МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Bulga » Sun Mar 11, 2012 5:20 am

Бэтисийн найруулан тоглогч маш хурдан юм байна,бас дамжуулалт ч бас
Real Madrid FC the best
User avatar
Bulga
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1097
Joined: Wed Apr 06, 2011 5:55 pm

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Bulga » Sun Mar 11, 2012 5:29 am

Гоал пипита сайн сайн тоглолтын 25 минутанд ганган гоол
Real Madrid FC the best
User avatar
Bulga
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1097
Joined: Wed Apr 06, 2011 5:55 pm

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby sanchirb » Sun Mar 11, 2012 5:54 am

СЭРҮҮЛЭГ дугарсангүй эхний гоалыг харж чадсангүй. Айл бас л хурдан тэмптэй тоглож байна шүү, роналдо ямар гоё юм алдваа.
"REAL MADRID IS BACK
ITS TIME TO RULE ONCE AND FOR ALL
BOW DOWN ALL YOU LIL INFANTS"
User avatar
sanchirb
Мадридиста
Мадридиста
 
Posts: 542
Joined: Sat Nov 07, 2009 11:48 pm
Location: "It's amazing when you look up and see players like Kaka,Ronaldo and Benzema" Alonso

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby sanchirb » Sun Mar 11, 2012 6:23 am

ЗА ёстой аймар тоглолт болж байндаа сая алонсо яалтчгүй гар хүрчлээ шүү.
"REAL MADRID IS BACK
ITS TIME TO RULE ONCE AND FOR ALL
BOW DOWN ALL YOU LIL INFANTS"
User avatar
sanchirb
Мадридиста
Мадридиста
 
Posts: 542
Joined: Sat Nov 07, 2009 11:48 pm
Location: "It's amazing when you look up and see players like Kaka,Ronaldo and Benzema" Alonso

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Realist » Sun Mar 11, 2012 6:57 am

Яааа ёстой галзуу тоглолт боллоо, хожиж 3оноогоо авсан нь хамгийн сайхан.
Айл тун сайн байлаа, стадионы уур амьсгал нтр аймар байнаа, чих дөжиртөл бүүллээ, дээрээс нь ал жазирагаар үзсэн чинь тайлбарлагч нь зогсоо зайгүй чарлачих юм.
Хожлын гоол дээр булангаас Рамос гоё мөргөж өгснийг нь Роналдо чихлээ. 32 гоолтой боллоодоо.
Пипита маань бас сайхан гоол хийсэн.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby a_odko » Sun Mar 11, 2012 6:59 am

ёстой нервны тоглолт боллоо. Арбелоа өнөөдөр буруу хөл дээрээ боссон байх. Хамгаалалт, довтолгоо гээд авах юмгүй. Алдсан хоёр гоол хоюулаа мань хүний алдаанаас оров.
Дээр нь цэнгэлдэхийн уур амьсгал аймар байлаа. За юутай ч 3 оноо авлаа. Бас айлын нэг гар, манай 2 гарын хүрсэнийг шүүгч харсангүй.

Одоо ингээд хамгийн чухал хоногууд эхэлж байна даа.. дандаа эвгүй учраа хүлээж байгаа.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Seikoni » Sun Mar 11, 2012 9:22 am

Image

Айлын талбай дээр хүнд л тоглолт хийгээд байгаа юм даа, ямар учиртай юм бол.
Юутай ч гурван оноо гэдэг л чухал.

http://www.footytube.com/video/real-bet ... =wv_relbox
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby attilla » Sun Mar 11, 2012 9:49 am

Зиа татаж авч үзнээ энэ муу сити нет заримдаа шөнө орохоо байчих юм ямартай ч 3н оноо бэртэл гэмтэлгүй бол болоо доо
User avatar
attilla
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1405
Joined: Sat Nov 07, 2009 12:25 am

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Энэрэл » Sun Mar 11, 2012 10:09 am

3 оноогоо бүрэн авсан нь л чухал юм даа..
Одоо ч хүнд тоглолтууд эхэлж байна даа.. Энэ хувиараас дажгүй гарчихвал за тэгээд болоо болоо...
Роналду маань дубль хийснээр Ла Лигт тоглож байгаа бүх багийн эсрэг гоолдож үзлээ..
http://www.realmadrid.com/cs/Satellite/en/03_Marzo_Actualidad_11-12/1330090281111/noticia/Noticia/Cristiano_Ronaldo_scores_against_every_First_Division_side.htm
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby FabregasBarca » Sun Mar 11, 2012 10:15 am

Хэхэ би нэг Спайн эр болж үзий :ногоон:
Танайх реал бетисийн хожилийг булаачлаа шүүгчтэй нийлж хожлоо муусайн луйварчид :ногоон:
Xabi alanso гар мөн 90 дэх минутанд Sergio ramos ийн бас гар

http://www.youtube.com/watch?v=he-o53J2mcI&feature=player_embedded
Дээр хэн нь билээ Реал fact байвал гаргаад тавиадах гээд байсан сүүлийн тоглолт байхад хангалттай биз.
Seikoni wrote:Чи харин хайгаад Испани залуугийн өөдөөс тавиадхаач. Факт өөдөөс нь сөргүүлж тавихын оронд битгий хүн амьтан доромжлоод хэрүүл хийгээд бай л гэж би зарим нэг хүнд уриалсан ухаантай.

