by ya_tumurbat » Mon Apr 02, 2012 8:51 pm
Манай багийн сонирхоод байгаа залуу хагас хамгаалагчийн намтар
Бүтэн нэр Кристиан Даннеманн Эриксен. 1992 оны хоёрдугаар сарын 14-нд Данийн Миддельфарт хотод төрсөн. Биеийн өндөр 177 см, жин 71 кг. Данийн шигшээ болон Голландын “Аякс” багт тоглодог. Довтлох чиглэлийн хагас хамгаалагч. Хувийн дугаар 8.
“Аякс”-т 65 тоглолт хийж, 11 гоол оруулсан. Данийн U-17 шигшээд 27 тоглолтод ес, U-18 шигшээд таван тоглолтод нэг, U-19 шигшээд гурван тоглолтод нэг, U-21 шигшээд гурван тоглолтод нэг, нэгдүгээр багт 20 тоглолтод хоёр бөмбөг хийсэн.
Өдгөө Дани даяар Кристиан Эриксенийг ах дүү Лаудрупаас хойш төрөн гарч буй хамгийн шилдэг хөлбөмбөгчин гэдэгт эргэлзэхээ больжээ. “Оденсе”-гийн хүүхдийн багаас гараагаа эхэлсэн бяцхан авьяастны төлөө цагтаа “Челси”, “Барселона” зэрэг томчууд өрсөлдөж байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Агуу багийн гишүүн болж, түүхэнд нэрээ үлдээхийг хүсдэггүй хэн байхав, Кристиан Лондон, Барселона дахь бэлтгэлийн баазад хэд хоногоор очиж үзжээ. Гэвч түүнд Англи, Испанийн хөлбөмбөг аль аль нь таалагдсангүй.
Нутагтаа буцаж ирээд 17 хүртэлх насны Данийн шилдэг хөлбөмбөгчөөр тодорсны дараа зун баг нь түүнийг Голландын “Аякст” нэг сая еврогоор заржээ. Тэрбээр Амстердамын багт дасгалжуулагч Робин Пронкийн удирдлага дор гэрлийн хурдаар өсч дэвжиж, ердөө жил хагасын дотор нэгдүгээр багт дэвшиж чадсан юм. Франк де Бур түүнийг Снейдер, Бергкамп нарыг санагдуулам авьяастай тоглогч хэмээн үнэлж, хоёр жилийн гэрээ байгуулав. Одоо түүнийг авах баг “Аякс”-т дор хаяж 13 саяыг өгөх хэрэгтэй болов. Европын шилдэг багуудын нэгт байр сууриа дархалсан түүнийг Данийн шигшээ багийн дасгалжуулагч Мортен Ольсен байнга урих болов. Тэр үндсэн багийн бүрэлдэхүүнд анхны тоглолтоо Португалийн эсрэг албан бус нөхөрсөг уулзалтад хийсэн бөгөөд улмаар “Нугасны муухай дэгдээхэйнүүд”-ийн бүрэлдэхүүнд багтан Өмнөд Африкийн ДАШТ-д оролцлоо. Тус тэмцээний хамгийн залуу тоглогчоор тодорч байсан Эриксен өдгөө Данийн шигшээ багийн сольшгүй тоглогч болж чаджээ. Аггер, Поульсен, Йоргенсен, Эриксен тэргүүтэй Данийн шигшээ Португал, Норвеги, Исландын, Киприйн багууд бүхий “H” хэсгийг итгэл төгс тэргүүлэхэд түүний үүрэг багагүй байсан. Тухайлбал шигшээ баг дахь анхны гоолоо 2011 оны зургадугаар сарын 4-нд Исландын хаалганд хийсэн нь Ольсений багт чухал гурван оноо авчирсан юм.
Сүүлийн үед моодонд орж буй төдий л өндөр биш ч хурд, техник сайтай тоглогчдын нэг болох Эриксен “Аякс”-ын хамтаар Голландын АШТ-ээс алт (2011), мөнгөн медаль (2010) хүртэж, 2010 оны Голландын цомд аваргалжээ. “Аякс”-ын удирдлагууд саяхан түүнтэй 2014 оны зургадугаар сарын 30 хүртэл тоглох шинэ гэрээ санал болгосныг Данийн хунтайж уриалгахнаар хүлээн авч, гарын үсгээ зураад байгаа гэнэ. idea canon
Van Der Sar ...