Tsagaan-Uvgun wrote:Би Цоомоо шиг дэлгэрэнгүй бичиж чадахгүй юм бна. гэхдээ өөрийнхөө мэдэж байгаа уран барилдаануудыг дараалалаар нь бичье.
1. Гантогтохын заан болохдоо Баавгай зааныг гэнэдүүлдэг барилдаан яах аргаггүй уран 94 оны наадам бхаа
2. Сүхбатын Өсөхөө аварыг баруун хөлийг аваад, ард гараад сүлжиж давдаг 2000 он
3. Жижиг аврага Сумъяабазарыг аатай гар ачдаг
4. Гантогтохын Мягмарсүрэнг Суганд нь эргээд давдаг 2004 оны бхаа
5. Өсөхөө аварга Сүхбатыг гуядаад давдаг барилдаан, 2002 он бхаа
6. Сүхбат Одгэрэлийг дагуулж тонгордог 2001 оны
7. Ганбатын Баагий аваргыг СТО-д аатай хавирдаг оныг нь санадггүй ээ. Баагий аваргыг баргын амьтан хазайлгадаггүй бсиймдаг
8. Сумъабазарын Сүхбатад хөлөө алдаад тийчилсээр байгаад араасаа сунгаж унагаадаг барилдаан. 2001 оны цагаан сарынх билүү дээ
9. Ганбат Доржсамбууг 2 дараалж хавираад сөхрүүлдэг барилдаан. Дооео гарьд тэр жил сайн байсандаа (заан болсон жилээ)
10. Бас 1 барилдаан бөхийн өргөөнд болсон. 2000/2001 оны үеийн л барилдаан юмдаг. Сүхбат Сумъяагийн хөлийг аваад дайртал дагуулж тонгороод 2 уул толгой мөрөөрөө зэрэг шахуу унаж байж билээ. тэгээд Сумъяа давдаг бхаа
11. Пуцагаа гарьд Сүхбатыг хавирдаг барилдаан. 99 үү 00 онуу санадаггүй э
12. Сумъяабазарын анх үзүүрлэдэг жилээ Пунцагаа гарьдыг хутгадаг хутгаа мөн ч сайхан орж билээ.
Дээхэн үед заалны барилдаан ТВ-ээр цөөхөн гардаг байсан болхоор өөр бусад гое барилдааныг сайн санахгүй юм даа. Голдуу наадмаас санаж байгаа барилдаануудаа бичлээ.
Манай 6 зааны үед ч мөн сайхан барилдаан гардаг байжээ. Энэ барьц сонголт гэж заваан юмнаас болоод уран барилдаан үгүй болчихлоо, Удаан барилддаг ч гэсэн уран барилдаан их гардаг байсан шүү
энэ барилдаанаар Гантогтох заан болсон байхаа>>>
1. Гантогтохын заан болохдоо Баавгай зааныг гэнэдүүлдэг барилдаан яах аргаггүй уран 94 оны наадам бхаа
Сүхбат маш их ядарсан барилдаан, дараа нь засуулаа түшээд зогсож байгаан одоо ч нүдэн харагдсаар >>>>>
2. Сүхбатын Өсөхөө аварыг баруун хөлийг аваад, ард гараад сүлжиж давдаг 2000 он
Сүүлд бичлэг үзэж байхад Сумьяа Сүхбатыг татахад зөрүүлж этэх гэж үзсэн байгаам>>>>
3. Жижиг аврага Сумъяабазарыг аатай гар ачдаг
гоё барилдаан>>
4. Гантогтохын Мягмарсүрэнг Суганд нь эргээд давдаг 2004 оны бхаа
гоё барилдаан>>
5. Өсөхөө аварга Сүхбатыг гуядаад давдаг барилдаан, 2002 он бхаа
энэ жүжиг шүү>>
6. Сүхбат Одгэрэлийг дагуулж тонгордог 2001 оны
энэ 1998 он байхаа намайг оюутан байхад л ийм юм болсон юмдаг>>
7. Ганбатын Баагий аваргыг СТО-д аатай хавирдаг оныг нь санадггүй ээ. Баагий аваргыг баргын амьтан хазайлгадаггүй бсиймдаг
энэ Эрэл-ийн барилдаан шүү дээ, Пунцаг түрүүлсэн>>>
8. Сумъабазарын Сүхбатад хөлөө алдаад тийчилсээр байгаад араасаа сунгаж унагаадаг барилдаан. 2001 оны цагаан сарынх билүү дээ
тэр наадмаар Ганбатын өөрөө үнэнээр барилдсан ганц даваа нь, ккк>>>
9. Ганбат Доржсамбууг 2 дараалж хавираад сөхрүүлдэг барилдаан. Дооео гарьд тэр жил сайн байсандаа (заан болсон жилээ)
ээ мэдэхгүй нь ээ>>
10. Бас 1 барилдаан бөхийн өргөөнд болсон. 2000/2001 оны үеийн л барилдаан юмдаг. Сүхбат Сумъяагийн хөлийг аваад дайртал дагуулж тонгороод 2 уул толгой мөрөөрөө зэрэг шахуу унаж байж билээ. тэгээд Сумъяа давдаг бхаа
11. Пуцагаа гарьд Сүхбатыг хавирдаг барилдаан. 99 үү 00 онуу санадаггүй э
Энэ буруу шүү, Сумьяабазар Пунцагаар заан болохдоо 2 хутгаад хаяж байсан, харин анх үзүүрлэхдээ Пунцагыг хавирахад дагуулж тахимдаад хаяж байсан юм>>
12. Сумъяабазарын анх үзүүрлэдэг жилээ Пунцагаа гарьдыг хутгадаг хутгаа мөн ч сайхан орж билээ.
За өөрийн санаж байгаа 1, 2 уран барилдаанаа нэмэх гэж үзэхүүдээ, тэгэхээр л 6 залуу заан шүү дээ, ккк
1. Цэрэнпунцаг цагаан сараар нэг үзүүрлэхдээ Мөнх-эрдэнийг давуулахад дагаж тохоод хаядаг барилдаан ер санаанаас гардаггүй юм. Ер нь Мөнх-эрдэнэ Цэрэнпунцагтай барилдаан таардаггүй, бусдыг нь бол бярдаж хаячаад байдаг байв.
2. Том Сүхбат Ба аваргыг 4 дараалж түрүүлцэн байхад нь дотуур нь этэж хаядаг. Уг нь тэр мэхээ Эрдэнэбат заантай таарч магадгүй гэж бэлдсэн байсан гэдэг. Бат-эрдэнэ аварга бас муу санаагүй байж Сүхбатыг 2 талын сэнжигнээс ээлжилж бярдаж татаад хөл цөмрөөд ороод ирэхэд нь этчихэсэн, Сүхбат нүүрээ алгадаад гүйж байсан нь бас гоё л агшин.
3. Сумьяабазар эхэлж үзүүрлэхдээ Мөнх-эрдэнийг шахаж татаад 4,5 догонцож балет хийгээд унаж билээ. Тэр жил Мөнх-Эрдэнэ бас л сайн байсан шүү, сайн ч тогтсон доо