За маргааш шөнө Левантэд зочлон тоглоно, тоглолт үүрийн 5 цагаас, хужаагаар гарах юм болов уу?
Лиг дуусахад ердөө 6 тоглолт л дутуу үлджээ.. Эндээс 3 нь гэртээ, 3 нь зочлон тоглолт байгаа, магадгүй үлдсэн зочлон тоглолтуудаас хамгийн эвгүй нь Левантэ байх.. Яахав одоо бүх тоглолт финил болсон ч Левантэг онцлохоос аргагүй.. Гаргаж байгаа амжилт бас манай ирэх тоглолтуудын хуваарь гээд асуудал их бий.. Тэглээ ч тэд Реалыг гэртээ хожсон муугүй хогнууд байгаа юм.. Нөхцөл байдал ч одоо тийм болгож байна.. 1-т манайх энэ тоглолтын дараа хэдхэн хоноод Челситэй маш чухал хүнд тоглолттой учир зарим нэг гол тоглогчдоо амраах юмуу сэлгээнд үлдээж мэдэх нь бас эрсдэлтэй... Пикэ тоглоно гэвэл ахлагчыг заавал амраамаар байна.. Шави, Иниеста хоёроо ч жаахан амраахад буруудахгүй.. Тиаго болон Кэйта шараа хэтрүүлж болохгүй ч аль нэг нь гараанд гарах биз.. Хамтдаа гарахаараа гэхдээ нэг л үр дүн муутай юм шиг санагдсан, мөн энэ хоёр дээр Сеск нэмэгдэнэ.. Сеск бол гол хөзөр болно, амарсан ч байгаа.. ВВ 4 шартай, хэрэв одоо нэгийг авбал ел классико өнжих болохоор болгоомжтой тоглох нь.. Энд хожигдол хүлээвэл лигээ мартсан нь дээр, тэнцээ ч бас ялгаагүй.. Тайтлаа мөрөөдөж байвал заавал хожих ёстой.. Пэп тэгээд зөв ротейшн хийх хэрэгтэй дээ.. 2-т бол Левантэ-н энэ жилийн форм тун сайн байна.. Нэг хэсэг лигийг тэргүүлж бариад байсан.. ЧЛ-н эрх горилж байгаа гэхээр ойлгомжтой.. ЕЛ-н эрхийг энэ янзаараа бол авчих биз.. Ер нь эднийхийг ингэж сайн байсныг би лав мэдэхгүй.. Тэд гэртээ 16 тоглолт хийснээс 9 ялж, 3 тэнцэж, 4 ялагдсан байна.. 26 гоол оруулж, 16 гоолыг алдсан байна.. Гэрийн форм бол ерөнхийдөө лигтээ эхний 5-т орох үзүүлэлт аж.. Хөөрхөн эсэргүүцэл үзүүлэхээр л харагдаад байна даа.. Тэд лигийн 15 тойрогт Камп ноуд зочлон манайд 5-0 бут ниргүүлсэн билээ.. Хоёр багийн сүүлийн 5 учраанд манайх 4 ялж, 1 тэнцжээ.. Өнгөрсөн улирлын 5 сард Левантэ-н талбайд 1-1 тэнцсэн билээ.. Манайх лигт 10 тоглолт дарааллан ялалт байгуулсан сүүлийн 5 зочлон тоглолтондоо хожсон байгаа.. Сайн мэдээлэл Афеллай эргэж ирсэн бол өнөөдрийн эмнэлгийн үзлэгээр Алвэс, Пикэ нар тоглоход бэлэн гэнэ.. VISCA EL BARCA!