by Nomer 10 » Mon Apr 23, 2007 7:48 am
Энэ жил Бундэслига онцын сонирхолтой болж байгаа билээ. Байерн бараг л УЕФА капд бууж байгаа бол аваргын төлөө 3 баг алалцаж байна. Үүнээс дутуугүй сонирхолтой нь 10 баг хасагдахгүйн төлөө алалцаж байгаа. Ийм явдал Бундэслигийн дөч гаран жилийн түүхэнд огт болж байгаагүй гэдэг. Харж байхад энэ арван баг бүгд л ердөө ганц лидерийнхээ яаж тоглохоос хамаараад амжилт нь янз бүр байна. Энэ чухал хүмүүс хэн хэн бэ.
Хэрта - Пантелич, Серби, довтлогч
Тэр гоол хийхгүй л бол Хэрта дандаа хожигдож байгаа.
Коттбус - Раду, Румын, довтлогч
Тэр гоол хийнгүүт Коттбус хожоод байгаа. Хүснэгтийн 8-д байгаа багийн амжилтын гол түлхүүр.
Ханновер - Энкэ, Герман, хаалгач
Багаа гайхамшигтай тоглолтоороо аварч байгаа. Хаалгандаа тэр гоол алдсан л бол Ханновер хожигдож байгаа.
Хамбург - Ван дер Ваарт, Холланд, хагас хамгаалагч
Тэр талбайд үгүй бол Хамбургт хожил үгүй. Эсвэл талбайд гараад тоглолт нь гарахгүй бол тэд хожно гэсэн теором үгүй.
Бохум - Гэкас, Грек, довтлогч
Бундэслигийн мэргэн буучдыг 19 гоолоор манлайлж яваа түүний араас Бундэслиг бүхлээрээ хөөцөлдсөн. Хэд хоногийн өмнө Лэвэркузэн түүнийг эгнээндээ элсүүлсэн азтангаар тодорлоо. Түүний гоолуудын хүчээр л Бохум дээд ангилалд үлдэх тэмцэлд дүүжлэгдэн барин тогтож байна.
Вольфсбург - Марселиньо, Бразил, хагас хамгаалагч
Энэ багийн түүхэн дэх бүх үеийн хамгийн шилдэг наймаа. Өчигдөр түүнийг суулгангуут 2-1-ээр хожиж байсан хожлоо тэд Бохумд 3-2-оор алдчихсан. Дээрх Гэкасын оролцоо тун их байсан. Өмнөх тойрогт Майнц 2-1-ээр хожиж явах үед Марселиньо 2 гоол хийж 3-2-оор хожсон. Тэрний өмнөх тойргуудыг ухвал яг иймэрхүү статистикүүд гарна.
Дормтунд - Фрай, Швейцар, довтлогч
Фрай гоол хийхгүй бол Дортмунд хожил гээчийг бараг мартдаг.
Франкфурт - Аманатидис, Грек, довтлогч
Хэдий Такахара түүнээс 3 гоолоор илүү байгаа боловч тоглосон хугацаагаараа хол илүү. Грек эр коучтайгаа таарамж муудсанаас тун бага тоглож байгаа. Гэхдээ л долоон гоолтой яваа. Түүнийг байхгүйд багт нь тун хэцүү нь тоглолтоос тоглолтод харагдаж байсан.
Бийлэфэлд - Зума, Өмнөд Африк, довтлогч
Зума гэмтэлтэй эсвэл тоглолт нь гарахгүй байхад Бийлэфэлд дандаа хожигддог.
Аахэн - Шлаудрафф, Герман, довтлогч
Тэр гоол хийвэл Аахэн хожиж чаддаг, дор хаяж тэнцдэг.
Майнц - Зидан, Египет, довтлогч
Түүний онгод орвол Майнц балладаг. Харамсалтай нь бусад нь дэм болохгүй бол тэр хэчнээн гоолдсон ч тэнцэх юмуу хожигдоод байгаа. Тоглолт бүрийн өмнө багийнхан нь биеэ халааж байхад ганцаараа чихэвчний хөгжимтэй, гартаа ямар ч хамаагүй нэг сэтгүүлтэй, бэлтгэлийн хувцастайгаа 2 хаалганы 2 тор, 4 шон дээр очиж тарни уншдаг. Өнөөдөр тэр гоолдсон, багийн андынх нь гоол дотор шонгоос ойж орсон. Гоол болгоныхоо дараа коучаа заавал ирж тэвэрдэг. Өнөөдөр харин тохойноос нь дугтрангаа сэгсрэнэ лээ. Брэмэнтэй тоглохын өмнө хуучин багийнхнаа бүгдийг нь тэвэрсэн. Гоол оруулчихаад анх удаагаа коучаа тэврээгүй. Тоглолтын дараа Клоппоос Тэр таныг тэвэрсэнгүй, танд хармын сэтгэл төрсөн үү гэхэд Яалаа гэж дээ гэж инээж байсан. Зидан тун марзан залуу даа, түүний хууралт гэхдээ гайхалтай. Өнөөдөх гэхэд л манай Матайсеныг үнэхээр мангартуулсан.
Гладбах - Нойвилл, Герман, довтлогч
Тэр улиралд хамгийн багадаа л гэхэд 12, 13 гоол зоолттой хийдэг. Энэ улиралд гэмтээд эдгээр гоол нь ороогүй тул Гладбах доош унах анхны багаар тодорлоо. Сүүлийн хэдэн жилд асар их мөнгө зарцуулсан баг даа. Нэлээн хэдэн сайн тоглогчдыг овоо мөнгөөр авчирсан. 2-хон жишээ авахад л уржнан Миланд нэгэнтээ гялалзаж байсан дани эрийг, ноднин Аргентинаас Инсуаг авчирсан. Маш гоё стадионтой болсон. Үнэхээр сэтгэл татмаар баг даа. Даанч дээрээс уналаа. Гэхдээ ирэх улиралд буцаад ороод ирэх болтугай. Янсеныг ирэх улиралд Байернд харах байх.Эсвэл Испаний нэгэн том багт...
Hup Holland Hup