Жил бүрийн сар шинийн барилдаан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Могой жилийн бага наадамд хэн түрүүлэх вэ?

1. у.ав С.Мөнхбат
5
8%
2. у.ар Х.Мөнхбаатар
1
2%
3. у.ар Г.Эрхэмбаяр
9
15%
4. у.ар П.Бүрэнтөгс
9
15%
5. у.г Д.Рагчаа
7
11%
6. у.з М.Өсөхбаяр
3
5%
7. у.з Ч.Санжаадамба
18
29%
8. у.х Содномдорж
2
3%
9. Улсын цолтой өөр нэг бөх.
5
8%
10. Аймгийн цолтой бөх
3
5%
 
Total votes : 62

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby ЦАГААН » Sun Feb 26, 2012 1:06 pm

jugder_08 wrote:Хүмүүс Санжаадамбыг хэл амнаас болгоомжлоод ойрын үед унаад байгаа наадмаар яс барилдана гээд байх юм. Би тэрэнд итгэхгүй байгаа юм хэзээ аваргууд наадмын бусад барилдаанд тэгж байсан юм. Бэлтгэл сургуулилтаа сайн хийх хэрэгтэй.

Жижиг аварга маань Бүрэнтөгсөд ирээдүйн аварга шагналаа өгсөнгүй гайхаад л байна. Аваргыг давсан шавьдаа өгмөөр юм.


:eek: :eek: :eek:
цагаан сараас өмнө бол жаахан дээр даваанд гарахаараа л гар нь барьж чадахгүй сарвайгаад хачин болоод байсан, ямар сайндаа л 6-д үлдээд Рагчаагаар авахуулж байхав. Сая нээх сарвайж ч чадалгүй эрт уначлаа... яах аргагүй бэлтгэл дутуу хийгээд байгаа...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Yes Man » Sun Feb 26, 2012 1:07 pm

Бүрэнтөгс гэхдээ нэг шагнал авсан шдээ... Хоёр ижилхэн аймгийн арслан гарч ирж байхад шагналаа хувааж өгөө биз......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby jugder_08 » Sun Feb 26, 2012 1:27 pm

Санжаадамба наадмаар нэг сайн сэтгэлзүйчтэй хамт байх ёстой юм шиг байгаамаа. Хажууд сэтгэлзүйгээр дэмжээд сууж байдаг. Манай Архангайн хэд бол чи болгоомжтой байгаарай тэгж болохгүй ингэж болохгүй гээд байдаг байж магад.

Манай хүн чинь нэг шагнал, магнал аваад юмуу чамайг дийлэх хүн байхгүй гээд зоригжуулаад байвал чигээрээ дайраад байж мэдэх хүн шиг
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby El Payaso » Sun Feb 26, 2012 2:23 pm

Санжаа гэхдээ наадмын дараа геннис тэгээд өөр ямар барилдаанд түрүүллээ тэр хоёртоо бол сайн л байсан дажгүй формтой л харагдсан... тэрнээс хойш хэсэг барилдаагүй тэгээд одоогоор жаахан бэлтгэл муутай формндоо арай ороогүй байх шиг байна. наадамаар арай өөр болоод орж ирэх биз. Содном Пүрэвжавыг бол маргаангүй хаясанш...

Тэр баяраагийн бичлэгт хандахад бол Мөнхбат 2-3 түрүү хэцүү байхоо ахиад бол түрүүлэх байх гэхдээ тийм олон биш байх гэж бодож байна ш дээ... Батэрэйд ч нэг түрүү бас л хол... харин цоорч гарч ирэх хүмүүс бол байгаа байх л гэж хаархым байнаш... Тийм залуугийн хэлдгээр Мөнхбаатарт ахиад нэгийн зэрэг түрүү бол байгаа л байх...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Барнаба » Sun Feb 26, 2012 3:25 pm

Санжаа бол яахав дээ... Ер нь нэг талаасаа ярьвал түүний сул талыг одоо бөхчүүд бараг мэддэг болчихоод байна... юу вэ гэхээр Санжаа гар, мөр, цээжиндээ бяр, тэнхээ тийм бусдаас илүүдчих амьтан биш гэдгийг мэдчихээд бас золгоо нтр-с сайн үзээд байх шиг...

Нөгөө талаас Санжаа намар форм сайтай байсан ч түүнээс хойш биеэ амраагаад байна уу даа л гэмээр санагдаад байгаа... яахав миний хувийн бодол... уулаасаа Санжаа чинь хөл сайтай буюу одоогийн барилдаж байгаа бөхчүүдээс хамгийн суурь сайтай бөх нь... тэгээд гол ясны бяр гээд байгаа тэр нуруу, бөгс, хүзүү гээд биеийн голлох шугам дагуу их тэнхээтэй хүн болохоор хэсэгхэн хугацаанд бэлтгэлгүй байлаа гээд амархан харьчих хүн бол биш ээ...

Бөхөөр хичээллэж байгаа хүмүүст чинь бас нэг иймэрхүү амралт хэрэгтэй байдаг шиг байгаамаа... олон жил биеэ нүдээд л байдаг... ясандаа ортол ядаргаа авчихдаг юмуу даа... Санжаагийн энэ түр зуурийн завсарлага нь уул нь тактикийн хувьд өөрт нь зөв юм шиг санагдаад байгаа... одооноос эхлээд бэлтгэлдээ анхаараад л явчихад сайн амарчихсан бие эргээд сэп гээл босоод ирнэ... наадам гэхэд эргээд лут болчихсон байх биз... Дайраад барилдаад явахад сул талаа хангалттай нөхчих хүн л дээ...

Одоогийн энэ Мөнхбат аварга л гэхэд өнгөрсөн зун галд гарахаасаа өмнө бараг 1 сар амралтанд очоод хэвтчихсэн гэж байна лээшт... бараг юу ч хийхгүй... зарим үед унтаад л байхад бяр ороод л байдаг юм гэсэн... Тэгээд Мөнхбат бүр нэг өөрийгөө мэдрээд байсан шиг байгаамаа... наадмын өмнөх гал дээр тэгэж байсан гэсэн... "Зааа... нэг Бат-Эрдэнэ аварга шиг дэлчихдэг юм билүү" гээд л...

Одоогийн сайн барилдаж байгаа бөхчүүдийн хувьд яг наадмын хамгийн чанга учраа байх вий гэж бодож байгаа бөх бол барагийнх нь хувьд Санжаа л байгаа... Санжаатай таарахад тэгэж барилдана, тийм мэх хийнэ гэж шийдсэн юм бол ихэнхэд нь л байгаа байх... тэгэхээр Санжаа түрүүлэхийн тулд маш их няхуур нямбай байж, мөн их хүч чадал гарган зүтгэх л хэрэгтэй болоод байна даа...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby jugder_08 » Sun Feb 26, 2012 5:57 pm

Санжаа, Содном, Даваабаатар, Бат-Орших нар бүгд л тунах боломжтой бөхчүүд аль альных нь барилдааныг судалж байгаа байхаа аль сайн хичээж хөлс хөдөлмөрөө зарцуулсан нь тэгээд дээшээ явах байлгүйдээ.

Санжаагийн хувьд гэхдээ таргалалт бол угаасаа хэтэрсэн, жоохон хурд тэрсэлтийн бэлтгэл сайн хийх хэрэгтэй байх.

Чөлөөт, жудогийнхонд сайн бэлтгэл хийх хэрэгтэй, Бат Эрдэнэ аварга чөлөөтийнхөнтэй их бэлтгэл хийдэг байсан гэсэн хөлд ороод 2 гараа холбож амжвал шагнана гэлүү тийм нөхцөлтэй баахан хөлрүүгээ дайруулдаг байсан гэсэн.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Sun Feb 26, 2012 7:13 pm

Санжаа хайнга л үзээд бх шиг бшд. лам багш нь нэг юм хэлснээс зайлахгүй бхаа ккк. Даваабаатар ямар ч барьцгүй хүнтэй арайчүү үзээл зэрэг шахуу л унаж бна лээ. Орших эртээд ард нь гараад баглаж бариал ойчоод өгсөн. Аваргын хувьд наадамд шөвгийн 8д бол асуудалгүй л юм бна, ер нь үзүүр түрүү хүртэл хамаг юмаа гаргалгүй хүрчих л байх, бусад хэд нь хоорондоо алалцаад хэцүүхэн л гарч ирэх байх даа, наадмын дээр даваанд бусад барилдаан шиг барилдахгүй л дээ. бүгд л өөр үзнэ дээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Bambagar » Sun Feb 26, 2012 7:23 pm

Санжаа Санжаа л гэхийн, би лав харахад мэх этр хийдиймүү л гэж харагдхын. Нэг барьж авбуу гүү юу дайраал нэг баруун хавираа ч гэх нь хаашаа юм мордоо ч гэхэд хэцүү гэнцхан мэх л хийж байхаа харагдах юм байшдээ. Тэгээд золгохоороо аймаар бярдаад баглаад дийлдэхийн эцэсгүй амьтан биш л байна лээ дээ. Харин хажууд нь Мөнхбат бол байнаааа байна. Мэх ч сайтай, сэтгэлзүй ч сансарт юмаа
Жич : Сүүлийн бөхийн барилдаануудыг үзэж амжихгүй байгаа болохоор Санжаагийн талаар дутуу бодсон байх. Гэхдээ л тасарчаад байгаа хүн чинь өөр байдагсан. 2000 оны эхэн үеийн Сүхбат, арай дараа үеийн Өсөхөө Сумяа 2 гээ л
This game is the most important for me as the coach of Spain. In fact probably ever
Luis Aragones
User avatar
Bambagar
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 995
Joined: Sun Jun 15, 2008 11:02 pm
Location: at the peak

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Барнаба » Sun Feb 26, 2012 8:07 pm

Санжаа бол одоогийн бөхчүүдээсээ илүү энэ үндэсний бөхөөр дагнахад амжилт гаргах бололцоотой гэдэг нь үнэн л дээ... Гэхдээ мэдээж Санжаа бол Баяра гишүүний хэлсэн шиг Баянмөнх, Батэрдэнэ нарын хэмжээний бөх гэдэг биш ээ .. бүр яавч биш... тэд чинь онцгой хүмүүс... Баянмөнх Монгол битий хэл дэлхийн дэвжээнд бишрүүлж явсан бол, Ба-н биеийн бүх хэсэг жигд их тэнхээтэй, төрцөн л бөх байсан даа... сул тал гэж бараг үгүй...
Ба-д ганц л сул тал байдаг байсийн гэсэн... юу вэ гэхээр Ба-г унагах ганц боломж нь арагшаа нь унагах л боломжтой байсан гэж байгаа... Ба-н залуугийн үед бөхчүүд ихэнх нь бэлтгэлээ хийгээд галд гарч байхад бүгд уул, толгод руу уралдаад гарахад Ба аварга хамгийн сүүлд гардаг байсийн гэнэ лээ... тэгсэн хэрнээ уулнаас буух үед Ба аварга хамгийн түрүүн пид пид гээл гүйгээд буучдаг байсан гэдэг... Улсын наадамд ид байхдаа нэг унасан... тэр унаандаа ч яг л арагшаагаа унасан байдаг...

Тэр Жүгдэр-н яриаг үргэлжлүүлэхэд Ба аварга бөхийн бэлтгэлээ хийчихээд, үргэлжлүүлээд чөлөөтийн заал руу явж ороод л бүгдээр нь цувуулж хөлөө авахуулах гэж дайруулдаг байсан гэдэг... Хэрвээ хөлийг нь авчихвал ундаа авч өгнө гэж байгаад л дайруулдаг байсан гэсэн... ид үедээ ч цуцна гэдгийг бараг мэддэггүй байсан хүн шүү дээ...

Баянмөнх аварга нэг яриандаа тэгсэн байна лээ... хэдэн оны барилдааны үзүүр түрүүнд гэдэг билээ дээ... үзүүр түрүүнд Баянмөнх - Батэрдэнэ үлдээд 1 цаг гаран ноцолдоод аль нь ч хаялцахгүй байсан үед тайлбарлагч тэгсэн гэнэ л дээ... "Манай Баянмөнх аварга бол байгалиас заяасан бөх юмаа, өдий насан дээрээ ингэж барилдаж байна шүү дээ... одоо энэ Батэрдэнэ чинь Баянмөнх аваргын том хүүтэй чацуу юм байгаам шт..." гэж ярьсны дараа Баянмөнх аварга дотроо их юм бодсон гэнэ лээ..."би ер нь юу болж байна нтр, ухааны юм бодсон гэж ярьсан байна лээ"... тэгээд "за Батэрдэнэ минь чи надаас ямар барьц авмаар байна, тэрийгээ аваад намайг хаяхыг оролд"... гээд Ба-д давхар шуудаг өгсний дараа нөгөөх нь түрж хөөгөөд давсан гэсэн...

Сая Монгол тулгатны эрхэм-д бас лаг юм ярьж байна лээ... би нэг л ам мэхэнд унасан... 5 дараалж түрүүлэх бололцоотой жилээ улсын наадмын үзүүр түрүүнд Мөнхбат-д гээд... бүр нэгд нэгэнгүй ярьж байна лээ... Мөнхбат ч бас л агуу зальтай хүн байсан шиг байгаам шүү...

Санжаа бол дээрх 2-н хажууд жул л даа... сул тал ч их... яахав би хувьдаа Мөнхбат-н дээр бол гарах байх гэж боддийн... гэхдээ дархан болно гэвэл ч үлгэр дээ...

Ерөнхийдөө гэхдээ одоо яг бөхийн нэг тийм шилжилтийн үе л яваад байгаамуу даа...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby urtaa5 » Sun Feb 26, 2012 9:46 pm

Түрүүлсэн Мөнхбат ч сайн барилдсан шүү .....
urtaa5
 
Posts: 39
Joined: Sun Feb 26, 2012 9:33 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby jugder_08 » Sun Feb 26, 2012 10:02 pm

urtaa5 wrote:Түрүүлсэн Мөнхбат ч сайн барилдсан шүү .....


Мөнхбат цолоороо дээшээ яваад шийдвэрлэх, яс 2 л барилдаан хийж байгаа юм.

Ба аварга тэгээд ямар ч хүнтэй хүлээж барилддаг хүн шүүдээ. Тэгээд тийм том наадмын үзүүр түрүүний барилдаан бол ойлгомжтой. Найдвартай барьц авч байж мэхээ хийнэ тэгээд ноолоод нөгөө бөхчүүд нь цуцаад мэх хийсэн болоход нь хариулаад давчина. Яг хамаг хүчээ гаргаад мэх хийгээд барилдаад байсан бол Баянмөнх аварга тийм насны хүн Бат эрдэнэ аваргатай тэгж их удахгүй байсан байх.

Санжаа бол тэгээд Баянмөнх, Ба аваргуудтай харьцагдах хаач байсан тийм бие бялдрын боломж байлаа ч Тийм их тэмцэл, хөдөлмөр, оюун ухаан, тэвчээр хүрэхгүй бизээ.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby ЦАГААН » Sun Feb 26, 2012 10:04 pm

Yes Man wrote:Бүрэнтөгс гэхдээ нэг шагнал авсан шдээ... Хоёр ижилхэн аймгийн арслан гарч ирж байхад шагналаа хувааж өгөө биз......


Бүрэнтөгс Гүндалай гишүүний улсын цолонд ойрхон бөхийн шагналыг авсан.
Пүрэвсайхан харин Цахиур хагалах бөхийн шагнал авсан.
Дараад нь нэмээд Сүхбат аварга шагналаа өгсөн...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby munkhbayar_AC » Mon Feb 27, 2012 9:30 am

Миний бодлоор ойрын 3 жилийн түрүү: Мөнхбат-1, Мөнхбаатар-1, Санжаа-1 байх болов уу.Ээ дээ манай арслан Мөнхбаатар ч мундаг шүү дээ бас л. Мөнхбатын хувьд нэг юм анзаарагдаж байгаа нь урьд нь начин харцага цэргийн арслан аймгийн заан байсан үе шигээ тм уран хурц дайчин барилдаан байхгүй болсон. Дайраад яваад барилдчий гэвэл барилдчиж болох л байх.Гэхдээ дор даваанд унах вий гэсэн болгоомжлол нь түүний барилдааныг гаргахгүй хориод байх шиг. Тэхээр наадамд яг одооны энэ бие барьсан барилдаанаараа барилдвал түрүүлэх бас л хэцүү. Би аварга гэж бодохгүй задгай үзвэл түрүүлчих боломж бий. Санжаа бол 2-оос илүү түрүүлэхгүй байхаа.Мөнхбатын урд лав ам авахгүй байх.Арслан Мөнхбаатарт харин их боломж бий шүү.Гэхдээ Санжаа ч бас хөл, суурь сайтай юм байна лээ шүү.Даваабаатар хөлтэй нь зууралдаад байхад л хөдлөхгүй байна лээ ш дэ. Санжаа ер нь хөлдөө алдаж унаж байсан удаа байгаа юу манайхаан. Бат-орших дээр бас яг даваабаатар шиг яг ийм хувилбараар үзээд явж байгаад хөмрүүлсэн ш дээ. тэхээр хөл их мундаг байна
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby J@x » Mon Feb 27, 2012 10:06 am

Барнаба wrote:Баянмөнх аварга нэг яриандаа тэгсэн байна лээ... хэдэн оны барилдааны үзүүр түрүүнд гэдэг билээ дээ... үзүүр түрүүнд Баянмөнх - Батэрдэнэ үлдээд 1 цаг гаран ноцолдоод аль нь ч хаялцахгүй байсан үед тайлбарлагч тэгсэн гэнэ л дээ... "Манай Баянмөнх аварга бол байгалиас заяасан бөх юмаа, өдий насан дээрээ ингэж барилдаж байна шүү дээ... одоо энэ Батэрдэнэ чинь Баянмөнх аваргын том хүүтэй чацуу юм байгаам шт..." гэж ярьсны дараа Баянмөнх аварга дотроо их юм бодсон гэнэ лээ..."би ер нь юу болж байна нтр, ухааны юм бодсон гэж ярьсан байна лээ"... тэгээд "за Батэрдэнэ минь чи надаас ямар барьц авмаар байна, тэрийгээ аваад намайг хаяхыг оролд"... гээд Ба-д давхар шуудаг өгсний дараа нөгөөх нь түрж хөөгөөд давсан гэсэн...


Монгол тулгатны 100н эрхэм дээр баянаа аварга тиймэрхүү юм яриад байсан. Цагаан сараар ажил ихтэй байсан болохоор хальт сонссон. тэр чинь 1988 оны наадмын шөвгийн 4т юм бишүү. Баянаа аваргын Ба аваргыг тунаанаас гаргаж өгдөг жил нь...
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby jugder_08 » Mon Feb 27, 2012 10:10 am

J@x wrote:
Барнаба wrote:Баянмөнх аварга нэг яриандаа тэгсэн байна лээ... хэдэн оны барилдааны үзүүр түрүүнд гэдэг билээ дээ... үзүүр түрүүнд Баянмөнх - Батэрдэнэ үлдээд 1 цаг гаран ноцолдоод аль нь ч хаялцахгүй байсан үед тайлбарлагч тэгсэн гэнэ л дээ... "Манай Баянмөнх аварга бол байгалиас заяасан бөх юмаа, өдий насан дээрээ ингэж барилдаж байна шүү дээ... одоо энэ Батэрдэнэ чинь Баянмөнх аваргын том хүүтэй чацуу юм байгаам шт..." гэж ярьсны дараа Баянмөнх аварга дотроо их юм бодсон гэнэ лээ..."би ер нь юу болж байна нтр, ухааны юм бодсон гэж ярьсан байна лээ"... тэгээд "за Батэрдэнэ минь чи надаас ямар барьц авмаар байна, тэрийгээ аваад намайг хаяхыг оролд"... гээд Ба-д давхар шуудаг өгсний дараа нөгөөх нь түрж хөөгөөд давсан гэсэн...


Монгол тулгатны 100н эрхэм дээр баянаа аварга тиймэрхүү юм яриад байсан. Цагаан сараар ажил ихтэй байсан болохоор хальт сонссон. тэр чинь 1988 оны наадмын шөвгийн 4т юм бишүү. Баянаа аваргын Ба аваргыг тунаанаас гаргаж өгдөг жил нь...


Нууц товчооны 750 жилийн даншиг билүү 1990 онд Хэрлэнгийн хөдөө аралд болсон гэдэг билүү. Цол олгосон даншиг наадамд
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby J@x » Mon Feb 27, 2012 10:18 am

Аан би тэгвэл буруу сонсож.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Mon Feb 27, 2012 10:20 am

jugder_08 wrote:
J@x wrote:
Барнаба wrote:Баянмөнх аварга нэг яриандаа тэгсэн байна лээ... хэдэн оны барилдааны үзүүр түрүүнд гэдэг билээ дээ... үзүүр түрүүнд Баянмөнх - Батэрдэнэ үлдээд 1 цаг гаран ноцолдоод аль нь ч хаялцахгүй байсан үед тайлбарлагч тэгсэн гэнэ л дээ... "Манай Баянмөнх аварга бол байгалиас заяасан бөх юмаа, өдий насан дээрээ ингэж барилдаж байна шүү дээ... одоо энэ Батэрдэнэ чинь Баянмөнх аваргын том хүүтэй чацуу юм байгаам шт..." гэж ярьсны дараа Баянмөнх аварга дотроо их юм бодсон гэнэ лээ..."би ер нь юу болж байна нтр, ухааны юм бодсон гэж ярьсан байна лээ"... тэгээд "за Батэрдэнэ минь чи надаас ямар барьц авмаар байна, тэрийгээ аваад намайг хаяхыг оролд"... гээд Ба-д давхар шуудаг өгсний дараа нөгөөх нь түрж хөөгөөд давсан гэсэн...


Монгол тулгатны 100н эрхэм дээр баянаа аварга тиймэрхүү юм яриад байсан. Цагаан сараар ажил ихтэй байсан болохоор хальт сонссон. тэр чинь 1988 оны наадмын шөвгийн 4т юм бишүү. Баянаа аваргын Ба аваргыг тунаанаас гаргаж өгдөг жил нь...


Нууц товчооны 750 жилийн даншиг билүү 1990 онд Хэрлэнгийн хөдөө аралд болсон гэдэг билүү. Цол олгосон даншиг наадамд

Тэр даншигийн үзүүр түрүүнд гээд байсан. Тэр жилийн наадамд нь барилдаагүй даншигт зориулж бэлтгэл хийсэн гэх шиг болсон. тэгээд А.Ганбаатар агсан тэгж хэлэнгүүт би юу болжийно, ард олон юу гэж бодохов нтр гээд дуртай барьцаа ав гэсэн л гэж ярина лээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby munkhbayar_AC » Mon Feb 27, 2012 10:23 am

Та 2 бие биендээ хайртай биз дээ гэсэн Лхагвасүрэнгийн асуултанд Хөлстэй нүцгэн биеэр учирч явсан 2 хүний нэг нь миний гэр бүл нөгөөх нь Мөнхбат. Тм болохоор хайрладаг гэж авсан ккк.Бас л хээгүй хэлж байна лээ шүү 2 аварга маань.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Mon Feb 27, 2012 10:27 am

munkhbayar_AC wrote:Та 2 бие биендээ хайртай биз дээ гэсэн Лхагвасүрэнгийн асуултанд Хөлстэй нүцгэн биеэр учирч явсан 2 хүний нэг нь миний гэр бүл нөгөөх нь Мөнхбат. Тм болохоор хайрладаг гэж авсан ккк.Бас л хээгүй хэлж байна лээ шүү 2 аварга маань.

:ногоон: :-o
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby munkhbayar_AC » Mon Feb 27, 2012 10:29 am

Нууц товчооны 750 жилийн даншиг билүү 1990 онд Хэрлэнгийн хөдөө аралд болсон гэдэг билүү. Цол олгосон даншиг наадамд
Тэр даншигийн үзүүр түрүүнд гээд байсан. Тэр жилийн наадамд нь барилдаагүй даншигт зориулж бэлтгэл хийсэн гэх шиг болсон. тэгээд А.Ганбаатар агсан тэгж хэлэнгүүт би юу болжийно, ард олон юу гэж бодохов нтр гээд дуртай барьцаа ав гэсэн л гэж ярина лээ.

Ярилцлага авахад нь Ба аварга яриа өгөхгүй Баянаа аваргаруу түлхээд байсан гэсэн микрофоноо. Тэгсэн Хар аварага би бөхийн үнэнд гүйцэгдэж уналаа гэж хэлсэн гэсэн. Бас л айхтар хэлж байгаан шүү. Тэр 2 аваргын Монгол тулгатны 100эрхэмээр орсон нэвтрүүлгийг үзээд үзээд ханашгүй. Сайхан нэвтрүүлэг болсон. Бас нэг хөгжилтэй яриа нь Мөөеө аварга Баянаа 2 зэрэг шахам тусаад Мөнхбат дэвж байна гэнэ.Баянаа чи унасан шүү дээ гэсэн чинь мөөеө за тэгвэл тахимаа авдаа гээд өгч байгаа юм шиг тахимаа өгчөөд Малгайгаа аваад өөрөө тугруу түрүүлээд гүйчихсэн гэсэн. Тэхээр эсрэгээрээ хүмүүст Баянаа унаад тахимаа өгч байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн. Ингээд Баянаа яаж ч чадаагүй тэр наадамаар унаж үзүүрлэсэн гэсэн. Мөн алваа кк.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Хашка » Mon Feb 27, 2012 10:46 am

Баянаа аварга тэр Монгол туургатны зуун эрхэм дээр тэгж байна лээ шд. Хэдэн оны ч наадам юм 7-гийн даваанд хэнийг амалснаа анзаараагүй. Би Мөнхбаттай л барилдах гэж тэр наадамд очсон гэж хэхэ. Хоёр Мөнхийн үе гэж аймар байсан байгаан шүү
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby jugder_08 » Mon Feb 27, 2012 10:52 am

Ид залуу үед нь бол бусад бөхчүүд бол асуудалгүй байсан юм шиг байгаамаа хэхэ
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby El Payaso » Mon Feb 27, 2012 11:16 am

Bambagar wrote:Санжаа Санжаа л гэхийн, би лав харахад мэх этр хийдиймүү л гэж харагдхын. Нэг барьж авбуу гүү юу дайраал нэг баруун хавираа ч гэх нь хаашаа юм мордоо ч гэхэд хэцүү гэнцхан мэх л хийж байхаа харагдах юм байшдээ. Тэгээд золгохоороо аймаар бярдаад баглаад дийлдэхийн эцэсгүй амьтан биш л байна лээ дээ. Харин хажууд нь Мөнхбат бол байнаааа байна. Мэх ч сайтай, сэтгэлзүй ч сансарт юмаа
Жич : Сүүлийн бөхийн барилдаануудыг үзэж амжихгүй байгаа болохоор Санжаагийн талаар дутуу бодсон байх. Гэхдээ л тасарчаад байгаа хүн чинь өөр байдагсан. 2000 оны эхэн үеийн Сүхбат, арай дараа үеийн Өсөхөө Сумяа 2 гээ л

мэхгүй бол ч бас бишээ... тэр цагаан сараар хоёрын даваанд билүү бас л мэхтэй гэдгээ харуулаад л амжина лээ... яах вэ угаасаа тийм том биетэй хүн мөнхбат шиг хурдан хөдлөөд төрөл төрлийн мэх хийгээд байж чадахгүй ш дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby El Payaso » Mon Feb 27, 2012 11:19 am

тэхдээ тэр 100 эрхэм дээр арай шаагаад байсан баянаа... юу гэлээ мөнхбатын хөлийг авчаад хаяах гэснээ за энэ хүн намайг тав түрүүлүүлнэ гэсэн чанга хаяад яах вэ гэж бодож байсан нөгөөх нь мэх хийгээд хоюулаа зэрэг газардсан маягтай юм уу даа... хахаха... баянаа л болсон хойно мөнхбатийг зөөлөн хаяий гэж бодов гэж... :-o

тэгснээ бас юу гэлээ наадмын өмнөх өглөө мөнхбатын хөлийг аваад өндөр өргөөд шидсэн хэрнээ наадамд түрүүлсэнгүй гэж зүүдэлсэн... тэгээ наадмаар мөнхбатыг хаясан чинь дүрмэнд байхгүй мэх хийсэн гээ мөнхбатыг давуулсан ч гэлүү...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Жил бүрийн сар шинийн барилдаан

Postby Барнаба » Mon Feb 27, 2012 11:22 am

Тхх.. уулаасаа их жинтэй, бяртай болоод ирэхээр тэгж олон мэх хийх шаардлагагүй болоод ирдэг шиг байгаам... Ба аварга залуудаа заалны барилдаанд гараад төрөл бүрийн мэх хийж үздэг байсан гэж байгаа... бүр нэг барилдаан дээр 20 төрлийн мэх хийсэн гэж тэмдэглэж байсан гэдэг... Тэгээд яахав мань хүн бусдаасаа тасраад ирсэн, дээрээс нь зузаараад хөдөлгөөн удаашраад, бяр ихдээд... ерөөсөө тэгэж олон мэх хийх шаардлагагүй болчихсон юмуудаа...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron