АС Милан болон Италийн шигшээгийн 60-70аад оны алдарт тоглогч (хагас хамгаалагч) Жанни Ривера УЕФА-ын Ерөнхийлөгчийн 2011 оны шагналыг (UEFA President's Award for 2011) хүртсэн байна.
Сан Сирод болсон ёслолыг Платини нээхдээ
"Хэрвээ өнөө үеийн одуудыг пост модерн гэх юм бол Ривера анхны орчин үеийн модерн хөлбөмбөгчдийн нэг юм. Сонин сэтгүүлийн нүүрэнд хөлбөмбөгийн тухай байнга гардаггүй байхад Ривера бүгдийг нь ярьж бичихэд хүргэсэн юм. Сандро Маццолотой Италийн шигшээгийн гарааны төлөөх тулааны талаар италид хүн бүхэн баард ч, талбай дээр ч хэлэлцэж байсан юм.""Бөмбөг тоглогчоос хурдан бөгөөд үүнийг тоглолтонд ашиглах хэрэгтэй гэдгийг анх ойлгосон хүмүүсийн нэг юм.
Надад түүний хамтран тоглогчидтой үг солих боломж тохиож байсан юм. Тэд хэлэхдээ Ривера бөмбөгтэй байхад тэднийг гүйх хэрэгтэй бөгөөд учир нь бөмбөг заавал тэдэнд очно гэдэг байж." Арга хэмжээнд багийн хамтран зүтгэгчид Фабио Капелло, Чезаре Малдини, Жозе Алтафини, Рики Альбертози, Жиованни Лодетти, Карл Хайнц Шнеллигер мөн Курт Хамрин нар Италийн Хөлбөмбөгийн Холбооны (FIGC) ерөнхийлөгч Жанкарло Абетен хамтаар ирсэн нь юм.
Ривера 1969 оны Алтан бөмбөгийн эзэн юм. Тэрээр Алессандриагаас 1960 онд Милан ирсэн бөгөөд Россонеррид Европын аваргуудын цомыг 1963, 1969 онуудад , Цом эзэмшигчдийн цомыг 1968, 1973 онуудад, 3 скудетто мөн 4 удаа үндэсний цом хүртэхэд тусалсан юм.
Мөн цааш Платини дурсахдаа
"Түүнийг Алтан бөмбөг гардахад "France Football" "Цэвэр класс" (Pure Class) гэсэн гарчигтай гарж билээ. Бид бүгд түүний бөмбөгтэй харьцах уян техник, хөнгөн гүйлт, түүний тоглолт өөрчилж чадах гэнэтийн урам зориг болон талбайн гаднах ухаалаг үгсийг санаж байна. Хөлбөмбөгийн түүх төгсөшгүйтэй адил мөн түүнийх. Ямар хүн байсан мөн өнөөг хүртэл ийм байгаад тань баярлалаа."Сери Ад Миланы өмнөөс нийт 501 тоглолт хийж 160 гоол хийсэн юм. Скуадра Аззурратай 1962, 1966, 1970, 1974 онуудад ДАШТ-д оролцсон бөгөөд 1968 онд Европын аварга болсон билээ.
68 настай Ривера шагнал гардсаны дараа хэлэхдээ
"Надад хэлэх үг алга. Клуб болон шигшээд тоголж явахад байсан бүх ерөнхийлөгч нарт болон онцгойлон байсан багийхаа нөхдүүддээ баярлалаа. Өнөөдөр ихэнхи нь энд байна. Бүгдийг нь харахыг хүсч байна. Энэ шагналыг олгосон Мишель Платинид баярлалаа. Ялангуяа үүний нэр төртэй агуулгад. Хүн болгон энэ шагналыг хүртэхэд л ойлгох байх.""Миланд баярлалаа. Учир нь энэ ер бусын баг юм. Мөн энэ шагналыг италийн өөр нэг тоглогч авна гэж найдаж байна. Энэнд хүрэх ганц зам бол тооноос илүү чанарын төлөө тоглох юм." Одоо залуусын болон сургуулийн хэлтэсийг (FIGC) толгойлж буй Жанни Ривера онцгой ур чадвар, тоглолт болон үлгэр жишээ хувийн зан чанараараа түүхэнд орсон домогт хөлбөмбөгчдийн гавьяаг үнэлэн олгодог шагналыг хүртлээ. Энэхүү шагналыг өмнө нь Раймон Копа (2010), Эусебио (2009), Бобби Чарльтон (2008) и Альфредо Ди Стефано (2007) нар хүртсэн юм.
Галлиани
"Би бүгдийг санахад дэндүү хөгшиднө. Тэд бол хөлбөмбөгийн түүх юм. Харин Ривера дэлхийн шилдэг клубуудын нэг Миланы түүх."сэгэлсэн Фанатикал анти-фанатик
ойлгоогүй нь эндээс