spain man wrote:Ядаж иймэрхүү фактаа хариу гаргаад тавь л даа...
Los Culé
User avatar
FabregasBarca
 
Posts: 73
Joined: Sun Nov 13, 2011 2:47 pm

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Генерал » Sun Mar 11, 2012 11:11 am

Гар хүрсэнийг манай Одко өөрөө хүлээн зөвшөөрсөн байна.. Гэхдээ Танайхны Челси, Арсенал, Манай 3-ыг луйвардсаны хажууд дусал төдий зүйл байна.. :ногоон:
Миний зүрхний цагаан өнгө
User avatar
Генерал
Мадридиста
Мадридиста
 
Posts: 420
Joined: Sat Aug 30, 2008 8:32 pm
Location: Хар зүрхний хөх нуур

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Seikoni » Sun Mar 11, 2012 11:23 am

Эртээдээс хойш бүр нэг байж сууж ядаад чимээгүй яваад байж л дээ. СескФабрегас ака Барса. лол.
Тэх ингээд сайхан фактаа гаргаад тавих хэрэгтэй. Тэгэхгүй хужаа энэ тэрээр хүн дуудаж доромжлох хэрэг байхгүй шд.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby FabregasBarca » Sun Mar 11, 2012 11:32 am

Хүнийн хужаа гэсэнгүй ээ Хийж буй үйлдэлийн хэлсийн спайн эр сорри Ахиж сэдэв хүндэрүүлэхгй ээ хэн хэн д нь fact зөндөө олдоно гэж харуулсийн өөр санаа бол алга
Los Culé
User avatar
FabregasBarca
 
Posts: 73
Joined: Sun Nov 13, 2011 2:47 pm

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Seikoni » Sun Mar 11, 2012 11:45 am

Үгүй чи чинь яасан их алдаатай бичдэг нөхөр вэ? Гар утас энэ тэрээсээ ороод байгаа юм уу хаашаа юм?
Хүнийн хужаа, үйлдэлийн, хүндэрүүлэх, хэн д нь,
Тэгснээ гарын үсэг чинь сурчаад, өөрсөдийгөө, хүндэлүүл гээд.
Тэгснээ уучлал гуйж байгаа нь тэр гэсэн шиг нэг их жижгээр бичээд.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby attilla » Sun Mar 11, 2012 11:52 am

Манайхан яасан ядралттай харагдаж байх юм бэ
User avatar
attilla
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1405
Joined: Sat Nov 07, 2009 12:25 am

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby attilla » Sun Mar 11, 2012 11:59 am

Мадридын 110 жилийн түүхийг тоогоор!


1. Реал Мадрид нь хамгийн анх 1895 онд "Football Club Sky" нэртэйгээр байгуулагдаж байсан. 5 жилийн дараа энэхүү клуб нь New Foot-ball de Madrid болон Club Espana de Madrid гэж хоёр хуваагдсан байна. Үүний дараа зөвлөлийн шинэ ерөнхийлөгч Хулиан Паласиос энэхүү салангид байдлийг эвдэн, 1902 оны 3 сарын 6-ны өдөр одоогийн Real Madrid клубын үндэс болсон Soceidad Madrid FC клубыг байгуулж байжээ.

2. Мадридын хамгийн анхны хоёр ерөнхийлөгч нь хоёулаа Каталан хүмүүс байжээ. Хоан Падрос Рубио 1902-1904 оны хооронд клубын ерөнхийлөгч байсан ба түүний дараачаар түүний ах Карлес Падрос Рубио ерөнхийлөгч болж байжээ.

3. 3 жилийн дараа буюу 1905 онд Реал Мадрид, Копа Дел Рейн финалын тоглолтонд Атлетик Билбаог хожиж анхны цомоо хүртэж байжээ.

4. Реал Мадридын домогт довтлогч Алфредо Ди Стефано 1956-1959 оны хооронд 4 улирал дарааллан "Пичичи" хүртэж түүхэнд нэрээ үлдээсэн. Тэрээр энэхүү шагналыг нийт 5 удаа хүртэж байжээ.

5. Реал Мадрид нь Ла Лигийн цомыг дарааллан 5 удаа хүртэж байсан цорын ганц баг юм. Тэд энэхүү амжилтаа 2 удаа хийж байсан юм. 1961-1965 он болон 1986-1990 онуудад энэхүү түүхэн амжилтаа үзүүлжээ.

6. Анх сонсоод итгэхэд бэрх ч Мадрид нь түүхэндээ хэзээ ч трибл буюу нэг улиралд 3 цом хүртэж байгаагүй.

7. Реал Мадридын бүх цаг үеийн мэргэн бууч бол амьд домог Раул Гонзалез Бланко юм. Тэрээр Мадридын төлөө 323 гоол оруулсан.

8. Реал Мадридын түүхэн дэх хамгийн том хожигдол бол 1929-1930 оны улиралд Эспаниолд 8:1 харицаатайгаар хожигдсон хожигдол аж.

9. Реал Мадрид Европын цом буюу Аваргуудын Лигийн цомыг нийт 9 удаа хүртэж байсан ба тэдний хамгийн том хожил нь Данийн Болдклүббен клубыг 9:0-р хожсон тоглолт юм.

10. Криштиану Роналду 2011 оны 5 сард Севийя клубын хаалганд хийсэн 3 гоолоороо Мадридын түүхэн дэх хамгийн хурдан Хэт-Трик хийсэн тоглогч болон бичигдсэн юм. Тэр энэхүү 3 гоолыг 10 минутын дотор хийсэн.

11. Реал Мадрид 1960 оны 2 сарын 7 өдөр Элче клубыг 11:1 харицаатайгаар хожиж Ла Лигийн түүхэн дэх хамгийн том хожилоо байгуулж байжээ. Харин тэдний оролцож байсан бүх тэмцээнүүддээ байгуулж байсан хамгийн том хожил нь 1942-1943 оны хооронд Копа Дел Рейн хагас шигшээд заналт өрсөлдөгч Барселона клубыг 11:1-р хожсон хожил аж.

12. 1959-1960 оны улиралд Ференц Пушкаш Европын цом /АЛ/-д 12 гоол хийж Мадридын түүхэнд нэг улиралд хамгийн олон гоол оруулсан тоглогч болсон.

13. Хамгийн анхны Эл Класико 1902 оны 5 сарын 13 өдөр болж байжээ. Энэхүү нөхөрсөг тоглолтонд Барселона клуб Мадридыг 3:1-р хожиж байжээ.

14. 1961-1980 оны хооронд Реал Мадрид, Ла Лигийн цомыг 14 удаа хүртэж байжээ.

15. Мигуэл Муноз нь Реал Мадридыг хамгийн удаан буюу 15 жил дасгалжуулсан хүн юм. Нийт 604 тоглолтон Мадриды удирдан оролцсон тэрээр энэхүү хугацаандаа 14 цом хүртэж байжээ.

16. Реал Мадрид нь АЛ-н түүхэнд нийт 16 удаа хэсгээсээ шалгарсан ба энэхүү амжилт нь Манчестер Юнайтедын 17 шалгарсан амжилтын ард яваа юм.

17. 1922 оны 12 сарын 17 өдөр Реал Мадридын тоглогч Хуан Монжардин Испаний шигшээн өмнөөс Португалтай тоглосон юм. Тэрээр Реал Мадридын бүрэлдэхүүнээс хамгийн анх удаа олон улсын тавцанд улсаа төлөөлөн тоглосон тоглогч болсон.

18. Мадрид Копа Дел Рейн цомыг нийт 18 удаа хүртсэн ба хамгийн сүүлчийн 2 цомоо тэд 18 жилийн зайтай буюу 1993 он болон 2011 онд хүртсэн.

19. 1902 оны 5 сарын 19-д Реал Мадрид-Барселона хоёр Копа Дел Рейн хагас шигшээд тааран тоглосон ба энэхү тоглолт нь тэдний анхны албан ёсны тоглолт болон бичигдсэн.

20. FIFA нь Реал Мадрид клубыг ХХ зууны шилдэг баг хэмээн өргөмжилсөн.

21. Мадридын хамгийн анхны гишүүд хоорондын тоглолтонд Реал Мадрид клубын бүрэлдэхүүн, клубын гишүүдтэй тоглосон юм. Тэдний нэг нь улаан өмсгөл нөгөөх нь цэнхэр өмсгөл өмссөн байна. Харин өөрсдийн үндсэн өмсгөл болох цагаан өмсгөлөө тэд 1902 онд Лондон хотод байршилтай Коринтианс клубаас санаа аван хийж байжээ.

22. Мадрид АЛ-н хагас шигшээд 22 удаа шалгарч байжээ. Одоогоор энэ амжилтыг давсан баг байхгүй байгаа.

23. Давид Бекхам Реал Мадридад өнгрүүлсэн 4 жилд 2 л цом хүртсэн юм. Тэрээр Ла Лигийн цомыг Лос Бланкосын төлөө хийсэн хамгийн сүүлийн тоглолтондоо өргөсөн ба нөгөө нэг цом нь Испаний Супер Цом юм.

24. Раул Гонзалез, Мадридын өмсглийг 2010 оны 4 сарын 24 өдөр Реал Зарагозагийн эсрэг сүүлчийн удаагаа өмсжээ.

25. Реал Мадридын тоглогчид нийт 25 удаа "Пичичи" шагналыг хүртэж байжээ.

26. Реал Мадрид нь Европын цомын тэмцээн "Аваргуудын Лиг" гэж нэрээ өөрчлөх хүртэл нийт 26 удаа оролцож байжээ.


27. 1953-54 оны улирал нь Алфредо Ди Стефаногийн анхны улирал байсан юм. Тэрээр энэ улиралдаа 28 тоглолтонд 27 гоол хийж байжээ.

