David de GeaДавид де Хеа нь 1990 оны 11 сарын 7нд Испаний нийслэл Мадрид хотноо төржээ. Атлетико мадрид клубд 10 настайгаасаа хөлбөмбөгийн гараагаа эхлүүлсэн бөгөөд 2009 онд анхны тоглолтоо хийсэн байна. Удалгүй багийнхаа 1-р хаалгач болсныхаа дараа Европа Лигт түрүүлж дараа жилдээ буюу 2011 онд Английн алдарт Манчестер Юнайтедын эгнээнд нэгджээ. Мөн тэрээр 21с доош насны Испаны шигшээ багын ахлагч юм.
Атлетико мадридАнх 10 настайдаа Атлетико мадрид клубын хүүхдийн акедимд элссэн орсон ба элсэхэд түүний өндөр нуруу нь их нөлөөлсөн байна. Түүний анхны улиралууд нь Сигунда дивизон Б-д Атлетико мадридын Б багт тоголж өнгөрөв. Нэгдүгээр багтаа хийсэн анхны тоглолт бол 18 насандаа 2009 оны 9 сарын 30нд Аваргуудын лигийн хэсгийн шатанд Портутай хийсэн тоглолт байлаа. Тэр тоголотонд 26дах минутанд гэмтэл авсан хаалгач Робертогоор сэлгэгдэн талбайд гарч тоголсон юм. Гэвч тэр тоглолонд талбайн эзэд 2-0р хожсон юм. 3 хоногийн дараа де Хеа Ла Лигийн анхын тоглолтоо өөрийн талбайдаа Реал Зарагоса багын эсрэг хийж Тэр тоглолтонд 19 дэх минутанд 16 дотроо алдаа гарган пеналтыг айлд өгсөн ч марко Бабичийн цохилтыг хаан гэмээ цайруулсан баг нь 2-1р хожжээ. Багийн дасгалжуулагч солигдон Санчес Флорес ирснээр де Хеа 2009-10 онд багийн үндсэн хаалгач болон 2 ч тоглолтонд шилдэг тоглоч болон европийн лигийн 8 тоглолтод оролцон аваргын төлөө Фулхамыг 2-1р хожин аваргалсан юм. Де Хеа 2010-11 онд үнэхээр гайхалтай тоголот үзүүлэж эхэлсэн ба УЕФА Супер цомд Интер Миланыг 2-0 хожин Диего Милитогийн пеналтыг хүртэл хаасан билээ. Тэр жилдээ баг нь Ла Лигт 7-р байр эзэлсэн юм.
Манчестер ЮнайтедВан Де Сарыг зодог тайлсны дараа Манчестер Юнайтед түүнийг орлох хаалгач хайж эхэлсэн ба Де Хеаг руу анхаарлаа хандуулж байв. 5 сарын 24нд Гари Нивиллийн хүндэтгэлийн тоглолтын дараа Фергусон Де Хеаг Олд Траффордод авчрахыг хүссэн юм. Ингээд 6 сарын 27нд Де Хеа эмчийн үзэлгээр орж 29нд албан ёсоор Улаан чөтгөрүүдийн нэг болсон юм.
Түүний Манюд хийсэн анхны тоглолт нь 2011 оны 7 сарын 23нд Чикаго Файр-ын эсрэг хийсэн нөхөрсөг тоголот байсан ба тус тоглолтонд 3-1р хожсон юм. Анхны дебутээ 8 сарын 7нд Манчестер ситигийн эсрэг хийсэн байна. Тус тоглолтонд Лескот Жеко 2ын гоолоор Сити тэргүүлж байсан ч Юнайтедын гайхалтай сэргэлтийг хийж 3-2р хожсон байна. Лигийн анхны тоглолтоо ВБА-тай хийсэн ба Де Хеа Шане Лонгийн цохилтыг алдсан ч баг нь 2-1р хожсон юм. Анхын клеэн шеет нь Тоттенхамтэй хийсэн тоглолт байв. Тус тоглолтод Де Хеа гайхалтай хэдэн хаалтуудыг хийсэн 3-0р баг нь хожжээ.