by Saiza » Wed Mar 14, 2012 7:25 pm
Харцага багийн тухай
2011 оны 05-р сарын 24, Нийтэлсэн jak
Монголын сагсан бөмбөгийн холбооны ниссан примери лигийн шилдэг багуудын нэг болох Харцага багийг онцлон хүргэж байна. Энержи ресурсын Харцага багийн тухайд анх Хангайн харцага нэртэй байгуулагдаж байсан бөгөөд 2003 онд лигийн аварга болж байсан түүхтэй. Улмаар 2005 оноос “Спирт бал бурам” компанийн харьяанд очиж Хараагийн харцага нэртэй болсон билээ. Тэр жилдээ лигийн дэд аварга болсон бол 2006, 2007 онуудад лигийн аварга багаар тодорсон байна. Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн тэмцээний 12 удаагийн тэмцээнд түрүүлэх өндөр магадлалтай байсан Харцагууд Тойргийн тоглолтыг 13 хожил таван ялагдлаар дуусгасан бөгөөд плей-оффт гуравдугаар байраар шалгаран “Хасын хүлгүүд”-тэй нэгийн даваанд учраа таарсан. Плей-оффын эхний шатанд тэд дараалан хоёр хожил авчихаад дараалан хоёр ялагдаж хүнд байдалд орсон ч арга туршлага давуу “Хараагийн харцага” шийдвэрлэх тав дахь тоглолтод учраагаа хожсон. Харин аваргын төлөө ХҮДС-ийн оюутнуудаас бүрдсэн “Ёлууд” багийг төвөггүйхэн 4:1-ээр буулгаж авснаар хоёр дахь удаагаа лигийн аваргаар тодорсон юм. Ингэснээр тэд лигийн хошой аварга хэмээх бахдам амжилтын эзэд болсон. Хараагийн харцага 2008, 2009 онуудад лигийн тэмцээнд төдийлөн өндөр амжилт үзүүлж чадаагүй. Харин өнгөрсөн оны сүүлээр зохиогдсон холбоодын цомын тэмцээнд Хасын хүлгүүд багт ялагдал хүлээн мөнгөн медалийн эзэд болсон байгаа. Харцага клубын хувьд энэ жилийн лигийн тэмцээнд нилээн анхаарал хандуулан багтаа шинэчлэл хийн бүрэлдэхүүнээ хүчирхэгжүүлж чадсан юм. Мөн Энержи ресурс ХХК-ны харьяат баг болжээ. Багийн өмсгөлийн тухайд хар болон шар өнгөтэй. Тэд энэ жилийн ниссан лигийн нээлтийн тоглолтонд МУИС-н Баянзүрх буллс багтай тоглолж ялагдал хүлээжээ. Хэдийгээр эхний тоглолтондоо ялагдал хүлээсэн ч сүүлийн 6 тоглолтондоо дараалан ялалт байгуулсан байна. Лигийн нэгдүгээр тойрогт +1 оноотойгоор дэд байр эзэлсэн. Харин лигийн 2-р тойрогийн эхний хоёр тоглолтондоо тун гайхалтай тоглолт үзүүлэн ялалт байгуулаад байгаа юм.
-- Монголын сагсан бөмбөгийн холбооны лигийн аварга цолыг 3 удаа хүртэхэд багтаа хүчин зүтгэж байсан төдийгүй одоо ч багтаа байсаар байгаа тоглогч бол Манай улсын шилдэг төвийн тоглогчидын нэг Давхарбаяр юм. Тэрээр 2002 онд МУИС-аас драфтлагдан “Таван богд” багаас дээд лигийн гараагаа эхэлжээ. Харин дараа жил нь “Хангайн харцага” багт Монголын шилдэг тамирчид болох ОУХМ Т.Түвшинбаяр, Ж.Майбаяр, Б.Пүрэвдорж нартай хамт тоглож аваргалж байсан байна.
-- 2007 оны Монголын сагсан бөмбөгийн холбооны лигийн АШТ-ий тэргүүн тоглогч Батдоржийн Одбаяр. 1985 оны зургадугаар сарын 6-нд Төв аймгийн Зуунмод суманд төрсөн. Биеийн өндөр 193 см, 87 кг жинтэй. Залуучуудын УАШТ-ий мөнгө, хүрэл медальтай мөн Оюутны лигийн аварга, шилдэг тоглогчоор шалгарч байсан тэрээр 2002 онд лигийн “Генералууд” багт тоглож байсан Д.Эрдэнэбатын удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийн сагсан бөмбөгийн гараагаа эхэлсэн. Лигийн АШТ-ий ШУТИС-ийн “Шаркс” багт төвийн тоглогч байсан Одбаяр 2004 онд залуу тоглогчдыг драфтлахад нэгдүгээрт бичигдсэн билээ. Харамсалтай нь тэр жил лигийн тэмцээн болоогүй байгаа.
-- Лигийн гурван удаагийн аварга Давхарбаяр лигийн тэргүүн тоглогч Одбаяр , мөн өнгөрсөн жилийн амжилт нь ахисан тоглогч Золзаяа , лигийн шилдэг тоглогч Мэргэн нараар багаа бүрдүүлсэн Харцага багийн хувьд энэ жилийн лигийн тэмцээнд түрүүлэх бүрэн боломжтой баг юм. Манай улсын урдаа барьдаг шилдэг дасгалжуулагч болох Уртнасангаар улирдуулсан харцагууд энэ жилийн лигийн тэмцээнд тэргүүлж лигийн дөрвөн удаагийн аварга гэсэн эрхэм хүндэт алдрын төлөө бэлтгэл сургуулилтаа ҮБТДС дээр хийсээр байна.
Тус багийг аварга болгоход хамгийн ихээр нөлөөлсөн хүн нь ОУХМ Т.Түвшинбаяр. 18 жил сагсан бөмбөгийн төлөө өөрийн хүчин чармайлтаа зарцуулсан тэрбээр лигийн 12 жилийн түүхэнд нэгэн эвдэгдэхээргүй рекорд амжилтыг тогтоосон юм. Тэрбээр оролцсон лигийн тэмцээн бүртээ аваргын төлөө шалгаран үлдэж зургаан удаа тэргүүлж, зургаан удаа мөнгөн медаль хүртэж хосгүй амжилтын эзэн болсон билээ.
Т.Түвшинбаяраас гадна “Хараагийн харцага”-д аварга болоход гол хүчин зүйл болсон тоглогчид бол төвийн тоглогч Ү.Давхарбаяр, залуу тоглогч О.Ууганбаяр нар юм. Тэд багийнхаа хамгаалалт болон довтолгоонд идэвхтэй оролцохын хажуугаар самбарт ноёлж байлаа. Мөн тус багт өрсөлдөгч багийнхаа түлхүүр тоглогчдыг хамгаалахад ямар нэгэн түвэг учраагүй. Д.Даяндэмид, А.Төмөр зэрэг хамгаалалтын мэргэжилтнүүд нь үүргээ сайн биелүүлсэн. Мөн М.Цогтбаатар, Н.Дарханбаяр нарын мэргэн буучид нь хэрэгтэй үед чухал оноо авчирч байв.
“Энержи Ресурс“ компанийн “Харцага“ баг
1.Б.Одбаяр 25 192 төвийн тоглогч
2.А.Төмөр 27 180 хамгааалагч
3.Б.Түмэнжаргал 27 192 төвийн тоглогч
4.О.Золзаяа 21 180 хамгаалагч
5.Б.Дорждамба 21 186 хамгаалагч
6.Б.Нэмэхбаяр 27 184 хамгаалагч
7.Ч.Хүрэлбаатар 25 180 холбогч
8.Н.Бат-Эрдэнэ 26 188 хамгаалагч
9.Д.Бат-Эрдэнэ 22 172 холбогч
10.Ц.Мэргэн 25 195 довтлогч
11.Ү.Давхарбаяр 30 192 төвийн тоглогч
12.М.Цолмонхүү 27 180 холбогч
МСБХ-ны 2009 оны “Сэнгүр” лигийн тойргийн тоглолтууд шийдвэрлэх шатандаа орж байгаа. Өрсөлдөөнөөр дүүрэн өрнөж буй тус тэмцээний плей-оффт үлдэх багийг таах аргагүй. Плей-оффт үлдэх эрхийн төлөө бүх баг жигд тэмцэлдэж буй. Эдгээрээс хамгийн боломжтойд тооцогдож байгаа нь лигийн хошой аварга “Хараагийн харцага” билээ. Бүрэлдэхүүнээ эрс шинэчлэн хүчирхэгжүүлсэн тус багийн ахлагчаар Үнэнбатын Давхарбаяр тоглож байгаа. Түүнтэй дараах ярилцлагыг хийлээ.
-Хэзээнээс сагсан бөмбөгийн спортоор тууштай хичээллэж эхлэв? Анхны багш, анхын медалиа хэрхэн хүртэж байв?
-Би 1980 оных. 2000 онд МУИС-ийн хоёрдугаар курст суралцаж байхдаа сагсан бөмбөгийн спортоор анхлан хичээллэж эхэлсэн. Өмнө нь сонирхогчийн хүрээнд л найз нөхөдтэйгээ тоглож байснаас тэмцээнд оролцож явсангүй. Харин МУИС-д ороод Дашпүрэв багшийн удирдлага дор хоёрдугаар курстээ сагсаар хичээллэж эхэлсэн. Тухайн үедээ оюутны лигээс анхны медалиа авч байлаа.
-Үүний дараагаар хэрхэн амжилт гаргав?
-Сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэнээс хойш ямар ч тэмцээнд медалиас мултарсангүй. 2001 онд залуучуудын УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Тэр жилээ оюутны их наадамд түрүүлсэн. Мөн насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө, оюутны лигийн аварга боллоо. Харин дээд лигийн гурван удаагийн аварга болоод байна.
-Хэдэн оноос дээд лигт хүч үзэв?
-Анх 2002 онд “Таван богд” багаас дээд лигийн гараагаа эхэлсэн. Сагсан бөмбөг сонирхогчид дунд өндөр Дашаа хэмээн нэрлэгддэг Б.Дашдорж багшийн шавь. Тухайн үед Ж.Майбаяр ах Японоос ирээд лигт эргэн тоглож байсан. С.Тулга, А.Од бид нар МУИС-аас драфтлагдан дээд лигт хөл тавьсан юм. Харин дараа жил нь “Хангайн харцага” багт Монголын луугарууд Т.Түвшинбаяр, Ж.Майбаяр, Б.Пүрэвдорж ах нартай хамт тоглож аваргалсан. Тэр үед Германаас дөнгөж сургуулиа төгсөж ирээд байсан Д.Даяндэмидийгээ багтаа урвуулж хамтдаа лигийн аварга гэдэг эрхэм хүндэт цолд хүрсэн.
-Лигийн аваргын төлөө тоглоход хэр догдолж байв ?
-Анхны лигийн шигшээ тоглолтонд их сандарч байсан. Гэхдээ Монголын шилдэг сагсан бөмбөгч Т.Түвшинбаяр, Ж.Майбаяр, Б.Пүрэвдорж, Б.Тамир ах нартай нэг багт тоглосноороо их зүйл сурсан. Ялангуяа намайг ”Таван богд” багт байхад Б.Тамир ах их зүйл зааж сургасан. Эхэндээ шантрах зүйл байсан ч давж гарсан юм.
-Одоогийн багтаа хэзээ ирж байв ?
-2003 онд МСБХ намайг ”Хангайн харцага”-д орсоныг мэдэгдсэн. Түүнээс хойш Д.Уртнасан багш дээрээ өдий болтол хамт явж байна.
-Лигийн аварга болсон бүрэлдэхүүнээс одоо хэн хэн энэ багт тоглож байна вэ ?
-Н.Бат-Эрдэнэ, А.Төмөр бид гурав анх нэгэн зэрэг энэ багт орж байлаа. Одоо аварга болсон тоглогчдоос бид гурав үлджээ.
-Өмнөх лигийн аварга ”Хараагийн харцага”-ыг одоогийнхтой харьцуулбал ?
-Ур чадварын хувьд тэнцүү гэж боддог. Манай баг ”Шаркс”-аас шинээр гурван ч тоглогч урвуулсан. Тэд бол сайн тоглогчид. Харамсалтай нь бид хараахан эвээ олохгүй л байна. Өнгөрсөн жилийн ”Хараагийн харцага” үүнээс дутахгүй хүчирхэг байсан ч плей-оффт үлдэж чадаагүй.
-Та багийнхаа тоглолтыг хэрхэн дүгнэж байна вэ ?
-Манай баг үүнээс илүү өндөр амжилт гаргах бүрэн боломжтой. Хамтдаа удаан тоглоогүй учраас бие биенээ ойлгохгүй та бий. Ерөнхийдөө энэ удаагийн лигт хэн ч түрүүлж мэдэхээр ширүүн өрсөлдөөн өрнөж байна. Гуравдугаар тойргоос бүх зүйл шийдэгдэнэ. ь
-Таны бодлоор плей-оффт ямар багууд үлдэх вэ ?
-”Хасын хүлгүүд”, ”Баянзүрх Буллз” багууд плей-оффт үлдэх байх. Харин бусад хоёр багийн хувьд урьдчилан таамаглах аргагүй. Энэ жилийн бидний гол зорилго плей-оффт үлдэх. Плей-оффт үлдчихвэл дараагийн зорилгоо тодорхойлно. Бидэнд хангалттай нөөц бололцоо бий.
-Сагсан бөмбөгөөр хожуу хичээллэж эхэлсэн гэсэн. Өмнө нь ямар нэгэн спортоор хичээллэж байв уу ? Биеийн жин, өндөр хэд вэ ?
Би 192 см өндөр, 108 кг жинтэй. Өмнө нь америк хөлбөмбөгийг илүү сонирхдог байсан. Одоо ч телевизээр гарч байвал алгасахгүй үздэг.
-Ямар мэргэжилтэй вэ ? Гэр бүл бий юу ?
Би 2003 онд МУИС-ийг Экологич мэргэжлээр дүүргэсэн. Одоохондоо гэрлэж амжаагүй явна. Найз бүсгүй бий.
Нэг блог дээрээс ийм юм оллоо...
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...