Португалын шигшээ баг

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Португалын шигшээ баг

Postby TJ » Sat Feb 11, 2012 11:07 pm

За нэгэнт өнгөрсөн хорвоо шдээ алдаа гаргадаггүй хүн гэж хаана байхав.
User avatar
TJ
Мадридиста
Мадридиста
 
Posts: 995
Joined: Sun Jun 19, 2011 3:35 am
Location: Mongolia, Ulaanbaatar

Re: Португалын шигшээ баг

Postby Johny » Sun Feb 19, 2012 5:19 pm

Манай шигшэээд Хамгийн сүүлд дуудагдсан 21 тоглогчоос ганцхан хүн л 30 дээш настай байж Тэр нь Нуно Гомэс 35 тай бусад нь яг ид насан дээрээ байгаа хүмүүс!

еврогоор төвдөө Пэпэ дм дээр урд нь Моутинёо Микайл 2 ийг гаргачвал яаадгын бол
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: Португалын шигшээ баг

Postby Энэрэл » Sun Feb 26, 2012 6:43 pm

Жоннитой хамтарч Евро 2012-г тохиолдуулан өөрсдийн дэмждэг Португалийн шигшээ багийн тоглогчдын танилцуулгыг цуврал болгон оруулахаар шийдлээ. Бид хэдий аймшигтай байгаа Немцүүд болон Улбар шаруудтай үхлийн хэсэгт орсон ч бидэнд тэднийг хожих хангалттай боломж бий.

Урагшаа Португальчуудаа

Хамгийн түрүүнд шигшээ багийн ахлагч КРИШТИАНО РОНАЛДОгийн танилцуулгыг оролцуулах нь зүйтэй болов уу..
Image
Испанийн эзэн хааны Реал Мадрид клубт асар өндөр үнээр худалдагдан очсоноосоо хойш 7дугаарын өмсгөлтэй тоглож байгаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчин залууг Криштиано Роналдо гэдэг.Түүний бүтэн нэр нь Криштиано Роналдо Дос Сантос Авиеро. Сантос Авиеро гэдэг нь түүний гэр бүлийн овог юм. Тэрээр 1985оны 2сарын 5нд Португалийн Мадейра арал, Фунчал хотод мэндэлжээ. Биеийн өндөр нь 185см. Тэрээр одоо Испаний эзэн хааны Реал Мадрид багт хүчин зүтгэхээс гадна Португалийн шигшээ багийн ахлагчаар тоглодог. Түүнийг яг одоогийн байдлаар хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй хөлбөмбөгчин гэж нэрийдэж байгаа. Учир нь түүнийг Реал Мадрид баг худалдан авахдаа 80сая фунт стерлинг буюу 132сая ам.доллар төлж энэхүү тохиролцоо явагджээ.Роналдо нь хөлбөмбөгийн карьераа өсвөр үеийн CD Nacional багт тоглон эхлүүлсэн бөгөөд түүний гаргаж байгаа амжилт нь олны анхаарлыг татаж, улмаар 2улирлын дараа Португалийн Спортинг клубт шилжин тоглох болсон ажээ. Ингээд түүний хөлбөмбөгийн авъяас, ур чадварын талаар олон хүмүүс шагшин ярих болжээ.

Image
Энэ л үед Английн Премьер Лигийн Манчестер Юнайтед багийн ерөнхий менежер, дасгалжуулагч Алекс Фергусон нь Роналдод 12.24сая фунт стерлингийн гэрээ санал болгон, өөрийн багт 2003онд элсүүлсэн юм. Тэр үед Роналдо 18настай байжээ.

Image
Дараагийн улиралд нь Роналдо энэ багийн бүрэлдэхүүнд анхныхаа цомыг хүртсэн нь FA Cup байлаа. Тэрээр FA Cup-н финалын тоглолтын 44дахь минутанд Роналдо гоолдон багтаа давамгайллыг авчран улмаар Ruud Van Nistelrooy дубль хийн тэд FA Cup-н эзэд болсон юм.

Image
2004онд Роналдо Европын аварга шалгаруулах тэмцээнд Португаль улсынхаа шигшээ багийн бүрэлдэхүүнд оролцож, анхныхаа гоолыг олон улсын түвшинд оруулж байжээ.

Image
2008онд Роналдо нь Аваргуудын лигийн тэмцээнд Манчестер Юнайтед багаа түрүүлэхэд гол үүргийг гүйцэтгээд зогсохгүй уг тэмцээний шилдэг мэргэн бууч/8гоол/ мөн тэмцээний шилдэг тоглогч болсон юм. МанЮ-гийнхан финалын тоглолтонд хүчирхэг өрсөлдөгч Челситэй тааран тоглосон бөгөөд 26дахь минутад Роналдо мөргөн гоолдож багтаа давамгайллыг авчирсан хэдий ч Лампард хариуг нь 45дахь минутад барьж үндсэн цаг 1:1р өндөрлөн нэмэлт цагт ч гэсэн аль аль багууд нь гоол оруулсангүй улмаар багууд финалд цохиж 6:5р МанЮ-гийнхан Челсиг буулган авсан юм.

Image
Тэрээр энэ ондоо үнэхээр азтай одтой, гялалзсан тоглолт үзүүлсэн тул 2008оны “Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин” шагналыг ОУ-ын Хөлбөмбөгийн холбооноос хүртсэн юм.

Роналдогийн өсвөр нас:

Image
Криштиано Роналдо нь Мария Долорес дос Сантос Авиеро болон Хосе Динис Авиеро нарын отгон хүүхэд болон мэндэлжээ. Түүнд Роналдо гэх нэрийг өгөх болсон нь учиртай бөгөөд Роналдогийн эцгийнх нь дуртай жүжигчин АНУ-н ерөнхийлөгч асан Роналд Рейган байжээ. Тухайн үед Рейган харайхан ерөнхийлөгч болоогүй ч АНУ-н нэртэй жүжигчин байсан юм. Ингээд Роналд гэх нэрийг нь авч хүүдээ Роналдо болгон өгчээ. Роналдо нь Хюго гэдэг нэг ахтай, Элма болон Лилиана Катиа хэмээх 2эгчтэй юм байна.

Image
Роналдо 8хан настай байхдаа сонирхогчдын багт элсэн орж, Андорина нэртэй бaгийн өмнөөс тоглох болсон гэдэг. 1995онд Роналдо нь орон нутгийн CD Nacional багтай гэрээ байгуулж, тэндээ тоглох болжээ. Энэ багт очингуутаа багийн амжилтыг өөрчилж, огцом өндөр амжилт гаргахад нь нөлөөлсөн байна.

Image
Тэндээ аварга болсны дараа түүнийг Спортинг сонирхох болж улмаар багаа сольсон ажээ. Роналдо нь Спортингт очсоныхоо дараа тэдний өсвөрийн багт нь бэлтгэл сургуулилтаа хийгээд зогсохгүй Алкочетте нэртэй хөлбөмбөгийн академид нь суралцаж байлаа. Тэрээр ганцхан улирлын дотор Спортинг багийн олон түвшингийн багт нь зэрэг оролцсон хөлбөмбөгчин болсон юм. 16наснаас доош, 17наснаас дооош, 18наснаас доош, Б зэрэглэлийн баг, ингээд багийн үндсэн бүрэлдэхүүнд гээд Роналдо ганцхан улирлын дотор энэ бүгдийг хийж чаджээ. Роналдо 15хан настай байхдаа зүрхний хэвийн бус үйл ажиллагаатай гэж оношлогдсон нь түүнд хүнд цохилт болсон ажээ. Тэрээр хөлбөмбөгийн спортоо орхих талаар ч нухацтай бодож үзсэн гэдэг. Роналдогийн ээж нь хүүгээ хөлбөмбөгөөс хэсэг хугацаанд завсарлаж, эмнэлэгт хэвтүүлэх шийдвэрийг гаргасан юм. Эмч нар Роналдогийн зүрхний үйл ажиллагаанд нөлөөлөөд байсан хэсэгт нь мэс ажилбар амжилттай хийснээр Роналдо хөлбөмбөгийн талбайдаа эргэн гарчээ

Image
Роналдог 16настай байхад нь тухайн үед Английн Ливерпуль багийн менежер байсан Жерард Хуллиер олж харсан боловч Ливерпуль багийн удирдлагууд нь Роналдог хэтэрхий залуу хэмээн татгалзаж байсан гэдэг.

Image
2003оны зун Спортинг баг нь Английн Манчестер Юнайтед багийг 3:1 харьцаатай хожиход Роналдо тэдний анхаарлыг зүй ёсоор татжээ. Ингээд МанЮ-гийн тоглогчид тэр залуухан авъяаслаг тоглогчийг багтаа элсүүлэхийг Алекс Фергусонд уриалсан бөгөөд Алекс Фергусон ч Роналдог “юм дуулгах ирээдүйтэй хүүхэд” гэдгийг аль хэдийн олж харсан байсан гэдэг.

Роналдогийн идэр нас:

Image
Манчестер Юнайтед дахь кaрьераа Роналдо 2003оноос эхлүүлсэн байдаг. Тэрээр 2002-2003 оны улирлын дараа тус багийн түүхэн дэх анхы португаль тоглогч болон очиж байжээ.Роналдо нь багийн менежменттэй 12.24сая фунт стерлингийн гэрээ байгуулж байсан гэдэг.

Image
Түүнийг ямар өмсгөлтэй тоглох тал дээр талууд харилцан зөрөлдсөн нь тодорхой шалтгаантай байжээ. Роналдо нь Португалийн Спортинг багтаа өмсөж байсан 28дугаартай өмсгөлийг хүссэн боловч МанЮ-гийн зүгээс “7” дугаартай тоглуулахыг хүсчээ. Учир нь “7” дугаарын өмсгөлтэй тоглож байсан үе үеийн домог болсон шилдэг хөлбөмбөгчид болох Жорж Бест, Браян Робсон, Эрик Кантона, Дэвид Бекхэм нарын жишгээр Роналдог энэ дугаартай тоглох нь зөв гэж багийн удирдлагууд үзсэн ажээ. Ингээд Роналдо маань “7” дугаартай тоглох болжээ. Роналдо нь МанЮ-гийн дэбютээ Болтон багийн эсрэг хийж, тоглолтын 60дахь минутад сэлгээгээр талбайд гарч байжээ. Тэгвэл анхныхаа гоолыг 2003оны 11сарын 1ний өдөр Портсмут багиийг 3:0 харьцаатай хожсон тоглолтонд чөлөөт цохилтоос гоол оруулж байжээ. 2005онд Роналдод ОУ-ын хөлбөмбөгийн холбооноос Оны шилдэг залуу хөлбөмбөгчин шагналыг олгосон юм.

Image
2007оны 4сарын 13ны өдөр тэрээр МанЮтдтай 5жилийн хугацаатай 31сая фунт стерлингийн гэрээг байгуулснаар МанЮ-гийн түүхэн дэх хамгийн өндөр цалинтай тоглогч болж байжээ. 2006-2007оны улирлын Аваргуудын лигийн хагас финалд МанЮ-гийнхан Милантай тааран тоглож өөрсдийн талбай дээрээ 3:2хожин харин айлын талбай дээр 3:0р хожигдон нийлбэр дүнгээр 5:3 болж тус тэмцээнийг орхисон. Харин тэднийг хожсон Миланчууд финалд Ливерпүүлийг буулган авч аварга болсон юм. 2009оны 1сарын 8ны өдөр Роналдо нь Манчестер хотын нисэх буудал руу явдаг тунельд гоёмсог Феррари 599GB Fiorano машинтайгаа явж байхдаа осолдсон боловч азаар ямарч гэмтэл аваагүй юм. Цагдаа нар түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь шалгах тусгай багажаар үлээлгэж үзээд хэвийн байсан тул явуулсан гэдэг. Тэрээр дараа өдрийнх нь өглөө бэлтгэлдээ очихыг нь харсан хүмүүс үнэхээр гайхаж байжээ. Учир нь түүний гоёмсог Феррари машин лааз шиг болтлоо эвдэрсэн байхад Роналдо зүв зүгээр байгаад зогсохгүй бэлтгэлээ хэвийн хийж байжээ.

Image
Энэ ослоос яг 4өдрийн дараа ОУ-ын хөлбөмбөгийн холбооноос Роналдод “Оны шилдэг хөлбөмбөгчин” шагналыг олгосон бөгөөд 2001онд Люис Фиго хүртэж байснаас хойш анх удаа л Португаль тоглогч энэ шагналыг авч байгаа юм.

Image
Тэрээр 2007-2008оны улиралд Премьер лигийн нийт 33тоглолтонд оролцож 31гоол оруулсан амжилтаар тус улирлын Прьемер лигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлсэн юм. Тэрээр энэ улиралдаа нийт 47тоглолтонд оролцож 42гоол оруулсан юм. Тэр үеэс л Реал Мадрид клубынхан түүнийг сонирхох болсон бөгөөд 2008оны зун 80сая еврог Роналдогийн төлөө төлөхөд бэлэн гэдгээ Манчестер Юнайтед багт мэдэгдсэн бөгөөд Манчестер Юнайтед баг уг саналыг хүлээж аваагүй бөгөөд Роналдо өөрөө ч гэсэн татгалзсан хариу өгсөн юм. 2008-2009оны улиралд Манчестер Юнайтед баг Премьер лигтээ түрүүлсэн ба мөн Аваргуудын лигийн финалын тоглолтонд Барселона клубт 2:0р хожигдон тус тэмцээний дэд аварга болсон юм. 2008-2009оны улиралд Роналдо өмнөх улиралд үзүүлсэн амжилтаа харайхан үзүүлж чадаагүй юм. Тэрээр Премьер лигийн мэргэн буучдын жагсаалд 2т буюу Челси клубын довтлогч Анелкагийн дараа орсон юм.

Image
2009оны зун Реал Мадрид клуб Криштиано Роналдуг 94сая еврогоор эгнээндээ нэгтгэсэн юм. 2009оны 06сарын 26ны өдөр Испаний эзэн хааны Реал Мадрид багаас мэдэгдэл гаргаж, Криштиано Роналдо нь 2009оны 7сарын 1нээс эхлэн тус багийн бүрэлдэхүүнд тоглох болсныг мэдэгдсэн юм. Роналдо нь Реал Мадридтай 6жилийн гэрээ байгуулсан байна. Гэрээний хувьд жил бүр 13сая фунт стерлинг авах гэнэ. 2009оны 7сарын 6ны өдөр Реал Мадрид багийнхан Роналдог олон нийтэд танилцуулсан байна. Реал Мадридын Сантяго Бернабеу стадионд 80000 гаруй шүтэн бишрэгч нь Роналдог хүлээн авсан юм.

Image
Тэрээр Реал Мадридын бүрэлдэхүүнд 9дугаартай тоглох болсон. 2009оны Оны шилдэг хөлбөмбөгчин шагналыг Барселона клубын довтлогч Месси авсан бөгөөд Роналдо удаалсан юм. Тэрээр Реал Мадридад өнгөрүүлсэн эхний улиралдаа үнэхээр амжилттай тоглосон ба Ла Лигийн нийт 29тоглолтонд оролцож 26гоол оруулсан юм. Харамсалтай нь Реал Мадрид клуб 2009-2010оны улиралд Ла Лигт Барселона клубээс 3оноо дутаж 96оноотойгоор 2р байрт орсон юм. Харин Роналдо маань Аваргуудын лигийн нийт 6тоглолтонд оролцож 7гоол оруулсан (мэргэн буучдын жагсаалтанд 2т орсон) ба Реал Мадрид баг нь хэсгээсээ нэгээр гарч Лионтой сугалаа таарсан бөгөөд харамсалтай нь хожигдсон юм. Уг тэмцээний мэргэн буучаар Барселона клубын довтлогч Месси тодорсон бөгөөд тэрээр Аваргуудын лигийн нийт 11тоглолтонд оролцож 8гоол оруулсан юм.

Image
2010оны Өмнөд Африкт зохиогдсон Хөлбөмбөгийн дэлхийн аваргад тэрээр Португаль улсынхаа шигшээ багийн ахлагчаар тэрээр тоглосон бөгөөд Португальчууд үхлийн G хэсэгт Бразил, Зааны ясан эрэг, Хойд Солонгос гэсэн улсуудтай орсон юм. Тэд Бразил, Зааны ясан эрэгтэй 0:0р тэнцсэн бөгөөд Хойд Солонгосын шигшээ багийг 7:0р буулган авснаар хэсгээсээ 2оор гарсан юм. Хойд Солонгостой хийсэн тоглолтонд тэрээр 1гоолын дамжуулалт, 1гоол оруулсан юм. Тэд хэсгээсээ 2р гаран хүчирхэг Испаничуудтай тааран тоглож Давид Виллад гоол алдан хожигдож уг тэмцээнийг орхисон юм. Харин тэднийг хожсон Испаничууд цааш тоглон ээлж дараалж хожсоор дэлхийн аварга болсон юм.

Image
2010оны зун Реал Мадрид клубын амьд домог 7дугаартай тоглогч Раул Гонзалез багаа орхих болсон талаараа мэдэгдэж Германы Шальке04 багтай гэрээ байгуулсан юм. Ингэснээр Реал Мадрид клубын 7номер эзэнгүй болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор Роналдо Реал Мадрид клубын удирдлагад 7дугаартай тоглох хүсэлтэй байгаа талаараа илэрхийлсэн юм. Тэрээр өмнөх Манчестер Юнайтед багтаа 7дугаартай тоглодог байсан бөгөөд Португалийнхаа шигшээд ч гэсэн7дугаартай тоглодог юм.

Image
Улмаар Реал Мадрид клуб түүний хүсэлтийг хүлээж аван тэрээр 7дугаартай тоглох болсон юм. Харин түүний 9номерийг 11дугаартай тоглодог байсан Бензема эзэмших болсон юм. Реал Мадрид клуб нь 2010оны зун дасгалжуулагчаа солин 2010оны аваргуудын лигт түрүүлсэн Интерийн менежер, дасгалжуулагч Жозе Моуринью-г авсан

Image
Роналдогийн Реалд өнгөрүүлсэн 2дах улирал үнэхээр гайхалтай байсан. Тэрээр нийт 54тоглолтонд оролцож 53гоолыг оруулсан бөгөөд нь баг нь 18 жил авч чадаагүй байсан Эзэн хааны цомоо авч , олон жилийн хар цувралуудаа зогсоож чадсан юм. Роналдо энэ улиралд лигтээ 40гоол оруулснаар шинэ амжилтын эзэн болсон бөгөөд өмнө нь энэхүү амжилтыг Уго Санчез болон Зарра нар 38гоол оруулснаар эзэмшиж байсан юм.

Image
2011-12. Түүний Реалд өнгөрүүлж буй 3 дахь улирал. Роналдо энэ улиралд илүү их амжилтыг хүсч, мөрөөдөж, тэрнийхээ төлөө тэмцэж буй.. Реал Мадридад ирээд гайхалтай тоглолт үзүүлж буй тэрний амжилт үргэлжилсээр.. Хэдийгээр Супер Цом, Эзэн хааны цомд Барсад хожигдсон хэдий ч Реал Мадридын хамт бууж өгөхийг мэдэлгүй тэмцсээр байна.. Тэдний тэмцлийн үр дүн нь юу бол?

Image
Роналдо нь 2007он хүртэлх амьдралынхаа тухай намтар ном бичсэн нь “Moments” нэртэйгээр 2007оны 12сарын 15ны өдөр хэвлэгдэн гарч байжээ.

Image
Роналдо нь гэр бүлийнхэнтэйгээ хамтран “CR7” нэртэй загварын boutique байгуулсан ба одоо Португалийн Лиссабон, Мадейра хотуудад дэлгүүр нь байдаг. Роналдо ээжийнх нь амь насыг аварсан эмнэлэгт 2009оны 3р сард 100,000 фунт стерлинг хандивласан байна.

Image
Роналдо нь 2010оноос эхлэн Оросын загвар өмсөгч Ирина Шейктэй болзож байгаа бөгөөд зарим хэвлэлээр Роналдо тэрэнд гэрлэх санал тавьж тун удахгүй гэрлэхээр төлөвлөөд байгаа гэж бичсэн байна

Image
Роналдо нь 2009оны 7сард өөрийгөө хүүтэй болсон хэмээн өөрийн Твиттер хуудсан дээрээ мэдэгдсэн бөгөөд түүний ээж нь түүний сүйт бүсгүй биш гэдгийг хүртэл мэдэгдсэн юм. Хэвлэлүүдийн олж мэдсэнээр түүний хүүгийн ээж нь Америк зөөгч бүсгүй ажээ. Түүний хүү нь 2010оны 6сарын 17нд төрсөн бөгөөд хүүгийнх нь нэр Криштиано Роналдо Жуниор ажээ. Түүний хүү Роналдогийн ээж, эгч нарын асран хамгаалалтанд байдаг..

Image
Реал Мадридын хамт цом авах тэрний зорилго. Гэхдээ тэрэнд энэнээс дутахгүй том зорилго байгаа. Тэр бол мэдээж шигшээ багаа ахлан Евро 2012-т түрүүлэх.. Тэр зорилгоо биелүүлэхийн төлөө УРАГШАА!!!
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: Португалын шигшээ баг

Postby Johny » Sun Feb 26, 2012 6:46 pm

за гоё шүү
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: Португалын шигшээ баг

Postby Johny » Sun Feb 26, 2012 10:19 pm

Португалчууд#2

Hélder Manuel Marques Postiga

Тэр бол Сүпэр довтлогч биш Муу ч Довтлогч биш тэр зүгээр л Алтан дундаж Португалын шигшээг үргэлж зовоож байдаг төвийн довтлогчын байрлалд одоохонд түүнээс илүү сонголт алга гэж хэлж болно.Тэр еврогоор гараанд гарах эс гарах нь түүнээс шалтгаална!

Түүний талаар мэдээлэл тун товчхон юм.

Image

Hélder Manuel Marques Postiga нь Вэлэ дэ Кондэ гэх Португалын жижигхэн хотод 1982 оны 8 дугаар сарын 2 нд мэндэлсэн байна! Тэрээр багаасаа хөлбөмбөгт авяастай гэдэг нь анзаарагдаж Португалын 2 дугаар лигийн баг болох Варзим клубд элсэн орсон байна!
1998 он буюу 16 насандаа тэрээр Алдарт Порто клубын өсвөрын багт нэгдэж.Хэсэг хугцааны дараа тухайн үед үндсэн багын дасгалжуулагч байсан Octávio Machado түүнийг үндсэн багтаа анх дууджээ.2002-2003 он хүртэл тэр тун даруухан амжилттай жирийн нэгэн тоглогч байсан юм.Харин 2002-2003 оны улирал Жосэ Моурино гын удирлаган доор Португалын лигийн аварга болж тухайн улиралдаа 13 гоол хийж гялалцтал тоглсон байна!

Image

2003 онд Португалын лигийн аврага болны дараа тэрээр Англын Тотэнхэм Клуб луу £6.25 million (€9 million) зарагдан очсон юм! Гэвч тэрээр Англын тоглолтонд дасаж чадахгүй байснуу яасан тэнд тун хангалтгүй тоглолтыг үзүүлж ердөө 2 хон гоолыг Тотэнхэмийн нэрийн өмнөөс хийж. Дараа улиралд түүнийг буцаагаад Порто Клублуу Пэдрө Мэндэс болон бэлэн мөнгөөр явуулсан юм.

Буцан Порто Клубдээ ирхэд нь шинэ дасгалжуулагч болох Виктор Вэрнэндэз түүнд итгэл үзүүлэн гараанд гаргаж байсан боловч тэрээр дахиад муу тоглолтуудаа үзүүлж байсан юм.Тэрхүү 2004-2005 оны улирлыг дөнгөж 3 хан гоолтой дуусгаж байжээ.
Image

Түүний муу тоглолтыг дэвчиж чадаагүй дасгалжуулагч нь Поштига г үндсэн бүрэлдхүүнээсээ хасаж нөөц багтаа тоглуулхаар болж.Энэ нь 2005-2006 оны улирал билээ. Тийнхүү нөөц багт хэсэг байсны эцэст тэрээр 2006 оны дэлхийн аваргын бүрэлдхүүнд багтхын тулд Францын AS Saint-Étienne Клублуу өөрийн хүсэлтээр зээлэгдсэн бөгөөд тэндээ тогтмол тоглож байсан ч бас л хангалтгүй байсан юм. Гэвч тэрээр 2006 оны дэлхийн аваргад хүсэж байснаараа явсан билээ.Дараа улиралд нь тэрээр Портод буцан ирж улирлыг 10 гоолтой дуусгаж байж!

2008 оны улирал Тэрээр хар багаасаа тоглож ирсэн Порто Клубээсээ явж Тэдний заналт дайсан болох Спортинг Клубд ирсэн юм! Үүнээс хойш тэрээр Спортинг Клуб 3 жил хүчин зүтгэж 68 тоглолтонд 12 гоол хийсний эцэст. Өнгөрсөн буюу 2011 оны зуны цонх хаагдахтай зэрэгцэн Спайны Рэал Зарогазо Клубт €1 million ирж нутаг нэгт Мэйра болон Микэйл нартай нэгдсэн юм. Зарогазо Клубт тэрээр муугүй тоглож аль хэдийн 20 тоглолтонд оролцож 5 гоол хийчхээд байна.

Өшөө сайн тоглоосой гэж хүсэн ерөөе!
Image

Португалын шигшээд:

Поштига бидэнтэй хамт 2003 оноос хойш 2 европын аврага 1 Дэлхийн аваргад оролцоод байгаа. Анх шигшээ багтаа 2003 онд дуудагдаж эхэлсэн бөгөөд анхы шигшээ багтайгаа оролцсон том тэмцээн нь 2004 оны европын аврага юм.Тухайн тэмцээнд Английн шигшээ багтай шөвгийн наймд тоглсон тоглолтонд 83 дахь минутанд чухал гоол хийж .Пэналт зохиход тэрээр амжилттай гүйцэдгэж бид Английн шигшээг буулгаж авж байсан юм!

Image

Үүний дараа 2006 оны дэлхийн аваргад оролцсон боловч амжилт муутайхан тоглсон юм.
2008 оны европын аваргад мөн л дуудагдаж сэлгээний сандлаас тоглхоор болсон.Тэрхүү тэмцээнд шөвгийн 8д Гэрманд 3-2 оор хожигдход тэрээр нэг гоол хийж байсан билээ.шигшээ багтаа хийсэн анхны гоол гэвэл 2003 оны 6 сарын 13нд Болив улстай хийсэн нөхөрсөг тоглолтонд хийж байсан байна.

Түүний хүртэж байсан цом шагналууд: Porto

UEFA Cup: 2002–03
Intercontinental Cup: 2004
Portuguese League: 2002–03, 2005–06, 2006–07
Portuguese Cup: 2002–03
Portuguese Supercup: 2004
Sporting

Portuguese Supercup: 2008

Country

UEFA European Football Championship: Runner-up 2004

Image
Тэр сайн төгсгөгч байж чадах юм бол бидэнд сайн вингэрүүд байгаашүүдээ!
Урагшаа Португалчуудаа
Last edited by Johny on Mon Feb 27, 2012 1:18 am, edited 1 time in total.
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: Португалын шигшээ баг

Postby Энэрэл » Sun Feb 26, 2012 11:51 pm

Португальчууд #3
Image
Пепе нь 1983оны 2сарын 26нд Португальд төржээ. Түүний бүтэн нэр нь Képler Laveran Lima Ferreira. Тэрээр одоо Испаний эзэн хааны Реал Мадридад хүчин зүтгэхээс гадна Португалийн шигшээ багийн төвийн хамгаалагчаар тоглодог.

Image
Пепе нь Maceió, Alagoas-т төрсөн бөгөөд хөлбөмбөгийн карьераа Sport Club Corinthians Alagoano-с эхлүүлсэн ба12настайгаасаа л энэ багтай заяагаа холбожээ. Гэвч 18тайдаа буюу 2001онд багийн анд Ezequias-н хамт багаа солин Мадейра арлын C.S. Marítimo багт эслжээ. Анхандаа тэрээр Б багт нь тоглож байсан бөгөөд дараа жил нь үндсэн багт дэвшсэн байна. 2002-03онд Орос менежер Anatoliy Byshovets нь Пепег хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч болон довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглуулахаар болсон байна. Дараа улүиралд нь тэрээр үнэхээр амжилттай тоглож 32тоглолтонд оролцож 1гоолыг оруулсан байна. Энэ улиралд баг нь лигтээ 6д орж Европа лигийн сонгос шалгаруулалтанд орох эрх авав.

Image
2004онд тэрээр багаа сольсон ба Португалийн лигийн хүчирхэг багуудын нэг Порту тэрнийг 1сая еврогоор худалдан авав. Тэрээр Портуд ирсэн эхний улиралдаа 21тоглолтонд оролцож 1гоол, 2005-06улиралд 33тоглолтонд оролцож 3гоол, 2006-07 улиралд 34тоглолтонд оролцож 4гоолыг оруулжээ.

Image
2007оны 7сарын 10ны өдөр Реал тэрнийг 30сая еврогоор худалдан авсан бөгөөд тэрэнтэй 5жилийн гэрээг байгуулжээ. 2008оны 3сарын 15ны өдөр баг нь лигийн сулхан багуудын нэг Депортивод 1:0р хожигдоход тэрээр авто гоол хийсэн байна. Тэрээр Реалд ирсэн эхний улиралдаа 22тоглолтонд оролцсон юм. 2008-09улиралд тэрээр хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглож эхэлсэн бөгөөд дараа улиралд нь дасгалжуулагч эргэн төвийн хамгаалалтанд тоглуулах болсон байна. 2009оны 10сарын 4нд тэрээр Гутигийн дамжуулалтаар Севильягйин эсрэг гоолдсон бөгөөд энэ нь тэрний Реалын нэрийн өмнөөс оруулсан анхны гоол байлаа. Харамсалтай нь энэ тоглолтонд баг нь 2:1р хожигдсон юм. 2010-11 улиралд тэрээр нутаг нэг Карвальюгийн хамт Реалын төвийн хамгаалалтыг бүрдүүлэх болов. Ерөнхийдөө Карвальютай тун гайгүй зохицож тоглосон гэж хэлж байна.. Пепегийн хувьд энэ улирал түүний хувьд шилдэг улирлуудынх нь нэг болсон гэж хэлж болно. Тэрээр олон тоглолтонд багаа аварч байсан юм..

Image
2011 оны зун Пепе Реал Мадридтай гэрээгээ шинэчлэн байгуулсан бөгөөд 2016 оны улирлыг дуустал гэрээгээ сунгасан байна.. Энэ улиралд тэрбээр яг одоогоор 29 тоглолтонд оролцож 1 гоолыг оруулаад байна.. Тэрний Реал Мадрид дахь карьер үргэлжилсээр..

Image
2007оны 8сард тэрээр Евро2008 сонгон шалгаруулалтанд Польшийн эсрэг шигшээ багийн дэбютээ хийсэн юм. Тэгвэл шигшээ багийнхаа анхныхаа гоолыг 2008оны сарын 7нд Евро2008-н тоглолтонд Туркийн эсрэг хийсэн юм. Шигшээ багийн дасгалжуулагч Carlos Queiroz нь 2010оны дэлхийн аваргад тэрнийг хамгаалагч чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглуулахаар шийдсэн юм бөгөөд 2009 оны 9 сард сонгон Дэлхийн аваргын Сонгон шалгаруулалтын тоглолтонд Унгарын эсрэг шигшээн 2 дахь гоолоо хийжээ. 2010оны Дэлхийн аваргад шигшээ баг нь шилдэг 16д Испанид 1:0р хожигдож байсныг сайн санаж байгаа байх.. Карвалью шигшээгээсээ зодог тайлсан учраас тэрнийг төвийн хамгаалалтанд сайн тоглоосой гэж хүсч байна..

УРАГШАА!!!
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: Португалын шигшээ баг

Postby Johny » Mon Feb 27, 2012 5:19 pm

Миний оруулснуудыг чи хадгалаад аваад байгаарай Энэрэлээ......
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: Португалын шигшээ баг

Postby Johny » Mon Feb 27, 2012 8:41 pm

Португалчууд#4

Ricardo Andrade Quaresma Bernardo

Хамгийн хурдан унтарсан од гэвэл түүнийг хэлэх байх!Авъяас бол гамгүй их заяасан тоглогчдоо тээгээд яагаад байдаг юм.Миний мэдхийн Интэрт нэг хэсэх банз халааж байгаад сураг тасарсан! шигшээ багтаа ч гялтайдаггүй! Жоохон байхдаа хөлбөмбөг тоглохдоо бусдаас ялгарах гээд ч тэрүү нэр нь гоё санагдаад ч тэрүү Би бол Күйрэзма гээд тоглоол байдаг бж билээ! Түүнийг ирэх тэмцээн хүртэл сайн байж чадах юм бол Роны байранд гаргаад Роныг төвийн довтлогчоор тавиж бас болох юм!

Image


Одоо 29 настай Вингэр залуу маань. 1983 оны 9 сарын 26 нд Португалын Лисбон хотод мэндэлжээ.Хар багаасаа Спортинг Клубийн хүүхдийн Акдэмд тоглож ирсэн бөгөөд 2000-2001 оны улирал үндсэн багтаа дуудагдсан байна.Тэрхүү улирал Спортинг Клубыг даблэ хийхэд нь гол үүргийг гүйцэдгэж олны анхааралд өртөж эхэлсэн байна.Дараа жил нь буюу 2002-2003 онд Спортинг олигтой амжилт үзүүлэгүй учраас тэр явхаар шийдэж Барса луу €6 million оор очжээ! Барсад тэр 1хэн улирлыг үдсэн юм! 2003-2004 тэр тэнд нийт 21 тоглолтонд оролцсон бөгөөд ердөө ганцхан гоолыг хийж.Тэгээд зогсохгүй улирал дуусхаас хэдхэн 7 хонгын өмнө бэртэж 2004 оны 21 ээс доош насныхны европын аваргыг өнжхөөр болжээ!

Image

Барсад азгүй гэмээр нэг улирлыг үдэсний дараа тэрээр Порто Клублуу Дэкө гийн наймаанд хавичуулагдан очсон байна.Порто клуб тэр өөрийнхөө хамгийн амжилттай жилүүдийг үдсэн юм.Тэрээр дэбүт тоглолтондоол гоолдож фэнүүдийн хайрыг татаж эхэлсэн бөгөөд эхний улиралдаа лигийн 32 тоглолтонд 5 гоол хийж муугүй үр дүнтэй тоглолтуудыг үзүүлж байжээ! Порто клубд 2004 оноос 2008 он хүртэл 4 тоглохдоо 3 лигийн аврага Португлын цом гэх мэт олон амжилтыг үзүүлсэн юм.Бас 2006 оны Португалын Лигийн шилдэг тоглогч болж байсан юм. Гэвч тэр дахиад л буруу шийдвэр гаргасан!

Image

Тиймээ тэр Интэрт ирсэн юм Тэр Интэрт ирээд Жосэ Моурино гын удирлаган доор тоглох нь амжилтыг авчирна гэж бодсон байж магад гэвч тэр андуурсан байсан! Түүний ирсэн үнэ нь€18.6 million энэ нь наймаа Портод ч тэр Интэрт ч тэр ашиггүй наймаа болж хувирсан юм! Ирсэн жил нь буюу 2008 онд Интэр Сэри а д түрүүлсэнлдээ гэхдээ Күйризма гийн оруулсан гавяа тун бага.Тэр ч бүүхэл Сэри агаас хамгийн бүтэлгүй тоглогчод олгодог Bidone d'Oro хүртсэн юм.

Image

Дараа жил нь түүнийг өвлийн цонхоор Англид чэлсилүү зээлсэн юм.Тэнд мөн гараанд гархад түүнд асуудлууд тулгарч байсан бөгөөд ердөө 4 хөн тоглолтыг чэлсигийн цэнхэр өмсгөлтөи хийсэн байдаг.Тэрээр буцаад Интэр луу явах хүсэлгүй байснуу эсвэл өөр шалтгаан байснуу ингэж ярисан байдаг (Би Интэрт жаргалтай байгаагүй надад тэнд муухай байдаг харин энд чэлсийд би бараг мартаад байсан жаргалаа мэдэрч байна) .Зээллэгийн хугацаа дуусч тэр буцаад Интэрлүү явсан юм!

Image

2009-2010 оны улирал түүнийг зээллэгээс буцаж ирхэд нь Моурино түүнд итгэл хүлээлгэн Фигогын өмсөж байсан 7 дугаарыг өгч дахин боломж олгоно гэдгээ хэлж байжээ.Гэвч бас л итгэлийг нь алдаж муу тоглож байсан юм.Дээрээс нь Түүний байрлалд Пандэв ирж Моурино гын итгэлийг олсноор.Моурино нэгэнтээ Күйрэзмаг түүнийг төлөвлгөөнд багтахгүй гэж хэлсэн билээ.Тухайн улирал тэр Аваргуудын лигт түрүүлээд үзсэн юм.

Тэрхүү улирлын дараа Күйрэзма Турк луу явхаар болж Бэкиштас Клубд €7.3 million 3 жилий гэрээ байгуулсан билээ.Одоо ч тэндээ тоглож байгаа бөгөөд тун давгүй тоглолтуудыг үзүүлээд байгаа.

Португалын шигшээд:

Анх 2000 онд UEFA Under-17 Championship түрүүлж гялалзаж байсан хүү.Портулын шигшээд 2003 онд Болив улстай хийсэн нөхөрсөг тоглолтонд хийж байж.2004 оны европын аваргыг гэмтлын улмаас өнжиж байжээ.Тухайн үед Барса д тоглдог байсан бөгөөд улирал дуусхаас өмнөхөн бэртэл авсан билээ.
Image

Дараагын том тэмцээн болох 2006 Оны Дэлхийн аваргаар бас л тэр өнжсөн тухайн үед түүний тоглдог байсан Порто клуб Лигийнхээ аварга болж Күйрэзма Лигийн шилдэг тоглогч болж байсан тэр эд үед нь Скалори яагаад түүнийг авч яваагүй нь сонин.Түүнийг зөвхөн Дэлхийн аваргын эрхийн төлөөх тоглолтуудад тоглуулж байсан юм.Күйрэзма шигшээ багтаа анхныхаа гоолыг 2007 оны 3сарын 24 нд 2008 оны европын аваргын сонгон шалгаруултанд Бэлги улсын эсрэг хийж байж.Тэр 2008 оны европын аваргад оролцсон нь түүний шигшээ багтайгааа оролцсон хамгийн том тэмцээн нь юм.Хэсгийн сүүлийн тоглолт болох Switzerland тай хийсэн тоглолтонд тэр гараанд гарж тоглсон.
Image

2010 оны дэлхийн аваргаар ч мөн тэр дуудаагүй.Түүний байрлалд бидэнд олон сайн тоглогч байдаг болоод ч тэрүү!!!!! Түүнээс хойш тээрээр шигшээдээ дуудаггүй байж байгаа 2010 оны 7 сарын 31 нд дахин дуудаг 2012 оны еврпын аваргын сонгон шалгаруулалт Норвэг болон Кипр улсын эсрэг тоглсон юм Өдийг хүртэл шигшээнхээ нэрийн өмнөөс 31 тоглолтонд оролцож 3 гоолыг хийгээд байна.

Португалын шигшээд одоо л тус хүргээрэй залуу минь :)

Түүний авч байсан цом шагнал:

Club

Sporting

Primeira Liga: 2001–02
Taça de Portugal: 2002
Supertaça Cândido de Oliveira: 2002

Porto

Primeira Liga: 2005–06, 2006–07, 2007–08
Taça de Portugal: 2006
Supertaça Cândido de Oliveira: 2004, 2006
Intercontinental Cup: 2004

Chelsea

FA Cup: 2008–09

Internazionale

UEFA Champions League: 2009–10
Serie A: 2008–09, 2009–10
Coppa Italia: 2009–10

Beşiktaş

Turkish Cup: 2010–11

International

UEFA Under-17 Championship: 2000

Individual

Primeira Liga Player of the Year: 2006

Урагшаа Португальчуудаа
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: Португалын шигшээ баг

Postby Мэргэн » Mon Feb 27, 2012 11:27 pm

гоё шүү хоёроо :eek: Би бас Португалийг дэмждэг юм.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: Португалын шигшээ баг

Postby Г.Баяраа » Mon Feb 27, 2012 11:29 pm

Нэг үеэр бодвол ч манай Портгалын фенүүд олуулаа болжээ...манай 2 Сайхан явж байна шүү...энэ эрчээрээ
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Португалын шигшээ баг

Postby Johny » Mon Feb 27, 2012 11:55 pm

Админ Мэргэн 2 Бас Португал юмуу. Сайхан хэрэг байна :eek:
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: Португалын шигшээ баг

Postby Энэрэл » Tue Feb 28, 2012 4:01 pm

Мэргэн, Баяраа админ 2т баярлалаа :eek:
Португальчууд #5
Image
Фабио Александре да Силва Коентрао нь 1988 оны 3 сарын 11 нд Португалийн Вила до Конде-д төржээ.. Түүний үндсэн байрлал нь зүүн жигүүрийн хамгаалагч бөгөөд үүнээс гадна тэрээр зүүн жигүүрийн вингер, төвийн хагаст тоглох чадвартай универсаль тоглогч юм. Фабио Коентрао нь одоо Испаний Эзэн хааны Реал Мадрид клуб болон Португалийн шигшээ багт тоглодог.

Image
Фабио Коентрао хөлбөмбөгийн карьераа өөрийн төрж өссөн хот болох Вила до Конде хотын Рио Аве багаас эхлүүлжээ. 2004 онд 16 настайдаа энэ багт элссэн бөгөөд үе тэнгийнхнээсээ авъяас чадвараараа илт ялгагдан 2 жилийн дараа гэхэд Рио Авегийн авъяаслаг шилдэг залуу тоглогчдын нэг болсон байлаа.. Үүний жишээ нь тэрээр 2р Дивизоны Оны шилдэг залуу тоглогч, World Soccer Сэтгүүлээс нэрлэсэн ТОП 50 талентад нэр дээгүүр цохиж явснаар илэрнэ. Энэ түүний тоглолтын хэв маягийг Арьен Роббентой зүйрлэж эхэлсэн бөгөөд энэ л үед Португалийн том багууд болох Спортинг болон Бенфика багууд түүнийг эргүүлдэх болов.

Image
Энэ өрсөлдөөнд Улаанууд ялж 2008 оны 1сарын 1нд Фабио Коентрао Бенфика клубын тоглогч боллоо. Гэсэн хэдий ч тэр Бенфикад өөрийгөө харуулах боломж ховор байлаа. Улмаар 2008 онд Национал, Реал Зарагоза багууд луу, 2009 оны 1 сард өөрийн төрөлх баг Рио Аве руу зээлээр явав.. Тэр өөрийн төрөлх багтаа гайхалтай тоглолтыг үзүүлж байсан бөгөөд 2009 оны зун нь Бенфика клуб тэрнийг буцаан авч 2015он хүртэл гэрээгээ сунган, гэрээг цуцлах үнийг нь 30 сая еврогоор тогтов..

Image
Энэ улирлаас л тэр өөрийнхөө шилдэг тоглолтыг үзүүлж эхлэсэн юм. Jorge Jesus-гийн удирдлага дор Бенфикагийн хамт олон ялалт байгуулж, өөрийгөө шилдэг залуу тоглогч гэдгээ тоглолт тутамд баталж байлаа. Баг нь 6 жил хүртээгүй байсан лигийн цомоо хүртэж, Коентрао нийт 45 тоглолтонд оролцож 3гоолыг оруулсан юм. Коентрао үнэхээр гайхалтай байсан учраас 2009-10оны улирлын шилдэг тоглогч, мөн сарын шилдэг тоглогч шагналыг 3 удаа хүртсэн юм..

Image
2010 гэхэд тэрээр шигшээ баг болон клубынхаа тоглолтонд тогтмол оролцдог болсон тоглогч болсон байлаа. Гэрээгээ дахин нэг жилээр сунгаж 2016 он хүртэл болгов. Энэ улиралд тэрбээр 44 тоглолтонд 5 гоол оруулсан бөгөөд баг нь аваргын цомоо Портод алдсан юм.. Ди Мариа, Рамирес зэрэг шилдэг тоглогчдоо явуулсан нь ч нөлөөлсөн биз. Гэхдээ Порто энэ улиралд шилдэг байсан гэдгийг дурьдах хэрэгтэй..

Image
2010-11оны улирал дууссаны дараа тэрбээр багаасаа явахыг, шинэ орчинд тоглохыг хүсч буйгаа мөн явбал зөвхөн Реал Мадрид луу л явмаар байгаа талаараа илэрхийлээд амжив.. Челси, Ливерпүүл, МанЮтд зэрэг олон багийн арааны шүлсийг асгаруулж байсан хэдий ч зөвхөн Реал Мадрид луу явна гэдгээрээ явахаар болж 2011 оны 7сарын 5нд албан ёсоор Реал Мадридын тоглогч болов. Реал Мадрид түүний төлөө 30сая еврог төлсөн байна. Улирлын өмнөх нөхөрсөг тоглолтууд дээр гайхалтай тоглолт үзүүлэн фенүүдээсээ сайшаалын үг харамгүй сонсож байлаа.. Реал Мадридын дасгалжуулагч Жозе Моуринью тэрнийг универсаль тоглогч хэмээн магтаж, Реалд хэрэгтэй тоглогчдын нэг гэж дүгнэсэн юм. Тэрээр Реал Мадридад зүүн жигүүрийн хамгаалагч, баруун жигүүрийн хамгаалагч, төвийн хагас, жигүүрийн вингер гээд олон байрлалд тоглож үүнийгээ баталсан билээ.. Одоо фенүүд нь түүний анхны гоолыг нь л харахыг хүсч байгаа бизээ...

Image
Фабио Коентрао Португалийн шигшээ багийн бүхий л насны ангилалд тоглож үзсэн тоглогч. Ю18, Ю19, Ю20, Ю21, Үндсэн баг гээл.. 2009-10ны улирлаас Бенфикад гайхалтай тоглолт үзүүлж байсан тэрнийг Португалийн шигшээ багийн дасгалжуулагч 2009 оны 11сард шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд дуудсан юм. Тэрээр дэбют тоглолтоо 2010 оны Дэлхийн аваргын сонгон шалгаруулалтын тоглолтын хүрээнд Боснигийн эсрэг 2р үед гарч ирэн хийв. Улмаар Португаль Босниг мултлан Өмнөд Африкт болох дэлхийн аваргад оролцох эрхтэй болов. Португалийн шигшээ багийн дасгалжуулагч Carlos Queiroz Коентраог Өмнөд Африк луу явах 23 тоглогчдынхоо дунд багтаасан байна. Тэрээр энэ тэмцээнд бүх тоглолт нь оролцсон бөгөөд Португалийн шигшээ гарааны зүүн жигүүрийн хамгаалагч болсон юм. Гэвч шигшээ баг нь шөвгийн 16д Испанид хожигдон нутаг буцсан билээ. 2011 оны 8 сарын 10нд Люксембургийн эсрэг шигшээн анхны гоолоо оруулсан байна. Энэ тоглолтонд шигшээ баг нь 5:0р Люксембургийг хожжээ..

Image
Коентрао эхнэр охины хамт..

УРАГШАА!!!


http://www.youtube.com/watch?v=n5QUy-u5TiM
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: Португалын шигшээ баг

Postby Johny » Tue Feb 28, 2012 7:53 pm

Манай шигшээгээс яаахаараа дандаа ийм довтлох дуртай Фүллбэк үүд төрдөг байнаа Хөмсөг Фэрэйра одоо Коунтрау..Жигүүрүүд нь хүртэл хоороондоо тун адилхан Рон Нани Күрэйзма гээд дандаа Тэхниктэй хурдтай нөхдүүд
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: Португалын шигшээ баг

Postby Буучин » Tue Feb 28, 2012 7:58 pm

Португалд гэм нь олигтой довтлогч хэзээнээ харагдаагүй баг даа.... Уул нь Джеко Кавани РВП мэтийн ядаж ганц класс довтлогчтой бол ч хол явахаар баг.... Ерво-д үсрээд л шөвгийн 8-д үлдүүл их юм .

Сайхан цувралууд байна.. :eek:
User avatar
Буучин
Буучин
Буучин
 
Posts: 3532
Joined: Fri Jun 25, 2010 5:59 pm
Location: SF

Re: Португалын шигшээ баг

Postby Johny » Tue Feb 28, 2012 8:13 pm

Урдаа ингээд гаргуул болношдээ

Нани_______Рон_________Күрэйзма(Көүнтраү гч жигүүрт гаргацан яаадгын)
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: Португалын шигшээ баг

Postby erdene_b7 » Tue Feb 28, 2012 8:22 pm

Гэхдээ л довтлогчгүй л дээ одоо ингээд гарахаас өөр аграгүйшдээ
User avatar
erdene_b7
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 4608
Joined: Fri Aug 20, 2010 8:40 am
Location: UB, Mongolia

Re: Португалын шигшээ баг

Postby Johny » Tue Feb 28, 2012 8:27 pm

Полшын эсрэг дуудагдсан тамирчид.

Хамгаалагчид:D Bruno Alves
D Fábio Coentrão
D Rolando
D Marcos Augusto Tomar Nelson
D Pepe
D Joao Pereira
D Miguel Ricardo Costa

Хагасууд:Ruben Amorim
M Manuel Fernandes
M João Moutinho
M Nani
M Nelson Castro Oliveira
M Ricardo Ribeiro Jesus Paulo Machado
M Ricardo Quaresma
M Raul Meireles
M Ressureicao Ruben Micael
M Miguel Veloso

Довтлогчид:F Cristiano Ronaldo
F Hugo Almeida
F Hélder Postiga

Хаалгачид:G Antonio Alberto Beto
G Rui Patricio
G Carvalho dos Reis Eduardo

Маргааш шбуюу 2.29снөөс 3.1лүү шилжих шөнө 3:45 минутаас эхлэнэ.Эспн ээр шууд дамжуулах юм байна
Last edited by Johny on Tue Feb 28, 2012 10:31 pm, edited 1 time in total.
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: Португалын шигшээ баг

Postby Энэрэл » Tue Feb 28, 2012 10:27 pm

Зиа манайхан өчигдрөөс эхлэн Польшийн нийслэл Варшавт бэлтгэлдээ гараад эхэлцэн байна..
Мөн бэлтгэлийнхээ өмсгөлийг сольж.. Ногоон өнгөтэй болгосон байна.. Их л сонин харагдаад байх юм.. Өмнөх цэнхэр нь дээр байсан юмдөө. За гэхдээ удахгүй нүдэнд дасах байлгүй дээ.. Варшавт овоо хүйтэн байж дээ янз..
Image
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: Португалын шигшээ баг

Postby Johny » Tue Feb 28, 2012 11:38 pm

Бэлтэглын хувцас бол хамаашд хаха
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: Португалын шигшээ баг

Postby Энэрэл » Wed Feb 29, 2012 12:09 am

Хамаатай хамгийн их хамаатай хаха......
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: Португалын шигшээ баг

Postby Nomer 10 » Wed Feb 29, 2012 12:15 am

Пөөх гоё юмнууд хийгээд байгаам бна шд. Танкс
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Португалын шигшээ баг

Postby Johny » Wed Feb 29, 2012 12:27 am

Урам өгсөнд баярллаа 10 ах
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: Португалын шигшээ баг

Postby Энэрэл » Wed Feb 29, 2012 3:36 pm

Португальчууд #6
Image
Португалийн шигшээ баг болон Италийн Женоа клубын хагас хамгаалагч Мигуел Велосо 1986 оны 5 сарын 11 нд төржээ. Түүний үндсэн байрлал нь ДМ. Шаардлагатай үед зүүн жигүүрийн хамгаалалтын байрлалд ч тоглож чадна. Коймбрад төрсөн Мигуел 8хан настай байхдаа Португалийн алдартай клуб болох Бенфика клубын хүүхдийн академид элсэж байжээ. Түүний Бенфикад элсэх болсон нь аавтай нь шууд холбоотой. Учир нь аав Антониа нь Бенфикагийн төлөө 500 гаруй тоглолт оролцсон хөлбөмбөгчин аж. Гэхдээ хүү Велосогийн Бенфика дахь карьер тийм удаан үргэлжилсэнгүй.. Бенфикагийн академиар 5 жил хүмүүжээд шинэ клуб хайх хэрэг болов. Учир нь Бенфика клуб хэтэрхий намхан байна хэмээн голж байсан аж. Магадгүй одоо тэд үүндээ маш их харамсдаг биз..

Image
Улмаар 13 настай хүү Pontinha хэмээх багт орж, ирэх жил нь Спортинг клубын хараанд өртөн 14 настайдаа Спортингийн эгнээнд нэгдсэн юм. Өдрөөс өдөрт ур чадвар нь өсч байсан хүүг Спортинг 2005 онд Olivais Moscavide баг руу 1 жилийн зээллэгээр явуулав. Велосо тэнд өөрийгөө жинхэнэ нээж харуулж Olivais Moscavide-гийн төлөө нийт 28 тоглолтонд оролцож 7 гоолыг оруулсан аж. 7 гоол оруулсан гэдэг нь одоогоор түүний карьерын хамгийн өндөр амжилт. Велосо Olivais Moscavide-гийн хамт Португалийн 2р лигийн аварга болж байсан аж..

Image
Зээллэгээс эргэн ирсний дараа түүний хувьд нэгэн шинэ хуудас нээгдсэн гэж хэлж болно. Нэгэнт Olivais Moscavide багт өөрийгөө харуулж чадсан тэрнийг Спортинг тоглуулах нь тодорхой. Тэр үед Спортингийн бүрэлдэхүүнд Ânderson Polga, Tonel, Marco Caneira, Custódio зэрэг авъяас чадвар сайтай тоглогчид их байсан бөгөөд фенүүд нь тэднийг АРСЛАНГУУД гэж дууддаг байсан аж.. Велосо Аваргуудын лигийн дэбютээ Интерийн эсрэг гайхалтай хийж Фигу, Виера нарыг ажилгүй болгож байсан бөгөөд баг нь 1:0р хожсон аж.. Тоглолтын дараа бүгд түүнийг МОМ-р нэрлэж байв.. Энэ улиралд Спортинг гайхалтай байж лигийн цомоо хүртсэн юм.. Велосо нийт 27 тоглолтонд багаа төлөөлж оролцсон аж..

Image
Дараа улиралд нь ч тэд лигээ хүртсэн юм.. Улмаар ПЛ болон Дэлхийн томоохон клуб тэрнийг сонирхох болсон хэдий ч хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалан тэрээр клубээ орхиж чадсангүй. Түүний Спортингт өнгөрүүлсэн сүүлийн улирал тийм гайхалтай байгаагүй.. Учир нь ямар ч цом баг нь хүртэж чадсангүй. Европа лигтээ 16д л үлдсэн байлаа. Гэхдээ Велосо багаа 16д үлдэхэд нь ихээхэн тус хүргэсэн юм. Гэвч дараагийн тойрогт нь аварга болох хувьтай Атлетико Мадридад хожигдон тэмцээнээ орхиж байв..

Image
2010 оны 7сарын 30. Албан ёсоор Женоа клубын эгнээнд нэгдлээ. Тэрээр шинэ орчинд хүчээ сорихоор шийдсэн юм.. Түүний Женоа дахь карьер үргэлжилсээр..

Image
2007 оны 8 сарын 14нд. Евро 2008-н сонгон шалгаруулалтын хүрээнд Арментай хийх тоглолтонд Велосо шигшээдээ дуудагдсан юм. Дэбютээ энэ оны 10 сарын 13нд Азарбежайны эсрэг хийжээ.. Одоогоор тэрээр шигшээ 21 тоглолтонд оролцож 2 гоолыг оруулсан байна.. Түүний нэг давуу тал нь ойрын зайнаас гайхалтай чөлөөт цохилт хийдэг. Солгой хөлтэй тэрбээр Реал Мадрид, Барселона багуудын эсрэг чөлөөтийн цохилтоос гоолдож байсан юм..

Image
Мигуел Велосо талбайн гадна өвөрмөц үс засалтаараа ялгагддаг нэгэн. Үснийхээ засалтанд илүүтэй анхаардаг тэрээр хамгийн өвөрмөц үс засалттай хөлбөмбөгчний тоонд яалтчгүй ордог юмаа..

УРАГШАА!!!


http://www.youtube.com/watch?v=ih-Qp8CWLvE
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: Португалын шигшээ баг

Postby spain man » Wed Feb 29, 2012 4:31 pm

Гүүд жооб...
Их хөдөлмөр, сэтгэл харагдаж байна даа...


Гэснээс чи ирэх жил реалынхаа скаудыг ингэж дэлгэрэнгүй оруулна шүү... кккк
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Португалын шигшээ баг

Postby Johny » Wed Feb 29, 2012 4:40 pm

Энэрэл хэцүүхэн юуманд уналадаа хаха...

Гэснээс чи намайг жоохон хүлээлдээ..............кккк
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4025
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests