WHAT A GAME, WHAT A SECOND HALF
Манчестер Юнайтед 4 - 1 Блекбэрн Роверс
2007-03-31, Олд Траффорд. Манчестер
Гоол - М.Дербишайр 29' (0-1), П.Скоулз 61' (1-1), М.Кэррик 72' (2-1), Ж.С.Парк 82' (3-1), О.Г.Сульшер 90' (4-1)
Аймар тоглолт. Ойрд хөлбөмбөг үзээгүй байсныг хэлэх үү сайхан тоглолт болсныг ч хэлэх үү их л кайфтай үзлээ. Тоглолт эхлээд ердөө 2 дахь минутанд Блекбернийхэн анхны аюултай довтолгооныг хийв. Дэвид Данны баруун хөлийн хүчтэй цохилт хаалганаас жоохон дээгүүр өнгөрлөө. Үүнээс хойш ерөнхийдөө манайхан давамгайлж эхэлсэн гэж хэлж болно. 15 дахь минутад Рууний алдаж боломгүй боломжийг алдсан даа. Роналдогийн алсын цохилтыг Блекберний Америк хаалгаж Фрийдел хаасан ч аюулыг бүрэн зайлуулж чадсангүй. Хаалгачаас ойсон бөмбөгийг Рууний ганцаар сугарч гараад нэмсэн боловч Фрийделд блоклуулчихав. 24 дэх минутад Рууний дахин сугарч гараад дахин Фрийделд блоклууллаа. Рууний муухай царайлаад л... Улирал яг ид сонирхолтой үе дээрээ орж байхад гай газар доороос гэгчээр Видич маань мөрөндөө гэмтэл авлаа. Силвестр улирал дуустал, Г.Невилл 3 долоо хоног тоглохгүй. Дээр нь Эвра бүрэн эдгээгүй байхад хамгаалалтын гол цөм болсон Вида гэмтэж байдаг....
Түүний оронд О Ши талбайд гарч ирэв. Браун төвд, О Ши баруунд. Энэ хэсэгхэн агшинг Блекбернийхэн тун чадварлагаар ашиглаж ганцхан минутын дараа залуу довтлогч Дербишайр нь гоолдов. Энэ үнэндээ манай хамгаалалтын алдаа байсан. 44 дэх минутад Девид Данн Роналдо дээр гаргасан бүдүүлэг алдааныхаа төлөөсөнд шүүгчээс шар авлаа. Рууний нэг л бишээ. Үнэхээр шатаж тоглож байсан.
2р үе эхэллээ. Манайхан довтолсоор.. Гэхдээ төгсгөл гэж авах юмгүй. Рио уурандаа нэг үзэгчийг бөмбөгөөр манартал нь цохисон доо. Хэхэ дараа нь нөгөө үзэгчээсээ уучлал гуйгаад л... 61 дэх минут. ГООООООООЛЛЛЛЛЛЛ!!!!! Скоулз үнэхээр гайхалтай гоол хийлээ. Хэдэн ч хамгаалагчыг хуураваа. Маш чухал үед орсон маш гоё гоол. Энэ гоол үнэхээр багийн урмыг сэргээх шиг л болов. Хэдэн минутын дараа Роналдо гайхалтай гоол хийх шахав. Фрийдел дахиад л багаа аварлаа. Ер нь Блекбернээс Фрийдел үнэхээр сайн тоглосон. 68 дахь минутад К.Роналдогийн богино кросс хаалганы урдхан Уэльс шидтэнд очсон ч манай хүн хэтэрхий хүчтэй цохиод хөндлөвч оночихлоо. Уурандаа хаалгыг цөмөртөл нь гоол хийх гэсэн бололтой..... Алдаж боломгүй л байсым даа. 72 дахь минутад Роналдогийн дахин нэг гайхалтай кроссыг Кэррик чулуу болгов. Олд Траффорд буцалж байх шиг байна. 82 дахь минут. 16ын гаднахан Блекберний Самбагийн гар бөмбөгөнд хүрсэн гэсэн үндэслэлээр шүүгч манайд хаалттай цохилт хийх эрх өгөв. Роналдоооооооооооо. Түүний асар хүчтэй цохилтыг өнөөх Фрийдел хаасан ч Парк нэмчихэв. САФ одоо л нэг амьсгаа авч байх шиг байна. Роналдог Сульшерээр Гиггзийг Смитээр солив. 90 дэх минутад Паркийн кроссоор Сульшер тооны харьцааг 4-1 болгов. 30хан минутын өмнө Блекбернийг хошуучилж байсан гэдэгт итгэхэд бэрхтэй байна. CATCH THEM IF YOU CAN. ИСПНий тайлбарлагчийн тоглолтын дараа хэлсэн үг.
Энэ тоглолтыг 76,089 хүн үзсэн премиэр лигийн рекордыг дахин шинэчилсэн явдал байлаа. Өмнөх рекордууд нь мөн л манай фэнүүдийн тогтоосон рекорд.
Тоглолтын гол баатар миний бодлоор Скоулз.
МанЮ
1 Ван Дер Саар , 6 Браун , 5 Фердинанд , 15 Видич (28 О Ши ) , 4 Хайнц (Шар карт) , 7 Роналдо (84 Сульшер ) , 16 Кэррик , 18 Скоулз , 13 Парк , 11 Гиггз (84 Смит ) , 8 Рууний
Блекберн
1 Фрийдел , 7 Эмертон(Шар карт) , 21 Самба , 6 Нелсен , 22 Варнок , 19 Данн(Шар карт) , 5 Керимоглу (74 Петр ) , 15 Мокоэна , 12 Педерсен (Шар каарт) , 27 Дербишайр , 10 МакКарти (69 Робертс )
Статистик
МанЮ - Блекберн
Бөмбөг эзэмшилт
60 - 40
Хаалга руу чиглэсэн цохилт
17 - 3
Хаалганы гадуур цохилт
10 - 3
Булангийн цохилт
8 - 1
Алдаа
7 - 12
Гиггзи.
Алдаж боломгүй л юм байсан юм даа Рууний
Вида гэмтэв.
Гиггзийн цохилт хаалтыг онов.