by traffic » Tue Mar 13, 2007 12:40 am
Зарим дасгалжуулагчийн єчvvхэн бодол чєлєєт бєхийн хєгжилд саад учруулж байна
Олон удаа улсын наадамд чадалтай бєх гэдгээ харуулж ирсэн харцага Г. Ганхуягийг зааны энтэй бєх гэж ард тvмэн нь ам сайтай байдаг.
Тэрээр чєлєєт бєхийн улсын хэмжээний мастер, Азийн аваргын мєнгє, хvрэл медальт, улсын долоон удаагийн аварга, 1998 оны ДАШТ-ний шилдэг техниктэй бєх, 2005 онд АТШ-ний шилдэг техниктэй бєх гээд олон арван шагналыг хvртэж байсан гавьяатай нэгэн. Харин тэрээр чєлєєт бєхийн холбоонд сэтгэл дундуур яваа ажээ. Ямартаа ч тvvний ярианд анхаарлаа хандуулна уу.
-Саяхан болж єнгєрсєн УАШТ-нд долоо дахь удаагаа тvрvvлсэнд баяр хvргэе. Тэмцээний сэтгэгдлээс хуваалцаач?
-Баярлалаа. Тэмцээний даваа болгон хvнд, єрсєлдєєнтэй байлаа. Мэдээж тэмцээн бvхэн онцлог гэвэл УШБ-ын удирдлага, багш нар солигдож, шинэ баг ажлаа хvлээж авсан. Шинэ баг тамирчид олноор оролцон, амжилттай сайхан барилдацгаалаа.
-Тэмцээний дараа чєлєєт бєхийнхєн Турк, Болгарын ОУ-ын тэмцээнд явцгаасан. Харин та яагаад яваагvй юм бэ. Ажиглаад байхад та сvvлийн vед ерєєсєє тэмцээн, уралдаанд явахгvй байх шиг?
-Тэмцээнээс гурав хоногийн дараа манайхан Турк, Болгарын тэмцээнд явцгаасан. Явах хvмvvсийн нэрс урьд нь батлагдаад, виз энэ тэрээ авчихсан байсан. Улсын шигшээ багт хvнд жингийн тамирчин байхгvй болоод, хєнгєн жинд олон бєхтэй болчихсон байна лээ. Учир нь хvнд жингийн бєхчvvд vндэсний бєх рvvгээ илт туйлшраад байх шиг. Заримдаа чєлєєтийн бэлтгэл хийх гээд очихоор ганцаараа болчихоод хэцvv л байдаг юм. Монгол улсын нэрийг олон жил хvнд жингийн бєхчvvд медаль авснаар аварч байсан тvvх бий. Тvvнийг санасан ч ер нь чєлєєт бєхєє хєгжvvлье гэж бодож байвал хvнд, хєнгєн жин гэж алаг vзэлгvй бvх л жинд тамирчин авч, УШБ байгуулмаар байна шvv дээ. Миний хувьд тэмцээн, уралдаанд явах нь цєєрсєн. Сvvлийн vед зєвхєн Монголдоо гэдэг шиг Монголд болж байгаа том, жижиг тэмцээнvvдэд голохгvй оролцож, тvрvvлээд л байгаа. Тэгээд ч тэмцээнд явах гэхээр арын хаалганы улсуудаа явуулдаг. Надад ялагддаг хvмvvс Монгол гэсэн нэрийг ар нуруундаа зvvж гарчихаад, надад ялагддаг хvмvvст ялагдаад арчаагаа алдахыг харахад харамсалтай санагддаг. Миний анхны багш ОУХМ Т.Сvхбаатар маань 1997 онд намайг насанд хvрэгчдийн УАШТ-нээс алтан медаль авахуулчихаад, -Япон руу гурван жилийн хугацаатай амьдрал хєєж ирээд, Монголын эмэгтэй чєлєєт бєхийг хєгжvvлэхээр ажиллаж эхлэсэн юм. Тухайн vед би босоо байсан А.Сvхбат аваргыг ялж, алтан медаль хvртэж билээ. Тэр 1997 оноос хойш би бараг л єєрєє єєрийнхєє бэлтгэлийг тохируулж, жингээ хасан барилдаж ирсэн. Манай багш дасгалжуулагчдын дотор "энэ миний унаган шавь биш. Тиймээс амжилт гаргасан ч надад юм нялзахгvй" гэсэн єчvvхэн бодолтой хvмvvс байсан. Байсаар ч байгаа. Энэ Монголын чєлєєт бєхийн хєгжилд саад учруулж байгаа асуудлуудын дєнгєж нэг нь.
-Дєнгєж нэг нь юм бол дахиад ч асуудлууд байгаа байх нь ээ. Энэ талаар дахиад жаахан дэлгэрvvлээч?
-Талийгаач багш Д.Оюунболд, А.Ганбаатар нар хvvхдvvдтэй ажиллаж, vнэхээр сайн бєхчvvд гаргаж чадсан ч харамсалтай нь ид хийж бvтээх насандаа хорвоогийн хатуу жамаар бурхан болсон. Энэ цагаас хойш Т.Энхтуяа, Батжаргал, Лхагвадорж, Батзориг, Бямбадорж, Тvгждорж, Оюунболд гээд олон шавь нар нь тосоод авах, зааж хэлэх, бэлтгэл тэмцээний зардал мєнгийг нь хєєцєлдєєд єгєх багшгvй vлдэцгээлээ. Би багшгvй тамирчин ямар хэцvv замыг туулж, хичнээн олон дарамт, шахалт амсдагийг биеэрээ vзсэн болохоор сайхан дvv нартаа сэтгэл зовнидог. Эд маань бас над шиг "зєвхєн Монголдоо" болчих вий гэж санаа зовдог. Тиймээс хэрхэн туслах вэ гэж шаналан, найз нєхєд, танил талдаа танилцуулж, тусалж дэмжихийг хvсдэг. Харин ноднин "Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ надаас vнэхээр ирээдvйтэй, сайн барилдчих залуу байвал би бvх талаар тусална гэхээр нь уухайн тас ОУХМ Батзоригтой танилцуулсан. Тэгээд Х.Бат-Эрдэнэ захирал vнэхээр хэлсэндээ хvрч, 3 єрєє байр авч єгєєд, цалин бэлтгэл тэмцээний зардлыг даах болсон. Ингэж дvv нарынхаа нэгэнд нь ч болсон тусласандаа баяртай байгаа.
-Vнэхээр дасгалжуулагчгvй хvнд Олон улсын уралдаан, тэмцээн хаалттай байдаг юм бол та багштай болж болдоггvй юм уу. Гэхдээ унаган шавь нь биш л бол дасгалжуулагчаар ажиллах дургvй байдаг гэдэгт гайхаж байна?
-Тэр манай шагналын системтэй холбоотой. Азийн аваргад алтан медаль авсан хvн зургаан сая тєгрєгний шагнал авдаг. Зургаан сая тєгрєгийг багш, дасгалжуулагч хоёр хувааж авдаг юм. Харин би Азийн аварга болоод ирвэл хэнтэй ч шагналаа хуваахгvй шvv дээ. Гэтэл чєлєєт бєхийн холбоо замын зардал эсвэл єєр юугаар ч туслаагvй мєртлєє 20 хувийг єг гээд дээрэмддэг. Басхvv тэмцээнээс шагнал авсан бvх тамирчдаас татвар авдаг атлаа юунд захиран зарцуулснаа огт тайлагнадаггvй. Єнєєдєр Америкт зєндєє олон чєлєєт бєхийн тамирчид байдаг. Тэд Америкт барилдана гэж Басхvvгээс виз авч явчхаад дэвжээн дээр нь ч гарч vзээгvй байна. Тэгэхээр Басхvv бол цэвэр эдийн засгийн сонирхолтой хvн.
-Басхvv иймэрхvv бусармаг ажил хийдэг юм бол чєлєєт бєхийн хvрээнийхэн авч хэлэлцэж болдоггvй юм уу. Хэдий болтол дуугvй суух ёстой гэж?
-Vvнийг мэдэж байгаа чєлєєт бєхийнхєн Басхvvг илчилвэл бас л Сvхбаатар багшийн араас орно. Тиймээс амаа жимийдэг биз. Тэгсэн мєртлєє чєлєєтийнхєн хааяа ууж, идэхээрээ бvгдээрээ л "Басхvv зайлаасаа, Басхvvгийн дарамтанд байна" гэж ам булаалдан ярьдаг. Гэхдээ нэг нь ч очоод хэлж чаддаггvй.
-Намар болох дэлхийн аваргад єєрєє явна гэсэн тєлєвлєгєєтэй байгаа юу. Та ингэж ярьлаа гээд ямар нэгэн дарамт амсахгvй биз дээ?
-2008 оны олимпод орох ганцхан боломж нь намар болох дэлхийн аваргын эхний арав дугаар байранд орох шvv дээ. Тэр тэмцээнд аягvй бол Басхvvгийн л улсууд явна. Улсын шигшээ багийн багш нар гэхэд л дандаа Басхvvгийн хvмvvс болсон. Гэхдээ би шарандаа бэлтгэлээ сайн хийж байгаад явна гэж бодож байгаа. Би нэг бус удаа чєлєєт бєхєєр барилдахаа болъё гэж мэргэжлийн бєх ч хєєж vзлээ. Гэхдээ л миний хориод жилийн хєдєлмєр, хєлс, цус маань тэр шар дэвжээн дээр асгарсан гэж бодохоор зvгээр зайгаа тавиад єгєх хэцvv байна. Би сайн юм хийе, чадахгvй юм бол vнэнийг хэлээд болъё гэж боддог болсон.
-Дохад болсон Азийн тоглолтонд та яваагvй шvv дээ. Тухайн vед ямар шалтгаанаар яваагvй юм бэ?
-Би явах ёстой бvх шалгуурт тэнцэж, хамгийн тvрvvнд явах ёстой хvн нь байсан. Харин би Басхvvгээс яагаад намайг явуулаагvй юм бэ гэсэн чинь "дасгалжуулагчдын зєвлєлийн хурал болсон. Энэ тэмцээнд оролцох бєхчvvд ID карт гэж авдаг юм. Єєрєєр хэлбэл тэнд байх визээ авдаг. Гэтэл чиний виз байхгvй болохоор ямар ч арга байсангvй. Тэгээд бид Лхагвадоржийг баталчихлаа" гэсэн. Харин би Олимпын хороон дээр очоод vзтэл миний ID карт байхаар нь авч очоод "намайг явуул" гэтэл "нэгэнт цаг хугацаа нь тулчихсан учраас ямар ч арга байхгvй" гэдэг харгиулт єгсєн. Басхvv тухайн vед миний нэрийг цаасан дээрээс дарчихсан байсан юм билээ.
-Таны чєлєєт бєхийн анхны дасгалжуулагч Т.Сvхбаатар эмэгтэй чєлєєт бєхийн дасгалжуулагчийн ажлаа хэл амтайхан хvлээлгэж єглєє?
-Харин тийм ээ. Манай Сvхээ багшийн хийсэн бvтээснийг булааж авахын оронд харин ч эсрэгээрээ тєрийн дээд одон, медалиар шагнамаар санагдах юм. Олон зуун хvvхдийг нийгэмд хvмvvжvvлж єгсєн хvн шvv дээ. 30 ОУХМ, 40 тивийн аваргын медальт тамирчин болоод оюутны, єсвєр vеийн, залуучуудын дэлхийн аваргуудыг бэлдсэн хvн яагаад хєдєлмєрийн хvндэт медаль, ядаж жуух бичиг ч авдаггvй юм бэ. Энэ асуудлыг бєхчvvд бид нар дотроо мэдэхээс энгийн хvмvvс ойлгохгvй л дээ. Тэгвэл би vнэнийг хэлье. Тамирчид, дасгалжуулагчдыг шагналд тодорхойлдог ганц хvн нь чєлєєт бєхийн холбооны ерєнхий нарийн бичгийн дарга А.Басхvv. Энэ хvн єєрєє улсаас хангалттай гавъяа, шагнал хvртсэн. Чєлєєт бєхийн хєгжилд гай ч тарисан, гавъяа ч байгуулсан. Тvvнтэй Сvхээ багш маань хувь хvнийхээ хувьд ойлголцдоггvй, таарамж муутай байдаг. А.Басхvv гавъяаттай муу байсан хvн єєдлєдєггvй. Харин сайн байсан дасгалжуулагч шагнуулж, дэвшээд л, тэр ч байтугай гадаадад єндєр цалинтай дасгалжуулагчаар ажилдаг. Надад бол айх юм байхгvй ээ. Намайг тэмцээнд явуулахгvй бол тэр л биз. Би одоо 30 гарчихлаа. Vндэсний бєхєєрєє хэдэн жил гайгvй барилдаад Монгол улсын заан цол авчих юмсан л гэж боддог. Зарим хvмvvс намайг 30 настай, хєгшин энэ тэр гэж бодож байвал би тэгж бодохгvй байна. Монгол эр хvний физиологийн нас нь 30 гараад чанарждаг гэдэг. Монгол бєхчvvд олимп, ДАШТ, тивийн аваргаас ихэвчлэн 30 нас гарч байж медаль авч байсан тvvхтэй.
-Т.Сvхбаатар дасгалжуулагч єєрийн байраа барьцаанд тавиад алдсан гэж сонссон. Тамирчдаа тэмцээнд авч явахын тулд байраа барьцаалсан гэл vv?
-Багш маань Японд гурван жил болоод ирэхдээ байртай болоод ирсэн. Тэгээд хvvхдvvдээ тэмцээнд авч явах гэтэл дэмжих хvн олдоогvй. Мэдээж тэр хvн єєрийн хийсэн ажлынхаа vр шимийг vзмээр санагдана шvv даа. Ингээд хvvхдvvдийнхээ зардлыг хувиасаа гаргасан. Тэр мєнгєє ХЗХ-нд байраа тавиад олсон юм. Тэдний баг Азийн аварга руу яваад багаараа хоёрдугаар байринд ороод ирэхэд Засгаас нэг тєгрєгєєр ч шагнаагvй. Тэгсэн мєртлєє муулаад байгаад гайхаж байна. Тэр хvнд атаархагч нар олон байсан юм билээ. Монголын чєлєєт бєхийн эмэгтэйчvvд тийм амжилтанд ємнє нь хvрч байгаагvй шvv дээ. Ийм хvнийг тєр Засаг яагаад хайр энэрэлдээ авахгvй байгаад гайхдаг. Гэхдээ Сvхээ багш маань хvvхдийн байгуулгын олон медальтай хvн. Харин хvvхдvvд нь насанд хvрэгчдийн тэмцээнд орохуйц хэмжээнд хvрэхээрээ нєгєє Басхvvгийнхээ дарамтанд ордог. Бурхан багшийн сургаальд хvртэл эхлээд багшаа хvндэл. Дараа нь ээж, ааваа хvндэл, тэгээд намайг хvндэл, шvт гэж заасан байдаг. Би ганц л багштай хvн. Багшийгаа ингэж яваад би сэтгэлдээ харамсдаг.
-Vндэсний бєхєєр цаашид хэрхэн барилдах талаар боддог байх?
-Би улсын наадамд хоёр удаа зургаа давж, нэг удаа тав даван, гурван удаа шєвгєрсєн. Єнгєрсєн жилийн наадамд харцага цолоо батлаад, зааны даваанд хоёр дахь удаагаа шороодлоо. Уначихаад алхаж явахад элдвийн зvйл бодогддог. Гэхдээ яах вэ, хоосонгvй сэтгэл хангалуун байсан. Би vндэсний бєхєєр барилдах хугацаандаа єєрєєсєє том цолтой бvх бєхчvvдээ багш гэж хvндэлсээр ирсэн. Vндэсний бєх олон жилийн тvvхтэй, сонгодог дэг журамтай спорт шvv дээ. Уг спортоор хичээллэсэн хvн ах захаа хvндлэх гээд эр хvний олон сайхан хvмvvжлийг олж авдаг. Би ухаан орох vеэсээ аавыгаа дагаад барилдаж эхлэсэн. Дараа нь МУ-ын заан Баярсайхан, заан Хvрэлбаатар гээд олон сайхан багштай болсон доо.
-Ингэхэд та цагаан сарын барилдаанд ямар барилдав аа. Ер нь бєхчvvдийн єнгийг тодорхойлох уг барилдаан ямар болов?
-Cap шинийн барилдаан сайхан боллоо. Би Эрдэнэт хотын cap шинийн барилдаанд тvрvvлсэн. Хотод ирээд барилдахдаа гурвын даваанд аймгийн арслан Н.Ганбаатарыг амалж аваад барсангvй. Нэг зvйлийг ажиглахад сvvлийн vед дандаа л аймаг цэргийн цолтой бєхчvvдийн барилдаан болж, улсын цолтой бєхчvvддэд барилдах барилдаан бараг олдохгvй болжээ. Тэгээд л аймгийн цолтой бєхийг унагаачихвал мангас дарчихсан юм шиг шуугилдаад л, улс аймгийн цолтой бєхчvvдийг хооронд нь хагаралдуулаад байна. Ингээд туйлшраад ирэхээрээ vндэсний бєхийн тvvхэн уламжлал алдагдаж, цаашдаа сонин юм болж магадгvй дээ. Бат-Эрдэнэ аварга, Амартvвшин начин хоёрын барилдаан ч гэсэн маргаантай болсон. Аварга начинг эхлээд бєхийн бvх л тєрлєєр цэвэр хаясан. Тэгэхэд vзэгчид бас л шуугилддагаараа худлаа орилцгоож, ахиад барьц сонгоход аварга начин хоёр зэрэг газардсан. Тэгэхэд Амартvвшин залуу хvн байж хvлээгээд байж байхгvй дэвж гvйгээд, хvмvvсийг хєєргєсєн. Аварга маань насны хувьд ч, цолны хувьд ч барилдаж байгаа бєхчvvд дотроо хамгийн ахмад нь шvv дээ. Ийм хvнийг цэвэр хаяж чадахгvй юм бол шууд тахимаа єгчихсєн нь жудагтай хэрэг болох байсан.
-Залуу бєхчvvд ахмад бєхчvvдээ хvндлэхгvй болсон зарим нэг зvйл анзаарагддаг. Та vvнтэй санал хийлэх vv?
-Би бєх болохдоо "Би бєх болно" гэдэг ганцхан зорилго тавьж бэлтгэл хийсэн. Хамгийн тvрvvнд би ахмад бєхчvvдээ хvндлэхийг сурсан. П.Сvхбат гарьд, Тvмэннаст начин, Хатансайхан начин, Баярсайхан заан гэх ах нарынхаа хий гэснийг хийж, угаа гэсэн бэлтгэлийн хєлстэй хувцсыг угааж явсан. Тиймдээ ч би тэр бєхчvvдийн дархан мэхнvvдийг єєрсдєєр нь заалгаж байсан. Баавгай Сvхбат гарьдаас сугадаж тахимддагийг, Тvмэннаст начинаар мордож шиддэг" мэхийг, Хатансайхан начин гар ачдаг мэхийг надад зааж єгч байсан. Одоо би залуу бєхчvvдэд "ахынхаа энэ цамцыг угаагаад єгєєч" гэвэл "энэ одоо єєрийгєє юу гэж бодоод байгаа юм бэ" гэж бодохоор байдалд хvрсэн.