Arsenal wrote:MrB wrote: Муйхраар шүтэгч. Өндөг шиг өөгүй хүн байдаггүй юм. Гэхдээ бид өөрсдийн бодлоо хэлж байгаа юм. Энд Вэнгэрийг муулж болохгүй гэсэн дүрэм байхгүй:grin:
Чи чинь харин овоо бөөрөнхий гар юм аа
Мэдээж би Венгерийг өөгүй гэж хэлэхгүй гэхдээ түүний өө нь менежрийнх нь ажилд лав байхгүй.
Өө заза. Алдаа дутагдалгүй өөгүй хүн юм биз дээ. Вэнгэр зөндөө олон алдаа хийсэн. Даа ялангуяа тоглогчдын трансфэр тал дээр бол дэндүү өөрийнхөөрөө зүтгэдэг, өөрийнхөө зөв л гэж үздэг хүн. Буруу байсан ч өөрийгөө л өмгөөлдөг юм.
Ер нь бол өөртөө хир халдаах тун дургуй дээ.
Тоглолт нь муу үр дүнгүй байхад бид илүү байсан, бид потенциалтай баг гээд л. Үнэн нь үнэн. Гэхдээ тэр потенциалаа гоол болгож чадахгүй байгаа шдээ. Хэрвээ та нар тоглолтыг нь 90 минут хэд хэдэн тоглолт үзвэл үнэндээ л уур хүрнэ дээ.
Ерөөсөө л тоглолтын хувилбар маш цөөн. Вэнгэрээс шинэ юм гарахгүй байгаа шд. Тэгээд л баахан бафаан цуглуулаад л хэзээ тоглуулна гэж авдаг юм байгаам. Тэд нар нь хэзээ ч лаг болно гэж хүлээх юм. Наана нь гэмтэл энээ тэрээ авбал тэгээд л карьер нь бас хэцүүднэ. Фламиниг хар л даа. Анх ирэхдээ мундаг жаал ацарлаа гэсэн. Одоо тэгээд л яаж байгааг харж байгаа шд. 23-тай юм байж дараагийнхаа хүмүүст байраа тавьж өгөх цаг нь болчихсон банз халаагаад сууж ч байх шиг.
Буруу наймаа хийсэн гэвэл зөндөө л байна шд. Хамгийн сүүлийн том жишээ бол Виера байна.