Арсенал FC : The Gunners :

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby Gooner » Wed Apr 11, 2007 9:40 am

Arsenal wrote:
MrB wrote: Муйхраар шүтэгч. Өндөг шиг өөгүй хүн байдаггүй юм. Гэхдээ бид өөрсдийн бодлоо хэлж байгаа юм. Энд Вэнгэрийг муулж болохгүй гэсэн дүрэм байхгүй:grin:

Чи чинь харин овоо бөөрөнхий гар юм аа :RD
Мэдээж би Венгерийг өөгүй гэж хэлэхгүй гэхдээ түүний өө нь менежрийнх нь ажилд лав байхгүй.

Өө заза. Алдаа дутагдалгүй өөгүй хүн юм биз дээ. Вэнгэр зөндөө олон алдаа хийсэн. Даа ялангуяа тоглогчдын трансфэр тал дээр бол дэндүү өөрийнхөөрөө зүтгэдэг, өөрийнхөө зөв л гэж үздэг хүн. Буруу байсан ч өөрийгөө л өмгөөлдөг юм.
Ер нь бол өөртөө хир халдаах тун дургуй дээ.

Тоглолт нь муу үр дүнгүй байхад бид илүү байсан, бид потенциалтай баг гээд л. Үнэн нь үнэн. Гэхдээ тэр потенциалаа гоол болгож чадахгүй байгаа шдээ. Хэрвээ та нар тоглолтыг нь 90 минут хэд хэдэн тоглолт үзвэл үнэндээ л уур хүрнэ дээ.
Ерөөсөө л тоглолтын хувилбар маш цөөн. Вэнгэрээс шинэ юм гарахгүй байгаа шд. Тэгээд л баахан бафаан цуглуулаад л хэзээ тоглуулна гэж авдаг юм байгаам. Тэд нар нь хэзээ ч лаг болно гэж хүлээх юм. Наана нь гэмтэл энээ тэрээ авбал тэгээд л карьер нь бас хэцүүднэ. Фламиниг хар л даа. Анх ирэхдээ мундаг жаал ацарлаа гэсэн. Одоо тэгээд л яаж байгааг харж байгаа шд. 23-тай юм байж дараагийнхаа хүмүүст байраа тавьж өгөх цаг нь болчихсон банз халаагаад сууж ч байх шиг.

Буруу наймаа хийсэн гэвэл зөндөө л байна шд. Хамгийн сүүлийн том жишээ бол Виера байна.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby rednasca » Wed Apr 11, 2007 9:56 am

MrB,
Тэгээд л баахан бацаан цуглуулаад л. хэзээ тоглуулна гэж авдаг юм байгаам. Тэд нар нь хэзээ ч лаг болно гэж хүлээх юм.

цаг хугацааны машинтай ч болоосой...тээ?:mrgreen:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby El Payaso » Wed Apr 11, 2007 11:16 am

ээ тэгээд мэдэхгүй хэдэн жилийн дараа энэ бацаанууд нь тараад алга болно доо... Ческ лав испани явах нь гарцаагүй хэзээ вэ л гэдэг байна... гэх мэтээр...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby spain man » Wed Apr 11, 2007 1:32 pm

Үнэн. үнэн. Танайх нэг дамжлага бааз академийн залуучуудыг туршлагажуулдаг дамжлага бааз л болж дээ :mrgreen:
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby pele » Wed Apr 11, 2007 3:37 pm

Челси Барселон мэтийн багууд аль хэдийд од болчихсон тоглогчидийг их мөнгөөр л авдаг багууд ш дээ. Харин Арсенал бол шал өөр. Залуу тоглогчидийг багтаа авч маш өндөр түвшинд хүртэл нь бэлтгэж байна. Яахав Фламини явж л байна. Түүний байрлалд тоглох түүнээс илүү тоглогчид байгаа болхоор л өөр багруу явах гэж байна. Харин бусад тоглогчид багаасаа явахгүй ээ. Тэгээд ч одоогийн үзүүлж байгаа тоглолт үүрдийнх биш. Түрхэн зуурын л юм. Дараагийн улирлаас цахиур хагалах нь гарцаагүй.
Арсенен Венгрийн хувьд юу хийж байгаа сайн мэдэж л байж таараа шдээ. Арсенал хоёр гурван жилийн өмнөхөөс эрс шинэчлэгдсэн. Мэдээж энийг Венгр л хийхийг хүссэн. Арсеналийг 10 гаруй жил удирдаж байна. Олон ч өндөр амжилтууд үзүүлж байсан. Тиймээс түүнд итгэх хэрэгтэй гэж бодож байна. Энэ улирлын тоглотуудаас залуучууд ихийг сурсан нь тодорхой.
User avatar
pele
 
