ХЭНИЙ ХӨРГӨГЧИНД ЮУ БАЙНА?? . . . Reebok nation...

Шилдэг тамирчид, шилдэг багуудын танилцуулгуудыг зєвхєн эндээс...

Moderators: El Payaso, .boldoo.

Алинд нь илүү дуртай вэ??

Монгол хоол...
15
52%
Хятад хоол...
0
No votes
Солонгос хоол...
1
3%
Япон хоол...
3
10%
Энэтхэг хоол...
3
10%
Тайланд хоол...
0
No votes
Итали хоол...
2
7%
Орос хоол...
3
10%
Бусад...
2
7%
 
Total votes : 29

Re: Хүүхнүүд наашаа, хүүхдүүд цаашаа...!!! ®

Postby Bibby » Wed Apr 18, 2012 5:40 pm

Reebok

Image

Image

Image
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: Хүүхнүүд наашаа, хүүхдүүд цаашаа...!!! ®

Postby RBK » Thu Apr 19, 2012 9:43 am

Image
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Хүүхнүүд наашаа, хүүхдүүд цаашаа...!!! ®

Postby Makaveli » Thu Apr 19, 2012 2:41 pm

Хулан бид хоёр


Арван долоон нас ч дээ. Хөөрхий. зайлуул. Би тэгэхэд өөрийгөө эр хүнд тооцож явжээ. Гэтэл тэр зун ёстой шалчгар эр болохоо мэдсэн юм. Долдугаар сарын нэгэн өдөр би нутгийнхаа Чингис хаан болоод түүний залуу гэргийн хамт сумынхаа наадамд очихоор эртлэн мордлоо. Гэр Чингис хаан гэдэг маань ердөө л шар Цамба юм шүү дээ. Би түүнд ийм догшин сүртэй хоч өгсөн боловч хүнд хэлдэггүй байлаа. Хурдан морь уяхад нь би түүнд туслалцсан юм. Тэгэхэд над шиг жулдрай амьтан салхин зээрд, цахилгаан хээр гэх мэт үлгэр домгийн нэртэй тэр сүрхий хөлөг морьдыг нь үдшийн чийг буусан хойно хээр аваачиж идээшлүүлэх, өглөө үүрээр чилээгий нь гаргах, өдөр услах зэрэг хар бор ажил хийхээс өөр ямар тус хүргэх билээ.
Шар Цамба гэгч гуч эргэм настай, ирвэсниих шиг жоотгор шар нүдтэй, буржгар хүрэн үстэй, дундуураа ховилтсон урт эрүүтэй бөгөөд майгавтар богинохон хөлөө бат гишгэж нударгаа үргэлж зангидаж явдаг хүн. Шар нүд нь урин зөөлөн харцтай байхыг би ер үзсэнгүй. Нусгай жаалууд бол түүний харцнаас айж хулганан, мөрөө хавчиж, модон өмд өмссөн юм шиг хөдлөхгүй болно. Цамба адуу мал, алт мөнгөөр баян бөгөөд морь арилжих дон туссан хүн. Хавар ногоо цухуйнгуут хэдэн морь сайн ЭМЭЭЛ тохож, сайхан хувцас өмсөөд л хуй салхи мэт арилж өгнө. Тэгээд Хэрлэн Баян-Улаан, Гал шар бүр Дариганга хүртэл доншуучлаад ид зун болсон хойно сайн сайн морьдыг хатир жороо, өнгө зүсээр нь ижилсүүлж хөтлөөд, уулын бэлээр тоос татуулж уртын дуу уянгалуулсаар буцаж ирнэ. Шар Цамбын ид хав ийм л байлаа. Манай нутгийнхний зарим нь түүнийг цагаан омогтой, хийморьтой, сайн эр гэх боловч олонх нь онгиргон сагсуу, олиггүй хүн гэлцдэг билээ. Харин би бол түүнийг Чингис хаан шиг л хүн гэж бодно. Бид үүр цүүрээр өмнө зүг давхиж явлаа. Сумын төв хүртэл хоёр өртөө газар, зам их бартаатай. Жирэмтийн даваа гэж нэг их даваа буй. Нар цухуйхын алдад Чингис Цагаан тохойн айлаар бууж дөрөө чангална гэж бид хоёрыг орхиод жилийж одов. Тэгэнгүүт би дотроо гэнэт баяртай боллоо. Арван долоон насанд, үгүй дээ л эр хүний үнэр орсон байх шүү дээ. Шар Цамбын эхнэрийг Хулан гэнэ. Хулан холын нутгаас хадамд ирсэн, сар шиг сайхан, салхи шиг тогтворгүй амьтан билээ.
Ахыгаа дагаж аймаг руу хоёр жил хэртэй яваад энэ хавар нутагтаа буцаж ирэхэд минь Шар Цамба ийм залуу сайхан эхнэр авсан байлаа. Цамба эхнэрээ үргэлж занчиж, үүр шөнөөр чарлуулж байдаг гэж манай нутгийнхан ярилцаж байлаа. Гэвч би тийнхүү чойжин буулгаж байхыг нь үзсэнгүй.
За тэгээд Чингис хаан бараа сураггүй болжээ. Би наадамд уралдуулахаар сойсон дөрвөн сайхан морий нь хөтлөөд Хулан хүүхний дэргэд цогиулж явлаа. Өглөөний сэрүүнд ээгсэн эргүүлээд Жирэмийн даваа даваарай гэж «хаан» бидэнд тушаасан юм.
Би Хулан хүүхнийг хулгай нүдээр шохоорхон харж ер бишийн баяр хөөртэй явав. Ингээд л давхиад байвал хаа ч хүрч болмоор санагдана.
Цэлмэг тэнгэрт нар мандаж, салхин өмнөөс сэрчигнэнхэд уулын энтээ сүүдэр тусаж байхад, өрнө уулын улбар туяа тусжээ. Нуга газрын шүүдэрт ногоо хөлд шир шир хийж, урдах зам дээрээс болжмор шувуу байн байн ниснэ. Хулан хүүхэн улаан савхин гутал өмсөж, жижигхэн хөлийнхөө өлмийг хотойлгож жийжүү дөрөө жийж , хөх торгон тэрлэгийнхээ хормойг өвдөгнөөсөө дээш цугларуулж, торгон оймсны цаана туяарч байгаа чийрэг булчингаа чангахан ороогоод, боржигин хийцтэй эмээл дээр янзтайхан сууж, шар дурдан бүс эвлэгхэн ороосон нарийхан бэлхүүсээ жороо хүрнийхээ явдлын аясаар үл мэдэг нахилзуулан явна.
Магнай дээрээ сартай жороо хүрэн морь мөнгөн товруут хазаарынхаа амгайг соёондоо өлгөж хазаар даран тэмүүлэхэд үс нь илбүүршсэн тэгшхэн зоо нь үл мэдэг жирвэлзэхийг үзвэл аягатай ус тавьсан ч асгармааргүй, морь эзэн хоёрын энэ байдалд хөгжмийн хөг таарах мэт сэтгэлд маш тааламжтай.
Харин, миний өмссөн хувцас гэвэл, эмжээр нь сэмэрсэн ногоон жигүүн тэрлэг, өвдөг дээрээ зууван нөхөөстэй цэрэг өмд, хугархай саравчтай хуучин муу малгай, унасан морь гэвэл, Чингис хааны адуун сүргийн адаг, ааш муутай алаг үрээ байлаа.
Хулан, уулын орой харж уянгат дуу аялж явснаа намайг нүднийхээ булангаар харж доогтойхон инээмсэглээд, Сампил аа чи дуулаач гэхэд миний царай яах ийхийн завгүй улаа бутраатахлаа. Өнчин хүн дуулаач гэгчээр 6и тэрүүхэндээ л зэгсэн хоолойтой байжээ. Адуу малд явахдаа дуу аялж хадны цууриа чагнадаг өвчтэй юмсан. Би сүүндээ цадсан тугал шиг хэлээ долоож, эхлээд тун онхио муутайгаар «Ар Хянган уулан дээр нь гараад харахад» гэдгийг дууллаа. Хулан намайг ингэж дуулна гэж огтхон ч санаагүй тул морио татаж сайхан алаг нүдээ тормолзуулан мишээв. Тэгэхээр нь би урам зориг орж, ухаан, хоолой хоёрынхоо чадлыг шавхаж харь хол явсан хайрт ганц охиноо мөрөөдсөн эхийн тухай дуулав. Тэгтэл Хулан ханцуйнаасаа алчуур гаргаж нулимсаа арчив шүү. Би амаа ангайсан хэвээрээ таг боллОО. Ингэж уярах юм гэж ер санасангүй.
Сампил аа дуулаач дээ гээд Хулан бүр мэгшин уйллаа. Гэвч миний дуулах сэхээ алга болжээ. Хулан нэлээд удаан уйлаад сая тайтгарч энэ удаа аятайхнаар хараад,
Сампил, чи ямар сайхан дуулдаг юм бэ гэхэд би аанай л ичиж улайлаа.
Даваан дээр гарах үес бага үд болжээ. Энэ хооронд Хулан бид хоёр бие биеэ овоо мэдэх болсон байлаа. Хулан бас надтай адил өнчин хүн юмсанжээ. Бид овооны дэргэд буулаа. Энэ өдөр аагим халуун боловч давааны өндөрт салхи сэрүүн бөгөөд шилмүүст ойн содон үнэр анхилж, тэртээ Дор хөх ногоон шугуй дундуур урсах Онон голын нугалаанууд гялалзан, мэлтэлзэн харагдав.
Хулан зулай даран ороож чихний тус зангидсан улаан пансан алчуураа авч махлаг цагаан гараараа магнайгаа илээд намайг ширтэж юу бодсныг бүү мэд нэг л донжтойхон инээмсэглэнэ. Энэ үед би Чингис хаан мөд бүү ирээсэй гэж бодож байсан тул байн байн зам руу харжээ.
Чи юугаа хараа вэ? гэж хүүхний гэнэт асуухад
Чингис... хэмээн санамсаргүй хэлж орхилоо.
Юу? гэж гайхан харахад нь би бүр бантаж орхиод
Аа тийм... Чингис... үгүй ээ ца.. ца.. гэж бувтнаад мангуу юм шиг маасайтал инээхэд Хулан улам гайхаж
Юун Чингис вэ? гээд нүдээ томоос том болголоо.
Би сая л нэг хэлээ татагчаан болж
Yгүй, Цамба гуай гүйцэж ирэх болоогүй юм аа гэв. Хулан бас л гайхсан хэвээрээ,
Тэгээд Чингис, Чингис гээд байдаг... гэхэд нь би одоо дүүрсэн хэрэг гэж бодоод,
Цамба гуай Чингис хаантай төстэй шүү гэтэл
Юу гэнэ ээ? гээд гэдрэг унан хөхөрч
Yхсэн хойноо Чингис хаан бол. Чингис шиг баатар бол адаглаад эхнэрээ зодохгүй байхсан. Тэр чинь одоо ногоорч л яваа биз. Энэ шөнөдөө сум хүрч чадвал дээд заяа гээд санаа алдан ногоон дээр хажуулдан ил гарсан өвдгөө хормойгоороо ороогоод, нэг ширхэг хялгана тасдан амандаа зууж ямархан нэг зүйлийг мөрөөдон санаашрах мэт нүдээ аньж байснаа аальгүйтэн инээж,
Намайг тат! гээд гараа өгөв. Түүний гар зөөлхөн бөгөөд бүлээхэн байлаа.
Хулан тэр даруй мориндоо мордож,
Сампил аа эрчээрээ давхиад гол дээр очъё. Усны эрэг дээр их сайхан байгаа. Цамба мөд ирэхгүй, явъя! гэж хөгжилтэй хэлээд мориндоо ташуур өгч даваа руу жороолуулав. Би ч яаран мордож хойноос нь давхив. Сампил аа дуулаарай гэнэ. Би сэмэрхий ногоон тэрлэгнийхээ хормойг хийсгэнхэн,
- Эр ээ боруу харцагана нь үү-ээ
Жигүүрхэндээ хүчтэй ай хө алдрай мину эээ.. гээд л жирэмийн давааг жингэнэтэл дуулж явлаа.
Гол дээр хүрч ирэхэд нөгөө хурдан морьд маань хүртэл хөлөрчихсөн байв.
Хулан намайг хүн бараг явахаа больсон, хуучин гарам тийш дагуулж очив. Бид хоёр улиас бургас, мойл долоогоно хосолсон битүү шугуйн дунд бууж морьдоо уяад тухтайхан хүүрнэж суулаа...
Чухам юу гэгч болж байгааг би мэдэхээ байжээ.
Хулаан манай нутагт чам шиг сайхан хүүхэн байхгүй шүү.
Над бас өөр сайхан юм бий л дээ
Юу гэж?
Яагаав. Сэтгэл байна.
Тэгээд жаргалтай амьдарч...
Чи бод л доо. Би хүний эрхэнд байна. Зовлонгоо нуухыг л бодох юм. Хүн намайг жаргалдаа ташуурсан амьтан гэж боддог.
Хулаан, чи ингэж амьдрах ёсгүй, салаад яв! Чамайг сүрдүүлдэг байхгүй юу. Хаяад явчихвал чинь яаж ч чадахгүй.
Сампил аа, чам шиг хүнтэйсэн бол... чи даанч ичимтгий юм даа. Намайг үнс л дээ...
Бидний хажуу дахь бургасны мөчир дээр ирж суусан бяцхан бор бялзуухай «эд ер нь яаж байна» гэсэн байртай ТОЛГОЙГОО гилжийлгэн шил сувс шиг өчүүхэн нүдээ эргэлдүүлнэ.
Хулан гараа дэрлэж нүдээ аниад,
Намар чиний аймаг орсон хойно би Цамбаас салаад бас аймаг орно. Ажил хийвэл амьдарна шүү дээ. Би оёдолчин, үгүй дээ цэвэрлэгч хийж дөнгөх байлгүй. Тийм ээ Сампил аа?
Тийм ээ. Би бол тракторчин юм уу жолооч болох санаатай! Хулаан! Энэ шувуу ямар хөөрхөн нүдтэй юм бэ?
Шинэ гармын замд орох үед нэгэнт орой болсон байлаа. Гэвч бид Чингис хаан нөгөө цагаан тохойдоо л ногоорч яваа гэж ажиг сэжиг ч үгүй явлаа. Хичнээн баяр жаргалтай явсан гэж санана. Хулан миний мөрийг түшин мишээж, би эр бор харцага аялан мишээж, оройн наран уулын толгой дээр мишээнэ.
Бид хоёрын урдаас ямар нэг хүн улаан тоос татуулан давхиж айсуй. Хулан гэнэт морио татаж тэр хүний зүг түгшүүртэйгээр ширтээд, Би ч дорхиноо
Цамба ирж явна гэж шивэгнэв. Би ч дорхиноо шалчийж орхилоо Зүрх маань амаараа гарах нь ээ
Хаанаас даа энэ чинь сумаас нааш ирж яваа хүн байна.
Мөөн мөн яах аргагүй мөн.Бидний тэнд байх хооронд сум орж дээ
- Одоо яах вэ
- Харин ээ Гол дээр бууж морьдоо амраасан гэхээс
- Ийм удаан уу
Харин нь ээ...
Догшин Чингис хаан ч юу юугүй хүрээд ирлээ. Тэр бид хоёрт тулж морио татаад ирвэснй шар нүдээрээ муухай харлаа. Энгэр заам нь задгай, царай нь хөөнгө эмээл дээрээ хажуулдан бүдүүн тэнзэн ташуураа морин дэл дээр хөндөлдүүлэн барьжээ.
Чи сумаас ирэв үү гэж Хулан их л тулгамдан асуухад Цамба шүдээ тачигнатал хавираад, амаа муруйлган
- Сумаас гэнэ шүү. Энэ зулбадастайгаа шугуй дотор хэвтэж байхад чинь...
Битгий дэмийр чи...
Дуу! гэж Цамба муухай хашгираад над руу дайрч яах ийхийн завгүй морин дээрээс минь хуу татаж орхиод
-Муу новш хүний морь унаад бас эхнэрий нь...
Цамбаа! Чи ямар жигтэйхэн амьтан бэ! гэж Хулан уйлагнан хашгирав.
Цамба галзуурсан юм шиг шар нүдээ эргэлдүүлэн шүдээ ярзайлгаж
- Дуу, наана чинь нам цохино шүү гэж орилоод цулбууры нь шүүрэн авч морийг нь ташуурдав.
Би бууна. Би үхсэн ч чамтай явахгүй гэж Хулан хорсон уйлахад
Чи тэг .Харин би цаадах нусгай жаалыг чинь нэг л цохино шүү гэж Цамба бороохой мэт бүдүүн ташуураа далайн над руу давшлахад
Цамбаа, болиоч! Хулан гараас нь зуурав. Би гэдэг хүн ухаан балартах шахам, газар зоосон гадас шиг хөдлөлгүй зогсож байжээ. Цамба үсрэн бууж морьдоо Хулангийн морины хүзүүнээс холбоод мөн л харайн мордож, Хулангийн цулбуурыг шүүрч аваад, морьдоо хайр найргүй ташуурдан давхив. Миний өмнө улаан тоос манарч, хөөрхий Хулангийн хорсон уйлах чимээ тасарлаа. Би зам дээр явган хаягдсанаа сая ухаарч Цамбын хойноос гар зангидан,
Би чамаас хариугаа авна даа. Заавал авна! Хулан ч чамайг хаяна. Yзээрэй, муу нохой! 'Хулан чамайг заавал хаяна! гэж нулимсаа арчиж нусаа татсаар хоцорч билээ.
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Хүүхнүүд наашаа, хүүхдүүд цаашаа...!!! ®

Postby Makaveli » Thu Apr 19, 2012 4:02 pm

Хулан Цамба хоёр


Түрүүчийн цаснаар би нутагтаа очсон байв. Муу нэртэй мичин жилийг дагаж халуун намраар их цас орон хүйтэрчээ. Гэвч Онон голын шугуйд навч унаж гүйцээгүй цасан дунд улаа бутран байв. Би амралтаар яваа ажилгүй бөгөөд яаралгүй хүн болохоор сумын төвөөс хэдэнтээ өртөө алслан айл амьтнаар хэсүүчилж гөрөөчдийг дагалдан уул хөвчөөр тэнэж «Унасан газар, угаасан усандаа» хүрч, хүйсийг минь булсан тоонотоо хүртэл үзээд буцах замдаа цас оруулав. Би Жирмийн даваа уруудан галигуулж энэ их цасанд хүн мал цочирдон бас л зуд турхан болох нь уу гэж эмээж байгаа болон ер нь байгаль хачин хувирч байгаа тухай бодож явлаа. Хорин хэдэн жилийн өмнө энэ даваагаар Хулан хүүхэнтэй даваад шар Цамбад хардагдаж морин дээрээсээ хуу татуулж явсныг санахад цаг гэдэг их амархан явжээ. Шар Цамба, Хулан хоёрын аж амьдралын тухай хааяа сонсохоос биш нүүр ч учралгүй өдий хүрлээ. Их л баян тарган айл болсон гэдэг. Хуланг бага залуугаасаа мал гэрийн их ажилтай зууралдсаар байгаад яагаа ч үгүй эрт хагдарч, урьдьн гоо сайхнаас нь юу үлдсэнийг мэдэхэд бэрх болсон гэлцдэг. Хуланг одоо нэг харах юмсан гэж бодож явлаа. Шар Цамба Чингис хаантай төсөөтэй санагдаж байсан аль тэртээ хорин хэдэн жилийн өмнө Хулан бид хоерын хэлэлцэж байсан, хүсэн мөрөөдөж байсан юм ёсоороо болсон юм байхгүй боловч Цамбад хор хөдөлснөөс болоод би харин овоо эр хүн шиг зориг шийдэмгий болсон ч байж болох юм. Юу ч л гэсэн одоо би түүний өөдөөс эгц харж хэрэлдэх хэлэлцэх алийг нь ч үзүүлж чадахаар болжээ. Харин зориг дутаж Цамбын хүлээсэнд үлдсэн Хулан одоо ямар болсон зургийг тааж болохоор байв. Би энэ мэтийн юм бодож явахдаа мөн энэ Жирмийн даваанд Хулантай уулзах юм гэж санасан ч үгүй. Гэвч ямар нэг далдын хүчин тусалсан юм шиг, санаж явсан юм гэнэт бүтчих ёс бий. Ер нь аль дөчөөд жилийн өмнө хүйсийг минь булж дарсан элгэн улаан чулууг ч олж үзнэ гэж санаагүй яваад л олж үзсэн.
Түрүүн давааны оройд гарч ирээд тээр дор нэг цагаан нохой дагуулсан морин тэрэгтэй хүн доошилж яваа харагдсан юм. Гүйцээд очтол Хулан байв. Намайг таних ч биш, үгүй ч биш байгаа бололтой. Уруу нь боосон алчуураа магнай руугаа дарсхийгээд намайг гайхан харснаа,
Хүүе Сампил, хаанаас ийм сонин хүн гараад ирэв гэж баярлах цочих зэрэгцэн хэлэв. Толилзож, гялалзаж байдаг асан магнай нь үрчлээтэй өнгө алдаж , ярс ярс хийсэн тэгш цагаан шүдийг нь хэдэн алтан шүд орложээ. Ганцхан нүд нь хуучин янзаараа, урьдын цог залиа, гоо сайхан хүн байсан гэдгээ тавихгүйг хичээсээр явдгийг нь илтгэж байв. Гэлээ гээд Хулан надад тун ч дотно сайхан санагдав. Залуудаа ямар байсныг нь би даанч сайн мэднэ. Ядуу айлын охин баян айлын бэр болоод жаргал зовлонгийн алийг мэдэхгүй явсан хэрэг биз ээ. Баяр наадмаар жороо морь унаж, торгон дээл өмсөнө гэдэг идэр сайхан явах цагт бас ч сэтгэл хорогдуулдаг эд шүү дээ. Хулан ялдам намуухан хүн явсаар байгаад амьдралын хүлээснээс гарч чадалгүй энэ болжээ. Би ч тэгэхэд хэтэрхий гэнэн балчир явсан. Арван долоохон нас юу байхав дээ. Эр бие гүйцсэнсэн бол Хуланг өөр замаар дагуулж болох байсан биз.
Хулан над амьдрал байдлаа ярьж явав. Дахиад л цас орох янзтай тэнгэр бүүдийж, Онон гол хар тугалга мэт хүйтэн царцанга өнгөөр мэлрэн урсана.
Цамба хэдэн хүнтэй хамсраад анд явсан. Манайх нэг л олон нохойтой баахан бүдүүн шартай айл, Яая гэхэв дээ. Ингэсээр насныхаа танагийг барлаа.
-Танайх нэгдэлд ороогүй юм гэж үү
-Yгүй Цамба модны артельд агуулахын нярав хийдэг юм.
- Албан хаагч. Тэгээд юун олон нохойтой шар үхэртэй яасан их завтай хүн бэ дээ
-Тиймээ. Миний л толгой дээр хамаг юм бууна. Шарнуудаа мал цөөнтөй айлууд тарааж харуулдаг. Би хөлсийг нь хувааж өгөөд ирлээ. Хөрөнгөө нууж байгаа нь тэр. Банкинд байгаа мөнгөө надаас ч нуудаг юм.
Хулангийн энэ үг гайхаш төрүүллээ.Өчнөөн жил айл болж амьдарсан хүний тухай биш хөндлөнгийн хүний тухай ярьж баигаа юм шиг байлаа.Өөрөө бол хүний хань биш ямар хань харин зүгээр нэг цагаачлагчийн маягаар ямарч сэтгэл гомдолгүйгээр ярив.
Би бөөн хар гунигт автагдлаа.
_ Хулаан! гэж би харуусаж бухимдсандаа уйлмаар болж буруу харав. Би биеэ овоо авч чвсан эр хүн болохоор Хулантай бараг л үе мултарсан юм шиг ажээ. Тэгээд нэрээр нь дуудах нэг л зовлонтой .Би биеэ барьж чадсангүй
-Хулаан! Тээр жил чи бид хоёрын энэ Ононд юу ярьж яаж явлаа даа. Санаж байна уу гэхэд
- Тийм ээ. Одоогийнх шиг иймгүй залуухан явсан.Чи чиг бүр хүүхдээрээ байсан биш үү гээд муухан инээв .
Чингис хаанд мориноосоо хуу татуулаад уйлж байсан юм чинь ямар эр хүн байхав дээ гэхэд,
Гэхдээ л чи моринд гарамгай байсан даа гээд инээлээ. Залуугийнхаасаа ялгаагүй цэв цээлхэн дуугаар инээхэд нь цасанд даруулсан ой мод хүртэл цууриатаад явчих шиг боллоо.Гэтэл ой мод хүн инээх байтугай буу тавьсан ч цууриалмааргүй өдөр шүү дээ. Хулангнийн инээхэд миний дотор онгойж, хүйт нойтонд ширвэгдэж зүдэрсэн морины минь нүд нь сэргэж чих нь сортолзоод ирлээ. Гунигтай хүн давхидаггүй харин инээж наадаж яваа хүн давхидаг гэдгийг адгуус хүртэл мэднэ.Ингэж энэ тэрхнийг ярьсаар яваад гэрт нь хүрч ирлээ. Тэднийх сумын төвийн захад хашаа байшинтай бөгөөд том цагаан гэрээ дулаалж орсон байв. Хоймортоо хэдэн эрээн авдартай , их л чөлөөтэй нойрсох дуртай хүн бодож хийсэн болов уу гэмээр аль цагийн хоёр их төмөр ортой, хивс ширдэг битүү дэвссэн айл юм. Хулангийн гоо үзэсгэлэн залуу нас , сайхан юм хүсэн тэмүүлэх сэтгэл нь тэр эрээн авдаруудад үүрд цоожлогдсон мэт санагдлаа.
Хулан над хоол хийж шимийн архи аягалж өгөв. Хоёр гурван тагш халуун архи уугаад зориг орж Чингис хаан хэмээх шар Цамба гуай маань ангаас бууж ирвэл яасхийж уулзах билээ? гэж бодож суусан би урьдынхтайгаа адил сүр бадруулаад байвал нь «Хойш бай! Айлаар нуусан хэдэн бүдүүн шарынхаа махыг идээд л аниргүй хэвт!» гэж зад агсамнамаар байв.
Цамба гуай наадамд морь уядаг хэвээрээ юу? гэхэд,
Бүр байсан. Биеэ сайрхаж явдаг хөг нь өнгөрсөн юм чинь гэж Хулан хэлэв. Юм гэдэг ингэж л хувирдаг хойно доо. Уян догшин хоёр, сайхан муухай хоёр бие биедээ харшилж явсаар сүүлдээ хэн хэнтэйгээ тэмцэх хүчээ алдаж байгаа нь энэ. Ингээд л амьдрал дуусна. Авдартаа алт мөнгө, гаднаа мал хөрөнгө хурааж, нууж дарсаар байгаад л хорвоог барна» гэж би бодож суулаа. өнгөрчээ өнгөрч гэж санаа алдтал,
Сампил аа чи багадаа сайхан дуулдаг сан. Дуулаач дээ гэж Хулан гуйв. Би багаасаа дуртай «Эр бор харцагаа» аяллаа.
Эр бор харцага нь жигүүрхэндээ хүчтэй дээ
Идэр залуу насандаа даанч ажнангүй явлаа даа» гээд дуулахад минь Хулан доошоо харж нулимсаа арчиж суув.
Гэтэл гадаа нохой шуугилдав. Хулан аяганд архи дүүргээд,
Цамба ирлээ гэж тоомжиргүй хэлэв. Залуу байхдаа «Цамба ирэв» гээд зүгээр сууж байдаггүйсэн. Омогтой сүртэй хүний эхнэр болоод айж түгшиж явахад нь аятайхан ч байдаг юм сан уу. Эрдээ зодуулахгүй бол санаа нь амардаггүй, хүчгэрхэг мангар хүнд дуртай хүүхнүүд ч байдаг... Цусаар тээглэ! Би ер нь агсан тавихад бэлэн болоод байлаа. Гэрийн хаалга нээгдэж эхлээд гурван цагаан нохой хэл амаа долоосоор орж ирэв. Хойноос нь Цамба орж нохдоо хөөж гаргаад мэндлэв. Намайг ер таньсангүй. Одоо Чингисийн дүрийг санагдуулах юм юу ч алга. Ердөө л нэг тарган шар өвгөн «Ямар гайтай цас гээч вэ. Уул хөвчид явахын арга алга. Зуд болдгоо боллоо. Арай чүү гэж ганц мэгж алаад...» гэж үглэсээр буу сумаа өлгөв. Адаглаад түүнд агсан тавихын ч хэрэг алга болжээ.
Хулан намайг үдэж мордуулав. Уяан дээр би түүний гарыг бариад,
Баяртай гэхэд,
Буцахаасаа нааш манайхаар яваарай л даа
Би за ч гэсэнгүй, үгүй ч гэсэнгүй мордож давхилаа.
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Хүүхнүүд наашаа, хүүхдүүд цаашаа...!!! ®

Postby Makaveli » Thu Apr 19, 2012 4:02 pm

Хулан бид хоёр(Гучин жилийн дараа)


Би сумын зочид буудалд нар хөөртөл унтаад сэрлээ. Нээлттэй цонхоор Онон голын зүгээс цэнгэг усны үнэртэй сэрүүхэн салхи сэвэлзээд, гудамжаар хүүхдүүд шуугилдан наадаж байв. Зочид буудлын «люкс» өрөөний хүрэн модон орны цагаан даавуунаас угаалгын нунтаг анхилан, харин жинтүүнээс нь өвсний үнэр үнэртэнэ. Орны хажуугийн явган ширээн дээр халуун савтай цай, мойлтой хурууд цөцгий зэргийг авчирч тавьсан нь буудлынхан намайг их л анхаарсны тэмдэг. Ер нь ч манайхан сонины ажилтнуудыг баахан ойшоож, тал засдаг зантай. Yүнд муу нь юу байх вэ. Тэгээд бас өчнөөн жил төрсөн нутагтаа ирээгүй намайг өөриймсөх нь аргагүй биз. Арван хэдэн жилийн өмнө нэг ирснээс хойш яагаад ч юм бэ аян тал тааралгүй тойрсоор одоо хүрчээ. Насжихаар нутаг санагдана гэдэг нь үнэн юм. Бас сүүлийн гурав дөрвөн жил төрсөн нутгийнхаа уул усыг зүүдэлдэг, багынхаа явдлыг зүрх шимширтэл дурсан санадаг болжээ. Хүний жаргалын дээд бага насны дуртгалд байдаг гэж Достоевский ч билүү хэн нэгний хэлсэн бий. Хотын хөл үймээнээс уйдаж бухимдаад ч тэр биш ердөө л насны нар хэвийж, төрсөн газраа санагалзах болсных биз. Тэгээд л амралтаараа зориуд ирсэн минь энэ. Нутагтаа гэхийн бас нэг учир бол тэртээ гучаад жилийн өмнөөс сэтгэл зүрхэнд минь уяатай явдаг нэг хүн бий. Тэр бол Хулан юм. Хуланг сүүлийн удаа харснаас хойш арваад жил өнгөрчээ. Хэдэн жилийн өмнө шар Цамба нас барж, Хулан бэлэвсэрснийг сонсоод хань бүл муутай яаж шүү амьдарч байдаг бол гэж хааяахан бодно. Хуланг багын минь амраг шүү дээ гэж бодоход сэтгэлийг нэг л яруу сайхны униар будан бүрхээд ирнэ. Багын амраг гэдэг хэлэхэд яруухан агаад үнэхээр л ямар нэг алс холын униар будан дундаас гэрэлтсэн дүр зураг, намуухан цууриатах аялгуу эгшиг шиг болжээ. Хуланг бэлэвсэрлээ гээд хань болж очих нас, боломж аль хэдийн өнгөрсөн гэлээ ч царайгий нь харж идэр залуугийн явдлаа дурсвал санаа ихэд тэгшрэн, гуниг ганцаардлаас ангижрах мэт санагдана. Тэгээд ч анхны хайрын дуртгалд хожмын амьдралын өлзий учрал алдаа эндэгдэл, хясал гачаал аль бүхний эх үүсвэр нь хадгалагдах ажээ.
БИ өрөөний дун цагаан адар ширтэж тамхи сорон, энэ мэтийг бодолхийлэн хэвттэл хэн нэг хүн хаалга аяархан тогшив.
За хүүхээ! гэхэд хаалга алгуурхан нээгдэж, онгосхийсэн ногоон торгон дээлтэй өндөр бор охин гирэвшсээр орж ирээд
Ах гуай таны морь бэлэн боллоо гэв. Би гайхан
Миний морь гэнээ? Би чинь мод унасан... гэтэл охин инээмсэглээд
Ээж танд морь явуулсан юм.
Ээж чинь хэн бэ
Хулан
Хулан гэнээ гээд босон харайтал охин нэг зурвас өгөөд ичсэн юм шиг бушуухан гарлаа. Сурагч дэвтрийн тал хуудсан дээр «Сампил сайн явж байна уу? Уржигдар ирснийг чинь дуулсан . Би охиноороо морь явуулав. Чи үдийн алдад гол дээр очоорой. Нөгөө газраа мартаагүй биз дээ. Би тэнд очоод хүлээж байна» гэж их л хичээнгүйлэн бичжээ. Ээ тэнгэр минь! гэж би дуу алдлаа. Хулан намайг мартаагүй юм байна. Тэртээ гучин жилийн өмнө Ононгийн гарман дээр өдөржин саатаж халуун янаг үгээ хэлэлцэн, холын явдлыг мөрөөдөж сууснаа мартаагүйд одоо намайг зүгээр л гэрээр нь ороод өнгөрүүзэй гэсэн шиг тэр газраа уулзаж багын явдлаа дурсая гэжээ.
Яаран хувцаслаад буудлаас гарахад нарийн борлог морь хашааны шонгоос уяатай хазаар даран байв. Хуучин боловч сайхан эмээл тохоостой. Хулангийн эмээл яг мөн. Боржгин хийцийн намхавтар бүүрэгтэй, уужим суудалтай, элэгдэж шарласан ясан хяртай, угалз нь холцорсон ногоон ширэн гөлөмтэй энэ эмээл даанчиг танил ажээ. Юм гэдэг хачин. Гучин жилийн өмнө Хулангийн гоёлын энэ эмээл шив шинэхэн байсан. Нэг эмээлийг хүн гучин жил тохож явдаг байнам. Гэвч эд эзэн хоёр элэгджээ гэж санагдсангүй. Өчнөөн цаг улиран өнгөрсөн атал бүх юм хуучин хэвээрээ, бат бэх юм шиг. Идэр залуу насандаа эргэж очиход саад болох юм байхгүйгээр барахгүй, юуг ч өршөөлгүй элээн одогч цаг хугацааг түр зуурхан ч гэлээ хумин орхиход энэ хуучин эмээлийг таних төдийхнөөр болдог ажаам. Тийнхүү бие сэтгэл ихэд хөнгөрөн мордож давхисаар Ононгийн гарам дээр ирэв.
Онон минь! Багын амраг шиг сайхныг яана. Онон хааяа нэгхэн ч гэсэн уулзан учрах болзоотой юм шиг билээ. Гоо үзэсгэлэнгээр төдийгүй ямар нэг амь амьсгаагаар сэтгэл зүрхэн дундуур мэлмэрэнхэн урсаж, гуниг ганцаардлын цагт тайтгарлын зөөлөн уянга үүсгэн «Хүний хүү чи санаж сарвайх уул устай шүү» гэж шивнэн байдаг. Онон найман сарын нэл ногоон шугуй дундуураа цэлмэг тэнгэр, нартай сүлэлдэн урсаж, намуухнаар харгилна. Бидний багад нааш цаашаа зорчигсод тасардаггүй байсан гарам одоо эль хуль, морь малын мөр бараг байхгүй харин хоёр тал нь машин тракторт сэндийлэгджээ. Ийнхүү голын гарам хүртэл энэ цагийн ул мөр гарсан нь энэ бөгөөд гучин жилийн өмнө Хулан бид хоёр шар Цамбын хурдан морьдыг хөтлөөд энэ гарам дээр саатан нааш цааш тасралтгүй сүлжих наадамчдын замаас зайдуу газар эрж байж билээ. Одоо би тэр газраа эндүүрсэнгүй. Гол гараад таамгаар чиг авч, монос бургас сүлжин хүрч ирэхэд Хулан анхны болзоонд урьтаж ирсэн охин шиг ичингүйрэн
