Жил бүрийн сар шинийн барилдаан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Могой жилийн бага наадамд хэн түрүүлэх вэ?

1. у.ав С.Мөнхбат
5
8%
2. у.ар Х.Мөнхбаатар
1
2%
3. у.ар Г.Эрхэмбаяр
9
15%
4. у.ар П.Бүрэнтөгс
9
15%
5. у.г Д.Рагчаа
7
11%
6. у.з М.Өсөхбаяр
3
5%
7. у.з Ч.Санжаадамба
18
29%
8. у.х Содномдорж
2
3%
9. Улсын цолтой өөр нэг бөх.
5
8%
10. Аймгийн цолтой бөх
3
5%
 
Total votes : 62

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby mugi19 » Sat Mar 03, 2012 11:48 am

Цоомоо wrote:Яг наадмын дараахан бол - Мөнхбат миний шавь ч гэж юу байхав, Бумбаяр л наадмын өмнө нэг дагуулж ирсэн юм байгаан. Чамаас илүү бөх гэж байхгүй л гэж бодоод мэхээ зөв хийж барилд, жоохон яараад байдаг харагдсан гэж захьсан гэсэн.
Одоо тэгээд л миний шавь, манай төгсөгч гээд л ярьж байна лээ.

Яг наадмын дараахан уяачдын наадам дээр билүү Баянаа аварга: - Тийн, миний шавь түрүүллээ сайхан байна, би шавьтайгаа уржигдар танилцсан гэж байсышд :ногоон:
Ийм л багш шавь хоёр юм шиг байна лээ..,

Баянаа аваргын тэр ганцаардсан барьсан гэдгийг нээх сайн ойлгодоггүй юм. Харин ч Дамдин, Мөнхбат аваргуудыг бодвол авах цолоо эрт аваад л явсан хүн. Увсын 5 хар, сүүлд 7 хар болсон баахан бөхчүүд байсан..,
Өөрөө л хүнд элдэв юм ярьж хийж явжийж ганцаардсан юм уу гэхээс тэр үед бол тийм хандлага байгаагүй л байх..,
69 оны наадмаар Мөнхбат аваргын хоёр хөлнийх дотор талаас хоёр тийш нь өшиглөсөөр байгаад барилдаан дуусч байсан гэж үзсэн хүнээс сонсож байсан, Мөөеөг аарцагаа бэртээсэн тийм үед хүчрээгүй хэрнээ гэмтээх гээд жудаггүй л араншин байх. Тэхэд Мөнх-Эрдэнэ арслан Бат-Эрдэнэ аваргын гэмтэлтэй хөлрүү 4 цаг гаран хүрэлгүй барилдсан гэхээр жудаг бол сайнгүй хүн байх..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby El Payaso » Sat Mar 03, 2012 11:55 am

Бадруул wrote:Баянаа аварга ч агуу бөх л дөө. Монгол бөхийн түүхэнд ховорхон төрөх мундаг аваргуудын л нэг.
Мань хүний нэг зан их тод ажиглагддаг шд. Зөвхөн "би", Бөхийн тогоон дотор би ганцаардаж байсан хэрнээ л бүгдийг нь сөрөн байж 10 түрүүлсэн гэх зэрэг. Ер нь бол Баянмөнх л хамгийн мундаг нь, бусдыг үгүйсгэсэн л хандлагатай хүн шд. Тэр гарын үсэг, цол гуншин нтрээс харахад хүртэл мундаг том амбицтай. Гэлээ гэхдээ өөрөө чадаад тийм өндөр амжилтанд хүрчихсэн хүн тэр зэргийн юм бол байх л. Тэхдээ л арай хэтэрхий "би" хүн л дээ.

Үнэхээр шүтмээр амжилт гаргасан хүн л дээ. Том зүйлд золиос заавал шаардлагатай байдаг шиг, шаардлагатай бүхий л сайн, муу зүйл олныг хийн байж энэ амжилтаа үзүүлсэн гэдэгтээ бол би хувьдаа санал нийлдэг. Хад аваргын 2 түрүү, Цэрэнтогтох аваргын 2 түрүү, Мөөеө аваргын 2 түрүүг булааж, чадлаараа 4 л түрүүлсэн бөх гэж учир мэдэх цөөнгүй улс л ярилцдаг. За тэр бол яахав өнгөрсөн асуудал. Гэхдээ л нөхөр бол ямартай ч цэврээр энэ амжилтандаа хүрээгүй гэдэг нь бол туйлын үнэн. Өөрийнхөө утгагүй амбицнаас болж миний авга өвөөг хүртэл нутаг заалгуулан, цөлүүлж л байсан аварга даа......

:eek:
яаг тэр хоёр хоёр гэж бол мэдэхгүй юм гэхдээ иймэрхүү юм байсан л гэж хуучны улс бүгд л яридаг юм билээ... үнэний ортой л байх... тэр талаасаа бас тэр зөвхөн Би ээс нь болоод би бас нэг их сүжиггүй дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Tseveenjav » Sat Mar 03, 2012 1:59 pm

Харин ч миний бодлоор 13,14 түрүүлэх байсныг нь Ж.Мөнхбат тэргүүтэй бөхчүүд булааж байсан гэж ойлгоод байгаа. Олимпын жил, 2 Мөнх 2-уулаа хасагддаг жил, лав 2 жил луйвардуулсан. БҮр нэг нь үзүүр түрүүнд давчаад Ж.Мөнхбатад аман мэхэнд орж байсан гээд бүр саяханы Монгол тулгатны 100-н эрхэм ярилцлага дээрээ хэлж байналээ. 2-уулаа хасагддаг жил ч гэсэн Баянаа аварга хаясан гэсэн. Мөнхбат маргаж гүйгээд хасагдацгаасан гэдэг.
Монголын их амар амгалан.
User avatar
Tseveenjav
 
Posts: 389
Joined: Fri Feb 17, 2012 6:02 pm
Location: Ulaanbaatar

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Nok » Sun Mar 04, 2012 8:46 pm

За тэр хулхидах, булаах талаас нь бол мэдэхгүй юм. Зүгээр өрсөлдөгчидөд нь тохиолдсон янз бүрийн явдалууд амжилтад нь эергээр нөлөөлсөн гэдэг бол яах аргагүй үнэн. Мөнхбат аварга аарцгаа хадуулсан, Хадбаатар аварга шоронд орсон, Цэрэнтогтох аварга аваарт хэдэн ч удаа орлоо энэ мэтийг тооцоолох юм бол, өрсөлдөгчид нь ид байх формоо алдацгаасан байгаа юм. Тэгхээр өөрийн чадвараас гадна, азны фактор нөлөөлөсөн хүн. Тэр 2, одоогийн Сүхбат, Өсөхбаяр шиг элдэв хүнд гэмтлээс ангид карьераан үргэлжлүүлсэн бол 1980-аад оны наадмуудын өнгө төрх шал өөрөөр бичигдэнэ. 1944 оны хүнд 1951 оны 2 залуу өрсөлдөгч нь (зарим баримтаар боо Цэрэнтогтох аваргыг 1949 оных ч гэдэг) ид формоо алдна гэдэг 1964 оны Бат-эрдэнэ аваргын хувьд 1971 оны Сүхбат гэмтсэнтэй адил завшаантай явдал. Хэрвээ Сүхбат хүнд гэмтэл авч, Өсөхбаяр аваарт орсон бол Бат-эрдэнэ аварга ч бас одоогийнхоосоо олон түрүүтэй байх байсан гээд ярьж болно шд. Ийм байдалтай байхад би хамгийн агуу нь гэж ярих бол бас учир дутгадлтай л даа.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby hosko » Sun Mar 04, 2012 8:58 pm

Дэлхийд илүү байсан хүн л дээ Баагий аваргаас... Ер нь хэнээс нь ч илүү л амжилт гаргасан хүн, юм юмыг нь тооцоод үзвэл... Одоо тэгээд чадсан хүн яахав... Би чадсан гээд л явж байг...ккк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Yes Man » Sun Mar 04, 2012 9:18 pm

Ба аваргатай бол харьцуулшгүй...
Ба аварга аймаар бяртай л даа.... Тэгээд л үндэсээр том амжилт гаргасан..... Харин жудод бол үнэхээр арчаагүй байж билээ.... Сиднэйд болсон Олимпын наадамд байна уу даа... Ба аварга тугчаар явсан санагдаад байгаам.... Би сайн санахгүй байж магад..... Ямартай ч эхний даваанд Ба аварга нэг хужаагын бөхөд цэвэр шидүүлээд ялагдаж байсан түүхтэй...... Тэгээд Ба аваргад бол үнэхээр хүчтэй өрсөлдөгч бол олон байгаагүй..... Балжаа аварга, Мөнх-Эрдэнэ арслан, Сүхбат заан нар л байсан... Балжаа бол угаасаа Ба аваргаас ахмад бөх, Мөнх-Эрдэнэ арслан сургуульд яваад хожуу наадамд ирсэн зэрэг Ба аваргад давуу тал ч байсан л даа.... Нөгөө талаар бол бөхийн өнгө солигдож байх үед л Ба аварга тасархай болсон.....

Баянаа аварга зүгээр улсад арав түрүүлээд, эсвэл тэгээд ингээд явж байхдаа ингэж ярьдаг байсан бол ч..... Өөрсдөө тийм аугаа амжилт үзүүлээд тэгээд тэрийгээ ярих гэж л амжилт үзүүлсэн байлгүй л гэж би боддог... Үнэхээр чадсан мундаг хүн бол тэгээд л ярих л хэрэгтэй л дээ гэгэг......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby crusader » Sun Mar 04, 2012 9:45 pm

Ба аварга чинь их спортод бол ёстой олиггүй барилддаг бөх байсан шүү. Олимп дэлхийд ядаж ганц ялалт авч чадсан уу? Яг сайн мундаг бөх байхгүй үеийн сиймхийг ашиглаад олон түрүүлцэн бөх юм уу даа. Гэхдээ нэг авууштай тал нь их хүлээцтэй, хашир барилддаг хий гаргадаггүй бөх тэр нь мундаг
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Nok » Sun Mar 04, 2012 9:51 pm

Yes Man wrote:Ба аваргатай бол харьцуулшгүй...
Ба аварга аймаар бяртай л даа.... Тэгээд л үндэсээр том амжилт гаргасан..... Харин жудод бол үнэхээр арчаагүй байж билээ.... Сиднэйд болсон Олимпын наадамд байна уу даа... Ба аварга тугчаар явсан санагдаад байгаам.... Би сайн санахгүй байж магад..... Ямартай ч эхний даваанд Ба аварга нэг хужаагын бөхөд цэвэр шидүүлээд ялагдаж байсан түүхтэй...... Тэгээд Ба аваргад бол үнэхээр хүчтэй өрсөлдөгч бол олон байгаагүй..... Балжаа аварга, Мөнх-Эрдэнэ арслан, Сүхбат заан нар л байсан... Балжаа бол угаасаа Ба аваргаас ахмад бөх, Мөнх-Эрдэнэ арслан сургуульд яваад хожуу наадамд ирсэн зэрэг Ба аваргад давуу тал ч байсан л даа.... Нөгөө талаар бол бөхийн өнгө солигдож байх үед л Ба аварга тасархай болсон.....

Баянаа аварга зүгээр улсад арав түрүүлээд, эсвэл тэгээд ингээд явж байхдаа ингэж ярьдаг байсан бол ч..... Өөрсдөө тийм аугаа амжилт үзүүлээд тэгээд тэрийгээ ярих гэж л амжилт үзүүлсэн байлгүй л гэж би боддог... Үнэхээр чадсан мундаг хүн бол тэгээд л ярих л хэрэгтэй л дээ гэгэг......



Олимп, дэлхийд үзүүлсэн амжилтыгаа ярих юм бол персоналити культээ тусад нь хийх хэрэгтэй, тэрийгээ оролцуулж байгаад үндэсний бөхийн бусад аваргуудлуу дайралт хийх нь утгагуй хэрэг бишүү? Аналог жишээ авах юм бол ММА-д зодолдож байгаа Сатоши Иший, Бээжингийн олимпоос авсанаараа далимдуулж, Федор Емельяненколуу би бол олимпын аварга, чи бол олимпын медаль байтугай, орж ч байгаагүй, тиймээс би чамаас илүү ММА-ын тамирчин гэж ярихтай дүйхээр "утгатай" санагдахгуй гэжүү? :ногоон:
Нөгөө талаас, Бат-эрдэнэ аварга үндэсний бөхөд шиг байсан шиг "absolutely dominant" байж чадаагүйг нь чиний хэлсэн шиг зөвхөн үр дүнд тулгуурлаж бусад хүчин зүйлсийг 0-д үзээд, бас хохино гээд хэлж ч болно шд. :ногоон:
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Yes Man » Sun Mar 04, 2012 10:14 pm

зодоон бөх хоёр чинь шал ондоо шдээ..... ккк
харин их спортын хоёр төрлийн бөх, үндэс хоёр бол ялгаагүй л бөх л дөө.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Nok » Sun Mar 04, 2012 10:21 pm

Өөрөөр хэлбэл хоёр хүний үндэсний бөхөөр гаргасан амжилтуудыг харьцуулхад чөлөөт, самбод гаргасан амжилтыг нь бас тооцоолно гэжүү?
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Адмирал » Mon Mar 05, 2012 12:23 am

Ноктой санал нэг байна...
Гэхдээ үндсээр сайн барилдаж байгаа хүмүүс их спортоор бас хичээллээсэй гэж боддог юм..
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Yes Man » Mon Mar 05, 2012 1:45 am

Хэхэх.... Нээх үндсээр Баянаа аварга хол дутуу юм шиг юмс бичээд байгаам...... Баянаа аварга үндсээр чинь нууц товчоог хасаад 26 удаа түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн, Ба аварга 22 удаа түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн..... Түрүүлсэн тоо л нэгээр илүү болохоос биш... Тийм ч учраас би их спортоор гаргасан амжилтыг нь давхар бодоод бөхийн хувьд бол хамаагүй илүү юмаа л гэсэн дүгнэлт хийсэн.... Ба засваргүй долоо найман жил дарахад тавд нь Мөнх-Эрдэнэ ганцаараа босч байсан... Тэгээд үндсэндээ хоёр эрдэнээс өөр өрсөлдөгчид бол яг ид үед нь бол байгаагүй дээ....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby hosko » Mon Mar 05, 2012 5:16 am

Яахав Ба аварга гишүүн энэ тэр болоогүй, бас өдийг хүртэл ноцолдоод байсан бол тэр шөвгөрсөн тоо бараг ялгаагүй байсан байх... Гэхдээ Баянаа аварга ид үедээ баяр хүчээрээ гайхуулсан мундаг л аварга байсан гэдэг биз дээ... Нээх жур байсан юм шиг ч бичих нь
бас хаашаа юм зарим хүмүүс...

Ба аварга Сиднейд үнэндээ лүд болсон л доо... Нөгөө Хужаа нь хэн ч билээ дээ... Ямар ч байсан тухайн үед ДАШТ-аас хошой хүрэлтэй гэж байсныг нь бол сайн санаж байна... Ер нь бол Азидаа тухайн үедээ номер нэг нь байсан нөхөр гэж сонсч байсан л даа сугалааг нь гарсны дараа... Гэхдээ Ба аваргад лаг итгээд үзсэнийг ч хэлэх үү... Тэрнээс хойш харахаар сонин санагдаад байдаг болсон Ба аваргыг... Нөгөө Хужааг нь Орос агаа Тмерлан Тменов хуссан гэж сонсоод хэрэндээ л баяртай байж билээ...ккк

Баагий аваргыг нэг зөвтгөж болох шалтгаан нь тэгэхэд хөөрхий их спортын хувьд бол нас нь явчихсан байсан л даа... ккк

Гэхдээ л сумогоос бусдаар нь бол суга байсан даа олон улсад... За манайхан тэгээд хэн нь ч байсан Сумогийн дэлхийн аварга болчихоод л байх юм билээ дээ....
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Наагий » Mon Mar 05, 2012 7:56 am

Yes Man wrote:Ба аваргатай бол харьцуулшгүй...
Ба аварга аймаар бяртай л даа.... Тэгээд л үндэсээр том амжилт гаргасан..... Харин жудод бол үнэхээр арчаагүй байж билээ.... Сиднэйд болсон Олимпын наадамд байна уу даа... Ба аварга тугчаар явсан санагдаад байгаам.... Би сайн санахгүй байж магад..... Ямартай ч эхний даваанд Ба аварга нэг хужаагын бөхөд цэвэр шидүүлээд ялагдаж байсан түүхтэй...... Тэгээд Ба аваргад бол үнэхээр хүчтэй өрсөлдөгч бол олон байгаагүй..... Балжаа аварга, Мөнх-Эрдэнэ арслан, Сүхбат заан нар л байсан... Балжаа бол угаасаа Ба аваргаас ахмад бөх, Мөнх-Эрдэнэ арслан сургуульд яваад хожуу наадамд ирсэн зэрэг Ба аваргад давуу тал ч байсан л даа.... Нөгөө талаар бол бөхийн өнгө солигдож байх үед л Ба аварга тасархай болсон.....

Баянаа аварга зүгээр улсад арав түрүүлээд, эсвэл тэгээд ингээд явж байхдаа ингэж ярьдаг байсан бол ч..... Өөрсдөө тийм аугаа амжилт үзүүлээд тэгээд тэрийгээ ярих гэж л амжилт үзүүлсэн байлгүй л гэж би боддог... Үнэхээр чадсан мундаг хүн бол тэгээд л ярих л хэрэгтэй л дээ гэгэг......

:eek:
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby spain man » Mon Mar 05, 2012 11:24 am

Хагас зуун жилийн ганцаардал дээр бол


Тэр үедээ дархан байсан Дамдин аварга, Цэрэн аварга гээд томчууд арслан Мөнхбатыг амлачихаад буугаад өгчихсөн, тэр үедээ мундаг байсан Эрдэнэ-Очир, Дэмүүл гээд нөхдүүдтэй Баянаа тунадаг.. нтэр бол юм байж л байсан юм билээ... Уг нь бол Мөнхбат арслан нь хоёр дарааллаад түрүүлчихсэн, хэн ч амлахгүй байсан үе нь ч нөгөө хэд нь дөрвөдөд наадмаа өгөхгүй гээд амлаж, эцээхгүй гээд буугаад өгчихөөд гар амар хүлээж байсан нтэр..

Тэгээд наадмын өмнөхөн зургаан сард олон улсын тэмцээнд чөлөөтөөр явахаар 90 кг.аас 78 кг.д ортол хасдаг... Хоолгүй хоёр хоног нтэр явж, гар нь атгахаа болтолоо ядардаг гэж байгаам... Хүний бие организм хоёр гуравхан хоногийн дотор 10 кг нтэр хасахаар ямар олиг байхав дээ... Тэгээд яг сарын дараа наадам нтэр болдог... Саунд оруулаад хэдэн цагаар суулгачихдаг, жин үздэг өрөө рүү дамнуулж очиж байсан ч удаа бий юм билээ... Тэгэхэд Мөнхбат аварга бол жин хасалгүйгээр 87 даа ордог... Уг нь бол тэмцээнд явахын өмнө 87.д барилдуулах эрхийн төлөө тойргоор барилдуулахад Баянаа аварга эрх авсан... тэгээд тэмцээн дээр болохоор нөхрийг жин хас гээд тулгачихдаг... Нтэр гээд зөрүү бол байсан л юм билээ... Тэгээд үндэсээ бодоод жин хасахаа больсоноос хойш гол амжилтууд нь эхэлсэн юм билээ....
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Барнаба » Mon Mar 05, 2012 1:09 pm

Ер нь бол би хувьдаа ингэж боддог... Ба аваргыг Баянаагаас илүү бөх байсан гэж боддог хүмүүс зүгээр л Баянаа аваргыг үзэж чаддаггүй хүмүүс л байх гэж...

Би хувьдаа Мөөеө, Баянаа 2 бол 2уулаа Ба аваргаас илүү бөхчүүд байсан гэж л дүгнэдэг...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Mon Mar 05, 2012 1:14 pm

Тийм байсан бол тийм байх байсан, тэгсэн гэнэ лээ гээл байвал бид хэд 100 хуудас маргаад ч дуусахгүй. Өмнөх үеийн хүнийг арай наад үеийн хүнтэй нь харьцуулаад нэмэргүй шд.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Цоомоо » Mon Mar 05, 2012 1:28 pm

Наадмын бичлэгүүдтэй СД байдагдаа.
Тэрийг үзэж байхад 60 хэдэн онд л Баянмөнх аваргын нэр орж ирнэ.
Түрүүлж үзүүрлэнэ.
70-аад онд бол нэг жил өнжөөд л түрүүлээд байна.
80-аад онд ч гэсэн түрүүлж, үзүүрлээд л байна.
90-ээд оны эхэнд шөвгийн 4-т үлдэж л байна.
60 оноос хойшхи 90 оны эхэн хүртэл 30-аад жилийн Монгол наадмын түүх тэр чигээрээ Баянмөнх аваргынх юм уу хаашайн.
Агуу бөх.

За тэгээд 5 олимпт орж бүгдэд нь ялсан гээд байгаа.
10 жил дараалан гэдэг бил үү, дэлхийн олимпт эхний 10-т багтсан гээд байгаа.
Агуу тамирчин.

Үгүйсгэх үндэслэл байхгүй ээ.
Өөрөө яахав хэт дэгсдүүлж ярьдаг байж болох л юм. Тэглээ гээд яахав, Баянмөнх гуай шиг хүн өөрийгөө магтаж ярихгүй бол өөр хэн ч ярихав дээ.

Би ч нээх дуртай биш л дээ, гэхдээ яах аргагүй л хүлээн зөвшөөрдөг.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby El Payaso » Mon Mar 05, 2012 3:21 pm

spain man wrote:Хагас зуун жилийн ганцаардал дээр бол


Тэр үедээ дархан байсан Дамдин аварга, Цэрэн аварга гээд томчууд арслан Мөнхбатыг амлачихаад буугаад өгчихсөн, тэр үедээ мундаг байсан Эрдэнэ-Очир, Дэмүүл гээд нөхдүүдтэй Баянаа тунадаг.. нтэр бол юм байж л байсан юм билээ... Уг нь бол Мөнхбат арслан нь хоёр дарааллаад түрүүлчихсэн, хэн ч амлахгүй байсан үе нь ч нөгөө хэд нь дөрвөдөд наадмаа өгөхгүй гээд амлаж, эцээхгүй гээд буугаад өгчихөөд гар амар хүлээж байсан нтэр..

Дамдин аварга ганц удаа амалсым бишүү? Мөнхбатыг дээр хэн ч билээ дүйз харлаа ганц л авсым байна гэж бичсн байсан. Мөнхбат ч тэр Баянаа ч тэр хэн хэн нь л Дамдин аваргыг их зусарддаг юм шиг билээ... Тэгээд гол нь бас яривал Мөнхбат аварга чинь 3 түрүүлж байж аварга цол авсн хүн гэжгаа... хэрвээ эртхэн цолыг нь өгсн бол тэгээд бараг тунах ч шаардлагагүй болчих байсан байлгүй дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby hosko » Mon Mar 05, 2012 3:34 pm

Цоомоо wrote:Наадмын бичлэгүүдтэй СД байдагдаа.
Тэрийг үзэж байхад 60 хэдэн онд л Баянмөнх аваргын нэр орж ирнэ.
Түрүүлж үзүүрлэнэ.
70-аад онд бол нэг жил өнжөөд л түрүүлээд байна.
80-аад онд ч гэсэн түрүүлж, үзүүрлээд л байна.
90-ээд оны эхэнд шөвгийн 4-т үлдэж л байна.
60 оноос хойшхи 90 оны эхэн хүртэл 30-аад жилийн Монгол наадмын түүх тэр чигээрээ Баянмөнх аваргынх юм уу хаашайн.
Агуу бөх.

За тэгээд 5 олимпт орж бүгдэд нь ялсан гээд байгаа.
10 жил дараалан гэдэг бил үү, дэлхийн олимпт эхний 10-т багтсан гээд байгаа.
Агуу тамирчин.

Үгүйсгэх үндэслэл байхгүй ээ.
Өөрөө яахав хэт дэгсдүүлж ярьдаг байж болох л юм. Тэглээ гээд яахав, Баянмөнх гуай шиг хүн өөрийгөө магтаж ярихгүй бол өөр хэн ч ярихав дээ.

Би ч нээх дуртай биш л дээ, гэхдээ яах аргагүй л хүлээн зөвшөөрдөг.


Яг энэ чинь л байхгүй юу даа... Маш удаан хугацаанд топ формтой байж чадсанд байгаа юм... Ганц үндэсээрээ ч биш... Дэлхийд тэгж олон жил ноцолдож байсан гэдэг бол үнэхээр мундаг... Тэгээд бас хүнд жинд Ази тивээс дэлхийн аварга болж байсан цорын ганц хүн гэдэг дээ... Сүүлд Таймазов лай Узбекын нэр дээр барилдаж Азиас хүнд жингийн алтыг авсан байх... Гэхдээ мэдээж нөхөр бол Узбек хүн биш л дээ... Иранаас чухам яасан юм байгаан..

Хүнд жингийн дэлхий болон олимпын аваргуудын лист нээрээ байна уу?
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby 1220 » Tue Mar 06, 2012 3:17 pm

Иванцкий, Медвед, Ярыган, Андиев, Мате, Гулюткин, Бисултанов, А.Хадарцев, Гобеджишвили, Мусульбес, Таймазов гээд Оросууд бараг зай өгөөгүй байхаа. Дундуур нь арай хийж манай Баянмөнх, Германы Бюттнер, Америкын Баумгартнер, Нил, Туркын Демир Гючлю энэ тэр л ганц нэг түрүүлсэн байх шүү.
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby erka2 » Tue Mar 06, 2012 4:39 pm

1220 wrote:Иванцкий, Медвед, Ярыган, Андиев, Мате, Гулюткин, Бисултанов, А.Хадарцев, Гобеджишвили, Мусульбес, Таймазов гээд Оросууд бараг зай өгөөгүй байхаа. Дундуур нь арай хийж манай Баянмөнх, Германы Бюттнер, Америкын Баумгартнер, Нил, Туркын Демир Гючлю энэ тэр л ганц нэг түрүүлсэн байх шүү.


Аюултай амьтангууд байсан.Тэгэхдээ Энэ -,(+) 2л нь холиод бичсэн байна.

Германыг хусдаг Нөгөөх нь Оросуудыг хусаад байдаг байсан гэдэг байхаа. Баянаа дандаа муухай хэлж байдаг 72ондоо цэвэр энэ тэр гээд 2талаас Ярыгантай хусаж гараад алтын төлөө үзсэн. гээд л ярьж байна лээ. Тэр нь ч яахав үнэн л байх. Тэгэхдээ Зарим нэгний тэнцээд л торгуулын оноо авч энэ тэр болж авсан мөнгийн хажууд мөнгө шиг мөнгө л гээд авч байна билээ. 70гарсан хүмүүс чинь.

Америкын Баумгартнер бол 83-96он хүртэл олимп, дэлхийд бүгдэд нь медаль авсан байхаа аймаар амьтан.

Медвед бол ярилтгүй, нэг Болгар насан туршдаа түүнд дарагдсан даа. Аваргын төлөө бараг 10хоорондоо үзсэн байх.Олимп дэлхийн дэвжээнд


Манайхнаас + жинд Медаль аваагүй Хамгийн өндөр амжилт гаргасан нь Чулуунбат байгаа байх. Дээр үед Эрдэнэ-Очир гуай, Санжаа гуай эд бол ганц 1 шагналт байранд орсон байгаа
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Цоомоо » Tue Mar 06, 2012 5:34 pm

Лхагвадорж начин нэг удаа 4-т орчихлуу да.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby munkhbayar_AC » Tue Mar 06, 2012 5:59 pm

Тэгсэн Лхагвадорж дэлхийн аваргад 5д орсон байх шүү. Хүрлийн төлөө үзээд мултарсан байх.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby 1220 » Wed Mar 07, 2012 2:35 pm


Сүүлд нь харсан чинь тийм байна шүү. Нэмэх хасахыг хольчихож. Тэр Болгар чинь Осман Дуралиев гэдэг нөхөр байхаа. Лав л олимп дэлхийн 6,7 мөнгөтэй байх
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron