Зиа тоглолт болох ойртсоор жаал жуул мэдээ оруулъя даа хэхэ..
Стат:
Оруулсан гоол 22 32
Байндаа туссан цохилт 77 86
Байндаа тусаагүй цохилт 52 73
Булангын цохилт 52 54
Отон тоглолт 15 45
Гаргасан алдаа 148 112
Шар карт 21 15
Улаан карт 1 1
* Бавари Мюнхен аваргуудын лигт 4 удаа, Реал мадрид 9 удаа түрүүлж байсан.
* Реал Мадрид Бавари Мюнхены Аллианз аренад 9 удаа зочлон тоглож байснаас 8 удаад нь хожигдож , 1 удаа л тэнцэж байжээ.
*2006-2007 оны аваргуудын лигийн 16 - д энэ хоёр баг 4 - 4 тэнцсэн ч Бавари Мюнхен айлын талбайд илүү гоол оруулсан гэдгээр дараагийн шатанд шалгарч байсан.
*Бавари Мюнхен Аваргуудын лигийн талбайдаа хүлээн авсан сүүлийн 13 тоглолтын 12-т нь ялалт байгуулсан. 2011 онд л Интер миланд талбайдаа хожигдож байсан.
* Бавари Мюнхен аваргуудын лигийн сүүлийн 3 тоглолт дарааллан талбайдаа гоол алдаагүй гэдгээр энэ улиралын аваргуудын лигийн бусад багийг тэргүүж байна.
* Реал Мадрид энэ улиралын аваргуудын лигийн тоглолтуудад 32 гоол оруулаад байгаа бол тэдний өмнө Барселона л 33 гоолтойгоор тэргүүлж байна.
*Энэ улирлын аваргуудын лигийн 10 тоглолтондоо бүгдэд нь гоол оруулаад байгаа 2 хон багийн нэг нь Реал Мадрид , нөгөөх нь Чэлси юм.
* Мадрид энэ улиралын аваргуудын лигийн 10 тоглолтын 9 тоглолтонд нь ялалт байгуулсан цорын ганц баг
* Мадридийн сэлгээний тоглогчид аваргуудын лигт хамгийн үр ашигтай тоглолт үзүүлж байгаа, тэдний сэлгээний тоглогчид энэ улиралын аваргуудын лигт 4 гоол , 5 оновчтой дамжуулалт өгөөд байна.
* Бавари Мюнхены довтлогч Марио Гомез энэ улирлын аваргуудын лигт өөрийн Аллианз Аренад болсон 4 тоглолтонд гараанд гарч 10 гоол оруулаад байна. Бавари энэ улиралын аваргуудын лигт 22 гоол оруулсаны 50 % буюу 11 гоолыг Марио Гомез ганцаараа оруулсан.
* Кака энэ улирлын аваргуудын лигийн тоглолтуудад нийт 396 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 5 оновчтой дамжуулалт өгөөд байна, өөрөөр хэлбэл 79 дэхь минут тутам тэрээр нэг оновчтой дамжуулалт өгч байна. Какагийн үзүүлэлт бол энэ улиралын хамгийн сайн үзүүлэлт юм.
* Карим Бэнзема аваргуудын лигийн 12 тоглолтонд оролцохдоо 7 гоол , 5 оновчтой дамжуулалт өгсөн.
* 2010 оны аваргуудын лигийн финалд Жозе Моуринью Интер миланы дасгалжуулагч байхдаа Бавари Мюнхеныг 2 - 0 буулган авч байсан.
* Реал Мадридын дасгалжуулагч Моуринью Реалын дасгалжуулагчийн хувиар аваргуудын лигийн 22 тоглолтонд оролцохдоо 17 ялалт байгуулж , 4 тэнцэн , 1 хожигдсон бөгөөд тэр хожигдол өнгөрсөн жилийн аваргуудын лигийн шөвгийн дөрөвт Барселонад хожигдсон хожигдол юм. Муориногийн хожлын харьцаа 77 % байгаа юм.
Байерн Мюнхен сүүлийн 5 тоглолт:
Реал Мадрид сүүлийн 5 тоглолт: