Аваргуудын лиг 2007

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Аль баг аваргалах вэ?

Милан
16
15%
Байерн
8
8%
Челси
28
26%
Валенси
6
6%
Манчестер Юнайтед
25
24%
Рома
0
No votes
Ливерпүүл
23
22%
Эйндховен
0
No votes
 
Total votes : 106

Postby Тэрри_10 » Thu Apr 12, 2007 10:26 am

..::Affictor::.. wrote:
Gankhuu wrote:Би бол Б-гээр тойм оруулуулмаар байна. :mrgreen:
Хэн нэг завтай хүн байвал оруулчахгүй юу даа. Би орой л оруулж чадахаар байна.

сэтгэл хөдлөөд юун тойм.зав гарвал оруулна аа.Одоо Ливерпүүл ээс өшөөгөө авдаг л газар да

Ливерпүүлээс өшөөгөө авч чадахгүй л дээ. Улаан чөтгөрүүд замд чинь байгаа ш дээ! Хэрэв тэднийг дарж чадвал та нарыг манай Челси хүлээж байх болно. Тэгээд 2005 онд амссанаа дахин амсах болно. :RD :mrgreen:
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Postby Gankhuu » Thu Apr 12, 2007 10:40 am

Юу л яриад байгаан бэ? Урдахаа барах найдлаг танайт 10% байгаа шд. Тийм юм байж юун олон юм яридаг юм бэ
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Тэрри_10 » Thu Apr 12, 2007 11:01 am

Gankhuu wrote:Юу л яриад байгаан бэ? Урдахаа барах найдлаг танайт 10% байгаа шд. Тийм юм байж юун олон юм яридаг юм бэ

Харин манайх Миланаас финалд шалгарах магадлалаар 2 дахин илүү байх. за за дэмий маргаад яахав. t-харуулнашдээ. :-D
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Postby rednasca » Thu Apr 12, 2007 12:51 pm

Манчестер шигшээ тоглолтод шалгараасай гэж үнэн сэтгэлээсээ хүсч байна.....
Тэгээд 5 сарын 9-нд Стэмфорд цайздаа тэднийг хусч, лигийн аварга болох эрхээ аваад, дараа нь 19-нд Холбооны цомын төлөө Уэмблид үзэж хусаад, тэгээд сүүлд нь 23-нд Афинд алаад хаячихвал амьд явсаны хэрэг бүтнэ.... :mrgreen:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby mick » Thu Apr 12, 2007 1:00 pm

rednasca wrote:Манчестер шигшээ тоглолтод шалгараасай гэж үнэн сэтгэлээсээ хүсч байна.....
Тэгээд 5 сарын 9-нд Стэмфорд цайздаа тэднийг хусч, лигийн аварга болох эрхээ аваад, дараа нь 19-нд Холбооны цомын төлөө Уэмблид үзэж хусаад, тэгээд сүүлд нь 23-нд Афинд алаад хаячихвал амьд явсаны хэрэг бүтнэ.... :mrgreen:


Еее еее. Хөх тэнгэрийнхэн чөтгөрүүдийг дарж дуусдаг гэж байгаа...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Тэрри_10 » Thu Apr 12, 2007 1:32 pm

rednasca wrote:Манчестер шигшээ тоглолтод шалгараасай гэж үнэн сэтгэлээсээ хүсч байна.....
Тэгээд 5 сарын 9-нд Стэмфорд цайздаа тэднийг хусч, лигийн аварга болох эрхээ аваад, дараа нь 19-нд Холбооны цомын төлөө Уэмблид үзэж хусаад, тэгээд сүүлд нь 23-нд Афинд алаад хаячихвал амьд явсаны хэрэг бүтнэ.... :mrgreen:

ийм юмны тулд амьд явж болохгүй!! :grin:
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Postby Mr S » Thu Apr 12, 2007 1:37 pm

rednasca wrote:Манчестер шигшээ тоглолтод шалгараасай гэж үнэн сэтгэлээсээ хүсч байна.....
Тэгээд 5 сарын 9-нд Стэмфорд цайздаа тэднийг хусч, лигийн аварга болох эрхээ аваад, дараа нь 19-нд Холбооны цомын төлөө Уэмблид үзэж хусаад, тэгээд сүүлд нь 23-нд Афинд алаад хаячихвал амьд явсаны хэрэг бүтнэ.... :mrgreen:


тэр үнэн шүү...........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Breathe! » Thu Apr 12, 2007 1:50 pm

Хөх тэнгэр болчихжээ... Зүгээр л цэнхэрүүд
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Bayara » Thu Apr 12, 2007 1:59 pm

Милан сайн юмаа. Үнэхээр Аваргуудын лигийн онцгой аз хийморьтой баг гэдгээ дахиад нотоллоо. Германчууд италичуудад дахиад л тавиулчихлаа. Үнэхээр эрлэг нь юм даа. Милан гэхдээ МанЮ-г яагаад ч барахгүй дээ.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Postby ..::Affictor::.. » Thu Apr 12, 2007 4:57 pm

Bayara wrote:Милан сайн юмаа. Үнэхээр Аваргуудын лигийн онцгой аз хийморьтой баг гэдгээ дахиад нотоллоо. Германчууд италичуудад дахиад л тавиулчихлаа. Үнэхээр эрлэг нь юм даа. Милан гэхдээ МанЮ-г яагаад ч барахгүй дээ.

бид гайхамшигийг бүтээдэг баг энэ жил ч нотлох болно.2005 онд яаж хожигдсоноо мартчихсан уу?
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby Тэрри_10 » Thu Apr 12, 2007 5:15 pm

..::Affictor::.. wrote:
Bayara wrote:Милан сайн юмаа. Үнэхээр Аваргуудын лигийн онцгой аз хийморьтой баг гэдгээ дахиад нотоллоо. Германчууд италичуудад дахиад л тавиулчихлаа. Үнэхээр эрлэг нь юм даа. Милан гэхдээ МанЮ-г яагаад ч барахгүй дээ.

бид гайхамшигийг бүтээдэг баг энэ жил ч нотлох болно.2005 онд яаж хожигдсоноо мартчихсан уу?

Тиймээ гайхамшигыг бүтээдэг, 2005 онд финалд Ливерпүүлд 6 минутанд 3 гоол алдсан сайхан дурсамжаа хэзээ ч мартахгүй байлгүй дээ!!! энэ бол гайхамшиг биз дээ. :RD
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Postby El Payaso » Thu Apr 12, 2007 5:41 pm

за ингээд МАН Челси 2 нь 2005/2006 оны улирлын ревенж авах гсн нөгөөдүүл нь сурсанаа хийх гсн тоглолтууд болох нь ээ... Милан, Ливерпүүль 2 гараасай... МАН бол ФА лигийн тайтле 2 авахад болно... Челсид карлинг бол данх...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Chinga » Thu Apr 12, 2007 6:53 pm

Сайхан тоглолт болсон шүү. Тэр Манчестер 7 - 1 Рома будаа болговоо. Гэхдээ Манчестер АЛ-д аваргалж чадах болов уу?! Энэ янзаар бол ч зогсоох хүч алгаа. Би ч дотроо 3-1 юмуу 4-2 гэх байх гэж бодож байсан. Заз, одоо хоног тоолон хүлээгээд л байхаас
bərsəˈɫonə
User avatar
Chinga
 
Posts: 158
Joined: Tue Apr 03, 2007 8:25 pm

Postby zizu » Thu Apr 12, 2007 6:58 pm

ёооё... Ман ч гайхамшигтай....
Манайх гарсан бол яах бсан болоо...
Энэ жилдээ Мантай тоглоод дэмий гээд манайхан хусуулжилдээ...
:mrgreen:
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby Бамбууш » Thu Apr 12, 2007 8:47 pm

demon wrote:За ямар ч байсан Милан - Баерн 2ийн аль хожсонийг нь дэмжнээ Энэ Англичууд даварлаа 8+)

Heheheh Davarlaa genuu??
Milan iig l demjihees argagui bolj dee chi hQQ!!!
God bless you boy!!!
i ain't gonna say anything 'bout
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Postby Gankhuu » Thu Apr 12, 2007 9:52 pm

Энэ лаг лангуугтэй гарууд монголоороо бичхэд болдоггүй юм уу. Болмоор юм шиг санагдаад байхын.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Бамбууш » Thu Apr 12, 2007 10:01 pm

Гарийн усгэн дээрхээ соличихоо хєгшєєн тэгвэл бас болмоор юм шиг санагдаад байх юм
найрамдал :mrgreen:
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Postby Nomer 10 » Thu Apr 12, 2007 10:31 pm

Европын хэвлэлүүдээс.

Итали.

"La Gazzetta dello Sport“: Нис, Милан нис. Зеедорф Инзаги 2 Байерныг няцаллаа. Гайхалтай оркестр.

"La Repubblica“: Мөрөөдлийн тоглолт - Анчелоттигийн төгс орой.

"Corriere della Sera“: Одоо Англи дэлхийн үлдэгдлийн эсрэг. Дэлхийн үлдэгдэл нь бид.

"Il Messaggero“: Милан Байерныг тасадлаа.

"Il Manifesto“: Милан Мюнхенд парад хийлээ.

"Gazzetta di Parma“: Хосгүй Милан - Мастерын бүтээл.

"La Nuova Venezia“: Милан Made in Italy-г аврав.

"Messaggero Veneto“: Английн эзэнт улсад зөвхөн Милан л нэмж үлдлээ.

"L'Eco di Bergamo“: Миланчуудын Мюнхен дэх Октоберфест.

"L'Adige“: Милан Английн цайзуудын эсрэг ганцаараа.

"Il Giornale“: Английн 3 баг хагас шигшээд үлдлээ. Англичууд АЛ-ыг эзэлж байна.

Франц.

"Le Parisien“: Миланчууд Англичуудын эсрэг ганцаараа. Тэдний эсрэг зөвхөн Итали л сөрөн зогсолтыг хийлээ.

"Le Figaro“: Английн клубүүдийн олзвор нь Европын нөгөө 2 хөлбөмбөгийн акулдаа тун тодорхой илгээмж хүргэлээ.

"Libération“: Английн АЛ дэх түрэмгийлэн оролт.

Испани.

"As“: Англи АЛ-д гол авиаг гаргаж байна. Английн багуудын хүчирхэг үзүүлэлтүүд болон Испаний багуудын эрт хасагддаг нь санамсаргүй хэрэг биш. Өнглийн хөлбөмбөг эдийн засгийн бололцоотой ирээдүйн хөрс суурийг тавьсан. Зарим багууд нь уламжлалт аргаасаа татгалзаж, Бенитез мориньо гэх мэт өмнө зүгийн дасгалжуулагчдын үгийг дагах болсон. Энэ нь зүлгэн дээгүүр маршлах урьдчилсан эзэрхийллийн эхлэл байж мэднэ. Испанид гэтэл бүх юм ухардаг араандаа.

"El Mundo“: Премиер лиги маргалтгүйгээр Европын хөлбөмбөгийн гол цөм боллоо. Зарим уламжлалаасаа түдгэлзэн глобалчлагдаж байгаа энэ хөлбөмбөгтэй хэн ч өрсөлдөж чадахгүй. Их Британи оддын шинэ үзмэрийн цонх болж, хөлбөмбөгт хөрөнгө оруулах сонирхолтой санхүүгийн хүчирхэг магнатуудыг өөртөө татах боллоо.

Холланд.

"Telegraaf“: Байерн эцсийнхээ амьсгал хүртэл эрийн ёсоор тэмцсэн Мюнхен дэх мартагдашгүй үдэш.

"Volkskrant“: Ялз чанагдсан миланчууд германчуудад боломж олгосонгүй.

"Algemeen Dagblad“: Рой Макай Марк ван Боммел нараас довтолгоо гарах ёстой. Гэхдээ өөр нэг холланд болох Кларенсе Зеедорф оройны од боллоо.

Англи.

"Guardian“: Милан довтолгоонд ч хамгаалалтанд ч эмнэлэгт байдаг шиг өлөн хоосон байлаа. Байерны дундаж байдлаас улбаалж дүгнэлт хийхэд хэцүү, гэхдээ италийн баг МанЮ-д гоолдож чадахгүй гэж баттай хэлж чадах байна. Анчелоттигийн баг дарамтыг авч хаяж тэднийг тоормозлоод эргүүлээд дарамтад орууллаа. Байерны тоглогчид зугаалагчид байсан 1/4 шигшээгийн хариу тоглолт гэхэд бага зэрэг л аятайхан тоглолт байлаа.

"The Independent“: Байерн маш их итгэл эвдлээ. Тэдний том даалгавар нь өөрсдийг нь айлгах шиг боллоо.

"Daily Telegraph“: Милан санамсаргүйгээр Юнайтедын өрсөлдөгч болчихлоо. Милан өөрийнхөө хүчтэй талаа сэтгэлд нөлөөлөхөөр харууллаа. Туршлага гэсэн энэ нандин эрдэнээрээ тэд Байерны довтолсон эхлэлийг устгалаа.

Австри.

"Die Presse“: Байерн зогслоо. Милан Мюнхенд 2-0-оор хожиж, Италийн хөлбөмбөгийн нэр төрийг аварлаа. Германы рекорд мастер 1/4 шигшээд мултрав.

"Kronenzeitung“: 4 минутын дотор Байерны нокаут перфект боллоо.

"Kurier“: Байерны эмгэнэл - Миланы эсрэг 0:2.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Marco » Fri Apr 13, 2007 12:30 am

Италичууд Германуудад дандаа үлгэр дууриал болж ирсэн гэдэг үнэн л юм байна.Юм эрэмбээрээ л байх учиртай гэж энэ боллоо.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby orangeman » Fri Apr 13, 2007 1:18 am

tsolmonod wrote:Гарийн усгэн дээрхээ соличихоо хєгшєєн тэгвэл бас болмоор юм шиг санагдаад байх юм
найрамдал :mrgreen:

Та наад байршилаа монголоор болговол ч бас болмоор юм шигээ....................
найрамдал :mrgreen:

Жанхуугийн өмнөөс
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Бавари Мюнхен 0-2 АС Милан

Postby Gankhuu » Fri Apr 13, 2007 12:27 pm

1991 онд Белеградын улаан однуудад хожигдсоноос хойш нутагтаа нэгч хожигдоогүй Баваричууд эхний тоглолтонд айлын талбайд тэнцсэндээ итгэл төгөс байсан бол Миланчууд хожих гэсэн ганцхан зорилготойгоор хүрэлцэн ирсэн байлаа.

Миланаас Жила байхгүй оронд нь өмнө нь Баварийн эсрэг гурав тоглохдоо таван гоол хийсэн Инзаги, бэртлээс дөнгөж ирээд оролцсон бол Бавари-гаас эхний тоглолтонд гэмтсэн хамгаалалт болон довтолгооны цөм болсон Саниол, залуу од Бастиан, Дэмишелс нар гэмтлийн улмаас оролцож чадахгүй болсон боловч Канн, ван Боммел нар иргэн ирсэн.

Миланы чөтгөрүүд 2003 онд Олд Трафордод Ювентусыг хожиж байсан цагаан өмсгөлөө өмсөж Бавари-чууд өөрсдийн бэлэг тэмдэг болсон улаан өмсгөлтэйгээр хөлбөмбөгийн түүхэнд үлдэх нэгэн тоглолтыг эхлүүлцгээлээ.

Эхний аюултай довтолгоог Баваричууд эхлүүлэн ван Боммелийн хөндлөн дамжуулалтыг Лелл хөлийн дотор хэсэгээр цохин Дида-г давсан боловч Оддогын цэвэрлэгээгээр зогслоо. Минутын дараа Малдини-гийн давуулж хаясан бөмбөг Баварийн хамгаалагчдыг даван Инзагид гайхалтай ирсэн боловч тогтоохдоо алдан талаар өнгөрөв. 12 дахь минутад Подолски-гийн хүчтэй зохилтыг Дида амжилттай хаалаа.

Үүний дараа Сийдорф, Янкуловски хоёрын комбигоор Инзагид гоё кросс ирсэн боловч хэтэрхий хүчгүй мөргөсөн нь Каннд юуч болсонгүй ээ.

Бөмбөг эзэмшилт Бавари-чууд илүү байсан ч тэд юу ч хийж чадахгүй л байв. Макай аль болох Неста-гаас сугарахыг хичээж байвч түүнд олигтой пасс ирэхгүй байлаа. Харин Миланчууд тайван хүлээсэн байдалтай тоглоцгоож байв.

27дахь минутад Пирло дунд бөмбөг таслан авч Кака-д өгснийг Сийдорфд дамжуулсанаар 28дахь минутад эхний гоол орвоо. Бавари-ийн үлэмж биетэй хоёр хамгаалагч яаж ч чадалгүй алдан, ван Буетэны салтайгаар орон Канны баруун буланд хийж орхив. Урд нь үлэмж биетэн халхалсан учир Каннд яах ч арга байхгүй байлаа.
Image
Image
Боммел, Овен хоёр Кака, Пирло хоёрыг сайн барьж байсан боловч гуравдахь найруулагч Сийдорфийг эхний тоглолтонд сайн тоглоогүй учир тоосонгүй юу, барьж чадсангүй юу хангалттай сул тоглосоны харгайгаар 31 дэхь минутад зүүг жигүүрээс Янкуловскийн төврүү өгсөн дамжуулалтыг Гаттузо Сийдорфруу хаяхад шууд өсгийдэн хаясан нь Инзагид ирэн хоёрдах ГОООООООООООЛЛЛЛЛЛЛЛЛЛЛЛ.
Image
Image
Image
Хэдий отон байсан боловч гоё гоол байлаа. Энэ удаа дахиад л ван Буетэны алдаанаас болов. Эхний тоглолтын аврагч алуур хийлээ.

Үүний дараа эхний үе өндөрлөхийн өмнө Подолскид сайхан боломж гаран тавын шугам дотор цохисон боловч хий цохин Дида бариад авав.
Image
Image
Хариуд нь Милан сөрөг довтолгоо хийн Инзаги, Кака хоёр хоёрын эсрэг хоёр гарсан боловч Инзаги Кака-гийн өгсөн пассыг буцаан хаясан нь хамгаалагч дээр очин бүтэлгүйтэв.

Хоёрдугаар үед Миланчууд хамгаалдагаараа хамгаалж эхэлсэн боловч сөрөг довтолгоог явуулсаар байв. Хитцфелд Макай, Оттл хоёрын оронд Пизарро, Санта Круз нарыг оруулж ирэн довтолгоогоо нэмэгдүүллээ. Үүний дараагаас Боммел Амброг цохин , Салихамидич Неста-гийн гуя нь дээр гишэгсэнээс болж шар картууд авав.

Миланы сөрөг довтолгоонууд бүтэлгүйтсээр байлаа. Кака-гийн Инзагид өгсөн пасс, Сийдорфт өгсөн пассууд бүтэлгүйтсэний дараа Кака 16 дотор хоёр хамгаалагчийг даран хуурч цохисон боловч Канны хөлөнд хүрэн зогсов.

Баварийн довтолгоо улам ширүүссээр байлаа. Подолски, Овен, ван Буетэн нарын удаа дараалссан аюултай цохилтууд ирсэн боловч Дида супер байлаа.
Image
Анчеллоти үүргээ биелүүлсэн Инзаги, Сийдорф нарын оронд Сэржинио, Горкуффыг Гаттузо-гийн оронд Кафуг гаргаж ирэн хамгаалалтаа нэмэгдүүллээ.

Шүгэл дугарахын өмнө Сэржинио-гийн дамжуулалтаар Кака Лусио-г хууран цохисон боловч төмөр Канн төвөггүй барьж авав.

Ийнхүү Тоглолт дуусан Милан таван жилийн дөрөвт нь шөвгийн дөрөвт үлдлээ.
Image
Одоо тэдний өмнөөс нутаг нэгт багыг нь өөрийн талбайтайгаа тэгшилсэн улаан чөтгөрүүд зогсож байна. Хэдийгээр хоёр жилийн өмнө МАНЮ-г хожиж байсан боловч тэр үеийн МанЮ биш байгаа билээ.

Хоёр долоо хоногын дараа бид бүхэн "Чөтгөрүүдийн тулааныг" шимтэн үзэхнээ.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby TRISTAN » Fri Apr 13, 2007 2:42 pm

Avargiin tuloo Chelsea vs Milan toglono gej zurhai deer buugaad bayna daa. Үзмэрчээр үзүүллээ.
Милан МанЮ хоёрын гоолын харьцаа тэнцэж эвэй гоолоор Милан гарч ирнэ.
Харин Челси Ливпүүлээс хариугаа авна. Үүнд гол үүргийг Шева гүйцэтгэх юм байна. (Шева ч бас 2005 оныхоо хариуг авна) Энэ хүн ямар ч байсан Ливерпүүлийн хаалганд доод тал нь 2 гоол хийнэ. :mrgreen:
Энэ зүгээр таамаг шүү.
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Postby Бамбууш » Fri Apr 13, 2007 8:40 pm

хєєрхий канн хєгширєж дээ. 2 дахь зурган дээр буудуулсан элээ шиг л харагдаж байна :smile:
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Postby Nomer 10 » Fri Apr 13, 2007 8:54 pm

Юм мэддэггүй л үзмэрч байна. Хожигдох 2-ыг нь үлдээчиж. Суперстарын тоймыг уншсан чинь уржигдрын бааранд гоолон дээр орилоод сууж байсан бодогдож байна шүү. Чукча бид 2 голд нь суучихсан хоорондоо яриад байсан чинь нэг нь наашаа хараад ярь л даа гэж байсан хэхэ. Тэгээд бид 2 2 тийшээ хараад л тоглолтын явцад үнэлгээ өгч тэрийгээ нөгөө 2-тоо яриад л. Тэр 2-тоо бол хөлбөмбөгийн багш байсан шүү хэхэ. Чукчатай ярьдаг нь тоглолтын дараа Чукчаг трэйндээ суугаад харихаар явсан хойно Танай энэ залуу үнэхээр сайн ярих юм, та нар бол зүгээр л комментаторууд бна шд гэж байсан. Манай форумынхан ч энд тэнд муухан мэддэг хүмүүст бол лаг сайн багшилж байгаа л даа. 2 долоо хоногийн дараа дахиад хамтдаа үзэх болсон. Чукча Челсигээ, би МанЮ-гаа дэмжээд Байерны(Номер 2) фэн нөгөө 2 дэмждэг номер нэг баг болох Рэдсээ дэмжинэ. АЛ-ээр ч нээрээ л олон хүнтэй найзалж, дайсагналцах юм даа. Би лав одоо Ганхүү Аффиктор нартайгаа үзэж тарна шүү :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Barcik » Fri Apr 13, 2007 10:21 pm

Нэг сайхан тэгж Бар-нд хєл бємбєг vзэхсэн... Шєнє ганцаархнаа бєгтийчєєд kомптэр-ийн ємнє нэг жаахан юм харж суух ч бас жаахан гунигтай юм аа... Том зурагтаар, гоё бичлэгтэй хєл бємбєг vзээгvй хичнээн ч удчив даа...
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests
cron