НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby El Payaso » Tue Feb 28, 2012 12:13 pm

харин тийм байна. Гоёо яриа болсон байна. Тэр Ганааг араас нь хөөдөг байсан Өсхөөг анх харсан энэ тэр гэсэн хэсгүүд улсын наадамд түрүүлэх хувьгүй хүн юм байна гэж бодож байсан энэ тэр гэдэг их гоёо юм хэхэхэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby J@x » Tue Feb 28, 2012 12:17 pm

Дотроо онгойтол ярьж дээ.
Ганааг тодотгож магтаад байсан нь бас л сайхан жудагтай хүний шинж шүү.
Ёстой сайхан ярилцлага болжээ
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby El Payaso » Tue Feb 28, 2012 12:25 pm

тэр бас 96 2000 онд өсхөө ганааг үлдээж яваад медал аваагүй байж 2004 яаж ахиж зүтгэх вэ дээ гэдэг гоёо үг байна. нээрээ л тийм шүү. гэхдээ өсхөө бол ч угаасаа л бүтэхгүй л дээ хэхэхэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Адмирал » Tue Feb 28, 2012 12:26 pm

Сайхан ярилцлага болжээ.. Ахьж барилдахгүй гэдэг нь харамсалтай юм...
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Цоомоо » Tue Feb 28, 2012 12:29 pm

Энэ хэсэг бас сайхан хэсэг байна.
Тэр цагаас хойш Өсөхөө аварга бид хоёр дотно нөхөрлөсөн. Өдөр болгон бэлтгэл хамт хийдэг. Кросст гүйсэн ч нэгийнхээ өмнө орохыг хичээдэг байсан. Цагаан атаархал байж, бие биеээ хурцалж байлаа. Олсонд гарах, гар, турникэнд суниахад хүртэл нэгээсээ илүү гарах гэж өрсөлддөг байсан. Н.Ганбаатар багш энэ нюансыг олж харж, хооронд нь өрсөлдүүлж байсан.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Идэрээ » Tue Feb 28, 2012 12:55 pm

Сайхан ярилцлага байна.
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby hosko » Tue Feb 28, 2012 3:44 pm

Энэ хэдийн барилдаан нь ч тэр, хэлж ярьж байгаа нь ч тэр ард түмний хайрыг татах юм даа... Аргагүй л хүнд цаг үед Монголын нэрийг дэлхийд авч явж байсан хүмүүс л дээ...

Тэр Сиднейд хийсэн барилдаан бол дэндүү харамсалтай... Бас Пүрэвбаатарын сугалаа нь Дабиртай таарахаар татчихсан... Уг нь эхний үедээ боломжийн үзэж байгаа тэгээд хусуулсан...

Мэдээж Сумъяагийн хэлж байгаа тэрхүү дүрмийн өөрчлөлтийг хэлж өгөөгүй гээд байгаа хүн бол Басхүү...

Тэр үедээ бөөн л юм болж байсан санагдана...

Миний бодлоор чаааваас муу санасандаа хэлээгүй биш байх гэж боддийн... Хэлний мэдлэг нь дутаад сайн ойлгож чадаагүй биз дээ техникийн хурал дээр нь...

Ер нь бол одоо ч тэр надад нэг юм их анзаарагддаг юм... Монгол залуус нэг их л Англи хэлээр худлаа үнэн яриад шаампардаад яваад байдаг ч яг сайн эзэмшсэн хүн бол цөөн дөө... Би лав одоогоор тийм тасарчихсан хүнтэй таараагүй л байна... ккк (өөрөө бас нэг хэлгий баагий)

Тэгэхэд энэ муу Бангладеш, Лаос энэ тэр гэсэн нөгөө бидний төлөг гээд байдаг гарууд бол үнэн лааж байна ш дээ...

Тэгсэнээ нээх тэнгэр заяатай маяатай гэж далийна... Хол хэвт цаашаа... :ногоон:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby RBK » Tue Feb 28, 2012 4:34 pm

hosko wrote:Ер нь бол одоо ч тэр надад нэг юм их анзаарагддаг юм... Монгол залуус нэг их л Англи хэлээр худлаа үнэн яриад шаампардаад яваад байдаг ч яг сайн эзэмшсэн хүн бол цөөн дөө... Би лав одоогоор тийм тасарчихсан хүнтэй таараагүй л байна... ккк (өөрөө бас нэг хэлгий баагий)

Do you speak English??
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Cule » Tue Feb 28, 2012 5:39 pm

Алкаг бөх ярьдаг болчоо юу гэж гайхав шд...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby RBK » Tue Feb 28, 2012 6:23 pm

Яриад л байдийшд... Чи уншдгүймуу??...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Khosoo » Tue Feb 28, 2012 7:55 pm

ёстой гоё яриа болжээ. ОДООГИЙН энэ бааварлаад бгаа бөхчүүд шар дэвжээн дээр гарвал амьтан болнодоо кэкэ
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Nomer 10 » Wed Feb 29, 2012 12:22 am

Саяхан нэг хуучивтар 5 цагариг үзсэн чинь том Сүхбатын ярилцлага байсан, олоод оруулчих буянтай хүн бнуу. Маш гоё ярилцлага болсон байсан, хүмүүс үзэг.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby munkhbayar_AC » Wed Feb 29, 2012 10:00 am

Энэ хэдийг бол одоогийн нөхдүүдтэй харьцуулшгүй мундаг хүмүүс. Бодит байсан байдлыг гоё хэлжээ
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby jugder_08 » Wed Feb 29, 2012 11:41 am

Сонин шүү. Хүн бүр одоо үеэ чамалж өнгөрсөн үеийг магтацгаадаг. байгаагаан байхгүй мэт сэтгэдэг
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Цоомоо » Wed Feb 29, 2012 11:52 am

Тиймэрхүү туйлшрал байдаг л даа.
Гэхдээ л энэ хэдийн үеийн барилдаанууд бүхэн гоё болдог байсан.
Тэр үедээ л баясаад үзээж явж байхдаа дахин олон тохиохгүй нэгэн үеийг үзэж байна гэж мэдэрдэггүй байж.
4-өөс эхлээд л Пунцаг, Ганаа заанууд арай зөөлөн ам аваад, Өсөхөө, Сумъяа, Сүхбат сайн начингууд амлаад, Ганбат - Батзориг 2 хоорондоо тунаад л . Ганбат - Батзориг 3 дээр олон удаа тунаж байсан даа. Ганбатыг зогсоодог гол хүн нь бараг Батзориг байсан санагддаг.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby jugder_08 » Wed Feb 29, 2012 12:23 pm

6 зааны үе гоё байсан. үе үеийн шилдгүүд байхаар амьтад нэг цагт төрчихсөн.

Одоо ч бас сайхан байна. Бүгд жигд болчихсон таахын аргагүй бүгд үзэж тараад байдаг хэдхэн бөхийн барилдаан биш маш олон бөхчүүдийн жигд өрсөлдөөн.
Олон бөхийн сургуулиуд бэлтгэл сургуулилт байнга хийгээд жийдээ хөгжөөд байгаа юм.

Шодох асуудал, хулхи цолтонгуудтай сайн тэмцээд авбал
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Yes Man » Wed Feb 29, 2012 12:33 pm

Одооны бөхчүүдийг би нээх сайн байна гэж бодохгүй байгаа....
Ерөөсөө уран барилддаг бөх байхгүй болчихоод байгаа.... Дээр үед чинь зургаан заанаасаа авхуулаад уран барилдаанч бөхчүүд олон байлаа шдээ... Доржсамбуу, Мягмарсүрэн, Батзориг, Одгэрэл эдэр начин байхад л.... Дээр нь Жамьянпүрэв эдэр гээд......

Одоо уран барилддаг бөхчүүд гэвэл их цөөхөн болчихсон... Бас бүгд жин нэмээд хачин тарган юмнууд л үзээд байгаа.... Бүгд мэх хийх биш барьц шодохыг хүлээж барилдаад байгаа нь таалагдахгүй байна.... Ялангуяа хоёр ижил зиндааны хүчтэнүүд хоорондоо тэгж барилдахаар уран гоёо барилдаан л үзэх гэдэг...
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Цоомоо » Wed Feb 29, 2012 12:42 pm

jugder_08 wrote:Одоо ч бас сайхан байна. Бүгд жигд болчихсон таахын аргагүй бүгд үзэж тараад байдаг хэдхэн бөхийн барилдаан биш маш олон бөхчүүдийн жигд өрсөлдөөн.
Олон бөхийн сургуулиуд бэлтгэл сургуулилт байнга хийгээд жийдээ хөгжөөд байгаа юм.

Би бол өөр талаас нь хардаг.
Тэнцүүхэн, хэн нь хэнийгээ болчихсоныг хүмүүс сайхан өрсөлдөөнтэй гэдэг.
Энэ дээр санал нийлдэггүй.
Бөхийн чанар сайжраагүй, жин нь л нэмэгдэж байгаа байх.
Хэн нь хэнийгээ гэхгүй адилхан түвшний л хүмүүс гэсэн үг. Энэ нь маш сайн түвшнийхэн ч юм уу, муу ч юм уу мэдэхгүй. Би бол энэ хэд бүгдээрээ нээх сайн жигд түвшинд биш, яахав дээ нэг тийм дундаж хэмжээнд бүгд байгаа л гэж боддог. Ядаж л тэр зөвхөн штанг өргөөд, үндэс барилдаад, уураг уугаад, витамин, тариа хусаад байгаа одооны энэ бөхчүүд гээд Сумъяа аваргын хэлсэн үнэн. Хийж байгаа бэлтгэл нь бүгдийнх нь нэг хэвийн, штанг, үндэс л байгаам чинь аргагүй л дээ.
Олон талын барилдаан юу ч байхгүй, шоддог л хүмүүс.
Хийдэг мэх нь асар цөөрсөн.
Одоо хэн хөл авч байна, хэн хонгодож байна.
Сэрвүүгээс ямар барилдаан гарч байна.
Сүүлийн хэдэн жил наадамд түрүүлж үзүүрлэсэн хүмүүсийн ихэнх нь өндөр биетэй бөхчүүд.
Дүрэм нь ийм байгаа юм чинь тэд тааруулж барилдахаас ч яахав.

Тэгээд нэг хогийн юм нь,бид нар энд таавар уралдуулаад тэр гайгүй явна. Тэр түрүүлж үзүүрлэнэ. Тэр харцага цолоо нэмж Заан болно гээд л хараад сууж байхад 5-ын даваан дээр найраа хийгээд л өгчихдөг.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Kro » Wed Feb 29, 2012 12:51 pm

Пунцаг гарьд анх начин болчхоод өрнөөсөө саллаа гээд баярлаж байсым гэсэн. Зайлуул тэр үед начин боллоо гээд хэдэн ч төгрөг өгдөг байсым дээ. Эд нарын үед бараг л худалч хүнд хоосон хонохгүйн төлөө л барилддаг байсым бишүү...
Тэгэхэд одооны бөхчүүд начин болоход л хамаг асуудлыг нь шийдчих дэмжлэг авч байшд. Энэ нь эргээд нөхдүүдийг амжилтандаа ханахад хүргээд байх шиг.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Цоомоо » Wed Feb 29, 2012 12:54 pm

Нөгөө талаар энэ уул уурхай, эдийн засгийн өсөлт гээд шинэ баячууд их төрж байна.
Нэг нэгэндээ гайхуулах гэсэн хэнээтэй гарууд олон бий.
Эд нар нь тэгээд найрааны мөнгө, дараа нь цолны мялаалга гээд бодит байдлаас асар хол их мөнгө тоохгүй хаядаг болж.
Бөхчүүдэд бол нэг талаас сайн л даа, амьдрал ахуйд нь.
Г
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Nok » Wed Feb 29, 2012 1:29 pm

Дээр нь 80-аад оны бөхийн элитүүдийн удам сүморүү явах ч нөлөөлсөн л байх. Дагвадорж, Даваажаргал, Бямбадорж, Хүчитбаатар, Ундрах эд нар бүгд үндэсний бөхийн томчуудын хүүхдүүд. Түвдэндорж, Мөнхбат аварга, Долгорсүрэн, Давааням заан...... гээд мундаг улсуудын хүүхэд, ач нар яавч муу барилдахгүй нь тодорхой. Харин ч энэ 6 залуу зааныг залгаад дараагийн үе болоод гарцгаах байсан байх. Хэрвээ эднүүс байсан бол хүчний хуваарилалт нэлээд өөр байх байсан биз.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby ХАЛИУН » Wed Feb 29, 2012 2:05 pm

намайг лав одооны бєхчїїд яг тэр їеийнх шиг гэгэлзїїлж ориллуулхаа лав больсон. би чинь найзуудтайгаа 3-р зурс хїртлээ 12-ны орой бїр жижигхэн наадмалдаг байв шт. сэтгэл аймаар хєєрцєн энэ тэр. одоо бол яахав дээ. 6 заан бол аргагїй л яригдах хїмїїс. одоо їед яаж байна Санжаа, Содном энэ тэр гээл ярьж байна тэр хэд нь сїїлийн їед бол їсрээд л байгаа.
ер нь бол наадмын дунд шєвгийн ядаж 5 нь жил бїр баттай байдаг бол энэ чинь жинхэнэ кайф гэж боддог юм шт. їлдсэн нь їнэхээр яс їзээд сьюрприз бариад гараад ирнэ биз. тэгэхгїй ноднингын 8-аас нь 2 нь байвал их юм болоод байхаар сонин л юм. ер нь спорт чинь эрэмбэтэй бахй тусмаа л гоёо штээ.
аварга нь аврагаараа арслан нь арслангаараа сайхан, тэгэхгїй їсэрч ойчоод їнэн урамгїй.
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Барнаба » Wed Feb 29, 2012 2:30 pm

Энэ янзаараа бол нээрээ зодог шуудаг өмссөн, том талбай дээр барилддаг сумо л болж хувирах гээд байна шүү дээ... :ногоон:
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby jugder_08 » Wed Feb 29, 2012 2:33 pm

Барнаба wrote:Энэ янзаараа бол нээрээ зодог шуудаг өмссөн, том талбай дээр барилддаг сумо л болж хувирах гээд байна шүү дээ... :ногоон:


хэхэ. Бодлогын хувьд зөв болоод барилдааны шодолтыг зөв аргаар шийдчих юм бол гайгүй болно оо. Аяндаа бөхчүүд болон сургуулиуд их спортоор суурилсан бэлтгэл хийх хэрэгтэй ойлгоор тэгээд ирнэ лдээ.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Чуугий » Fri Mar 23, 2012 6:04 pm

Аймгийн арслан П.Бүрэнтөгс: Цол авсан барилдаанууд хамгийн сайхан даа

Увс аймгийн Давст сумын харьяат, "Увс нуур" дэвжээ, ТЦ-4 ХХК-ны бөх аймгийн арслан Пүрэвийн Бүрэнтөгстэй Монгол цэргийн баярын барилдаан дээр уулзаж ярилцсан юм.

-Танд уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэндийг монгол цэргийн баярын мэндтэй хамтатган хүргье?

-За баярлалааа. Бөх сонирхдог ард түмэндээ энэ өдрийн мэндийг хүргье.

-Таныг Олимп сургуулийн Бүрэнтөгс гэдгээр хүмүүс их мэдэх байх, хэдий үеэс барилдаж, бас Олимп сургуультай хэрхэн холбогдсон тухай дурсамжаас ярилцлагаа эхэлье?

-Нутагтаа 10 жилийн сургуулиа төгсч ирээд 2008 онд Олимп сургуулийн оюутан болсон. Харин барилдаж эхлэхийн хувьд бол 6-р ангиасаа л ноцолдож эхэлсэн дээ.Тэгээд өдий болтол үндэсний бөхөөрөө хичээллэж байна.

-Бэлтгэл сургуулилтаа одоо хаана хийж байгаа вэ?

-"Увс нуур" дэвжээн дээр нутгийн ах нартайгаа хамт мөн "Алдар" спорт хороонд харьяалалтай болохоор хааяа тэндээ очиж бэлтгэл хийж байна даа.

-Аймгийн начин цолтойгоо хэдэн жил барилдсан билээ?

-Хоёр жил барилдсан. Тэгээд 2010 онд Баян-Өлгий аймгийн 70 жилээр 256 бөх барилдахад найм даван түрүүлж аймгийн арслан цол хүртсэн дээ.

-Улсын наадамд хэдэн жил барилдаж байна?

-Улсын наадамд гурван жил барилдсан. Эхний жил аймгийн начин цолтой барилдаад хоёрын даваанд у.н Д.Лхагвадоржид унаад, дараа жил нь гурвын даваанд тэр үеийн аймгийн арслан, одоогийн у.н Б.Сангисүрэнтэй тунаж барилдаад унасан. Өнгөрсөн жилийн наадмаар шинээр начны болзол хангасан у.н Ч.Цогбаярт өвдөг шороодсон доо.

-Таныг А.Сүхбат аваргын гарын шавь нарын нэг гэдэг. Аваргатай хэдий үеэс багш шавийн баридлага тогтоосон бэ?

-Олимп сургуульд орсон цагаасаа л багш шавийн барилдагатай болсон доо. Миний алдаа дутагдалыг их хэлж өгч зөвлөдөг. Өдий зэрэгтэй яваа маань багшийн минь ач тус. Багшдаа их баярлаж явдаг шүү гэдгээ энэ дашрамд хэлье.

-Биеийн жин өндөр хэд байна?

-Өндөр 192 см жин 135 кг л байна даа.

-Бөхийн удамтай билүү, бас танай удмыхан биерхүү хүмүүс байдаг уу? Та үеийхнээсээ нэлээд биерхүү шүү дээ?

-Манай аав нутагтаа өндөр Пүрэвээ гэж алдартай хүн бий. Ер нь манайхан биерхүү хүмүүс байдаг даа. Бөхийн удам гэвэл цоорч барилдаж байсан хүн байхгүй ээ , тухайн үедээ зүгээр цэрэгг ч юм уу, сум багдаа ноцолддог сумын цолтой ганц нэг хүн л бий дээ.

-Үндэсний бөхөөс өөр спортоор хичээллдэг үү? Уг нь их спортоор хичээллэх нь эргээд үндэсий бөхдөө их хэрэгтэй гэх юм билээ?

-Тийм л дээ. Гэхдээ одоохондоо үндэсхий бөхөөр л хичээллэж байна.

-Барилдахаас өөр ямар хоббитой вэ?

-За даа, барилдахаас өөр зүйлд ч маруухан даа (Инээв). Гэхдээ хааяа ном унших , тэмдэглэл хөтлөх дуртай.

-Сүүлийн хоёр жил Увс нутгийхан сайхан наадлаа шүү дээ. Төрийн наадмын түрүү бөхчүүд хоёр жил дараалан танай нутгаас тодорлоо?

-Өө, их сайхан наадсан шүү манай нутгийхан. Хоёр ах маань бидэнд их зүйлийг зааж зөвлөдөг. Өнгөрсөн жил манай нутагт баруун бүсийн их даншиг Увс хурд-2011 наадам болсон энэ наадамд би нутгийн гурван ахтайгаа их шөвөгт үлдсэн. Их билэгшээж байгаа.

-Таны үеийнхнээс хамгийн эвгүй өрсөлдөгч гэвэл хэн бэ? Барилдаан таардаггүй ч юм уу...?

-Яг эвгүй гэх өрсөлдөгч байхгүй дээ. Бүгдэнтэй нь л барилдаад давахдаа даваад, унахдаа унаад л явж байдаг.

-Таныг бөхийн хүрээнийхэн сүүлийн үед жин их нэмж байна гэлцэх нь дуулдаад байгаа?

-Харин жаахан жин нэмээд байгаа /Инээв/ .Гэхдээ одоо жингээ барьж байгаа.

-Бэлтгэлийн горимийг яаж хийж байна? Цээжнээс, суугаа хэдийг шахаж байна?

-Бэлтгэлийн горим бол бусад бөхчүүдийн л адил. Нэг их бусдаасаа онцгойрсон юм алга. Цээжнээсээ 100 суугаад 120-130-ын хооронд шахаж байна даа.

-Та бөхийн өргөөнд болсон барилдаануудад нэлээд хэдэн удаа түрүүлж, үзүүлэж, шөвгөрсөн байх шүү?

-Ноднин жил цагаан сарын АЦЦБЗБ-ийн барилдаанд түрүүлсэн. Энэ жил Талх чихэр ХХК нэрэмжит барилдаанд түрүүлсэн. Шөвгийн дөрөвт бол нэлээн олон удаа үлдсэн. Аймгийн начин цолтой байхдаа гэхэд 10 гаруй шөвгөрсөн байдаг.

-Сайхан мартагдашгүй баридаанаасаа эргээд дурсвал...?

-Цол авсан барилдаан л сайхан даа. Ялангуяа аймгийн арслан болсон барилдаан бүр сайхан. Өмнө нь аймгийн арслан цол горилж хоёр гурван ч газар очоод цолгүй буцаж байлаа.

-Аль аль аймгийн наадамд цол горилж очиж байв?

-Төв аймгийн наадамд очоод Гурвын даваанд одоогийн у.н Б.Батмөнхтэй тунаад унаж байлаа. Мөн Дорнод аймагт тавын даваанд Ш.Мөнгөнбаатар арсланд унаж байсан. Бас бүх цэргийн баяраар Ховдын Б.Пүрэвсайхан арсланд унасан даа.

-Өөрийн тань хүндэлж явдаг бөх гэвэл?

-Өөрөөсөө дээш цолтой ахмад бүх бөхчүүдээ л хүндэлж явдаг. Энэ завшааныг ашиглаад нийт залуу бөхчүүддээ ахмад бөхчүүдээ хүндэлж, жудагтай сайхан барилдъя гэж уриалж байна.

-Ойрын ирээдүйн зорилго гэвэл?

-Улсын цолонд л хүрэх зорилготой байна даа. Зорилгодоо хүрэхийн төлөө бас их хичээж байна /инээв/.

-Таны бусад бөхчүүдээс ялгарах барилдааны онцлог юу вэ?

-Жаахан чацархуу болохоор золгооны барьцнаас арай давуу байх болов ууу даа. Өөр ч ялгарах онцлог байхгүй дээ. Бусдын л адил.

-Хамгийн анх улсын цолтой ямар бөхтэй барилдаж байв, мөн хэн гэдэг цолтныг анх давж байв?

-Анх 2007 онд байхаа, Магалжав харцгатай таараад унаж байсан. Улсын цолтон гэвэл аймагтаа Тулгаа зааныг давж байлаа. Заалны барилдаанд Хатансайхан начиныг нэг хаяж байсан Баасандорж зааныг бас нэг хаяж байсан.

-За ярилцлагаа өндөрлье.Та манай сониноор дамжуулаад хэн нэгэнд мэндчилгээ хүргэх боломжтой?

-Намайг дэмжиж тусладаг нутгийн сайхан ах нартаа , ТЦ-4 ХХК хамт олондоо "Увс нуур" дэвжээний хамт олондоо мөн багш нартаа баярлаж явдгаа хэлье.

Ч.Доржбат
Эх сурвалж: "Бөх" сонин

<САНАКА
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron