by kayo » Thu Apr 19, 2012 6:57 am
Арай л дэндүү азгүй байлаа, ямар ч олон боломж үүсэгвээ, нүдээд нүдээд барсангүй. Манайхан энэ жил нийт 57 тоглолтонд 42 удаа шон оносон үзүүлэлтээр европд тэргүүлж байна гэнэ, гүймэн шон онох дуртай улс аа.
Челси сайн байлаа, Ческ ядаж байхад ямар сайн байваа. Үнэхээр челси сайн тоголлоо, реалын сүүлийн 4н жил хийж чадахгүй байгаа хожилыг ганц тоглоол авлаа, Моуд челсигээс сурах юм их байнаа, кк.
Одоо гэртээ тогловол арай л ёндоотой байх байлгүй дээ, илүү олон шанс үүсгэж, илүү олон хаалга руу цохино, эрх биш гоол орох байлгүй, гэхдээ л нэгийг алдахад л дуусна л даа, эвгүй, дор хаяж 3-г хийж байж баталгаажуулна. Хэцүү л дээ. Хожихын хувьд хожих л байх, шалгарах нуу, яах нуу. Хэцүү л байна.
Гэхдэ яахав ээ, Моу шиг хамгаалж нүдүүлж байгаад хожигдсон биш, довтолж, нүдэж байгаад хожигдлоо. Одоо яахав.