МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby attilla » Wed Mar 14, 2012 2:59 am

Realist922 wrote:
Барнаба wrote:Паясогийн хэлж байгаа ч зөв л дөө... ер нь Бэнз-д дарагдаж Реал-д гарааны баталгаагүй эрхтэй байснаас өөр багт гараанд гараад карьераа бодсон нь дээр л дээ... Реал-н фэнүүдэд яахав багаа л хамгийн түрүүн бодохоор Бэнз эвгүйтлээ гэхэд орлох сайн довтлогч Игуайн нь байж байвал тэдэнд л ашигтай...

Одоо энэ улиралдаа лиг-тээ түрүүгээ авчихвал тэгээд Кака ч ер нь явсан нь дээр дээ... бас л залуу тоглогчдын ирэнд дарагдаж баталгаагүй гарааны эрхийн төлөө үзэж байснаас... арай танагтай байгаа дээрээ гайгүй багт очоод гараанд тогтмол гараад тогловол өөрт нь л дээр...

өөр багт очоод шууд гарааны тоглогч болдог юм байж тэгвэл тэр багт чинь тоглож байгаа нэг довтлогч бас л ялгаагүй бенч болно биздээ ер нь манай үндсэн 2хон довтлогчтой 1 нь гараанд 1 нь сэлгээнд нээх бенчдээд байгаа юм алга л байна торгуултай бэртэлтэй форм муу үед нөгөө тоглогч нь гараад тоглочихно

паяасо-д хэлэхэд хогын юм олон алдаж байгаа нь үнэн гэхдээ тэр хогын юм алдадгүй довтлогч байвал санал болгоорой перез-д хэлье байз

:eek:
User avatar
attilla
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1405
Joined: Sat Nov 07, 2009 12:25 am

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Seikoni » Wed Mar 14, 2012 10:14 am

Шөнө ССТВ-ээр гарах юм байна. С1-ээр Челси-Наполи гарна. Монгол ТВ-ээр алийг нь гаргах юм бүү мэд.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby attilla » Wed Mar 14, 2012 12:26 pm

За өнөөдөр дуудагдсан тоглогчид
Goalkeepers
Casillas, Adan, Tomas Mejias
Defenders
Pepe, Arbeloa, Varane, Albiol, Marcelo, Ramos
Midfielders
Sahin, Lass, Khedira, Xabi Alonso, Ozil, Granero, Kaka
Forwards
Cristiano Ronaldo, Higuain, Benzema
User avatar
attilla
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1405
Joined: Sat Nov 07, 2009 12:25 am

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Буучин » Wed Mar 14, 2012 12:30 pm

Сахинд ер нь тоглох минут Жозе өгөх нь уу хө.
User avatar
Буучин
Буучин
Буучин
 
Posts: 3532
Joined: Fri Jun 25, 2010 5:59 pm
Location: SF

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby attilla » Wed Mar 14, 2012 12:44 pm

Сахин уул нь Пэрэзийн наймаа биш Моугийн наймаа шд.Сахин бэлтгэл дээр тааруухан байгаад байх шиг байгаан тэгээд мань хүн Гранэрөг л гаргаад байх шиг байна гэхдээ планд нь байгаа л байх гэж найджийшд.дараа улирлаас Алонсогын тоглох минут нь багашаар мань хүн үзүүлээд өгөх байлгүй дээ
User avatar
attilla
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1405
Joined: Sat Nov 07, 2009 12:25 am

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Буучин » Wed Mar 14, 2012 12:49 pm

Уул нь ч сайн гар дөө... Реалд идээшихгүй бол Арсенал руугаа савчих хэрэгтэй байгаамшдээ.. Венгер хөөрхөн тордоод авна.
User avatar
Буучин
Буучин
Буучин
 
Posts: 3532
Joined: Fri Jun 25, 2010 5:59 pm
Location: SF

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby attilla » Wed Mar 14, 2012 12:52 pm

Сахинаас гранэрө уул нь танайд илүү зохино л доо даанч манайх явуулахгүй л дээ.Тэгээд ч танайх олигтой мөнгө гаргах юмуу
User avatar
attilla
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1405
Joined: Sat Nov 07, 2009 12:25 am

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Finalist » Wed Mar 14, 2012 1:02 pm

REAL...Higuain

Энэ ярилцлагын ширээнд сууж байгаа 3 дахь хүн бол Гонзало “Пипита” Игуайн.
Дараагийн зочин Роналдо/Алонсо байх болно.

Image

Miley Cyrus, The Climb... Таны дуртай дуу юу?
Тиймээ. 2 долоо хоногийн өмнө энэ дууг анх сонссон юм. Тэгээд Испани орчуулгыг нь уншиж үзээд дуртай болсон. Бэрхшээл саадыг даван туулж байгаа тухай дуулдаг, яг л энэ клубт ирснээсээ хойш миний туулж ирсэн зам шиг. Би жилээс жилд өсөн дэвжиж, Реал Мадридтай хамт зорилгодоо хүрнэ гэдэгтээ итгэлтэй байдаг.

Сантиаго Бернабеугийн шүтээн болохын тулд багагүй бэрхшээл туулсан байх?
Тиймээ, маш их. Зарим нь надад бусдаас хүндээр тусаж байсан. Гэхдээ, гэр бүлийнхэн, найз нөхөд, клуб, фэнүүд гээд надад чухал хүн бүрийн дэмжлэгтэйгээр би урагш ахиж чадсан. Тиймээс одоо би хаана байгаагаараа бахархаж байна. Гэхдээ хүн ингээд байгаад байж болохгүй, өдөр бүр ахин дэвшиж байх хэрэгтэй.

Гонзало Игуайны яг одоо мөрөөдөж буй зүйл бол Реал Мадридын өмсгөлтэй дахин талбайд гарах явдал, тийм үү? [Түүнийг бэртэлтэй байх үед уг ярилцлагыг авсан]
Эргэлзээгүй тийм. Бурхны авралаар мөрөөдлүүдийн минь зарим нь биелсэн. Харин одоо бол дахин энэ өмсгөлийг өмсөн талбайд гарч, хөлбөмбөгөөс баяр баяслыг мэдэрмээр байна. Хөлбөмбөг бол надад амьдрал өгдөг зүйл.

Тэр өдрийг ямар байгаасай гэж төсөөлж байна вэ? Бернабеуд байгаасай гэж бодох байгаа байх?
Ямар ч эргэлзээгүй. Ямар ч хөлбөмбөгчин гэмтэлтэй байгаад эргэн ирэхдээ өөрийн талбай дээрээ, фэнүүдээрээ угтуулахыг хүсдэг. Тэр өдрийг ч ийм л байгаасай гэж хүсэж байна. Бид үүний тулд их хөдөлмөрлөж байгаа. Клуб маань надад хэрхэн хандаж байгаад би их баяртай байгаа. Физик эмчилгээнийхэн, багийн андууд минь надад эргэн хэвийн байдалдаа ороход их тусалж байгаа.

Бернабеуд фэнүүдийн чинь танд хэлсэн хамгийн сайхан зүйл юу байсан бэ?
Ний нуугүй хэлэхэд яг аль нэгийг нь сонгоно гэхэд хэцүү юм. Учир нь би хүмүүсээс маш олон зүйл хүлээн авдаг. Үүнд би маш их баярладаг, яагаад гэвэл энэ чинь бид зөв замаар явж байна, би өсөж дэвжиж байна гэдгийг харуулж байгаа юм. Хөлбөмбөгчин биш, хувь хүн эн тэргүүнд байх ёстой. Хүмүүс намайг иймээр минь хараасай гэж би хүсдэг. ХҮмүүс миний талаар нэг ч таагүй зүйл хэлж байгаагүй, үүнд би маш их баярладаг. Үүнийх нь хариуг талбай дээр барина гэж найдаж байна.

Бүгд л тэр өдрийг хүлээж байна. Таныг багийнхаа аль нэг тоглогчоор солигдон талбайд гарахад цэнгэлдэх даяар талархан алга таших тэр мөчийг. Та тэр үед яг юу мэдрэх бол?
Янз бүрийн л зүйл мөрөөдөн бодддог. Надад нэг хүн хэлж байсан юм, хэрвээ чамд зорилго байвал хэвийн байдалдаа илүү хурдан орж чадна гэж. Энэ зорилго, энэ мөрөөдөл, хэрхэн гоол оруулах, хэрхэн баяраа тэмдэглэх, хэрхэн хүмүүс чамайг дэмжих гээд л... Юм бүхэн хэрхэн өрнөж буйд сэтгэл хангалуун байгаа.

Таныг Реал Мадридтай дебютээ хийхдээ өмссөн цамцаа хадгалсан байх гэж бодож байна. Дахин талбайд гарахдаа өмсөх цамцаа бас өөртөө үлдээх үү?
Тэгнээ, би бүх өмсгөлөө хадгалдаг. Өнгөрсөн улиралд Пеллегриг байхад хөлөндөө бэртэл авч байсан. Тэгээд Эспаниоль хийсэн тоглолтон дээр эргэн талбайд гарч, 15 минутын дараа 3 дахь гоолыг оруулж байсан. Тэр өдрийг би маш сайн санаж байна. Хэрхэн эргэн талбайд гарснаа, тэгэхийн тулд хэрхэн хөдөлмөрлөснөө, фэнүүд намайг хэрхэн хүлээж авсныг... Одоо бол надад энэ бүхэн бүр ч илүү чухал санагдаж байна, яагаад гэвэл энэ удаа гэмтэл минь илүү хүнд байна. Мэс засал надад үнэхээр хүнд туссан.

1 сарын 11-нд Чикагод мэс засалд орсон. Тэр үед сэтгэл санаа чинь ямархуу санагдаж байсан бэ?
Их хэцүү байсан. Би маш их зовиуртай хирнээ талбайд гарсаар л байсан. Атлетиктэй хийсэн тоглолтын дараа би тоглохоо түр азнаж, Барселонагын эсрэг тоглолтонд бэлэн болж чадах эсэхээ харзнахаар шийдсэн. Би 100% биш байсан, гэхдээ би багийнхантайгаа хамт явахаар шийдсэн. Их хэцүү байсаан, яагаад ийм зүйл тохиолддогийг би мэдэхгүй юм. Гэхдээ хамгийн чухал нь аль болох хурдан эргэн ирэх явдал.

Та Чикаго руу аав ээжтэйгээ хамт явсан шүү дээ. Тэр үед та 3-аас өөр хэн их зовсон бол?
Бид бүгдээрээ л гэж бодож байна. Бас Мадид руу эмчээ явуулж, надтай байнга холбоотой байж, дэмжлэг үзүүлж байсан шигшээ багтаа их баярласан. Ээж аавдаа, бас өөрийн агент Качо нартаа маш их баярлаж байна. Тийм хүнд үед, мэс заслын үеээр гэр бүл минь дэргэд байхаас илүү зүйл байхгүй. Тэд дэргэд минь байсан тулдаа би хагалгааны дараа илүү хурдан сайжирсан.

Яг мэс заслын өрөө рүү орохын өмнө юу бодож байв?
Сэтгэл маш их түгшиж байсан. Бүх зүйл сайхан болоосой л гэж хүсэж байсан. Тайлбарлахад хэцүү юм, би хэн нэгнийг ийм байдалд битгий ороосой л гэж хүсэж байна. Одоо нэгэнт бүх зүйл ард хоцорсон, ирээдүйг гэгээлгээр харж байна.

Харин дараа нь нүдээ нээхдээ?
Хагалгааны өмнө эмч надад, мэдээ алдуулалт хийнэ, тэгэхээр чи дараа нь эмчилгээний өрөөнд л сэрэх байх шүү гэж хэлсэн. Гэхдээ би яагаа ч юм, итгэж чадаагүй. Тэд надад хэлэхдээ, чи зүгээр л нүдээ анихад л болно, дараа нь бүх зүйл дууссан байх болно гэж хэлсэн. Би итгэхгүй байна гэдгээ хэлсэн. Дараа нь надад мэдээ алдуулах тариа хийж, хагалгааны өрөө рүү авч явсан. Би хэдэн **н** зүйлс хэлсэн байх, эмч англиар хэдэн үг хэлж байсан, юу хэлж байсыг нь бүү мэд (инээв) Дараа нь нэг л мэдэхэд эмчилгээний өрөөнд хүчилтөрөгч залгаатай хэвтэж байгаагаа мэдсэн.

Хагалгааны дараагийн өдрүүдэд? Чикагод их хүйтэн, цастай байсан. Та аав ээжтэйгээ, бас эмч Карлос Диез нартай хамт их явган алхаж байсан.
Хагалгааны дараа бага зэрэг айдастайгаар зочид буудлынхаа орчмоор алхаж үзсэн. Гэхдээ зочид буудлаасаа холдоогүй. Дараагийн өдөр нь харин ямар ч зовиургүйгээр зүгээр алхаж байгаагаа мэдсэн. Тэгээд л сэтгэл тайвширсан даа. Энэ миний амьдралын хэв маягийг, бүр гадаад байдлыг хүртэл өөрчилсөн шүү. Би одоо бүх зүйлсийг өөдрөгөөр хардаг болсон.

Тэр өдөржингөө таны утас зогсоо зайгүй дуугарсан. Ямар их хүн танд санаа тавьдагийн илрэл болсон байх.
Ямар нэг онцгой зүйл болж байж л хүн зарим нэг зүйлсийг анзаардаг. Гэхдээ амьдрал ийм л байдаг. Надад дэмжлэг үзүүлсэн маш олон мессеж ирсэн, намайг урагш алхахад тусалсан. Бүх зүйл сайхан болсонд их баяртай байна, одоо харин энэ бүхний хариуг барих цаг нь болсон.

Дараа нь Валдебебаст эргэн ирж багийнхантайгаа уулзахад ямар байв даа?
Чикагод байхдаа би Виллареалтай хийсэн тоглолтыг үзсэн. Багийнхан маань миний цамцыг өмсөөд гарч ирэхэд сэтгэл маань үнэхээр их хөдөлсөн, үнэхээр тэгнэ гэж төсөөлөөгүй байсан. Багийнханд маань би хэрэгтэй байна гэдгийг хараад үнэхээр их догдолсон. Тэгээд хэд хоногийн турш хэзээ, хэрхэн эргэн ирэх, хэрэхн хурдан сайжрах тухай бодсоор бөөн догдлол, адреналин дунд л өнгөрсөн. Гэхдээ их хэцүү байсан, гэмтэл маань надаас тэвчээртэй байхыг шаардаж байсан... Одоо, энэ хэцүү гэмтлийн дараа, би зорилго маань, аз жаргал маань ойрхон байгааг мэдэрч эхэлж байна.

Валдебебасд эргэн ирж, талбай дээр ахин хөл тавьж, багийнхан чинь хажууд чинь зэрэгцээд зогсож байхыг харах ямар санагдаж байсан бэ?
Маш онцгой баяр баясгалан. Олон сар хагалгаанд орох эсэхээ мэдэхгүй зовж байсныхаа дараа, талбайд гарахад нэг алхмаар ойртоо гэдэг үнэхээр их баяр баясгалан байсан. Үгээр илэрхийлж боломгүй зүйлс байдаг шүү дээ. Тэд хажууханд минь байхад тэдэнтэйгээ нэгдэж чадахгүй байгаа даа их хэцүү санагдаж байсан.

Та үргэлж л багийнхныхаа хэрхэн танд тусалж байсан тухай ярилаа. Гэхдээ таны дасгалжуулагч, ерөнхийлөгч ч бас таныг дэмжиж байсан шүү дээ.
Тэд намайг Барселонад байхад л дэмжиж байсан. Ерөнхийлөгч, Валдано, мистер, Руй, Каранка, хүн бүрийн л дэмжлэг мэдэгдэж байсан. Тэд бүхний надад санаа тавьж буй нь намайг гайхшруулсан, бас өөдрөг болгосон. Би маш их баяртай байгаагаа олон удаа хэлсэн, дахиад ч хэлмээр байна. Намайг дэмжиж байсан гэр бүл, найз нөхөд, хүн бүхэнд маш их баярлалаа. Удахгүй талбайд гарч, хүмүүсийг баярлуулна гэж найдаж байна.

Барселонад байхад чинь Валданогийн танд хандаж юу хэлснийг санаж байна уу? Битгий санаа зов, чи удахгүй талбайд гарах болно гэж байсан.
Тиймээ, үнэхээр чухал уулзалт байсан. Тэр ерөнхийлөгч болон бусад хүмүүс ч мөн адил бодолтой байгааг бас хэлсэн. Тэд надад тэмцэх эрч хүч өгсөн.

Яг тодорхой хэлж чадахгүй гэдгийг мэдэж байна л даа, гэхдээ хүмүүс хэзээ тоглож эхлэхийг чинь мэдмээр байгаа байх.
Одоо хэлэхэд хэцүү ч гэлээ удахгүй байх гэж найдаж байна. Хичээж, бэлтгэл хийж байгаагийн минь гол зорилго, толгойд минь эргэлдэж байгаа ганц зүйл энэ л болчихоод байна. Талбайд эргэн гарах тэр баяраа өөртөө болон бусдад мэдрүүлэхийг хүсэж байна.

Гонзало Игуайн гэдэг хүний талаар ярьцгаая. Хувь хүн нь тоглогчийнхоо хувьд их өөр шүү дээ. Талбай дээр бол та үргэлж төвлөрч, нухацтай байдаг. Харин хувцас солих өрөөнд харин хамгийн их тоглооом шоглоом хийж байгаа харагддаг. Гонзало Игуайн гэдэг хувь хүн ер нь ямархуу хүн бэ?
Мэргэжлийн хувьд, хөлбөмбөг бол бусад олон зүйлээс миний хамгийн илүү дуртай, намайг жаргалтай болгодог зүйл. Гэхдээ бас хөлбөмбөгөөс болж олон таагүй цаг үетэй тулгарч байсан. Мэргэжлээс гадуур гэвэл, би их гэр амьтай. Гэртээ байж, оройн хоол идэж, найзуудайгаа хамт байж, тэднээр гитар тоглуулж дуулах дуртай. Ээж маань одоогоор энд надад тусалж, хамт байгаа. Би бас өдөр бүр хамт байж чаддаггүй, Аргентинд байгаа аав, гэр бүлийнхэн, найз нөхөддөө мэндчилгээ явуулах дуртай. Энэ надад их чухал болохоор би энэ талаар ярьж байгаа юм. Хэн ч толгойд минь буу тулгаад, хөлбөмбөг тоглоодох гэж шахаагүй. Би үүнд хайртай, өөрөө хүсдэг болохоор л тоглодог юм. Өөр улс орон руу явах нь эрсдэлтэй гэдгийг ч мэдэж байсан. Бас зул сар, төрсөн өдөр, шинэ жилийг, бусад олон үйл явдлыг гэр бүлтэйгээ угтаж чадахгүйгээ мэдэж байсан. Гэхдээ энэ нь намайг эрийн цээнд хүрэхэд тусалсан. Би юу мэдэрч, юу бодож байгаагаа л ярьдаг. Хувь хүнийхээ хувьд би их тайван хүн. Гэхдээ би сэтгэл дундуур үедээ үүнийгээ бас илэрхийлдэг, тийм биз дээ?

Та, ямар нэгэн байдлаар, Реал Мадридын тоглогчийн хувиар амжилтанд хүрнэ гэдэгтээ эргэлзэж байсан удаа бий юу?
Анх тэднийг намайг хайн Аргентинд ирэхэд нь би итгээгүй. Би бүр Риверт, дээд дивизионд ч удаан тоглоогүй байсан. Тэднийг надтай уулзаж ярилцахад нь итгээгүй. Анх ирж уулзсан хүн дахин дахин ирсээр л байсан, би итгэхгүй л байсан. Аав минь надад хэлсэн маш чухал нэг үгийг би санаж явдаг юм. Олон хүн Реал Мадридын надтай хийсэн гэрээг хэт эртэдсэн гэцгээж байхад, намайг энэ клубт амжилт гаргаж чадна гэж итгэж байсан цөөхөн хүний нэг нь аав минь байсан. Наашаа онгоцоор ирж явахад тэр надад ингэж хэлсэн юм, “Мадрид чамайг авахыг хүссэн нь тэгэх учиртай болоод л тэр. Чи тэнд байгаа хүн бүртэй адилхан чухал хүн гэдгээ мэдрэх хэрэгтэй.” Энэ нь намайг өөрөтө итгэхэд тусалсан. Анх хувцас солих өрөөнд ормогцоо би, “Mierda, 2-хон жилийн өмнө л би видео тоглоом дээр энэ тоглогчдоор тоглодог байсан. Харин одоо би тэдний хажууд хамт байж, хамт талбайд гарч, тэдэнтэй ярилцаж байна шүү дээ” гэж бодсон. Тэгээд бас “Чи энэ боломжийг алдаж болохгүй, юугаа ч зориулаад хамаагүй энд амжилт гаргах хэрэгтэй” гэж өөртөө хэлсэн. Би туулж ирсэн замаараа, юунд хүрснээрээ бахархаж байна. Энд дахиад олон жил байна гэдэгтээ итгэлтэй байна.

Аав чинь таны хувьд маш чухал хүн байх...
Тиймээ, заримдаа би түүнтэй ойлголцохгүй үе гардаг. Гэхдээ эцсийн эцэст түүний л зөв байдаг.

Аавын чинь өгсөн хамгийн үнэтэй зөвлөгөө?
Миний өмнө хэлсэн зүйл. Хэрвээ Реал Мадрид намайг авахыг хүссэн бол, би боломжийг алдалгүй, өөртөө итгэлтэй байж, бүхнээ дайчлах ёстой гэж. Хэрвээ хэзээ нэгэн өдөр клубыг орхих боллоо ч гэсэн сэтгэл хангалуун байж болно, яагаад гэвэл би чадах бүхнээ хийсэн. Би үүнийг үргэлж санаж явах болно.

Бока, Риверийн хамгаалагч яаж довтлогч хүнд зөвлөгөө өгч чадав аа?
Энэ бол сэтгэл санааны зөвлөгөө. Намайг тайван, өөртөө итгэлтэй байхад тусладаг. Тэр үүндээ их сайн шүү.

Том Пипа, жижиг Пипа... Хэн нь илүү вэ?
Би өөрийгөө аавтайгаа харьцуулдаггүй. Бид хүнийхээ хувьд хамгийн сайн хүмүүс байхыг л хичээдэг. Хөлбөмбөг бол мэргэжил, зодог тайлсныхаа дараа чи энгийн амьдралаар амьдрах хэрэгтэй болно. Хүмүүс дараа нь ярихдаа, “тэр үнэхээр олон цом авсан шүү” гэхээсээ илүү “тэр үнэхээр гайхалтай хүн байсан” гэж яриасай гэж хүсэж байна. Би энэ 2 зүйлийн 2-уулангийнх нь төлөө л хичээх болно.

Гэр бүлтэй чинь холбоотой хамгийн тод дурсамжаасаа хуваалцаач.
Эзэн хааны цомын тэмцээнд Бетисийн эсрэг дебютээ хийх үеээр маань. Би талбай дээр хаа сайгүй л явж байсан. Аав маань ээжид хандаж, “Хүү маань яаж ийм тайван байж чадаж байна вэ? Тэр хаана байгаагаа, энд тоглож байгаагаа мэдэж байгаа болов уу” гэж хэлсэн гэсэн. Энэ миний өмнө хэлснийг баталж байгаа байх, би их тайван хүн гэж. Гэхдээ ганцхан зүйлийг онцолж хэлнэ гэдэг хэцүү байна.

Аавын чинь байнга ярьдаг нэг хөгжилтэй зүйл байдаг. Таныг Мадридад ирэхээс хэдэн сарын өмнө Бернабеугаар аялж байхдаа видео бичлэг хийсэн гэсэн...
Тэр бичлэг хийж байхдаа дундуур нь наргиан болгож, “Гонзало, Федерико, та нар энэ талбай дээр тоглох болно” гэж хэлж байсан юм. “Та нарыг энд гоол оруулж чадах эсэхийг чинь харъя л даа, фэнүүд чинь хүлээж байна...” гээд л ярьсан байсан... Дара ажил нь би Мадридтай гэрээ байгуулсан даа.

Мадридад ирснээсээ хойш зан ааш чинь хир өөрчлөгдсөн бэ?
Энд анх ирэхдээ их залуухан байсан, юу хүссэнээ тэр бүр хийж чаддаггүй байлаа. Икерээс амьдралдаа өөрчлөлт хиймээр зүйл байдаг уу гэж асуухад тэр,”Би алдартай болохыг хүсэхгүй байна, харин бусад хүмүүс шиг энгийн байхыг л хүсэж байна” гэж хариул байсныг би санаж байна. Би түүнтэй санал нэг байна. Заримдаа би энгийн байхыг хүсдэг, гэхдээ энэ бол миний сонгосон зам шүү дээ. Юмс өөрчлөгддөг, би аль болох бага өөрчлөгдөхийг л хүсдэг. Би өмнө нь ямар байсан, өглөө автобусаар хичээлдээ явдаг, Риверт 3-аар дивизионы багийн унаагаар бэлтгэлдээ очдог байсан тэр л үеийнх шигээ байхыг хүсдэг. Би хичнээн зовлон туулж байлаа ч өөрчлөгдөх шаардлага байхгүй гэж бодож байна. Онолын хувьд, хөлбөмбөгт хүнийг өөрчлөх хүчин зүйлс байдаг.

Таны хоббины талаар ярьцгаая. Цаг агаар сайхан байхад та Ретирол очиж далбаат завиар явах дуртай. Миний санаж байгаагаар Гарай та 2 хэд хэдэн удаа хамтдаа явж харагдсан.
Тиймээ, гэхдээ би завиар их явах дургүй. Би покер тоглох дуртай. Бас кино үзэх. Тэгтлээ их донтоогүй ч гэлээ их дуртай шүү. Бас гитар худалдаж авсан, гэхдээ нэг ч удаа тоглож үзээгүй, яаж тоглодгийг нь мэддэггүй юм. Бараг гар хүрдэггүй ч гэлээ зүгээр харж байхад сайхан байдаг юм.

Танай гэр бүлд чинь жинхэнэ уран бүтээлч байгаа шүү дээ, Лаутаро бөмбөр тоглодог.
Бас миний ээж, тэр их сайн зураач, үнэхээр гайхалтай. Тэр хүмүүсийн хардаг, ердийн тодорхой зүйлсийг зурдаггүй. Тэгээд л зургийг нь хараад энэ юу вэ гэж бодоод учирийг нь олох гэж хэсэг харах хэрэгтэй болдог. Лаутаро бол мэргэжлийн бөмбөрчин. Гэхдээ бид түүнийг 3-6 цагийн хооронд тоглуулдаггүй юм, өдрийн унтлаганы цаг байдаг болохоор. Гэр бүлд маань нилээд хэдэн уран бүтээлч байдаг ч гэлээ амжилтанд хүрсэн нь энэ 2.

Таныг бас ширээний теннис сайн тоглодог гэж сонсон юм байна.
Дажгүй тоглочихдог. Гэхдээ тоглоогүй их удсан байна.

Кристиано бас их сайн тоглодогийг мэдэх үү?
Тиймээ, бид тоглоё гэж тохирсон ч хараахан амжаагүй байна.

Гонзало Игуайны энгийн нэг өдөр ямархуу өнгөрдөг вэ?
Энгийн нэг өдөр? Өглөө босоод бэлтгэлдээ явна, Валдебебаст өдрийн цай ууна. Эсвэл гэртээ, яагаад гэвэл ээж минь надад хоол хийж өгөх дуртай, тэр ингэх хэрэгтэй гэж боддог юм. Би ээжийнхээ хоолонд дуртай. Гэхдээ заримдаа зөвхөн хоол идэхийн тулд гэр лүү гээ явахаас залхуу хүрдэг.

Дуртай хоол чинь?
Ээжийнхээ хийсэн пиццанд дуртай. Би хичнээнийг ч идсэн чадна.

Та их мартамхай хүн байх. Машинаа, түлхүүрэээ, үүргэвчээ хаана тавьснаа мартчихдаг гэдэг чинь үнэн үү?
Тиймээ, үнэн. Яалт ч үгүй тэгдэг юм.

Гэхдээ яаж өөрийнхөө агентыг машиндаа мартаад түгжчихдэг байнаа?
Бид хоолонд орчоод ирж байсан юм... (инээв). Зургаа, долуулаа явсан болохоор би хүн нэг бүрийг бүртгэж чадаагүй. Машинаас нэг нэгээрээ буугаад л байсан. Би хамгийн эхэлж машинаас буусан юм. Бууж ирээд харсан чинь миний араас 5 хүн гарч ирэхийг хараад машинаа түгжчихээд цаашаа явцгаасан. Качитагын хашгирахыг сонсоогүй. Тэгээд дараа нь “Качита хаачаа вэ?” гэж асуусан. Тэгээд бид машин руу гаа эргэж очсон чинь тэр тэндээ сууж л байсан. ТЭнд их олон хүн байсан болохоор түүнийг мартчихсан юм аа.

Тэр юу гэсэн бэ?
(Качитагын хоолойг дуурайн хэлэв) Чи яаж намайг мартаж чадав аа? гэсэн. Бас өмнө нь нэг удаа түүнийг Де Мариагын хаалган дотор үлдээчихэж байсан.

Та агентдаа тийм ч дуртай биш юм аа даа?
Би түүнд их хайртай.

2 дахь аав чинь л гэсэн үг байх?
Үнэхээр сайн хүн. Надад маш их тусалсан. Би түүнд хайртай.

Image

Байхгүй байх хоорондоо багаа харахад ямархуу байв? Тэд илүү нэгдмэл болж байсан, гэхдээ та дунд нь байж чадаагүй.
Надад юу ажиглагдсаныг хэлж чадахгүй байна. Тоглолтын үеээр надад маш хэцүү байдаг байсан. Сайн муу эсэхийг нь хэлж мэдэхгүй юм. Би тэнд байж чадахгүй байсан болохоороо баг маань ялсан ч гэлээ надад хэцүү байдаг байсан.

Сибелес явахыг зүүдэлж байв уу?
Хүн бүр л үүнийг зүүдэлдэг байх. Ингэхийн тулд би аль болох хурдан эргэн ирж, багтаа туслах хэрэгтэй байна.

Урд шугам дахь хамтрагчид болох Бензема, Адебаёор нарын талаар яриач. Тэд хоорондоо их ялгаатай байх?
Карим байр сууриа сайн олсон. Адебаёор, энд ирээд удаагүй ч гэлээ бас л дасан зохицож чадсан. Карим энд үлдэх хүсэлтэйгээ илэрхийлсэн. Би тэдэн шиг хамтрагчидтай байгаадаа баяртай байна. Эргэж ирээд тэдэнд, багийнхандаа туслах болно.

Та хараахан эргэн талбайд гараагүй байна. Тоглолттой өдрүүдээр юу хийж байна даа?
Тоглогчдын суудлаас тэднийг хардаг. Эхлээд хувцас солих өрөөнд орж багийнхныгаа харчихаад, дараа нь тагт руу гардаг юм. Бараг бүтэн тоглолтыг тэндээс үздэг. Тоглолт дуусахаас 5 минутын өмнө хувцасны өрөөнд орж багийнхантайгаа уулзчихаад гэртээ харьдаг.

Тэнд байх нь талбай дээр байхаас хэцүү байх.
Тиймээ, маш хэцүү байдаг.

Сибелесийн талаар ярилцая. Энд ирсэн хүн бүрээс би асуудаг юм, Сибелесийн хажуугаар өнгөрөхөд толгойд чинь юу буудаг вэ?
Би Сибелеийн хажуугаар дандаа шахам л өнгөрч гардаг. Бурхны авралаар би 2 ч удаа тэнд очсон. Серхиогын хэлсэн шиг, Ла Кастеллана, Пуерта Сол, Алкала Аточо... дүүрэн хүн цугласан байхад сэтгэл хөдлөхгүй байхын арга байдаггүй. Хөлбөмбөг тоглоод, олон цом авч, маш олон шүтэн бишрэгчтэй болдог нь гайхалтай. Автобусанд суугаад явж байхад мянга мянган хүмүүс чамайг дэмжин дуулцгааж байна гээд төсөөлдөө...

Дасгалжуулагчийнхаа талаар яриач.
Ямар ч тоглогч мистер шиг дасгалжуулагчтай байхыг хүсдэг гэдэгт би итгэлтэй байна. Тэр хаана ч байсан ялалт дагуулдаг. Тэр өөрийн гэсэн арга барилтай, тоглогч нартаа хайртай. Тэр энэ улиралд намайг маш хүнд хэцүү үед минь үнэхээр их тусалж дэмжсэн.

Энэ улирлын зорилго чинь юу вэ?
Эхлээд, дахин талбайд гарах. Мэс заслын дараа... Бас л адилхан хүнд гэмтэл авч байсан Пепе, Кака наратай ярилцахад, тэд намайг тайван бабйх хэрэгтэй, эргэн талбайд гарахдаа чи илүү жаргалтай болно гэж хэлсэн.

Таныг эргэн талбайд гарахыг хүсэж байгааг чинь мэдэж байна. Гэхдээ сая сая фэнүүд чинь бас таны нэрийг Бернабеуд цуурайтахыг тэсэн ядан хүлээж байна.
Маш их баярлалаа. Энэ ярилцлагыг өгөх сайхан байлаа. Эхлээд талбайд гараад, гоол оруулж, фэнүүдийгээ сэтгэл хангалуун байхыг харахыг хүсэж байна. Би их хүнд үеийг даван туулсан болохоор ингэх эрхтэй гэж бодож байна.

Мөрөөдөл чинь биелэх болтугай!
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Kaka'8 » Wed Mar 14, 2012 1:42 pm

Кайьехон дуудагдаагүй юмуу?
User avatar
Kaka'8
 
Posts: 1828
Joined: Tue Feb 01, 2011 11:39 pm

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Realist922 » Wed Mar 14, 2012 2:49 pm

кака озил роналду бензэма нар урд талын шугамийг бурдүүлэх бололтой
REAL
User avatar
Realist922
 
Posts: 841
Joined: Sat Aug 13, 2011 9:14 pm
Location: Madrid, Spain

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Seikoni » Wed Mar 14, 2012 3:17 pm

Каллехоны нэрийг унших гэтэл хэл хальтарч байна шд. Кыехоныг бишээ Гихоныг дуудаагүй байна лээ.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Kaka'8 » Wed Mar 14, 2012 3:38 pm

ойсонгүй...

Сайтийн баннер гоё болж ээ
User avatar
Kaka'8
 
Posts: 1828
Joined: Tue Feb 01, 2011 11:39 pm

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Тэгшээ » Wed Mar 14, 2012 4:54 pm

Финалист :eek: :eek: :eek:
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5426
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby hosko » Wed Mar 14, 2012 5:02 pm

Файналист :eek:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Энэрэл » Wed Mar 14, 2012 5:56 pm

Финалист :eek:
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Realist » Wed Mar 14, 2012 5:59 pm

Гоё шүү Финалистаа :eek:
Энэ эрчээрээ бүх тоглогчдынхыгоо уншмаар байна.

Манай сайт юу болсон бэ Ганаа? энэ мэт юмнуудаа оруулж баймаар
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Энэрэл » Wed Mar 14, 2012 6:32 pm

Image
* Реал Мадрид бүх тэмцээнд хийсэн сүүлийн 34 тоглолтоос 30 ялалт байгуулаад байна..

* Реал Мадрид нийтдээ Оросын багийг 9 удаа талбайдаа хүлээж авч байсан ба ердөө 1 удаа л хожигдож байжээ. Тэр нь 1990-91 оны улиралд Спартак Москвад 3-1р хожигдож байжээ.

* Криштиано Роналду сүүлийн 6 тоглолтондоо 9 гоол оруулаад байна..

* ЦСКА Москва айлын талбай дээр хийсэн сүүлийн 12 тоглолтонд ердөө ганц л хожигджээ. Тэд 3 хожиж, 8 тэнцсэн байна..

* ЦСКА Москва Испани багт хожигдож үзээгүй.. 3 хожил, 3 тэнцээ..

* Хэрвээ энэ тоглолтонд ЦСКА ялалт байгуулбал Европын тэмцээний 50 дахь хожлоо байгуулах болно...
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Энэрэл » Wed Mar 14, 2012 6:36 pm

Роналду ЦСКАгаас хамгийн их болгоомжлох тоглогчоор Хондаг нэрлэж.. Тэрний зүүн хөл нь гайхалтай тэр бидэнд их аюул учруулах байх гэсэн байна..

ССТВ5-аар манай тоглолт гарахгүй юм байна.. Монгол ТВ-гээр гарах нь уу нэг нь хараад өгөөч ПЛС :)
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Realist » Wed Mar 14, 2012 6:47 pm

Image

Кристиано:-Моу бол маш чухал хүн. Дасгалжуулагч бидэнтэй хамт үргэлжлүүлэн багтаа үлдэнэ, би ч мөн адил, багийн маань ч олон тоглогчид ч гэсэн.

Image

Моу-Миний ирээдүй өнөөдрийн тоглолтын үр дүнгээс хамаарахгүй. Бид сүүлийн 2 жилд АВаргуудын лигийн 19 тоглолт хийсэн, үүнээс нэг л хожигдсон гэдгийг чи мэднэ. Бид өөртөө итгэлтэй, хэнээс ч юунаас ч айхгүй. Хөлбөмбөг бол гэнэтийн зүйлээр дүүрэн, үргэлж тоглолт бүрд шилдэг байж хожоод байдаггүй.
Хэрвээ баг дэмжигчидтэйгээ хамтдаа байж чадвал бид хожно.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Realist » Wed Mar 14, 2012 7:08 pm

Image

SLUTSKY- Моу бол өөр өөр хүн. Тэр хэвлэл мэдээллийн өмнө өөр дүр гаргадаг.
Би түүнийг Челсид байхаас нь харилцаатай байсан, түүнийг жинхэнэ амьдрал дээр өөр хүн гэдгийг нь мэднэ.
Тэр их нээлттэй, хөлбөмбөгийн шинэ санааны талаар их хичээж мэрийж ажилладаг.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Realist » Wed Mar 14, 2012 9:48 pm

Өнөөдрийн бэлтгэл дээр

Image
Image

Image
Image
Image
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Realist » Wed Mar 14, 2012 9:52 pm

Image
Image

Манай Рамос сайхан адуу худалдаж авчээ.

Image
Image

Кастиллагын залуус
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby eL cuote » Wed Mar 14, 2012 9:56 pm

Энэрэл wrote:ССТВ5-аар манай тоглолт гарахгүй юм байна.. Монгол ТВ-гээр гарах нь уу нэг нь хараад өгөөч ПЛС :)

ССТВ5-н хуваарь дээр байна ш Реал-Цска
C.H.E.L.S.E.A
eL cuote
 
Posts: 855
Joined: Sun Jun 19, 2011 2:39 pm

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Realist922 » Wed Mar 14, 2012 10:10 pm

Энэрэл wrote:Image
* Реал Мадрид бүх тэмцээнд хийсэн сүүлийн 34 тоглолтоос 30 ялалт байгуулаад байна..

* Реал Мадрид нийтдээ Оросын багийг 9 удаа талбайдаа хүлээж авч байсан ба ердөө 1 удаа л хожигдож байжээ. Тэр нь 1990-91 оны улиралд Спартак Москвад 3-1р хожигдож байжээ.

* Криштиано Роналду сүүлийн 6 тоглолтондоо 9 гоол оруулаад байна..

* ЦСКА Москва айлын талбай дээр хийсэн сүүлийн 12 тоглолтонд ердөө ганц л хожигджээ. Тэд 3 хожиж, 8 тэнцсэн байна..

* ЦСКА Москва Испани багт хожигдож үзээгүй.. 3 хожил, 3 тэнцээ..

* Хэрвээ энэ тоглолтонд ЦСКА ялалт байгуулбал Европын тэмцээний 50 дахь хожлоо байгуулах болно...


ямар күлэ нь реалд элэгсэг болчвоо гэсэн чинь энэрэл байан шдээ
REAL
User avatar
Realist922
 
Posts: 841
Joined: Sat Aug 13, 2011 9:14 pm
Location: Madrid, Spain

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Энэрэл » Wed Mar 14, 2012 10:20 pm

eL cuote wrote:
Энэрэл wrote:ССТВ5-аар манай тоглолт гарахгүй юм байна.. Монгол ТВ-гээр гарах нь уу нэг нь хараад өгөөч ПЛС :)

ССТВ5-н хуваарь дээр байна ш Реал-Цска

ССТВ5-н хуваарийг тавьдаг сайтууд дээр хуваарь янз бүрээр тавигдсан байна лээ.. Нэг нь дээр нь Челси-Наполи гээл нөгөө дээр нь Реал Мадрид-ЦСКА гээл.. Тэгээд бүр толгой эргэчихлээ ккк.. Алинд нь итгэх үү? ккк :ногоон:

Realist922 wrote:ямар күлэ нь реалд элэгсэг болчвоо гэсэн чинь энэрэл байан шдээ

өө харин энэ муу мөрийтний тоглоомноос болж ийм байдалд хүрчихээд байна өө.. :ногоон:
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron