Зиа өнөөдөр орой Сан Сиро-доо бут ниргэсэн Арсеналтай талбай дээр нь тоглоно. Венгер хэлэхдээ түүний багт цааш шалгарах боломж 5% байгаа гэсэн. Тэгэхээр бид нар одоогийн байдлаар 95% дараагийн шатанд шалгараад байна. Гэхдээ мэдээж өрсөлдөгчөө басч болохгүй. Тэднийд Европ-доо топ-д орох довтлогч РвП байгааг санах хэрэгтэй.
Лондон явсан бүрэлдэхүүн:
Хаалгач: Abbiati, Amelia, Roma
Хамгаалагч: Abate, Antonini, Bonera, Mesbah, Mexes, Thiago Silva, Zambrotta, Yepes
Хагас хамгаалагч: Aquilani, Calvano (n.54), Emanuelson, Innocenti (n.35), Nocerino, Van Bommel
Довтлогч: El Shaarawy, Ganz (n.56), Ibrahimovic, Robinho
Үндсэн бүрэлдэхүүний 3 довтлогч л байгаа. Гэхдээ бидэнд олон довтлогч хэрэг болохгүй байх гэж найдаж байгаа. Хагас хамгаалалтанд мөн адил үндсэн бүрэлдхүүний тоглогчид 4 байна. Удаан хугацаагаар талбайд гараагүй байсан Аквалини дуудагджээ. Өвөл манай эгнээнд элссэн Мунтари Аваргуудын Лигийн бүрэлдэхүүнд багтаагүй байгаа. Ахлагч Амбросини торгуулийн улмаас өнжинө.
Гараа ийм байх болов уу
--------------Аббиати-----------------------
--Абате--Мексес--Тиаго Силва-----Месба----
---Ночерино--------МвБ-----Эмануэлсон------
----------------Робиньо-----------------------
-------Ибра-------------------Шаарави--------
Шаарави энэ тоглолтонд эхний минутаас тоглохоор болоод байгаа. Робиньо 2 довтлогчын хойно гарна байх. Ганц санаа зовоож байгаа асуудал нь зүүн жигүүр л байна даа. Антонини эхний тоглолтонд дажгүй байсан ч хэзээнээс л манай сул цэг байсаар ирсэн. Шинэ цэрэг Месба Аваргуудын Лигийн олон тоглолтонд оролцож байгаагүй туршлага дутаж магадгүй юм.
Манайд энэ тоглолтонд хэрэгтэй зүйл бол ердөө ганц гоол оруулах. Нэг гоол оруулах юм бол Арсенал эсрэгээрээ 6 гоол оруулж байж дараагийн шатанд шалгарах болно. Энэ нь ч тэдэнд дарамт болох нь ойлгомжтой. Буучид 4 гоол нөхөж тоглож байгаа гэдэгээрээ нэлээн довтолж тоглох нь мэдээж. Тиймээс манайд сөрөг довтолгоо ч юм уу боломж бол гарч ирэх нь ойлгомжтой. Түүнийгээ л сайн ашиглах хэрэгтэй. Эсрэг багаас хамгаалалтын гол ноён нуруу Мертесакер оролцохгүй болсон нь бас манайд ашигтай. Ибра Арсеналын одоогийн арын 4-г хөнгөхөн аргалж чадахаа түрүүчийн тоглолтон дээр харуулсан.
Эсрэг багаас аюул тарьж мэдэх тоглогчид:
Моцарт Сан Сиро-д болсон тоглолтонд Арсеналаас ганцаараа идэвхтэй байсан. Гэхдээ манай эсрэг тоглохгүй ч байж магадгүй сурагтай
Жигүүрээр баллаж мэдэх нөхөд дөө
Мэдээж энэ улиралд Арсенал-г ганцаараа чирч буй нисдэг голланд залуу
Тэдний эсрэг манай гол зэвсэг:
Ван Перси-г ганц аргаж чадах хүн
Айлыг довтлуулахгүй байх нь тэдний үүрэг.
Эсрэгээрээ манайх хэр довтлох нь энэ залуусаас л шалтгаална даа.
Манайд хэрэгтэй ганц л гоолыг Том Швед залуу маань хийж биднийг дараагийн шатанд шалгаруулж чадах уу?
Фараон Европ-н тавцан дахь дэбютээ гоолоор мялааж чадах уу?
За шөнө нойроо хугаслан байж үзэж багаа дэмжинэ ээ. ФОРЗА МИЛАН!