Та онлайнаар улс тив, дэлхийн хэмжээний багийн менежер, ерөнхий дасгалжуулагч болмоор байна уу? Тэгвэл та
www.soccermanager.com энэ сайт руу орж бүртгүүлснээр дуртай клубээ сонгон тухайн багийн гишүүдийг зарах, шинээр тоглогч худалдан авах, зээлдэх болон тоглох багийнхаа эсрэг янз бүрийн тактик боловсруулах зэргээр клубээ удирдан амжилт үзүүлэх боломжтой юм. CMx буюу Championship Manager, Football Manager 200x зэрэг тоглоомуудыг тоглож байсан хүнд ямар ч түвэггүй маш сайхан ойлгомжтой тоглоом. Энэхүү сайт нь нээгдээд удаагүй ч сүүлийн үед маш эрчимтэй "газар авч" байгаа сайт. Үүнийг тоглоход нэг их цаг орохгүй. Ихэвчлэн 7 хоногт 2 /цомын тоглолтууд орвол 3 болно/ тоглолт хийгдэх бөгөөд Даваа Баасан гаригуудад багийнхаа тактикуудыг сонгоод л болоо. Аа тийм, нэг том бэрхшээл бий, тэр нь том клубуудыг сонгож авахад маш хүндрэлтэй. Өдөр бүр шинээр 2 лиг үүсгэж байгаа ч лиг үүсгэхэд нь орж клубээ сонгож авах болохоор эхний хэдэн том клубууд аль хэдийний эзэнтэй болчихсон байдаг нь тун харамсмаар. Яаж ч хичээгээд миний хажуу дахь нөхөр Arsenal клуб-ыг авч чадахгүй хагас жил болж байна даа. хэхэ тоглоод баймаар эд шүү. За орж тоглоорой. Амжилт хүсье! Хэрэв асуух зүйл байвал дуртайяа хэлж өгнө өө! Монголчууд 1 лиг-г тэр чигээр нь авч хоорондоо тогловол мөн сайхан аа! гэж