ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Moderator: Сагсан бөмбөг модууд

Д12, Нэш нар ирснээр Коби аваргын бөгжөө 6 болгож чадах уу?

Yes
13
72%
No
3
17%
Maybe
2
11%
 
Total votes : 18

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Saiza » Fri Mar 02, 2012 11:25 pm

нухуулышт ээ.. тэр 3т
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Mike Bibby » Sat Mar 03, 2012 3:51 pm

Их гурвалыг хусчихаж ч болно шдээ. Бош бэртэлтэй байгаа бололтой. Өнөөдөр Баттер үнэхээр сайн орлож тоголлоо.

Газол, Байнум хоёр өнөөдөр үнэхээр сайн байлаа. Блэкийг хэсэг Фишерын оронд гаргаад үзчихээсэй
User avatar
Mike Bibby
Челси фен
Челси фен
 
Posts: 1733
Joined: Wed May 24, 2006 3:49 pm
Location: Мэргэжил: Эмч, Амжилт: ФС Сэкиваки, Байршил: Хайртынхаа хажууд

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby 1OOOa » Sun Mar 04, 2012 5:06 pm

Жален Роүз И-Эс-Пи-Эн ий трэйд машин дээр бололцоотой нэг наймаа хийж үзсэн байна... Мэжик--Байнум Мартин 2г авна... Нуурынхан Ховард ТурК Флинн 3г авна ---Пуужингууд Газол авна
I'm glad to live in the Scalabrine era
User avatar
1OOOa
 
Posts: 1054
Joined: Sun Mar 06, 2011 10:45 pm
Location: Улаанбаатар

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Наагий » Mon Mar 05, 2012 7:51 am

сэтгэл сэргээсэн сайxан хожил! :-D
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Saiza » Mon Mar 05, 2012 11:38 am

зээ.. Бошгүй байсышт ээ
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Барнаба » Mon Mar 05, 2012 1:03 pm

Сайхан хожиж... тулгын 3 чулуу маань сайн байсны дээр нэмэгдээд 1 хүн л сайн тоглоход асуудал шийдэгдчихэж байгаам л даа...

Гэснээс Одомыг явуулсан нь ер нь зөвдсөн зүйл болсон гэж боддог болсон шт... Байнумын энэ жилийн энэ сайжралт нь Одом-г явуулсантай холбоотой.. нэг талаараа... мэдээж нөгөө талаараа түүний гэмтэлгүй үе, ид нас нь ирж байгаатай холбоотой байх...
Одом Байнум-н минутаас багагүй минут хомсолдог байсан л даа...Байнум Одом-г явснаас хойш өөр дээрээ илүү их хариуцлага хүлээх ч болсон байх... тэгээд Одом маань ер нь зарим үед үнэхээр мунхаг шийдвэрүүдийг гаргаад байдаг талтай л байсан... дээр нь түүний хамгаалалтийг би хувьдаа 0 байсан л гэж хэлнэ... Ер нь Одом-г явуулсан нь зөвдсөн байнаа... Тэгээд ч одоо манай баг тэгтлээ муудаад байсан юм алга... хуваарь ер нь гайгүй болоод ирсэн гээд үзвэл улирлын сүүлд Окл-н ард жагсах боломж хангалттай байж байна...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Мэргэн » Mon Mar 05, 2012 2:32 pm

Крис Бошгүй дээр нь Вэйд нь карьертаа 2 дахь удаагаа 6 алдаа гаргаж талбайг чөлөөлсөн Миами Стэплс центрт Кобигийн 33 оноо, Меттагийн олон талт тоглолтын эсрэг олигтой эсэргүүцэл үзүүлж чадалгүй байсаар хожигдлоо.

“Коби үр дүнтэй тоглолтоо үргэлжлүүлсээр байна. Тэр талбай дээр зөвхөн довтолгоонд идэвхтэй байгаагүй, хамгаалалт нь ч бас гайхалтай байлаа” Майк Браун.

Бүх оддын тоглолтын үеэр Коби дээр бүдүүлэг алдаа гарган хамрыг нь хугалсан Вэйдийн ухаан санаа, бие нь хаана яваад байгаа юм гэмээр л тоглосон. Тэрээр 17 довтолж, долоог нь л оновчтой болгож, 5 удаа бөмбөгөө алдаж, дээр нь тоглолт дуусахад 5:14 минут үлдсэн баг нь 79:72 харьцаатай хожигдож байхад 6 дахь алдаагаа гарган тоглолтыг чөлөөлсөн. Өнөөдөр түүний хувьд хар дарсан өдөр нь байлаа. 258 тоглолтын дараа анх удаа талбайг чөлөөлсөн бол багийнхаа 89 тоглолт дараалан тоглогч нь алдааны улмаас тоглолтыг чөлөөлөөгүй байсан НБА дахь хамгийн урт цувралыг нь зогсоолоо. 4 дүгээр үед ганцаараа 4 алдаа авсан бөгөөд үлдсэн тоглолтыг толгойгоо алчуураар бүтээн сэлгээний суудлаас үзсэн.

Коби хамраа хугалж маск зүүдэг болсноосоо хойш 3 тоглолт дараалан 31, 38, 33 оноо аваад байна. Тэрээр эхний 5 довтолгоогоо амжилттай болгож, улмаар Миамигийн 4 өөр хамгаалагчийн эсрэг 8-10 довтолж 18 оноотойгоор эхний үеэ дуусгасан. Миамитай тоглосон өмнөх 3 тоглолтондоо 37 хувьтай шидсэн бол өнөөдөр 60,8%. Түүнээс гадна Метта өнөөдөр улирлын хамгийн сайн тоглолтуудынхаа нэгийг гаргасан. Сакраментотой тоглоход 15 оноо авсан бол өнөөдөр 17 оноо, 7 самбар, улирлын хамгийн их 4 бөмбөг таслалт. Түүний хувьд 5,3 оноо дунджилж байна.

Эмээ нь нас барсан шалтгаанаар 7 удаагийн бүх одод Бош 3 дахь тоглолтоо өнжөөд байна. Споелстра түүний оронд Хаслемийг гараанд гаргасан ч 2009 оны ПО-оос хойш анх удаа гараанд гарч байгаа тэрээр 20 минут тоглохдоо бүх 5 шидэлтээ алдсан. Бусад том залуус нь ч олигтой байгаагүй, Жоел Антони 7 оноо авсан бол Ж.Ховард мөн л бүх 5 шидэлтээ алдаж торгуулийн шугамнаас 3 оноо авсан.

Магадгүй Баттиерийг анхнаас нь гараанд гаргах хэрэгтэй байсан байх. Спеолстра ч үүнийг мэдэрсэн шиг түүнийг 2 дугаар хагасаас гараанд гаргасан бөгөөд Баттиер ч эрч хүчтэй байж Газолийн довтолгоонд нэлээн түвэг учруулж чадсан. Баттиер 3 дугаар үед 5 оноо, 2 о.д, нэг бөмбөг таслалт, нэг самбар авч баг нь 14 оноо нөхөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн.
Споелстра Баттиерийг гараанд гаргаагүйгээс гадна дахиад нэг алдаа гаргасан нь рүүкий тоглогч Глэднессийг тоглуулаагүй явдал юм. Рүүкий залуу 7 фут өндөртэй Байнум, Газоль нарын эсрэг 39 настай Ж.Ховардаас илүү арай тоглох байсан байх магадлалтай.

Байнум, Газоль нар хэдий өндөр ч хамгаалалтын самбар дахь хянамгай тоглолтоо үзүүлж чадаагүй. Миами 18 довтолгооны самбар авсан нь улирлын хамгийн их нь. Майк Брауны хувьд өнөөдөр улирлын 4 дэх техникийн алдаагаа авсан.

“Бид хэвийн үеийнх шигээ идэвхитэй тоглолтоо гаргаж чадаагүй. Харин тэднийг бол магтах хэрэгтэй, тэдний хамгаалалт сайн байсан, өндрөө ашиглаж биднийг бут цохисон.” Споелстра

Манайх өнөөдөр хожсоноор талбай дээрээ 8 дараалан хожоод байна, нийтдээ 17 хожиж 2 л хожигдсон.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby fond » Mon Mar 05, 2012 2:54 pm

Сайхан амбаардаад явуулжээ..
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5486
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Johny » Mon Mar 05, 2012 5:25 pm

Мэргэн сайхан тойм бичэж.Би ч үзэж чадсангүй ямар ч байсан хожсон байна.
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Мэргэн » Mon Mar 05, 2012 11:53 pm

Миамиг хожсон тоглолтыг бүтнээр нь татаж үзэх сайт

http://freesportsdownloads.com/basketball-sport-releasestv-rip/miami-heat-vs-los-angeles-lakers-04-03-2012
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby 1OOOa » Tue Mar 06, 2012 2:37 pm

Нэг ийм румор байна. Рэймонд Фелтонг Стив Блэйк оролцуулсан наймаагаар авах гэж байгаа гэж
I'm glad to live in the Scalabrine era
User avatar
1OOOa
 
Posts: 1054
Joined: Sun Mar 06, 2011 10:45 pm
Location: Улаанбаатар

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Мэргэн » Tue Mar 06, 2012 11:26 pm

Маргааш улирлын 4 дэх, Пистонсыг 6 дахиа дараалж хожиж чадах эсэхээ шийдсэн тоглолт болно. Кобигийн хувьд масктай тоглосон тоглолтуудаа 54,3 хувьтай довтолж 34.0 оноо дунджилж байгаа. Миамиг хожиход бүүр 60.9 хувьтай шидсэн. Түүний сайн тоглолтын ачаар сүүлийн 10 тоглолтоос 8 хожил авчихаад байна. Эдгээр тоглолтуудад манай хамгаалалт өнгөлөг байна. Багуудыг 41.7 хувьтай шидүүлж, 91.4 оноо алдаж байгаа бол Миамиг 37.5 хувьтай л шидүүлсэн.
Маргаашийн өрсөлдөгчөө сүүлийн 5 тоглолтонд хожоод байгаагийн дотор талбайд нь дунджаар 13.3 оноогоор хожсон 3 тоглолт багтана. Сүүлд 2010.11.17-нд талбайд нь тоглоход Коби 33 оноо авч 103:90 харьцаатай хожсон.
“Коби бол аугаа тоглогч, тэр бол ялагч, тэр 5 бөгжтэй. Гэхдээ бид маргаашийн нэг л тоглолтын тухай ярьж байна. Бид түүндээ л төвлөрөх хэрэгтэй” Пистонсийн дасгалжуулагч Франк.
Тэдний хувьд сүүлийн 5 тоглолтынхоо 4-т нь хожигдчихоод байгаа бөгөөд ганц хожлоо лигийн хамгийн муу амжилттай байгаа Бобкэтсээс авсан.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Гансүх » Wed Mar 07, 2012 10:52 am

Стаки аймаар зоолоо доо...
9.8 секунд...
..........................................................................................

Коби аймшигтай...Нэмэлт цаг...
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7729
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Барнаба » Wed Mar 07, 2012 10:55 am

Артэст, Газол гэж 2 дарваанууд чинь нэг их дабл тийм хийх гэж байгаад дэмий юм хийчхийн... Коби эхлээд хар маск-тай тоглоод баахан шидэж алдсан юм байна шт... кк... тэгээд өнөө тунгалаг маскаа зүүсэн юм байна...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Hero.Lio » Wed Mar 07, 2012 11:16 am

Ааааягүүүүүүү. Гусуулчихлаа
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4218
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Мэргэн » Wed Mar 07, 2012 11:25 am

Зочлон тоглолт явцгүй хэвээр л байна аа.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Мэргэн » Wed Mar 07, 2012 2:19 pm

Родни Стаккигийн 34 оноо, ялангуяа нэмэлт цагийн 6 оноо нь манайхыг 88-85 харьцаатай хожиход хангалттай байлаа. Коби 4 дүгээр үеийн төгсгөлд баззер шот хийж цаг сунгасан гавьяатай ч өнөөдрийн хувьд хангалтгүй байж 8-26 довтлон 22 оноо авсан бол Байнум 30 оноо 14 самбараар багаа тэргүүлсэн.

Пистон 2 дугаар хагасын эхний 14 шидэлтээ алдаж 3 дугаар үед 9хөн л оноо авсан ч 4 дүгээр үед гайхалтай байж нэмэлт цагийг оруулан 56 хувьтай довтолж ганцхан бөмбөгөө алдсан. Баг нь 83-80 харьцаатай хожигдож байхад Стакки сайн тоглолтоо гаргаж дундаас хийсний дараа Газолоос довтолгооны алдаа авч чадсан, мөн 36.8 секунд үлдээд байхад 2 чөлөөт шидэлтээ оновчтой болгосон, Принц тоглолтын ихэнх хугацаанд Кобиг маш сайн хамгаалсан зэрэг нь тэдний хожих үндэс байлаа.
Стаккигийн хувьд зөвхөн өнөөдөр л сайн байгаа юм биш. Пистонсийн сүүлийн 5 хожил бүгд түүний сайн довтолгоотой холбоотой. Тэдгээр тоглолтуудад Стакки 28 оноо дунджилсан бөгөөд Бобкэтсийн эсрэг 29 оноо, Кингзийн эсрэг 36 оноо, Бостоны эсрэг 25 авсан. Ингэснээр улирлын эхэнд бага байсан дундаж оноо нь 15.5 болж өсөөд байна.

Манай сэлгээ угийн хангалтгүй дээрээ улам хангалтгүй байлаа. Детройтийн сэлгээ 32 оноо авч байхад манайх 7хон. Блэйк, Барнес, Мюрфи нар нийт 64 минут тоглохдоо нэг ч довтолгоогоо оновчтой болгоогүй гээд л бодчих. Бен Гордон сэлгээнээс 15 оноо авсан нь манайх сэлгээнээс 2 дахин их.

Пистонсийн дасгалжуулагч эхний хагасын дараа эхний үед 2 алдаа аваад байсан Стаккигаар Кобиг хамгаалуулахаа больж Принцийг сонгосон нь нүдээ олсон гэхэд болно. Завсарлагааны дараа Коби 16 шидэж 6-г нь л оновчтой болгосон, тэр дундаа нэмэлт цагт 3 удаа холын зайн шидэлтээ алдсан юм. Харин Стаккигийн довтолгоон дахь эрч хүч хэвээрээ л байсан гэхэд болно.
Манайх зочлон тоглолтондоо 6хан хожиж 13 хожигдоод байна.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Барнаба » Wed Mar 07, 2012 8:00 pm

Лос Анжэлэс Лэйкэрс - Вашингтон Визардс

Сэтгэл хөдөлгөсөн цуврал ялалтууд маань зочлон тоглох аян эхлэснээр өнөөдөр Дэтройт-н талбайд зогсоод байгаа ч Нуурчдад энэхүү харамсмаар хожигдлынхоо бурууг засах боломж байна. Тэд маргааш Вашингтоны талбайд зочлон тоглохдоо 10 дараалсан ялалтыг хүснэгтийн дор бичигдэж байгаа нийслэлийн Илбэчдээс авахыг хичээх болно.

Бүх оддын тоглолтон дээр хамраа хугалуулснаас болоод Коби хамгаалалтын маск-тай тоглох болсон. Тэрээр маск-тай эхний 3 тоглолтондоо 34 оноог 54.3 хувьтай довтолж дундажилсан байна. Лэйкэрс ч мөн 3 дараалсан ялалтыг авсан.

Өнөөдөр Лэйкэрс Дэтройт-д 88-85 р нэмэлт цагт талбайд нь хожигдсон. Энэ тоглолтонд Коби харин сайн байсангүй, тэрээр 26-с 8 амжилттай довтолгоо хийснээр 22 оноотой тоглолтыг дуусгалаа. Гэхдээ тэрээр өнөөдөр үндсэн цагийн сүүлийн мөчид тэнцээний бөмбөгийг хийж нэмэлт цаг гаргуулж чадсан. Мөн тэрээр тоглолтын эхний үед 10-с 2 довтолж 9 оноог авчээ.

Бүх од тоглогч Байнум маань өөрийн улирлын хамгийн өндөр 30 оноог 14 самбартай хамт авсан бол Пау Газол 20 оноо 10 самбар нэмэрлэсэн байна. Баг хожигдсон ч сүүлийн 11 тоглолтоос 3 хожигдлыг л хүртээд байгаам байна.

"Хүн бүр бага зэрэг ядралттай тоглосон" - Коби Брайант.

Дасгалжуулагч Майк Браунд өөрийн баг нь 42 хувьтай довтолж мөн энэ улиралд 3 дах удаагаа өөрсдийн хамгийн бага оноогоо авч байгааг харах нь тийм таатай байгаагүй.

"Юу ч сайн яваагүй, Бид үүнийхээ төлөө хожигдол хүртсэн" - Майк Браун.

Лэйкэрс баг Вашингтоны эсрэг сүүлийн 9 тоглолт ялаад байгаа ба 111.3 оноог 51.3 хувьтай довтолж дундажилсан. Сүүлд 2006 оны 12 сард талбайдаа 147-141 р нэмэлт цагт хожигдсноос хойш дээрх цуврал ялалтыг үзүүлээд байгаам байна. Мөн 2005 оны 12 сарын 26нд Визардс-н талбайд хожигдсноос хойш 5 зочлохдоо бүгдэд нь ялаад байна.

Брайант Вашингтоны эсрэг хийсэн сүүлийн 17 тоглолтондоо 29.9 оноог 47.6 хувьтай довтолж дундажилсан байна. Эдгээр тоглолтуудад түүний 40-с дээш оноо авсан 3 тоглолт, 30 онооны 8 тоглолт багтаж байна.

Энэ улирлын хувьд хамгийн өндөр оноог эсрэг багтаа саяхан алдаад байгаа Вашингтон багт дээрх стат тийм ч сайн совин биш. Ник Янг сэлгээнээс 25 оноо авсан бол Жон Уалл 20 оноо 14 ассист-г хийсэн ч Алтан Мужийн Дайчид 120-100 р тэргүүлж.

"Бидэнд нэг л ялалт хэрэгтэй мөн тоглолт эхлэхэд бид хичээл, зүтгэлтэй орох хэрэгтэй байна. тэр тоглолт миний хувьд уучлашгүй... мэргэжлийн бус... Би тоглолтыг үзсэн хүн бүрээс уучлал гуйж байна." - Рэнди Уиттман

Визардс-н фэнүүдийн хувьд багаа үзэх цөөн хэдэн шалтгаануудын нэг нь Уалл болоод байна. Тэрээр дунджаар 53.8 хувьтай довтолж, 25.7 оноог сүүлийн 3 тоглолтондоо аваад байна. Мөн тэрээр Лэйкэрс-н эсрэг хийсэн ганц тоглолтондоо 22 оноо, 14 ассистыг өгсөн байна. 2010 оны 12 сарын 7нд Стэплс Цэнтр-т болсон уг тоглолтонд 115-108 р Нуурчид ялалт байгуулсан.

Уалл яг л өөрийн дасгалжуулагч шигээ багийнхаа 1дэхэд үзүүлсэн тоглолтонд буюу ер нь багийн одоогийн төрх байдалд бүхэлд нь сэтгэл хангалуун бус байна.

"Бид талбай дээр гарч ирэхээс өмнө л биднийг хожигдоно гэдгийг зарим залуус маань мэдэж байсан. Хувцас солих өрөөнд хошигнол хэт их байсан." - Жон Уалл.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Jo_amka » Thu Mar 08, 2012 10:29 am

2-р хагаст яачихсийн гэмээр муу тоглолоо... Бас самбартаа алуулж... Хэрэг алга...
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Мэргэн » Thu Mar 08, 2012 1:40 pm

Вашингтон 3, 4 дүгээр үед сайн тоглож 21 онооны давамгайллыг үгүй болгосноор, ялангуяа Рожер Мэйсон 4 дүгээр үед эрч хүчтэй байж 3 холын зайн шидэлтээ амжилттай болгон 9 оноо авснаар манайхыг 106-101 харьцаатай хожиж чадлаа. Кобигийн хувьд 2 дахь өдрөө дараалан маш муу шидлээ. Эхний хагаст Кобиг МВП хэмээн хашгирч байсан дуу сүүлийн минутад “Beat L.A” болж хувирсан.

Ник Янг 19 оноо авч багаа 2006 оноос 9 дараалан хожигдсоноос хойш анх удаа манайхыг хожиход том хувь нэмэр оруулсан. Тревор Бүүкер 18 оноо авсны дээр карьерийнхаа хамгийн их 17 самбарыг цуглуулсан бол Кевин Серафин 8 шидэж 7 оновчтой болгон мөн л карьерийнхаа хамгийн их 14 оноог авсан. Мэсон тоглолтыг 14 оноотой дуусгасан бол Ж.Волл 1-8 довтолж 4хөн оноо авсан ч 9 о.дамжуулалт өгсөн.

Коби 30 оноо авсан ч 4 дүгээр үед арван шидэлтийнхээ ганцыг л байндаа тусгасан. Газоль 19 оноо, 15 самбар, Байнум 19 оноо авч, баг 2 дахь дараалсан өдрийн зочлон тоглолтоо хожигдлоор дуусгалаа.

Гуравдугаар үе эхлэтэл Визардс бусад тоглолтынхоо л адил замбараагүй муу тоглолт үзүүлж байлаа. Алли-Үүп довтолгоонуудаа алдаад л, Ж.Крауфорд, Янг нар 3аас 4 шидэж нэгийг ч оруулаагүй мөэ Ник Янг 2 дугаар үед ганцаараа ороод данк хийх гэж байгаад самбарын ард сууж байсан үзэгчид рүү бөмбөгөө шидэж онигоо болоод авсан гээд л.

Гэвч 3 дугаар үеэс байдал шал өөр болж эхлэсэн. Оноо харьцаа 76-55 байхаас эхлэн тэд 26-7 гэсэн ран хийж чадсан. 4 дүгээр үе эхлэхэд Мэйсон 2 дараалан холоос амжилттай шидсэн бол сэлгээний тоглогч Серафин мөн дараалан 4 оноо авснаар Вашингтон тэргүүлж эхлэсэн.

Өмнөх тоглолтыг хар масктай эхлүүлсэн нь тэр нэг л эвгүй байсан учраас тунгалаг өнгөгүй маскаа эргүүлэн өмссөн Коби эхний хагаст шоу үзүүлж байлаа. 2 дугаар үеийн дундуур түүний тоглолтын оргил хэсгүүдийг үзүүлсэн бөгөөд МакРобертс Али-Үүп дамжуулалт өгч, Воллын дамжуулалтыг таслан Фишерт 3 онооны дамжуулалт өгч, өөрөө ч 3аас хийж, үзэгчдийг уулга алдаж, Крауфортыг ичтэл кроссовер хийгээд л.

Гэвч 4 дүгээр үед хангалтгүй байж 10 довтолгооныхоо нэгийг л амжилттай болгосон бол багийн хувьд 6-21. 4 дүгээр үед ийм хангалтгүй тоглосныг зөвтгөж болох нэг шалтгаан нь багаараа ядралттай байсантай холбоотой. Нэлээд урт замыг туулж байгаа дээр нь 2 өдөр дараалсан зочлон тоглолт хийж байна, ядаж байхад өмнөх өдөр нь Детройттой нэмэлт цагт тоглосон.

Эцэст нь Коби 29 мянгатан болоход 12хон оноо л дутуу байна.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Бээгий » Thu Mar 08, 2012 3:39 pm

Сайxан сайxан. =))
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Мэргэн » Fri Mar 09, 2012 4:56 pm

Лэйкерс вс Миннесота /тоглолтын өмнө/

Саяхан Миннесотаг хүлээн авч хожиж байсан бол маргааш гэртээ харихын өмнө тэдний талбай дээр зочлох гэж байна. Сулхан 2 өрсөлдөгчиддөө дараалан хожигдсоны эцэст сүүлийн 8 жилийн хугацаанд анх удаа талбай дээрээ 6 дараалан хожихын төлөө тэмцэх цөөвөр чононуудын талбайд зочилно гэсэн үг.

Манайх 23 хожил 16 хожигдолтой Пасифик дивизондоо Клипперсийн ард 2-т явж байгаа. Хэрвээ маргааш хожиж чадвал 1-т бичигдэх боломжтой. Талбай дээрээ 17 хожиж 2 хожигдсон нь лигт 2-т орох сайн үзүүлэлт бол зочлон тоглолтоос 6хан хожил 14 хожигдол амссан нь 9-т орох муу үзүүлэлт болоод байна. Айлын талбайд эсрэг багтаа 96,2 оноо алддаг нь талбай дээрээ алддагаас 9,3-аар их.

Талбай дээрээ Миамиг хожсон урмаараа зочлон тоглолтыг сайн үр дүнтэйгээр эхлүүлэх болов уу гэсэн боловч Детройтод нэмэлт цагт хожигдон, маргааш нь Вашингтонд 21 онооны давамгайллаа алдаж гайхмаар байдлаар хожигдсон. Коби тоглолтыг 30 оноотой дуусгасан ч 4 дүгээр үед 10 шидэлтийнхээ ганцыг л оруулсан.

Миннесотад 2007.03.06-нд 2 цаг сунгасны эцэст 117-107 харьцаатай хожигдсоноос хойш 17 дараалан хожчихоод байгаа. Энэ нь одоогоор НБА-д нэг багийг хамгийн олон дараалан хожчихоод байгаа рекорд болоод байна.

Бүх оддын тоглолтын дараах анхны тоглолтоо Миннесотагийн эсрэг хийж 104-85 харьцаатай хожиход анх удаа масктай тоглосон Коби 31 оноо, 8 о.д, 7 самбар авсан бол Байнум 13 оноо, 13 самбар, Газоль 15 оноо авсан. Гэхдээ тэдэнд Кевин Лав (ханианы улмаас тоглоогүй) байгаагүйг санах хэрэгтэй.

Өмнө нь 1 сарын 29-нд ч тэдний хожиж байсан. Гэхдээ тэр тоглолт тийм амар байгаагүй. Коби 35 оноо 14 самбар авсан бөгөөд сүүлийн 1:16 минутад 2 ч чухал үсрэлттэй шидэлтээ амжилттай болгосноор 106.101 харьцаатай хожиж байсан. Газоль 28, Байнум 21 оноо авсан. Миннесота тэр хожигдлоос хойш талбай дээрээ 5 дараалан хожсон нь 2006-07 оноос хойшхи анхны тохиолдол.

Сүүлийн 2 улирлыг 22-60 амжилттайгаар дуусгасан тэд мягмар гарагт Портлэндийг 106-94 харьцаатай хожсон бол маргааш 2004.03.21-04.12-ны хооронд 6 дараалан хожиж байснаасаа хойш анх удаа ийм амжилтын төлөө тоглох болно.

Портлэндийг хожиход Жонсон 11 шидэж 8-ыг нь оновчтой болгон улирлын хамгийн их 19 оноогоо авсан бол Лаав 29 оноо, 16 самбар авч, баг нь 3 дараалан хожсоноор бүсийнхээ ПО-ын байрлал (8)-д орж ирсэн. 1 сард манай эсрэг 33 оноо, 13 самбар авч байсан К.Лаав сүүлийн 3 тоглолтод 36,7 оноо, 14,3 самбар дундажлаад байна.

12,3 оноо, 7,1 самбар дундажлаж байгаа төвийн тоглогч Никола Пекович баруун хөлийн гэмтлээс болж 2 тоглолт өнжсөний дараа маргаашийн тоглолтод эргэн ирэх юм байна.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby Хулганаа » Sat Mar 10, 2012 11:43 am

hooh tanaih chini 3 iin zain shideltiin heden udaagn ch bilee awargatain bshd tegeed ygd 3 aas muu shideed bdagiin :aain:
Үнэн байсан учираас
User avatar
Хулганаа
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 3380
Joined: Mon Jan 05, 2009 11:33 pm

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby El Payaso » Sat Mar 10, 2012 1:09 pm

Дет, Ваш гсн лигийн хамгийн сул хоёр багт дараалан хусуулсан тоглолтуудад Кобе ганцаараа Пау Байнумаас хоёрын шидэснээс олон шидэлт гүйцэтгэсэн гэж байна.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ЛОС АНЖЕЛЭС ЛЭЙКЭРС - 2011/12 оны улирал

Postby eSuhe » Sat Mar 10, 2012 1:12 pm

Мамба +29000 оноо :eek:
black mamba :eek:
User avatar
eSuhe
 
Posts: 1047
Joined: Thu Feb 12, 2009 5:48 pm

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests