челси-валенсиа
Зиак ингээд хүсэн хүлээж байсан тоглолт эхэллээ... 2 багийн гарааны 11-тыг харвал төлвөлж байснаас нэг их зөрүү гарсангүй... Эссэйны байрыг Микель эзэлж Ватфордын эсрэг гараагүй Диарра эгнээндээ эргэж ирсэн бол Испаничууд Марченагийн оронд зүүн жигүүрийн хамгаалагч Мореттиг гаргаж түүний жигүүрт Дель Орно манай төлөөх анхны аваргуудын лигийн тоглолтондоо гараанд гарчээ... Төвийн байрыг ахлагчийн тууз зүүсэн Албельда залуухан Айболь нар эзэлсэн бол 2 жигүүрт нь Испанийн 2 шилдэг жигүүрийн хагас зогсч урд талд Вилла гарч харин түүнийг дэмжих үүргийг манай шинэ ирээдүй Сильвад оногджээ...
Тоглолт тийм ч ширүүн темптэй эхэлсэнгүй... челси төвөөс Лампардын пасссуудаар Дрогба Калу нарыг дэмжин эхний довтолгоонуудыг эхлүүлэх гэж оролдож байсан ч нэг их бүтэлтэй юм болсонгүй... ингэж байтал хамгийн анхны аюултай довтолгоог зочид эхэлүүллээ... Сильва Вилла нар маш гоёо ойлголцож Сильва тун мэдрэмжтэй хөөргөж өгсөн бөмбөгийг Вилла авч ороод цохисон ч хаалгаа оносонгүй бас л тун сайхан боломж байлаа... удалгүй манайхан булан авлаа... булангаас ойж ирсэн бөмбөг Дель Орно дээр ирж мань эр хөөргөж цохилоо... хаалгач дээр тун эвгүй ирсэн бөмбөгийг Чех сэве хийж чадлаа... Висенте болон Дель Орно зүүнээр Диарраг туршаад л... энэ жаал миний бодосноос сайн тоглож байнаа... Харин баруунаар Мигуэль супер тоглож байлаа... хуакин тэр 2-ын ойлголцол ч гэж ярих юм алга... харин даан ч Хуакин мангартаж байгаад бөмбөгөө алдчих юм... бетисд байсан хэмжээндээ нэг л тоглохгүй байна даа... Челсигээс Баллак Лампардын төвөөс өгсөн пассууд дээр Калу гүйгээд л гэхдээ нэг их аюул тарих довтолгоо хийж чадахгүй л байлаа...
Хуакин 16-ын гаднаас буудсан нь Сильвагийн яаг хөлний өмнө ирсэн ч мань эр цохиж амжсангүй... энэ ч бараг 100 хувийн гоолын боломж байлаа... гэтэл тун удалгүй манайхан гэнэт сөрөг довтолгоон эхлүүлж Сильва бөмбөг туусаар айлын 16-н гаднаас жинхэнэ супер гоол хийлээ... Челси Чехийн хаалганд хийсэн ч гэдэг утгаараа гоолын уран чамин талаараа ч энэ бол ярих юмгүй гоол байлаа... Тоглолтын өмнө Ранери энэ залууг Валенсиагийн довтолгооны гол цөм нь байх болно гэж хэлж байсан билээ... Үнэхээр тэр зөв хэлжээ... өмнөх тоглолтонд тэрээр Сан Сирод мөн нэгэн гайхалтай гоолыг багынхандаа бэлэглэж байсан бол энэ удаад ахиад л... ядаж байхад миний Аймарын дугаар энэ тэртэй энэ залууд ч сүүлийн үед дуртай болж байнаа... За ингээд манайхан давуу талтай болоод авлаа... би ч дотроо ахиад нэгийг хийгээд стэнфордод бүхэнийг шийдчих бяцхан хүсэлтэй хэхэхэ... Гоол орсоны дараагаар манайхан илүү өөртэй итгэлтэй болж аль аль жигүүрээр довтолж хэд хэдэн кросс булан авсан ч үнэхээр Челсигийн нуруулаг хамгаалагчидийг давж гарч чадахгүй байлаа... Мориентес маань үгүйлэгдэж байлаа... Челсигийнхэн Вилла дээр тун их анхаарчээ... Түүнийг энэ өдөр хөдөлгөхгүй байлаа үмхий буржаак...
за ингээд 2-р үе эхлэв... манайхан илт татаж эхэлжээ... 1-0 ээр тоглолтыг дуусгахаар шийдсэн бололтой... челси илүү балл поссэйшн хийж байгаа ч үр дүнтэй довтолгоо хийж байгаа юм гэж алга... манай хамгаалалт ч тун идэвхитэй тоглож эцсийн мөчид айлын бөмбөгийг тасалж дийлээд байлаа гэтэл миний айж байсан Канизарес минь сайхан баг алдым даа... бөмбөгөө 5-тын шугамнаас тоглолтонд оруулахдаа шууд Колед өгчих нь тэр... өнөөх нь алсын пасс өгсөнийг нь Дрогба Аяалатай тэмцэлдсээр манай хаалга руу дөхөх үед манай хаалгач ахиад нэг алдаа гаргаж Дрогбагийн өмнөөс гүйх нь тэр... Дрогба ч тун цэвэрхэн хөөргөж мөргөөд гоол 1-1... бөмбөгөө зөв цөлсөн бол үгүй ядаж сүүлд Дрогба гайг гүйж ирэх үед нь хаалгандаа ойртоод байрлачихсан байсан бол энэ гоолыг алдахгүй байх боломж 100 хувь байлаа... угаасаа хөлөөрөө тийм сайн тоглодоггүй хүний өөдөөс гарч гүйх ямар ч шаардлага баймааргүй... за за ахиад битгий алдаа гаргаасай л гэж бодлоо... Челсид ч энэ гоол илүү урам зориг авчирч илүү довтолж байгаа ч бас л аюул тарчихаар зүйл болсонгүй... эзэнгүй кроссууд л хаясан улс... манайхан илт татаад л... боломж гарвал нэг сөрөг довтолгоо хийх гээд л... тэгэж байтал Хуакин сөрөг довтолгоо эхлүүлж гүйсээр айлын 16 луу нэвтрэх үед Терри бөмбөгийг салгаад шууд урагш хаятал чех тэрийг нь бариад авах юм... ууг нь бол хөлөөрөө гаргах ёстой байсаар... хаалттай цохилт өгөх болов уу гэтэл байдаггүй... манайхан уурлацгаагаад л... 2-р үе эхэлсээр манай довтолгоо нэг л явахаа байв угаасаа өөрсдөө ч довтлох хүсэлгүй болж дээр нь ганц нэг хийгдэх довтолгоонд нь Мориентес илт үгүйлэгдэж байнаа... энэ улирлын туршид Вилла Мориентесийг дэмжих үүрэгтэй яльгүй ард тоглож байсан болохоор бөмбөг ухарч гарч авах юм... тэгээд л 16-д манайхаас хүнгүй болчих юм.... дээр нь кросс хийж булан цохих үед манайхнаас хүрэх хүн алгаа...
Жозед ялах хүсэл их байгаа бололтой давхар солилцоо хийлээ... аргагүй л дээ Местеллад сарьсан багваахайнууд европийн тэмцээнүүдэд 9 анбийтн стрийктэй... тун идэвхитэй байсан Калуг ШРФ-ээр Микелийг Коле-ээр солилоо...
Тоглолтын явц ч цаашид нэг их өөрчлөгдсөнгүй Челси довтолгоо эхлүүлэх гэж оролдож тэр нь манай хамгаалагч дээр гацсаар... гэтэл 84-р минутан дээр эгээтэй л манайхан гоол алдчихсангүй... Лампардын булангийн цохилтод бужигнаан дунд Карвалю дээр бөмбөг ирж мань эр цохитол блок дараа нь Шева ахиад хуссан Мигуэль багаа аварч бөмбөгийг гаргалаа... манай канизарес харин газарт бурхан минь чи юу л хийгээд байгаам дээ гэж асуумар санагдав...
Висенте гэмтэж Ангуло орж ирлээ... Ангуло ч туршлагатай хүн гэсэндээ Диарраг хөөрхөн аргалж байгаад шар авахуулж 2 фрий кик авч дөнгөв... гэвч манайхан олигтой юм болгож чадсангүй... за ингэсгээд тоглолт дууслаа... манайханд ямар ч байсан ашигтай үр дүн... гэхдээ үүнээс ч илүү ашигтай байх боломж байлаа... харамсалтай нь бид алдсан... долоо хоногийн дараа Эссэйн ирж Коле формондоо орж челсигийн тоглолт эрс өөрчлөгдөхгүй манай канизарес баг алахгүй л бол бидэнд боломж их байнаа...
манайхан ер нь гаргадаг тоглолтоо л гаргалаа нэг их цөмөрч дайрсангүй сөрөг довтолгооноос хийдэг гоолоо хийсэн... хамгаалагчид сайн ажилласан... ганц Канизарес л...