Posts: 1989
Joined: Thu Mar 22, 2007 6:52 pm

Postby Man!festo » Wed Apr 11, 2007 3:42 pm

el payaso,
Пөөөөөөх.... энэ хүн ямар их өөрчлөгдөө вэ?
Намайг танай бацаанууд гайгүй болхоор манайх худалдаад авчина, эсүүл өөр гигантуудруу уравчина гэхээр хараарай энэ тэр гээд байдаг байсан санагдах юм.

Бас чамайг хэзээ нэгэн цагт бүтэлгүй муу Арсеналаас уйднаа гэж хэлсэндээ.
Чи сэтгэл зүрхээрээ юу юу билээ. Байнга гоё тоглодог энэ тэр гээл цээжээ дэлдээд байдаг байсан.

Буучид ч хүний урмыг бас сайн хугалхымаа.

Одоо муу Баясаа л үлджинүү???
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

Postby Gooner » Wed Apr 11, 2007 3:47 pm

Наад чинь харин Ливер лүү л урваад байх шиг байна. Мик-н араас орж байх шиг байна лдаа :grin::mrgreen:
Гэхдээ манайх гоё тоглохын хувьд гоё тоглодог. Хамгийн гол нь гоолгүй байна гэдэг хамгийн **н** хэрэг. Маш их нэрв хүч хөдөлмөрөө алдаж байгаа.
Энэ нь сүүлдээ тоглогчдыг ямар ч тоглох хожих эрмэлзэлгүй болгож байгаа шд. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэж урамтай сайхан хожиж 3-н оноо авах шиг кайф гэж юу байхав. Түрүү жилийн Эвэртон Боро мэтийн багийг 7-0-ддог шиг л тийм тоглолт хэрэгтэй байна даа...:sad:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Wed Apr 11, 2007 3:55 pm

pele wrote:. Яахав Фламини явж л байна. Түүний байрлалд тоглох түүнээс илүү тоглогчид байгаа болхоор л өөр багруу явах гэж байна. Харин бусад тоглогчид багаасаа явахгүй ээ. Тэгээд ч одоогийн үзүүлж байгаа тоглолт үүрдийнх биш. Түрхэн зуурын л юм. Дараагийн улирлаас цахиур хагалах нь гарцаагүй.

Хэхэ бүгд л дараагийн улирлыг хүлээсэн хүмүүс. Вэнгэр том юм л бодохгүй бол дараа жил яааааг энэ хэвэндээ байна шүү!!!
Бусад тоглогч багаасаа явахгүй ээ гэдгийг бид яриад шийддэг бол сайхан л байна. Юу ч болж мэднэ.
Чи хар даа. Одоо гэхэд довтлогчид гэхэд хичнээн довтлогч байгааг. Тэгээд тоглогч явах уу үгүй юу гэдгийг. Аягүй бол Рэйэс хүрээд ирнэ. Нээх л их довтлогчтой байуж гоол байдаггүй сонин үзэгдэл манайд бий шүү


pele wrote: Арсенен Венгрийн хувьд юу хийж байгаа сайн мэдэж л байж таараа шдээ. Арсенал хоёр гурван жилийн өмнөхөөс эрс шинэчлэгдсэн. Мэдээж энийг Венгр л хийхийг хүссэн. Арсеналийг 10 гаруй жил удирдаж байна. Олон ч өндөр амжилтууд үзүүлж байсан. Тиймээс түүнд итгэх хэрэгтэй гэж бодож байна. Энэ улирлын тоглотуудаас залуучууд ихийг сурсан нь тодорхой.

Сурах нь ч сурсан. Зарим нь тэгээд буруу юм сураад эхэлсэн байна лээ шд. Жишээ нь гэхэд Фабрегас...
Одоо өөрийгөө бараг багийн лидер гээд төсөөлчихсөн тоглолт болгоны өмнө дараа ярилцлага энээ тэрээ, янз янзын олон юм яриад л. Тэрнээс цаадах нь нээх юм ярихгүй байхад. Сүүлийн үед Арсеналын сайтуудаар ороход л Фабрегасын л мэдээ их байх юм. Бид НЮ-г хожно, 4-т заавал орох зорилготой, Болтонг заавал хожих ёстой гэх мэт ахлагчийн байр суурьнаас л яриад эхэлсэн. Тэгээд цааш нь гэвэл би Каталоны багт тоглохыг мөрөөддөг гээд л яриад явжийшд.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Wed Apr 11, 2007 3:57 pm

Тэгээд Вэнгэрийг хараад байхад мань хүн дахиад лор хаяж 5-10 жил ажиллахаар л тоцож байгаа бүрдүүлж байна гэж ойлгоод байгаа шд. Байрлал болгондоо дандаа 21-ээс доош насныхнийг цуглуулж байна гэдэг чинь тэднээс жимс боловсрохыг харахын тулд дор хаяж л 5-10 жил хүлээх хэрэгтэй гэсэн үг. Удирдлага Вэнгэр 2-н хоорондын хийсэн гэрээ мэрээ байдаг байхаа даа. Манайхаар бол тогтвортой байдлын гэрээ маягийн:mrgreen:
Арай баахан бацаан цуглуулчаад хаяад явбал эвгүйтнэ дээ харин ч нэг. :grin:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Wed Apr 11, 2007 4:03 pm

Сүүлийн үеийн трансфэр шум-ууд :

Рэйэс үлдэнэ гээд л гонгиноод байна.

Жийн Макун гэж Лиллын хагас хамгаалагчийг сонирхож байгаа гэнэ. Манайхтай цуг МЮ бас үзэлцэж байгаа юм байна. Мэдээж энэ нөхөр ДМ л байж таараа. Бөөн л ДМ наасан.

Тэгсэн дор хамгаалагч авах хэрэгтэй дээ.
Төвдөө нэг, хагастаа дахиад нэгийг, довтолгоондоо нэгийг гээд л. Бас хаалгач
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby El Payaso » Wed Apr 11, 2007 4:17 pm

би ч эхлээд багт шинэчлэл хийж байна зөв гэж бодоод байсан одоо нэг л бишээ улирал бүрт залуучуудаа улам залуужуулах юм... эд нар нь хэзээ томроод ид шидээ үзүүлэх юм байгаам бүү мэд... төвд хүн байгаа ч гсн манайд нэг цэвэр цэвэрлэгч хэрэгтэй... Момо эсвэл Эссиен Мака шиг... биерхүү агаарт ноёлодог эрэмгий... багаа удирддаг лийдиршифтэй дайчин...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Gooner » Wed Apr 11, 2007 4:43 pm

Наад аватараа солиоч... Дурлах нь байна :mrgreen:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Wed Apr 11, 2007 4:43 pm

Гэхдээ өмнөхөө бодвол бөлцийгөд онцгүй гаржээ:mrgreen:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby mick » Wed Apr 11, 2007 5:39 pm

Сvvлийн vед олигтой тоглохгvй байгаа Лондоны "Асенал" багийг тойрсон том хэмжээний торгуулийн яриа дуулиан тарих болов.

Магадгvй "Их буучид" Английн хєлбємбєгийн аварга шалгаруулах тэмцээнд авсан зарим оноогоо хасуулж, улмаар Аваргуудын лигээс мултарч магадгvй болов. Ер нь, "Арсенал" єєр ямар нэгэн хєндлєнгийн нєлєєгvйгээр Английн аваргын дєрєвдvгээр байрнаас ухарч магадгvй байгаа юм. Эхний дєрвєн байр эзэлсэн баг асар их нэр хvндтэй Аваргуудын лигт тоглох эрхийг олж авдаг билээ. Арсен Венгерийн баг хожигдож сурав. Сvvлийн дєрвєн тоглолтод "их буучид" дєнгєж нэг оноо авчээ. Тvvний араас нэхэж байгаа "Болтон" хоёр онооны зєрvvтэй байна. Тиймээс Лондоны клуб том гарз амеч магадгvй байна. ФИФА "Арсеиал"-аас "Алтан нєєц"-ийг нь хураан авч болзошгvй. Учир нь, "Арсенал" одоо болтол "Штутгарт"-аас ирсэн белорусь хагас хамгаалагч Глебийн мєнгєнєєс зохих хувийг Минекийн "Динамо" клубт тєлєєгvй байгаа юм. Шилжилт 2005 онд 18 сая доллараар болжээ.

Олон улсын дvрмээр энэ мєнгєний зохих хувийг Глеб спортын замналаа эхэлеэн Минекийн "Динамо" клубын хvvхдийн сургууль авах бvрэн эрхтэй аж. Бело-русийн спортын сургууль "Арсенал"-аас 300 мянган евро авах ёстой аж. Гэвч авч чадсангvй. "Арсенал" єнгєрсєн оны арванхоёр-дугаар сарын 27-нд энэ мєнгийг шилжvvлэх ёстой байсан ч тэгеэнгvй. Итгэхгvй байна уу. Хэд хоногийн ємнє Глебийн эцэг "Та нар битгийн худлаа ярь, энэ мєнгийг тэд аль хэдийнэ vрээд дуусгасан" хэмээн хэлжээ. Гэвч Лондоноос мєнгє ирсэнгvй. "Хэзээ ирэхийг хэн ч мэдэхгvй байна" гэж Белорусийн спортын сургуулийн захирал Валентин ярьж байна.

Энэ асуудалд Белорусийн хєлбємбєгийн холбоо оролцож, энэ оны нэгдvгээр сард нєхцєл байдлыг тодруулж єгєх хvсэлтийг ФИФА-д албан ёсоор тавьжээ. ФИФА белорусийн талд шийдвэр гаргаж, "Арсенал" энэ мєнгийг сургуульд тєлєх ёстой гэжээ. Бvх зохих бичиг баримтыг Лондон руу явуулсан ч тєлбєр хийгдсэнгvй. Белорусийн хєлбємбєгийн холбоо ФИФА-д дахин хандаж, буруутай хvмvvсийг шийтгэхийг шаарджээ. Дєрєвдvгээр сарын дундуур ФИФА энэ асуудлыг хэлэлцэнэ. "Арсенал"-ын премьер лигт авсан зарим оноог хасч магадгvй байна.

Дэлхийн хєлбємбєгийн тvvхэнд ийм явдал тохиолдож байсан. Оноо хасах нь эцсийн арга хэмжээ боловч ийм хэрэг тєлбєрєє барагдуулснаар дуусдаг аж. "Арсенал" бол хєрєнгєєрєє дэлхийд эхний гуравт ордог клуб. Тус клубын хєрєнгє нэг тэрбум еврогоор vнэлэгддэг бєгєєд єнгєрсєн жил 170 саяыг нэмж олжээ. Тиймээс 300 мянган евро нь харамлаад байх мєнгє биш юм.
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Gooner » Wed Apr 11, 2007 5:47 pm

Мик хаанаас олж авсийм. Үүнээс болж хэзээ оноо хасч байсын. Реал Роналдог авсан мөнгөө интерт төлөгүй луу унжиж унжиж төлж л байсан шд. Хэзээ оноогоор торгуулж байсан юм.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby a_odko » Wed Apr 11, 2007 7:01 pm

Мөнгөний талаар асуудалгүй харин нэмж Солариг өгнө гэсэн хэлэлцээрдээ хүрэлгүй асуудал үүсч байсан биз дээ.......
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby orangeman » Wed Apr 11, 2007 11:39 pm

pele wrote:Челси Барселон мэтийн багууд аль хэдийд од болчихсон тоглогчидийг их мөнгөөр л авдаг багууд ш дээ. Харин Арсенал бол шал өөр. Залуу тоглогчидийг багтаа авч маш өндөр түвшинд хүртэл нь бэлтгэж байна. Яахав Фламини явж л байна. Түүний байрлалд тоглох түүнээс илүү тоглогчид байгаа болхоор л өөр багруу явах гэж байна. Харин бусад тоглогчид багаасаа явахгүй ээ. Тэгээд ч одоогийн үзүүлж байгаа тоглолт үүрдийнх биш. Түрхэн зуурын л юм. Дараагийн улирлаас цахиур хагалах нь гарцаагүй.
Арсенен Венгрийн хувьд юу хийж байгаа сайн мэдэж л байж таараа шдээ. Арсенал хоёр гурван жилийн өмнөхөөс эрс шинэчлэгдсэн. Мэдээж энийг Венгр л хийхийг хүссэн. Арсеналийг 10 гаруй жил удирдаж байна. Олон ч өндөр амжилтууд үзүүлж байсан. Тиймээс түүнд итгэх хэрэгтэй гэж бодож байна. Энэ улирлын тоглотуудаас залуучууд ихийг сурсан нь тодорхой.

Яаж явахаараа манайх Челситэй зуйрлуулэхээр наймаа хийчихсэн юм бол
Хэруулдээ баг хавчуулахаа болиорой 8-)
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby pele » Thu Apr 12, 2007 10:42 pm

MrB wrote:Сурах нь ч сурсан. Зарим нь тэгээд буруу юм сураад эхэлсэн байна лээ шд. Жишээ нь гэхэд Фабрегас...
Одоо өөрийгөө бараг багийн лидер гээд төсөөлчихсөн тоглолт болгоны өмнө дараа ярилцлага энээ тэрээ, янз янзын олон юм яриад л. Тэрнээс цаадах нь нээх юм ярихгүй байхад. Сүүлийн үед Арсеналын сайтуудаар ороход л Фабрегасын л мэдээ их байх юм. Бид НЮ-г хожно, 4-т заавал орох зорилготой, Болтонг заавал хожих ёстой гэх мэт ахлагчийн байр суурьнаас л яриад эхэлсэн. Тэгээд цааш нь гэвэл би Каталоны багт тоглохыг мөрөөддөг гээд л яриад явжийшд.


Фабригас саяхан багтайгаа 8 жилийн гэрээ хийсэн. Энэ нь бас нэг зүйлийг хэлж байна гэж бодож байна. Миний бодлоор Арсеналийг ирээдүйд авч явах хамгийн түлхүүр тоглогч Фабригас яахын аргагүй мөн.Тэр үнэхээр шилдэг, өшөө ч сайжирна. Харин MrB -ийн бичсэн шиг биеэ тоож байгаа бол жаахан харамсалтай л байна. Харин Каталоны багт тоглохыг мөрөөддөг гэдэг бол шал худлаа гэж бодож байна. Арсеналд тоглож байж тийм юм мөрөөднө гэдэг бол утгагүй.
User avatar
pele
 
Posts: 1989
Joined: Thu Mar 22, 2007 6:52 pm

Postby Nomer 10 » Thu Apr 12, 2007 10:46 pm

Хоосон буунууд дараа жил аваргалаарай, бүүр өрөвдчихлөө. Манайх энэ жил трипле хийгээдхий, тэгээд дараа жил амарсан ч яахав. Сиймхийгээр нь гүйж болно шүү, хөхүүдийг харин алдваа. Манайхыг уржнан Б бүр үнэн сэтгэлээсээ өрөвдөөл, би дагаж гол харлаад л. Одоо хариугаа авнаа хаха.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby barca forever » Thu Apr 12, 2007 10:55 pm

pele
bux toglogch l catalan ii bagt togloxiig morooddog biz dee.
c.ronaldo cesc robben
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby pele » Thu Apr 12, 2007 11:03 pm

Nomer 10 wrote:Хоосон буунууд дараа жил аваргалаарай, бүүр өрөвдчихлөө. Манайх энэ жил трипле хийгээдхий, тэгээд дараа жил амарсан ч яахав. Сиймхийгээр нь гүйж болно шүү, хөхүүдийг харин алдваа. Манайхыг уржнан Б бүр үнэн сэтгэлээсээ өрөвдөөл, би дагаж гол харлаад л. Одоо хариугаа авнаа хаха.

Image
Image
Image
User avatar
pele
 
Posts: 1989
Joined: Thu Mar 22, 2007 6:52 pm

Postby zigo » Fri Apr 13, 2007 10:20 am

Манайхыг бараагүй юм байж цор цор гээд л.... :grin:
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby Breathe! » Fri Apr 13, 2007 11:07 am

Өмнөх жилүүдийн хэдхэн тоо тавиулах гээд байгаа юм уу хаашаа юм... :grin:
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby zigo » Fri Apr 13, 2007 11:27 am

Сүүлийн хэдэн жил л жоохон хэцүү байсан л даа. Түүнээс өмнө бол танайхыг нусыг нь хацарт нааж л байсаншд. хахаха
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby Breathe! » Fri Apr 13, 2007 12:50 pm

батлаадах, баримтыг нь гаргаад ир, нөхөрсөгөөр зөвлөхөд хэрэггүй л болов уу хахаха
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron