Челси – Ливерпүүль
2004/2005 оны улирлын аваргуудын лигийн ¼ шигшээ тоглолтуудыг эргэн санацгааяа… Рамоны хөрөнгө оруулалтын үр дүн болсон Челсиг Жозе Мориньо удирдаснаар тэд ПЛ-т нэгэн зогсоогдошгүй хүч болж хувирсан бөгөөд АЛ-д ч гайхалтай үр дүнтэй тоглож каталоны шилдэг баг Барсаг 1/16д харин дараа нь германы нэр төр Байрныг хожин АЛ-ын ¼ шигшээд итгэл төгс шалгараад байсан билээ… Харин тэднийг сөрөн зогсох хүч нь Мориньотой зарим талаар хувь тавилан адил Рафа Бенитезийн улаанууд байлаа… Тэд өмнөх шатанд хөгшин хатагтай нарыг тэмцээнээс хассан байлаа… Лигийн 2 тоглолт болон карлинг капийн финалд өрсөлдөгчидөө давуу ялсан хөхүүдийг ялна гэдэгт олон хүн итгэж байсан ч Рафа гайхамшигийг бүтээж хэн ч зогсоомгүй санагдаж байсан хөх хөлөг онгоцыг ёроол руу живүүлсэн билээ…
Жозе Мориньо болон Рафа Бенитез нар бол нэг цаг үеийн шилдэг менежерүүд бөгөөд адилхан ч гэж хэлж болохоор хувь тавиланг туулж яваа 2 билээ... Тэд тус бүртээ өөрийн эх орноосоо менежерийн гараагаа эхэлж оргилд хүрээд дараа нь хөлбөмбөгийн хувьд даярших дургүй уламжлалт хэв маягаа эрхэмлэдэг будант альбионыг зорьсон билээ... Тэд бол английн хөлбөмбөгийн хөгжилд хийгдсэн магадгүй хамгийн том хөрөнгө оруулалт ч байж болох юм... Итали болон Испаничуудын давамгайлалд өрнөдөг /99 оныг эс тооцвол аваргуудын лигт английн баг ганц л удаа түрүүлсэн билээ/ европын тэмцээнүүдэд тэд л Англичуудын нэрийг сүүлийн жилүүдэд өндөрт өргөж байгаа бөгөөд английн хөлбөмбөгийг илүү глобалчлах хөгжүүлэхэд энэ 2 менежерийн оруулсан хувь нэмэр их билээ... САФ-ын 99 онд хийсэн трипле-ээс хойш Рафа л 2005 онд энэ эрхэм цомыг англичуудад авчирсан юм... өнөөдөр ч гсн Испани Италичуудыг тэмцээнээс шахан гаргаж 3 английн баг энэ тэмцээний шөвгийн 4-т үлдэхэд энэ 2 эрхэмийн гавяа их билээ...
Тэгвэл хувь тавилан энэ удаад ахиад л энэ 2 эрийн хүсэл эрмэлзлэлийг огтлолцуулж орхижээ... 2 жилийн өмнө энэ тулаан Испани эрийн ялалтаар өндөрлөж улмаар хотон шувуунууд цаашлан АЛ-ын цомыг хүртсэнийг бид одоог хүртэл мартаагүй билээ... Тэр жил Стэнфордод болсон эхний тоглолт тэнцээгээр өндөрлөж харин Анфилдед Луйс Гарсиагийн оруулсан Челсигийнхэний одоог хүртэл хүлээн зөвшөөрдөггүй гоолын ачаар улаанууд Константинополийг зорих эрхийг хожсон билээ... Энэ удаад харин хэн нь өөр нэг домог хот болох Афинийг зорих бол?
2 жилийн дотор 2 багуудын тоглолтын арга барил тоглогчидод багагүй хэмжээний өөрчлөлт гарчээ... Мориньо тэр үед хамгаалалтыг илүүд үзэж сөрөг довтолгооноор оноо авдаг 4-3-3 системеер тоглодог байсан бөгөөд түүний тактик вингерүүд чухал ач холбогдолтой байлаа... Роббен, Дафф, Коуль, гсн вингерүүд хурдан сөрөг довтолгоо хийх боломжийг багтаа олгож төвд Дрогба хүчирхэг бие бялдараа ашиглан боломжуудыг бий болгож Лампардын буудалтууд эсрэг багтаа үхлийн цохилт хийдэг байлаа... Мориньогийн челсид өнгөрүүлсэн 2 улирлын туршид тэд ПЛ шилдэгүүд байсан ч эзнийх нь хүсэл болох АЛ цом тэдэнд мөрөөдөл хэвээр л байлаа... Ингээд улирал эхэлхийн өмнө тэд АЛ-ын нөр их туршлага бүхийн Шева болон Баллакийг эгнээндээ элсүүлж АЛ-ын цомын төлөөх тэмцэлд бүхнээ зориулах болно гэдгээ батлан харуулсан бөгөөд шинэ ирэгсэдэд зориуолан уламжлалт 4-3-3 аа диамондоор сольж хурдтай вингерүүдийг ашиглаж тоглодог түргэн довтолгооныхоо оронд илүү бөмбөг эзэмшисэн тоглолтоос гоолддог шинэ бүтэцийг багтаа хэрэгжүүлсэн билээ... 2 жилийн өмнө улаанууд Гарсиагийн гоолын дараагаас эхлэн төмөр мэт хамгаалж байсан бөгөөд цэнхэрүүд ч тэдний хамгаалалтын өмнө сөхөрч байсан билээ... Үүний нэг гол шалтгаан нь Челсигийн довтолгооны аргад байлаа... Хөхүүд айлын бөмбөгийг төвд булаагаад маш хурдан түргэн довтолгоонд шилжиж гоолддог байсан бөгөөд энэ нь нөгөө баг нь довтолж байхад л илүү амжилттай хэрэгждэг байлаа... Гэтэл Улаанууд Гарсиагийн нэг гоолын дараагаас эхлэн довтолгоо гэж юу байдгийг мартсан билээ... нэгэнт үүрэндээ шигдэж хамгаалсан багийн өөдөөс гоолдох талаар тэр үед Мориньод тактик байсангүй... Харин одоо бол тэд ондоо... тэд хүсвэл сөрөг довтолгоо хийж чадахаас гадна эсрэг багаа талбайд нь хянаж нүдэж чадна... Энэ боломжийг Баллак болон Эссиен нарын хагасууд багт бий болгож байгаа билээ... өмнө нь төвд бөмбөг удаан барих чадвартай тоглогчид Челсид байгаагүй бол одоо хангалттай байгаа... Үүн дээр нэмэгдээд 2 жилийн өмнөх Дрогбаг одоогийн Дрогбатай зүйрлэхийн аргагүй... нэг үгээр хэлхэд Челси өмнө нь хамгаалж чаддаг сөрөг довтолгоогоор эсрэг багийн сул цэгт оновчтой цохилт хийж чаддаг баг байсан бол одоо үүн дээр нэмэгдээд тэдний довтолгооны хувилбарууд нэмэгдэснээс гадна төв шугамдаа бөмбөгийг хангалттай сайн баридаг баг болж өөрчлөгдэжээ...
Улаанууд ч хөхүүдээс дутуугүй өөрчлөгдсөн юм... 2004/2005 оны улиралд Рафа өөрийн Испанид байхдаа ашигладаг байсан 4-5-1 системээр тоглож байлаа... угаасаа ч үүнээс өөр боломж тэдэнд байхгүй байлаа... Сиссе гэмтэлтэй Мориентес АЛ-д тоглох эрхгүй гээд тэдэнд үлдсэн ганц довтлогч нь Барош байлаа... Шинэ багтаа ирээд удаагүй байсан Рафа энэ удаад хүчирхэг хамгаалалт болон Жерардад найдаж байсанаас гадна испанид тоглож байсан Алонсо, Гарсиа нарыг нууц хөзрөө болгож байлаа... тэд ч үүргээ маш сайн биелүүлцгээсэн... Одоо харин Рафа 4-5-1 ээс 4-4-2 системийг илүүд үзэх болсон бөгөөд багийн бүрэлдэхүүн илүү залуу илүү чадварлаг болсон гэдгийг хэлэх хэрэгтэй... Хамманы оронд тэдэнд Момо болон Машерано гсн дэлхийн шилдэг 2 ДМ ирсэн бол Хийпяагийн оронд өсөх ирээдүйтэй Аггер гарч иржээ... Барошийн оронд 2 давхарт аль ч багаас давуу тоглож чадах Кроуч дайчин шаргуу Койте хурдан Беллами нар нэмэгджээ... Рафагийн довтолгооны гол зэвсэг нь Рийзе болон Жерардын холын цохилтууд Финнан болон Арбеолагийн кроссууд юм... Пеннант болон Гонзалез гсн 2 шилдэг вингер ч тэдэнд бий... хэрэгтэй үед талбайд гараад үхлийн дамжуулалтыг өгч чадна... Хамгаалалтын хувьд тэд улам чангарсөн бөгөөд төвд Алансогийн хамтрагчаар гарахаар Момо, Машерано нар өрсөлдөж байна...
Хөхүүд энэ жилд Покер хийхээр өрсөлдөж байна... Тэд Карлингийн цомыг аль хэдийн авчихсан бол өнгөрсөн долоо хоногт ФА финалд шалгарч чадсан билээ... лигт тэд өөр нэг улаануудын араас 3 онооны зөрүүтэй нэхэж байгаа бол АЛ-ын семи финалд зогсч байна... Энэ олон өрсөлдөөн магадгүй Челсигийн хүчийг сулруулах нэг том шалтгаан болж болох... Харин Ливрпүүлчүүдийн хувьд АЛ цом тэдний сүүлийн найдвар болсон цом нь... тэд үүний төлөө шүд зуун тэмцэлдэнэ гэдэгт би итгэлтэй байна... Рафа болон Мориньогийн тэмцлийн үр дүнг бүгдээрээ сонирхоцгооёо... Тэд анхлан ПЛ-д ирсэнээр нүүр тулсан бөгөөд хоорондоо нийт лигийн 6 тоглолт хийснээс Мориньо өрсөлдөгчөөсөө хамаагүй давуу байж 5-д нь ялалт байгуулсан бол ердөө ганцад нь буюу сүүлийн учраандаа л улаанууд өрсөлдөгчидөө анфилдед 2-0 ээр хожижээ... харин нокаут шатны тэмцээнд тэдний тэмцэл өөр байлаа... өнгөрсөн жил улаанууд ФА семи финалд Рийзегийн гоолын ачаар гайхалтай ялалт байгуулсан бол зун Коммунитти Шиелдед ч хөхүүдийг хөөрхөн дөнгөсөн билээ... гэхдээ эдэн дундаас хамгийн том нь яах аргагүй 2 жилийн өмнөх АЛ-ын семи финал... Нокаут шатны тэмцээнд улаанууд хөхүүдээс ямагт давуу стат үзүүлж байсан... лигтээ таарсан хамгийн сүүлийн тоглолтонд Жозег ирсэнээс хойш ялж үзээгүй байсан хөхүүдийг 2-0 ээр бут ниргэсэн нь улаануудыг энэ тоглолтонд илүү урам зоригтой тоглоход нөлөөлөх болов уу? Эхний тоглолтыг Челсигээс Эссиен болон Диарра нар өнжих болно... энэ нь хөхүүдийн хувьд томоохон асуудал үүсгэх болно... хамгийн их асуудлуудтай байрлал болох баруун талын хамгаалагч дээр тэд цоорхойтой улаануудыг угтах нь... Харин улаануудын хувьд байдал эсрэгээрээ... ПСВ-г хожиход тэд ямар ч асуудал үүсгэсэнгүй... Пеннант, Гонзалез, Беллами, Момо гээд сайн нөөцүүдтэй учраас тэдэнд роташн хийх бололцоо челсигээс давамгай... тоглогч нарын физакль чадварын хувьд улаанууд илүү давамгай талбай дээр гарах болов уу?...
2 багийн гол тулаан дунд шугамд өрнөх болно гэж би бодож байна... энэ бол 2 багийн гол хүчирхэг тал билээ... Микель, Лампард, Баллак, Коулын эсрэг Жерард, Рийзе, Машерано/Момо, Алансо... эцсийн дүнд дунд шугамын тулаанд ялагч болсон тал нь дараагийн шатанд шалгарч финалыг зорих болов уу...
Миний предикшн: түүх давтагдана...
vs
vs
[img]http://www.foxsports.com.au/common/imagedata/0,5001,5251602,00.jpg[img]vs[img]http://www.stuff.co.nz/images/283355.jpg[/img]