by Мэргэн » Mon Mar 05, 2012 2:32 pm
Крис Бошгүй дээр нь Вэйд нь карьертаа 2 дахь удаагаа 6 алдаа гаргаж талбайг чөлөөлсөн Миами Стэплс центрт Кобигийн 33 оноо, Меттагийн олон талт тоглолтын эсрэг олигтой эсэргүүцэл үзүүлж чадалгүй байсаар хожигдлоо.
“Коби үр дүнтэй тоглолтоо үргэлжлүүлсээр байна. Тэр талбай дээр зөвхөн довтолгоонд идэвхтэй байгаагүй, хамгаалалт нь ч бас гайхалтай байлаа” Майк Браун.
Бүх оддын тоглолтын үеэр Коби дээр бүдүүлэг алдаа гарган хамрыг нь хугалсан Вэйдийн ухаан санаа, бие нь хаана яваад байгаа юм гэмээр л тоглосон. Тэрээр 17 довтолж, долоог нь л оновчтой болгож, 5 удаа бөмбөгөө алдаж, дээр нь тоглолт дуусахад 5:14 минут үлдсэн баг нь 79:72 харьцаатай хожигдож байхад 6 дахь алдаагаа гарган тоглолтыг чөлөөлсөн. Өнөөдөр түүний хувьд хар дарсан өдөр нь байлаа. 258 тоглолтын дараа анх удаа талбайг чөлөөлсөн бол багийнхаа 89 тоглолт дараалан тоглогч нь алдааны улмаас тоглолтыг чөлөөлөөгүй байсан НБА дахь хамгийн урт цувралыг нь зогсоолоо. 4 дүгээр үед ганцаараа 4 алдаа авсан бөгөөд үлдсэн тоглолтыг толгойгоо алчуураар бүтээн сэлгээний суудлаас үзсэн.
Коби хамраа хугалж маск зүүдэг болсноосоо хойш 3 тоглолт дараалан 31, 38, 33 оноо аваад байна. Тэрээр эхний 5 довтолгоогоо амжилттай болгож, улмаар Миамигийн 4 өөр хамгаалагчийн эсрэг 8-10 довтолж 18 оноотойгоор эхний үеэ дуусгасан. Миамитай тоглосон өмнөх 3 тоглолтондоо 37 хувьтай шидсэн бол өнөөдөр 60,8%. Түүнээс гадна Метта өнөөдөр улирлын хамгийн сайн тоглолтуудынхаа нэгийг гаргасан. Сакраментотой тоглоход 15 оноо авсан бол өнөөдөр 17 оноо, 7 самбар, улирлын хамгийн их 4 бөмбөг таслалт. Түүний хувьд 5,3 оноо дунджилж байна.
Эмээ нь нас барсан шалтгаанаар 7 удаагийн бүх одод Бош 3 дахь тоглолтоо өнжөөд байна. Споелстра түүний оронд Хаслемийг гараанд гаргасан ч 2009 оны ПО-оос хойш анх удаа гараанд гарч байгаа тэрээр 20 минут тоглохдоо бүх 5 шидэлтээ алдсан. Бусад том залуус нь ч олигтой байгаагүй, Жоел Антони 7 оноо авсан бол Ж.Ховард мөн л бүх 5 шидэлтээ алдаж торгуулийн шугамнаас 3 оноо авсан.
Магадгүй Баттиерийг анхнаас нь гараанд гаргах хэрэгтэй байсан байх. Спеолстра ч үүнийг мэдэрсэн шиг түүнийг 2 дугаар хагасаас гараанд гаргасан бөгөөд Баттиер ч эрч хүчтэй байж Газолийн довтолгоонд нэлээн түвэг учруулж чадсан. Баттиер 3 дугаар үед 5 оноо, 2 о.д, нэг бөмбөг таслалт, нэг самбар авч баг нь 14 оноо нөхөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн.
Споелстра Баттиерийг гараанд гаргаагүйгээс гадна дахиад нэг алдаа гаргасан нь рүүкий тоглогч Глэднессийг тоглуулаагүй явдал юм. Рүүкий залуу 7 фут өндөртэй Байнум, Газоль нарын эсрэг 39 настай Ж.Ховардаас илүү арай тоглох байсан байх магадлалтай.
Байнум, Газоль нар хэдий өндөр ч хамгаалалтын самбар дахь хянамгай тоглолтоо үзүүлж чадаагүй. Миами 18 довтолгооны самбар авсан нь улирлын хамгийн их нь. Майк Брауны хувьд өнөөдөр улирлын 4 дэх техникийн алдаагаа авсан.
“Бид хэвийн үеийнх шигээ идэвхитэй тоглолтоо гаргаж чадаагүй. Харин тэднийг бол магтах хэрэгтэй, тэдний хамгаалалт сайн байсан, өндрөө ашиглаж биднийг бут цохисон.” Споелстра
Манайх өнөөдөр хожсоноор талбай дээрээ 8 дараалан хожоод байна, нийтдээ 17 хожиж 2 л хожигдсон.