч тоглох үүрэгтэй энд байгаа.. Вилья, Афеллай гэсэн тоглогчид маань үнэхээр үгүйлэгдэж байна шүү.. Пэдро, Күенка, Тиаго нар сэлгээгээр орж ирээд арай л өөр болж ирж байгаа ч бас л гараанаас тоглосон бол яах байсан бол, хэн мэдэхэв.. Өчигдөр үнэндээ азгүй л байлаа.. бороо ч орж байх шиг.. Манай багийн тоглолтын агуулга бол тийм ч муу байгаагүй гэж бодож байна.. Пэпийн хүссэнээр л явж байсан болов уу.. Эцсийн мөчид л жаахан аз дутчихлаа.. Алдсан гоол яг цаг дуусах гэж байхад муухай орсон доо.. Мэссиг эвгүй унаад боссонгуут дамжуулдаг хэн байсан бэ, тэр их буруу шийдвэр болсон.. Мэсси тэр дороо бөмбөгөө таслуулаад нөгөөх нь явсаар гоол, Мэсси ч их харамсаж байгаа харагдсан.. Ер нь л нэг ёзгүй өдөр байсан.. Мэсси гэмтэж бэртээгүй нь яамай.. Айл бол бүрэн бүрэлдэхүүнээрээ хамгаалж байна билээ.. Челси-н тэр шигүү, айхтар нягт хамгаалалт Камп ноуд тоогоо хамгаалаад бүр л аймаар сууж хамгаалах байх.. Пэп болон багийнхан их л сайн бэлдэх хэрэгтэй.. За тэгээд ямар ч байсан тулаан дуусаагүй байна.. Камп ноуд тэднийг хүйтэн шүршүүр хүлээж байх болно..
THE RESULT:
Chelsea FC: 1
FC Barcelona: -
GOALSCORERS:
Chelsea FC: Drogba (45+2′)
FC Barcelona: None
LINE-UPS:
Chelsea FC: Cech, Ivanovic, Terry, Cahill, Cole, Obi Mikel, Meireles, Ramires, Lampard, Mata and Drogba
FC Barcelona: Valdés, Alves, Puyol, Mascherano, Adriano, Busquets., Xavi, Iniesta, Fabregas, Messi and Alexis
SUBSTITUTES:
Chelsea FC: Turnbull, Bosingwa, Essien, Malouda, Kalou, Sturridge and Torres
FC Barcelona: Pinto, Bartra, Thiago, Piqué, Pedro, Keita and Cuenca
SUBSTITUTIONS:
Chelsea FC: Kalou on for Mata (73′), Bosingwa on for Ramires (89′)
FC Barcelona: Pedro on for Alexis (65′), Thiago on for Cesc (78′), Cuenca on for Xavi (86′)
CAUTIONS:
Chelsea FC: Ramires (69′), Drogba (86′)
FC Barcelona: Pedro (71′), Busquets (75′)
Тоглолтын стат:
http://www.fcbarcelona.com/football/fir ... lona/stats