Moderator: Хөлбөмбөгийн модууд
by Devil 7 » Fri Mar 16, 2012 7:59 pm
by Realist » Sat Mar 17, 2012 12:35 am
by Devil 7 » Sat Mar 17, 2012 9:36 pm
by Анхбая® » Sat Mar 17, 2012 10:10 pm
by У.Тэмүүжин » Sun Mar 18, 2012 1:49 am
by SerGo » Sun Mar 18, 2012 1:40 pm
by Olzii » Sun Mar 18, 2012 6:07 pm
by Royal » Mon Mar 19, 2012 2:35 am
by Royal » Mon Mar 19, 2012 2:38 am
by MR.Batka » Tue Mar 20, 2012 4:13 am
by Johny » Tue Mar 20, 2012 9:11 am
by Mr S » Tue Mar 20, 2012 3:03 pm
by spain man » Tue Mar 20, 2012 5:50 pm
Mr S wrote:Muamba's first words were: Where's Josh? /his three-year-old son/
mirror deer 2 tsag zurh ni zogsson gechij...... tegvel uhchihne biz dee...... harin bbc 6 minut zogsson gej....... yaraltai arga hemjee talbai deer avaagui bol uheh baij....... er ni Jose-n achaar amid uldsen gehed bolohiin.....
Cech Gudi zereg gemtdeg toglolt deer emnelgiinhen udaan irsnees bolj Jose FA-d hel am hiij baij togloltiin uer buren tonog tuhuurumjtei mashin stadionii gadna bairluuldag bolson gej bsan........
by Gooner » Tue Mar 20, 2012 6:08 pm
by zigo » Tue Mar 20, 2012 6:10 pm
by zigo » Tue Mar 20, 2012 6:11 pm
by meesh » Tue Mar 20, 2012 6:15 pm
by Zz » Tue Mar 20, 2012 10:09 pm
UULAA wrote:ЯДУУ, ЯДРУУ "ПРЕМЬЕР ЛИГ"
Энэ жилийн “Премьер лиг” ямар уйтгартай болж байна аа. Шимтэн үзчихээр тоглолт гэж тун бага байна. Шууруулж гарах клуб гэж маш цөөн байна. “Их тав их зургаа боллоо” хэмээн англичууд л өөрсдийгөө хөөрөгдөөд байгаа болохоос биш үнэн чанартаа топ дөрвөн клуб нь хоёр болж хорогдсон юм. Өнөөдөр тоглолтын чанараараа ч тэр, амжилтын үзүүлэлтээрээ ч тэр Манчестер хотын багуудыг гүйцэх нь байтугай ойртож очих клуб алга. Дөнгөж өнгөрсөн улиралд л энэ хоёрыг хяргачих гээд байсан “Челси”-гийн байж байгаа царайг нь хар л даа. Энэ баг 2003 онд Оросын тэрбумтан Роман Абрамовчийн эзэмшилд очсоноосоо хойш одоогийнх шиг доройтож байсан түүхгүй. Халагдах нь анхнаасаа л ойлгомжтой байсан Клаудио Раньеригийн үед ч ийм байгаагүй юм шүү. Гэтэл өнөөдөр амжилт гаргаж чадахаа байсны зэрэгцээ тоглож дийлэхээ больж. Бүр довтолгоогоо ч олигтой хийхээ байжээ.
Энэ байдал нь олон тоглолтод харагдсан, сүүлийн тоглолтод ч батлагдлаа. Уржигдрын өрсөлдөгч “Вест Бромвич”-ийн дэргэд “Чэмпионшип лиг”-ийн баг мэт л харагдаж байсан шүү. Миний хувьд намраас хойш нэг л зүйлийг ойлголоо. 15 сая фунтийн үнэтэй /Ийм хэмжээний нөхөн төлбөрийг “Челси” “Порту”-д төлсөн/ Виллаш-Боаш удирдагч биш юм байна гэж. Тэр сайн тактикч байж болно. Гэхдээ шилдэг зохицуулагч биш. Тэрбээр 2011 оны намар “Челси”-д ажиллаж эхэлснээсээ хойш ямар их асуудал үүсгэв. Дандаа л ахмад хөлбөмбөгчдөө гоочилсон байх. Гэтэл ад үзээд байгаа хөгшчүүд нь багийнхаа хамгийн нөлөөтэй улс, хөгжөөн дэмжигчдийн хамгийн хайртай хүмүүс шүү дээ. Ийм том галаар хамаагүй оролдсон нь эцсийн дүнд “Челси”-г бутаргаж орхисон. Эхлээд Дидье Дрогбаг жийх гэж оролдсон, дараа нь Фрэнк Лампардыг зайлуулах гэж үзлээ.
Мэдээж, португал мэргэжилтэн энэ бүх үйлдлээ бусдын гарт баригдахааргүй, нүдэнд үзэгдэхээргүйгээр хийхийг хичээсэн. Өөрөөр хэлбэл бодит баримтыг бий болгохгүй байхыг чухалчилсан. Тиймээс лидерүүдээ тоглуулахгүй байгаа шалтгаанаа “Тэд хараахан формдоогүй байна” гэсэн үгээр далдалж байлаа. Гэвч хөгжөөн дэмжигчид **н** биш болохоор хэргийн цаад учрыг ухамсарлаж л байгаа. Үүний учир тэд түүний халагдахыг хүлээж байгаа. Гэхдээ гол шийдвэрийг Абрамович гаргана. Стандарт бус нөхөр гэдэг чинь чухам энэ орос эр. Ийм болоод л халах ёсгүй байсан Моуриньо, Анчелоттиг халах тушаалыг гэнэт гаргаад тэднийг өдөрт нь зайлуулсан билээ. Харин өнөөдөр дасгалжуулагчаа халах хамгийн зөв өдөр ирээд байна. Ямар ч эзэн багийг нь нүдэн дээр нь самарч, тоглогчдыг нь нүүрэн дээр нь адалж байгаа нөхрийг тэвчээд суухгүй биз ээ.
Гэвч Абрамович олны үзэл бодлын эсрэг явдаг сонин этгээд тул дасгалжуулагчаа үлдээж мэдэх нь хүн шүү. Тиймээс “Челси”-гийн хөгжөөн дэмжигчид үүнд бэлэн байгаарай. “Челси”-гийн адил “Их дөрвөл”-өөс хасагдсан баг бол “Арсенал”. Энэ клуб энэ жил асар их хохирол амссаныхаа шанг хүртэж байгаа юм. Удирдлага нь мөнгөө нарийлж сайн тоглогчдыг аваагүйгээс болж амбиц дүүрэн Насри болон Фабрегасыг тогтоон барьж чадаагүй. Хамт олныхоо амин сүнсийг алдсан баг мэдээж уруудаж таараа шүү дээ. Гэхдээ бас ч үгүй танагтай байгаа. Үүний гавьяаг ердөө хоёр л хүнд оногдоно. Тэд бол дасгалжуулагч Венгер, довтлогч Ван Перси. Франц мэргэжилтэн гайхалтай зохион байгуулагч байгаагүй бол, голланд хөлбөмбөгчин гарамгай формдоогүй бол “Их буунууд” өдийд 20-р байрт явж байх байсан юм шүү. За яахав, дээшиллээ гэхэд 19-рт гарах байсан биз. Бас нэг азгүй баг байна аа. Түүнийг “Ливерпуль” гэдэг.
Медаль ч авдаггүй, цом ч хүртдэггүй сонин клуб шүү. Үзэж үзэж улирлыг дуусгахад тавдугаар байрт л шалгарсан байдаг юм. Уг нь Далглишийн удирдлагад очсоноосоо хойш хамаагүй сайжирсан юм. Гэсэн авч нэг өвчнөөсөө салаад нөгөө өвчинд нэрвэгдчихсэн. Тэр нь хэнийг ч хожиж, хэнд ч хожигддог явдал. Хожихдоо хүрвэл “МЮ”-г ч бусниулна, хожигдохоо хүртэл “Честефилд”-д ч дийлдэнэ. Үүнээсээ болж л олигтой ахихгүй байгаа клуб дээ. “Их дөрвөл”-ийн гурван баг ийнхүү зүүлэгтэж байх хойгуур “Манчестер Сити” байр сууриа аатай сайн бэхжүүлж амжаад зогсохгүй аварга цолыг нь булааж авахаар зүтгэж байна. Зүтгэл нь ч амжилттай болж байгаа. Саад болох учиртай өрсөлдөгчид нь дээрхийн жишээгээр амьтны доог болж байхад амжилт олохоос ч өөр яах билээ.
Харин “МЮ” л бууж өгөхгүй байна. Фергюсон ч ясны сайн дасгалжуулагч юм. “Манкунианчууд” ч сайн хамт олон юм. Яаж ч доройтлоо гэсэн аварга цолны төлөө зууралдсаар байдаг гайхалтай улс байна шүү. Хагас хамгаалалтын бүс нь эзгүйрчихээд байхад л урагш зүтгээд байхыг нь яана. Хөгшин Скоулз хүртэл шүд зуун гүрийгээд байх юм. Энэ хэдэн нөхөд л ядуу тоглолттой, ядруу үзүүлэлттэй “Премьер лиг”-т өнгө нэмж байх шиг ээ.
by fanaticalantifanatic » Wed Mar 21, 2012 11:05 pm
by sOx » Sat Mar 24, 2012 7:11 pm
by santos leite kaka » Wed Mar 28, 2012 4:37 am
by У.Тэмүүжин » Thu Mar 29, 2012 2:49 am
by сайнаа » Thu Mar 29, 2012 9:58 am
by erdene_b7 » Thu Mar 29, 2012 12:10 pm
Royal wrote:МанЮ ойлгомжтой болж байхад юун Ливерпүүл вэ сураггүй баг шааж явахын хахаха. Ситигийн фататууд бэлтгэлтэй байсан нь дээрээ. Одоо уйлж эхэлсэн ч эртдэхгүйшдээ.
Royal wrote:муамба яг ч үхчээгүй байгаан байналээшдээ. эмнэлэгт нь очиж эргэсэн нь дээрээ