Sat - 14 Apr 07
Arsenal 2 1 Bolton
BOLTON 11' N Anelka
ARSENAL 31' T Rosicky
ARSENAL 46' F Fabregas Soler
Эхний гоолыг Арсеналын хамгаалалтын алдааг ашиглаж Анелка хийсэн бол Арсенал мөн л Болтонгийн хамгаалагчдын алдааг ашиглаж 2 гоол хийж АЛ-н эрхийн төлөө араас нь нэхэж байгаа өрсөлдөгчөөсөө тун чухал 3-н оноогоо авлаа.
Болтонгоос Иван Кампо 2 шар карт авч талбайгаас хөөгдлөө.
Man City 0 0 Liv'pool
Ливерпүүл энэ удаа төвдөө Машерано, Алонсо, Жэррард гэсэн 3-н дут тоглогч тавьж тоглосон ч 1 оноо авлаа.
M'brough 1 3 A Villa
MIDDLESBROUGH 13' F Rochemback
ASTON VILLA 45' C Gardner
ASTON VILLA 70' L Moore
ASTON VILLA 77' S Petrov
Боро-н Рочэмбак бараг 25 гаруй метрээс торгуулийн цохилт гүйцэтгэлээ. Энэ цохилтын Сорэнсэн барьсан ч бөмбөг нь халтирсан уу яасан сугаараа бөмбөгөө алдаад Бород нэг бөмбөг бэлэглэв.
Харин 1-р үе дуусч байхад нөгөө гайхал Агбонлахор баруунаар тууж орон нэг хамгаалагч хууран 16-д нэвтрэн төвд байгаа Гарднерт өгөн нөгөөх нь ч чихэж тоог тэнцүүлэв.
Мөн 70 дах минутанд Муурьэ хаалганаас 7м-ээс 180градус эргэн тун уран цохиж Вилла давамгайлж эхлэв.
Тун удалгүй Вилла тун гоё комбинац зохиож Пэтров авч ороод 16-н шугам хавиас нарийн буланд доогуур цохиж энэ тоглолтонд Вилла хожих нь тодорхой болсон.
Portsm'h 2 1 N'castle
PORTSMOUTH 7' B Mwaruwari
PORTSMOUTH 59' M Taylor
NEWCASTLE 69' B Emre
Эхний гоолыг Бэнжани хамгаалагч нарын өөдөөс тулж байгаад тун нарийн цохиж хийсэн. 16 дотроос.
Сүүлд Эмрэ пэналтигаас нэг хийх шиг боллоо. Сайн харж чадаагүй
Reading 1 0 Fulham
READING 15' S Hunt
Тоглолтын цор ганц гоолын Уншиж байна багаас Агнуур гоол хийлээ.
Фүлхэм шинэ дасгалжуулагчтайгаа тоглосон ч оноо авч чадсангүй.
Sheff U 3 0 West Ham
SHEFF UTD 39' M Tonge
SHEFF UTD 68' P Jagielka
SHEFF UTD 78' J Stead
Рэлэгэшн зоноос мултрахын төлөөх том тэмцэлд Шэффилд яллаа. ВХэм хэдийгээр Арсеналыг талбайд нь хожиж урам зориг орсон ч Шэффилдэд хамаг цог золбоо нь байхгүй болвоо.
ВХэм, Ватфорд 2 ч бараг мааниа уншуулчихлаа даа. Вхэмийн чунаг чунаг тоглогчид дээр үлдсэн ПЛ-н багууд алацана даа.
Шэффилдын сүүлийн Стийдын хийсэн гоол тун уран гоё гоол байлаа. 16 дотроос зүүн хөлөөрөө эргүүлэгтэй доогуур цохиж гоолдоно лээ.
Sun - 15 Apr 07
Everton 2 1 Charlton
EVERTON 81' J Lescott
CHARLTON 89' D Bent
EVERTON 90' (+2) J McFadden
Тоглолтын сүүлийн 10-н минутанд бүх тоглолт шийдэгдлээ.
Wigan 3 3 Tot'ham
WIGAN ATHLETIC 2' E Heskey
TOTTENHAM 4' D Berbatov
WIGAN ATHLETIC 30' L Baines
TOTTENHAM 35' R Keane
WIGAN ATHLETIC 60' K Kilbane
TOTTENHAM 68' R Keane
Тун сонирхолтой тоглолт болсон.
Эхэлж Виган хийгээд л араас нь Тоттэнхэм нөхөж хийсээр байгаад 3-3 дээр тогтож цаг дууслаа. Тоттэнхэмийн хувьд сүүлийн үед тэнцээнээс салахаа больж байна даа