Байнум маань багийн 2 дах чухал тоглогч болсон нь илт мэдэгддэг болжээ... гайхалтай байлаа... төвд зүгээр л дураараа дургилаа... дээр нь чөлөөт шидэлтийг бол жинхэнэ хашрааж байна даа...
Коби мөн хийдгээ хийсэн бол Газол маань л гонжийчоод Гриффин-д баахан онигоо болчлоо...
... гэхдээ тэр 2 дах тохолт бол худлаа шүү... шууд тохойгоороо нүүр лүү нь шаагаад ордог гэнээ...
... манай хүн даруухан тулдаа л...
Сэлгээнийхнийг зөв ашигламаар байна... гараа сэлгээг тоглолтын дунд хэсгүүд дээр яг хольж сольж гаргахгүй бол Сэшионс-г ядаж Газол-той цуг 3 сэлгээний тоглогчтой гаргах ч байдиймуу... Заа.. тойм халтуурдчий...
Лэйкэрс 113 - 108 Клиппэрс
Байнум 36 оноо, Коби 31 оноо тус тус авч багаа ялалтанд хөтлөснөөр Клиппэрс-г 113-108 н харьцаагаар буулган авлаа. Номхон далайн бүсийнхээ тэргүүллийг 2-т явж байгаа хөрш Клиппэрс-н 6 дараалсан хожлын цувралыг зогсоосноор баталгаажуулав.
Лос Анжэлэсийн багууд энэ улирал 3 тулснаас 2-г нь Лэйкэрс аваад байна. Номхон далайн бүсийн ялагчид Өрнөдөөс Оклахома, Спөрс 2-н ард 3-р гарах магадлал өндөр байна.
Хуучин нуурчин Карон Батлэр Клиппэрс-г тэргүүлж 28 оноо авсан бол Крис Пол 22 оноо, 16 о.дамжуулалт, Гриффин 15 оноо, 14 самбар мөн ДэАндрэ Жордан 11 оноо, 13 самбар тус бүрдээ авч. 6 дараалан ялсан ялалтын цуврал нь тэдний хувьд сүүлийн 20 жилийнх нь хамгийн шилдэг ялалтын цуврал байж.
Рамон Сэшионс 16 оноо, 8 о.дамжуулалт багтаа нэмэрлэсэн бол Байнум зүүн хөлийнхөө шагайг булгасныхаа дараа 1 тоглолт өнжсөн ч эргэж ирж довтолгоонд гайхалтай байн 36 оноо авлаа. Тэр энэ улиралд хамгийн ихдээ 37 авсан ба энэ тоглолтонд тэрээр 1 оноо л дутуу авч.
Тоглолтын сүүлд багууд 2 онооны зөрүүтэй болох үед Коби Рэнди Фоиэ-н өөдөөс үсрэлттэй шидэлтээ оруулснаар 24 секунд үлдээд байхад 110-106 р Лэйкэрс тэргүүлж эхлэсэн бол эсрэг талд Пол шидэлтээ алдсаны дараа Гриффин Газол дээр алдаа хийсэн. Газол 2 чөлөөт шидэлтийнхээ 1-г алдсаны дараа тоглолт дуусахад 18 сэкунд үлдсэн байв.
Улмаар Гриффин 2 оноог авч харьцаа 3 оноо болж ойртов. Ник Янг Мэтт Барнэс дээр алдаа хийсэн ч Барнэс 2 чөлөөт шидэлтээ алдлаа. Пол-н бөмбөг алдалт болон алдаа нь тоглолт дуусахад 4 секунд байхад Лэйкэрс-д бөмбөгийг өглөө. Ингээд Клиппэрс-н сүүлийн 19 жилийн хугацаанд хөршүүдээ улирлын цувралд ялах боломж нь төгсгөл боллоо.
Клиппэрс 4-р үеийг 11 оноо авч эрчтэй эхлүүлсэн ба эхний 8 оноог авснаар 92-89 харьцаатай болгосон. Пол-н шидэлт Клиппэрс-т онооны харьцааг тэнцүүлэх боломжийг авчирсан бол дараа нь Жордан даллаж шидэн 2 оноо авснаар энэ тоглолтонд Клиппэрс анх удаагаа 104-103 харьцаагаар тэргүүлж эхлэсэн.
Мэтта Пол-с бөмбөг тасласнаар Коби Батлэр-н өөдөөс довтлон 2 оноо авсан бол дараа нь Байнум алдаа аван 2 чөлөөт шидэлт хийж 1-г нь оруулснаар 106-104 р Лэйкэрс эргээд урд гарсан. Дараа 2 баг ээлжлэн бөмбөг алдалт хийсний дараа Сэшионс залж орон довтолгоогоо амжилттай болгосноор тоглолтын цаг дуусахад 47 сэкунд дутуу байхад Лэйкэрс 4 оноогоор тэргүүлж эхлэв.
3-р үеийн эхэнд Лэйкэрс 12 онооны зөрүүтэй тэргүүлж байсан ч Клиппэрс дараалсан оноонууд авснаар 5 онооны зөрүүтэй болгож чадсан. Гэвч Лэкйэрс 3-р үеийн төгсгөлд сайн байж 92-78 харьцаатай дуусгасан ба Байнум 7 оноо Коби 6 оноог тус бүр авч.
Лэйкэрс тоглолтын эхний хагаст 63-55 р тэргүүлсэн ба тэд Клиппэрс-н сийрэг хамгаалалтын эсрэг будагтай талбайд амархан оноо авч байв. Брайант 18, Байнум 17 оноог эхний хагаст авч байхад эсрэг багаас Батлэр ганцаараа 2 оронтой тоонд 23 оноог авсан. Лэйкэрс 2-р үеийн эхэнд эхний 7 оноог авч 12 онооны зөрүүтэй болгосноор эхний хагасийн хамгийн том тэргүүллийг авсан бол Батлэр Клиппэрс-н 2-р үед авсан сүүлийн 14 онооны 13-г нь авч. Үүнд нь 3 зайны 3 шидэлт нь багтаж байна.
Клиппэрс-н талбайдаа 7 дараалсан ялалтын цуврал нь төгсгөл болов... Энэ улирлын эхний 2 тоглолтонд нийтдээ 11 техникийн алдаа гарсан бол энэ удаад ганц Сэшионс-д л хувийн техникийн алдаа гарав... Фоиэ Клиппэрс-н сүүлийн 3 тоглолтонд 21.6 оноо, 3.3 о.дамжуулалт дундажилж ирсэн ч энэ тоглолтыг 11 оноо, 4 о.дамжуулалттайгаар дуусгав... Лэйкэрс-н зочлон тоглолтын стат дээшлэв. 12-15...