Чи бүр андуурахгүй ирлээ шүү гээд алгандаа түүсэн хэдэн том мойл сарвайж
Мойл ид гэснээ юунд ч юм буруу харав. Би мойлноос амандаа хийгээд гарыг нь барьж
Чи минь сайн уу даа? гэхэд Хулан,
Сайн гээд наашаа харлаа. Түүний тунгалаг бор нүдэнд үл мэдэгхэн нулимс гүйлгэнэжээ. Хулан нугалаас нь арилаагүй хөх торгон дээл дээр нарийхан ногоон дурдан бүс ороож, үзүүрийг нь ташаандаа зангидан, хуучин маягийн сийрсэн бүрх өмссөн нь залуугийнх нь дүрийг санагдуулна. Тэр жилийн наадамд өмсөж явсантай ав адилхан улаан савхи, торгон оймстойгий нь би ажиглав. Гучин жил өнгөрөөгүй гэж үү? Залуу насандаа эргэж очих ийм амархан юм гэж үү? Мойлны исгэлэндүү сайхан үнэр шувуудын жиргээ, Ононгийн харгилах дуун цөм хэв хэвээрээ. Хулан гэрэл ойлгосон тас хар үстэйсэн. Тэр үсээ магнайгаа даруулсхийн самнаж, алчуур зангидаж явдаг сан. Тэр жилийн наадмаар улаан дурдан алчуур зангидаж явсныг нь би тодхон санав. Одоо харин ийм хуучин маягийн бүрх өмссөн нь илүү зохимжтой. Нүдний нь булангаар үрчлээ суусан нь ч аргагүй. Санчигны нь үс буурал биш гэлээ ч шаргалдуу өнгөтэй. Арваад жилийн өмнө сүүлийн удаа уулзахад ийм толиотой биш харагдсан. Цамбаас хойш засарчихаа юу даа гэлтэй. Шар Цамба нас бараад таван жил болжээ. Хулан тавь шүүрч яваа авгай гэхэд бие цогцос уян чилгэр янзаараа. Бид залуу насандаа үнэхээр эргэн ирчихжээ. Гэтэл зүрхийг ямар нэг харуусал гэмшил базлаад байв. Хулан одоо манан дунд орхигдсон хүслэн, төрсөн нутаг, бага залуу насыг минь санагдуулах л хүн юм биз. Тийм дээ... Эрт өнгөрсөн цаг...
Хулан бид хоёр морьдынхоо эмээлийг авч шүүдэр нь гүйцэд хатаагүй сахлаг ногоон дунд суулаа. Хулан малгайгаа авч, шаргалдуу өнгөтэй үсээ зуны саалинд зөөлөрсөн цагаан гараараа илбээд,
Би чамайг ирэхгүй явчих юм биш биз гэж айгаад охиноо явуулсан. Ингэж уулзъя гэх юм гэж чи санаагүй биз дээ? гэхэд
Санаагүй шүү. Өнөө танайхаар очъё гэж бодож байсан гэж үнэнээ хэллээ.
Миний өргөмөл ганц охин шүү дээ тэр чинь. Аль хэдийн айл болчихсон. Нэг хүүтэй.
Сайхан охин байна лээ. Чамайг ачтай болгож дээ.
Тиймээ. Хөөрхөн хүү бий. Миний ёстой амин сүнс дээ.
Чи тэгээд өвгөнөөсөө хойш дажгүй биз дээ?
Яах вэ. Цамбаас хойш ганцаардах өдөр бишгүй л таарсан. Эр хүний гар дутаад хэцүү байдаг юм байна. Цамба хичнээн зоргоороо ч гэлээ юманд хүрэхдээ хатуухан гартай эр хүн. Би тэр гарын дор насаа өнгөрөөсөн ч одоо үгүйлээд байх юм. Яах вэ дээ, бүсгүй хүний заяа гээд Хулан хоолойгоо чичрүүлэн, өвс тасдаж доош харав. Бид нэг хэсэг дуугүй суулаа. Ононгийн шугуйн том том хэдгэнүүд дүнгэнэлдэн, морьд маань
бургасанд Шурган дэвхцэхэд, боловсорч гүйцсэн мойл хааяа нэг подхийн унаж, шугуйн сиймхийгээр нэвтрэх сэвшээ салхин цэцэг жимсээр анхилах нь дотор уужрам. Хулан ч тайтгарч уртаар санаа алдаад гар сунган миний буурал үсийг илбээд,
Сампил минь дээ... гэв.
Тэр жилийн наадам... Чи бид хоер яг энд морьдоо уяад холын юмыг мөрөөдөж байсан. Би дөнгөж арван долоотой жулдрай хүү байжээ. Тэр өдөр би чиний ямар байсныг одоо хүртэл...
Сэтгэл гэнэтхэн уяраад би нулимсаа барьж чадсангүй. Хулан бүснийхээ үзүүрээр нүдийг минь арчаад гүйцэд боловсорсон мойл шиг хүрэн бор нүдээрээ хайрлан ширтэв. Бид хоёр нүд нүднийхээ гэрлийг мөнхөд ШИНГЭэж авах гэсэн юм шиг хараагаа удтал уулзуулав. Хулангийн нарийн үрчлээстэй гоолиг хүзүүнээс мөн цэцэг жимс анхилах мэт зөөлөн дулаан оргиж, гүрээний нь судас булгилан ахуйд царай нь улаа бутран, насны үрчлээс тэнийн тэнийсээр, нүд нь гэрэлтэн гэрэлтсээр тэртээ гучин жилийн өмнөх Хулан болон хувиран мишилзэв. Би түүний хүзүүгээр тэврээд нүдээ аних, зүрх нь булиглахыг чагнаархан байлаа.
Тийн байтал голын гарам дээр хүүхдүүд шуугилдан ус гатлах гэж байгаа бололтой хэн нэг хүн
Бие биеэсээ бариад бэх суугаарай. Усанд унан балаг тарив аа гэж зандрах сонсдов.
Хүүхдүүдийн цангинах дуунд Ононгийн бөглүү шугуй тэр аяараа найган нахирч, шувууд дуу дуугаа авалцан жиргээд Хулан бид хоёр ч ийнхүү хүн амьтнаас нуугдаж байж боломгүй болчихлоо. Хулан яаран босоод:
Даш ӨВГӨН хүүхдүүдэд мойл түүлгэнэ гэсэн юм. Миний амин сүнс хамт яваа. Сампилыг минь хараарай. гэхэд, Сампил гэнээ! гэж би гайхав.
Тиймээ. Ач хүүдээ би чиний нэрийг өгсөн юм. Миний хоолойд бас нэг бөөн хар юм тээглэчихэв. «Ямархан жигтэй хорвоо билээ дээ. Багын амрагийнхаа үр ачид нэрээ өгөх ховорхон хайр шан бус уу. Хүнийг хайрлан, өссөн төрсөн уул усаа санагалзан явдгийн минь хайр шан энэ бусуу?» Хулан бид хоёр яаран мордоод, хүүхдүүдийн замыг тосохоор холуур даялан явлаа. Шугуй дундаас шууд гарч явахаас зовнин, тохойгоор зам нийлсэн хоёр болж яваа маань тэр, Ай хөөрхий зайлуул!
Хулан уруулаа зууж нүдээ онийлгоод ямар нэг юм бодолхийлэн явснаа,
Сампил минь ингээд өнгөрдөг хорвоог яана гэх вэ дээ гээд уртаар санаа алдлаа.
Ононгийн гарам дээр галуу нугас чуулсан мэт хүүхдүүд шуугилдан, цээл цолгион дуу нь уул усыг дамжин цууриатаж найман сарын наранд умбасан газар дэлхий онон мөрний ЗӨӨЛӨН харгиагаар холын явдал, хожмын хэргийг хүүрнэн шивнэж байлаа.
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Хүүхнүүд наашаа, хүүхдүүд цаашаа...!!! ®

Postby RBK » Mon Apr 23, 2012 1:43 pm

Үсний найр...

Зиа, өчигдөр миний охины хувьд их сайн өдөр байж таарлаа... Тэр ч утгаараа сэвлэг үргээх ёсон болов... Охин хүүхдийн үсийг сондгой насанд нь авдаг юм гэнэ... Гэхдээ маш их будлиантай эд байна... Зарим хүн болхоор 3 настайд нь ав гэхийн, зарим нь 2 настай нь ав хий настайгаа 3 болдийн л гэнэ... За тэр бүхний учрыг олно гэвэл зурхайч болох л юм шиг байна лээ... За тэр яахав... Найрын ёс жаягийг бага сага судлаж хэсэг л гэгээрэв... Хүн хар олон ирэх байх гэж бодоод хэсэг л бэлтгэл базаав... За энэ ч яахав...

Миний хамгийн дургүй юм цаг барихгүй байх явдал... Энэ удаад ч энэ бол хангалттай давтагдлаа...
Ням гарагийн өглөө 09:40-11:40-н хооронд Морин цагт /буруу хэлчив үү/ үсийг нь эхэлж хөндөх ёстой байлаа... Бямба гарагийн орой эхнэр бид 2 хэрэндээ л бэлтгэлээ базаагаад, өглөө эрт босч цай, хоолоо чанах л ажил үлдсэн байлаа... Эхний зочидоо 10 цагт ирээрэй гэж хэлсэн юм... Тэгсэн зарим нөхөд нь "10 цагт үсийг нь хөндөнө" гэж ойлгосон бололтой... Тэгээд эхнэр бид 2 өглөө 8 цагт босоод бага сага юм хийж байтал юу юугүй эхний хүмүүс ороод ирлээ... 9:00 гэхэд аав, ээж, тэгээд хамаатны хэдэн нөхөд бужигналдаад ороод ирлээ шүү... Бид 2 бүр сандраад, нусаа хацартаа наалаа шд... Цайгаа ч чанаагүй, хоолоо дөнгөж л гал дээр тавьж байтал ороод ирдийм даа... 10 цагт гэж хэлээд байхад цаг барьдаггүй нөхөд 9 цагт орж ирж баг алаад... Тэгсэн 9:40 гээд хадмууд ороод ирлээ... Юуун нөгөө 10-т ирэх хүмүүс... Гайхаад "Та нар чинь 10 цагт ирээрэй гэж байхад яагаад эрт ирээд сандаргаад байнаа" гэсэн чинь, манай аав будлиан хутгаж орхиж... Бүх хүмүүсрүү утасдаад "10 цагт үсэнд нь хүрэх юм байна, тэхээр эрт очоорой" гээд хэлчиж... Тэгээд тэрийгээ надад хэлээгүй... (mannn Ёстой балрах шахав... Сандраад эхлэхээр цаг ч яаасан хурдан өнгөрдийн, цай нь ч ямар удаан буцалдийн, цалин ч яаасан бага юм, цас ч яасан их ордийн... За тэгээд нөхөд ирээд, цай сүүгээ бариад л манай хүний үсэнд хүрч эхэллээ шүү... Хүмүүс бэлэг сэлт өгнө гээл эхлэхээр чинь манай хүн өөрөө хайчаа барьж очоод үсээ хайчлуулаад л байлаа... Тэгсэн нэг ах бэлэг сэлт өгсөнгүй, мөнгө өгсөн чинь мөнгийг нь аваад л явлаа, тэгсэнээ эргэж хараад "Хөөе чи бэлэг өгөхөө мартцан байшд" гэж авдийн... Нөгөө ах хүү инээгээл өнгөрлөө... Тэгсэн дараа нь бас нэг эгч мөнгө өгсийн... Тэгсэн бүүр хэсэг байжийснаа, тэр эгч дээр очоод бэлгэнд авсан тоглоом, цүнх, цүнхээ зааснаа "Өвөө эмээ надад ийм юм өгсөн, тэгсэн чи байдгүй шүү" гэж авдийн... За тэгээд тэрүүгээр л нэг бэлэг өгсөнгүй гэж хэрүүл хийж, мөнгө өгөнгүүт надад авчирч өгч байдалд оруулаад л байлаа... Үсийг нь энд тэндээс нь өм цөм авцан байхыг нь хархаар инээд хүрээд болохгүйм байлээ...

Тэгээд хүмүүс их сонин 10:00-д ир гэж байхад 9:00-д ирэх юм... 16 цагт ирээрэй гэж байхад 18 цагт ирхийн... 18 цагт ирэх хүмүүс нь 20 цагт... 20 цагт ирэх нь 22 цагт иржийшд... Аймаар цаг барих хүмүүс юмаа... Дахиж л битгий тэгээсэй...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Хүүхнүүд наашаа, хүүхдүүд цаашаа...!!! ®

Postby Makaveli » Mon Apr 23, 2012 2:09 pm

Сандраад эхлэхээр цаг ч яаасан хурдан өнгөрдийн, цай нь ч ямар удаан буцалдийн, цалин ч яаасан бага юм, цас ч яасан их ордийн...

:eek:
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Хүүхнүүд наашаа, хүүхдүүд цаашаа...!!! ®

Postby RBK » Fri Jun 15, 2012 8:32 pm

Зиа, Евро 2012 болж байхад доллар хэд болж байгааг ч мэдэхгүй байгаа хүн олон байх шиг байна... Тиймээс сарнайн туяатай орчлон болсон сайхан цөөхөн бүсгүйчүүддээ хайр зарлацгаая...

Хайр дурлалынхаа түүхээс харамгүй хуваалцаарай...

Жич: Энэхүү санал асуулгад нэмэгдэж амжаагүй, 18-с дээш насны охид, бүсгүйчүүд надтай нягт холбоотой байгаарай...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Хүүхнүүд наашаа, хүүхдүүд цаашаа...!!! ®

Postby Чуугий » Fri Jun 15, 2012 10:52 pm

Санал асуулгандаа Цээгийг минь оруулаадах.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Хүүхнүүд наашаа, хүүхдүүд цаашаа...!!! ®

Postby RBK » Sat Jun 16, 2012 9:50 am

"Яагаад" гэсэн асуултанд хариулна гэвэл Цээгийг орууллаа...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Хүүхнүүд наашаа, хүүхдүүд цаашаа...!!! ®

Postby Чуугий » Sat Jun 16, 2012 10:09 am

Санал асуулгандаа оруулчихвал яагаад гэсэн асуултанд чинь хариулъя.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Хүүхнүүд наашаа, хүүхдүүд цаашаа...!!! ®

Postby RBK » Wed Jun 27, 2012 3:00 pm

За ёстой хэдэн сайхан зураг оллоо... :beer

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image
Энэ урд байгаа нөхөр хэн билээ??

Image

Image
Patrick Ewing...

Image

Image

Image

Image

Image
Grant Hill...

Image

Image

Image

Image

Image

Image
Reebok kamikaze II vs Reebok Shaqnosis...

Image

Image

Image
33..55..33

Image

Image

Image

Image

Image

Image

Image
Run TMC...

Image

Image

Image

Image
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Хүүхнүүд наашаа, хүүхдүүд цаашаа...!!! ®

Postby Makaveli » Wed Jun 27, 2012 3:14 pm

Image
Энэ л гоё зураг байна даа.
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Хүүхнүүд наашаа, хүүхдүүд цаашаа...!!! ®

Postby RBK » Wed Jun 27, 2012 3:19 pm

Энэ бол.....

Image
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Хүүхнүүд наашаа, хүүхдүүд цаашаа...!!! ®

Postby Оргил » Wed Jun 27, 2012 3:20 pm

gehdee alkaholik gesnees deeriim bn..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Хүүхнүүд наашаа, хүүхдүүд цаашаа...!!! ®

Postby Makaveli » Wed Jun 27, 2012 3:26 pm

Чи бол пүүзэнд нь л болж наад зургаа сонгож байгаа ш дээ. :ногоон:
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Хүүхнүүд наашаа, хүүхдүүд цаашаа...!!! ®

Postby RBK » Wed Jun 27, 2012 3:29 pm

Пүүзэндээ биш, Шон Кэмп... Шак...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Хүүхнүүд наашаа, хүүхдүүд цаашаа...!!! ®

Postby Gooner » Wed Jun 27, 2012 4:17 pm

Шакийн пүүз юу вэ, танк юмуу юу юм
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Хүүхнүүд наашаа, хүүхдүүд цаашаа...!!! ®

Postby Gooner » Wed Jun 27, 2012 5:59 pm

Image

Image

Африкийн нэг жижиг улсын хааны шоунд зориулсан онгон хүүхнүүд ингэнээ...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Хүүхнүүд наашаа, хүүхдүүд цаашаа...!!! ®

Postby RBK » Tue Jul 24, 2012 12:41 pm

ZigMaze...

Image

Image
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Хүүхнүүд наашаа, хүүхдүүд цаашаа...!!! ®

Postby RBK » Tue Jul 24, 2012 1:00 pm

Үүүүүүүү яаа... Reebok DMX 10 Run буцаж ирж байгаа бололтой... 98 оны пүүз юм гэнэ...

Гэхдээ загвар нь бол хуучнаараа...


Image

Image

Image
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Хүүхнүүд наашаа, хүүхдүүд цаашаа...!!! ®

Postby RBK » Tue Jul 24, 2012 1:17 pm

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Хүүхнүүд наашаа, хүүхдүүд цаашаа...!!! ®

Postby RBK » Wed Jul 25, 2012 12:41 pm

Image
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Хүүхнүүд наашаа, хүүхдүүд цаашаа...!!! ®

Postby RBK » Wed Jul 25, 2012 12:42 pm

Image
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Хүүхнүүд наашаа, хүүхдүүд цаашаа...!!! ®

Postby RBK » Wed Jul 25, 2012 12:57 pm

Image
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

PreviousNext

Return to Спортын Цонх-Алдрын танхим

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest