Аваргуудын лиг 2007

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Аль баг аваргалах вэ?

Милан
16
15%
Байерн
8
8%
Челси
28
26%
Валенси
6
6%
Манчестер Юнайтед
25
24%
Рома
0
No votes
Ливерпүүл
23
22%
Эйндховен
0
No votes
 
Total votes : 106

Postby Nomer 10 » Fri Mar 30, 2007 11:17 pm

Сайхан превийв бичсэн Матадаа баярлалаа. Тоглолтууд болохын урд өдөр дахиад нэг бүгдийг нь гүйлгэж умшнаа. Одоо тэгэхээр тойм бичих бидний ээлж ирлээ шүү нөхдөө. Гэхдээ Мата ханцуйгаа шамлаад ороод ирэх байх л даа :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Fri Mar 30, 2007 11:26 pm

Мориентес гэмтдэг л их муу юм боллоо доо. Лампард гэмтсэн нь таатай ч тэднийх хангалттай орлуулах бололцоотой. Мориентесийг харин орлох хүн Валенсид байхгүй дээ. АЛ-ын 7 тоглолтод 5 гоол хийсэн гэхээр мань хүний хамгийн сайн тоглодог тэмцээн нь болж таарах нь. Сая ч гэсэн Данид үнэхээр супер гоол хийсэн дээ. Хөхүүд азтай байна шүү, Марчено байхгүй болохоор Аяала жаахан ганцаардах байх даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby El Payaso » Sun Apr 01, 2007 5:35 pm

Шинэ мэдээ

Челси Валенсиа

Стэнфордыг зорихынхоо өмнөхөн Валенсиа шилдэг довтлогч Мориентесээ алдсан бол Интерийн тоглолтон дээр гэмтсэн Висенте эргэж ирж сүүлийн Эспаниолын эсрэг хийсэн тоглолтонд оролцож гоолдлоо... Мориентесийн оронд талбайд гарсан Ангуло болон Вилла нар үлдсэн 2 гоолыг хийсэн байна... энэ ялалт Валенсиаг илүү итгэлтэйгээр английг зориход туслах болов уу?

Харин тэдний өрсөлдөгчид лигийн хамгийн сулхан багуудын нэг ВатФордыг нэмэлт цагт арайхийж яллаа...

Рома МАН

Ман блэкбүрнийн эсрэг хийсэн тоглолтонд гол хамгаалагч Видичээ алдаснаар хамгаалалтын бүрэлдэхүүнээсээ 4 дэхь тоглогчоо алдлаа... Ньювилл Видич Силвестре нар энэ тоглолтонд оролцох боломжгүй бол Еврагийн талаар одоогоор ямар нэгэн мэдээ алга... Хэдийгээр Видич гэмтсэн ч МАН сайхан ялалтыг байгууллаа...

Харин тэдний өрсөлдөгчид талбайдаа Миланыг хүлээн авч тоглосон бөгөөд Мексесийн гоолын ачаар 60 минут давамгайлсан ч Жилардиногийн гоол тэдний 3 оноог булаалаа...

Милан Байрн

Милан Ромагаас маш чухал нэг оноог салгаж байх зуур Макай бундес дэхь 100 дахь гоолоо оруулж тэргүүлэгчийг нутагтаа нугасаллаа... Реалыг мулталхад чухал үүрэг гүйцэтгэсэн Хасан ч бас нэг гоол хийгээд амжлаа...

Ливерпүүль ПСВ

Ливерпүүль харин энэ улирлын турш гутамшигтай ялагдалууд авч байсан Арсеналын залуусыг нутагтаа 4-1 ээр бут ниргэсэн бөгөөд өндөр хүн Кроуч хэт трик хийлээ... Рафа үндсэн 2 довтлогчоо сэлгээнд суулгаж амраасан бол Жерардыг ч нэг их зовоосонгүй амраалаа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby mick » Mon Apr 02, 2007 11:04 am

Уотфорд муу баг бишээ.
Гол довтлогчоо Виллад зарсан тэгээд ч 11 тоглолтод тэнцээ хийсэн их хүчний тоглолт үзүүлдэг баг л даа. Жаахан азгүй л байгаа болохоос...Муу байтлаа аварга багтай ингэж тоглодог юмуу:mrgreen:
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Mr S » Mon Apr 02, 2007 11:32 am

Image

РОМА-н зүүн жигүүрийн фулбэк Тонэтто МАН-тай хийх тоглолтонд орохгүй болжээ.......... 32 настай хамгаалагч 5 дахьд бэлтгэл дээр гуяндаа гэмтэл авсан бна........
гэхдээ Спаллэтти-н багт сайн мэдээ бна........ гэмтэлтэй бсан хамгаалагч Кристиан Киву эргэж ирэх гэнэ......... Румын тоглогч 6-нд ЛИОН-той хийсэн тоглолтонд хамрандаа гэмтэл авсан билээ......... тэрээр хамгаалалтын масктай Олд Траффордод очих аж..........


МАН-ы багийн ахлагч Гари тоглохгүй билээ гэмтлээс болж..........
Image
32 настай Англи тоглогч 2 тоглолтонд 2-уланд гарахгүй аж.......... 3 сарын 17-нд БОЛТОН-той хийсэн тоглолтонд гэмтсэн түүнийг Алэкс 10-нд эргэн ирнэ гэж бодож бсан нь талаар болж бх шиг.......... түүний гэмтэл эдгэхэд дор хаяж 3 долоо хоног хэрэгтэй аж.........


Image

манай Роббэн гэмтжээ...... өвдөгний гэмтэл нь нилээн хүнд болтой....... шигшээдээ тоглож бгаад л гэмтчих юм...........
Жозэ түүнийг бараг энэ улирал тоглохгүй ч бж ч магад гэнэ.............
Валэнсиятай хийх тоглолтонд орохгүй нь..............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby El Payaso » Mon Apr 02, 2007 11:36 am

Вилла: Би Моуриньод зориулж хэлээ гаргах болно...

Image

Валенсиагийн Испани довтлогч Давид Вилла Жозе Моуриньод сэрэмжлүүлж байна... Миний цохилт чамайг болон танай багийг унагах болно...

Вилла хэлэхдээ би Челсигийн эсрэг хийх тоглолтонд гоолдох бөгөөд энэ гоол Челсиг АЛ-ээс мултлах болно гэжээ... Үүний өмнөхөн Моуриньо 25 сая фүнт стерлингийн үнийг 25 настай довтлогчийн төлөө санал болгосон билээ...

Вилла үргэлжлүүлэн энэ бол маш чухал момент бөгөөд бид хөхүүдийн өөдөөс бүх хүчээрээ тулалдахад бэлэн байна... Надад өчүүхэн боломж гарахад л үүнийг ашиглахын төлөө би хөлбөмбөгчийн бүх ур чадвараа дайчлах болно... Тэдэнд маш олон шилдэг тоглогчид туршлагатай дасгалжуулагч байгаа бөгөөд тэл тоглолт бүрт өөртөө ашигтай үр дүнг авч чадаж байгаа... Энэ бүхэн амаргүй гэдгийг бид мэдэж байгаа ч гэлээ үүнийг хийж чадна гэдэгтэй бид итгэж байгаа.... Тэдэнд дэлхийн хамгийн шилдэг хамгаалалт байгаа гэвч би өөрийнхөө шилдэг довтолгоог тэдэнд үзүүлэх бөгөөд момент бүрийн төлөө тэмцэлдэх болно... Би Данийн эсрэг Эспаниолын эсрэг гоол хийсэн энэ удаад ч хөхүүдийн эсрэг гоол хийх болно... Шигшээдээ тоглодог олон тоглогч нар тэдэнд байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт тэд тун завгүй байсан... харин эсрэгээрээ бид энэ үед челсигийн эсрэг тоглолтондоо бэлдэж байсан... гэхдээ энэ бол зөвхөн физилогийн асуудал... хамгийн гол нь бид тэднээс илүү ялах хүсэлтэй байгаа... Энэ сар бидний хувьд хүнд сар байх болно... бид челсигийн өөдөөс 2 тоглолт хийхээс гадна тайтлын төлөөх өрсөлдөөнд Реал болон Севиллийн эсрэг тоглолтууд хийх болно... Челсиг ялсан ялалт дараа дараагийн тоглолтуудад бидэнд инспирэшн өгөх болно...

Челсигийнхэн түүнийг сонирхсон талаар тэр ярихдаа: Энэ бол тийм онцгой зүйл биш намайг Зарагазод мөн энд ирсэний дараа ч өөр багууд сонирхож байсан... ийм зүйл зөндөө л болдог... би 2010 он хүртэл клубтэй гэрээтэй... миний эндээс явах эсэхийг тэхээр 2010 он хүртэл клуб л шийдэх болно... би одоо зөвхөн Валенсиагийн төлөө илүү ихийг хийх талаар л бодож байна...

Image

Харин манай өөр нэг довтлогч болох Ангуло: бид маш сайхан зүйлсийг мэдэрч байна... бид тоглолтоос тоглолтонд сайжирч илүү болж байгаагаа мэдэрч байгаа бөгөөд ла лига болон аваргуудын лигийн аль алинд нь түрүүлэх боломж бидэнд байна... челси өнгөрсөн жилүүдэд примершипийн тайтлийг хүртэж байсан... гэхдээ Жозед хандаж хэлхэд энэ бол аваргуудын лиг энэ бол өөр өрсөлдөөн байх болно... чи челситэй хамт буцах болно...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Mr S » Mon Apr 02, 2007 11:36 am

Image

БАВАРИ УЭФА-с бандсан Канны талаар давж заалдсан ч тусыг эс олов..........
УЭФА-н сахилгын хороо 12339 фунтын торгууль болон 1 тоглолтын баныг хэвээр үлдээв...........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Man!festo » Mon Apr 02, 2007 12:00 pm

el payaso,
Даварцан туучийнууд вэ.... Нэг сайн хашраагаад уйлуулаад буцаах юм шүү...
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

Postby ..::Affictor::.. » Mon Apr 02, 2007 1:25 pm

маргааш ч янзын юм болно до,ямарч хурдан болчихвоо
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby El Payaso » Mon Apr 02, 2007 3:02 pm

3 dahiin shoniig ch tesch yadan huleej bna shuu damn...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Man!festo » Mon Apr 02, 2007 4:12 pm

el payaso,
Эхлээд манайд билүү танайл билүү?
Гэртээ дараа нь тоглоосой... манайхан
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

Postby a_odko » Mon Apr 02, 2007 4:15 pm

Эхлээд Лондонд тоголно ___
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Тэрри_10 » Mon Apr 02, 2007 8:00 pm

Испаничууд ямар том ярьж байна аа. Амаа барих вий вий!!! :RD
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Postby BB » Tue Apr 03, 2007 12:28 am

Valencia multalnaaa harj bai
Peace!
User avatar
BB
 
Posts: 564
Joined: Wed Dec 14, 2005 2:08 pm
Location: Halhiin Havtgaidaa...

Postby El Payaso » Tue Apr 03, 2007 1:42 pm

манай коуч хэвлэлийн бага хурал дээр челсиг нухна гэдэгтэй итгэлтэй байгаа гэжээ... ер нь бол челси хүчирхэг баг ч гэлээ манай багтай харьцангуй тоглолт таарна... дээр нь сүүлийн тоглолтыг бид гэртээ хийнэ... 8-д английн гурван баг үлдсэн... тэрнээс хамгийн сультай нь бид таарлаа... би ливер ба Ман-ын тоглолтыг харсан тэд грийт шэйптэй байсан... гэжээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Tue Apr 03, 2007 1:48 pm

харин жозе бол сүүлийн тоглолтыг айлын талбайд хийх нь ямар нэгэн муу тал байхгүй гэж үзэж байна... ер нь сүүлийн тоглолт хаана эхний тоглолт хаана гэдгээс үр дүн нэг их шалтгаалахгүй гээд сүүлийн 3 жилд 2 дахь удаагаа шөвгийн 8-д шалгарах болно гэжээ... өмнө нь бид Байрнтэй эхлээд нутагтаа дараа нь талбай дээр нь тоглож шөвгийн 4 хүрч байсан энэ удаад ч нөхцөл өөрчлөгдөөгүй гэжээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby rednasca » Tue Apr 03, 2007 1:50 pm

урт хэл хүзүүг нь орооно гэдгийг мэддэггүй юм байх даа.....8-)
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby El Payaso » Tue Apr 03, 2007 1:59 pm

Эшлэй Коле Ватфорттой хийсэн тоглолтонд тактикийн сэлгээгээр суусан ч гсн тэр бага зэргийн гэмтэл авсан бөгөөд бүтэн сайны бэлтгэлд оролцоогүй юм байна... гэхдээ гэмтэл нь жижиг тул манай дээр гарах юм шиг байна... угаасаа бридж чадарцан байгаа болохоор гарахаас ч өөр аргагүйм байх... тэгээд хөндүүр мөндүүртэй бол ч Хуакиныг бараадахгүй байх доо... нөгөө Коле нь 5-н сарын дараа манай дээр талбайд гарч магадгүй гэнэ... за тэр ч баахан бөмбөгөө таслуулж байгаад суух байх... хамгийн гол хүмүүсийн нэг Эссэйн өвдөлт мэдрэгдэж байгаа ч тоглоно гээд байх юм... Эссэйн байхгүй бол тун сайхан байхсан... Роббен чадарцан... муу ШРФ л жаахан бужигнуулах юм биз дээ...

Манай хувьд Мориентесээс гадна Наварро Марчена нар байхгүй... өнгөрсөн долоо хоногийн тоглолтуудад Марченагийн байран дээр Морреттиг тоглуулж туршсан юм байна манай коуч... Моретти эсвэл Айболь нарын нэг нь түүний байран дээр тоглоно гэж байна... Коуч энэ тухайгаа энэ бол тийм ч сонин юм бишээ... бид үндсэн 2 төвийн хамгаалагчидаа алдаж байсан... оронд нь ихэвчлэн Айболь Моретти нар тоглодог... тэхээр нэг их санаа зовохгүй байна гэжээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby zizu » Tue Apr 03, 2007 2:02 pm

за даа тэсэн ядан хүлээж бна. Өнөөдөр ч Эффенбергийнхээ хуучин жерсиг өмсөөд суучихана даа...
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby El Payaso » Tue Apr 03, 2007 2:26 pm

Манай бүрэлдэхүүн зарлагджээ... гэмтэл болон бан их байгаагаас болж Флорес залуусын багаас Начо Инсаг дууджээ...

Goalkeepers: Cañizares, Butelle, Mora

Defenders: Miguel, Curro Torres, Moretti, Ayala, Del Horno, Nacho Insa

Midfielders: David Albelda, Raul Albiol, Joaquin, Vicente, Jorge Lopez, Hugo Viana

Forwards: David Villa, Angulo, David Silva.

Манайхан иймэрхүү гараанд гарах болов уу?

Канизарес
Мигуэль, Моретти/Айболь, Аяала, Дель Орно
Хуакин, Айболь/Виана, Албельда, Висенте/Сильва
Вилла, Ангуло/Сильва

гэж гарах байх... Висентег үү? Сильваг гаргах уу гэдэгтэй Флорес их эргэлзэж байгаам байна... Сильва гайхатай формтой байгаам байх... эсвэл Ангулогийн оронд ч гаргаж магадгүй бололтой...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby TJ » Tue Apr 03, 2007 2:27 pm

Валенсиа-г дэмжинээ, Челси :-D Челси :-D гэцээн сууж байлтай нь биш дээ :mrgreen:
TJ
 

Postby El Payaso » Tue Apr 03, 2007 2:28 pm

хаалгач Морагийн оронд залуусын багийн өөр нэг хамгаалагч Палладог ч авч явж магадгүй юм байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Tue Apr 03, 2007 3:10 pm

Раниери: энэ бол хөлбөмбөг дэхь соёлийн мөргөлдөөн...

өөрийнх нь хуучин дасгалжуулж байсан 2 баг болох Челси болон Валенсиагийн тоглолтын өмнө Раниеритэй уулзаяа....

"Валенсиа бол гайхалтай сайн зохион байгуулагдсан баг бөгөөд тактикийн олон шийдлүүдтэй, Челсид харин дэлхийн хэмжээний олон тоглогчид бий бөгөөд тэд заридаа өөрийн төлөө тоглодог" "Энэ улирлын турш Жозе гайхалтай сайн ажилласан... өмнөх улирлуудад хангалттай амжилттай ажиллаж байсан 4-3-3 системийг эвдэж тоглогчидоо ч уг схемдээ тааруулан тоглуулсан... Миний бодлоор 2 багийг мэдэхийн хувьд Валенсиа илүү нэгдмэл бөгөөд багийн тоглолттой... Челси зарим тохиолдолд хувь тоглогчийн ур чадвар дээр илүү найдаж тоглодог...

"энэ бол тун балансед тоглолт" "Гэхдээ челсид ялалт илүү хэрэгтэй... Ягаад гэвэл Рамон Абромович ирсэнээсээ хойш маш их хэмжээний мөнгийг АЛ-ын цомыг авахын тулд зориулсан бөгөөд олон супер оддыг багтаа авчирсан... Валенсиа бол солид баг. Тэд челсигийн хамгаалалтыг эвдэж гоол хийхэд маш хэцүү байх болно... Би Хуакин миний сонирхлыг татаж байна... тэр өнгөрсөн жилд Галлас болон Терриг маш их сандаргаж байсан бөгөөд нутагтаа ялалт авсан... одоо Галлас алга түүнд үүнийг хийхэд илүү амар байх болов уу?"

Валенсиа цомын тэмцээнээс хасагдсан... тэд улирал эхэлхэд гол зорилгоо АЛ гэж тодорхойлсон... Харин Челси тайтлийн төлөө мөн цомынхоо төлөө тоглож байгаа Би тэдний интертэй тоглосон тоглолтыг харсан бөгөөд Валенсиа гоол алдах бүртээ нөхөж хийж байсан... Миний бодлоор энэ бол маш сайхан тоглолт болох болно...
Валенсиа сүүлийн тоглолтыг Местеллад хийх нь их том боломж... Тэд интерийг яаг ийм аргаар тэмцээнээс хассан... тэд гайхалтай урам зоригтойгоор лондонд ирэх болно...
шөвгийн 8 баг гэдэг бүгд супер багууд гсн үг... гэвч энэ бол хамгийн сонирхолтой тоглолт байх болно

Мориентесийн гэмтэл бол маш том гарз тэр европийн болон шигшээ багийн тавцанд гайхалтай амжилттай тоглодог... тэр бол аугаа тоглогч... магадгүй түүний байран дээр Ангуло тоглох болов уу? Довтолгоог дэмжих үүрэг миний бодлоор Сильвагийн мөрөн дээр унахбайх... намайг Валенсиад байхад тэр хүүхэд байсан... гэвч би түүнийг аугаа тоглогч болно гэдэгт үргэлж итгэдэг байсан... түүний хувьд өөрийгөө харуулах цаг нь хэдийний болжээ...

Испани хүмүүс сайхан амьдрал илүү энтертайнмент байдалд дуртай... тиймдээ ч тэдний хөлбөмбөг бол илүү балл поссэйшн хийсэн илүү техниктэй байдаг... Харин англи багууд 90 минутын турш тулалддаг... цаг ямаг бүрхэг байдаг энэ газар хүмүүст дарамт өгдөг бөгөөд энэ дарамт стрессээ гаргах талбар нь 90 минутын туршид тулалдаж байгаа 2 багийн тулааныг харж хамаг нерв стрессээ гаргах арга зами байдаг... Энэ бол хөлбөмбөгийн 2 өөр соёлын хоорондахь мөргөлдөөн юм...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Tue Apr 03, 2007 3:19 pm

Referee
Tom Henning Øvrebø (NOR)
Assistant referee
Geir Age Holen (NOR) Erik Raestad (NOR)

норвегууд л манайхыг шүүх нь дээ... норвег хүмүүс англичуудад дургүй гэж хэн нэгэн нь хэлээч? лол...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Man!festo » Tue Apr 03, 2007 4:01 pm

Норвегиуд Испаничуудад ясны дургүй... Үзэн яддаг... :mrgreen:
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron