.::Английн Премьер Лиг 2011-12::.

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

2011-12 Улирлын Аваргаар тодрох баг?

Ливэрпүүл
52
25%
Ман Юнайтед
59
28%
Челси
42
20%
Арсенал
29
14%
Ман Сити
24
11%
Тотенхем
2
1%
Бусад
3
1%
 
Total votes : 211

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby Da Boss » Mon Feb 27, 2012 7:57 pm

Фулхам Диарраг авж байгаам байна гайxалтай тоглогч шүү
Image
Juninho
User avatar
Da Boss
 
Posts: 334
Joined: Sat Oct 08, 2011 8:00 pm

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby bayaraa4481 » Thu Mar 01, 2012 8:02 am

amka13 wrote:happy holidays :ногоон:

Image


Рой Ходжсон тэр цаана яагаад байнаа? ха ха
User avatar
bayaraa4481
 
Posts: 117
Joined: Fri Jul 01, 2011 10:16 am

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby bayaraa4481 » Thu Mar 01, 2012 8:05 am

Диарра гэснээс Погрэбняк ирэнгүүтээ гоалдоод эхэлсэн байла шдэ.
User avatar
bayaraa4481
 
Posts: 117
Joined: Fri Jul 01, 2011 10:16 am

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby Lenin » Wed Mar 07, 2012 7:23 pm

Мэргэн бууч

1. Робин Ван Перси 25 Арсенал
2. Вэйн Рүүни 18 Манчестер Юнайтэд
3. Дэмба Ба 16 Нюкастл
4. Кун Агуэро 16 Манчестер Сити
5. Яакубу 13 Блакбурн Роверс

Оновчтой дамжуулалт

1. Давид Силва 12 Манчестер Сити
2. Эмануэл Адебаёор 11 Тоттэнхам
3. Антонио Валенсиа 9 Манчестер Юнайтэд
4. Хуан Мата 9 Челси
5. Райн Гиггс 8 Манчестер Юнайтэд

Шар карт

1. Жесон Лов 9 Блакбурн Роверс
2. Лий Катермолл 8 Сандерланд
3. Скотт Паркер 8 Тоттэнхам
4. Жое Бартон 8 КПР
5. Жон Терри 7 Челси
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby Цогоо » Wed Mar 07, 2012 7:29 pm

Оновчтой дамжуулалт гэдгийн магнайнд Арсеналын тоглогчийн нэр харсаар байгаад бүүр муу зан сурчиж. Харин эсрэгээрээ мэргэн бууч гэдгийн тэргүүн магнайд Робин гээд байж байхаар их содон хэрнээ гоё харагдах юм.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby UULAA » Thu Mar 08, 2012 11:02 am

ЯДУУ, ЯДРУУ "ПРЕМЬЕР ЛИГ"

Image

Энэ жилийн “Премьер лиг” ямар уйтгартай болж байна аа. Шимтэн үзчихээр тоглолт гэж тун бага байна. Шууруулж гарах клуб гэж маш цөөн байна. “Их тав их зургаа боллоо” хэмээн англичууд л өөрсдийгөө хөөрөгдөөд байгаа болохоос биш үнэн чанартаа топ дөрвөн клуб нь хоёр болж хорогдсон юм. Өнөөдөр тоглолтын чанараараа ч тэр, амжилтын үзүүлэлтээрээ ч тэр Манчестер хотын багуудыг гүйцэх нь байтугай ойртож очих клуб алга. Дөнгөж өнгөрсөн улиралд л энэ хоёрыг хяргачих гээд байсан “Челси”-гийн байж байгаа царайг нь хар л даа. Энэ баг 2003 онд Оросын тэрбумтан Роман Абрамовчийн эзэмшилд очсоноосоо хойш одоогийнх шиг доройтож байсан түүхгүй. Халагдах нь анхнаасаа л ойлгомжтой байсан Клаудио Раньеригийн үед ч ийм байгаагүй юм шүү. Гэтэл өнөөдөр амжилт гаргаж чадахаа байсны зэрэгцээ тоглож дийлэхээ больж. Бүр довтолгоогоо ч олигтой хийхээ байжээ.

Энэ байдал нь олон тоглолтод харагдсан, сүүлийн тоглолтод ч батлагдлаа. Уржигдрын өрсөлдөгч “Вест Бромвич”-ийн дэргэд “Чэмпионшип лиг”-ийн баг мэт л харагдаж байсан шүү. Миний хувьд намраас хойш нэг л зүйлийг ойлголоо. 15 сая фунтийн үнэтэй /Ийм хэмжээний нөхөн төлбөрийг “Челси” “Порту”-д төлсөн/ Виллаш-Боаш удирдагч биш юм байна гэж. Тэр сайн тактикч байж болно. Гэхдээ шилдэг зохицуулагч биш. Тэрбээр 2011 оны намар “Челси”-д ажиллаж эхэлснээсээ хойш ямар их асуудал үүсгэв. Дандаа л ахмад хөлбөмбөгчдөө гоочилсон байх. Гэтэл ад үзээд байгаа хөгшчүүд нь багийнхаа хамгийн нөлөөтэй улс, хөгжөөн дэмжигчдийн хамгийн хайртай хүмүүс шүү дээ. Ийм том галаар хамаагүй оролдсон нь эцсийн дүнд “Челси”-г бутаргаж орхисон. Эхлээд Дидье Дрогбаг жийх гэж оролдсон, дараа нь Фрэнк Лампардыг зайлуулах гэж үзлээ.

Мэдээж, португал мэргэжилтэн энэ бүх үйлдлээ бусдын гарт баригдахааргүй, нүдэнд үзэгдэхээргүйгээр хийхийг хичээсэн. Өөрөөр хэлбэл бодит баримтыг бий болгохгүй байхыг чухалчилсан. Тиймээс лидерүүдээ тоглуулахгүй байгаа шалтгаанаа “Тэд хараахан формдоогүй байна” гэсэн үгээр далдалж байлаа. Гэвч хөгжөөн дэмжигчид **н** биш болохоор хэргийн цаад учрыг ухамсарлаж л байгаа. Үүний учир тэд түүний халагдахыг хүлээж байгаа. Гэхдээ гол шийдвэрийг Абрамович гаргана. Стандарт бус нөхөр гэдэг чинь чухам энэ орос эр. Ийм болоод л халах ёсгүй байсан Моуриньо, Анчелоттиг халах тушаалыг гэнэт гаргаад тэднийг өдөрт нь зайлуулсан билээ. Харин өнөөдөр дасгалжуулагчаа халах хамгийн зөв өдөр ирээд байна. Ямар ч эзэн багийг нь нүдэн дээр нь самарч, тоглогчдыг нь нүүрэн дээр нь адалж байгаа нөхрийг тэвчээд суухгүй биз ээ.

Гэвч Абрамович олны үзэл бодлын эсрэг явдаг сонин этгээд тул дасгалжуулагчаа үлдээж мэдэх нь хүн шүү. Тиймээс “Челси”-гийн хөгжөөн дэмжигчид үүнд бэлэн байгаарай. “Челси”-гийн адил “Их дөрвөл”-өөс хасагдсан баг бол “Арсенал”. Энэ клуб энэ жил асар их хохирол амссаныхаа шанг хүртэж байгаа юм. Удирдлага нь мөнгөө нарийлж сайн тоглогчдыг аваагүйгээс болж амбиц дүүрэн Насри болон Фабрегасыг тогтоон барьж чадаагүй. Хамт олныхоо амин сүнсийг алдсан баг мэдээж уруудаж таараа шүү дээ. Гэхдээ бас ч үгүй танагтай байгаа. Үүний гавьяаг ердөө хоёр л хүнд оногдоно. Тэд бол дасгалжуулагч Венгер, довтлогч Ван Перси. Франц мэргэжилтэн гайхалтай зохион байгуулагч байгаагүй бол, голланд хөлбөмбөгчин гарамгай формдоогүй бол “Их буунууд” өдийд 20-р байрт явж байх байсан юм шүү. За яахав, дээшиллээ гэхэд 19-рт гарах байсан биз. Бас нэг азгүй баг байна аа. Түүнийг “Ливерпуль” гэдэг.

Медаль ч авдаггүй, цом ч хүртдэггүй сонин клуб шүү. Үзэж үзэж улирлыг дуусгахад тавдугаар байрт л шалгарсан байдаг юм. Уг нь Далглишийн удирдлагад очсоноосоо хойш хамаагүй сайжирсан юм. Гэсэн авч нэг өвчнөөсөө салаад нөгөө өвчинд нэрвэгдчихсэн. Тэр нь хэнийг ч хожиж, хэнд ч хожигддог явдал. Хожихдоо хүрвэл “МЮ”-г ч бусниулна, хожигдохоо хүртэл “Честефилд”-д ч дийлдэнэ. Үүнээсээ болж л олигтой ахихгүй байгаа клуб дээ. “Их дөрвөл”-ийн гурван баг ийнхүү зүүлэгтэж байх хойгуур “Манчестер Сити” байр сууриа аатай сайн бэхжүүлж амжаад зогсохгүй аварга цолыг нь булааж авахаар зүтгэж байна. Зүтгэл нь ч амжилттай болж байгаа. Саад болох учиртай өрсөлдөгчид нь дээрхийн жишээгээр амьтны доог болж байхад амжилт олохоос ч өөр яах билээ.

Харин “МЮ” л бууж өгөхгүй байна. Фергюсон ч ясны сайн дасгалжуулагч юм. “Манкунианчууд” ч сайн хамт олон юм. Яаж ч доройтлоо гэсэн аварга цолны төлөө зууралдсаар байдаг гайхалтай улс байна шүү. Хагас хамгаалалтын бүс нь эзгүйрчихээд байхад л урагш зүтгээд байхыг нь яана. Хөгшин Скоулз хүртэл шүд зуун гүрийгээд байх юм. Энэ хэдэн нөхөд л ядуу тоглолттой, ядруу үзүүлэлттэй “Премьер лиг”-т өнгө нэмж байх шиг ээ.
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby Shaggy » Thu Mar 08, 2012 11:33 am

:-o
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby Оргил » Fri Mar 09, 2012 10:55 am

ямар дурак нь ийм юм бичдэг байнаа.. хэхэх..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby Bayara » Fri Mar 09, 2012 11:17 am

Уулаа маш сайхан бичиж. Чухам үнэнийг өгүүлжээ. Дээр нь хэлэхэд Ливерпүүл хэтэрхий рэйсист санагдаж байгаа. Уг нь тэмцэх чадвар сайтай, түүхт, мундаг баг боловч бүрэлдэхүүн нь үнэхээр жол байна. Аргагүй баахан цагаан, баахан британчууд болохоор. Хэдэн сайхан хар тоглогч авах хэрэгтэй. Английн багууд ямар болсон нь Европын цомын тэмцээнүүдэд илт харагдаж байна даа. Сүүлийн үед гадны лигээс хүн авах нь цөөрч, хоорондоо наймаалцдаг болж. Тэгэхээр яаж өөдлөхөв.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby SAVAGE » Fri Mar 09, 2012 11:35 am

Волвесийн ахлагч Рожер Жонсон чинь Фулхэмд 5-0 дуулдаг тоглолт дээрээ шарталттай байсан юм уу даа... Тэгээд уучлал гуйж. Баг нь 2 долоо хоногийн цалингаар торгож...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby Цогоо » Fri Mar 09, 2012 1:05 pm

Сэр Алекс Фэргюсонд Английн Хөлбөмбөгийн Холбооноос захидал ирүүлж гэнэ ээ. Өнгөрсөн сард мань хөгшин Харри Рэднаппыг Английн шигшээгийн менежерийн мэстэнд төгс тохирох хүн гэж ярьсан байна. Тэгсэн тэрэнтэй нь холбоотой сануулга иржээ.

"Намайг Английн менежерийн албан тушаалын талаар хэвлэл мэдээлэлд юм хэлж болохгүй гэсэн. Яагаад гэж үү? Яагаад гэдгийг нь харин хэлж болохгүй" гэж тэрээр ярьсан байна.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby bayaraa4481 » Fri Mar 09, 2012 2:05 pm

Прэмиэр лиги-н чанар мууджээ топ 2 баг н ебропа лиги.т хожигдоод байвал яах уу.
User avatar
bayaraa4481
 
Posts: 117
Joined: Fri Jul 01, 2011 10:16 am

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby Оргил » Fri Mar 09, 2012 2:10 pm

энэ жил ер нь англичууд европын тавцад хог дээр үсэр байнаа..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby rednasca » Sun Mar 11, 2012 1:36 am

Image
унахгүйн төлөө тэмцэлдэж байсан багуудын хоорондын тоглолтын хувь заяаг нэг иймэрхүү маягаар л шийдэж байх жишээтэй...
Холбоо ФИФА-д гоолын шугамын технологийн асуудлыг яаралтай шийдвэрлэхийг шахахаа мэдэгдэж...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby fanaticalantifanatic » Sun Mar 11, 2012 1:40 am

сери а бас шахаад өгвөл сайнсан
User avatar
fanaticalantifanatic
Миланиста
Миланиста
 
Posts: 2125
Joined: Sat Oct 22, 2011 7:20 pm
Location: Grazie!

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby che » Sun Mar 11, 2012 1:52 am

rednasca wrote:Image
унахгүйн төлөө тэмцэлдэж байсан багуудын хоорондын тоглолтын хувь заяаг нэг иймэрхүү маягаар л шийдэж байх жишээтэй...
Холбоо ФИФА-д гоолын шугамын технологийн асуудлыг яаралтай шийдвэрлэхийг шахахаа мэдэгдэж...

Шүүгч нар ямар сүпэр хүн бишдээ. 4 талаас нь удаашруулж хардаг бол бас л ондоо байх. Асар хурдан нөхцөлд эхний үзэмжээрээ л шийднэ шүү дээ.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby Цогоо » Sun Mar 11, 2012 7:07 pm

Уг нь тэхдээ энийг харах зориулалтаар тэр хажуугийн шүүгчийг томилсон байдаг баймаар юм. Би ч яахав Болтонг балиалж үзэж байсан болохоор азны юм гэж бодсон. Шог юм болох нь ч болсон шүү.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby Nova » Wed Mar 14, 2012 12:22 pm

Image
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6393
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby *R9* » Wed Mar 14, 2012 9:09 pm

Nova wrote:Image


2 довтлогч, 2 хагас байх шив.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby J@x » Wed Mar 14, 2012 10:10 pm

*R9* wrote:
Nova wrote:Image


2 довтлогч, 2 хагас байх шив.

Гэхдээ Анриг бодоход Ховард хамгаалалтандаа илүү сайн л даа
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby 1OOOa » Wed Mar 14, 2012 10:50 pm

Image
Миний ажигласнаар монголд Пример лигийн фанатууд асар их байна.... Та нар судалгаа бөглөөд онгоцны тийз тоглолтын тасалбар бүгдийг нь даалгаад ХАЙРТАЙ багынхаа тоглолтыг үзэх боломж байна.... Энэ судалгааг бөглөөд үзээд алдаарай
http://www.barclaysfootball.com/
I'm glad to live in the Scalabrine era
User avatar
1OOOa
 
Posts: 1054
Joined: Sun Mar 06, 2011 10:45 pm
Location: Улаанбаатар

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby Rozigoo » Fri Mar 16, 2012 9:11 am

бөглөөд тэгээд хариу мэйл нтр ирдэггүй юм шиг байна лээ тэй?
VICTORIA CONCORDIA CRESCIT - VICTORY THROUGH HARMONY - ЭВ НЭГДЛЭЭР ЯЛАЛТАНД ХҮРНЭ.
User avatar
Rozigoo
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 1673
Joined: Wed Jan 09, 2008 11:49 pm

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby asa » Fri Mar 16, 2012 4:24 pm

Лигтээ тасарчихсан хоёр баг европын доод лигт ороод үсгүй арчуулдаг шаацан. ЧЛ үлдсэн ганц нь Наполиг хожчихоод хөл газарт хүрэхгүй баярлаж байдаг. Ингэхэд бид нар ямар гээчийн лиг үзээд хөөрөөд яваад байнаа кк

Ер нь энэ ПЛ -д европын түвшинд яригдах топ баг гээч нь байхаа больчихсиймуу гэмээр л байна шдээ
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby Realist » Fri Mar 16, 2012 5:41 pm

ПЛ үзэхэд бас гоёоо гоё, олон топ гэгдэх багтай болхоороо бараг долоо бүр тэд нар нь хоорондоо таарч тоглодог болохоор сонирхолтой. Гэхдээ Европын тавцанд болхоороо туршлага, түүх, аранга дутуу. Ливерпүүл, Маню 2с бусад Арсенал, Челси 2 бол ганц ганц удаа л ЧЛ-т финалдаж байсан түүхтэй баг, тэр нь тэгээд бүр саяхных.
Хамгийн ойлгомжтойгоор бол надад бөхийн зургаан залуу зааны үе гэдэг шиг л хэн нь ч хэнийгээ гэдэг үзүүштэй хүчтэй заануудтай лиг юмдаа. Ла лиг бол 2 том Аса, Хакухо Ёкозунатай лиг :ногоон:
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: .::Английн Премьер Лиг 2011-12::.

Postby 1OOOa » Fri Mar 16, 2012 7:27 pm

Rozigoo wrote:бөглөөд тэгээд хариу мэйл нтр ирдэггүй юм шиг байна лээ тэй?

харин тийм л юм шиг бн
I'm glad to live in the Scalabrine era
User avatar
1OOOa
 
Posts: 1054
Joined: Sun Mar 06, 2011 10:45 pm
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 19 guests
cron