Oliver NEUVILLE
Ердөө 171 метр өндөр ч Нойвилл довтлогчийн байранд хувьсгал хийж чадсан юм. Тэрээр талбайн гүн рүү орж хамгаалалтанд тусладаг байсан нь тухайн үед төдий л дэлгэрээгүй зүйл байв. Тэр улирал лигтээ 12 гоол ЧЛ-т 8 гоол оруулсан. Нойвилл 2004 онд багаа орхисон бөгөөд дараагийн 6 улирлыг Гладбахт өнгөөрсөн. Карээрынхаа сүүлийн нэг жилийг 2-р лигийн Арминиа Бийлэфэлд багт тоглон өнгөрсөн зун хөлбөмбөгөөс зодог тайлсан. Шигшээ багийнхаа хамт 2002, 2006 оны Дэлхийн аварга, Евро 2008-д оролцож байсан. Хэсэг хугацаанд Гладбахийн хүүхдийн багт ажиллаж байгаад одоо Бундэслигийн дасгалжуулагчийн эрх авахаар суралцаж байгаа.
Тоглож чадаагүй болон гол сэлгээний тоглогчидDimitar BERBATOV
(on for Brdaric, 39')
Тоглолтын од болсон Бэрбатов улирлын эхэнд Лэвэркүзэнд ирсэн бөгөөд тухайн улирал маш сайн тоглосон. Финалын тоглолтын гараанд багтаагүй боловч 39 дэхь минутанд Брдаричаар сэлгэгдэж орсон. Лэвэркүзэнд 4 жилийг өнгөрөөсний эцэст Тоттэнхэмд очин 3 жилийн дараа МанЮ-д очсон. Англид очсоноос хойш 2 удаа лигийн аварга болон 2008-2009 оны улиралд дахин ЧЛ-н финалд тоглосон боловч баг нь Барсад хожигдсон.
Ulf KIRSTEN
(on for Sebascen, 65')
2002 он Кирстэнийн карээрийн хувьд сүүлийн жил байв. 36 настай ахмад тоглогч тоглолт дуусахаас 25 минутын өмнө орж ирсэн боловч багтаа тус хүргэж чадаагүй. Жилийн дараа Бундэслигт Лэвэркүзэнийн төлөө 350 тоглолт 182 гоолтойгоор зодог тайлав. Зодог тайлсныхаа дараа өөрийнхөө нэрээр сан нээж өөрийн төрсөн Дрэздэн хавийн тамирчдыг нээн хөгжүүлэх ажил хийж эхэлсэн юм. Мөн Лэвэркүзэнийн туслах дасгалжуулагч, 2-р багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан. Харин одоо зүүн Германын хөлбөмбөгийн клубуудыг дэмжих чиглэлээр ажилладаг.
Jens NOWOTNY
(injured)
Гол тоглогчдын нэг багийн ахлагч Йенс Новотны өвдгөндөө бэртэл авсанын улмаас финалын тоглолтыг өнжсөн. Тэрээр 2006 он хүртэл багтаа хүчин зүтгэж байгаад эрүүл мэндийн болон цалингийн талаарх асуудлаас болж багаасаа явахаар болсон. Гэрээгээ дууссанын дараа Динамо Загрэбт ирсэн боловч биеийн байдлаас болж 33 настайдаа зодог тайлсан. Тэрээр одоо Insoccer-т хөлбөмбөгчдын агэнтаар ажилладаг.
Ze ROBERTO
(suspended)
2001-2002 оны улирлын хамгийн гол тоглогчдын нэг Зэ Робэрто торгуулийн улмаас финалын тоглолтонд оролцож чадаагүй. Баллакын хамт ирэх улирал нь Байерн руу шилжсэн. Мөн л хоёулаа 2006 онд багаа орхисон бөгөөд Зэ Робэртогийн хувьд шинэ дасгалжуулагч Фэликс Магат ирсэнээр нутгийнхаа Сантос багт очсон. Жилийн дараа Магат явсанаар эргэн ирсэн бөгөөд 4 улирлыг Байерн болон Хамбургт өнгөрөөсөн. Өнгөрсөн зун тэрээр Катарын багт очсон боловч энэ 1 сард гэрээгээ цуцалсан. Одоогоор ямар нэгэн клубт тоглоогүй, хэдий 38 нас хүрсэн ч хөлбөмбөгийн кареераа цааш үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа талаараа ярьсан