Аваргуудын лиг 2007

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Аль баг аваргалах вэ?

Милан
16
15%
Байерн
8
8%
Челси
28
26%
Валенси
6
6%
Манчестер Юнайтед
25
24%
Рома
0
No votes
Ливерпүүл
23
22%
Эйндховен
0
No votes
 
Total votes : 106

Postby Тэрри_10 » Mon Apr 09, 2007 7:35 pm

el payaso wrote:манай тоглолтыг Грекийн шүүгчидийн баг шүүх юм байна...

Үнэхээр сайхан мэдээлэлүүд тавьсан el payaso -доо баярлалаа. Даанч бараан мэдээнүүд байна. Гэхдээ түүх бол түүх л үлдэнэ. Энэ статистик манай Челсид сонин биш. Үнэхээр Валенсиа талбай дээрээ хожигддоггүй юм бол 2:2 тэнцэх л болно. :)
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Postby Gankhuu » Mon Apr 09, 2007 11:36 pm

Манай хүн энд мэдээ оруулаад тэнд томроод л маниусдаа томроод л . . .
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Nomer 10 » Tue Apr 10, 2007 4:39 am

Ганхүү яагаад дандаа ингэж арзаганаж байдаг юм бэ. Наргисан бичлэг байлгүй яахав, гэхдээ хэтэрхий их марзаганах юм. Өрөөндөө очооч.

Маргааш МанЮ - Рома зурагтаар гарах юм байна. Баг маань хасагдах дээрээ тулж байхад үзээд хэвтчихнэ шүү. Нөгөө талд Валенсиг нухаасай гээл залбираад сууж байя даа :)
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Tue Apr 10, 2007 6:51 am

Түүх болон үлдэх агуу тоглолтуудын өмнөх цаг агаарын прогноз

МанЮ - Рома

Манчестер Портсмоутод 2-1-ээр хожигдсон. Тэртэй тэргүй задгай байгаа хамгаалалтын гол хүн болох Фердинанд маш муу тоглосон. Цаана нь гэтэл ачааны хүндийг үүрээд гарах хамгаалагч бараг алга. Иймээс МанЮ довтолгоондоо хамаг анхаарлаа тавьж тоглох ёстой. Нэг гоол оруулчихаад хамгаалаад хэвтчихнэ гэвэл санасны гарз. Гялалзсан тоглолт нь сүүлийн үед харагдахгүй байгаа Роналдо - Рүүний хослолоос их юм шалтгаална. Энэ тоглолтыг герман шүүгч Пандел дахиад шүүхгүй нь сайхан хэрэг. Скоулзд улаан өгсөн тэр 2004 онд МанЮ-г АЛ-ээс мултрахад шүүж байсан. Жилийн дараа ч бас. Эхний тоглолтын дараа Фергюсон 10 хүнтэй 12 хүний эсрэг тоглосон гэхэд дажгүй үр дүн гэж ёжилсон. 12 дэх хүнээр тэр Ромагийн үзэгчдийг биш, герман шүүгчийг хэлсэн нь ойлгомжтой.

Image
Image

Нөгөө талд Рома Катанияг талбайд нь 2-0-оор бут ниргэж сэтгэл санааны хувьд хамаагүй давуу байдал олж авсан. Тотти Би Англид ч, тэдний хөлбөмбөгт ч дургүй, тэрнээс гадна тэнд цаг агаар дандаа муухай байдаг гэсэн нь Фердинандын цусыг хөөргөжээ. Мань эр гэхдээ шаталтаа дотроо нууж Тэр энд найрсагаар хүлээн авагдах болно гэсэн ойлголттой байх хэрэгтэй хэмээжээ. Тэдний Лионтой хийсэн эхний тоглолт дээр авсан 8 шар хуудас нь цаашдын тоглолтод нь эрс нөлөөлнө гэсэн таамгийг орвонгоор нь эвдэж, АЛ-д аваргалах битүү морь хэмээн тооцогдож байсан Лионыг талбайд нь давамгайлан тоглож дараагийн шатанд шалгарсан. Тэр зоригондоо МанЮ-г талбайдаа дээрэлхсэн. Тэдний боломж муу биш боловч Рүүнийгийн гоол том шавар хаах болов уу. АЛ-д 3 жилийн дараа, Англиас гаднах талбайд Евро 2004-өөс хойш гоолдоогүй байсан билээ. Энэ гоол түүний тэсрэлтийг эргүүлэн авчрах гарц болсон байх аа. Гарах магадлал: МанЮ - 60%, Рома - 40%.


Валенси - Челси

Валенси лигээсээ хасагдах гэж байгаа багтай тоглоод 1-0-оор хожигдсон ч энэ нь тэдний сэтгэл зүйд нөлөөлөх нь юу л бол. Учир нь тэд 2-р багаа тоглуулсан. Бүрэлдэхүүний хувьд өмнөх бүрэлдэхүүн хэвээрээ байх бололтой. Челси хүчтэй өрсөлдөгч Тоттенхэмийг Карвальогийн супер гоолын ачаар хожиж, АЛ-ын өмнөх бэлтгэлээ сайтар базаасан. Лондоны тоглолтын дараа ЖМ Байдал амаргүй байна, Валенсид 1 гоол хийхэд хараал идмээр хүнд байх болно, гэхдээ би АЛ-ээс одоо хасагдвал хүүхдүүдээ хөтлөөд загас барихаар явах болно гэсэн. Энэ үг нь түүний ирээдүйг зөгнөчихсөн л болов уу. Энэ улирлын дараа түүний сууринд Хиддинк залрах магадлал тун муугүй байгаа. Челсигийн гол зүрх урьдын адил Дрогба л байх болно. Энэ өндөр хар залуу мөргөсөн гоолоороо энэ улирал дэх клубынхаа 30 дэх гоолыг хийсэн. Ийм үзүүлэлтийг 22 жилийн өмнө Диксон л хийж байсан гэнэ лээ.

Image
Image

Челсигийн хүчийг сулруулах гэж Испаний хэвлэлүүд Улаан өндөгний баярын гол билиг тэмдэг туулайгаар далимдуулан ЖМ-ыг Аймхай туулай, Романыг Хийлүүлсэн саятан гэх мэтээр үгээр дайрч байгааг хашир чоно анзаарсан ч гаднаа тайван харагддаг нөгөөх л зангаараа Энэ бол ажил хэрэгт болж л байдаг зүйл хэмээн хээвнэг өгүүлж сууна. Миний тоглогчид юуны төлөө яригдаж байгааг мэдэж байгаа гэсэн тэр үүгээрээ бас л нэгийг хэлсэн. Энэ нь мэдээж дасгалжуулагчаа аврах тухай санаа юм. Түүний энэ санаа бүтэхгүй гэж хэлж чадахгүй ч бүтнэ гэж бүр чадахгүй нь. Местеллад асар хурц үнэртэй хүнд агаар тэднийг угтах болно. Валенси 60%, Челси 40%.


Бавари - Милан

Бавари Ханноверыг талбайд нь 2-1-ээр хожсон ч энэ үр дүн шударга бус байсан. Ханновер тэднээс илүү санаачилгатай байсан юм, ялангуяа эхний үед лигийн аваргуудыг бүрэн дарамталсан билээ. Харин 2 гоол нь үнэхээр үзүүштэй сайхан гоолууд байсан юм. Оттлын 2 супер пассаар Демишелис Швайни нар яг адилхан гоол хийсэн. Гэвч 2-уулаа уг тоглолтод гэмтчихсэн, нөгөөдөр тоглох эсэх нь эргэлзээтэй, бараг л үгүй болов уу. Шоллийг гэмтэл дээр нэмэгдээд Милантай тоглоход гэмтсэн Саньолын гэмтэл тэдэнд саад болох ч Ханновертай тоглоход нөөгдсөн Лусио, Салихамижич Харгрийвз нар сэргэлт авсан. Мөн Каан ван Боммел нарын торгуулийн хугацаа дуусч, оройн тооллогонд жагсахад бэлэн болсон. Бавари хэдий таатай байдал олж авсан ч Милан тэдний зүрхэнд орсон гэдэг нь баг тоглогчдын ярианаас мэдэгдэнэ. Математикийн багш Оттмар Бидний хожих магадлал 55 хувь гэж шивнэж байгаа бол менежер Хөнэсс 50 хувиас илүү гэж даруухан дуугарна. Эхний тоглолтыг Мюнхенд сэтгэл зүйч гүйлтийн коуч 2-тойгоо цуг зурагтаар үзсэн ван Боммел бүр ч болгоомжлон 51:49 гэж байхад нутгийнх нь залуу Милан өчүүхэн сиймхийг алдахгүй ашигладаг төгс мэргэжилтэнгүүд, тиймээс бид 90 минут бүрэн анхааралтай байх хэрэгтэй хэмээн анхааруулж байна. Макайгийн энэ сануулгыг ван Боммел хамгийн их ойлгож байгаа нь ч байж магадгүй. 2 жилийн өмнө тэр Эйндховенд байхдаа хагас шигшээд Милантай тааран эхлээд 2-0-оор хожигдож байсан. Дараа нь нутагтаа хариуг нь бариад цаг дууслаа. Бүгд сэтгэл амрангуут 91 дэх минутад Амброзини тэдний тайвширсныг ашиглан мөргөчихсөн юм. Нэг минутын дараа Коку 3-1 болгосон ч тэдэнд дахин нэг гоол хэрэгтэй байсан юм. Ван Боммел Би хувиараа энэ дансаа дугуйлсан, харин Баварид тооцоо бодох цаг нь одоо ирсэн гэж тэр хэлэв. Ноднин хагас шигшээд тэр Барсатай тоглон Миланыг хожиж байсан юм. Ван Боммел цааш үргэлжлүүлэхдээ хоолойныхоо аясыг хошин байдалтай болгов. Тоглолтын дараа Каан дахиад шинжилгээнд орох байх гэж хэлэхдээ тэр инээж байлаа.

Милан Эмполиг 3-1-ээр итгэл төгс тоглож хожсон ч Роналдогийн үүрэг энэ тоглолтод их. Харамсалтай нь тэр Баваритай тоглож болохгүй. Гэвч Би Мюнхенд тоглож болдоггүй нь ямар хяслантай хэрэг вэ хэмээн гаслах түүнгүйгээр багийн өнгө аяс тун өөдрөг байна. Дэд ерөнхийлөгч Галлиани Бид Байернаас илүү хүчтэй гэсэн бол Неста Тэдэнд тоглолтыг шийдэх фэномэн байхгүй, тэгэхээр бид давамгайлна гэжээ. Эмполиг хожсоноор Баваригийн өмнөх айдас үргэлээ гэж Ла Газзетта делло Спорт сонин бичсэн бол Кака Милан иймэрхүү адал явдалтай өч төчнөөн учирч байсан ч даваад л гардаг, ийм байдалд хэвшсэн хэмээж байна. Тэр цааш нь өгүүлэхдээ Эхний тоглолтод тэд азаар 2 гоол хийсэн ч бид тоглолтыг давамгайлсан, энэ нь бидний эерэг тал, Бавари айлын талбай дэх дүрэм сайн гэсэн бодлоо мартах болно гэв. Тэр 11 метрээс гоолдсоноор АЛ-д 6 гоолтой зэрэгцэж байсан Рүүд ван Нистелройгоос нэгээр илүү гарсан билээ. Түүний араас 6 гоолтой элдэх Дрогбагийн Челси хасагдвал түүнд АЛ-ын мэргэн буучийг хүртэх боломж байна. Түүнтэй зэрэгцээд Инзаги манаргана. Эмполитэй тоглосон шигээ 75 минут тогловол бид Мюнхенд ялна гэх Анчелотти Аварга туршлагатай тоглогчид түүндээ дулдуйдаад тоглолтын хувь заяаг шийдэх нь бий хэмээн Инзагиг үнэлнэ. Энэ 2 багийн хоорондох үгийн толхилцооныг дэвэргэсэн нэгэн асуудал гэнэт ой модноос сугаран гарч ирлээ.

Image

Тэр нь юу гэвэл Миланы өмсгөл дээрх бичиг. Бундэслигийн клубүүд мөрийтэй тоглоомыг сурталчлах ёсгүй гэлцэн сар хоногоор маргасны эцэст Брэмэн Bwin гэдгийгээ We win болгон талбайд гарч байсан нь өчигдөрхөн. Мюнхен хотын захиргаа Миланыг энэ бичигтэйгээ ирвэл Аллианцад нэвтрүүлэхгүй хэмээн сүрдүүлсэн ч УЕФА-ын зөвшөөрөлтэй Миланы хөх инээд нь хүрч нуг нуг хийсэн. Ингэсэн тохиолдолд дүрэм ёсоор Миланд 3-0 гэсэн үнэлгээг өгнө, гэтэл хайртай багаа зүгээр л тавиад туучих хүсэл Баваригийн фэнүүдэд үгүй. Тэдний шахалтнаас айсан хотын захиргаа шүүхтэйгээ хамтраад Миланыг 100 мянган еврогоор торгох тухай болгож өөрчлөв. Хачирхалтай нь Милан үүнийг хүлээн зөвшөөрөх бололтой. Усыг нь уувал ёсыг нь дага гэдгийн үлгэр мэт. Үүнд шаралхсан Милан Бавариг хожоод хагас шигшээд орон, энэ мөнгөө эндээс гаргаж авахаар шийджээ. Юу л болдог бол доо, бурхан минь. 3 дэхийн орой л бүгд тодорноо. Бавари 50%, Милан 50%.


Ливерпүүл - Эйндховен

Энд шууд гарах магадлалыг бичсэн нь зөв байх. Ливерпүүл зуун хувийн боломжоор хагас шигшээд зогсох болно. Тэд эхний тоглолтыг ялгуусан парадаар өндөрлөсөн ч тун үнэтэй жагсаал байсан юм. Рафагийн хуучин багаасаа хөөцөлдсөөр байгаад авчирсан Аурелио нь гадны нөлөөгүй унаж гэмтсэн. Хэд хоногийн дараа онош нь бүрэн тодорч, баруун хөлийнх нь шөрмөс нь тасарсан нь мэдэгдсэн юм. Сүүлийн үед бразил залуугаар гол хөзрийнхөө моднуудын нэгийг хийж байгаа Бенитез тун их харамсч Тэрний үүрэг их, хажууд нь хэн ч байхгүй байхад чулуугаар цохиулсан юм шиг унасан гэсэн. Гэхдээ түүнийг орлуулах потенциал Рэдст хангалттай бий. Түүнийг нь мэдээд Куман Бидэнд одоо ямар ч шаанс байхгүй гэж байхад Сан сонин Энэ тоглолт зүгээр л нэр төдий болно гэжээ. Рафа харин болгоомжилж байна. Бид 2 жилийн өмнөх өөрсдийнхөө ялалтыг санах хэрэгтэй, 3-0 байсан шүү дээ гэж байна.

Image

Гэхдээ тэр өөрийнхөө багт дээд зэргээр сэтгэл ханамжтай байгаа. Эхний тоглолтод хийсэн 3 гоолыг 3 өөр хүн хийсэн хэмээн сайрхан сууна. Жеррард уг тоглолтод мөргөснөөр АЛ-ийн 15 дэх гоолоо хийн өөрийн шүтээн Иан Рашаа гүйцчихсэн. Би түүнийг хүүхэд байхаасаа шүтдэг байсан, түүний рекордыг эвдлээ гэсэн чинь онигоотой санагдаж байна гэж толгойгоо илэн тэр инээмсэглэнэ. Хагас хамгаалагч ийм их гоол хийсэн гэхээр Рэдсийн потенциал ямархуу гэдэг нь илт. Тэд ч сүүлийн үед тоглолтоос тоглолтод шилдэг формоо харуулсаар. Уншиж байна багийг талбайд нь 2-1-ээр хожсон нь Эйндховены өмнөх нэгэн амтат зууш болсон. Эсрэгээр гэтэл 2-1-ээр Эйндховен Нимеген хэмээх сул багт хожигдсон. Тэд лигидээ хүснэгтийг тэргүүлж байгаа ч Алкмаар Аякс багуудаас ердөө 2-хон онооны илүү яваа. Аякс сая тэнцсэн нь тэдний аз. Сүүлийн жилүүдэд АЛ-д түрүүлэх гэсэн нууцхан хүсэлдээ хөтлөгдөн буй тэд дотоодын лигидээ гол хүчээ гаргахгүй бол ирэх жил нууцхан хүслээ биелүүлэх боломжоо юу ч үгүй хийсгэж мэдэхээр байдалд орчихоод байна. Олон олон оддыг бойжуулсан түүхт энэ багт гэхдээ сүүлийн жилүүдэд АЛ-д амжилтаар муугүй оролцож байгаад нь баяр хүргээд АЛ-ийн цаг агаарын мэдээгээ өндөрлөе. Эцэст нь байгаль дэлхийн цаг агаарын мэдээ. Маргааш нөгөөдөр 2 Европод нарлаг дулаахан, 18 хэм дулаан байна. Үе үед яригдах үлгэр домог мэт буурал түүхийн төгсгөл тавигдах 2 орой цэнгэлдэхэд гэхдээ онцгой халуун уур амьсгалтай байх нь мэдээж.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby El Payaso » Tue Apr 10, 2007 9:37 am

сайхан мэдээнүүд байна... за өнөө шөнийг ч тэсч ядан хүлээж байна даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby TRISTAN » Tue Apr 10, 2007 9:37 am

Челси-тэй хийх тоглолтонд Мори тоглох боломжтой гэж мэдэгдсэн байх юм. Ямар хурдан эдгэчих вээ?
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Postby El Payaso » Tue Apr 10, 2007 9:46 am

тийм байна... ашгүй дээ... Мори ирчихвэл ч учиртай шүү... гол нь 100 хувь тоглож чадахаар болсон болов уу? ясан бол... ямар ч байсан өчигдөр багтайгаа хамт бэлтгэлд гарчээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby rednasca » Tue Apr 10, 2007 9:46 am

балай юм....ид шидийн уусмал уучихсан юм байх даа?
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby El Payaso » Tue Apr 10, 2007 10:20 am

Энэ бол зүгээр нэг хөлбөмбөг биш бөгөөд тактикийн тоглоом байх болно… Флорес өнгөрсөн долоо хоногт лондонд гаргасан бүрэлдэхүүндээ нэг их өөрчлөлт оруулахгүй болов уу? Дель Орно болон Мигуэль нар жигүүрт гарч Морретти ба Аяала төвийн байрыг эзэлнэ… Айболь Албельдагийн Скипперийн үүрэгт туслах Челсигийн төвийн шугамыг эвдэх зорилготой голд гарах болно… Висенте гэмтсэн ч Лос Чед түүнийг орлуулах хүн байгаа бөгөөд хашир туршлагатай Ангуло талбайд гарах болно… Мөн Мориентес багийнхантайгаа нэгдэжээ… Флорес Мориентес тоглоход бэлэн гэж надад мэдэгдсэн ч би түүнийг тоглуулах эсэхээ шийдэж амжаагүй л байна гэжээ…
Цэнхэрүүдийн хувьд тэдний энэ улирлын шилдэг тоглогч Эссиен эргэж ирсэн... Мака харин Микелийн өнгөрсөн долоо хоногт гарсан байран дээр гарах бөгөөд Эссэйн түүний баруун талд зогсох болов уу? Ингэснээр өнгөрсөн тоглолтонд цэвэрлэгээнд их оролцож байсан Баллак болон Лампард нарт илүү чөлөөтэй тоглох боломж гарах болно... Коле болон Калу магадгүй сэлгээгээр гарч тоглох болов уу?

Аяала vs Дрогба
Хэрвээ Аяала Дрогбад энэ өдөр болгомж олгохгүй байж чадвал эргэлзээгүй энэ тоглолтын ялалт нь Валенсиад очих болов уу? Харин Моретти ахиад нэг удаа Шеваг тестлэх болно...

Албельда ба Айболь vs Лампард ба Баллак
Бүх тулаануудаас хамгийн чухал тулаан бөгөөд тоглолтыг шийдвэрлэх болно... Валенсиагийн дунд шугам дунд шугамд аль болохоор челсигийн хагасуудад аюуль тарих боломж бага олгохыг хичээх болно... Тэр 2 Висенте болон Виллатай хамтаар довтолгоонд ч амжилттай оролцож чаддаг билээ... гэхдээ Хуакинтай тийм ч сайн ойлголцохгүй байгаа гэдгийг мартаж болохгүй...

Терри vs Вилла
Вилла лондонд тоглосон тоглолтонд нэр төдий л байсан... харин одоо түүнд нутагтаа өөрийгөө харуулах боломж... Гэвч түүнийг Терри тестлех болно... Энэ тулаанд магадгүй Мориентес залуу анддаа туслахаар орж ирэх болов уу? энэ тохиолдолд энэ улам ч сонирхолтой болох бөгөөд Карвалю Мориентес гсн өөр нэг дуэль үүснэ... Вилла бид гоол хийхийн төлөө тоглоно... магадгүй 2-ыг хийх болно... Интертэй тэнцсэн шиг тоглохгүй ээ гэж мэдэгдэж байна...
Хуакин Мигуэль vs Эшли
Хуакин Стэнфордод маш муу тоглосон бөгөөд түүний үүргүүдийг Мигуэль үүрч байсан… Эшлид ч төвөг удах зүйлс тохиолдоогүй… Харин энэ байдал Местеяад өөрчлөгдөж магадгүй….

Төсөөлөл
Хүмүүс Валенсиа Интерийн эсрэг тоглосон тактикаар тоглож 0-0 гсн үр дүнд хүрэхийг эрмэлзэнэ гэж үзэж байна... Гэлээ ч тэр үед байсан тэдний хамгаалалтаас Марчена үгүй болсон... энэ нь тэдэний боломжийг хугаслана... Ийм учраас Флорес балл поссэйшн илүү хийж тоглохыг эрмэлзэх болов уу? Челсигийн хувьд Валенсиагийн өөдөөс тоглох боломж нь 16-ын гаднаас цохисон алсын цохилтууд эсвэл стандартууд илүү аюул учруулах болно... эцэст нь аль талийн хамгаалалт алдаагүй ажилласан тэр тал энэ тоглолтонд ялалт байгуулах болно... энэ бол хамгаалалтын стратегийн сонгодог тулаан байх болно...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Tue Apr 10, 2007 10:27 am

манай коуч хэлжэээ... Челсиг хүмүүс лигтээ 10 анбийтн стрийктэй гэлцэх юм... Интер ч манайд ирэхээсээ өмнө 16 виннинг стрийктэй байсан гэдгийг хүмүүс мартаад байх шиг байна... энэ бидэнд дарамт бишээ... бид тоглох болно... би ялалтын төлөө бүхнээ зориулна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Tue Apr 10, 2007 10:30 am

http://www.goal.com/en/Articolo.aspx?ContenutoId=275992

энд 2 багийн фэнийн хоорондахь яриа байна уншаарай...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Tue Apr 10, 2007 10:38 am

Челси европод эвэй тоглолт үнэн муу хийдэг юм байна... жозегийн удирдлаган доор нийт 12 эвэй тоглолт хийснээс 2 л хожсон бөгөөд энэ 2 нь үлгэрийн Андерлехт ба Левски 2 юм байна... өнөөдөр ч угаасаа челси сайн тоглолоо гэхэд л тэнцэх бололтой... харин хэдээр тэнцэх бол?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Tue Apr 10, 2007 11:05 am

челси Эссиен Мака Баллак Лампс гэж дундаа гаргах юм яриад байна... ингэвэл сайн л байна... вингээр дайрах хүн байхгүй төвөөс л баахан буудах юм байгаа биз бидэнд л ашигтай лайнап байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Аагий » Tue Apr 10, 2007 12:34 pm

Манайх 2 гоол хийхэд л хангалттай. Яагаад гэвэл бид хаалгандаа 3 гоол алдана гэж байхгүй.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby El Payaso » Tue Apr 10, 2007 12:49 pm

орой хамт үзнэ биз дээ? аагий нөгөө газраа үзэх үү?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Mr S » Tue Apr 10, 2007 12:51 pm

хаана юм би очьё...........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby El Payaso » Tue Apr 10, 2007 12:56 pm

4-н замын тэнчээ нэг газар олсон... мань руугаа яриарай чиний утас хэвээрээ юу мань бас орой ярий...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby rednasca » Tue Apr 10, 2007 12:59 pm

Дөрвөн замын тэнчээ???
бусаддаа хэлэхгүй юм уу???
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby El Payaso » Tue Apr 10, 2007 1:02 pm

юу төмөр замын хэрэг эрхлэх газраас баруун талаар нь урагшаа 20 метр явуут само гээд паб байна лээ нөгөө рүүний гишүүн сурталчилаад байсан... 91913582 утас нь энэ... цагаан өнгөтэй дээрээ само гээд бичсэн 3-н давхар байшин байна лээ... ресторан маркийн засалтай 2 зурагттай... том зурагт байна лээ... тэгээд үнэ нь бол боломжийн... сандал нь модон... нэг тийм ер нь дажгүй газар байна лээ тэгээд үзэхийг хүссэн хүн бүхэн ирж болно шүү дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby TRISTAN » Tue Apr 10, 2007 1:22 pm

Toglolt hedees ehleh bilee?
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Postby rednasca » Tue Apr 10, 2007 1:24 pm

2.45.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Rooney » Tue Apr 10, 2007 1:59 pm

Irish pub-d togloltiig uzuulne gsen yaria garsan baina le. Tend uzvel uul ni ih dajgyi.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Postby Аагий » Tue Apr 10, 2007 2:08 pm

Тийн Айриш хамаагүй дээр шт ээ. Манайхаан Айришт үзье ээ.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby El Payaso » Tue Apr 10, 2007 2:24 pm

irish тэгээд гаргах нь яаг юм уу? айриш ч зүгээр гэхдээ ТВ нь нээх дээр өлийж харах хэрэг гардымаа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Аагий » Tue Apr 10, 2007 2:27 pm

Яг. Айриш дотороо зарлал наасан байна лээ.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests
cron