Аваргуудын лиг 2007

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Аль баг аваргалах вэ?

Милан
16
15%
Байерн
8
8%
Челси
28
26%
Валенси
6
6%
Манчестер Юнайтед
25
24%
Рома
0
No votes
Ливерпүүл
23
22%
Эйндховен
0
No votes
 
Total votes : 106

Postby Аагий » Mon Apr 16, 2007 9:58 am

el payaso wrote:харин үнэн нягт... ядаж байхад дунд шугам нь бол аймшигтай... Машерано Момо гээд 2 аймаар ДМ дээр нь Алансо Жерард гээд 2 мундаг СМ...


Ёооё яасан аймар юм бэ ... хаха.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby Gooner » Mon Apr 16, 2007 10:01 am

Айх л хэрэгтэй шүү :mrgreen:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gankhuu » Mon Apr 16, 2007 11:59 am

Рио ирдэг муудаа.

Гэхдээ Видич байхгүй болно доо. Хагас дээр ноёлж чадна гэж бодоод л байгаа шд би. Бавари дээр болсон юм болно л гэж горидоод байна.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby El Payaso » Mon Apr 16, 2007 12:01 pm

хагас дээр ноёлох ч ямай... Роналдог яаж барихаа л бодохгүй бол... зогсоогдошгүй харагдаж байна лээ шүү...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Gankhuu » Mon Apr 16, 2007 12:54 pm

Гаттузо-гоо л тавина шд. Амжихгүй биздээ.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Breathe! » Mon Apr 16, 2007 1:07 pm

Тийм шүү... Гаттузо үнэхээр амжихгүй.... :eek:
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Gankhuu » Mon Apr 16, 2007 1:09 pm

Ойлгосоор байж өөрийгөө дэмий л тайвшруулах юм даа
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Бамбууш » Mon Apr 16, 2007 9:03 pm

Gooner wrote:АЛ-д бол Ливер үнээээрийн сүпер байгаа шдээ.
Ливер чинь 20055 онд хэсгээсээ ч арай чамай гарсан шдээ. Сүүлд Панатинайкостой тоглоод 3-1-ээр арай чамай хожиж бөмбөгний зөрүүгээр гарсан. Тэгж гарсан баг но-аутд галзуу тоглосон доо. Ювэг бамбирдаад, дараа нь Чэлсиг гэж явсаар байгаад л Миланыг аваад хаясан.
Энэ жил ёооё бүр галзуу байна шдээ. Хамгийн тооцоотой, хамгийн няхуур нмябай баг бол улаанууд л байна.

20055 оноо?? Пvvх ирээдvйд болох тоглолтийг зєгнєєд хэлчихэж хэхэхэх...
нээрээ Ливэрпvvл аймар байгаа. тvй цагаан хэл ам тусахвий дээ!
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Postby Gooner » Tue Apr 17, 2007 9:04 am

Муу Рутаант чинь...:mrgreen:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby TRISTAN » Tue Apr 17, 2007 9:37 am

Ronaldo-гийн хөлийг хугалана гэж зөндөө гарууд заналхийлээд байдаг ч хугалчихсан нь ганц ч байхгүй. Миланы Гатузо амжихгүй ч тиймэрхүү юм хийж мэдэх аюултай нөхөр шүү. :RD
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Postby El Payaso » Tue Apr 17, 2007 12:15 pm

Челси – Ливерпүүль

2004/2005 оны улирлын аваргуудын лигийн ¼ шигшээ тоглолтуудыг эргэн санацгааяа… Рамоны хөрөнгө оруулалтын үр дүн болсон Челсиг Жозе Мориньо удирдаснаар тэд ПЛ-т нэгэн зогсоогдошгүй хүч болж хувирсан бөгөөд АЛ-д ч гайхалтай үр дүнтэй тоглож каталоны шилдэг баг Барсаг 1/16д харин дараа нь германы нэр төр Байрныг хожин АЛ-ын ¼ шигшээд итгэл төгс шалгараад байсан билээ… Харин тэднийг сөрөн зогсох хүч нь Мориньотой зарим талаар хувь тавилан адил Рафа Бенитезийн улаанууд байлаа… Тэд өмнөх шатанд хөгшин хатагтай нарыг тэмцээнээс хассан байлаа… Лигийн 2 тоглолт болон карлинг капийн финалд өрсөлдөгчидөө давуу ялсан хөхүүдийг ялна гэдэгт олон хүн итгэж байсан ч Рафа гайхамшигийг бүтээж хэн ч зогсоомгүй санагдаж байсан хөх хөлөг онгоцыг ёроол руу живүүлсэн билээ…

Жозе Мориньо болон Рафа Бенитез нар бол нэг цаг үеийн шилдэг менежерүүд бөгөөд адилхан ч гэж хэлж болохоор хувь тавиланг туулж яваа 2 билээ... Тэд тус бүртээ өөрийн эх орноосоо менежерийн гараагаа эхэлж оргилд хүрээд дараа нь хөлбөмбөгийн хувьд даярших дургүй уламжлалт хэв маягаа эрхэмлэдэг будант альбионыг зорьсон билээ... Тэд бол английн хөлбөмбөгийн хөгжилд хийгдсэн магадгүй хамгийн том хөрөнгө оруулалт ч байж болох юм... Итали болон Испаничуудын давамгайлалд өрнөдөг /99 оныг эс тооцвол аваргуудын лигт английн баг ганц л удаа түрүүлсэн билээ/ европын тэмцээнүүдэд тэд л Англичуудын нэрийг сүүлийн жилүүдэд өндөрт өргөж байгаа бөгөөд английн хөлбөмбөгийг илүү глобалчлах хөгжүүлэхэд энэ 2 менежерийн оруулсан хувь нэмэр их билээ... САФ-ын 99 онд хийсэн трипле-ээс хойш Рафа л 2005 онд энэ эрхэм цомыг англичуудад авчирсан юм... өнөөдөр ч гсн Испани Италичуудыг тэмцээнээс шахан гаргаж 3 английн баг энэ тэмцээний шөвгийн 4-т үлдэхэд энэ 2 эрхэмийн гавяа их билээ...

Тэгвэл хувь тавилан энэ удаад ахиад л энэ 2 эрийн хүсэл эрмэлзлэлийг огтлолцуулж орхижээ... 2 жилийн өмнө энэ тулаан Испани эрийн ялалтаар өндөрлөж улмаар хотон шувуунууд цаашлан АЛ-ын цомыг хүртсэнийг бид одоог хүртэл мартаагүй билээ... Тэр жил Стэнфордод болсон эхний тоглолт тэнцээгээр өндөрлөж харин Анфилдед Луйс Гарсиагийн оруулсан Челсигийнхэний одоог хүртэл хүлээн зөвшөөрдөггүй гоолын ачаар улаанууд Константинополийг зорих эрхийг хожсон билээ... Энэ удаад харин хэн нь өөр нэг домог хот болох Афинийг зорих бол?

2 жилийн дотор 2 багуудын тоглолтын арга барил тоглогчидод багагүй хэмжээний өөрчлөлт гарчээ... Мориньо тэр үед хамгаалалтыг илүүд үзэж сөрөг довтолгооноор оноо авдаг 4-3-3 системеер тоглодог байсан бөгөөд түүний тактик вингерүүд чухал ач холбогдолтой байлаа... Роббен, Дафф, Коуль, гсн вингерүүд хурдан сөрөг довтолгоо хийх боломжийг багтаа олгож төвд Дрогба хүчирхэг бие бялдараа ашиглан боломжуудыг бий болгож Лампардын буудалтууд эсрэг багтаа үхлийн цохилт хийдэг байлаа... Мориньогийн челсид өнгөрүүлсэн 2 улирлын туршид тэд ПЛ шилдэгүүд байсан ч эзнийх нь хүсэл болох АЛ цом тэдэнд мөрөөдөл хэвээр л байлаа... Ингээд улирал эхэлхийн өмнө тэд АЛ-ын нөр их туршлага бүхийн Шева болон Баллакийг эгнээндээ элсүүлж АЛ-ын цомын төлөөх тэмцэлд бүхнээ зориулах болно гэдгээ батлан харуулсан бөгөөд шинэ ирэгсэдэд зориуолан уламжлалт 4-3-3 аа диамондоор сольж хурдтай вингерүүдийг ашиглаж тоглодог түргэн довтолгооныхоо оронд илүү бөмбөг эзэмшисэн тоглолтоос гоолддог шинэ бүтэцийг багтаа хэрэгжүүлсэн билээ... 2 жилийн өмнө улаанууд Гарсиагийн гоолын дараагаас эхлэн төмөр мэт хамгаалж байсан бөгөөд цэнхэрүүд ч тэдний хамгаалалтын өмнө сөхөрч байсан билээ... Үүний нэг гол шалтгаан нь Челсигийн довтолгооны аргад байлаа... Хөхүүд айлын бөмбөгийг төвд булаагаад маш хурдан түргэн довтолгоонд шилжиж гоолддог байсан бөгөөд энэ нь нөгөө баг нь довтолж байхад л илүү амжилттай хэрэгждэг байлаа... Гэтэл Улаанууд Гарсиагийн нэг гоолын дараагаас эхлэн довтолгоо гэж юу байдгийг мартсан билээ... нэгэнт үүрэндээ шигдэж хамгаалсан багийн өөдөөс гоолдох талаар тэр үед Мориньод тактик байсангүй... Харин одоо бол тэд ондоо... тэд хүсвэл сөрөг довтолгоо хийж чадахаас гадна эсрэг багаа талбайд нь хянаж нүдэж чадна... Энэ боломжийг Баллак болон Эссиен нарын хагасууд багт бий болгож байгаа билээ... өмнө нь төвд бөмбөг удаан барих чадвартай тоглогчид Челсид байгаагүй бол одоо хангалттай байгаа... Үүн дээр нэмэгдээд 2 жилийн өмнөх Дрогбаг одоогийн Дрогбатай зүйрлэхийн аргагүй... нэг үгээр хэлхэд Челси өмнө нь хамгаалж чаддаг сөрөг довтолгоогоор эсрэг багийн сул цэгт оновчтой цохилт хийж чаддаг баг байсан бол одоо үүн дээр нэмэгдээд тэдний довтолгооны хувилбарууд нэмэгдэснээс гадна төв шугамдаа бөмбөгийг хангалттай сайн баридаг баг болж өөрчлөгдэжээ...

Улаанууд ч хөхүүдээс дутуугүй өөрчлөгдсөн юм... 2004/2005 оны улиралд Рафа өөрийн Испанид байхдаа ашигладаг байсан 4-5-1 системээр тоглож байлаа... угаасаа ч үүнээс өөр боломж тэдэнд байхгүй байлаа... Сиссе гэмтэлтэй Мориентес АЛ-д тоглох эрхгүй гээд тэдэнд үлдсэн ганц довтлогч нь Барош байлаа... Шинэ багтаа ирээд удаагүй байсан Рафа энэ удаад хүчирхэг хамгаалалт болон Жерардад найдаж байсанаас гадна испанид тоглож байсан Алонсо, Гарсиа нарыг нууц хөзрөө болгож байлаа... тэд ч үүргээ маш сайн биелүүлцгээсэн... Одоо харин Рафа 4-5-1 ээс 4-4-2 системийг илүүд үзэх болсон бөгөөд багийн бүрэлдэхүүн илүү залуу илүү чадварлаг болсон гэдгийг хэлэх хэрэгтэй... Хамманы оронд тэдэнд Момо болон Машерано гсн дэлхийн шилдэг 2 ДМ ирсэн бол Хийпяагийн оронд өсөх ирээдүйтэй Аггер гарч иржээ... Барошийн оронд 2 давхарт аль ч багаас давуу тоглож чадах Кроуч дайчин шаргуу Койте хурдан Беллами нар нэмэгджээ... Рафагийн довтолгооны гол зэвсэг нь Рийзе болон Жерардын холын цохилтууд Финнан болон Арбеолагийн кроссууд юм... Пеннант болон Гонзалез гсн 2 шилдэг вингер ч тэдэнд бий... хэрэгтэй үед талбайд гараад үхлийн дамжуулалтыг өгч чадна... Хамгаалалтын хувьд тэд улам чангарсөн бөгөөд төвд Алансогийн хамтрагчаар гарахаар Момо, Машерано нар өрсөлдөж байна...

Хөхүүд энэ жилд Покер хийхээр өрсөлдөж байна... Тэд Карлингийн цомыг аль хэдийн авчихсан бол өнгөрсөн долоо хоногт ФА финалд шалгарч чадсан билээ... лигт тэд өөр нэг улаануудын араас 3 онооны зөрүүтэй нэхэж байгаа бол АЛ-ын семи финалд зогсч байна... Энэ олон өрсөлдөөн магадгүй Челсигийн хүчийг сулруулах нэг том шалтгаан болж болох... Харин Ливрпүүлчүүдийн хувьд АЛ цом тэдний сүүлийн найдвар болсон цом нь... тэд үүний төлөө шүд зуун тэмцэлдэнэ гэдэгт би итгэлтэй байна... Рафа болон Мориньогийн тэмцлийн үр дүнг бүгдээрээ сонирхоцгооёо... Тэд анхлан ПЛ-д ирсэнээр нүүр тулсан бөгөөд хоорондоо нийт лигийн 6 тоглолт хийснээс Мориньо өрсөлдөгчөөсөө хамаагүй давуу байж 5-д нь ялалт байгуулсан бол ердөө ганцад нь буюу сүүлийн учраандаа л улаанууд өрсөлдөгчидөө анфилдед 2-0 ээр хожижээ... харин нокаут шатны тэмцээнд тэдний тэмцэл өөр байлаа... өнгөрсөн жил улаанууд ФА семи финалд Рийзегийн гоолын ачаар гайхалтай ялалт байгуулсан бол зун Коммунитти Шиелдед ч хөхүүдийг хөөрхөн дөнгөсөн билээ... гэхдээ эдэн дундаас хамгийн том нь яах аргагүй 2 жилийн өмнөх АЛ-ын семи финал... Нокаут шатны тэмцээнд улаанууд хөхүүдээс ямагт давуу стат үзүүлж байсан... лигтээ таарсан хамгийн сүүлийн тоглолтонд Жозег ирсэнээс хойш ялж үзээгүй байсан хөхүүдийг 2-0 ээр бут ниргэсэн нь улаануудыг энэ тоглолтонд илүү урам зоригтой тоглоход нөлөөлөх болов уу? Эхний тоглолтыг Челсигээс Эссиен болон Диарра нар өнжих болно... энэ нь хөхүүдийн хувьд томоохон асуудал үүсгэх болно... хамгийн их асуудлуудтай байрлал болох баруун талын хамгаалагч дээр тэд цоорхойтой улаануудыг угтах нь... Харин улаануудын хувьд байдал эсрэгээрээ... ПСВ-г хожиход тэд ямар ч асуудал үүсгэсэнгүй... Пеннант, Гонзалез, Беллами, Момо гээд сайн нөөцүүдтэй учраас тэдэнд роташн хийх бололцоо челсигээс давамгай... тоглогч нарын физакль чадварын хувьд улаанууд илүү давамгай талбай дээр гарах болов уу?...
2 багийн гол тулаан дунд шугамд өрнөх болно гэж би бодож байна... энэ бол 2 багийн гол хүчирхэг тал билээ... Микель, Лампард, Баллак, Коулын эсрэг Жерард, Рийзе, Машерано/Момо, Алансо... эцсийн дүнд дунд шугамын тулаанд ялагч болсон тал нь дараагийн шатанд шалгарч финалыг зорих болов уу...

Миний предикшн: түүх давтагдана...

Image
Image
ImagevsImage
ImagevsImage
[img]http://www.foxsports.com.au/common/imagedata/0,5001,5251602,00.jpg[img]vs[img]http://www.stuff.co.nz/images/283355.jpg[/img]
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby zizu » Tue Apr 17, 2007 1:19 pm

Улаануудын фэнүүдийн цусийг хөөргөөдхий....
Энэ үнхээр гайхалтай видео болж....
[video width=400 height=350]http://www.youtube.com/v/D8f1jr2TnL0[/video]]
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby TRISTAN » Tue Apr 17, 2007 2:40 pm

Zizu min dee gyalaalaa.

Энэ тоглолт ч нээрээ түүхэнд үлдэх тоглолт шүү. Үнэхээрийн мартагдашгүй. Үзэх тоолонд сэтгэл хөдлөөд л.

Энэ тоглолтыг ТВ-үүд хэд дахин давтаж гаргаж байсан вэ?
Бараг бүтэн сар гаран л гарсан даа гэж. :-D:-D:-D:-D:-D:-D:-D
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Postby rednasca » Tue Apr 17, 2007 2:49 pm

энийг үзсэн ямар ч багийн фэний сэтгэл хөдөлж, цус хөөрнө дөө.....
би лав энэ шигшээ тоглолтыг догдлон байж үзэж байсан.....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby meesh » Tue Apr 17, 2007 3:39 pm

Миний АЛ-дэхь амьдралдаа үзсэн хамгийн шилдэг тоглолт. Ливер фанатыг ч хэлэх үү энэ бол жинхэнэ гайхамшигтай.
Нойроо хугаслан байж сэрээд үзлээ Миланыг гоол хийх бүрт гол харлаад л... эхний үе дуусаад 3-0 гэхэд бүүр уур дээд цэгтээ хүрч урам хугараад шууд ТВ-гээ унтраагаад унтаад өгч билээ.Тэгээд өглөө босоод тойм үзтэл юу вэ? Өөртөө ч итгээгүй шүү нөгөө мундаг хамгаалалттай Милан штээ гээд л...Бас муухай энэ үе хүртэл дэмждэг багтаа бүрэн итгэгээгүй л байсан байгаа юм даа. :mrgreen:
Тэгээд шууд орой нь эхнээс нь тоглолтыг ахиад үзсэн дээ.Хэрвээ тэр орой унтахгүйгээр тоглолтыг дуусгасан бол пенальт цохиход хамаг бие хөлөрөөд ямар байх байсан бол...
Энэ тоглолтонд Ливер-н Турк-д очсон фанатууд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж боддог.Гэхдээ бүх тоглогчид гайхалтай байсан Ж, Алонсо, туршлага болсон Хаманн Шмицер дээр нь Гаррагер дурьдахгүй өнгөрч болохгүй байхаа.
Энэ жил дахиад финалд үлдэх болноо.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Postby Gooner » Tue Apr 17, 2007 3:45 pm

Тэр тоглолтонд Рафа хамгийн чухал сэлгээг хийсэн. Баруунд тоглож байсан хэн ч билээ нэг гарийг суулгаад оронд нь Хаманн-г оруулж ирсэнээс үнэхээр байдал эрс сайжирсан. Хаманн нэг гоол ассисит өгсөн. Рафа Хаманн-аар төвийн хагаст маш нөлөө бүхий тоглолтыг хийлгүүлж чадсан л даа
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby rednasca » Tue Apr 17, 2007 3:50 pm

меешагийн хувьд харамсалтай л юм.....
гэхдээ нөгөө талаас фэн нь байж унтаад өгдөг....:grin:
би тэгэхэд фэн биш мөртлөө л дэмжиж байлаа шүү дээ....
гол нь Миланд маш дургүй байсан юм л даа....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Gooner » Tue Apr 17, 2007 3:54 pm

Ер нь тэр тоглолтыг үзэж байсан Ливер-н фэнүүд ихэнхи нь 3-0 болонгуут унтах нь унтаад явах нь явсан байх.
Бидэнтэй цуг үзэж байсан миний амьдаа бий. Тэр лав 3-0 болонгуут нь яваад өгсөн. Тэгээд утасдуулаад 3-3 болсоныг мэдээд ирж үзэж байлаа. Хөлбөмбөг өө гэж гайхамшигтай юмаа даа.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby SAVAGE » Tue Apr 17, 2007 4:14 pm

meesh_a, хvлээх л байж дээ... Би ч гайхамшиг ирнэ гэдэгт итгээд л хvлээж байлаа...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby Barcik » Tue Apr 17, 2007 4:29 pm

Ганхvv лав тэр тоглолтыг vзэж дуусчаад эхэр татан уйлж байсын гэнэ лээ... кк :mrgreen:
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby meesh » Tue Apr 17, 2007 5:13 pm

SAVAGE wrote:meesh_a, хvлээх л байж дээ... Би ч гайхамшиг ирнэ гэдэгт итгээд л хvлээж байлаа...


Харин тиймээ хөлбөмбөг үздэг болсноосоо хойш үзэхгүй яав даа гээд хамгийн их харамссан тоглолт.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Postby zigo » Tue Apr 17, 2007 5:14 pm

Тасархай шөнө байсан шүү. 3:0 болсны дараа ширээн доогуураа орох нь холгүй, дээр нь улам согтоод л, шал дэмий цагаа үрждээ гэж бодож байсансан. Гэхдээ хүн гэдэг найдвараар тасардаггүй хойно өчүүхэн жаахан найдвараа тээсээр ширээн дээр эрүүгээ тавиад амруугаа пиво угжаад үзэж байтал гоол....... хэхэ Тэгээд л хамгийн сайхан мэдрэмжийг, хамгийн сайхан кайфыг авч билээ гэж... Тэр финал шиг финал лав түүхэнд байхгүй. Энэ жил харин бас нэгэн сайхан финал болох шинжтэй. Гэхдээ лав л Милан үлдэхгүй. хэхэ Ливер Челси хоёрыг бол хэлэх тэр нь үлдэнэ гэж баттай хэлэхэд хэцүү л юм. Би Ливерийг дэмжинэ. Гэхдээ Челси хожих юм шиг совин татаад байх юмдаа.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby Mojul » Tue Apr 17, 2007 5:19 pm

энэ тоглолтыг мартахын аргагүй,,,,,,,,,
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Postby rednasca » Tue Apr 17, 2007 5:20 pm

el payaso,
....Миний предикшн: түүх давтагдана...

ер нь энэ жил түүх давтагдахгүй л байгаа даа гэж....
тэгэхээр зигогийн совин ер нь ортой доо гэж санагднам....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Тэрри_10 » Tue Apr 17, 2007 5:58 pm

Үнэхээр гайхалтай. жинхэнэ хөлбөмбөгийн кайфийг эндээс л авах байх. Ливерпүүл гэдэг нь гол биш үнэхээр энэ бол хөл бөмбөгийн гайхамшиг. биширнэм.. шүтнэм.. бахтанам...
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron