эхний тоглолт. ХОНХОРЫН ШОНХОРУУД 1-1 МОБИКОМ
нээлтийн арга хэмжээнээс болж, манай тоглолт төлөвлөсөн цагаасаа бүтэн 1 цаг !!!! хоцорч эхэллээ....одоо яая гэхэв гээд л тоглов....манай хаалгач Доржсэнгээгийн хараа тааруу бөгөөд өнгөрсөн намар Рокеруудтай оройн бүрийд тоглоход 16 минутанд 4 гоол алдаж байсан гашуун туршлага бий....
ядаж байхад манайхан цагаан хувцастай тоглосон бол Мобигийнхон улаан өнгийн өмсгөлтэй гарчээ.....энэ байдал нь биднийг сүүлд амаа барихад хүргэнэ гэж мэдсэнгүй.....
Мобикомынхон үүний өмнө эхний тоглолтоо хийсэн байсан бөгөөд бидэнтэй харьцуулахад /манай тоглогч нарын ихэнх нь анх удаагаа ийм талбайд тоглосон/ учраа олсон байсан нь нэг талаар эмээх зүйл байлаа....
тоглолтод гарахын өмнө манайхан коридорт ВХ-ийн Sorrow дууг дуулж байсан нь үнэхээр сэтгэл хөдөлгөм....багийнхаа залуусаар бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа....цоглог залуучууд шүүү....
шүглийн дуутай зэрэгцэн манайхан урагш довтоллоо.....эхний хэдэн минутанд бөмбөг тэдний хагаст өнхрөн бидэнд давуу тал бий болгож байлаа.....удалгүй Батбаяр /11/ маш сайхан сугарч гаран цохилоо.....гэвч 5-ын шугамнаас цохисон бөмбөг шонгийн хажуугаар өнхрөн гарав.... нүдэндээ итгэсэнгүй.....100 байтугай хувийн боломж хийсгэсэн хэрэг....
гэвч манайхан итгэл төгс довтолж байлаа....дахин нэг боломж олдсон боловч Сайнбилэг /17/-ийн зүүн хөлийн цохилт бөмбөгийг шонд ойлгуулав.....үүний дараа Мандах /10/ 16-ын гаднаас арагшаа унаж татан цохисон нь тэр орой үлдэж үзэж байсан үзэгчдийг уухайлахад хүргэв.....
гэвч хөлбөмбөгийн алтан дүрэм буюу чи хийхгүй бол би хийе.....
өрсөлдөгч багийн алсаас цохисон бөмбөгийг манай хамгаалагч Эрхэмбилэг /3/ мөргөж зайлуулах гэсэн боловч зөрчихөв.....үүнийг нь тэдний довтлогч сайхан ашиглаж, хаалгачийн эсрэг ганцаараа гаран хуураад гоол оруулав.....
ингээд эхний үе 0-1.....хэтэрхий шударга бус үр дүн.....гэвч хөлбөмбөгт энэ байтугай зүйл байдаг билээ.....
ингээд довтолгоогоо эрчимжүүлэхээр шинээр 2 тоглогч оруулав..../Мөнхзул /23/, Тайванхүү /2//.....гэвч байдал хэвээрээ....бид нар дахиад л хэд хэдэн боломж хийсгэв....үүний дээр маш олон !!!! довтолгоо отон тоглолт болж байлаа.....хэдийгээр довтлогч нар бие биетэйгээ сайн ойлголцохгүйгээс отон тоглолтод орж байсан хэдий ч хажуугийн шүүгч тэр харанхуйд үнэхээр ялгаж салгаж харж байсан нь эргэлзээтэй л юм.....худлаа шүүж байсан гэж гүтгэх гэсэнгүй....гэхдээ л мобиком улаан өмсгөлтэй байсан нь харанхуйд уусан үндсэндээ харагдахгүй байсан хэрэг....харин манай баг эсрэгээрээ буюу урагш гүйж буй хүмүүс маань түүний нүдэнд илүүтэй харагдаж байсан нь лавтай....
гэсэн ч эцсийн эцэст бид тэнцүүлж чадлаа.....Тайвангийн дамжуулсан бөмбөгийг айлын хамгаалагч хаалгачдаа бариулахаар ардаа үлдээсэнийг Батбаяр түрүүлж хүрэн гоол хийв....гэтэл хажуугийн шүүгч мөн л тугаа өргөсөн харагдана....арай ч дээ гэмээр санагдав....гэтэл талбайн шүүгч гоол орсон гэж батлав....1-1....дахин бөмбөг оруулах хугацаа зөндөө байлаа.....
тэгж байтал үнэхээр үзэж буй бид байтугай тоглож буй хүмүүс маань бөмбөгөө харж чадахаа болив....бидэнд хожил хэрэгтэй.....гэвч хожигдох дөхсөн үйл явдал болов....тэнцсэний дараа тэдний довтолгоо эрчимжсэн нь харагдана.....манай 16 дотор бужигнаж байтал хаалгачийн хөлнөөс бөмбөг ойж харагдав....сүүлд түүнээс асуухад зүгээр зогсож байхад нь бөмбөг түүний хөлийг оносон гэж байлаа....аз энэ удаа манай талд байж....хэхэ....
гэвч тоглолт цаашаа үргэлжлэх боломжгүй болжээ....юу ч харагдахаа болив....
статистикч шүүгчээс цаг асуутал 3 минут үлдлээ гэж байна.....гэвч талбайн шүүгч шүглээ үлээлээ...угаасаа утгаа алдсан хэрэг болоод байлаа.....
дахиж ийм харанхуйд тоглохгүй юмдаа хэмээн сэтгэлээ тайвшруулж байлаа....үнэхээр хүнд хэцүү, мөн манай бөмбөг орох дургүй тоглолт болж өнгөрлөө.....гэвч 1 оноо бол 1 оноо.....