28. Анхел Ди Мариа нь Реал Мадридын улаан өмсгөлтэй гоол хийсэн анхны тоглогч болсон юм. Түүнээс өмнө Реал Мадрид 3 удаа энэхүү өмсгөлөө өмсөж байсан ба хэзээ ч гоол хийж байгаагүй аж.

29. Мадрид 1929 оны 6 сарын 20-д Испаний хаан Алфонсо ХIII-с өөрсдийн "Реал" гэх нэрийг авч эзэн хааны тодотголтой болсон.

30. Висенте Дел Боске Мадридад амьдралыхаа 30 жилийн өнгөрүүлсэн нэгэн. Реалд байх хугацаандаа тоглогчын хувиар 9 цом, дасгалжуулагчын хувиар 7 цом авч байжээ.

31. Реал Мадрид Ла Лигийн хүснэгтийг нийт 31 удаа тэргүүлэн улирлийг өндөрлүүлж байсан ба тэдний түүхэндээ үзүүлж байсан хамгийн муу амжилт нь 1947-1948 онд 11-р байранд орсон үзүүлэлт юм.

32. 1932 оны Ла Лигт Реал Мадрид, сүүлийн 18 тоглолтондоо нэг ч ялагдалгүй улирлийг дуусгаж байжээ.

33. Реал Мадрид Сантиаго Бернебау дахь хамгийн анхны ялалтаа Ос Белененсес клубын эсрэг авч байжээ.

34. Одоо 34 нас хүрээд буй Алберто Ривиера нь Реал Мадридын түүхэн дэх хамгийн залуудаа талбайд гарсан тоглогч болсон юм. 1995 оны 6 сард Селто Виго клубын эсрэг 17 нас 114 хоногтойдоо буюу Раулын амжилтаас 10 хоногын өмнө талбайд гарч байжээ. Тэрээр тухайн тоглолтондоо гоол хийж Реал Мадридын түүхэн дэх хамгийн залуудаа гоол хийсэн тоглогч болсон.

35. Сантиаго Бернебау нь 1943-1978 оны хооронд 35 жилийн турш Реал Мадридын ерөнхийлөгчөөр ажилласан ба энэ хугацаандаа 6 удаа АЛ, 16 удаа Ла Лиг, 6 удаа Копа Дел Рей, 1 удаа Интерконтиненталын цомыг тус тус хүртэжээ.

36. Реал Мадридын бүх цаг үеийн гурав дахь мэргэн бууч Сантиллана нь 36 насандаа зодог тайлж байжээ.

37. 1955 оны 9 сарын 8 өдөр Реал Мадрид Серветте клубын эсрэг хамгийн анхны Европын Цомын тоглолтоо хийжээ.

38. 1989-1990 оны улиралд Хюго Санчез 38 гоол оруулж Ла Лигийн нэг улиралд оруулсан гоолын рекорд тогтоосон ба энэхүү рекорд 2010-11 оны улирал хүртэл эвдэгдээгүй.

39. 1965-66 оны хооронд Ференц Пушкаш Реал Мадрид дахь сүүлчийн улиралаа өнгөрүүлсэн юм. Энэ үедээ тэрээр 39 настай байжээ.

40. 2010-2011 оны улиралд Криштиану Роналду нэг улиралд 40 гоол оруулж Хюго Санчезын рекордыг эвдсэн.

41. Яг үнэндээ Роналду 41 гоол хийсэн ба Марка түүний Реал Сосейдадын хаалганд чөлөөт цохилтоос оруулсан гоолыг авто гоол хэмээн тооцож байжээ.

42. Бразил довтлогч Робиньог 2008 онд Манчестер Сити клуб руу 42.5 сая еврогоор явуулсан нь Мадридын хувьд нэг тоглогчоос олсон хамгийн өндөр мөнгө аж.

43. 1956 оны 6 сарын 13 өдөр Европын Цомын финалд Стаде Реймсыг 4:3 харицаатайгаар хожиж Реал Мадрид анхны Европын Цомоо хүртэж байжээ.

44. 2002 оны АЛ-д хийсэн алдарт солгой хөлийн гуядалтаа Зинедин Зидан, Байер Леверкузены хаалганд яг 44 минут 36 секундэд хийжээ.

45. 2002 оны ДАШТ үзүүлсэн гайхалтай тоглолтых нь дараачаар Реал Мадрид түүнийг Интер Миланаас 45 сая еврогоор худалдан авсан.

46. Жозе Моуриньо нь Реал Мадридыг удирдаж буй 46 дахь дасгалжуулагч юм.

47. 1959-1960 оны улиралд Ференц Пушкаш Мадридын төлөө 47 гоол хийж байжээ.

48. Реал Мадриын хамгийн анхны оффис нь Алкалагийн №48 гэх газар байжээ.

49. Раул Гонзалез өөрийн Реал Мадридын төлөө хийсэн хамгийн сүүлчийн гоолоо Реал Зарагозагийн эсрэг 49 дэх минутад хийж байжээ.

