МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Real.madrid » Sat Mar 03, 2012 1:34 pm

Realist wrote:Image

3 сарын 6нд клубын маань 110 жилийн ой болох нь, энэ улиралд баг маань тэгш ойдоо зориулж гоё "тоотой" том бэлэг бариасай.

Ойд зориул ирэх 6-р сарын 3нд Мадридад 19 цагаас Манютай нөхөрсөг тоглолт хийх нь.
Гэхдээ ахмад тоглогчдын дунд. Зарим нь бол ахмад ч гэхээргүй л байна кк
Гоё тоглолт болохнээ.

Манайхаас Butragueño, Morientes, Redondo, Figo, Zidane, Sanchis, Helguera, Makelele, Роналдо

айлаас Бэкхэм, Bryan Robson, Van der Sar, Johnsen, Irwin, Blomquvist, Roy Keane, Sheringham, Andy Cole, Yorke, Blackmore, Dublin, Lee Martin and Paul Scholes.

Ер нь нилээн олон арга хэмжээ энэ зун болохнээ.

том арга хэмжээ болохнээ
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Энэрэл » Sat Mar 03, 2012 2:30 pm

Maradona: "The Kun should sign for Real Madrid next summer"
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Nomer 10 » Sat Mar 03, 2012 2:32 pm

Финалист лайтай лайтай. Ер нь хүн бүр багийнхаа хэн нэгний оруулсан иймэрхүү бичлэгийг гишүүдийн сайхан бичлэг сэдэвт оруулж байх хэрэгтэй шүү.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Real.madrid » Sat Mar 03, 2012 2:35 pm

Кака-Хэцүү үедээ олон удаа уйлсан.
Image
Реал Мадридын хагас хамгаалагч Кака багийнхаа албан ёсны сайтанд бүх мадридиста нартаа зориулан энэхүү ярилцлагыг хэдхэн сарын өгч байсан юм. Түүний ярилцлагыг хүргэе. Мөн цаашид цувралаар бусад тоглогчдын дэлгэрэнгүй ярилцлага хүрэх болно.


Ярилцлагаа эхлүүлэхийн өмнө таны сонгож сонссон дуу, Casting Crowns –ын “Voice of Truth”, үнэхээр сайхан дуу шүү. Оройн мэнд, Реал Мадрид ТВ-д тавтай морил.
Оройн мэнд, энд ирсэндээ таатай байна. Энэ дуу үнэхээр сайхан, бас миний хувьд их чухал дуу. Facing and Giants киноны дуу. Үг нь надад үнэхээр сайхан санагддаг. Би үргэлж л энэ дууг сонсдог, учир нь намайг сэргээдэг юм.

Энэ дуунд саад бэрхшээлийг сөрж, амьдралынхаа зорилгын төлөө тэмцэж байгаа тухай дуулдаг. Та амьдралаас юу хүсдэг вэ? Итгэж явдаг зүйл чинь юу вэ?

Тиймээ, энэ дуунд саад бэрхшээлийн тухай гардаг, мөн тэрнээс ч илүүгээр итгэл үнэмшлийн тухай. Итгэл үнэмшил бол миний итгэж явдаг зүйл юм. Би Христэд итгэдэг. Мөн амьдралд минь тохиолдож байсан, намайг зоригжуулж байсан олон зүйлд итгэдэг.

Та Христэд итгэдэг. Харин фэнүүд чинь танд итгэдэг. Нэг зүйлийг хэлээч, энэ ярилцлагыг авахаас өмнө, таныг оролцоно гэдгийг мэдмэгцээ хүмүүс вэб сайт, фэйсбүүк, твиттерээр тасралтгүй мессеж илгээж байсан. Яагаад хүмүүс танд ийм их хайртай байдаг гэж боддог вэ?
Би мэдэхгүй байна. Гэхдээ магадгүй энэ нь миний хөлбөмбөг тоглож байхдаа, ярилцлага өгч байхдаа илэрхийлдэг зүйлээс болдог байх. Би хүмүүст ямар хүн бэ гэдгээ харуулж чаддаг. Энд би нэг хүн байна, өөр газар очоод өөр хүн болчихдоггүй. Үүнийг хүмүүс бага багаар ч гэсэн ойлгодог байх. Би үүнд их баяртай байдаг. Учир нь сүүлийн 2 жилийн турш, хөлбөмбөгийн хувьд бүх зүйл тийм ч сайн байсангүй. Гэхдээ хүмүүс намайг дэмжсэр байсан. Хүмүүс надад хайртай гэдгийг мэдэх нь намайг үнэхээр жаргалтай болгосон.

Би хэтрүүлж хэлж байгаа юм биш, бидэнд үнэхээр маш олон мессеж ирсэн. Таныг дэмжсэн мессежүүд, нэг нь таныг дэлхийн хамгийн шилдэг нь гэж хэлж байхад нөгөө таныг дахиад хамгийн сайн формондоо орж чаднаа гэж хэлж, таныг дэмжиж зоригжуулж байсан. Фэнүүдээс чинь танд хэлсэн хамгийн сайхан зүйл юу байсан бэ?
Аль нэгийг нь сонгоход хэцүү юм. Гэмтэл бэртэл гээд л надад хэцүү цаг үеүүд тулгарч байсан. Хүмүүс надад үгүй ээ, чи энэ клубт амжилт гаргах болно, сэтгэлээр унах хэрэггүй, энэ бүхэн ард хоцрох болно гэж хэлж байсан... Хэцүү үед хүмүүс надтай хамт байгааг мэдэх нь хамгийн сайхан зүйл байсан.

Та сая өөрийгөө ярилцлага өгч байхдаа, гэртээ байхдаа, найз нөхөдтэйгээ байхдаа, эсвэл Валдебебасд байхдаа ч яг л нэг хэвээрээ байдаг гэж хэлсэн. Нэг хэвээрээ гэдэг нь яг ямар вэ?
Би чин сэтгэлээсээ, үнэнч шударга, аз жаргалтай байдаг. Хэдийгээр надад гунигтай, хэцүү мөчүүд тулгардаг ч гэлээ би жаргалтай байхыг хичээдэг. Миний гэр бүл, найз нөхөд минь миний үнэт зүйлс.

Та өөрийнхөө ойр дотно хүмүүсийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?
Би өөрөө ямар байхыг хүсдэг вэ, түүн шигээ л байлгахыг хүсдэг, шулуун шударга. Чи хөлбөмбөг ч юм уу ямар нэг зүйлд өндөр амжилт гаргахад хүмүүс чамтай хамт байхыг хүсдэг. Зөвхөн чамтай хамт байхыг хүссэндээ биш чамаас эрч хүч авахыг хүсдэг болохоор. Харин хэцүү цаг мөчүүдэд чи хэн үнэхээр чиний төлөө байгааг мэдэж авна. Тэд Какаг ялж байгааг харахыг хүсдэг. Тиймээс би энэ үед хэн үнэхээр миний найз вэ гэдгийг мэдэж чадсан.

Та хөлбөмбөг тоглох дуртай, гэр бүлтэйгээ байх дуртай. Юу таныг хүний чинь хувьд бүрэн дүүрэн болгодог вэ?
Мэдээж хөлбөмбөг. Хөлбөмбөг тоглох, өдөр бүр бэлтгэл хийх, заримдаа хэт их ачаалал авахад хэцүү байдаг ч гэсэн, гэхдээ л...

Энэ чинь хэн нэгэнтэй зөвшилцөх хэрэгтэй асуудал байна тийм үү?
Хэрвээ тэгэхгүй бол чи алдах болно. Мэдээж ачаалалтай байхаас гэртээ байх нь илүү дээр. Гэхдээ үүнийгээ больчихвол... Би зургаан сар тоглоогүй, гэхдээ эцсийн эцэст би талбайд гармаар байсан. Гэр бүл, Каролинатай, хүүхдүүдтэйгээ хамт байх үнэхээр сайхан. Хүүхдүүддээ би хязгааргүй хайртай.

Таны эцэг эх бас танд хязгааргүй хайртай. Та Сао-Паулод ямархуу хүүхэд байсан бэ?
Би Бразилын нийслэлд төрсөн. Тэнд 4 хүртлээ амьдарсан. Дараа нь Куйаба руу явсан. Тэнд 7 нас хүртлээ байсан. Дараа нь харин 21 хүртлээ Сао-Паулод байсан...

Таны өрөө чинь ямархуу байсан бэ?
Би өрөөндөө дүүтэйгээ хамт байдаг байсан. Тэгээд зурагт үздэг өрөө, ээж аавын унтлагын өрөө, бас коридор, хоолны өрөө...бидний амьдарч байсан байшин тиймэрхүү л байсан. Дүүтэйгээ зурагтын сувуг сонгох гэж булаалддаг байлаа. Дараа нь бид нохойтой болсон.

Дахиад нэг гэр бүлийн гишүүн?
Дахиад нэг гэр бүлийн гишүүн. Бид үнэхээр жаргалтай амьдарч байсан.

Өрөөний чинь хананд хөлбөмбөгчдийн зураг байдаг байсан уу?
Зураг байгаагүй. Харин видео тоглоомууд, маш олон байсан. Дүү бид 2 үргэлж, бүр байнга тоглодог байсан.

Хамгийн сүүлд байшиндаа, хөршүүд дээрээ хэзээ очсон бэ?
Эцэг эх маань Бразилд байдаг болохоор хөршүүд дээрээ бол саяхан очсон юм байна. Харин байшин дээрээ бол 6 орчим жилийн өмнө л очсон.

Байшинтай чинь холбоотой ямар дурсамж байдаг вэ?

Би энэ байшинг хэзээ ч мартахгүй, учир нь тэр бол миний дүүтэйгээ тоглодог байсан газар. ТЭр бол бүх зүйл эхэлсэн газар. Тэнд маш олон жил амьдарсан болохоор хэзээ ч мартахгүй.

Бас тэр бол таны анх бөмбөг өшиглөсөн газар. Бас хэрвээ би андуураагүй бол, тэнд нэг багш ээжтэй чинь уулзаж, таныг онцгой болохыг хэлж, хөлбөмбөгийн сургуульд оруулахыг ятгасан гэсэн.
Тиймээ энэ үнэн. Би Бразилд Батистагын сургуульд сурч байсан. Нэг өдөр профессор маань ээжтэй минь уулзаж намайг бусдаас өөр тоглодгийг хэлж, үүнийгээ хөгжүүлж болох сургууль олохыг зөвлөсөн. Тэгээд ээж маань гэрт ойрхон сургууль хайж, би нэг жижигхэн сургуульд суралцаж эхэлсэн. Дараа нь Альфавиллд нэг жил тоглосон. Бразилд клубууд хоороноо тойргоор тоглодог юм. Альфавилл Сао-Пауло-той тоглосон. Дараа нь би Сао-Пауло-руу явсан. Ингэж л эхэлсэн дээ.

Та өдөр нь хөлбөмбөг тоглоод шөнө нь хичээлээ хийдэг байсан гэж үнэн үү?
Би сургуулиа маш олон сольсон. 6, 7-р ангид байхдаа өглөө нь хичээлээ давтаж, өдөр нь бэлтгэлээ хийдэг байлаа. Харин 8-р ангид ороод өглөө нь бэлтгэлээ хийж байх болсон учраас оройдоо хичээлээ хийдэг болсон.

Та заримдаа хоцорчихоод хашаан дээгүүр давж орлог байсан гэдэг үнэн үү?
Тиймээ, хоцордог байсан...

Төсөөлөхөд хэцүү юм. Та чинь их журамтай хүн шүү дээ.
...ээж минь надаас асуудаг байсан, чи өндөр хашаан дээгрүүр даван байж сургууль руу гаа орох ямар хэрэгтэй юм бэ гэж. Харин би түүнд, “зөвхөн хөлбөмбөгийн төлөө” гэж хариулдаг байсан.

Та хүүхэд байхын л их томоотой байсан байх. Арбелоа надтай ярилцаж байхдаа багадаа хэрхэн ширээнийхээ бүтээлгийг шатааж, супермэний өмсгөл болгон цонхноос үсэрч байсан тухайгаа ярьж байсан. Та иймэрхүү дэггүй зүйл хийж байв уу?
Хөлбөмбөгтэй л холбоотой байсан байх. Учир нь дүү бид 2 гэр дотроо тоглодог байсан. Эцэст нь ээж хамаг хагарч эвдэрсэн зүйлүүдийг түүж цуглуулдаг байсан даа.

Шаазан нугасаа яасан бэ?
Санаандгүй толгойг нь хагалчихсан. Толгой бие 2 нь тусдаа хэвтэж байхыг хараад бид янзлах гэж оролдсон. (яг үнэндээ Кака “бид мэс засал хийхийг оролдсон” гэж хэлэв) Тэгээд толгойг нь эргүүлээд наачихсан.

Хүүхэд байхдаа өсөлтийн хувьд асуудалтай байсан гэж үнэн үү?
Тиймээ. 12 орчим настай байсан байх. Эцэг эх маань бусад хүүхдүүд надаас хамаагүй илүү өндөр байгааг анзаарсан. Тэгээд шинжилгээ өгч ясны өсөлтийн удаашралтай, 2 жилээр хойно яваагаа мэдсэн. Бидэнд хүлээхээс өөр хийж чадах зүйл байгаагүй. Сао-Паулогынхан зарим эндокринилогичид нартай зөвлөлдөж ирээдүйд ямар нэг хор уршиг байгаа эсэхийг тодруулсан. Миний эцэг их өндөр, ээж маань ч бас эмэгтэйчүүд дотроо өндөр. Эмч нар надад эмээх зүйл байхгүй, эрт ч бай орой ч бай өндөр болно гэж хэлсэн. Би 2 жил хагас хүлээсэн.

Хөлбөмбөгч болох нь үргэлж таны мөрөөдөл байсан уу? Арбелоа сагсан бөмбөгч болохыг хүсдэг байсан гэсэн.
Үнэн үү?

Тэр сургуульд байхдаа том болоод юу болохыг хүсдэг вэ гэсэн сэдвээр зураг зурах даалгавар аваад сагсан бөмбөгч зурж байсан гэсэн. Харин та үргэлж хөлбөмбөгч болохыг хүсдэг байсан уу?
Үргэлж. Би үргэлж хөлбөмбөгч болохыг хүсдэг байсан. Анх тоглож эхлэхдээ стандарт хөлбөмбөг, заалны хөлбөмбөг бүгдийг нь л тоглож байсан. Өөрөө хүсдэг байсан болохоор бүх л өдрийг клуб дээрээ өнгөрөөдөг байсан.

Хөлбөмбөгч болоогүй бол юу болох байсан бол?
Аав шигээ гэж бодож байна. Тэр бол миний хувьд үлгэр дуурайлал минь.

Та Сао-Паулод ирээд, өдөр бүр бэлтгэл хийдэг болсон үеээсээ эхлээд хөлбөмбөгийг илүү ач холбогдолтойгоор хардаг болсон. Амьдралаа хөлбөмбөгт зориулж чадах юм гэдгээ хэзээ ухаарсан бэ?
15 орчим настайдаа байх. Тэр үед би юм бүхэн хоёр дугаарт байх болно, хөлбөмбөг бол эн тэргүүний зорилт, тиймээс мэргэжлийн хөлбөмбөгч болохын тулд эцсийг нь хүртэл тэмцэнэ гэж өөртөө хэлдэг байсан.

Та үүнийг анх надад хэлэхэд би их цочирдсон. 18-тай байхад чинь, мөрөөдлийг чинь үгүй хийж ч болохуйц зүйл тохиолдсон гэсэн.
Би Бразилд ахлах сургуулийн 1-р ангид байсан юм. 3 удаа карт авах юм бол дараагийн тоглолтыг өнждөг байсан юм. Тэгээд надад 2 өдрийн чөлөө гарсан. Би Калдас Новас-д байдаг өвөө эмээгийнх рүү гээ явсан юм. Халуун рашаанаараа Бразилд алдартай хот л доо. Тиймээс өвөө эмээ минь тэнд амьдардаг байсан юм. Усан гулгууртай клубүүд их байдаг байсан. Дүүтэйгээ тоглож гулгуураар гулгаж байгаад би толгойгоо цохиод, хүзүүгээ эвгүй мушгичихсан. Бага зэрэг толгой эргэж байсан. Дүү араас ирж байхаар нь би толгйогоо цохичихлоо гэж хэлсэн. Тэр ирээд толгойны араас барьж үзсэн чинь цус гарч байсан. Бид эмнэлэг рүү явж үзүүлээд, тэд намайг хэдэн очдол тавиулаад зүгээр гэж хэлсэн л дээ. Сао-Пауло руу буцаж очоод 2 өдөр бэлтгэлээ хийсэн. Хүзүү маш их өвдөж байсан. 2 дахь өдөр нь дахиад шинжилгээ өгч үзтэл хүзүүний маань 6 дахь үе цуурсан байсан. Бүх л эмч нар намайг зүгээр, гар чинь мэдээ алдаагүй байгаа болохоор чи алхаж явж чадна гэж хэлж байсан. Гэхдээ л би бага зэрэг айж байсан. Харин ахлах эмч надтай уулзаж, хүзүүгээ ингэж гэмтээсэн мөртлөө алхаж явж, хөлбөмбөг тоглож чадна гэдэг үнэхээр азтай хэрэг гэж хэлсэн. Энэ надад том сургамж, бурхантай харьцах маш чухал туршлага болсон.

Үлгэр шиг л юм.
Энэ бол амьдралд тохиолддог л зүйлүүд. Би санамсаргүй зүйлд итгэдэггүй.

Та бурхныг дурдсан.
Би бурханд үнэхээр итгэдэг. Хүзүүгээ гэмтээснээсээ 2 сарын дараа л би ахин мэргэжлийн түвшинд тоглож эхэлсэн. 2001 оны 1 сард.

2002 онд та Флорентина Перезтэй анх уулзсан.
Тиймээ 2002 онд анх түүнтэй уулзаж байсан.

Тэр танд, нэг л өдөр чи Реал Мадридад тоглох болно гэж хэлж байсан.
Нэг л өдөр...Цөөхөн хөлбөмбөгч тэр оффист орсон байх.

Ямар оффис?
Түүний албан тасалгаа. Тийм ч олон хөлбөмбөгч тэр тасалгаанд орж байгаагүй байх. Би түүнд, таныг дараагийн алхмыг хийхийг хүлээж байна гэж хэлсэн.

Дараа нь Миланд ирж, амьдралынхаа хамгийн сайхан алхмуудын нэгийг хийсэн.
Надад үнэхээр гайхалтай байсан. Учир нь би Европын том клубт тоглохыг хүсдэг байсан. Хамгийн анх санал тавьсан баг бол Милан байсан, учир нь би Бразилд Леонардотой хатм тоглодог байсан. Дараа нь тэр Милан явсан. Тэгээд тэр зун намайг дуудаад Милан намайг сонирхож байгааг хэлсэн. Би түүнд, ок, юу л болвол болог гэж хэлсэн. Милан тэр улиралд Аваргуудын Лигт түрүүлсэн. Тэр намайг дахиж дуудаад бүх зүйл бүтэмжтэй байгааг хэлсэн. Дахиад 15 хоногын дараа дуудаж уулзаад клуб намайг авахаар шийдсэнийг хэлсэн. Тэд Сао-Паулод санал тавьж, би ерөнхийлөгчтэй уулзаж энэ бол 21 настай надад Европт тоглох хүслээ биелүүлэх ховорхон боломж гэдгийг хэлсэн. Тэгээд 2003 онд Миланд ирсэн.

Тэнд байхдаа та Аваргуудыг Лигт түрүүлж, дэлхийн шилдэг хөлбөмбөгч болсон... Дэлхийн шилдэг болоход ямар байсан бэ?
Шалгуур маш өндөр байсан. Хүн болгон үүнийг авдаггүй. Энэ нь нагц тоглогчид өгдөг шагнал боловч, эцсийн эцэст сайн багийн нэг хэсэг байж чадсанаар үүнийг авдагийг би мэдсэн. Би Миланд 6 улирлыг өнгөрөөсөн. Энэ бол гайхалтай баг, хамтдаа олон олон цомын эзэн болсон. Тэнд дэлхийн шилдэг болсон 2 хүн байсан, Шевченко бид хоёр. Багаараа сайн байж чадсаны үр дүнд хувь хүн шагнал хүртдэг гэдэгт би итгэдэг.
2009 оны 7 сарын 30-нд бид 60’000 хүний өмнө танилцуулгаа хийхээр Бернабеугын хонгилоос нууцаар харж байгаа хүүг харсан.
Би тэгнэ гэж төсөөлж ч байгаагүй. Үнэхээр сэтгэл хөдөлсөн байсан болохоор би хаалганы завсраар сэмхэн харчихсан. Ганцхан Реал Мадридад л ийм зүйл болж болно гэж би бодсон. Бразилын шигшээ багтай хамт иймэрхүү зүйл зөндөө харсан л даа. Гэхдээ шигшээ баг бол хэсэгхэн хугацаанд л бүгд хамтдаа байдаг. Харин клубт бол өдөр бүр. Нэг улиралд 60 орчим тоглолт хийлээ гэж бодоход, 60 удаа ийм зүйл тохиолдоно. Энэ... гайхалтай.

Тэр өдөр та юу мэдэрсэн талаараа яриач.
Би үүнийг үгээр илэрхийлж чадахгүй. Намайг тэнд хүлээж байхад 30000-40000 хүн цугласан байна гэж хэлсэн. Би сонсоод итгээгүй. Намайг цэнгэлдэхийн суудал руу харахад маш олон хүн цугласан, тэгээд бас нэмж ирсээр л байсан. Эцэстээ бараг 50000 хүн цугласан байхаа.
Мөрөөдөл чинь биелэхээр хамгийн түрүүнд ойр дотныхон, гэр бүл, Каролина гээд танд тусалж байсан хүмүүс бодогддог байх?
Хамгийн чухал нь Каролина. Би 2005 онд гэрлэж, 2007 онд дэлхийн шилдэг тоглогч болсон. Тэр миний кареерт маш онцгой нөлөөтэй. Аз жаргалтай, эсвэл хүнд хэцүү аль ч цаг үед чиний хажууд тусалж дэмжих хүн байна гэдэг үнэхээр чухал. Эцэг эх, дүү минь, ойр дотныхон минь миний дэргэд байж, надтай бүгдийг хуваалцаж байсанд би их баяртай байдаг.
Олон эрэгтэй хүн энэ нэвтрүүлгийг үзэж байгаа, бас олон эмэгтэйчүүд ч байгаа. Таныг маш ёс журамтай болохоор эмэгтэйчүүд их дуртай байдаг.

Хүмүүс мэдэхийг хүсэж байгаа байх, та Каролинад хэрхэн гэрлэх санал тавьж байсан бэ?
Madre mía… (Бурхан минь)

Их онцгой байсан уу? Ямархуу байсан бэ?
Бид удаан хугацаанд хамт байсан. Намайг Миланд байхад тэр Бразилд амьдарч байсан. Тэр 2 сар тутам Миланд ирдэг байсан болохоор бид тасралтгүй уулзалдаж чаддаг байсан. Нэг улаа түүнийг Миланд ирэхэд нь би түүнд Адидасын төлөөлөгчтэй уулзах хэрэгтэй тул Венец явах хэрэгтэй боллоо гэж хэлсэн. Тэр ч за за, би чамтай хамт явна гэж хэлсэн. Тэгээд бид Венецид очиж, завиар зугаалж, зочид буудлын дээвэр дээрх ресторанд орсон. Тэнд очингуутаа би түүнд Адидасын төлөөлөгч их оройтож байна, уулзалт болох үгүйг мэдэхгүй байна гэж хэлсэн. Рестораны хажууд том тагт байсан, Венецийг бүхэлд нь харж болохоор. Тэгээд би зочид буудлынхнаас гаднах гэрлээ асаахыг гуйгаад тийшээ гарч, түүнд бөгжөө өгч гэрлэхийг хүссэн.

Эмэгтэй хүн болгон л ийм зүйл хүснэ дээ.
Би түүнийг үгүй гэж хэлмээргүй тийм орчинг бүрдүүлсэн.

Гэр бүлтэй болж бас нэг хүслээ биелүүлчихээд дараа нь хүүхэдтэй болоход ямар байсан бэ? Тэр жирэмсэн болсноо танд яаж хэлсэн бэ?
Тэр эмнэлэгт очиж шинжилгээ өгчөөд над руу залгаж жирэмсэн болоогүй байна гэж хэлсэн. Тэгээд тэндээс гарч явахдаа 2 ширхэг хүүхдийн бойтог худалдаж авсан байсан. Учир нь хүүхдийнхээ хүйсийг мэдээгүй гэсэн...

Гэр бүл чинь Мадридад аз жаргалтай байна уу?
Маш их. Энд амьдралын хэв маяг нь үнэхээр гайхалтай. Хот, хүмүүс нь. Шинэ найзууд гээд л... Гэр бүл маань их жаргалтай байгаа.
Мадридад тоглохыг хүсэж байхдаа, та бүх юм сайхан болно гэж бодож байсан байх. Харин дараа нь саад бэрхшээлийг туулах ёстой болсон.

Эхний жилдээ та бодож байсан шигээ тоглож чадаагүй. Харин 2-р улирлын урьдчилсан тоглолтуудын үеээр сэргэж эхэлсэн. Энэ бүхэнтэй яаж тэмцсэн бэ?
Намайг зоригжуулж байсан гол зүйл бол энэ багт, Реал Мадридад тоглох гэсэн миний хүсэл байсан. Би үргэлж л Мадридад амжилтанд хүрэхийг хүсэж байгаагаа хэлдэг байсан. Гэхдээ амжилт гэдэг багийнх байдаг. Би дуртай тоглогчоо харахыг хүсэж байгаа фэнүүдийн төлөө тоглохыг, тоглолтондоо сэтгэл хангалуун байхыг хүссэн. Би энд амжилт гаргаж чадна гэдэгтээ маш хатуу итгэдэг. Энэ л намайг зоригжуулдаг даа. Эхний жилд, миний цавь гэмтэлтэй, бас бус асуудлууд байсан. Хүмүүс намайг дэлхийн аваргад тоглох гэж өөрийгөө нөөж байна гэх мэтээр ярицгааж байсан. Дэлхийн аваргад тийм ч амжилттай байгаагүй. Хоёр дахь жилд, миний өвдөг гэмтэлтэй байсан. Хүн бүхэн л намайг эргэж тоглох уу үгүй юу гэдэгт санаа зовж эхэлсэн. Энэ нь миний сэтгэл зүйд их нөлөөлж байсан л даа. Гэхдээ би үргэлж миний болон Реал Мадридын хувьд бүх зүйл сайхан болно гэж мөрөөддөг байсан. Өнгөрсөн зун би багаа сольж болох байсан. Би энд 2 жил болсон, энэ хугацаанд бүх зүйл тийм ч сайнгүй өнгөрсөн. Би багаа сольж, Бразил явж, Испанийн лигээс өрсөлдөөн багатай лигт очиж чадах байсан... Гэхдээ би Моуринотой (тэр Моуриног mister гэж дуудав) ярилцсан, тэр намайг дараа улиралд багтаа хэрэгтэй гэж хэлсэн. Флроентино ч бас тэгж хэлсэн. Би тэдэнд, Мадридад миний хувьд эерэгээр эргэнэ гэдгийг мэдэхийг хүсэж байгаагаа хэлсэн. Нэг өдөр ерөнхийлөгч надаас Мадридад яг юу асуудалтай байсан бэ гэж асуусан. Би түүнд асуудал надад өөрт байсан гэж хариулсан. Учир нь би биеийн хувьд бэлэн байж чадаагүй. Би эрт бэлтгэлдээ гарч, нэмэлт зүйлүүд хийж, тусгай дасгалууд хийж байсан ч талбай дээр энэ нь үр дүнгээ өгөөгүй. Би талбай дээр өөрийгөө робот шигээр л мэдэрч байсан, хөдөлгөөн минь хөшүүн болсон мэт санагдаж байсан. Урьд нь энэ бүхэн цаанаасаа л эрч хүчтэй, тэсрэлттэй байсан. Гэвч бүх зүйл механик болон хувирсан... энэ нь надад сөргөөр нөлөөлсөн. Харин би “мистер”-тэй болон ерөнхийлөгчтэй уулзаж ярилцсаны дараа тэд намайг үлдээнэ гэж хэлсэн. Бусад хүмүүстэй энэ талаар ярилцахад тэд надад, үгүй ээ, чамайг зарах гэж байгаа гэж хэлдэг байсан... Гэхдээ одоо би энд байсаар л байна. Флорентина намайг өөр багт зараагүй, тэр намайг үлдээхийг хүссэн. Энэ багтай хамт амжилт гаргах нь миний зорилго, тэмүүлэл юм.

Та бодож байгаа бүх л зүйлээ хэллээ. Ерөнхийлөгч танд итгэл үзүүлсэн, тантай уулзаж таныг багтаа авсан, олон хүн түүнд таныг өөр багт зарах хэрэгтэй гэж хэлж байхад таныг үлдээсэн. Бас олон хүн таныг дахин сайн тоглож чадахгүй гэж ярицгааж байхад Моурино тантай уулзсан.
Тиймээ, хүмүүс намайг фэнүүдэд, ерөнхийлөгчид, хүн бүхэнд өртэй гэж ярьдаг. Би зөвхөн энэ хүмүүсийн төлөө амжилт гаргахыг хүсэж байна. Тэрнээс миний кареер дууссан гэж ярьж байсан хүмүүст буруу байсныг нь нотлох гэж биш. Гэр бүл, найз нөхөд минь үргэлж намайг дэмждэг байсан. Баярлалаа. Миний хийж байгаа бүхэн энэ хүмүүсийг намайг дахин тоглож байхыг хараад баярлуулахын тулд юм. Миланы Кака эргэж ирэх эсэхийг би мэдэхгүй, гэхдээ би өдөр бүр л өндөр түвшинд тоглохыг хичээж байгаа. Энэ улиралд би их итгэж байгаа, их сайн эхлүүлсэн. Хэвлэлийнхэн үргэлж л Аяаксын эсрэг тоглолтын тухай ярьж байна. Тэнд 10-15 минут тоглох боломж олдсон. Би өөрийгөө сайн тоглосон гэж бодож байгаа. Зарагозагын эсрэг хийсэн тоглолтонд би 13 минут талбайд байж, гоол оруулж, оновчтой дамжуулалт өгсөн. Би хуучин “би”-ээ эргэж ирэх эсэхийг мэдэхгүй. Би энд хараахан ямар нэг зүйл бүтээгээгүй байгаа облохоор үргэлж л эргэн өндөр түвшинд тоглохыг, зоригтой шийдэмгий байхыг хичээж байна. Юм бүхэн гайхалтайгаар сайжирч байна. Гэхдээ би үргэлжлүүлэн сайжирсаар байх хэрэгтэй байна. Энэ улирлын төгсгөлд би энэ бүхэн дэмий зүйл байгаагүй гэдгийг харах болно.

Хэцүү үедээ та уйлж байсан удаа бий юу?
Олон удаа. Их олон удаа уйлсан. Ойр дотныхоо хүмүүс...эхнэрийгээ намайг ийм байдалтай харж байгаад нь... Би ойлгодоггүй юм. Би тамирчны амьдралаар амьдардаг, хоол сайн идэж, эрт унтаж, эрүүл амьдрахыг хичээдэг. Тэгээд надад эрүүл мэндийн хувьд бэрхшээл тохиолдоход би сэтгэлээр их унадаг. Заримдаа талбайд гарсан ч гэлээ сайн тоглож чадаагүй. Би түрүүн хэлж байсан, би яг л робот шигээр өөрийгөө мэдэрдэг байсан. Би тоглолтонд оролцчихоод, дараа нь гэртээ ирээд ганцаараа шөнө бэлтгэл хийх үе надад байсан. Би эргээд формондоо орж чадах эсэхээ мэдэхийг хичээдэг байсан. Хөлбөмбөг бол биеийн хөгжил их шаарддаг спорт. Биеийн хувьд чи бэлэн биш бол бусад нь чамаас давуу талтай болно. Тэгэхээр би бие махбодийн хувьд бэлэн байх ёстой. Би одоо хөдөлмөрийнхөө үр шимийг үзэж байна.

Таныг сайн тоглож чадахгүй байхад олон хүн таныг орхиж явсан уу?
Тийм хүмүүс байсан.

Какаг эргэж ирж байгаа болохоор тэд бас эргэж ирсэн үү?
Үгүй. Нэг удаа мистер хэвлэлийн бага хурал дээр хэлж байсан шиг, “өчигдөр Кака үхчисэн байсан, харин өнөөдөр бол тэр гайхамшиг”. Ийм нөхцөл байдалд чи тэнцвэртэй байдлыг олох хэрэгтэй байдаг. Би одоо энэ бүгдийг ойлгож байгаа. Хэрвээ юм бүхэн сайхан болж байвал би өөрийгөө хамгийн сайн нь гэж бодохгүй. Хэрвээ юм бүхэн муугаар эргэвэл би өөрийгөө хамгийн муу нь гэж бодохгүй. Би үргэлж өөрийнхөө хэн бэ гэдэгт, ямар хөлбөмбөгчин байж чадах вэ, ямар хүн байж чадах вэ гэдэгтээ ухамсартайгаар ханддаг байсан.

Зөвхөн та эргэж ирээд зогсохгүй таны инээмсэглэл бас эргэж ирсэн байна. Та жаргалтай харагдаж байна. Энэ магадгүй мадридад ирснээс хойших хамгийн жаргалтай үе чинь байх?
Өдийг хүртэл, хамгийн жаргалтай үе маань миний танилцуулганы үеээр байсан. Гэхдээ талбай дээр бол, хамгийн жаргалтай үе маань яг одоо, яагаад гэвэл... би дахин хөлбөмбөгөөс таашаал авч байна. Гэмтэлтэй байсан бүх л хугацаанд минь надад хүсэл тэмүүлэл байдаг байсан гэхдээ далд. Юм бүхэн хэцүү санагдаж, хөлбөмбөг тийм ч таатай мэт санагдахаа больсон. Одоо, талбай дээр гарах, бөмбөг өшиглөх нь дахин сайхан санагдаж байна.

Таны нэг өдрийн амьдрал чинь ямархуу өнгөрдөг вэ? Гэртээ юу хийх дуртай вэ?
Бэлтгэлээ тараад гэртээ ирээд... одоо бол, Лука аль хэдийнэ сургуульд орчихсон. Түүнийг сургуулиас нь авдаг. Тэгээд гэртээ эргэж ирээд, Изабеллаг хардаг. Би түүнийг усанд оруулдаг.

Таны гүнж.
Манай гэр бүлийн гүнж. Орой нь хүүхдүүдээ оронд нь оруулчихаад Каролина бид 2 найзуудтайгаа хооллохоор гардаг. Би гадуур хооллох үнэхээр дуртай. Мадридтай танилцахын тулд бид дандаа өөр өөр газруудаар ордог.

Хоббиныхоо талаар? Гольф? Ан хийх? Дартс? Аль нь таны хобби вэ?
Миний гэр бүл миний хобби. Боломжтой үедээ би Лукаг дагуулж гардаг. Ан хийдэг газар очиж үзэж байсан. Амьтны хүрээлэнд олон удаа очиж байсан. Бид бүх л зүйлсээ хамтдаа хийхийг хичээдэг.

Та бас дуулах дуртай байхаа, хувцас солих өрөөнд?
Тоглож байгаа байлгүй дээ.

Үгүй дээ, та Марсело, Кристиано нартай хамт дуулдаг биз дээ?
Кристиано сайн дуулдаг, Марсело сайн дуулдаг. Харин би үгүй. Би зүгээр л алгаа ташиж хөгжимддөг юм.

Тэнд уур амьсгал үнэхээр сайхан байдаг байх. Хүмүүс энэ хамт олныг ямархуу вэ гэдгийг мэддэггүй, дасгалжуулагч тоглогчдын хоорондоос өө хайсан хүмүүс их байдаг болохоор би үүнийг тодруулмаар байна.
Уур амьсгал үнэхээр гайхалтай байдаг. Хэд хэдээрээ бүлэг бүлэг болчихсон байдан. Гэхдээ энэ бол хэвийн зүйл, амьдралд ч, хөлбөмбөгт ч, сургуульд ч, хаана ч байдаг л зүйл. Би Карвалютай их сайн найз. Гэхдээ энэ нь би Кристианотой дуугардаггүй, Испаничуудтай ярьдаггүй гэсэн үг биш. Харин ч эсрэгээрээ байдаг. Хувцас солих өрөөнд ийм л байдаг. Зарим нь нэг нэгэнтэйгээ илүү дотно байдаг ч гэсэн, бүгд л хоорондоо ярилцаж, бие биенээ хүндэлдэг. Урьд нь хүмүүс Икер, Кристиано 2-ын талаар ярицгааж байсан, гэхдээ тэдэнд асуудал байгаагүй. Хамт олон үнэхээр гайхалтай. Бага багаар бид үр дүнг нь харна гэж бодож байна. Эцэстээ багаараа л ялалтанд хүрнэ шүү дээ.

“Мистер”-ын талаар юу хэлэх вэ?
Түүний талаар зөвхөн сайн зүйлс л хэлж чадна. Тэр намайг үнэлсэн. Хэрвээ тоглогч сайн тоглохгүй байвал тэр оронд нь өөр тоглогч авчиръя гэж хэлж чадна. Хэвлэлийнхэн хангалттай л ярьж бичицгээсэн, гэхдээ хөлбөмбөгт дасгалжуулагч тоглогчдоо итгэх н ь хэвийн зүйл. Тэр итгэлийнх нь үр дүн талбай дээр гардаг. Би дасгалжуулагчийн итгэлийн хариуг бага багаар харуулж байгаа гэж бодож байна. Энэ амар байгаагүй. Би хэрвээ энэ хэвээрээ байвал хэзээ ч дасгалжуулагчийн итгэлийг олж чадахгүй гэж өөртөө хэлсэн. Гэхдээ энэ бол миний л асуудал, дасгалжуулагчийнх биш. Тэр миний талд байж, надад тусалж, тайван тэвчээртэй байх хэрэгтэй тухай хэлж байсан. Түүний баг бүхлээрээ сайн ажилласан, Каранка, Руй, Силвино, Морайш гээд л. Сэтгэл зүй их чухал. Дэмжлэгийн үгс.... Эдгээр хүмүүс хаана нэзээ ийм үг хэлэхээ сайн мэдэж байсан.

Олон олон Мадридиста нар биднийг харж байгаа. Та тэдэнд хандан юу гэж хэлмээр байна?
Бид улирлыг сайн эхлүүлж чадсан учираас тэдэнд талархмаар байна. Бидэнд хэцүү долоо хоногууд тааралдаж байсан, Леванте, Рэсинг гээд л... хүн болгон үүний талаар, үүний дараа нүүрлэх хямралын талаар ярьж байсан. Дараа нь бид Бернабеуд Райо-той тоглож, эхний 15 секундэд л гоол алдсан. Гэхдээ фэнүүд багаа мэдэрч байдагт би итгэдэг. Мадридисмо үргэлж Реал Мадридтай хамт байх болно. Тэд бидний ялахыг ямар их хүсэж байгааг хараад уухайлан дэмжиж эхэлсэн. Хэцүү цаг үед ч биднийг дэмжиж байсан бүх Мадридиста нартаа баярлалаа.

Би өмнө нь хэлсэн, хүмүүс энэ ярилцлагыг тэсэн ядан хүлээж байсан гэж. Бид олон захидал, олон асуулт хүлээж авсан.Тэр бүгдэд хариу өгвөл олон цаг зарцуулах байх. Бид заримд нь хариулах хэрэгтэй, хүмүүс мэдэхийг хүсэж байгаа шүү дээ. Жишээ нь, баг энэ жил La Décima авахад сэтгэл зүйн хувьд бүрэн бэлтгэгдсэн үү?
Тийм гэж найдаж байна. Өнгөрсөн улиралд бид Копа Дель Рейд түрүүлж чадсан. Энэ баг La Décima -г, лигийн түрүүг, боломжтой бүхэнд түрүүлэх чадвартай гэж бодож байна. Үр дүнг нь эцэст нь харна даа. Аваргуудын лигийн финалд тоглохын тулд тэнд хүрэх зам нь их чухал.

АНУ-аас нэгэн үзэгч таныг Бразилын шигшээд эргэж тоглох эсэх тухай асуусан байна.
Энэ бол миний зорилгын нэг. Надад өөртөө тавьсан зорилгууд бий. Эхлээд, талбайд гарч, аль болох олон минут, тэгээд үр дүнтэй тоглох нь чухал. Дараа нь би шигшээ багт багтах эрхтэй эсэхийг харна даа.

Бас нэг үзэгч Өзил та 2-ын нэг байрлалын төлөө хэрхэн өрсөлдөж байгаа талаар асуусан байсан. Тэр таныг Өзилийг хөлбөмбөгчнийх нь хувьд юу гэж боддог тухай мэдэхийг хүссэн байна.
Тэр үнэхээр ер бусын. Бидэнд хамт талбайд гарахад асуудал байдаггүй. Гэхдээ тактикын асуудлыг мистер л шийднэ. Тэр ухаалаг тоглогч, маш ухаалаг. Бид бие биенээ хаана байгааг үргэлж мэддэг болохоор хамт талбайд гарахад асуудал байдаггүй. Тэр уль хэднийнэ сайн тоглогч болсон, гэхдээ дахиад маш их ирээдүй бий. Ур чадвар сайтай, хараа сайтай, алдаа бага гаргадаг. Энэ бол маш сайн зүйл.

Та гэртээ жаргалтай байдаг юм байна, багтайгаа хамт жаргалтай байдаг юм байна. Гэхдээ би танай хөршийг их төвөгтэй айл гэж сонссон юм байна.
Бурхан минь, тэдний нохой нь гудамжаар хаа сайгүй л гүйдэг. Их төвөгтэй шүү.

Гэхдээ та түүнийг уурлуулж болохгүй, нэрийг нь Жозе гэдэг юм байна лээ. Тэр танайд байшинд ороод ирвэл зүгээр үү?
Зүгээр.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Өмнө нь ярилцлаганд орсон бүх хүн дурсгал болгож энэ ширээн дээр гарын үсгээ зурсан байгаа. Танд хүнд хэцүү үе тохиолдсон ч гэлээ, та бол бүгдийн хайртай хөлбөмбөгч. Бид таны инээмсэглэл дахин ирсэнд маш их баяртай байна. Энд хүрэлцэн ирсэнд баярлалаа.
Маш их баярлалаа. Энд ажиллаж, фэнүүдэд Реал Мадридын өдөр болгоныг харуулж байдаг РМ тв-д ажилладаг бүх хүнд талархал илэрхийлье. Намайг Реал Мадридад байх хугацаанд олон олон сайхан мөчүүдийг хамтдаа харна гэж найдаж байна. Маш их баярлалаа.
Маш их баярлалаа. Таатай байлаа.


http://www.sportal.mn
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Энэрэл » Sat Mar 03, 2012 4:20 pm

Энэ Какагийн ярилцлагыг Финалист бас орчуулж оруулж байсан биз дээ..
Спортал хуулчиж ккк...
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Seikoni » Sun Mar 04, 2012 9:39 am

Өнөө шөнө ССТВ-ээр гарахгүй юм байна. Валенси-Гранадатай хийх тоглолт л гарах юм байна.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby attilla » Sun Mar 04, 2012 11:01 am

Моратаг дууджээ Варанэ. Сахин 2ийг хармаар байна
Goalkeepers
Casillas, Adan, Jesus
Defenders
Arbeloa, Carvalho, Varane, Albiol, Marcelo, Ramos
Midfielders
Sahin, Altintop, Lass, Khedira, Xabi Alonso, Ozil, Callejon, Granero, Kaka
Forwards
Cristiano Ronaldo, Higuain, Morata
User avatar
attilla
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1405
Joined: Sat Nov 07, 2009 12:25 am

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Энэрэл » Sun Mar 04, 2012 11:06 am

Сахиныг тоглуулна гэдэг ч аягүй бол худлаа байхөө..
Харин Варанед бол тоглох боломж байна өө..
Пепе торгуулийн улмаас өнжинө.. Карвалью маань нэг л базаахгүй байгаа..
Тэхээр Рамостой төвд тоглож магадгүй л юм..
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Энэрэл » Sun Mar 04, 2012 11:08 am

Image
Игуайн Эспаньолын эсрэг хийсэн сүүлийн 3 тоглолтондоо 5 гоолыг хийгээд байна.. Намар Реал Мадрид Эспаньолыг талбай дээр нь 4:0р хожиход Игуайн хет-трик хийсэн билээ..
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby attilla » Sun Mar 04, 2012 11:12 am

Моу тэгээд Сахиныг энэ жил ашиглахгүйн байхдаа Алонсог жаахан амраамаар байдаг
User avatar
attilla
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1405
Joined: Sat Nov 07, 2009 12:25 am

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Энэрэл » Sun Mar 04, 2012 11:32 am

Жозе Моуринью:"Зөвхөн **н** дасгалжуулагч л дэлхийн хамгийн шилдэг төвийн довтлогчийн нэгээ явуулахыг хүсэх байх. Игуайн сүүлийн хэдэн тоглолтуудад гоолдоогүй нь үнэн. Гэхдээ үүнд би нэг их санаа зовохгүй байна. Ямартай ч түүнийг Реал Мадридаас явуулах бодол надад байхгүй."
Спортал.мн
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Realist » Sun Mar 04, 2012 1:27 pm

Image
Kun's dream is Real

Агеуро хэзээ ч Испанид эргэн ирж тоглох хүсэлтэйгээ нууж байгаагүй.
Гэхдээ одоо түүний гэр бүл Манчестер хотод сайн төвхнөсөн.
Англид эхний 6 сар түүнд их хэцүү байсан.

Maradona: "The Kun should sign for Real Madrid next summer"
Хадам аав нь: Агеуро Реал Мадридад тоглох хэрэгтэй, тэнд тэр хамгийн шилдэг карьераа үзүүлэх болно.
Тэр Ситид сайн тоглож байгаа, гэхдээ Мадридад ирвэл тэр бүр сайн тоглоно.
Гэвч одоо Ситигээс явна гэдэг амар биш, тэд түүнийг явуулахыг хүсэхгүй, тэр Манчинигын гол тоглогч болсон. Хэрвээ Мадрид хэн нэгнийг авахыг хүсвэл авч чаддаг. Перезд асуудал биш.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Hero.Lio » Sun Mar 04, 2012 1:34 pm

Агеуро ахиад нэг жил Сити-д байх биздээ.
Гэснээс танайх өнөөдөр нэг оноо алдаач. Тэгвэл Лиг сонирхолтой болох гээд байна :RD
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4218
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Энэрэл » Sun Mar 04, 2012 1:37 pm

Агуеро ч одоо ирнэ гэж угаасаа худлаа л даа..
Авах л байсан юм бол өнгөрсөн зун л авах байсан юм..
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Realist » Sun Mar 04, 2012 1:44 pm

Image
Пипитагын лиг дэхь 150 дахь тоглолт

Өнөөдрийн тоглолт Пипитагын лигийн 150 дахь тоглолт болно.
Тэр Эспаниолын эсрэг 7 гоол хийж байсан.

Моу: Хиугайн бол дэлхийн шилдэг довтлогчдын нэг, хамгийн **н** дасгалжуулагч л түүнийг явуулахыг зөвшөөрөх байх. Тэр надад маш хэрэгтэй нэгэн. Хигуайныг явуулах бодол байхгүй.

Би хувийн амьдралынхаа тухай юу ч ярихгүй. Би Лондонруу аялахдаа клубын Ерөнхийлөгч, СЕО-д мэдэгдэж явсан.
Барсагаас зөрүүтэй 10 онооны талаар асуухад: Би үүнд хариулт өгөхгүй. Бид өөрсдийн тоглолт бүрдээ ялж тэргүүллээ хадгалаад явна.
Ди Мариа бол бидэнд маш чухал тоглогч, түүнийг байхад манай багийн тоглолт маш сайн байдаг.
Түүний гэмтэл илааршиж байгаа.

"Granero is playing because he has great character and a strong personality. He is the sort of player I believe Real Madrid can't afford to lose. He should end his career here. He is a symbol of what Real Madrid embodies and he never lets us down. He is the only player I could be blamed for not using as much as he deserved in the first half of the season."

Гранерогын тухайд маш сайхан зүйлс ярьсан байна.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Realist » Sun Mar 04, 2012 1:49 pm

Image

Image

Image

Image

Image


http://www.youtube.com/watch?v=Lt0D3wnps1E&feature=player_embedded
Икер, Иньеста 2ын тоглосон реклам
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Realist » Sun Mar 04, 2012 2:17 pm

Callejón is the star of "Today we train with ... '


http://www.youtube.com/watch?v=OffDEsebn_Y&feature=g-all&context=G2592ee9FAAAAAAAAAAA

Гоё видео байнааа
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Realist922 » Sun Mar 04, 2012 6:39 pm

бенз байхгүй д игуайн хэрэгтэй байхад ойрдоо яаагаад байна даа
REAL
User avatar
Realist922
 
Posts: 841
Joined: Sat Aug 13, 2011 9:14 pm
Location: Madrid, Spain

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Бат-Оргил » Sun Mar 04, 2012 7:53 pm

Танайх өнөөдөр нэг оноо алдаач. гуйя нтр. :ногоон:
User avatar
Бат-Оргил
Culé
Culé
 
Posts: 2231
Joined: Mon Jan 22, 2007 6:15 pm
Location: <?php echo fcb_info(); ?> Result : Barca Dynasty;

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby TJ » Sun Mar 04, 2012 8:00 pm

Ав ав. Тэгсэн ч танайх гүйцэхээсээ өнгөрсөн (Ба*Са --> :silver)
User avatar
TJ
Мадридиста
Мадридиста
 
Posts: 995
Joined: Sun Jun 19, 2011 3:35 am
Location: Mongolia, Ulaanbaatar

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby adidavka » Sun Mar 04, 2012 8:24 pm

Манай Тоттенxамын Кайл Воокер, Ливерпүүлийн Глен Жонсон нарыг сонирxож байгаа гэсэн мэдээнүүд байна. Воокер л юу юм гэxээс Жонсон бол дэмий л санагдаж байна
Impossible is nothing!!! adidas
KG and the Celtics, Iker and the Real Madrid
User avatar
adidavka
Мадридиста
Мадридиста
 
Posts: 800
Joined: Fri Jan 04, 2008 3:03 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Real.madrid » Sun Mar 04, 2012 9:53 pm

Рамос арбелоа байхад баруун жигүүрийн араар яах гээд байгаан болоо.РАмосыг төвд тоглуулах гээд тэгээд байгаам болуу валкер гоё л сонсогдож байна
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Билгүүдэй » Sun Mar 04, 2012 10:42 pm

Жижигхэн 8 настай хүүхдэд таарах манай өмсгөл олдох болов уу?
Дүүгээ эртхэн урвуулж авах гэсэн юм :ногоон:
facebook.com/SportWindowLeague
twitter.com/SportWindowNGO
instagram.com/SportWindowNGO
User avatar
Билгүүдэй
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3106
Joined: Mon Mar 01, 2010 5:19 pm
Location: Улаанбаатар

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby adidavka » Sun Mar 04, 2012 11:00 pm

xаxа, зөв xэрэг. Сандеид эртээд xарагдаж байсан, xулxь гэж голоxгүйл бол ....
Impossible is nothing!!! adidas
KG and the Celtics, Iker and the Real Madrid
User avatar
adidavka
Мадридиста
Мадридиста
 
Posts: 800
Joined: Fri Jan 04, 2008 3:03 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: МАДРИДЫН РЕАЛ 2011-12:::::БИД ИРЖ ЯВАА ЦАГ

Postby Билгүүдэй » Sun Mar 04, 2012 11:09 pm

adidavka wrote:xаxа, зөв xэрэг. Сандеид эртээд xарагдаж байсан, xулxь гэж голоxгүйл бол ....

Хаха нусан чавхад ориг юм авч өгч эрхлүүлэхгүй ээ. Эхлээд хулхийг нь өмсөөд голдог болог :ногоон:
За тэгвэл Сандей руу хөлгийн жолоо залдаг хэрэг.
facebook.com/SportWindowLeague
twitter.com/SportWindowNGO
instagram.com/SportWindowNGO
User avatar
Билгүүдэй
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3106
Joined: Mon Mar 01, 2010 5:19 pm
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron