Аваргуудын лиг 2007

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Аль баг аваргалах вэ?

Милан
16
15%
Байерн
8
8%
Челси
28
26%
Валенси
6
6%
Манчестер Юнайтед
25
24%
Рома
0
No votes
Ливерпүүл
23
22%
Эйндховен
0
No votes
 
Total votes : 106

Postby orangeman » Wed Apr 11, 2007 3:45 am

Нээрээ л Вилла Мори ороод иртэл шал өөр тоглож байншуу Вилла Мори 2ийн хослол лайтай даанч шон хусдаг л жаахан тийм Аяала ч бас л аймар юмаа.Харин Канизарес суулд унэхээр сайн хаалаа шуу
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby barca forever » Wed Apr 11, 2007 4:06 am

ene roma yaachvaa araich dee 6-0 ch gex shig
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby orangeman » Wed Apr 11, 2007 4:44 am

Чёрт гэж англиудийн өдөр боллоо. 8+)
Рома бол гутамшиг боллоо доо чааваас гэж .............
Валенсиа харин найдлага алддаг байншдээ За ямар ч байсан гарсан багуудийн фанатуудад баяр хургеэ Ялангуяа цэнхэруудэд гоё ч тоголлоо сайхан ч хожлоо.

Ер нь бол хараад байхад эгзэгтэй байсан багууд баттай хожил аваад л дараагийн шатанд арай маргааш ийм юм болж алах юм биш байгаа

Манайхан ийм эцсийн мөч хуртэл зутгэдэг чанар байсан бол ч
Last edited by orangeman on Wed Apr 11, 2007 4:49 am, edited 1 time in total.
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby barca forever » Wed Apr 11, 2007 4:45 am

man utd 7 - roma 1 genee
nogoo toglolt uzeed ene toglolt uzsen gui statistic ni
uul ni xaalga ruu adil 22 22 l zoxison baix iin
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby DeFeU » Wed Apr 11, 2007 4:53 am

Челси гарчлаа гэж...

Одоо харин Милан цөм цохиод 2005 оны түүх давтагдах юм биш бэээз хэхэ :mrgreen: :mrgreen: :mrgreen:
User avatar
DeFeU
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 1545
Joined: Thu Dec 01, 2005 11:02 pm
Location: Anfield

Postby Nomer 10 » Wed Apr 11, 2007 5:10 am

2 жилийн өмнөх шиг юм үүсэх нь онолын хувьд бий болчихоод байна. Рэдс хөхүүдийг мулталчих байх. Гэхдээ энэ удаад МанЮ-ийн форм үнэхээр аймаар байна, тэд финалд үлдэх нь тодорхой.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Wed Apr 11, 2007 5:12 am

Тотти Манчини нарын ярилцлагыг тоглолтын өмнө гаргаад л. Тотти бидэнд яг одоо үнэхээр чадварлаг баг бүрдсэн гээл, айхгүй ч гэсэн аягүй гэгчээр эвгүйцэж л суулаа. Өнөөдөр Мальдини бас том том яриад л байна. Гэхдээ Мальдинигийн үг хүдлаа бүү байгаасай :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Wed Apr 11, 2007 7:49 am

Манчестер Юнайтед - AC Рома

Image vs Image

Аваргуудын лигид тойм бичиж эхэлсэн үеэ эргээд харахад бас ч гэж хэдэн жил өнгөрчихөж. Цаг хугацаа ч хурдан юм аа. Гэхдээ агуу багуудын аварга тоглолтуудыг мэдрэн цаг хугацааг өнгөрөөж байгаа нь хөлбөмбөгийн фэн бидний хувьд гайхалтай хэрэг билээ. Энэ хугацаанд АЛ-д хамгийн хайртай багийнхаа тухай нэг ч тойм бичиж байгаагүй гэхээр өөрт минь хачин санагдаж байна. Гэхдээ 5 жилийн өмнө л хагас шигшээ хүрч байсан болохоор, тэр үед тойм бичиж хараахан эхлээгүй байсан болохоор ингэсэн бололтой. За ингээд Манчестерийнхаа анхныхаа тоймыг бахдам тоглолтоор эхэлж байгаадаа баяртай байна. Тоглолтыг үзэх явцад тоймыг хэрхэн бичих бодол маань шууд өөрчлөгдсөн юм. 3 жилийн өмнө цас бударсан өвлийн тэр нэгэн үдэш Мюнхен хотод эхнэр дээрээ байхдаа зурагтаар Галактико Мюнхенд газардлаа гэснийг хараад оройных нь тоглолтыг сэтгэл хөдлөн үзээд тоймыг нь бичиж байлаа. Реал Мадрид тэгэхэд онгоцноос буугаад хагас өдрийн дараа Олимпиа цэнгэлдэхэд тоглож байсансан. Тэр үед тойм бичсэн яг тэр аргачлалаараа өнөө оройны гайхамшигт тоглолтыг бичих нь илүү дээр гэж шийдсэн юм. Таалан соёрхоно уу, хөлбөмбөгийн фэнүүд тэр дундаа МанЮ-гийн сэтгэл зүрх нэгтэй балиашагууд аа :eek:

0' Тоглолтын өмнө АС Тотти багийн ахлагч "Би Англид бас англи хөлбөмбөгт дургүй" гэсэн нь манайхны шарыг гозойлгож орхисон байлаа. Рио хариуд нь "Тэр энд эелдгээр хүлээн авагдах болно" хэмээн ёжилсон нь бодит байдлыг зөгнөсөн хэрэг байлаа. МанЮ өмнөх тоглолтоо 2 байрлал дээр өөрчилжээ. Шар - улаан торгуультай Скоулзын оронд Флетчер, бага зэрэг тамирдсан байдалтай байгаа Солскярын оронд залуу довтлогч Смит нарыг талбайд гаргасан бол Рома шар торгуулийн улмаас өнжих болсон дэлхийн аварга Перроттагийнхаа оронд чили Пицаррог, Таддейгийн байранд монтенегро Вучиничийг зогсоожээ. Бусад тоглогчид нь хэвээрээ 2 багийн тоглогчид "Мөрөөдлийн театр"-ийн тайзан дээр гарлаа. Шүүгчээр словак Лубос Мишел ажиллах нь, муугүй шүүгч. Ингээд түүх эхлэх нь тэр ээ.

1' Гэрийн эзэд анхнаас нь дарамтлахаар шийдсэн бололтой.

2' Гэвч анхны довтолгооныг Рома хийх гэж оролдов. Пануччи зүүн талаас хаалганы урд руу хаясан ч ван дер Сарын гаранд очив.

3' Дахиад л Рома. Гэхдээ Пицаррогийн алсын буудалт хаалганаас алд дэлэм дэгүүр өнгөрлөө.

5' Тоглолтын өмнө Рүүний хамтрагчаа "Яг одоогийн формоор бол тэр дэлхийн хамгийн шилдэг тоглогч, тэр өнөөдөр бидэнд гайхамшигаасаа харуулах болно" гэсэн байлаа. Хэнийг хэлж байгаа нь ойлгосжтой. Португал залуу 2 3 италийн дундуур сүлжээд Флетчертэй хамтран довтлох гэсэн боловч бүтсэнгүй. Түүний царайнаас харахад нөгөө л бардам төрх, ялахын асар их хүсэл мөрөөдөл нүүрэнд нь илт тодорно.

6' Холоос шулуун бууддаг Тотти үхлийн цохилтоо хийхээр оролдов. Цохилтын хүч, техник гээл аймшигтай ч ван дер Сард аюул авчирсангүй. Дараа дараагийн минутад бөмбөг ээлжлэн эзэмшицгээн байсан ч МанЮ дайсны хүчийг урагш нь сорчихоод хүчтэй контр аттаклах тактиктай байгаа мэт. Ингээд 11 дэх минуттай золголоо.

11' ГООЛ. Сөрөг довтолгооноос Роналдо Кэррикт маш уран гаргаж өглөө. Англи эр хориод метрээс шууд л буудах нь тэр. Бөмбөг эргэлдсээр баруун дээд буланд очин торыг сархийлгэв. Дони хаалганаасаа хэт хол байрласан байсан нь бурууджээ. Ийм хурдан довтолгоо, ийм хүчтнй цохилт ирнэ гэж бодоогүй байсан байх аа. Үнэхээр үзүүштэй сайхан гоол байлаа :eek:

12' Энэ гоол манайхны урам зоригийг бадруулаад өгчээ. Өмнөхөө бодвол илүү зорилготойгоор урагш дайрч эхлэв. Яг одоогийн байдлаар бид хагас шигшээд шалгарсан байгаа ч дахиад 2 гоол хэрэгтэй, ингэж байж л дараагийн шатанд гарах нь тодорхой болно.

17' ГООЛ. Хайнце төвөөс зүүн тал уруу Гиггзэд хаяхад ахмадын тууз зүүгч удаан бодсонгүй, шууд л торгуулийн шугамд байсан Смитэд дамжууллаа. Мань эр ч ганцаараа бөмбөгтэй болчих нь тэр. Донид боломж олголгүйгээр гоолдлоо, бас л харууштай довтолгоо :-D

18' ГООЛ. Дээд зэрэгтээ хүртэл сандарч мэгдсэн Ромагийнхны замбараагүй бужигнааныг ашиглан онцгой уран комбинац. Энэ удаа баруун талаар явагдав. Арай л хэрцгий гэмээр хүчирхийлэл байлаа. Рүүний худлаа долигосонгүй ээ, тэр үнэн байдлыг үнэнээр нь л хэлж. Роналдо төвд бөмбөгтэй яаж харьцдагийг яруу тодоор харуулснаа бөөрөнхий ширийг багийн анддаа пасслав. Смитээр дамжин Гиггз дээр ирлээ. Нэгийн зэрэг хамгаалагч бол асар олон удаа дарийн утаа үнэртсэн түүний хувьд хүүхдийн будаа гэхэд болно. Төв рүү өгөхөд Рүүний Кассеттигээс хамаагүй илүү шалмаг байлаа. Энэ нь Манчестерийн 3 дэх баруун хөл байв :???:

22' Зорилго зуун хувь биеллээ. Ингэж тоглож байгаа баг 2 гоол алдана гэж үгүй. Одоо зөвхөн дуртай дуугаа аялангаа Сопкаст дээр явж байгаа Валенси - Челси уруу байн байн хяламхийгээд байдаг хэрэг.

21' Сандарсан Тотти де Россид өгч мөргүүлсэн ч хаалганаас хавьгүй холуур өнгөрлөө.

25' Бүрэн шоконд орсон Рома довтлох гэж оролдох ч сүр сүлд нь нэгэнт оджээ. МанЮ-ийн хамгаалалт тэднийг хөдөлгөхгүй байлаа.

30' Роналдо голоос буудсан ч хаалганаас тун ойрхон зөрөв. Мань залуу толгойгоо бариад л.

35' Байдал хэвээрээ, МанЮ бага зэрэг темпээ удаашруулжээ. Гэхдээ л бүхнийг контролдсон хэвээрээ.

38' Роналдо чөлөөт цохилтоос нөгөө сүүлийн үед хийх гээд байдгаа хийсэн ч Дони хамгаалж дөнгөв, давгүй цохилт байсан шүү.

40' Ха ха, Рио хүртэл би нэг боломжийг ашиглаадхий гэсэн шиг урагш дайрч байнаа.

41' Байдал хол илүү байхад Смит **н** юм хийх юм. Кивуг дэгээдэж шар хүртчих юм аа. Дараагийн шатанд гарах нь тодорхой болсон юм чинь манайхан одоо зүгээр л сайхан эв найрамдалтай тоглоод дуусгах нь чухал. Наймын даваанд Милан эсвэл Байерн гэсэн шал өөр маркийн гэхдээ бүр илүү нарийн хийцтэй калибр бидэнтэй тулна. Тоглогч бүр бидэнд үнэтэй байх болно. Анхааралтай байх хэрэгтэй шүү, залуус аа :grin:

42' Хмм. Хэлж дуусаагүй байхад л. Рио шар авчихлаа бас, гэхдээ бага зэрэг шүүгчийн үзэмж холилдчихлоо.

44' ГООЛ. Гарамгай Роналдо бөмбөгтэйгээ дайрахад айсан Киву ухарлаа. Гэхдээ мань хүн биеэрээ зүүн тал уруу дарах гэж байгаа юм шиг хөдөлгөөн хийсэн л дээ. Киву ухрангуут түүний өмнө асар уудам хөндий ил гарч ирэх нь энэ ээ. Арьсыг яг чигээр нь гүйлгэж баруун доод булан луу чихлээ. Аргагүй л авьяаслаг залуу шүү, мэдрэмж энэ тэр ярих юм биш :beer

45' Тоттигийн дархан мэхний байрлал ирлээ. Хүний сурсан юм гэж өөр ажээ, бишрэхээр цохилт. Гэхдээ өнөөдөр түүнд бурхан том ам гаргасных нь хариуг өгч дээ.

Эхний хагас дуусав. Хосгүй уран довтолгоонуудыг хоёр нүдээрээ харж баяссан би гэдэг хүн хойшоо налаад орон дээрээ хэвтлээ. Мөрөөдлийн театр ямар байдгийг мэдрээгүй АС Тотти багаа хөөргөн дэвэргэх гал улаан фэнүүдийн нүргээнд балмагджээ, нэгэнт. Телевизийн эксперт, Дортмунд болон Германы шигшээгийн од асан Маттиас Заммер хэлж байлаа. Би Дортмундад ер бусын уур амьсгалыг зөндөө үзсэн, гэхдээ Олд Траффордод арай л дэндүү нүсэр юм, ийм гайхамшигтай атмосферыг би өмнө нь хаана ч үзээгүй гэж. МанЮ-ийн тоглолтын хэмнэлийг ч гэсэн тэр хэлэх үгээ олж ядан магтаж байсан. Нөгөө талд үзэсгэлэнт залуу Мориентос гоолдоод хөхүүд мултрахад их ойрхон сайхан байна шүү :mrgreen:

46' Хоёрдугаар хагас эхэллээ. 22 тоглогч хэвээрээ зүлгэн дээр гишгэцгээлээ.

47' Рүүнийгийн мунаг хүчтэй буудалт. Дони булан болгов, барих боломж яаж байхав дээ.

49' ГООЛ. Дахиад л ганган Роналдо галзуу Гиггз нар. Уэлс эр маань зүүн талаар манаргаж байнаа, энэ нөхөр өнөөдөр талбайг би эзэн нь гэсэн шиг бүхэлд нь эзэгнэж байнаа. Хаана л бол хаана зүлэг сэндийлээд л. Түүний пассыг Смит алдсан ч Роналдо хэрэгтэй газар зогсож байв. Хаалганаас өнгөрөх гэж байсан бөмбөгийг чихэж чадлаа. АЛ-д 83 цохилт хийхдээ ганц ч гоол хийгээгүй гэгдэж байсан залуу маань шүүсжлэгчдийн амыг хамхиулж хос гоол хийв ээ гэж. Манай ахмад өнөөдөр нээрээ тансаг байнаа, 5 гоолын 4-ийг нь бэлдэж өглөө. Гайхамшигтай :D

52' Шүүмжлэлийн бай болоод байсан ч урамтай тоглолтыг харуулж байсан О'Шиг Алекс Эврагаар солилоо. Ирланд залууг бодвол ирэх тоглолтуудад их хэрэг болно гэсэн бодлоор гаргасан байх.

57' Баруун булангийн бөмбөгийг ромчууд мөргөсөн ч гоодож чадсангүй, энэ л тэдний өнөөдрийн хамгийн том боломж байсан.

60' ГООЛ. Яаж дүрслэхээ мэдэхгүй байна. Кэррик хагас зүүн байрлалаас асар их тэнхээ мэдэн буудсан. Арай л аймаар юм :)(

61' МанЮ-гийн 3 баруун хөлийн дараа дахиад 3 баруун хөл дарааллаа. Баруун хөлнүүдийг шүтмээр өдөр байна даа.

61' Ахмад туузаа Солскярт өглөө. Түүнийг нөөхгүй бол болохгүй шүү.

65' Норвеги залуу орж ирүүтээ л манаргаал. Рүүнийгийн пассыг чулуу болгож амжаагүй ч гоолонд тун ойрхон байлаа.

69' ГООЛ. Маш сайхан гоол. Гэхдээ энэ удаа Ромагийн талаас. Тоттигийн пассыг де Росси воллейдож нэр төрийн ганц гоолоо хийв.

71'Тоглолт цуг үзэж суусан Ливерпүүлийн улаан фэн залуу бүр хөөрчихсөн Одоо дахиад нэг гоолдоосой гэж авч байна. Английн фэн болохоороо АЛ-д Английн бүх багийг дэмждэг гэнэ. Нөгөө талд Челси тэнцүүлчихсэн, мань хүний ч нар гарч байгаа бололтой. Инээд алдаад л.

72' Хурсан олны уухайлсан дуун дор Кэррик талбайг орхилоо. Ричардсон орлож орж ирэв.

75' Ричардсон ч гэсэн бужигнуулах гэж оролдоол. Гладиаторын нутгийнхан гоолдох гэж ор нэр төдий оролдох ч МанЮ-ийг хамгаалалт бетон болжээ.

81' ГООЛ. Энэ удаагийн гоол бусдаасаа ялгаатай байв. Учир нь баруун бус зүүн хөлөөр орсон гоол байсан юм. Сэлгээгээр орсон франц залуу арван долоо найман метрээс буудсан. Дотор үонгоос ойгоод гоол боллоо. Өмнөх 6 гоол шигээ дахин дахин хармаар сайхан гоол. Эвра ингээд 2004 онд Монакотой хагас шигшээд үлдэж байсан шигээ МанЮ-тай хагас шигшээд үлдлээ. Тэр үед Челсид шийдвэрлэх гоолыг шонтой наалдан барин хийж, финалд үлдэж байсан юм. Түүний энэ гоол Раниериг ажлаас нь мулталсан билээ.

90' Рома энэ байдлаараа байгаад байхад нэмээд л гоолдоод байх юм байна гэдгийг сайтар ойлгожээ. Ойр ойрхон дараалан 3 сэлгээ хийж, тоглолтын цагийг хурдан дуусгахаар шийдсэнээ илтгэв. Энэ хооронд Тотти өөрийнхөө дархан мэхээ дахин нэг хийх гэж оролдсон ч ван дер Сар баталгаатай ажиллалаа. Харууштай цохилт байсан шүү.

91' Рүүний бас нэг буудаж үзэв.

92' Тотти бас.

93' Тоглолт дууслаа.

Гайхалтай ялалт, солиормоор гоолууд. Харамсалтай нь нөгөө талд Челси сүүлийн минутад гоолдоод хожчихлоо, азтай шаарнууд юм аа. Нөгөө залуу бүр босч бүжиглэх нээ, баахан инээж авлаа. Ливерпүүл гэхдээ тэднийг гүвээд өгнө л дөө. Гэсэн ч суперб МанЮ маань галзуу тоглосон болохоор үүнээс сайхан юм гэж юу байхав. Хагас шигшээд ингээд Английн 3 баг үлдлээ, Премиер лигийн нэр хүнд ч улам өргөгдөх нь тодорхой боллоо доо. Маргааш Бавари - Милан гэсэн бас нэгэн агуу дуэл болно. Аль нь ч гарсан МанЮ-гаас чичрээд салганах нь тодорхой.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Gooner » Wed Apr 11, 2007 9:02 am

Ёооё Валенси ямар харамсалтай юм бэ. Эссиэн амьсгал дандаа үхлийн цэгийг тавих юм даа хүүр чинь. Арсеналтай тоглож байхад бараг 30-аал метреес цөм цохиж тэнцүүлж байсан чинь одоо яг 90 дэх минутанд гоолдсон байна шд. Фааак...8+)
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Тэрри_10 » Wed Apr 11, 2007 9:10 am

Түүх бол түүх л байх болно. Тоглолтын өмнөх статистик юу ч харуулж чадсанхгүй. Манайхан 2-р үед Валенсиад бөмбөг өгөөгүй гэхэд болохоор байлаа. За одоо нутаг нэгт Улаанууд биднийг хүлээж байна. Шөвгийн дөрвийн 3 нь Англи. Энэ АЛ Англичуудых болох нь нэгэнт тодорхой болжээ. Англичууд аа гэж! :-D
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Postby Gooner » Wed Apr 11, 2007 9:15 am

МанЮ ч арай л хэтрүүлжээ. Хэхэ. Италийн лигийн 2-т байгаа багийг :mrgreen:
Уржнан жил Лион Брэмэнийг 8-3-дсан шиг л юм болж. Тэгэхэд Брэмэн 2-т жагсаж байсан даа.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby rednasca » Wed Apr 11, 2007 9:19 am

Өчигдөр орой түүхийг өөрчилсөн орой боллоо....
Манай эксперт Мэндээ баахан хар бараан баримт дурдаад байсан сан....
МанЮ эхлээд л хожигдсон бол дуусдаг гээд л.....
Валенси Местаяад дийлдэшгүй гээд л....
гэхдээ баримтны буруу гэж юу байхав....
өчигдрийг хүртэл үнэн л байсан юм чинь.....
одоо түүний ганган сайхан тоймыг уншихыг тэсэн ядан хүлээгээд байж байя даа.....:mrgreen:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

MAN UNITED

Postby uu » Wed Apr 11, 2007 9:29 am

EOOE YAMAR TASARTSAN TOIM BE URAGSHAA MAN UNITED :beer
User avatar
uu
 
Posts: 5
Joined: Wed Apr 11, 2007 9:14 am

Postby uu » Wed Apr 11, 2007 9:30 am

uu, ♠:RD
User avatar
uu
 
Posts: 5
Joined: Wed Apr 11, 2007 9:14 am

Postby Man!festo » Wed Apr 11, 2007 9:39 am

MrB wrote:Ёооё Валенси ямар харамсалтай юм бэ. Эссиэн амьсгал дандаа үхлийн цэгийг тавих юм даа хүүр чинь. Арсеналтай тоглож байхад бараг 30-аал метреес цөм цохиж тэнцүүлж байсан чинь одоо яг 90 дэх минутанд гоолдсон байна шд. Фааак...8+)

Гэ энэ Бясаа юу... Яахлаараа манайд ийм дургүй болчихдог байнаа.
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

Postby rednasca » Wed Apr 11, 2007 9:45 am

шар хүний өмнөөс хар хүн.......:mrgreen::RD
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Mr S » Wed Apr 11, 2007 9:59 am

өчдөр сайхан тоглолт үзлээ..........
хэсэг нөхдүүд Иришт цуглаж үзсэн........... цаана МАН гараад л....... гарууд гоол оронгуут нь баярлалдаж хөөрөөд л.......... гэтэл манайхан нухуулаад л.......... эхний үед ч хүндхэн л бсан шүү гэж............
харин үр дүн тасархай бсан......... Жозэ мундаг юм аа............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby 1220 » Wed Apr 11, 2007 10:04 am

Arai ch dee ROMA
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby SAVAGE » Wed Apr 11, 2007 10:04 am

Шєвгийн 4 т дахиад Ээсээс хэдэн тєгрєг авах юм болох нь ээ? Ємнєх мєрийгєє авах юмсан...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby Gooner » Wed Apr 11, 2007 10:07 am

Сэгсрүүлж дуусч байгаам байна даа энэ Ээс :-o
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Rooney » Wed Apr 11, 2007 10:09 am

Yooy MU uneheer goy toglolt hiilee. Ene toglolt barag l hulbumbug geheesee iluu sagsan bumbug shig olon goaltai toglolt bolloo. :beer

CL-d iin 1/8-d iim olon bumbuguur undurlusun toglolt her olon baidag yum boldoo.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Postby Breathe! » Wed Apr 11, 2007 10:42 am

Ийм зөрүүтэй тоглолт ойрын үед болж байв уу Knock-Out шатанд ?
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby El Payaso » Wed Apr 11, 2007 10:43 am

Челси Валенсиа

Сарьсан багваахайнууд Англичуудын өөдөөс Местgяад супер гүйцэтгэл үзүүлдэг уламжиллаа давтахаар 52000 үзэгчидээнхээ өмнө гарч иржээ... 3 долоо хоногийн турш мөрний гэмтлээс болон талбайг орхисон гэгдэж байсан Мориентес өнөөдрийн тоглолтонд оролцох боломжтой гэж мэдэгдэж байсан бол бүүр гараанд гарчээ... дотроо ч бяцхан баярлаад л... Висентегийн байран дээр Сильва зогссоноос өөр өөрчлөлт сарьсан багваахайнууд хийсэнгүй... харин Жозе энэ удаад хашир туршлагатай Макагаас илүүгээр өсч яваа од Микельд итгэл хүлээлгэн цэвэрлэгчийн байран дээр гаргасан бол Спурстэй ФА-д хийсэн тоглолтоос хойш талбайд гараагүй Эссиен баруун жигүүрт гарчээ... Миний бодож байсанаас Макагийн оронд Микель гарсанаараа зөрсөнөөс биш өнөөх л 4 төвийн хагастай диамонд... Би дотроо баярлаад л... Валенсиа шиг нягт хамгаалж тоглодог багт төвөөр дайраад юм олж долоохгүй гэдгийг Жозе бодож үзсэнгүй юу эсвэл Испанийн багийг хэт дутуу үнэлэв үү?

Тоглолт эхэллээ... 2 баг төвд бөмбөгний төлөө тэмцэлдэж Челсигийнхэн алдаа гаргасаар... Диарра түүний дараа Эссиен шар хүртэв... Диаррагийн жигүүрээр Сильва бужигнуулаад л... энэ залуугийн өнөөгийн форм Висентегээс хавьгүй илүү юмаа... Сильва Вилла нар Диарраг хөнгөхөн аргалаад булан авлаа... Сильва булангаас бөмбөгийг тун сайхан Мориентесд хүргэлээ мань эр ч боломжийг чулуу болгох тун дөхөв... Үүнээс хойш Челси яльгүй давамгайлж манайхан хамгаалж эхэллээ... Лампардад найруулагчийн ажил оногдсон бололтой... гэтэл мань хүнээс юм гарах шинж алгаа... хажууд Юниверс суучихсан мань эрийг мяагаар нь дуудаад л /ууг нь мань хүнийхээр бараг дэлхийд номер нэг гэдэгсэн хэхэхэ/... буруу пасс зөрүүлсэн фрий хийгээд л... Албельда Айболь нар дунд шугамд Челсигийнхэн бөмбөг эзэмшүүлэхгүйн төлөө амь бие хайргүй тэмцэнэ... Челсигийнхэн стандартууд аваад л... Карвалю нэг мөргөсөн ч зөрүүллээ... Шева Баллак нар нэг нэг канисаресийг туршиж үзсэн ч олигтой юм болсонгүй... Ингэж байтал 30 дахь минут болж Вилла маш хурдан сөрөг довтолгоонд шилжиж Челсигийн хамгаалалтын анхаарлыг өөр дээрээ татуутаа баруун талдаа гүйх Мориентесд гаргаж өглөө... Мори цохилооо гоол гээд орилоод бостол шон... Карвалюгээс тун ганган гарч сайхан ч цохисон... азгүй байлаа... гэтэл мань эр алдаагаа 2 хон минутын дараа заслаа... сөрөг довтолгоог Жоакин эхлүүлж төв рүү кросс... Вилла Карвалю Терри нарын голоор үсэрсэн ч аргагүй агаарын тулаанд намдлаа... гэтэл Мориентес гэнэтхэн гарч ирээд Чехийн хөдөлгөөнийх нь эсрэг талд цохилоооо гоооооооол... Испаничууд сүүлийн итгэл найдварынхаа төлөө энэ үед хоолой мэдэн орилолдож байсан бизээ... Мориентес үнэхээр довтлогч хүн багийн лидер хүн ямар байх ёстойг төгс харууллаа... гэмтэлтэй байсан ч энэ тоглолтонд шүд зуун гарсанаар барахгүй гоолдож орхилоо... Челсигийн өөдөөс яаж гоолдохоо ч тэр онцгой сайн мэддэг бололтой... энэ гоолын дараа ахиад л гоол орох дөхлөө... Дель Орно жигүүрээр дайрч Диарраг аргалаад кросс өгсөн нь хамгаалагчидийн биенээс ойж Мориентес дээр ирлээ... Мори ч Чехийн хаалга руу өршөөлгүй буудсан ч Коле бөмбөгийг амжиж блокдлоо... хэрвээ Коле байгаагүй бол Чех ягаад ч бөмбөгийг зайлуулж чадхааргүй байлаа...

Челси гоол алдсан ч гсн тайван байж бөмбөгийг хянаж довтолгоо зохион байгуулахаар оролдсоор гэвч манай хамгаалалт найдвартай байдлаа алдсангүй... Челсигийн хамгийн том боломж 40 дэхь минутанд гарлаа... Дрогба алсын дамжуулалтыг 16-н шугамны ялгүй дотороос мөргөсөн нь манай хаалганы баруун дээд булан руу чиглэн нисэх нь тэр... би ч гоол орчихлоо гэж бодтол манай алуурчин Канисарес дэндүү тасархай сэйв хийлээ... супер гэхээс өөр юу гэхэв... нэг баг алсаных ийм хэмжээний сэйв хийх хэрэгтэй байлгүй яхав...

За ингээд 2-р үе эхэллээ... Жозе ч өөрийнхөө формэшнийн сул талыг анхаарч Колег оруулж Диарраг суулгаад Эссэйныг хойш нь татлаа... энэ бол харин манайд илүү төвөг удах формэшн... Коле бодосноос сайн байнаа... орж ирүүтээ л манай хамгаалагчидийг сориод л кросс хаяад л... манайхан юу ч болсон хамгаалсаар энэ тоглолтыг дуусгахаар шийдсэн нь илт... багаараа хамгаалаад л... өмнө нь Лампардын холын пасснууд довтолгоо эхлүүлэх үүрэгтэй байсан бол Коле орж ирсэнээр Челсигийн довтолгооны темп эрс хурдаслаа... Диарра сууж Эссиен түүний байрыг эзэлсэнээр манайханд зүүнээр гарч байсан довтлох орон зай үгүй болов бололтой... нэг үгээр хэлбэл Жозе эхний үед гаргасан алдаануудаа бүрэн засчээ... бөмбөгний төлөөх тэмцэл төвд үргэлжилсээр... манайхан үнэхээр 2 давхарт дээрэлхүүлж байлаа... бөмбөг бүрт челсигийнхэн түрүүлж хүрээд л... манайхан их алдаа гаргаж байлааа... шүүгч ч гсн тун амархан юманд алдаа заах юм... аз болж Лампард фрий кик бүрээ тэнгэрт нисгэх эсвэл хана онож байлаа... гэтэл гайтай 51 дэхь минут боллоо... Албельда төвд алдаа гаргаж шар карт хүртлээ... Лампардын өгсөн алсын пассыг манайхан тасалсан ч баруунд ахиад л алдаа гарч Эссиен чөлөөт цохилт хийх эрх авлаа... Эссиен ч шууд агаараар бөмбөгийг манай 16 луу нисгэлээ... Дрогба хүчирхэг бие бялдараа ашиглан бөмбөгний төлөөх тэмцэлд ялсан ч Моретти бөмбөгийг Дрогбагаас салгатал Шева гарч ирээд чихчихлээ... энэ бол манайхны алдаа байсангүй... үнэхээр хамгаалах боломжоо бүгд ашигласан... үүнээс илүүг хэнээс ч шаардах эрх байхгүй тоо 1-1... тоо 0-0 ээр манай талбай дээр эхэлж байгаагаас ялгаа алга... энэ гоолын дараа Челси үргэлжлүүлэн илүүрхэж манайхан хамгаалсаар...

Жоакин хүүр гэж ёстой хүүр юмаа... гоолд кросс хаясанаас бусад үед буруу пасс өгч бөмбөгөө таслуулж алж өгч байнаа... даан ч манайхан гэж бөөн гэмтэл оронд нь гаргах хүн даан ч алга... Сильва төвөөс довтолгоо дэмжих гэж оролдох хэдий ч дэндүү ганцаардаж байлаа... Флорес үүнийг мэдэрч илүү бөмбөгтэй ажиллаж чадна гэж бодсон уу? эсвэл Мориентесийг 90 минутын ачаалал даах чадваргүй гэж бодсон нь суулгаж Ангулог гаргалаа... Миний бодлоор энд даврар сэлгээ хийгээд Ангулог Жоакины оронд гаргаад Вианнаг Моригоор сольж аттакинг мидед тавиад жигүүрээр Сильва болон Ангулог гүйлгээд төвдөө Виллатай дайраад үзэх байсан юм... төвийн шугамд бид дэндүү бага бөмбөг эзэмшиж байсан... арга ч гүү... төвийн 2 хагас бол цэвэрлэгчид... Жоакин нь паг... ганц Сильва л байсан... энэ үед Вианнаг гаргаад төвдөө илүү балл поссишн хийгээд өгсөн бол...

Ангуло орч ирүүтээ нэг боломжийг хийсгэв... Булангаас ирсэн бөмбөгийг Челсигийн хамгаалагчид зайлуулсан ч Ангуло дээр ирж мань эр Карвалюг хуураад цохитол хаалганаас зөрөв... манайхны 2-р үед гаргасан ганц боломж...
67 дахь минутанд Челсигийн өөр нэг боломж... Моретти алдаа гаргаж Дрогба бөмбөгтэй ганцаараа үлдэх нь тэр... 16 яльгүй дотроос цохисон бөмбөг дэндүү сул байлаа... үүний дараа Шева Колед ганган гаргасан нь отон боллооо... Үүний дараа эгээтэй л хөхүүд гоолдчихсонгүй... Ахлагчийн Шева дээр гаргасан алдааны төлөө өгсөн чөлөөт цохилтонд Баллак хүрч ганган мөргөтөл Канисарес дэндүү сайхан сэйв хийлээ... мундаг сэйв байсан... Айболь бөмбөгний төлөө Ламптай алалцах үедээ гэмтлээ... ингэснээр манай үндсэн бүрэлдэхүүнээс гэмтсэн 8 дахь тоглогч боллоо... харамсалтай... Вианна орж ирэв... Вианна илүү аттакинг талдаа тоглодог учраас төвийн шугамд хоосон орон зай гарах тодорхой байв ... за тэгээд 90 дэхь минут ирлээ... би ч нэмэлт цаг сунгах нь гарцаагүй боллоо л гэж бодож суулаа... хэрвээ нэмэлт цаг сунгавал манайхан ч бараг нухуулахаар байлаа... угаасаа гэмтэл бэртэлд дэндүү нэрвэгдсэн манайханд нөөцөөс тоглуулчих сайн тоглогч байхгүй бол Челсид хангалттай олон байлаа... цаашлаад пенальти боллоо гэхэд Чехийн өнөөдрийн формийг Канисарестэй харьцуулалтгүй гэж бодоод сууж байтал Эссэйн жигүүрээр бөмбөгөө тууж ороод төв рүү кросс хаях нь уу гэтэл гооол... үнэхээр бриллант гоол байлаа... Мань эр гоолдий гэж цохив уу? кросс нь тэгэж очив уу? Канисарест ямар ч боломж байсангүй... энэ гоол орсон нь ч бараг зөв байсан юм... угаасаа манайхан нэмэлт цагт Челсиг дийлнэ гэдэг худлаа гэдгийг мэдэж байва... за тэгээд Жозе сэлгээ хийгээд цаг дуусгалаа....

Валенсиа

Боломжоо сайн ашигласан... хамгаалалтын баг төвийн 2 хагас сайн тоглосон... Челси тувт бөмбөг эзэмшиж байсан ч манайхан тун сайн хамгаалсан... айлын хийсэн 2 гоол бол манайхны ямар ч алдаагүй гоолууд байсан...

Сильва 21 тэй гэхэд тэр сайн тоглосон... хамгаалалт довтолгоонд идэвхитэй... баруун зүүн төвөөр гээд л довтлох бүх боломжуудыг ашиглахыг оролдож байсан...

Вилла талбайд нэг их харагдаагүй гэхдээ энэ бол түүний буруу биш хөхүүдийн хамгаалагчид түүнийг нүд салгахгүй ажиж байсан... энэ нь ч Мориентесийн гоол дээр харагдсан... Карвалю Терри 2 2-уулаа Виллаг бариж байсан... энэ нь ч Морид боломж олгосон...

Мориентес шилдэг довтлогч гэдгээ бүрэн баталсан...

Канисарес энэ өдөр тэр байгаагүй байсан бол энэнээс муу юм болох байлаа...

Жоакин... маш муу... өмнөх тоглолтонд ч муу байсан энэ удаа ч ялгаа алга.... гоолын кросс өгсөн... гэхдээ энэ нь бусад үед байсан түүний байдлыг өршөөх зүйл биш... Довтолгоог дэмжих үүрэг Сильва тэр 2-т байсан ч Жоакин маань юу ч хийгээгүй... яхав хамгаалалтанд бол гайгүй оролцсон...

Манай хожигдолын шалтгаан:

1. Гэмтэл бэртэл болон бан... Висенте, Бараха, Эду, Регуэрро, Торрес, Айболь нар гэмтсэн... Марчена Наварро нар баннтай... ямарсайндаа зүүн жигүүрийн хамгаалагч Мореттиг төвд тоглуулах вэ...
2. Флоресийн алдаа бас гарсан болов уу? Нэгэнт Мориг эрт суулгах байсан бол шууд 2-р үе эхлүүт Вианнагаар солиж оруулаад 5 хагас төвд гаргаж балл поссишн хийх хэрэгтэй байсан юм... урагшаа бөмбөг нэгэнт явахгүй байхад төвдөө хүч нэмэх хэрэгтэй санагдсан... хэрвээ 5 хагас дунд гарсан бол бөмбөг илүү бариж цаг үрэх боломжтой байсан... Гэтэл тэр үед байгаа 4 хагасаас 2 нь цэвэрлэгч... Айболь бол үндсэн натураль нь цэвэрлэгч ч биш төвийн хамгаалагч... тэгээд Жоакин сайхан нэр төдий л хүн... тэгээд Ганц Сильва л гүйж байхад хагас хамгаалалтаа дэмжих хэрэгтэй байсан санагдсан...
3. Мэдээж муу гай Эссиен... би бүүр энэ нөхрийг ингэж мэднэ гээд байсан юм... тэгсэн яаг бодосноор боллоо... Арсеналд бас нэг ингэж дайраад гоолдсон ш дээ...

Челсигээс:

Ламп үнэн хэрэггүй ямарсайндаа фэн Юниверс хараахав...
Баллак нэг сайхан мөргөсөн агаарын тэмцэлд сайн байсан... гэхдээ мэдээж Баллак иймхэн зүйл л хийх ёстой гэж үү?
Жо гэмтлээс ирсэн гэхэд манайхыг нэг хэсэгтээ л сандаргав...
Диарра манайд их боломж өгсөн дөө зайлуул
Микель мэдэхгүй Макаг орлох хүн лав биш...
Эссиен үнэхээр челсигийн өмнөх тоглолтонд байгаагүй орон зайг нөхөж эцсээ хүртэл тэмцэж дунд шугамыг эрчимжүүлж байваа... хард таклаа засчихвал ч ворльд класс юмаа...
Дрогба... түүний бие бялдар манайханд их төвөг удсан...
Шева... туршлагатай хүн гсндээ гоолдсон гэхдээ нэг их сайн байгаагүй...

хамгаалалтын хувьд бол тийм ч сайн байгаагүй... Карвалю лав Мориг алдчихаад л байгаа харагдсан... дунд шугамд сайн цэвэрлэдэг хагасуудтай болохоор ачаалал гайгүй байсан... Эшли харин сайн байлаа....

Хожилийн шалтгаан... Жозе байдлыг зөв дүгнэж халфын дараа зөв сэлгээ хийсэн... тэгээд бас энэ Эссиены аз од ч юм уу? тэгээд мэдээж манайхан баахан гэмтэлтэй байсан бол тэдэнд нөөц бололцоо сайтай байлаа... Коле гарч ирэхэд л тоглолтыг темп өөрчлөгдөж байхад манайд үнэхээр гаргы гэхэд Ангулогоос өөр хүн байсангүй...

ямартай ч энэ өдөр челси манайхаас илүү байсан...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Wed Apr 11, 2007 10:45 am

МАН челси онооны зөрүүг ойртуулсаны дараа дэндүү сайхан хожил авлаа... энэ бол зүгээр нэг АЛ-ын дараагийн шатанд шалгарсан тасалбар биш бусад 2 тэмцээнд ч гайхалтай урам зориг өөртөө итгэх итгэл өгсөн маш том хожил байлаа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby hulbumbugch » Wed Apr 11, 2007 10:52 am

ХАйран сайхан Валенсиа. Ингэж хожигдох гэж.
1-р уед бол сайн тоглосон. Гоолоо ч хийсэн. Шонгоос буцсан энэ тэрийг яривал их юм бий. Гэхдээ гоол ороогуй юм чинь нуршаад юкэв.
Миний 3 жилийн омно мэддэг байсан Валенсиа болон оноодрийн Валенсиа 2 шал оор болжээ.
Хамгаалалт яахав болзй бна. Сайн ч бна. Ганхан товийн хамгаалалт маш муу байлаа. Ялангуяа товд бомбог барьдаг тоглолт удирддаг хунгуй болжээ. Хуучин Аймар байхад арай оор баиждээ. Одоо Албелда, Албиол, Силва нар тэр хэмжээнд тоглохгуй юм. Хуучин байсан Руфете, Сиссоко зэрэг сайн тоглогчид угуйлэгдэж байгаа нь ажиглагдлаа. Бас дээрээс нь Висенте байхгуй болхоор зуун жигуур маш муу ажилласан. Миний бодлоор товийн тоглогчид бомбог барих, удирдах чадваргуй болхоор хожигдох болсон гэж л узэж бна.
Энд нэг хуний талаар онцлож бичихгуй бол болохгуй юм шиг санагдаад баих юм. Энэ хун бол Аяала. 173см ондор энэ хун агаараар ирсэн бух бомбогийг оороос нь 1 толгой ондор Дрогбагаас илуутэй авч байсан нь хэн ч харсан бахархамаар. БАс маш олон бомбог гаргасан даа. Энэ хуний талаар тусад нь илуу гоё зуйл бичихийг хичээх болно.
Көлбөмбөгөө гэжжж.
User avatar
hulbumbugch
Football fan
 
Posts: 433
Joined: Mon Dec 05, 2005 3:34 pm
Location: форумд

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 10 guests
cron