Манчестэр Юнайтэд

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby TJ » Wed Apr 11, 2007 5:22 pm

EPL, CL 2-ыг ч Маню авчиж мэдэхээр боллоо. Тэгвэл Челси Ливер 2 ганц цомон дээрээ үзэж тарахаар болно, аягүй бол тэгж байгаад үлдсэн ганц цомоо ч бас тавиад туучих вий дээ :mrgreen:
TJ
 

Postby Khosoo » Wed Apr 11, 2007 6:28 pm

Рома одоо юу нь болохгүй болохоороо ингэж тоглодог байнаа.
Вердер Лионд алуулж байсан гунигт дурсамж бодогдчихлоо.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby TRISTAN » Wed Apr 11, 2007 6:33 pm

Челси ч бас муугүй Карлинг Каптай.

Тэгэхээр Эф-Эй Капаа Челси аваад, ЧЛ-ийг Ливерпүүл аваад, Лигээ МанЮ авбал гоё найран дундаа болох юм байна. Хе хе

Яахав тэгээд Комюнити Шилд-ийг бас Челсид өгчихгүй юу.
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Postby .boldoo. » Wed Apr 11, 2007 6:57 pm

Яагаад бид ганц, Челси 3 гэж... Дэндүү шударга бус юм биш үү.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby Mojul » Wed Apr 11, 2007 8:25 pm

тотти аймаар томроод бсан хариуг нь насан туршдаа мартахгүй сайхнаар өглөөдөө
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Postby Mojul » Wed Apr 11, 2007 8:58 pm

манайх одоо Рибериг сонирож бна
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Postby Nomer 10 » Wed Apr 11, 2007 9:08 pm

Сайхан зурагнууд байна, ткс. Тэр Тотти Кэррик 2 самба бүжээд байгаамуу даа хаха. Тэр коуч нь сүүлдээ жаахан хүүхэд шиг хэлээ булталзуулаал сууж байсан, одоо өөр ч яахав дээ хэхэ. Манайх нээрээ аймаар байлаа. Сүүлдээ 1-р ангийн хүүхдүүдтэй тоглож байгаа юм шиг, үнэхээр дарамталсан шүү. Смит холоос буудаж алдчихаад Роналдо уруу харж инээгээл, Роналдо дараа нь бас нэг цохиж алдчихаад жуумалзаал. Дараа нь бас хэн нь байлаа даа, Флетчер байлуу бас нэг хий буудчихаад бүр маасайж байсан. Чамин кайф гэж энийг л хэлдэг байх, гайхалтай кайф авсан :eek:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Wed Apr 11, 2007 9:12 pm

Айлын ганц гоол дээр манайхан улгаан ташаал, хүний мөс сайтай л улсууд юм :mrgreen:

Тоглолт үзэх явцдаа олон олон гоолноос болоод тойм гэхээсээ илүү тикер бичмээр санагдсан. Шөнө АЛ-д оруулсныгаа энд ч гэсэн бас оруулчий.

Манчестер Юнайтед - AC Рома

Image vs Image

Аваргуудын лигид тойм бичиж эхэлсэн үеэ эргээд харахад бас ч гэж хэдэн жил өнгөрчихөж. Цаг хугацаа ч хурдан юм аа. Гэхдээ агуу багуудын аварга тоглолтуудыг мэдрэн цаг хугацааг өнгөрөөж байгаа нь хөлбөмбөгийн фэн бидний хувьд гайхалтай хэрэг билээ. Энэ хугацаанд АЛ-д хамгийн хайртай багийнхаа тухай нэг ч тойм бичиж байгаагүй гэхээр өөрт минь хачин санагдаж байна. Гэхдээ 5 жилийн өмнө л хагас шигшээ хүрч байсан болохоор, тэр үед тойм бичиж хараахан эхлээгүй байсан болохоор ингэсэн бололтой. За ингээд Манчестерийнхаа анхныхаа тоймыг бахдам тоглолтоор эхэлж байгаадаа баяртай байна. Тоглолтыг үзэх явцад тоймыг хэрхэн бичих бодол маань шууд өөрчлөгдсөн юм. 3 жилийн өмнө цас бударсан өвлийн тэр нэгэн үдэш Мюнхен хотод эхнэр дээрээ байхдаа зурагтаар Галактико Мюнхенд газардлаа гэснийг хараад оройных нь тоглолтыг сэтгэл хөдлөн үзээд тоймыг нь бичиж байлаа. Реал Мадрид тэгэхэд онгоцноос буугаад хагас өдрийн дараа Олимпиа цэнгэлдэхэд тоглож байсансан. Тэр үед тойм бичсэн яг тэр аргачлалаараа өнөө оройны гайхамшигт тоглолтыг бичих нь илүү дээр гэж шийдсэн юм. Таалан соёрхоно уу, хөлбөмбөгийн фэнүүд тэр дундаа МанЮ-гийн сэтгэл зүрх нэгтэй балиашагууд аа :eek:

0' Тоглолтын өмнө АС Тотти багийн ахлагч "Би Англид бас англи хөлбөмбөгт дургүй" гэсэн нь манайхны шарыг гозойлгож орхисон байлаа. Рио хариуд нь "Тэр энд эелдгээр хүлээн авагдах болно" хэмээн ёжилсон нь бодит байдлыг зөгнөсөн хэрэг байлаа. МанЮ өмнөх тоглолтоо 2 байрлал дээр өөрчилжээ. Шар - улаан торгуультай Скоулзын оронд Флетчер, бага зэрэг тамирдсан байдалтай байгаа Солскярын оронд залуу довтлогч Смит нарыг талбайд гаргасан бол Рома шар торгуулийн улмаас өнжих болсон дэлхийн аварга Перроттагийнхаа оронд чили Пицаррог, Таддейгийн байранд монтенегро Вучиничийг зогсоожээ. Бусад тоглогчид нь хэвээрээ 2 багийн тоглогчид "Мөрөөдлийн театр"-ийн тайзан дээр гарлаа. Шүүгчээр словак Лубос Мишел ажиллах нь, муугүй шүүгч. Ингээд түүх эхлэх нь тэр ээ.

1' Гэрийн эзэд анхнаас нь дарамтлахаар шийдсэн бололтой.

2' Гэвч анхны довтолгооныг Рома хийх гэж оролдов. Пануччи зүүн талаас хаалганы урд руу хаясан ч ван дер Сарын гаранд очив.

3' Дахиад л Рома. Гэхдээ Пицаррогийн алсын буудалт хаалганаас алд дэлэм дэгүүр өнгөрлөө.

5' Тоглолтын өмнө Рүүний хамтрагчаа "Яг одоогийн формоор бол тэр дэлхийн хамгийн шилдэг тоглогч, тэр өнөөдөр бидэнд гайхамшигаасаа харуулах болно" гэсэн байлаа. Хэнийг хэлж байгаа нь ойлгосжтой. Португал залуу 2 3 италийн дундуур сүлжээд Флетчертэй хамтран довтлох гэсэн боловч бүтсэнгүй. Түүний царайнаас харахад нөгөө л бардам төрх, ялахын асар их хүсэл мөрөөдөл нүүрэнд нь илт тодорно.

6' Холоос шулуун бууддаг Тотти үхлийн цохилтоо хийхээр оролдов. Цохилтын хүч, техник гээл аймшигтай ч ван дер Сард аюул авчирсангүй. Дараа дараагийн минутад бөмбөг ээлжлэн эзэмшицгээн байсан ч МанЮ дайсны хүчийг урагш нь сорчихоод хүчтэй контр аттаклах тактиктай байгаа мэт. Ингээд 11 дэх минуттай золголоо.

11' ГООЛ. Сөрөг довтолгооноос Роналдо Кэррикт маш уран гаргаж өглөө. Англи эр хориод метрээс шууд л буудах нь тэр. Бөмбөг эргэлдсээр баруун дээд буланд очин торыг сархийлгэв. Дони хаалганаасаа хэт хол байрласан байсан нь бурууджээ. Ийм хурдан довтолгоо, ийм хүчтнй цохилт ирнэ гэж бодоогүй байсан байх аа. Үнэхээр үзүүштэй сайхан гоол байлаа :eek:

12' Энэ гоол манайхны урам зоригийг бадруулаад өгчээ. Өмнөхөө бодвол илүү зорилготойгоор урагш дайрч эхлэв. Яг одоогийн байдлаар бид хагас шигшээд шалгарсан байгаа ч дахиад 2 гоол хэрэгтэй, ингэж байж л дараагийн шатанд гарах нь тодорхой болно.

17' ГООЛ. Хайнце төвөөс зүүн тал уруу Гиггзэд хаяхад ахмадын тууз зүүгч удаан бодсонгүй, шууд л торгуулийн шугамд байсан Смитэд дамжууллаа. Мань эр ч ганцаараа бөмбөгтэй болчих нь тэр. Донид боломж олголгүйгээр гоолдлоо, бас л харууштай довтолгоо :-D

18' ГООЛ. Дээд зэрэгтээ хүртэл сандарч мэгдсэн Ромагийнхны замбараагүй бужигнааныг ашиглан онцгой уран комбинац. Энэ удаа баруун талаар явагдав. Арай л хэрцгий гэмээр хүчирхийлэл байлаа. Рүүний худлаа долигосонгүй ээ, тэр үнэн байдлыг үнэнээр нь л хэлж. Роналдо төвд бөмбөгтэй яаж харьцдагийг яруу тодоор харуулснаа бөөрөнхий ширийг багийн анддаа пасслав. Смитээр дамжин Гиггз дээр ирлээ. Нэгийн зэрэг хамгаалагч бол асар олон удаа дарийн утаа үнэртсэн түүний хувьд хүүхдийн будаа гэхэд болно. Төв рүү өгөхөд Рүүний Кассеттигээс хамаагүй илүү шалмаг байлаа. Энэ нь Манчестерийн 3 дэх баруун хөл байв :???:

22' Зорилго зуун хувь биеллээ. Ингэж тоглож байгаа баг 2 гоол алдана гэж үгүй. Одоо зөвхөн дуртай дуугаа аялангаа Сопкаст дээр явж байгаа Валенси - Челси уруу байн байн хяламхийгээд байдаг хэрэг.

21' Сандарсан Тотти де Россид өгч мөргүүлсэн ч хаалганаас хавьгүй холуур өнгөрлөө.

25' Бүрэн шоконд орсон Рома довтлох гэж оролдох ч сүр сүлд нь нэгэнт оджээ. МанЮ-ийн хамгаалалт тэднийг хөдөлгөхгүй байлаа.

30' Роналдо голоос буудсан ч хаалганаас тун ойрхон зөрөв. Мань залуу толгойгоо бариад л.

35' Байдал хэвээрээ, МанЮ бага зэрэг темпээ удаашруулжээ. Гэхдээ л бүхнийг контролдсон хэвээрээ.

38' Роналдо чөлөөт цохилтоос нөгөө сүүлийн үед хийх гээд байдгаа хийсэн ч Дони хамгаалж дөнгөв, давгүй цохилт байсан шүү.

40' Ха ха, Рио хүртэл би нэг боломжийг ашиглаадхий гэсэн шиг урагш дайрч байнаа.

41' Байдал хол илүү байхад Смит **н** юм хийх юм. Кивуг дэгээдэж шар хүртчих юм аа. Дараагийн шатанд гарах нь тодорхой болсон юм чинь манайхан одоо зүгээр л сайхан эв найрамдалтай тоглоод дуусгах нь чухал. Наймын даваанд Милан эсвэл Байерн гэсэн шал өөр маркийн гэхдээ бүр илүү нарийн хийцтэй калибр бидэнтэй тулна. Тоглогч бүр бидэнд үнэтэй байх болно. Анхааралтай байх хэрэгтэй шүү, залуус аа :grin:

42' Хмм. Хэлж дуусаагүй байхад л. Рио шар авчихлаа бас, гэхдээ бага зэрэг шүүгчийн үзэмж холилдчихлоо.

44' ГООЛ. Гарамгай Роналдо бөмбөгтэйгээ дайрахад айсан Киву ухарлаа. Гэхдээ мань хүн биеэрээ зүүн тал уруу дарах гэж байгаа юм шиг хөдөлгөөн хийсэн л дээ. Киву ухрангуут түүний өмнө асар уудам хөндий ил гарч ирэх нь энэ ээ. Арьсыг яг чигээр нь гүйлгэж баруун доод булан луу чихлээ. Аргагүй л авьяаслаг залуу шүү, мэдрэмж энэ тэр ярих юм биш :beer

45' Тоттигийн дархан мэхний байрлал ирлээ. Хүний сурсан юм гэж өөр ажээ, бишрэхээр цохилт. Гэхдээ өнөөдөр түүнд бурхан том ам гаргасных нь хариуг өгч дээ.

Эхний хагас дуусав. Хосгүй уран довтолгоонуудыг хоёр нүдээрээ харж баяссан би гэдэг хүн хойшоо налаад орон дээрээ хэвтлээ. Мөрөөдлийн театр ямар байдгийг мэдрээгүй АС Тотти багаа хөөргөн дэвэргэх гал улаан фэнүүдийн нүргээнд балмагджээ, нэгэнт. Телевизийн эксперт, Дортмунд болон Германы шигшээгийн од асан Маттиас Заммер хэлж байлаа. Би Дортмундад ер бусын уур амьсгалыг зөндөө үзсэн, гэхдээ Олд Траффордод арай л дэндүү нүсэр юм, ийм гайхамшигтай атмосферыг би өмнө нь хаана ч үзээгүй гэж. МанЮ-ийн тоглолтын хэмнэлийг ч гэсэн тэр хэлэх үгээ олж ядан магтаж байсан. Нөгөө талд үзэсгэлэнт залуу Мориентос гоолдоод хөхүүд мултрахад их ойрхон сайхан байна шүү :mrgreen:

46' Хоёрдугаар хагас эхэллээ. 22 тоглогч хэвээрээ зүлгэн дээр гишгэцгээлээ.

47' Рүүнийгийн мунаг хүчтэй буудалт. Дони булан болгов, барих боломж яаж байхав дээ.

49' ГООЛ. Дахиад л ганган Роналдо галзуу Гиггз нар. Уэлс эр маань зүүн талаар манаргаж байнаа, энэ нөхөр өнөөдөр талбайг би эзэн нь гэсэн шиг бүхэлд нь эзэгнэж байнаа. Хаана л бол хаана зүлэг сэндийлээд л. Түүний пассыг Смит алдсан ч Роналдо хэрэгтэй газар зогсож байв. Хаалганаас өнгөрөх гэж байсан бөмбөгийг чихэж чадлаа. АЛ-д 83 цохилт хийхдээ ганц ч гоол хийгээгүй гэгдэж байсан залуу маань шүүсжлэгчдийн амыг хамхиулж хос гоол хийв ээ гэж. Манай ахмад өнөөдөр нээрээ тансаг байнаа, 5 гоолын 4-ийг нь бэлдэж өглөө. Гайхамшигтай :D

52' Шүүмжлэлийн бай болоод байсан ч урамтай тоглолтыг харуулж байсан О'Шиг Алекс Эврагаар солилоо. Ирланд залууг бодвол ирэх тоглолтуудад их хэрэг болно гэсэн бодлоор гаргасан байх.

57' Баруун булангийн бөмбөгийг ромчууд мөргөсөн ч гоодож чадсангүй, энэ л тэдний өнөөдрийн хамгийн том боломж байсан.

60' ГООЛ. Яаж дүрслэхээ мэдэхгүй байна. Кэррик хагас зүүн байрлалаас асар их тэнхээ мэдэн буудсан. Арай л аймаар юм :)(

61' МанЮ-гийн 3 баруун хөлийн дараа дахиад 3 баруун хөл дарааллаа. Баруун хөлнүүдийг шүтмээр өдөр байна даа.

61' Ахмад туузаа Солскярт өглөө. Түүнийг нөөхгүй бол болохгүй шүү.

65' Норвеги залуу орж ирүүтээ л манаргаал. Рүүнийгийн пассыг чулуу болгож амжаагүй ч гоолонд тун ойрхон байлаа.

69' ГООЛ. Маш сайхан гоол. Гэхдээ энэ удаа Ромагийн талаас. Тоттигийн пассыг де Росси воллейдож нэр төрийн ганц гоолоо хийв.

71'Тоглолт цуг үзэж суусан Ливерпүүлийн улаан фэн залуу бүр хөөрчихсөн Одоо дахиад нэг гоолдоосой гэж авч байна. Английн фэн болохоороо АЛ-д Английн бүх багийг дэмждэг гэнэ. Нөгөө талд Челси тэнцүүлчихсэн, мань хүний ч нар гарч байгаа бололтой. Инээд алдаад л.

72' Хурсан олны уухайлсан дуун дор Кэррик талбайг орхилоо. Ричардсон орлож орж ирэв.

75' Ричардсон ч гэсэн бужигнуулах гэж оролдоол. Гладиаторын нутгийнхан гоолдох гэж ор нэр төдий оролдох ч МанЮ-ийг хамгаалалт бетон болжээ.

81' ГООЛ. Энэ удаагийн гоол бусдаасаа ялгаатай байв. Учир нь баруун бус зүүн хөлөөр орсон гоол байсан юм. Сэлгээгээр орсон франц залуу арван долоо найман метрээс буудсан. Дотор үонгоос ойгоод гоол боллоо. Өмнөх 6 гоол шигээ дахин дахин хармаар сайхан гоол. Эвра ингээд 2004 онд Монакотой хагас шигшээд үлдэж байсан шигээ МанЮ-тай хагас шигшээд үлдлээ. Тэр үед Челсид шийдвэрлэх гоолыг шонтой наалдан барин хийж, финалд үлдэж байсан юм. Түүний энэ гоол Раниериг ажлаас нь мулталсан билээ.

90' Рома энэ байдлаараа байгаад байхад нэмээд л гоолдоод байх юм байна гэдгийг сайтар ойлгожээ. Ойр ойрхон дараалан 3 сэлгээ хийж, тоглолтын цагийг хурдан дуусгахаар шийдсэнээ илтгэв. Энэ хооронд Тотти өөрийнхөө дархан мэхээ дахин нэг хийх гэж оролдсон ч ван дер Сар баталгаатай ажиллалаа. Харууштай цохилт байсан шүү.

91' Рүүний бас нэг буудаж үзэв.

92' Тотти бас.

93' Тоглолт дууслаа.

Гайхалтай ялалт, солиормоор гоолууд. Харамсалтай нь нөгөө талд Челси сүүлийн минутад гоолдоод хожчихлоо, азтай шаарнууд юм аа. Нөгөө залуу бүр босч бүжиглэх нээ, баахан инээж авлаа. Ливерпүүл гэхдээ тэднийг гүвээд өгнө л дөө. Гэсэн ч суперб МанЮ маань галзуу тоглосон болохоор үүнээс сайхан юм гэж юу байхав. Хагас шигшээд ингээд Английн 3 баг үлдлээ, Премиер лигийн нэр хүнд ч улам өргөгдөх нь тодорхой боллоо доо. Маргааш Бавари - Милан гэсэн бас нэгэн агуу дуэл болно. Аль нь ч гарсан МанЮ-гаас чичрээд салганах нь тодорхой.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 7 » Wed Apr 11, 2007 11:39 pm

Аймшигтай гайхалтай шvтмээр биширмээр сонсоогvй дээ хэлмээр. юм болсон бна даа гэж.би бvvр гайхад нойр хvрээд байсан г хэлэх vv би зvvдлээд бна уу даа гэж л бодсон шvv. :-D
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby orangeman » Wed Apr 11, 2007 11:41 pm

Тотти маань л хөөрхий болсон доо чааваас гэж 8+)
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby gr_mgl » Thu Apr 12, 2007 2:40 am

manaihan uneher saihan togloson do...tun dotros fletcher gemteles ergej ired scholes in mani urgig unher gaihaltai geher guitsetgelee...bas ronaldo...giggs 2 bna goal in bolomjudig gargaj ugsun id shidtengud gej helj bolohor bla....sanand bagtamgui toglolt bolson ene chigerei yawah yum bol urd ni gargaj bsan amjilta dawtah naidwar tun undur bna 3n tsomig awah...99 ond finald bayerntei uldej bsan bol ene jil 1/4 t uldle...zawal l hojih heregtei de...manaihan ch.league.t ehni toglolto ailin talbai der higed bga ni uneher shan tohirol bolod bgamu gemer l bna shu...
Glorious... Image
User avatar
gr_mgl
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 220
Joined: Mon Jan 22, 2007 1:29 am
Location: Europe

Postby gr_mgl » Thu Apr 12, 2007 3:35 am

oo hurhi 4ni 1t bayerntai tarah ni gej bodoj bsan chini miland ehni ued 2 tegdulchihsen yawj bna shd...milan garwal ch bas sain bj magad shu 16d roma 4t milan ged l italin liginhenig....hehe
Glorious... Image
User avatar
gr_mgl
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 220
Joined: Mon Jan 22, 2007 1:29 am
Location: Europe

Postby Nomer 10 » Thu Apr 12, 2007 7:07 am

Уг нь Байерн гарсан бол манайд илүү хэрэгтэй байсан юм. Гэхдээ сая яалт ч гүй Миланыг дэмжсэн л дээ хэхэ. Милан эвгүй шүү. Байерн бол жаахан замбараа муутай байгаа. Гэхдээ өчигдрийн байдлаас харахад МанЮ ямар ч багийг арчихаар байна доо.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Chinbaa » Thu Apr 12, 2007 10:12 am

TJ wrote:EPL, CL 2-ыг ч Маню авчиж мэдэхээр боллоо. Тэгвэл Челси Ливер 2 ганц цомон дээрээ үзэж тарахаар болно, аягүй бол тэгж байгаад үлдсэн ганц цомоо ч бас тавиад туучих вий дээ :mrgreen:


Liverpool uldsen ter tsomnoosoo multarcan baigaa. odoo bol liverpoold champions league l gej baigaa...
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1569
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Postby Gooner » Thu Apr 12, 2007 10:16 am

Рома ёстой ямар ч эмх цэгцгүй аав ээжгүй хүүхдүүд шиг л байна лээ.
Ерөөсөө л харж байгаад л гоол хийлгээд байгаа юм даа. Ийм чухал тоглолтонд ингэж хариуцлагагүй тоглоод хэрэг алга байна лээ. Бүгд л сэтгэл санаагаараа бол МанЮ-г хожчихсон хүмүүс стадионд тоглосон байна лээ. Тэгээд л эхлээд л гоол алдангуутаа шоконд ороод. Смитын гоол дээр хамгаалагч яаж байгаа юм бол доо. Хайчилдаг баатар болоод яг хөлөн завсраараа гаргаад...:grin:

Ер нь сэтгэл зүй талдаа асар муу юм байна лээ. Дурын баагий өшиглөөд л гоодож байна лээ. Сүүлдээ Дони нь үсрэхээ ч болиод л гоол алдаад байгаам даа.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby ..::Affictor::.. » Thu Apr 12, 2007 10:27 am

demon wrote:Тотти маань л хөөрхий болсон доо чааваас гэж 8+)

тийм шүү Тотти л хөөрхий болсон до,Одоо зүгээр 2005 онд яаж байсаныг мэдрүүлээд өгнө.Манайд ашигтай эхлээд МанЮ ын талбай дээр тоглоно
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby .boldoo. » Thu Apr 12, 2007 10:44 am

Манай тоглолтын хуваарь

4-14 ФА кап, Ватфорд, away
4-17 Премиер лиг, Шеффилд, home
4-21 Премиер лиг, Боро, home
4-24/25 Аваргуудын лиг, Милан, home
4-28 Премиер лиг, Эвэртон, away
5-1/2 Аваргуудын лиг, Милан, away
5-5 Премиер лиг, Сити, away
5-9 Премиер лиг, Челси, away

5-13 Премиер лиг, Вестхэм, home

Тэр хэдэн дараалсан эвэй гэймүүд л хүнд байна даа. Тэгээд дээр нь Ватфорд, Милан 2ийг хожвол тоглолт нэмэгдэнэ.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby .boldoo. » Thu Apr 12, 2007 10:48 am

ФА кадын финал 5-19нд, Аваргуудын лигийн финал 5-23нд
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby mercer » Thu Apr 12, 2007 11:07 am

Bayern Munich гарсан бол манайд арай амар байх байсан гэдэг дээр 10-тай санал нэг байна. Milan-с ч айж байна шvv. Dida, Nesta, Maldini, Cafu , Pirlo, Seedorf, Kaka, Inzaghi гээд World Class, хур туршлагууд. Roma-гаа доромжлуулсныхаа хариуг манайхаас авна гээд чичирчихнэ биз. Манай Neville, Vidic ирчихвэл ч vзнэ дээ.

The Duel Started
Image Image
User avatar
mercer
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 792
Joined: Mon Dec 05, 2005 10:25 am

Postby Breathe! » Thu Apr 12, 2007 12:10 pm

Image

Totti: Миний спортын карерийн түүхэн дэхь хамгийн гунигтай үдэш байлаа....
Би урд нь хэзээ ч АЛ ын тоглолтод 7н гоол алдаж байсангүй... тэдний цохисон болгон байндаа орж байлаа... Бид 9 минутад 3н гоол алдсан... Түргэн хариу өгөхийг хичээсэн ч тухайн нөхцөлд энэ нь маш хүнд байсан....

Тоглолтын өмнө би Роналдог шилдэг тоглогч гэж хэлж байсан...

Тотти АЛ д дахин манайхтай тоглохыг хүсэж байгаа бөгөөд хариугаа бас нэгэн иймэрхүү тоглолтыг хүсэж байна гэнэ ээ...гэхдээ мэдээж үр дүн эсрэгээрээ, хариугаа авч фенүүдийхээ гомдлыг тайлмаар байгаа юм байна хөөрхий...
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby ..::Affictor::.. » Thu Apr 12, 2007 5:04 pm

.boldoo. wrote:ФА кадын финал 5-19нд, Аваргуудын лигийн финал 5-23нд

чи дажгүй мөрөөдөж даанч бүтэхгүй юм да
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby gr_mgl » Thu Apr 12, 2007 7:58 pm

manaihan ch ene udad ehled home dara ni away hih ni johon hetsu bolchihwu da... milanig yaj ij bgad hojih l heregtei de...
Glorious... Image
User avatar
gr_mgl
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 220
Joined: Mon Jan 22, 2007 1:29 am
Location: Europe

Postby Nomer 10 » Thu Apr 12, 2007 9:09 pm

..::Affictor::.. wrote:Одоо зүгээр 2005 онд яаж байсаныг мэдрүүлээд өгнө.Манайд ашигтай эхлээд МанЮ ын талбай дээр тоглоно


Айлын талбай гэдэг дүрэм ямар ч утгагүйг танайхан сая биеэрээ харууллаа шд. Тэгэхээр энэндээ найдах хэрэггүй :RD
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby .boldoo. » Thu Apr 12, 2007 11:14 pm

..::Affictor::.. wrote:
.boldoo. wrote:ФА кадын финал 5-19нд, Аваргуудын лигийн финал 5-23нд

чи дажгүй мөрөөдөж даанч бүтэхгүй юм да


Хэхэ би зүгээр л финалын тоглолтуудын хуваарийг тавьсан шд.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby .boldoo. » Thu Apr 12, 2007 11:17 pm

Тэгээд ч манайх энэ жил сүүлийн хэдэн жилийн аваргуудын лигийн өшөөгөө авч байна. Бэнфика, Лилль 2оос авцан. Порту, Реал 2 айгаад эрт мултарчихаж. Тэгэхээр танайх л үлдэж байна даа. Удахгүй танайхаас хариугаа авна. :D
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 19 guests
cron