50. Реал Мадридын домог Эмилио Бутрагено нь 1980-аад онд өөрийн оролцсон 50 тоглолтондоо 50 дарааллан ялсан байна.

51. Мадрид 1960 онд Пенарол клубыг 5:1 харицаатайгаар хожиж хамгийн анхны клубуудын дэлхийн аврага болж байжээ.

52. 1917 оны 1 сарын 13 өдөр Espana Sportiva сэтгүүл хамгийн анх Реал Мадридын цагаан өмсглийг бүхэлдээ өндөгний цагаанаар хийгддэг бялуутай зүйрлэн Лос Меренгуэс /Los Merengues/ гэж хочлосон байна

53. 2010-11 оны улиралд Криштиану Роналду оролцсон бүх тэмцээнүүдэд нийт 53 гоол хийж Реал Мадридын нэгэн шинэ рекорд эзэмшигч болсон.

54. Мадрид нийт 56 удаа УЕФА-н тэмцээнүүдэд оролцсон 54 удаа хэсгээсээ шалгарч байжээ. Гарч чадаагүй хоёр тохиолдол нь 1977-1978 болон 1996-1997 оны улирал аж.

55. 1955 оны Нэгдүгээр сард Реал Мадрид клуб цэнгэлэх хүрээлэнээ ерөнхийлөгч Сантиаго Бернебаугийн нэрээр нэрлэжээ.

56. Сантиаго Бернебау гэх нэрийг авахаас өмнө цэнгэлдэх Chamartin, the Velodromo de Ciudad Lineal, O'Donnell, Desmontes de Moncloa, La Estrada, Explanada de la Plaza de Toros and Hipodromo гэх нэртэй байжээ.

57. Луйш Фигу Реал Мадридад өнгөрүүлсэн 5 жилийн турш нийт 239 тоглолтонд 57 гоол оруулсан байна. Тэрээр Барселонд 249 тоглолтонд 45 гоол оруулж байжээ.

58. 80 улирал буюу 2534 Ла Лигийн тоглолтын байдлаар Реал Мадрид 58.2%-д нь хождог байна. Бүр тодруулбар 1475 хожиж, 538 хожигдож байжээ.

59. Сантиаго Бернебау 1964 оны финал, 1982 оны ДАШТ шигшээ тоглолт, 1957, 69, 80 болон 2010 оны АЛ-н финалын тоглолтыг тус тус зохион байгуулж байжээ.

60. 2000 онд Луйш Фигу Барселона клубээс Реал Мадрид руу 60 сая еврогоор ирсэн юм. Ингэснээр тэрээр Каталаны багаас Лос Бланкос руу шууд ирсэн 15 дахь тоглогч болсон.

61. 1980 оны Копа Дел Рейн финалд Реал Мадрид өөрсдийн "B" багтайгаа тоглож 6:1-р хожиж байжээ.

62. Месут Өзил Вердер Бременээс ирсэн цагаасаа хойш нийт 4 удаа дугаараа солиод байгаа аж. Хамгийн анх 26 гэсэн дугаартайгаар улирлийн өмнөх нөхөрсөг тоглолтуудад оролцож байсан бол хамгийн анхны дебютээ 19 номертойгоор хийсэн ба Рафаел Ван Дер Ваартыг Тоттенхам руу явсаны дараачаар 23 номерыг өмсөх болсон байна. Харин 2011-12 оны улирал эхлэхэд тэрээр одоогийн №10 номероо эзэмших болсон.

63. 1931-32 оны улиралд хамгийн анхны Ла Лигийн цомоо хүртэж түүний дараагийн улиралд аваргаа хамгаалсанаар Мадрид нь Испаний хөлбөмбөгийн түүхэнд аваргаа хамгаалсан анхны баг болон бичигдсэн байна.

64. 2002 оны 10 сард Роналдо өөрийн дебют тоглолтоо Алавес клубын эсрэг хийсэн юм. Тэрээр 64 дэх минутад сэлгээгээр орж ирсэн ба тухайн тоглолтонд 2 гоол хийж байжээ.

65. Одоогийн ерөнхийлөгч Флорентино Перез нь Реал Мадридын байгуулагдсан өдөрөөс 2 хоногын дараа буюу Олон Улсын Эмэгтэйчүүдийн өдөр 65 насны төрсөн өдрөө тэмдэглээд байна.

66. Реал Мадрид 1966 оны Европын цомыг хүртэхдээ "Еэ-Еэ" баг гэж нэрлүүлэн хүртэж байжээ. Учир нь Реал Мадридын бүрэлдэхүүнд тухайн үеийн Испаний хамгийн шилдэг залуу тоглогчид тоглож байсан ба "Еэ-Еэ" гэх нэрийг алдарт Битлз хамтлагийн She Loves You (yeah yeah yeah) гэх хэсгийг зүйрлүүлэн өгсөн байна. Энэхүү нэрийг өгсөний дараа өнөөх 4 залуучууд нь Марка сэтгүүлд Битлзын хиймэл үсийг өмсөн зургаа даруулж байжээ.

67. 1998 оны АЛ финалд Предраг Миятовичын 67 дахь минутад оруулсан гоолын ачаар Реал Мадрид 32 жил хүлээсэн АЛ цомыг өргөсөн байна.

68. 163 Эл Класикогийн байдлаар Реал Мадрид 68 ялсан ба Барселона 64 ялаад байна.

69. 1969 оны улиралд Амансио Амаро нь ердөө 14 гоол хийж "Пичичи" шагналыг хүртэж байжээ.

70. Фернандо Мориентес нь 2002 оны 2 сард нэг тоглолтонд 5 гоол хийснээр Реал Мадридын түүхэнд нэг тоглолтонд 5 гоол хийсэн сүүлчийн тоглогч болон бичигдээд байна.

71. Раул нь АЛ-н бүх цаг үеийн мэргэн буучын жагсаалтыг 71 гоолтойгоор тэргүүлдэг ба 66 гоолоо Мадридын төлөө хийсэн.

72. Реал Мадрид дараах тэмцээнүүдээс нийт 72 цом хүртэж байжээ. Ла Лиг, Копа Дел Рей, Испаний Суперцом, Европын Цом/АЛ, УЕФА Цом, УЕФА Супер Цом, Интерконтинентал цом.

73. 1959-1960 оны Европын Цомын финалд Эйнтрахт Франкфурт клубтай тоглосон тоглолт 7:3 харицаатай Мадридын давамгайллаар өндөрлөсөн ба энэхүү тоглолт нь хамгийн их гоол орсон шигшээ тоглолт болон бичигдсэн юм.

74. Зинедин Зидан нь 74 сая еврогоор Реал Мадридад ирж байсан ба энэ нь хөлбөмбөгийн түүхэн дэх хоёр дахь үнэтэй наймаа юм.

75. Зизу Ювентус клубд 1996 онд очсон ба энэ нь Ювентус клуб АЛ цом авсны дараах жил байсан юм. Үүнээс хойш Зидан хоёр ч удаа АЛ финалд тоглосон ба хоёр удаа хожигдсон байнаа.

76. Жозе Моуриньогийн үзүүлж буй 76.77% ялалт байгуулж буй амжилт нь өмнө нь дасгалжуулж байсан дасгалжуулагчдаас хамгийн өндөр үзүүлэлт юм.

77. Икер Касийяс нь Галактикогоос үлдсэн цорын ганц тоглогч ба одоо байаа бүрэлдэхүүнээс Ла Лиг, Копа Дел Рей, АЛ, Интерконтиненталын цом, УЕФА Супер Цом, Испаний Супер Цом болон Европ, Дэлхийн аврага болсон цорын ганц тоглогч юм.

78. Хуучин Реал Мадридад тоглож байсан хагас хамгаалаг Гути нь 2007-08 оны улиралд Гути.Хаз /Guti.Haz/ гэх нэртэй тоглож байсаны учир нь Гути гэх нэр ба "Х" үсэг нь түүний овог Хернандез, "А" гэдэг нь түүний хүү Айтор, "3" гэдэг нь түүний охин Зара нарын нэрний эхний үсгүүд байсан аж.

79. 2010 онд Делойтте-н гаргасан судалгааны дүнгээр Реал Мадрид нь 400 сая еврогийн ашиг олсон хамгийн анхны бөгөөд цорын ганц баг болон бичигдсэн байна.

80. 146 удаагийн Мадридын дербид Реал 80 удаа хожиж 35 хожигдож 31 ялагдаад байна.

81. Энэ улирал нь Ла Лигийн 81 дэх улирал ба Реал Мадрид, Барселона, Атлетик Билбао гурав л бүх 81 улиралд тасралтгүй тоглосон багууд юм.

82. 2009 оны 12 сарын 5 өдөр Алмериаг 4:2 харицаатай хожсон тоглолтонд Роналдугийн пеналт Диего Алвесаар хаагдсан ба түүнээс хойш ямар ч хаалгач түүний пеналтийг хааж чадаагүй байна. Одоогийн байдлаар Роналду 21 дарааллан пеналт амжилттай цохиод байгаа ба энэ нь Барселона клубын шилдэг тоглогч Роберт Куманы 25 пеналт дарааллаан амжилттай гүйцэтгэсэн рекордын ард явж байгаа.

83. 1982-1983 оны улиралд Алфредо Ди Стефаногийн удирдлага дор Реал Мадрид "Дэд трибл" хийсэн байна. Тэд Ла Лигт 2-р байранд орж, Копа Дел Рей болон АЛ-н финалд тус тус хожигдосон байна.

84. 1984-85 оны улиралд Мадрид 9 тоглолтонд дарааллан хожигдож байсан нь клубын түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт аж.

85. Улирал эхлээд 25 тойрог өнгөрсөн байгаа ба одоогийн байдлаар Реал нийт 85 гоол хийсэн ба энэ нь дунджаар 3.4 гоол хийдэг гэх үзүүлэлт болж байгаа юм. Хэрэв тэд энэ үзүүлэлтээ бариж чадвал улирлийн төгсгөлд 129 гоол хийсэн байх болно.

86. 217 удаа Барселона клубтэй албан ёсны тоглолт хийгээд байгаа ба Реал Мадрид 86 хожиж, 85 хожигдон, 46 тэнцсэн байгаа. Тэд 364 гоол Барселоны хаалганд хийгээд байгаа ба Каталаны клуб 351 гоол хийгээд байгаа.

87. 1987-88 оны улиралд Реал Мадрид талбай дээрээ хийсэн 19 тоглолтос 18 ялалт байгуулсэн нь клубын нэгэн рекорд ба энэхүү амжилт 2009-10 оны улиралд давтагдсан билээ.

88. Кака энэ улиралд Мадридын төлөө 30 тоглолтонд оролцоод байгаа ба 11 ашигтай дамжуулалт өгсөн нь 2008-09 оны улиралд АС Милан клубд байхдаа хийж байсан хувийн рекордоос нь гурваар бага байгаа.

89. Алфредо Ди Стефано нь 1955-56 оны улиралын Европын Цомын финалд оруулсан гоолоороо Мадридын анхны Европын цомын финалд гоол хийсэн хүн болсон.

90. Шаби Алонсо нь Реал Мадридад ирж байсан хамгийн үнэтэй Испани тоглогч юм. Тэрээр Ливерпүлээс 30 саяаар ирж байсан ба Серхио Рамос түүний өмнө 27 саяаар ирж байжээ.

91. Роналдугийн нэг тоглолтонд 1.09 гоол хийдэг буюу 88 тоглолтонд 96 гоол хийсэн гэх үзүүлэлт нь Мадридын рекорд юм.

92. Жозе Моуриньогийн талбай дээрээ хожигддоггүй гэх цуврал 9 жил 2 сар үргэлжилсэн ба 2011 оны 4 сарын 2 өдөр Спортинг Гиёонд хожигдосоноор энэхүү рекорд зогссон байна.

93. Реал Мадрид нь 1956-1965 оны хооронд нийт талбай дээрээ хийсэн 121 тоглолтонд ялагдалгүй явсан нь клубын рекорд аж.

94. 2009 оны зун Реал Мадрид Криштиану Роналдуг 94 сая еврогоор худалдаж авч хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй наймааг хийсэн.

95. Алфредо Ди Стефано нь Ла Лигийн дараалласан 171 тоглолт буюу 5 жил 148 өдрийн турш тасралтгүй тоглосон нь клубын рекорд болон үлсэн аж.

96. 2009-10 оны улиралд Мануэл Пеллегрини клубын шинэ рекорд болсон 96 оноотойгоор улирлийг дуусгасан юм. Гэвч энэ нь Ла лигийн цомыг хүртэхэд мөн түүнийг ажилдаа үлдэхэд тус болж чадаагүй байна.

97. 1997-98 оны улиралд Реал Мадрид, Ла Лигийн 7 дараалласан тоглолтонд хаалгандаа нэг ч гоол алдаагүй нь клубын рекорд аж.



98. Ференц Пушкаш болон Сантиллана нар нь Копа Дел Рейн тоглолтуудад тус тус 49 гоол хийж байжээ.



99. 1999 оны 9 сард Икер Касийяс өөрийн хамгийн анхны дебют тоглолтоо Бодо Иллгнерээр сэлгэгдэн хийж байжээ.



100. 100 жилийн түүхт ойгоороо Реал Мадрид, Копа Дел Рейн финалыг Сантиаго Бернебаудаа хийсэн ч Депортивод хожигдож байжээ.



101. 1902 оны 5 сарын 13 өдөр Артур Жонсон Мадридын хамгийн анхны гоолыг хийж байжээ. Жэйми Лазкано нь клубын анхны Ла Лигийн гоолыг хийж байсан бол 1000 дахь гоолыг Пахино, 2000 дахийг Генто, 3000 дахийг Хуанито, 4000 дахийг Иван Заморано, 5000 дахийг Гути тус тус хийж байжээ.



102. Хамгийн анхны гоолоосоо хойш Мадрид нь хожигдож байхдаа гоол хийн давамгайлал авсан бүх тоглолтондоо ялаад байна.



103. 2011 оны 9 сарын 24-12 сарын 7 хүртэл Мадрид оролцсон бүх тэмцээнүүдийн нийт 15 тоглолтонд нэг ч ялагдаагүй явсан нь клубын рекорд болон бичигджээ.



104. 1943-1978 оны хооронд Реал Мадридын ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Сантиаго Бернебау Реал Мадридыг удирдан 8 тоглолтонд оролцсон ба 5 хожиж, 3 хожигдож байжээ.

105. Криштиану Роналду Реал Мадридад ирээд өөрийн 100 дахь гоолоо хийхийн тулд 105 тоглолтонд оролцсон.

106. Луйс Моловни нь Реал Мадридыг 4 өөр үед, 4 удаа дасгалжуулж байжээ.

107. 1989-1990 оны улиралд Мадрид нэг улиралд нийт 107 гоол хийсэн нь рекорд үзүүлэлт аж.

108. Алфредо Ди Стефаногийн удирдлага дор Мадрид 108 албан ёсны тоглолтонд оролцсон ба 63 хожиж, 23 тэнцэн, 22 хожигдож байжээ.

109. 1990 оны 11 сараас 1991 оны 3 сарын хооронд Ди Стефано дахин Мадридад ирсэн ба Испаний Суперцомыг хүртэж дасгалжуулагчын хувиар өөрийн цорын ганц цомоо хүртжээ.

110. Реал Мадридын түүхт 100 жилийн ойгоо тэмдэлэх үеэр Реал Мадрид нь Ла Лигийн хүснэгтийг 10 оноогоор тасархай тэргүүлж байгаа ба, сүүлийн 10 Ла Лигийн тоглолтондоо ялаад байгаа төдийгүй Аваргуудын Лигийн 10 дахь цомын төлөө тоглож байна.





Төгстөмөр
CSPORTS TEAM
User avatar
attilla
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1405
Joined: Sat Nov 07, 2009 12:25 am

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby TJ » Sun Mar 11, 2012 12:59 pm

Image
2012.3.11 Fábio Coentrão(1988.3.11)
:birthday
User avatar
TJ
Мадридиста
Мадридиста
 
Posts: 995
Joined: Sun Jun 19, 2011 3:35 am
Location: Mongolia, Ulaanbaatar

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Ganaa » Sun Mar 11, 2012 3:08 pm

TJ wrote:Image
2012.3.11 Fábio Coentrão(1988.3.11)
:birthday

:birthday
Ganaa
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1324
Joined: Sun Dec 11, 2005 10:11 am
Location: Mongolia

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Sathan » Sun Mar 11, 2012 4:50 pm

ингээд л байгаам даа,зузаан байнаа Холбоотойгоо :ногоон:
Классико-д ялж үзэлгүй аварга болвол амтгүй байлгүй дээ...ЧЛ,Лигт таарна гэж үзвэл ядаж 1 нухаж холбооныхоо нэрээ аврах юм бгаа биз дээ :RD
User avatar
Sathan
 
Posts: 2025
Joined: Wed Aug 10, 2011 11:51 pm

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby dallas_fan » Sun Mar 11, 2012 4:59 pm

Sathan wrote:ингээд л байгаам даа,зузаан байнаа Холбоотойгоо :ногоон:
Классико-д ялж үзэлгүй аварга болвол амтгүй байлгүй дээ...ЧЛ,Лигт таарна гэж үзвэл ядаж 1 нухаж холбооныхоо нэрээ аврах юм бгаа биз дээ :RD

8-) баримттай юм хийж бай.худлаа пост оо өсгөж ядсан арга хэрэглээд хөгийн2 юм бичээд яваад байхийн
Los Blancos!!!Los Galacticos!! Hala Madrid!!!!!
dallas_fan
Мадридиста
Мадридиста
 
Posts: 387
Joined: Wed Jul 01, 2009 7:01 am
Location: Рэал Мадрид

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Mr S » Sun Mar 11, 2012 5:16 pm

sanchirb wrote:ЗА ёстой аймар тоглолт болж байндаа сая алонсо яалтчгүй гар хүрчлээ шүү.

Рэф яаг хажууд ни бсан даа.....
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Realist922 » Sun Mar 11, 2012 7:22 pm

хэхэ реал эдгээр үйдэлүүд бол жоохон зүйл шдээ
REAL
User avatar
Realist922
 
Posts: 841
Joined: Sat Aug 13, 2011 9:14 pm
Location: Madrid, Spain

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby TJ » Sun Mar 11, 2012 7:48 pm

Манайхаан Spain La-liga монголд шууд гаргадаг сувагтай болгомоор байвал линк ээр ороод ганцхан Like дараарай https://www.facebook.com/UnivisionMongo ... tif_t=like
User avatar
TJ
Мадридиста
Мадридиста
 
Posts: 995
Joined: Sun Jun 19, 2011 3:35 am
Location: Mongolia, Ulaanbaatar

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Realist » Sun Mar 11, 2012 9:21 pm

Image
Red Eagle

Image
Роналдо ч үнэн хийморлиг залуу шүү, 2 гоол нь бол хөл дээр нь өөрөө ойгоод ирсэндээ.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Билгүүдэй » Sun Mar 11, 2012 10:00 pm

FabregasBarca wrote:Хэхэ би нэг Спайн эр болж үзий :ногоон:

Хэн ч гар хүрээгүй гэж гүрийхгүй байгаа биз дээ.
Сайхан байна уу? Ингэж нэг нэгнээ хэмлэж суух? Мундаг юм. Сайн ч юм. Баяр хүргэе!!! Наад зантайгаа Сатаныгаа хөтлөөд хол яваарай
facebook.com/SportWindowLeague
twitter.com/SportWindowNGO
instagram.com/SportWindowNGO
User avatar
Билгүүдэй
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3106
Joined: Mon Mar 01, 2010 5:19 pm
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron