Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Bambagar » Wed Feb 01, 2012 4:42 pm

ider wrote:За та нарын мэтгэлцээнд хошуу нэмчихье. Миний хувьд Сумьяагын фен л дээ.
Өндөр,жижиг 2 аваргын барилдааны чадварын хувьд жижиг аврага бол хол илүү. Яахав нэгэнд нь арал бяр илүү заяагаад, нөгөөд нь арай илүү авьяас мэдрэмж заяасан л гэж боддог. Хүмүүс 4 түрүүлсэн гээд Өндөр аваргыг илүүд үзээд байх шиг байна.
Үнэндээ Өсөхөөгийн тэр сүүлийн түрүүг бол ямар юмных нь түрүү гэхэв дээ. Ноён бөх аятай л аягалж байгаад түрүүлсэн шүү дээ. Нэг булан шиг газар барилдаж байгаа бөхөө авчирч байгаад , нөгөө бөх мэх хийгээд эвгүйтээд ирэнгүүт, засуул дээрээ очиж хуруу гараа оролдоод цаг авчихана, тэгсээр байгаад барьц сонгоно. Барьц сонгоод унагаах амьтан бараг байх биш. Бүүр бишдээд ирвэл засуулуудаараа түшүүлчихэнэ. Тэр засуулууд нь дүрмэндээ түших ёстой гэж наасан. Өнгарсөн жил Санжаа Содном 2 дээр лав тэр дүрэм нь үйлчлээгүй юм даг. Бас тэр түшсэн засуул нь " Өсөхөгөө мөрөн дээрээсээ өвөөгийнх нь цолонд хүргэлээ дээ" гээд хэнэггүй ярилцлага өгж байсымдаг.
За тэр бөхийн жудагны асуудал дээр бол 2 уулаа л асуудалтай гарууд шдээ.Хэн нь хэнийгээ гэхэв. Улаан цайм уначихаад тахимаа өгөх гэж 80 юм болно. Арай удаан барилдсанаараа Өсөхөөг тахимаа өгөх гэж цэнгэлдэх дүүрэн үзэгчдийн орилуулан байж өгүүлж байсныг олон харсан юм байна.
Ер нь Өсөхөө барагдахааргүй байсан ч байж болох юм. Тэхдээ бөхийн холбооноос гаргасан барилдааны дүрэм нь Өсөхөөд яг зориулагдсан юм шиг дүрэм л дээ.
За тэгээд Мөнхбат,Баянмөнх 2 аваргын Өсөхөө Сүхбатаар үргэлжилүүлсэн өрсөлдөөнд хохирсон хүмүүс бол Сумьяа, Цэрэнбунцаг 2 шүү дээ. Тэр Гарьд , Арслан гэдэг цолыг нь 2001 онд нь тэр чигээр нь өгчихсөн бол Сумьяа тэгж олон тунаж барилдаа ч үү үгүй ч үү, энэ 2 дээгүүр ам аваад амжилт нь арай илүү л байх байсан юм. Яалт ч гүй Баянмөнх Гантогтохыгоо бодоод, Мөнхбат Өсөхбаярыгаа бодоод лоббидчихсон л доо.
Уул нь бол хамгийн жудагтай барилддаг нь Сумьяа, Цэрэнпунцаг 2 юм байгаа юм ш дээ.
Сумьяа-н хувьд бол Өсөхөөг барахгүй дээ биш, Өсөхөөтөй сэрвүү барилдаан хийдэггүй байснаас л унадаг байсан , өөрийнх нь л хохь л доо тэр ч.


:eek:
This game is the most important for me as the coach of Spain. In fact probably ever
Luis Aragones
User avatar
Bambagar
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 995
Joined: Sun Jun 15, 2008 11:02 pm
Location: at the peak

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цоомоо » Wed Feb 01, 2012 5:07 pm

Яс юман дээр хавьчлаа хавьчлаа л гэдэг, Гантогтох, Сумъяа гээд наадуулд чинь арслан цол өгөх гээд, тэгээд эрэмбэ дээрээ тохирч чадаагүй больсон удаа байгаа.
Үзүүрлэсэн оноор нь гэхээр Гантогтох чинь Сумъяагийн дараа ам авах болоод. Баянмөнх аварга одоо байгаа эрэмбээр нь гэж зүтгээд, тэгээд маргаад аль ч үгүй салж байсан.
2003 бил үү 2004 оны үед болсон хурал.
Итгэхгүй бол тэгээд суусан хүмүүстэй нь дараа уулзалдвал нягтлаад асууцгаана биз.
Гантогтохын аварга цолыг аав нь булаасан л гэдгийн.
Тэгээд арслангаа авчихаад дараа нь болсон наадам буюу 2004 онд үзүүр түрүүнд үлдэхэд Сүхбат өгч л таарна даа бараг.

Аа энд хамаагүй юм бичихэд, 2004 онд Гантогтох ямар ч мэх хийхгүй, өгчих байх гэсэн байдалтай барилдаад унасан гэж боддог. Энэ бол жинхэнэ таамаг л даа, хүнээс сонссон юм нтр байхгүй. Тахимаа өгөхдөө ямаршуу байсныг нь бүгд санаж байгаа. Хүчээ үзээд унаад харамссан гэхээсээ илү нэг тийм өөр...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Cule » Wed Feb 01, 2012 5:14 pm

Гантогтох ер нь хэт амгалангаасаа болж их юмаа алдсан нөхөр шүү... Сүхбатаа байг гэхэд нөгөөдүүл шигээ жаахан ч атугай хор шартай үзсэн бол Сүхбатыг харалтгүй аварга болох боломжтой л байсан бөх... Гол нь өөрөө нэг тийм идэвхигүй ч юм шиг сонин барилдсаар байгаад л дууссан... Хайран залуу... Хүнийхээ хувьд бол ёстой мужик гар гэсэн шүү... Онгироод байхгүй, нялганаад ч байхгүй...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цоомоо » Wed Feb 01, 2012 5:18 pm

За хувь хүнийхээ хувьд ёстой сайхан залуу гэсээн.
Даруухан, соёлтой.
Хэл ус гэж эвгүй, унаган Орос хэлтэй гэж байсан.
23-т байсан.

Юм бүхэнд авьяастай, сагс, хөлбөмбөг. Үнээ хүртэл саадаг байсан гэсэн :ногоон:
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цоомоо » Wed Feb 01, 2012 5:19 pm

Одоо цаад чинь бас л томорсон гэж байгаа.
Бараг нэр дэвших юм биш үү.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Boldoo_bb » Wed Feb 01, 2012 5:20 pm

Цоомоо wrote:Яс юман дээр хавьчлаа хавьчлаа л гэдэг, Гантогтох, Сумъяа гээд наадуулд чинь арслан цол өгөх гээд, тэгээд эрэмбэ дээрээ тохирч чадаагүй больсон удаа байгаа.
Үзүүрлэсэн оноор нь гэхээр Гантогтох чинь Сумъяагийн дараа ам авах болоод. Баянмөнх аварга одоо байгаа эрэмбээр нь гэж зүтгээд, тэгээд маргаад аль ч үгүй салж байсан.
2003 бил үү 2004 оны үед болсон хурал.
Итгэхгүй бол тэгээд суусан хүмүүстэй нь дараа уулзалдвал нягтлаад асууцгаана биз.
Гантогтохын аварга цолыг аав нь булаасан л гэдгийн.
Тэгээд арслангаа авчихаад дараа нь болсон наадам буюу 2004 онд үзүүр түрүүнд үлдэхэд Сүхбат өгч л таарна даа бараг.

Аа энд хамаагүй юм бичихэд, 2004 онд Гантогтох ямар ч мэх хийхгүй, өгчих байх гэсэн байдалтай барилдаад унасан гэж боддог. Энэ бол жинхэнэ таамаг л даа, хүнээс сонссон юм нтр байхгүй. Тахимаа өгөхдөө ямаршуу байсныг нь бүгд санаж байгаа. Хүчээ үзээд унаад харамссан гэхээсээ илү нэг тийм өөр...

Гомдсон байдалтай гэж үү
Boldoo_bb
 
Posts: 208
Joined: Tue Jun 14, 2011 5:53 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Bambagar » Wed Feb 01, 2012 9:10 pm

04 оны наадмаар ч бас тэгж санагдах нь санагдсан шүү. 3 үзүүрлэхдээ 2 шодуулж унадаг бас л азгүй ч гэх үү. Тэгсэн 3 дах үзүүрийг нь энэ өнцгөөс тайлбарлавал бүүр юу ч гэлтэй билээ. Гэснээс улс төрийн уур амьсгал оруулахаа болиоо :ногоон:
This game is the most important for me as the coach of Spain. In fact probably ever
Luis Aragones
User avatar
Bambagar
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 995
Joined: Sun Jun 15, 2008 11:02 pm
Location: at the peak

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Johny » Thu Feb 02, 2012 2:24 am

Бөхчүүдийн зургын цомог нтр гэж байдгүмүү би олсонгүй! Энд оруулчий сорри

Image


Image
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Boldoo_bb » Fri Feb 03, 2012 10:25 pm

2001 оны цагаан сарын барилдааны линк хэлээд өгөөч
Boldoo_bb
 
Posts: 208
Joined: Tue Jun 14, 2011 5:53 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Саэба_Рёо » Tue Apr 10, 2012 1:56 pm

Анх энэ хэдийг гарч ирж байхад л 5 залуу заан( эхлээд 5 залуу заан гэдэг байв)ы эхэлж түрүүлэхийн хувьд Сүхбат түрүүлэх байхаа, яваандаа Өсөхөөг дийлэх хүн гарахгүй гэж Сосорбарам арслан зурагтаар ярьж байсан, яг л тэрүүгээр болсондоо.

Өсөхөөг эхлээд нь хөлд нь дээс томж байгаа юм шиг орж хаядаг, яваандаа Өсөхөө илүү лагс болоод хөлийг нь аваад ч дийлэхээргүй болсон байхаа. Тэр Өсөхөөд тийрүүлдэг жил ч гэсэн хаяхад хэцүү л байсан гэж байна лээ, ам хийж байж л хөлийг нь авсанаас биш.


гэснээс 5 залуу зааны хамгийн доор Сүхбат байсан нь бас их зэвүүн байсан шүү. Батзориг л гэхэд наадмаар 3 удаа Сүхбатад 4,5-ийн даваанд унасан юмдаг. за тэгээд Доржсамбуу, Одгэрэл, Жамьянпүрэв энэ хэд хяргуулдаг байвдаа
Last edited by Саэба_Рёо on Wed Apr 11, 2012 9:59 am, edited 1 time in total.
User avatar
Саэба_Рёо
 
Posts: 529
Joined: Tue Mar 09, 2010 10:22 am

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Саэба_Рёо » Tue Apr 10, 2012 2:01 pm

Ба аваргад Цэрэнпунцаг хэд хэдэн удаа унаж өгсөн ухааны юм сүүлийн үед бичих болж( Өдрийн сонинд хүртэл) шүү, Пунцаг тэрнээс болж амжилт гаргаагүй гэх шиг. Тийм юм байхгүй ээ.

Хэнтий нутгийн их аваргыг тэр үед Ганбат, Сүхбат 2 л хазайлгадаг байв шүү.
Пунцаг, Сумьяа, Өсөхөө нар шиг золгож барилддаг хүмүүс дийлэхгүй ээ.

Харин Ганбат спортын төв ордонд анх гарч ирэхдээ Ба аваргыг 2 ч удаа хавирч хаяад, Пунцагийг гар ачаад, Сумьяа-г харцагадаж дайрч байгаад гарыг цуулчихаж билээ, тэр үедээ л бөөн сенсааци болсон юмдаг
User avatar
Саэба_Рёо
 
Posts: 529
Joined: Tue Mar 09, 2010 10:22 am

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цоомоо » Tue Apr 10, 2012 2:05 pm

98 онд юм уу, өндөр чансаатай бөхчүүдийн даваа үнэлэх барилдаанд байх, аав дагуулаад очиж үзэж байсын.
Ганбат Бат-Эрдэнэ аваргыг хавираад давчихаж билээ.
Ордон ёстой нурах шахсан.
Би бараг итгэж чадаагүй, энэ хүн ингэж унадаг юм байх даа л гэж бодож байсан.
11, 12-той л байлаа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Саэба_Рёо » Tue Apr 10, 2012 4:56 pm

1220 wrote:
uuganaa_2491 wrote:ккк. бөх хун уг нь ард тумэн узэгч олноо баясгасан тийм сайхан барилдах ёстой гэж би боддог. захын хунээс асуу өсөхөө уран барилддаг уу гэж. өөдөөс чинь гайхах байхдаа

янзтай хэлжээ :eek: :RD


Буруу л бодож байна даа, Өсөхөө аваргын дархан давуулж гуядах мэх, харцагадаж мордох, тахимдаж дайрах мэхийг нь хараагүй л байна даа.

Юу пээ, Өсөхөө сайхан л барилддаг ш дээ, тийм өндөр арал, чацтай хүн, үүнээс өөр яаж барилдахын. ямар Сүхбат шиг хөл авалтай нь биш. Өөрийнхөө биеийн онцлог, давуу талыг ашиглан сайхан барилддаг гэж боддогоо
User avatar
Саэба_Рёо
 
Posts: 529
Joined: Tue Mar 09, 2010 10:22 am

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Саэба_Рёо » Tue Apr 10, 2012 5:15 pm

El Payaso wrote:яаг бөхийнхөө дэвжээн дээр өсхөө гайгүй ш дээ жудаггүй гэж лав хэлэхгүй амьдрал дээр ямарыг нь мэдэхгүй юм. Яах вэ хүмүүс Сүхбатын оргил жил юм хэлээд байх хэрэггүй л гэж... гэхдээ Өсхөө ч бас аймаар л байсан жил. өмнөх жил нь хөлийг нь аваад арай ядан хаяж байсан Сүхбат ядах юмгүй хөлөнд хүрээд ганцхан цацчихаад дараа нь араас нь тэврээд зогсдог бол сонин л доо... угаасаа Сүхбат бодвол яриа эхлүүлээ биз... эхлүүлэх ч шалтгаан байсан биз. Угаасаа тэр даваа чинь сүхбатын хувьд аварга цолны даваа байсан болхоор хамаагүй риск хийж байхаар нэг удаадаа Өсхөөгөөс аваад дараа нь өгч ч болно гэж бодсон биз... Өсхөөтэй алингаа алдтал үзчихээд гарч ирэхэд нөгөө талд нь барилдаагүй ба аварга юм уу Пунцаг зогсч байхад бас л хэцүү... өмнөх даваанд нь бол Одгэрэлийг айлгаж аваад шоудцан гэж байгаа... бас л мундаг сэргэлэн хог л доо...


Энэ яг хэлж шүү хэхэ,
Тэр жил Өсөхөө үнэхээр сайн байсоон, харин Сумьяа ямарч формгүй байсан юм шиг байгаан. Өсөхөө, Сүхбат аль аль түрүүлнэ л гэж ирсэн байх.

Харин тэр Одгэрэлийг спортын 4 төрлийн бөхөөр цэвэр ялалт өгөхөөр нисэлттэй тонгорлоо гээд шаагаад байсан жүжиг байсан юм билээ. Бас Ганзоригийн Ганхуяг начинг найрч хаясанг яг хажууд сонссон хүнээс нь дуулсан шүү. хэхэ
Last edited by Саэба_Рёо on Tue Apr 10, 2012 5:17 pm, edited 1 time in total.
User avatar
Саэба_Рёо
 
Posts: 529
Joined: Tue Mar 09, 2010 10:22 am

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цоомоо » Tue Apr 10, 2012 5:17 pm

saiba_ryo wrote:Тэр жил Өсөхөө үнэхээр сайн байсоон, харин Сумьяа ямарч формгүй байсан юм шиг байгаан. Өсөхөө, Сүхбат аль аль түрүүлнэ л гэж ирсэн байх.

Харин тэр Одгэрэлийг спортын 4 төрлийн бөхөөр цэвэр ялалт өгөхөөр нисэлттэй тонгорлоо гээд шаагаад байсан жүжиг байсан юм билээ. Бас Ганзоригын Ганхуяг начинг гэж найрсан гэсэн. хэхэ

Сумъяагийн хувьд харин ч хамгийн мундаг жил нь байсан.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Саэба_Рёо » Tue Apr 10, 2012 5:37 pm

Tsagaan-Uvgun wrote:Би Цоомоо шиг дэлгэрэнгүй бичиж чадахгүй юм бна. гэхдээ өөрийнхөө мэдэж байгаа уран барилдаануудыг дараалалаар нь бичье.
1. Гантогтохын заан болохдоо Баавгай зааныг гэнэдүүлдэг барилдаан яах аргаггүй уран 94 оны наадам бхаа
2. Сүхбатын Өсөхөө аварыг баруун хөлийг аваад, ард гараад сүлжиж давдаг 2000 он
3. Жижиг аврага Сумъяабазарыг аатай гар ачдаг
4. Гантогтохын Мягмарсүрэнг Суганд нь эргээд давдаг 2004 оны бхаа
5. Өсөхөө аварга Сүхбатыг гуядаад давдаг барилдаан, 2002 он бхаа
6. Сүхбат Одгэрэлийг дагуулж тонгордог 2001 оны
7. Ганбатын Баагий аваргыг СТО-д аатай хавирдаг оныг нь санадггүй ээ. Баагий аваргыг баргын амьтан хазайлгадаггүй бсиймдаг
8. Сумъабазарын Сүхбатад хөлөө алдаад тийчилсээр байгаад араасаа сунгаж унагаадаг барилдаан. 2001 оны цагаан сарынх билүү дээ
9. Ганбат Доржсамбууг 2 дараалж хавираад сөхрүүлдэг барилдаан. Дооео гарьд тэр жил сайн байсандаа (заан болсон жилээ)
10. Бас 1 барилдаан бөхийн өргөөнд болсон. 2000/2001 оны үеийн л барилдаан юмдаг. Сүхбат Сумъяагийн хөлийг аваад дайртал дагуулж тонгороод 2 уул толгой мөрөөрөө зэрэг шахуу унаж байж билээ. тэгээд Сумъяа давдаг бхаа
11. Пуцагаа гарьд Сүхбатыг хавирдаг барилдаан. 99 үү 00 онуу санадаггүй э
12. Сумъяабазарын анх үзүүрлэдэг жилээ Пунцагаа гарьдыг хутгадаг хутгаа мөн ч сайхан орж билээ.

Дээхэн үед заалны барилдаан ТВ-ээр цөөхөн гардаг байсан болхоор өөр бусад гое барилдааныг сайн санахгүй юм даа. Голдуу наадмаас санаж байгаа барилдаануудаа бичлээ.
Манай 6 зааны үед ч мөн сайхан барилдаан гардаг байжээ. Энэ барьц сонголт гэж заваан юмнаас болоод уран барилдаан үгүй болчихлоо, Удаан барилддаг ч гэсэн уран барилдаан их гардаг байсан шүү


энэ барилдаанаар Гантогтох заан болсон байхаа>>>
1. Гантогтохын заан болохдоо Баавгай зааныг гэнэдүүлдэг барилдаан яах аргаггүй уран 94 оны наадам бхаа

Сүхбат маш их ядарсан барилдаан, дараа нь засуулаа түшээд зогсож байгаан одоо ч нүдэн харагдсаар >>>>>
2. Сүхбатын Өсөхөө аварыг баруун хөлийг аваад, ард гараад сүлжиж давдаг 2000 он

Сүүлд бичлэг үзэж байхад Сумьяа Сүхбатыг татахад зөрүүлж этэх гэж үзсэн байгаам>>>>
3. Жижиг аврага Сумъяабазарыг аатай гар ачдаг

гоё барилдаан>>
4. Гантогтохын Мягмарсүрэнг Суганд нь эргээд давдаг 2004 оны бхаа

гоё барилдаан>>
5. Өсөхөө аварга Сүхбатыг гуядаад давдаг барилдаан, 2002 он бхаа

энэ жүжиг шүү>>
6. Сүхбат Одгэрэлийг дагуулж тонгордог 2001 оны

энэ 1998 он байхаа намайг оюутан байхад л ийм юм болсон юмдаг>>
7. Ганбатын Баагий аваргыг СТО-д аатай хавирдаг оныг нь санадггүй ээ. Баагий аваргыг баргын амьтан хазайлгадаггүй бсиймдаг

энэ Эрэл-ийн барилдаан шүү дээ, Пунцаг түрүүлсэн>>>
8. Сумъабазарын Сүхбатад хөлөө алдаад тийчилсээр байгаад араасаа сунгаж унагаадаг барилдаан. 2001 оны цагаан сарынх билүү дээ

тэр наадмаар Ганбатын өөрөө үнэнээр барилдсан ганц даваа нь, ккк>>>
9. Ганбат Доржсамбууг 2 дараалж хавираад сөхрүүлдэг барилдаан. Дооео гарьд тэр жил сайн байсандаа (заан болсон жилээ)

ээ мэдэхгүй нь ээ>>
10. Бас 1 барилдаан бөхийн өргөөнд болсон. 2000/2001 оны үеийн л барилдаан юмдаг. Сүхбат Сумъяагийн хөлийг аваад дайртал дагуулж тонгороод 2 уул толгой мөрөөрөө зэрэг шахуу унаж байж билээ. тэгээд Сумъяа давдаг бхаа
11. Пуцагаа гарьд Сүхбатыг хавирдаг барилдаан. 99 үү 00 онуу санадаггүй э

Энэ буруу шүү, Сумьяабазар Пунцагаар заан болохдоо 2 хутгаад хаяж байсан, харин анх үзүүрлэхдээ Пунцагыг хавирахад дагуулж тахимдаад хаяж байсан юм>>
12. Сумъяабазарын анх үзүүрлэдэг жилээ Пунцагаа гарьдыг хутгадаг хутгаа мөн ч сайхан орж билээ.


За өөрийн санаж байгаа 1, 2 уран барилдаанаа нэмэх гэж үзэхүүдээ, тэгэхээр л 6 залуу заан шүү дээ, ккк

1. Цэрэнпунцаг цагаан сараар нэг үзүүрлэхдээ Мөнх-эрдэнийг давуулахад дагаж тохоод хаядаг барилдаан ер санаанаас гардаггүй юм. Ер нь Мөнх-эрдэнэ Цэрэнпунцагтай барилдаан таардаггүй, бусдыг нь бол бярдаж хаячаад байдаг байв.

2. Том Сүхбат Ба аваргыг 4 дараалж түрүүлцэн байхад нь дотуур нь этэж хаядаг. Уг нь тэр мэхээ Эрдэнэбат заантай таарч магадгүй гэж бэлдсэн байсан гэдэг. Бат-эрдэнэ аварга бас муу санаагүй байж Сүхбатыг 2 талын сэнжигнээс ээлжилж бярдаж татаад хөл цөмрөөд ороод ирэхэд нь этчихэсэн, Сүхбат нүүрээ алгадаад гүйж байсан нь бас гоё л агшин.

3. Сумьяабазар эхэлж үзүүрлэхдээ Мөнх-эрдэнийг шахаж татаад 4,5 догонцож балет хийгээд унаж билээ. Тэр жил Мөнх-Эрдэнэ бас л сайн байсан шүү, сайн ч тогтсон доо
User avatar
Саэба_Рёо
 
Posts: 529
Joined: Tue Mar 09, 2010 10:22 am

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Саэба_Рёо » Tue Apr 10, 2012 5:42 pm

Цоомоо wrote:
saiba_ryo wrote:Тэр жил Өсөхөө үнэхээр сайн байсоон, харин Сумьяа ямарч формгүй байсан юм шиг байгаан. Өсөхөө, Сүхбат аль аль түрүүлнэ л гэж ирсэн байх.

Харин тэр Одгэрэлийг спортын 4 төрлийн бөхөөр цэвэр ялалт өгөхөөр нисэлттэй тонгорлоо гээд шаагаад байсан жүжиг байсан юм билээ. Бас Ганзоригын Ганхуяг начинг гэж найрсан гэсэн. хэхэ

Сумъяагийн хувьд харин ч хамгийн мундаг жил нь байсан.


Муу байсан, Олимпын жил гээд хэт их бэлтгэл хийчэхсэн, ядралттай эсвэл бэлтгэл цөмөрсөн байсан гэж би сонссон юм байна
User avatar
Саэба_Рёо
 
Posts: 529
Joined: Tue Mar 09, 2010 10:22 am

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Саэба_Рёо » Tue Apr 10, 2012 6:08 pm

Цоомоо wrote:Агуу 6 зааныхаа шилдэг 5 барилдаануудыг нэрлэе. Миний бодлоор. /тэр үеийнх нь эрэмбээр эхэлнэ ээ/

Ц. Цэрэнпунцаг
1. АХ-ын 77 жилийн ойн 7-ын даваанд у.з А. Сүхбатыг давсан барилдаан
Энэ бол эргэлзээгүй Пунцаг гарьдын хамгийн шилдэг барилдаан. Урамтай хавирсан. Жижиг Сүхбатын нүүр нь халцраад үлдэж байлаа. Сүхбат дараа нь, тэр их дээгүүр хавираа ирсэн, бэлдсэн мэх байсан гэж хэлж байсан. Сүхбатыг өөрөөр давж байсныг яг сайн санахгүй л байгаан.
2. Цэцэн сартуулын Пунцаг гарьдын барилдаануудаас олны сэтгэлд хамгийн үлдсэн нь Ганбатыг а.а цолтой, үзүүр түрүү тодорхой, шөвгийн 4 бөхийн 3 нь бараг л тодорхой цаг үед бөх сонирхогчид Заан болно гэсэн тааварт орох буюу шөвгийн 4-ийн үлдсэн ганц квотод оруулж байсан бөхийг 3-ын даваанд амалсан явдал.
Хавар, өвлийн барилдаануудад Пунцаг гарьд Ганбатад нэлээн хэд унаад байсан. Ганбатыг зориглоод амлах бөх тэр үед л байгаагүй дээ. Гэтэл Улсын заан Цэрэнпунцаг аймгийн арслан Ганбатыг, ... гэсэн ам зарлагдаж үзэгч олныг шуугиулсан. Монгол бөхийн нэг гоё нь ам авах явдал юм даа...
Барилдаан нэлээн удаан үргэлжилж, Пунцаг заан ард нь гараад давж байсан.
Тэрнээс хойш л Ганбатын цог заль нэг л үгүй болчихсон санагдаад байдгийн.

3. АХ-ын 73 жилийн ойн 8-ын даваанд шинээр зааны болзол хангасан 2 залуу тунаж, Пунцаг гарьд тэр үедээ л сайн бөх байсан начин Гансүхийг сэвэлзтэл татаж ирээд цэвэрхэн хавираад давж байлаа. Чанарав гуай "Мөн их бяртай байна даа" гэж зарлаад л. Тэрхүү даваа нь одоогоор бол гарьд цолны болзол хангасан даваа байж.

4. 1997 оны Сар шинийн барилдааны 7-ын даваанд буюу шөвгийн 4-т Д.Мөнх-Эрдэнэ арслантай Пунцаг гарьд тунаж, давж байлаа. Мөнх-Эрдэнэ арслангийн ид үе нь дээ, ер нь. Үзсээр байгаад л давж байсан. Мөнх-Эрдэнэ арслан тохох гэж байгаад буруудсан. Арслан удах тусмаа чангардаг, бяртай бөх. Яахав гэмгүй, ааван сааван унаанууд байдаг ч яг яс үзэхэд бол Бат-Эрдэнэ аваргаас бусдыг давдаг арсланг Пунцаг гарьд яг үзээд л давж байлаа.

5. АХ-ын 80 жилийн ойгоор 8-ын даваанд Зааны болзол хангасан Батзоригийн баруун хөлийг нь аваад давж, 2 дахь удаагаа 8 давсан амжилт үзүүлсэн барилдаан болон нэг цагаан сараар Бадам-Очир начныг 2 шуугаараа өргөөд толгой дээрээ гаргаж ирсэн барилдаануудыг 5-д оруулъя.


Энэ Цоомоо 6 зааны бараг бүх сонирхолтой барилдаан биччихсэн байжээ, сая л харлаа. Цэрэнпунцагын бас нэг гоё барилдаан байдаг юм. Цагаан сараар Баярсайхан зааныг хавсарч хаядаг. Пунцаг бас нэг хэсэг хавсардаг байсийм байна
User avatar
Саэба_Рёо
 
Posts: 529
Joined: Tue Mar 09, 2010 10:22 am

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цоомоо » Tue Apr 10, 2012 6:11 pm

saiba_ryo wrote:
Цоомоо wrote:
saiba_ryo wrote:Тэр жил Өсөхөө үнэхээр сайн байсоон, харин Сумьяа ямарч формгүй байсан юм шиг байгаан. Өсөхөө, Сүхбат аль аль түрүүлнэ л гэж ирсэн байх.

Харин тэр Одгэрэлийг спортын 4 төрлийн бөхөөр цэвэр ялалт өгөхөөр нисэлттэй тонгорлоо гээд шаагаад байсан жүжиг байсан юм билээ. Бас Ганзоригын Ганхуяг начинг гэж найрсан гэсэн. хэхэ

Сумъяагийн хувьд харин ч хамгийн мундаг жил нь байсан.


Муу байсан, Олимпын жил гээд хэт их бэлтгэл хийчэхсэн, ядралттай эсвэл бэлтгэл цөмөрсөн байсан гэж би сонссон юм байна

2000 биш 2001 шүү дээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby El Payaso » Tue Apr 10, 2012 6:40 pm

тийм. Сумьяа 2000 онд бол олимпод зориулж бэлдээд сайн байгаагүй гэж яридаг. 2001 онд бол ер нь нөхөр ч дотроо үндэс рүү шуудрий гээд шийдцэн үе л дээ... японд очиж хүчний бэлтгэл хийсэн гэж сонсдсон... бие рхаа нь ч аймаар л байсан... үнэн өнгөтэй. би ч за манай хүн гоёо байна даа гэж бодож байтал 6 дээр Өсхөөтэй тунаад хярж байж сугадаж тонгоруулж тэнцвэр алдаад тэрчигээрээ доор нь орсон. унахдаа ч өсөхөөг дээгүүрээ шидэх гэж үзээд нөгөөх нь яалт ч үгүй урт юм дээр нь үлдэж байсныг бодход бяр бол аймаар байсан байх.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Саэба_Рёо » Tue Apr 10, 2012 6:51 pm

El Payaso wrote:тийм. Сумьяа 2000 онд бол олимпод зориулж бэлдээд сайн байгаагүй гэж яридаг. 2001 онд бол ер нь нөхөр ч дотроо үндэс рүү шуудрий гээд шийдцэн үе л дээ... японд очиж хүчний бэлтгэл хийсэн гэж сонсдсон... бие рхаа нь ч аймаар л байсан... үнэн өнгөтэй. би ч за манай хүн гоёо байна даа гэж бодож байтал 6 дээр Өсхөөтэй тунаад хярж байж сугадаж тонгоруулж тэнцвэр алдаад тэрчигээрээ доор нь орсон. унахдаа ч өсөхөөг дээгүүрээ шидэх гэж үзээд нөгөөх нь яалт ч үгүй урт юм дээр нь үлдэж байсныг бодход бяр бол аймаар байсан байх.


Тэгэж хаячаад Өсөхөө тахимаа авах гээд ирэхэд, Сумьяа нэг гараараа нүүрээ дараад өвдөглөөд суучихсан, гараа авахад нүд нь нулимстай, царай нь барайсан улаан юм, хор шар туйлдаа хүрчэхсэн дэлбэрэх гэж байгаа аяатай л байж билээ. Аргагүй хүчээ үзээд бараагүй болохоороо тэгсэн байх,

би бас л олон аваргуудын ялагдал үзсэн дээ, тэгэхэдээ л Сумьяабазар зааны тэр үеийнх шиг үнэн сэтгэлээсээ харамссан, гашуун ялагдал шиг ховор байх. Мань хүн бүр түрүүлнэ гээд бүүр итгэчихсэн байсан юм шиг билээ, хэхэ
User avatar
Саэба_Рёо
 
Posts: 529
Joined: Tue Mar 09, 2010 10:22 am

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby mugi19 » Wed Apr 11, 2012 1:51 am

Шартайгийн хувьд бүгд шартай, Сүхбат, Сумъяабазар, Өсөхбаяр 3 тэр шараа ил их гаргадаг юм шиг байгаан, 2000 оны наадмаар Өсөхөө аварга уначаад наадам дуустал ээжийгээ налаад уйлж байсан юмдаг, Сүхбат 98 онд Пунцагт хавируулчаад хацар ногоон болчихсон тэрийгээ арчихгүй, сууж чадахгүй уйлаад холхиод байсан.., Сумъяа, Гантогтох 2 уначихаараа яг тэр үедээ уйлаад удалгүй гайгүй болчихдог юм шиг байгаан, инээцэн л тууж явдгийн..,
Энэ хэдэн зааны үе ч бидний үеийнхнийг бөхөд сайн уяж өгсөндөө, барилдаж байгаа, барилдах үед болон бусад үед гаргаж байгаа араншин, хөдөлж байгаа үйлдэл бүхэн нь л сонирхолтой сайхан байж дээ..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby mugi19 » Wed Apr 11, 2012 1:58 am

saiba_ryo wrote:Ба аваргад Цэрэнпунцаг хэд хэдэн удаа унаж өгсөн ухааны юм сүүлийн үед бичих болж( Өдрийн сонинд хүртэл) шүү, Пунцаг тэрнээс болж амжилт гаргаагүй гэх шиг. Тийм юм байхгүй ээ.

Хэнтий нутгийн их аваргыг тэр үед Ганбат, Сүхбат 2 л хазайлгадаг байв шүү.
Пунцаг, Сумьяа, Өсөхөө нар шиг золгож барилддаг хүмүүс дийлэхгүй ээ.

Харин Ганбат спортын төв ордонд анх гарч ирэхдээ Ба аваргыг 2 ч удаа хавирч хаяад, Пунцагийг гар ачаад, Сумьяа-г харцагадаж дайрч байгаад гарыг цуулчихаж билээ, тэр үедээ л бөөн сенсааци болсон юмдаг

Бат-Эрдэнэ аварга Пунцагийг эхэн үедээ үнэнээрээ хаяж л байсан байх, сүүлд хоёр удаа яалт ч үгүй өгсөн. Тэрийг бол мэддэг хүн олон байдгийн. Пунцагийг өөрөөрөө барилд, битгий өг гэж хэлээд гаргахад өгчөөд хүрээд ирсэн байдгийн..,
Сүүлд Пунцаг наад хэдийгээ барахгүй болсон хойно ганц удаа Ба аварга өгсөн, тэр ч дэмий л юм байсан. Сүхбатын тийрүүлдэг жил л Пунцагт өгөх байсын, харамсалтай жил..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby jugder_08 » Wed Apr 11, 2012 7:08 am

Пунцагийг өгсөн гээд л байдаг юм. :smile: Пунцаг бараагүй унасан байх. Сүүлдээ бизнесээ хөөгөөд бэлтгэлээ ч сайн хийдэггүй байсан байх.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Саэба_Рёо » Wed Apr 11, 2012 9:53 am

my.agapimu wrote:
saiba_ryo wrote:Ба аваргад Цэрэнпунцаг хэд хэдэн удаа унаж өгсөн ухааны юм сүүлийн үед бичих болж( Өдрийн сонинд хүртэл) шүү, Пунцаг тэрнээс болж амжилт гаргаагүй гэх шиг. Тийм юм байхгүй ээ.

Хэнтий нутгийн их аваргыг тэр үед Ганбат, Сүхбат 2 л хазайлгадаг байв шүү.
Пунцаг, Сумьяа, Өсөхөө нар шиг золгож барилддаг хүмүүс дийлэхгүй ээ.

Харин Ганбат спортын төв ордонд анх гарч ирэхдээ Ба аваргыг 2 ч удаа хавирч хаяад, Пунцагийг гар ачаад, Сумьяа-г харцагадаж дайрч байгаад гарыг цуулчихаж билээ, тэр үедээ л бөөн сенсааци болсон юмдаг

Бат-Эрдэнэ аварга Пунцагийг эхэн үедээ үнэнээрээ хаяж л байсан байх, сүүлд хоёр удаа яалт ч үгүй өгсөн. Тэрийг бол мэддэг хүн олон байдгийн. Пунцагийг өөрөөрөө барилд, битгий өг гэж хэлээд гаргахад өгчөөд хүрээд ирсэн байдгийн..,
Сүүлд Пунцаг наад хэдийгээ барахгүй болсон хойно ганц удаа Ба аварга өгсөн, тэр ч дэмий л юм байсан. Сүхбатын тийрүүлдэг жил л Пунцагт өгөх байсын, харамсалтай жил..,


За яахав жаахан бодьё л доо хэдүүлээ,
Пунцаг гарьд Аварга-д өгсөн гэдгийг наадмаар өгснийг л ярьж байгаа биздээ хө, цагаан сар, заалны барилдаанд өгөөд ч яахийм билээ. Тэгвэл наадмаар Пунцаг гарьд ийм үзүүлэлттэй байна.

94 онд. 8-ийн даваанд Балжиннямд унав.
95 онд. Барилдаагүй, Америкт сургуульд явсан.
96 онд. Сумьяад 7-гийн даваанд 1 мордуулж, 2 хутгуулж унав. Сумьяа заан болов.
97 онд. 4-т үлдээд Ба аваргад унав.
98 онд. Сүхбатыг нүүрийг нь халцартал хавирч хаяад, 4-т үлдээд Ба аваргад унав.
99 онд. 4-т үлдээд Сумьяад унав. Сумьяагийн анхны үзүүрлэдэг наадам.

2000 онд. 6 даваад Гантогтох-д унав.
2001 онд. Батзоригоор 8 даваад, Ба аварга-т унав.
2002 онд. барилдаагүй.
2003 онд. 6 даваад Сумьяад шахаж татуулаад унав.
2004 онд. Бат-эрдэнээр 7 даваад, Сүхбат-д унав.

Ба аваргатай улсын наадмаар 4 таарч барилдаснаас 1 давж, 3 унасан байгаа юм. 1997, 1998 онд арай Пунцагийг өгсөн гэхгүй байх гэж найдна, тэр үед хэнтий нутгийн их аваргыг хэн ч хазайлгахааргүй байсан үе нь.

Тэгэхээр цорын ганц Пунцаг өгсөн байж магадгүй хувилбар нь 2001 оны наадам болж таарах нь, Ба аварга хариагүй байсан үе шүү дээ хө

яахаараа өөрөөсөө илүү хүнд унаж өгдгийг ойлгохгүй л байна шүү, одоо жишээ нь Сумьяа Өсөхөөд унаж өгсөн гэвэл хүн үнэмших үү?

Энэ бол Цэрэнпунцаг гарьдын фэнүүдийн сэтгэлээ хуурсан л яриа гэж би хувьдаа боддог юм! :grin:
User avatar
Саэба_Рёо
 
Posts: 529
Joined: Tue Mar 09, 2010 10:22 am

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron