by Мэргэн » Wed Apr 11, 2012 7:15 pm
Лэйкерс @ Спөрс
Сүүлийн тоглолтондоо Тим Данкан, Тони Паркер, Ману Жинобили гэсэн их гурвалаа амраасан Спөрс маргаашийн тоглолтод манайхыг бүрэн бүрэлдэхүүнээрээ хүлээн авах бол эсрэгээрээ манай супер од Коби Бин Брайнт маань дахин тоглолт өнжих сурагтай байна.
Спөрс 11 дараалсан ялалтын цувралаа өчигдөр Ютад хожигдсоноор зогсоосон. Гэхдээ энэ нь Поповичийн санааг нэг их зовоох зүйл биш. Тэдний хувьд өнгөрсөн улиралд бүсээ тэргүүлсэн ч ПО-ын эхний шатаа ч давж чадаагүй. Тиймээс хашир туршлагатай дасгалжуулагчийн хувьд олон дараалж ялахаас илүү ахмад тоглогчдоо амрааж, ПО-д эрч хүчтэй орохыг илүүд үзсэн нь мэдээж. Попович ветерануудаа ээлжлүүлэн амрааж байсан бол уржигдар гурвууланг нь зэрэг амраасан.
Спөрсийн хувьд эрүүл, ядралт багатай ПО-д орох нь эн тэргүүний зорилт боловч тэд одоогоор Кливеландийн хамтаар улирлын хамгийн бага 55 тоглолтыг хийгээд байгаа бөгөөд 16 хоногт 11 тоглолт хийх маш шахуу хуваарь үлдээд байгаа. Харин манайд 8 тоглолт үлдээд байгаа бөгөөд багууд улирлын үлдсэн хугацаанд хоорондоо 3 таарч тоглоно.
Спөрсийн адил манайх ч ПО-ийг бүрэн бүрэлдэхүүнээрээ эхлүүлэхийг зорьж байна. Кобигийн эрүүл мэнд багийн хувьд үнэлж баршгүй чухал зүйл ч одоогоор 14 удаагийн бүх од тоглогч маань бага зэргийн бэртэлтэй байгаа.
Лигийг 28,1 оноогоор тэргүүлж байгаа багийн ахлагч маань зүүн шилбэний гэмтлээсээ болж 3 дахь тоглолтоо өнжих болоод байна. Уг гэмтлээ бүрэн эдгээх цорын ганц арга нь амрах болоод байгаа юм. Өмнөх улиралд Кобигүй 5 тоглоход 4 хожиж Бостонд ганцхан онооны зөрүүтэй хожигдож байсан бол одоогоор 1 хожиж, 1 хожигдоод байна.
Кобигийн эзгүйд Газолийн тоглолт сайжирч нарнуудын эсрэг улирлын хамгийн их 30 оноогоо авсан бол зөгийнүүдтэй тоглоход 25 оноо цуглуулсан. Байнум ч Газольд муугүй туслаж 2 тоглолтод 41 оноо авсан.
“Кобиг байхгүй үед би багийн түлхүүр тоглогчдын нэг байж, довтолгоонд идэвхитэй оролцох шаардлагатай” хэмээн 17,3 оноо дунджилж буй Газоль хэлж. Тэрээр цааш нь “Би багийн гол дүр болох гэж хичээгээгүй, би зүгээр л лигийн онооны лидерийн эзгүйд довтолгоон дахь үүргээ бага зэрэг нэмэгдүүлж, илүү идэвхитэй байхыг л оролдож байна.”
Манайх зөгийнүүдтэй хийсэн тоглолтын сүүлийн үед гайхалтай хамгаалж Хорнетсийг 34,8хан хувьтай довтлуулж 19 оноо өгснөөр хожиж чадсан. Гэхдээ маргаашийн тоглолт тэс өөр байх нь ойлгомжтой. Спөрс талбай дээрээ 8 дараалж хожихдоо 112,6 оноо дундажлаад байгаа. Паркер талбай дээрээ хийсэн сүүлийн 9 тоглолтод 59,4%-тай довтолж, 21,7 оноо дундажлаад байгаа бол Данкан AT&T центртээ сүүлийн 6 тоглолтонд 18,7 оноо 12,2 самбар.
Гэхдээ Данкан өнгөрсөн улиралд манайхтай 3 тоглоход 19,2хон хувьтай шидэж 4,0 оноо дундажлаж байлаа. Тэр тоглолтуудад Байнум ч довтолгоонд олигтой байгаагүй бөгөөд 7,0 оноо л дундажласан.
Кобигийн хувьд 2010-11 оны улиралд хожсон 2 тоглолтондоо 53 оноо авч байсан бол хожигдсон тоглолтууддаа 28,9хөн хувьтай довтолж 37 оноо авч байв.
.