INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

NBA, FIBA, WNBA, NCAA гэх мэт..

Moderator: Сагсан бөмбөг модууд

Postby Жавхлан » Fri Mar 30, 2007 8:57 pm

Image

NBA-гийн дасгалжуулагчдын дунд Ларри Браун ариун хутагт гэсэн vг. Ф.Жексон, П.Райлигаас єгсvvлээд хэн ч тvvний тухай таагvй vг унагахгvй. Тоглолтын ємнєх бэлтгэлийн vеэр эсрэг багийн тоглогчид ирж мэнд усаа мэднэ, харин тоглолтын дараа «Детройт»-ын хувцас солих єрєєгєєр орж заавал салах ёс гvйцэтгэнэ.
АНУ-ын шигшээ багийг удирдаад сайн амжилт vзvvлж чадаагvй нь ч тvvний нэр хvндийг унагасангvй. Хэдий тvvнийг олимпийн наадамд анх удаа ялагдсан «Dream Team»-ын дасгалжуулагч гэж олон хvн буруушааж болох юм. Гэвч эх орондоо тэрбээр юун тvрvvнд аварга багийн «босс» билээ.


Тvvний мєрєєдлийн баг «Детройт»

-«Сан Антонио», «Индиана, «Филадельфи» багийн хамтаар та ємнє нь олон удаа аварга цолд ойрхон байсан. Гэсэн ч дєнгєж єнгєрсєн жил л аваргаллаа.
-Би хэзээ ч аваргалах хvслээр єєрийгєє зовоож байгаагvй. Миний цорын ганц зорилго бол удирдаж буй багаа бvх хvч чадлаа дайчлан тоглож сургах. Энэ л надад чухал. Гэхдээ «Детройт»-ын байгуулсан ялалт мэдээж онцгой л доо. Нэгдvгээрт, NBA-д ажиллах явцдаа би огт аваргалж байгаагvй. Хоёрт, «Детройт» яг миний хvссэнээр багийн тоглолт vзvvлж, сайн хамгаалсны ачаар аваргалсан. Дасгалжуулагчийн хувьд би яг ийм л багийг мєрєєдєж байлаа.

-Гол тоглогчдын ганцаарчилсан, хувийн тоглолт дээр тулгуурладаг байсан «Филадельфи»-г удирдаж байхдаа аваргалсан бол та яах вэ? Эхнийх нь vv эвэл, «Детройт»-той аваргалсан нь vнэ цэнэтэй юу?
-«Филли»-г хувийн тоглолттой баг байсан гэж хэлмээргvй байна. Ердєє л тоглолтын vр дvнг єєрчилж чадах ганц тоглогч байсан хэрэг. «Филадельфи» сайн хамгаалж, самбарын дор ширvvн тэмцэлддэг байсан ч довтолгоонд ганцхан Айверсоноор дамжин тоглох ёстой байлаа. Тvvнийг их олон шидэлт хийнэ гэдгийг бvгд мэддэг байсан. Би тоглогчдоо хувиа бодсон vзлээс аль болох ангид байлгахыг хичээдэг. Гэсэн ч багийн спортод зарим тоглогч бусдаас илvv чаддаг зvйлээ талбай дээр хийх л ёстой. Америкчууд шигшээ багаа мартах ёсгvй

-Хэрэв та ийм vзэл бодолтой юм бол дан оддоос бvрдсэн «Dream Team»-ийг удирдах нь ямархуу байсан бэ?
-АНУ-ын шигшээ багийн Афинд vзvvлсэн амжилтад зарим шалтгаан нєлєєлсєн. Грекийг зорьсон багт бэлтгэл хийх олигтой хугацаа байгаагvй. Харин 2003 онд Пуэрто Рикод олимпийн эрхийн тєлєє тоглосон баг маань Афинд алтан медаль хvртэх байсан болов уу. Афинд манай багт олон залуу тоглогчид байсан. Тоглолтгvй, бэлтгэлгvй, хамтдаа хэдхэн бэлтгэл хийсэн баг. Дээр нь дадаж сураагvй дvрмээр тоглосон. NBA-д бараг хориотой бvсийн хамгаалалтыг эсрэг багууд маань хэрэглэж байлаа. Мєн тоглолт бага хугацаагаар явагддаг, єрсєлдєгчид маань хамтдаа олон жил тоглосон байсныг дурдах хэрэгтэй. Жишээ нь Латвийн шигшээ баг Сиднейд тоглосон бvрэлдэхvvнээ бараг тэр чигээр нь Грект авчирсан. Манай тоглогчид харин бvгд «шинэжавууд» байлаа. Хоорондоо ойлголцож тоглохын тулд тэдэнд мэдээж хугацаа шаардлагатай байсан юм. Европчуудын сайн ойлгосон зvйлийг манайх тийм ч олон хvн мэддэггvй. Сvvлийн жилvvдэд сагсан бємбєгийн хєгжлийн тvвшин дэлхий даяар эрс єссєн. Америкчууд биеэ тоогоод шилдэг багаа явуулсангvй, муу тоглолоо гэж бvгд ярьцгаах юм. Гэвч манай єрсєлдєгчдийн амжилтыг єєлєх хэрэггvй юм шvv. Єнєєдєр Литва шиг жижиг улс нэг, хоёр тєдийгvй маш олон шилдэг тоглогчдыг тєрvvлээд байна. Учир нь тэд сагсан бємбєгт дуртай, шигшээ багтаа тоглох нь нэр хvндийн хэрэг гэж vздэг тоглогчидтой. Харин ийм vзэл америкчуудад байхгvй нь харамсалтай.

-Тэгэхээр олон улсын тэмцээний ач холбогдлыг буруу vнэлсэнд АНУ-ын багийн бvтэлгvйтэл оршиж байгаа хэрэг vv?
-Яг vнэн. Аргентин, Хятад, Итали, Латвичууд шигшээ багтаа зориулж тусгайлан бэлтгэл хийх хуваарь, цаг гаргадаг. Бид ийм зvйл хийдэггvйгээс олимпийн наадам, ДАШТ-д хамтач тоглолтгvй, шилдэг бvрэлдэхvvнгvй баг илгээх хэрэг гардаг юм. Шигшээ багаа мартаж буй нь америкчуудын гаргаж буй их том алдаа. Афины олимпийн ємнє бид 20 бэлтгэл хийсэн бол Хятадууд 80 бэлтгэл хийсэн. Энд хамтдаа олон жил тоглож буй Аргентиний шигшээг ч дурдсангvй.

-Тэгээд яах билээ?
-АНУ-ын шигшээ багт шилдгvvд л тоглох ёстой. Vгvй бол бид алтан медаль олж харахгvй. Би кабелийн телевизээр Европын багуудын тоглолтыг байнга vздэг учир тэндхийн клуб, шигшээ багууд ямар их єсч хєгжсєнийг, хичнээн олон сайн тоглогчид байдгийг мэднэ. Жишээ нь яг одоо дэлхийн шилдэг сагсан бємбєгч бол америк бус герман тоглогч гэдгийг нотолж чадна шvv.

-Та Д.Новицкийг хэлж байна уу?
-Тийм.

30 секундын довтолгоо нь илvv

-FIBA-гийн ямар нэг дvрмийг NBA-д хэрэглэе гэсэн бодол танд байдаг уу?
-Дэлхийд сагсан бємбєгийг гурван єєр, NBA, NCAA, FIBA-гийн дvрмээр тоглож буй нь огт таалагддаггvй. Энэ бол шал **н** зvйл. Эднийг нэгтгэх хэрэгтэй, тэр тусмаа FIBA-гаас авах юм бидэнд бий. Жишээ нь бид бvсийн хамгаалалтыг хориглосон элдэв заалтаа хасах хэрэгтэй. Мєн саяхныг хvртэл Европт хэрэглэж байсан довтолгоонд 30 секунд зарцуулдаг дvрэм надад тун зvйтэй юм шиг санагддаг. Довтолгоог 24 секундэд багтаан гvйцэтгэх нь ямар ч бэлтгэлгvй шидэлт л олширно гэсэн vг. Нєгєє талаар гурван онооны шугам NBA-гийнх шиг (Европт 7 м бус 6.25 м байдаг) байсан нь дээр. Ингэснээр улам нээлттэй тоглолт гарна. Харин тоглолтын хугацаа 48 бус 40 минут байвал дээр.

-Тактикийн хувьд?
-Энд бvх зvйлээс дvрмээс л хамаарна. Харин залуучуудын сургалтын системийг Европоос авч ашиглавал зvйтэй гэж боддог. Манай ихэнх залуус шууд дунд сургуулийн ширээнээс, их сургуульд дєрвєн жил суралцагсдаас хавьгvй бага бэлтгэлтэйгээр NBA-д орж ирдэг. Тэр ч бvv хэл бид Европоос тоглогчдыг «ногооноор» нь авчирч байна. Vvний тод жишээ бол манай «Детройт»-ын Д.Миличич. Хэрэв энэ залуу энд ирэхээсээ ємнє Европт 2-3 жил тоглочихсон бол шууд л NBA-гийн од болох байлаа. Гэтэл тэр одоо хоёр дахь жилдээ нєєцийн суудалд сууж байна. Ер нь Европ, АНУ-ын хооронд сагсан бємбєгчид солилцох нэгдмэл систем бий болговол зvгээр байгаа юм.

-Та сагсан бємбєгчийн хувиар олимпийн аварга болж, дасгалжуулагчийн хувиар NBA, NCAA-д аваргалсан. Цааш хєдєлмєрлєхєд тань юу хєшvvрэг болж байна вэ?
-Сагсан бємбєгт ач тусаа єгєхийг л би хичээж байгаа юм шvv дээ. Цаашид хэдэн жил ажиллахаа мэдэхгvй байна. Эцсийн эцэст би удахгvй 65 нас хvрнэ, дээр нь эхнэр, хоёр хvvхэдтэй. Гэвч. . би ажилдаа тун дуртай. Миний амьдралд ач тусаа єгснийх нь тєлєє энэ спортод би яаж талархахаа ч мэдэхгvй байна. Магадгvй гэр бvлээрээ Европт очиж, тэнд юу хийж болохыг сонирхож болох л юм.

Орчуулсан Н.ЭНХ
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Fri Mar 30, 2007 9:09 pm

Баахан эрээлжилсэн юм тавьж нvдийг чинь євтгєсєн бол уучлаарай :mrgreen: Энд тэндээс хэдэн юм ухаж олоод тэрийгээ ганцаараа уншиж байхаар гээд бусаддаа vзvvлэх гээд тавьсан минь энэ. Тэгээд санаа оноогоо бичээрэй.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Fri Mar 30, 2007 10:14 pm

Image

Michael Jordan бол мэргэжлийн сагсан бөмбөг тоглогчдын амьд домог билээ. Түүний нэр дэлхийн хамгийн алдартай хүмүүсийн тоонд зүй ёсоор ордог билээ. Гэвч тэрхүү агуу хүн хэрхэн тийм алдартай өрсөлдөгч болж чадсан гэдэг нь их сонирхолтой билээ. Одоо бид та бүхэнд алдарт сагсчины хувийн амьдрал, хайрладаг тоглоом, аавынх нь аллага болоод бусад олон зүйлийн тухай ярилцсаныг орчуулан хүргэж байна.

Бараг сүүлийн 20 жилийн турш Michael Jordan-ыг сая сая фэнүүд нь хайрлан хүндэлж явдаг. Тэрээр нийтээ 6 NBA-гийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийн "Chicago Bulls" багаа ахлан оролцсон билээ. Үүгээр тэрээр дахин давтагдашгүй нэгэн болж чадсан юм. Тэрээр энэ бүх тухайдаа өөрийн шинэ "Driven from Within" номондоо бичсэн аж. Дашрамд дурьдахад энэ бол түүний сагсан бөмбөгөө орхисноос хойших анхны бүрэн хэмжээний ярилцлага юм. Ярилцлагын үеэр тэрээр заримдаа их урам зоригтой, мөн зарим үед маш их сэтгэл нь өвдөж байгаа нь илт харагдаж байжээ.

Одоо үед Michael Jordan гэдэг түүний зөвхөн нэр биш. Энэ нэр бол зөөлөн ундаанаас зууш, түргэн хоолноос дотуур хувцас хүртэл бүх зүйлийн рекламны гарчиг, өнгө төрх болсон билээ. Агуу аварга энэ бүх зар сурталчилгаанаас тэрээр жилд нийтдээ 35 сая долларын орлого олдог юм. Мөн тэрээр дөрвөн ном бичсэн бөгөөд өөрийн нэрийн хувцасны брэнд гаргах, Nike-тай хамтран ажиллах гээд өчнөөн их ажилтай байгаа юм.


Бид бүхэн таныг сагсан бөмбөгөө орхиж, тэтгэвэрт гарсаныг чинь мэднэ. Та өөрийнхөө амьдралыг буцаан олж авахыг хичээж байгаа юм байна. Та хэнээс энэ бүхнийг буцааж авах гэж?

-Олон нийтээс. Тэгэхээр та бүхэн намайг эдгээр жилүүдэд олны нүдэнд дээр амьдарч байсныг мэднэ. Чамайг гадагш гарах үед хүмүүс уулзаж, танилцахыг хүсэж, гарын үсэг зуруулах гээд л. Энэ бүхнээс би холдож байна. Энэ бол миний цаг хугацаа. Бусад хүмүүсийх биш гэж л би хэлмээр байна.

Та одоо ч гэсэн спортын талбайдаа ниссээр байна уу?

-Тэгэхээр бид бүгдээрээ нисдэг. Нэг л газраас хөндийрвөл тэгээд л нисэж эхэлдэг. Харин зарим нэгэн нь бусдаасаа илүү өндөрт, удаан нисдэг гэхүү дээ. Би одоо "Michael Jordan Senior Flight School" сургуульдаа ажиллаж байна. Энд сагсан бөмбөгт хайртай залуучууд цуглаж миний туршлага, тоглолт, арга барил зэргээс суралцдаг. Ганц сагсан бөмбөг гэлтгүй амьдралын тухай туршлагаа ч бас хуваалцаж байгаа юм.

Хувийн амьдралын тухайд, эцэг эх байна гэдэг?

-Эцэг эх байна гэдэг хүүхдүүддээ өөрийгөө таниулж мэдүүлнэ гэсэн үг юм. Миний том хүү өөрийгөө хоёр дахь Michael Jordan болох ёстой гэж бодож явдаг. Харин эхнэр бид хоёр түүнийг энэ бодлоос нь холдуулахыг хичээж "Хүү минь. Чи зүгээр л хийх дуртай зүйлээ хийж. Michael Jordan ганцхан л байх ёстой гэж хэлдэг."

Шинэхэн номынхоо тухайд?

-Би номондоо гэр бүлийнхнийхээ харилцаа, өрсөлдөх чадвар хаанаас гарч ирсэн тухай бичсэн. Манай гэр бүлийнхэн хэзээ ч намайг амжилтанд хүрнэ гэж итгэж байгаагүй. Энэ л намайг ялалтыг хүсхэд чангалж, зоригжуулж өгдөг байсан. Би тийм эмзэг нэгэн биш л дээ. Зөвхөн сагсан бөмбөгт их хайртай, тоглох дуртай л нэгэн. Гэр бүлийнхэний минь төдийгүй би өөрөө ч мэргэжлийн тоглогч болно гэдэгтээ итгэж байсангүй. Гэтэл энэ бүхэн 1982 онд North Carolina-гийн их сургуульд байх үедээ NCAA-гийн аваргын тоглолтонд сүүлчийн секундэд хожлын голь хийхэд маань өөрчлөгдсөн дөө.

Ажлын өдрүүдэд юу хийдэг вэ?

-Ажлын өдрүүдийн ердөө л хоёр өдрийг албан тасалгаандаа өнгөрүүлж, ихэнхдээ л хандивын үйл ажиллагаа, уулзалтуудад оролцдог. Мөн гольфийн дамжаанд явж байгаа, сүүлийн үед миний хамгийн их сонирхоод байгаа спорт гэхүү дээ.

Та 1993 онд мэргэжлийн сагсан бөмбөгөөс тэтгэвэртээ гараад "Chicago White Sox"-д бэйсбол тоглохоор шийдсэн. Төдийлөн амжилт үзүүлээгүй, тиймээс ч олон нийт бэйсбол таны хувьд алдаатай сонголт байлаа хэмээн дүгнэсэн?

-Би тэгж боддоггүй. Би өөрийгөө мэдээж Babe Ruth, Barry Bonds ч юмуу өөр бусад нэгэн шиг тоглоно гэж бодож байгаагүй. Зөвхөн тэрхүү тоглоомыг ойлгохыг, чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэхийг л хүсэж байсан.

Ойрын үед таны сонирхол ямар спорт дээр төвлөрөөд байна?

-Би мотоциклийн уралдаан их сонирхож байна. Нэг багийг спонсорлож байгаа. Цагт 150 милийн хурдтай давхина гэдэг жаахан аюултай боловч үнэхээр сайхан байдаг.

-Танд мөрийтэй тоглоомд хутгалдаж байсан үе байсан. Тэр үеийн тухайд эргээд бодоход?

"Би өөрийгөө мөрийтэй тоглоом гэдэг зүйлд хутгаж байсан. Маш их мөнгөө алдаж байлаа. Гоомой хэрэг байсан. Сүүлдээ энэ нь надад маш их дарамттай байсан юм. Гэхдээ би хэзээ ч амьдрал, гэр бүлээрээ дэнчин явж явсангүй." гэжээ.

Эцэг тань 1993 онд харамсалтайгаар амь насаа алдсан. Хүн бүр түүнийг таны хамгийн итгэлтэй дасгалжуулагч, итгэлтэй хүн чинь байсаныг мэднэ?

-Аав минь нас барсан. Энэ нь бол хамгийн харамсалтай зүйл, үүнийг хэн нэгэн гараараа үйлдсэн гэдэг миний хувьд хүлээж авахад маш хэцүү явдал байсан. Миний аав надтай 32 жил хамт байж, намайг сургаж байсан. Та мэднэ дээ, хүүхэд нь эцэгтэйгээ ийм ойр дотно байж, эцэг эхийнхээ нөлөөн доор хүмүүжиж чадна гэдэг одоогийн нийгэмд бараг байхгүй болсон. Гэвч надад тийм азтай хувь тавилан байсан.

Эцэг эхийнхээ тухайд?

-Миний ээж Delores болоод аав маань маш ажилсаг, сайхан сэтгэлтэй, журамтай хүмүүс байсан. Тийм учраас надад агуу үлгэр дууриал болдог байлаа.

Яагаад Jordan улс төр, нийгмийн амьдралын тухай ярьдаггүй вэ. Бусад Mohammad Ali, Arthur Ashe, Jackie Robinson нар энэ тухай их ярьдаг шүү дээ?

-Бүх л зүйлд оролцож явна гэдэг бол маш хэцүү үүрэг. Миний ажил сагсан бөмбөг тоглох байсан. Би сагсан бөмбөг үзэх дуртай хүн бүрт сагсан бөмбөг тоглон харуулж чадна. Магадгүй зарим хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх. Гэвч дахин хэлэхэд би тэр хүн бүрийн надаар хийлгэхийг хүсэж буй зүйлүүдийг гүйцэлдүүлэн амьдарч чадахгүй.

Одоо эргээд нэг сагсан бөмбөгийн ертөнцийг харахад?

-Улсын сагсны багт, сагсан бөмбөгийн ертөнцөд маш олон залуухан тоглогчид нэмэгджээ. Мөн зарим нь сагсан бөмбөгт бүдүүлэг зүйлийг авчирч байна. Энэ нь маш муу зүйл.

Та 43 настайдаа NBA-д сагсан бөмбөг тоглож чадах уу?

-Мэдээж, хэдийгээр бие мах бодь маань чадахгүй байсан ч сэтгэл зүрх минь "Би тоглож чадна. Би одоо ч гэсэн NBA-д тоглож буй ихэнх тамирчдаас илүү тоглож чадна." гэж надад хэлж байна. Би сагсан бөмбөгөөс бүр мөсөн холдоогүй бөгөөд удахгүй NBA-гийн багтай эзэмшдэг болно гэж найдаж байна.

Орчуулсан Н.Урнаа /Banjig.Net/
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Nomer 7 » Fri Mar 30, 2007 10:55 pm

Гайхалтай.Жавхаадаа. :-D
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Жавхлан » Sat Mar 31, 2007 4:28 am

12-р нvvрэнд бичлэгvvдйин зарим хэсэг нь байгаа шvv. Урт бичлэг тавьсан болохоор зарим нь тэнд vлдчихжээ. :D
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby RBK » Tue Apr 03, 2007 6:45 pm

[align=left]Love[/align][align=right]Love[/align]
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Postby kayo » Thu Apr 05, 2007 11:13 am

Javhaa goyo goyo yom oruuljee,neg zavaaraa sain unshinaa
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby Nomer 7 » Sat Apr 07, 2007 1:32 pm

За єнєєдєр Даллас хожигдол хvлээлээ.Харин Денвэр хожил авч их баяртай бгаа харагданлээ. Мелo хvv сайн тоглосон доо.Харин Айверсєн тааруу гэж хэлмээр бна даа. 71-75 аар Пепси центертээ буулгаж авлаа.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Жавхлан » Sat Apr 07, 2007 4:04 pm

Далласыг Дэнвэр сайн хамгаалжээ. Энэ сайхан довтолгоотой багийг дєнгєж 71-xэн оноо авхуyлна гэдэг бол гайхалтай. Гэхдээ энэ хожигдолд Ховард тоглоогvй гэмтcэн нь тодорхой хэмжээгээр нєлєєлсєн байх. Ямар ч гэсэн тэд Чикагогийн амжилтыг эвдэж чадахгvй боллоо.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Nomer 7 » Sun Apr 08, 2007 2:31 pm

Чигагог-н амжилтыг эвдэх баг гарахгvй байх гэж бодож бна аа. :smile:
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Жавхлан » Sun Apr 08, 2007 5:16 pm

Энэ жил Даллас нилээн дєхлєє. Ноднин Дэтрoйт бас их боломжтой байсан, даанч улиралын тєгсгєлийг жоохон тааруу хийчихсэн. Ингээд хараад байхад тэр амжилтыг эвдчих баг ойрын veд гарахгvй л юм шиг байна. Олон багууд жигд сайн тоглож байхад хэцvv байх л даа.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby tevez » Tue Apr 17, 2007 4:58 am

west iin 7 8 9 d baigaa baguud alaltsaj bainaa warriors sain bainaa La giin 2r bag multarchih vii dee...
tevez
 
Posts: 108
Joined: Thu Aug 31, 2006 2:50 pm
Location: U.S.A...

Postby Tsomoo » Tue Apr 17, 2007 6:45 pm

Los Angeles Lakersiinhan Playofft orsoldoh erhee avchihlaa.......Odoo harin 8r bairiin toloo Warriors & Clippersiinhen orsoldoj baina.......Gehdee Warriorsiinhan 1 hojiloor ilyy yavaa........Odoo ted Dallastai 81deh togloltoo hiih bol......Clippers Sunsiin esreg tulah yum baina!!!!
Сан Антониогын Давируулууд урагшаа!!!
User avatar
Tsomoo
 
Posts: 94
Joined: Thu May 25, 2006 8:30 pm
Location: аt&t

Postby Tsomoo » Wed Apr 18, 2007 3:53 pm

81 deh togloltondoo Warriors & Clipperscuud hyndhen uchiraanuud boloh Mavericks & Sunschuudiig buulgaj avlaa......Odoo Warriors 41 hojil 40 hojigdoltoi bgaa bol, Clipperscuud 40 hojil 41 hojigdoltoi yavj baina.....Ingeed ulirliinhaa suuliin togloltiig hir hiihees bukh zuil shaltgaalah bolloo.....
Сан Антониогын Давируулууд урагшаа!!!
User avatar
Tsomoo
 
Posts: 94
Joined: Thu May 25, 2006 8:30 pm
Location: аt&t

Postby kayo » Wed Apr 18, 2007 5:23 pm

Warriors l garaasai,Clippers garval Dallasd archuulaa l unguruh baihaa,unuudur hugshin Sam hurtel togloj baigaa haragdsan,play-offd orchimoor l baigaa baih l daa
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby Chinbaa » Thu Apr 19, 2007 7:53 pm

Zia husen huleej baisan Warriors garlaa... Odoo ch Dallas-g sandargana daa....
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1569
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Postby Nomer 10 » Fri Apr 20, 2007 5:57 am

Шилдгийн шилдэг бичлэгүүд гээд Алдрын танхим дотор байдаг. Тийш ормоор бичлэгүүдийг админуудын хэн нэгэнд пм-дэж мэдэгдэж байгаарай, залуус аа. Би гэхэд л Хөлбөмбөг дотор өнжөөд заримдаа хаана ямар сайхан бичлэгүүд орж байгааг мэдэхгүй өнжих гээд байх юм.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Жавхлан » Sun Apr 22, 2007 12:04 am

10 ер нь сагс бараг сонирходоггvй байх. Одко, Хосоо 2 харин нилээн дуртай юм шиг байна лээ. Зав гарвал 10-аа нэг сагсны тойм бичээч :D
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Nomer 10 » Sun Apr 22, 2007 8:07 pm

Уг нь ч сагст дуртай л даа. Бусад монголчуудын адилаар Жордан Баркли 2-ын агуу тулааныг эхэлж үзсэнээр гайхамшигт НБА-тэй танилцаж байлаа. 90-ээд оны сүүл үеийн сагсаар бол муугүй ярьчихна. Одоо ч худлаа доо, танихгүй тоглогчид маш их. Тойм бичнэ гэж бодож байгаа, яваандаа :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Sun Apr 22, 2007 8:10 pm

Уг нь ч сагст дуртай л даа. Бусад монголчуудын адилаар Жордан Баркли 2-ын агуу тулааныг эхэлж үзсэнээр гайхамшигт НБА-тэй танилцаж байлаа. 90-ээд оны сүүл үеийн сагсаар бол муугүй ярьчихна. Одоо ч худлаа доо, танихгүй тоглогчид маш их. Тойм бичнэ гэж бодож байгаа, яваандаа :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 7 » Sun Apr 22, 2007 11:45 pm

хэхэхэ.10 аас их юм хvлээж бна шvv. айн.Би ч НБА бол чадахгvй юм бна лээ. МБА гаа чадахгvй байхад.хэхэхэ. :mrgreen:
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Жавхлан » Sun Apr 22, 2007 11:56 pm

Тэгвэл 10-ын тоймыг хулээж байя. :D
Нээрээ 7-оо зав байвал єнєєдрийн ЛАЛ- Сансын тоймыг бичээч. Би зав муутай арай л амжихгvй юм шиг байна.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Nomer 7 » Mon Apr 23, 2007 12:00 am

Єнєєдєр тоглосон юм уу маргааш юм бишvv. :smile:
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Жавхлан » Mon Apr 23, 2007 12:02 am

Эндхийн цагаар єнєє шєнє, Монголын цагаар маргааш vvрээр.
Гоё юм болох байхдаа хэхэ...
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Nomer 10 » Mon Apr 23, 2007 5:19 am

Би энэ жилдээ гэхдээ худлаа шүү. АЛ гээд ямар ч зав гарахгүй :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

PreviousNext

Return to Сагсан бөмбөгийн ертөнцөөр, тамирчдын тухай

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron