by Мэргэн » Fri Mar 23, 2012 10:18 pm
Портлэнд @ Лэйкерс /тоглолтын өмнө/
Өнгөрсөн улиралд Р.Сэшнс, Ж.Ж.Хиксон нар Клевеландын онооны лидерийн үүргийг хамтдаа гүйцэтгэж байсан бол одоо хоёулаа шинэ багтаа идээших гэж хичээцгээж байгаа үедээ бие биенийхээ эсрэг тоглоцгоох гэж байна. Сэшнсийн хувьд энэ долоо хоногт 2 аялан тоглолтод оролцохдоо өөрийгөө харуулж чадсан бол Хиксон шинэ багийн дебютээ хуучин андынхаа эсрэг хийх гэж байна.
Сэшнс манайд ирээд эхний 2 тоглолтондоо 17 оноо 11 дамжуулалт өгсөн бол Хьюстон, Даллас хоёрын эсрэг хийсэн дараагийн 2 тоглолтондоо 13-17 довтолж 31 оноо, 13 дамжуулалт өгч үзүүлэлтээ өсгөөд байна. Түүний сүүлийн тоглолтод өгсөн 9 дамжуулалт нь одооны гарааны холбогч Блэйкийн энэ улиралд нэг тоглолтод өгсөн дамжуулалтаас их, аваад байгаа дундаж оноо нь ч 2,5 дахин их. Энэ ч утгаараа удахгүй гарааны холбогч болох бизээ. Дасгалжуулагч ч түүнийг маш олон талын тоглолттой, хурд, авьяас, хамгаалалт сайтай, бусдадаа тоглоомыг их амархан болгож өгч байгаа гэх зэргээр магтаж байгаа нь нэгийг хэлээд байгаа юм. Газоль ч мөн адил Сэшнс маш олон пик-энд-ролл хийж, шилжилт дундаас оноо авах боломжийг бий болгож байсан утгаараа холбон тоглогч энэ тэр гээд л магтсан байсан.
Кобигийн хувьд сүүлийн тоглолтондоо 11-18 буюу 61,1 хувьтай шидсэн нь улирлын хамгийн өндөр хувь нь болоод байгаа бөгөөд нийт 30 оноо авсан бол Газоль ч гайхалтай байж 13-16 шидэж 27 оноо авсан.
Портлэнд сүүлийн тоглолтондоо 97-93 харьцаатай Мемфист хожигдоход Хиксон өмсгөлтэй сууж байсан ч талбайд гараагүй. Кливеландад драфтын эхний тойргоор очиж байсан тоглогчийг 2 дахь өдөр Сакраменто хассан бол дараагийн өдөр нь Портлэнд эгнээндээ нэгтгэсэн юм. 6,9 фүүт довтлогчийн хувьд өнгөрсөн улиралд 13,8 оноогоор багаа тэргүүлж байсан бол энэ жил ердөө 4,7 оноо авч байгаа.
“Бидэнд түүний эрч хүчтэй, физикал тоглолт таалагддаг. Тэр залуу боловч манай урд шугаманд туслаж чадахаар туршлагатай тоглогч” хэмээн ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэгч Чад хэлж.
Тэд Хиксоныг Ламаркус Алдрижд тус болж чадна гэдэгт итгэлтэй байгаа аж. Алдриж энэ улиралд манайхтай 2 тоглоход 23,0 оноо, 9 самбар дундажласан. Тэр үед Маркус Кэмби, Жералд Воллос нар гараанд байсан бол тэдний шинэ бүрэлдэхүүний эсрэг манайх анх удаа тоглох гэж байна. Гарааны 2 тоглогчоо явуулсны дараа тэд Жоел Прзибилла, Уэсли Матьюс нарыг 4 тоглолтонд гараанд гаргасан.
Портлэнд Өрнөд бүсэд ПО-ийн сүүлийн байрлалд байгаа Хьюстоноос 4 байрын ард буюу 12-т явж байгаа.
“Бид ПО-д орж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа” Матьюс
Энэ улиралын хоорондын тоглолтуудад Коби 29,0 оноо дундажласан бол Байнум 17,5 оноо, 15,5 самбар.
Манайх талбайдаа 10 дараалан хожсон цувралаа өнгөрсөн бүтэн сайнд Ютад хожигдсоноор зогсоосон ч бүсийнхээ өрсөлдөгчдийн эсрэг талбай дээрээ 13 хожиж ганцхан хожигдоод байгаа.