ДЭЭД ЛИГ - MBA

Монголын сагсан бөмбөг сонирхогчид энд хуран чуулна

Moderator: Сагсан бөмбөг модууд

МБА холбоо цаашид сайн ажиллаж чадах уу?

Тийм
1
50%
Үгүй
1
50%
 
Total votes : 2

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby meesh » Mon Dec 19, 2011 1:04 pm

Өсөхөө ирээд орчихсон юм байна шт тэр Сүлд гэдэг багт чангарна л даа тэгэхээр....
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby Batuka00 » Mon Jan 02, 2012 7:49 pm

Энэ жилийн дээд лигт хамгийн их бэлдэж солилцоо наймаанд идэвхитэй оролцож байгаа баг бол яахын аргагүй Хас банкны Хасын Хүлгүүд баг юм.Одоогоор тэд Аватар багаас Чинзоригт,Эрболд,Өрнүүнбилэг нарыг МБМ багаас Т.Санчир(2011 оны МВП шагналын эзэн) мөн ур чадварын тэмцээний хошой аварга Батжавхлан нарыг,гавъат дасгалжуулагч Цэвэрбалын хүү хуучин ёлууд багын гол тоглогч байсан Пүрэвдорж(Бүүдээ)-г өмнө нь Лидэр багт тоглож байсан Алтансоёмбо,Цогоо нарыг тус тус багтаа элсүүлсэн ба хуучин бүрэлдхүүнээс багийн лидэрүүд болох Ууганбаяр Мөнхболд нарын хэд хэдэн тоглогчид багаа орхиод байгаа юм.Үүнээс гадна 2 ч легонэр тоглогчтой Пэпси лигт хүч үзнэ.Одоогийн байдлаар Чарли Картэр гэх блок-н мангас төвийн тоглогчтой гэрээ хийсэн бөгөөд 2 дахь легонэр тоглогчоор өмнө жил монголд тоглож байсан Кимарли Уиллиамс-г сонгох магадлал маш өндөр байгаа бололтой!!!
Эх сурвалж: http://www.facebook.com/photo.php?fbid= ... =1&theater
User avatar
Batuka00
 
Posts: 174
Joined: Thu Jan 20, 2011 11:08 am
Location: UB

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby hosko » Thu Jan 12, 2012 9:25 pm

Лиг хэзээ эхлэх гээд байгаа вэ?
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby Jo_amka » Thu Jan 12, 2012 9:31 pm

2 сар гаргаад эхлэх юм яриад байсан шд...

Бридж групп Худалдаагийн Ирвэсийг ивээн тэтгэхээр болсон гэсэн. Тэгээд Буллс Ирвэс 2 нэгдэж байгаам шиг байна лээ...
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby Saiza » Thu Jan 12, 2012 9:45 pm

Угаасаа Худалдаа чинь МУИС-нх болсон шт.. хэхэ..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby Бээгий » Thu Jan 12, 2012 10:32 pm

2 сарын 13нд эхлэнэ гэх шиг боллоо..
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby hosko » Thu Jan 12, 2012 10:52 pm

Өө ямар орой эхлэдэг юм бэ.. Тэнкс...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby Бээгий » Thu Jan 12, 2012 10:55 pm

МБМ спонсор хайж байгаа олдвол орно гэсэн :Р
Бридж больсон юм гэсс
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby hosko » Thu Jan 12, 2012 10:59 pm

Манайх одоо тэгээд л нөгөө хуучин шигээ болчихсон уу... Баларсан юм бэ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby Batuka00 » Fri Jan 13, 2012 1:25 pm

Бридж Констракшн ХХК Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн шигшээ баг буюу "Ирвэс" багийг ивээн тэгтгэхээр болжээ.Хуучин Баянзүрх Буллс багаас Г.Ихбаяр Танан импэкс багтай гэрээ хийсэн бол багийн түлхүүр тоглгочид болох Сайнбаяр,Баттөр,Мэргэн нар одоогоор ямар нэгэн лигийн багт харъяалалгүй байна....Харин тус багийн легонэр тоглогчид Бридж Констракшн-тай тодорхой хэмжээний гэрээ байгуулж монголд ирсэн учраас Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн шигшээ баг буюу "Ирвэс" багтай нэгдэн ирэх Пэпси лигт хүч үзэх төлөвтэй байна.Ингэснээр Дээд лигийн хүчтэй багийн тоог дахин нэгээр нэмэгдлээ! Гэхдээ тэр шар нь тоглохгүй юм шиг бнлээ. 2 сард олон улсын тэмцээн болохгд шигшээ баг бэлтгэлдээ гарсан. Макао-н баг ирэхгүй бол манайхаас 2 шигшээ орох юм яригдаад бга юм бнлээ. Баттөр Батбаямба Бадрах 3 лав шигшээн бэлтгэлд бгн бнлээ бусдын мэдэхгүй гэхдээ ер нь ойлгомжтой биз. Лиг 2 сарын 13-17ны хооронд эхэлчих бх улам л хойшлоод бх юм. Шигшээн бэлтгэл Тамирын дээд, Төмөр замын дээд 2 др болж бгн бнлээ. SBL баг дээд лигт орж магадгүй гэж сонссон үнэн үгүйг мэдэхгүй. Серби дасгалжуулагч Харцага-г дасгалжуулна гж бнлээ.
User avatar
Batuka00
 
Posts: 174
Joined: Thu Jan 20, 2011 11:08 am
Location: UB

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby bure » Fri Jan 13, 2012 7:03 pm

Олон улсын тэмцээн яг xэзээ юм бол...
bure
 
Posts: 804
Joined: Thu Sep 10, 2009 10:29 am

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby Batuka00 » Sat Jan 14, 2012 12:57 pm

2 сарын 5н хавьцаа бхааа.
User avatar
Batuka00
 
Posts: 174
Joined: Thu Jan 20, 2011 11:08 am
Location: UB

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby Batuka00 » Mon Jan 16, 2012 11:58 pm

Олон улсын тэмцээнд манайхаас 2 баг орохоор болсон бн. Мөн Ирвэс баг нэрээ сольж Буллс болж магадгүй байна. Мөн Раффаель Харрис болон Диен Хадлеи гэх залуу тоглох бололтой. Диен Хадлеи-н хувьд Сан Пранциско-н их сургууль болон Австрали-д тоглож бсан 198 см өндөртэй 3с дажгүй шидчихдэг нөхөр бнлээ. Аватарт Жеффери дахин тоглох магадлал 50 хувьтай бгаа бололтой. Хэрэв ирвэл ганцаараа ирэхгүй бөгөөд довтлогчын байрлалд тоглодог найзтайгаа ирэх бололтой. 2 сар гд бүх зүйл тодорхой болж мэдээлэл хийх юм бна.
User avatar
Batuka00
 
Posts: 174
Joined: Thu Jan 20, 2011 11:08 am
Location: UB

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby Batuka00 » Sat Jan 28, 2012 1:35 pm

Саяханл Буллс тарлаа гэж байсан бол тэд МБМ-ээрээ тоглох болсон. Гэтэл одоо дахин нэг баг тарах шуугиан дэгдээд байна. Түрүү жилийн лигийн дэд аварга Аватар багийн ивээн тэтгэгч Милл хаус компани хамтран ажиллахаас татгалзсан бөгөөд одоо тарж магадгүй болоод байна. Хэрэв 2 сарын 1 гэхэд шинэ ивээн тэтгэгч олдохгүй бол тарах нь тодорхой болох юм бна. Аватарын бүрэлдэхүүнээс Баатар МБМ-д тоглох хүсэлтэйгээ илэрхийлээд бгаа бол багын ахлагч Сэдбазар, Сэргэлэн гэсэн тоглогчид Хас-д орох бололтой ингэснээр Хас үндэсний шигшээ багт тоглодог ихэнхи тоглогчид болон легионер тоглогчид гээд маш хүчтэй бүрэлдэхүүнтэй баг болох нь. Мөн Пепси хөгжлийн лигт түрүүлсэн баг дээд лигт орох бололтой. Бас Кларенс Жеффери ирх долоо хоногийн пүрэв гаригт ирэх юм бна МБМ багт тоглох бх. Шигшээ багын бэлтгэлийн бичлэг: http://www.youtube.com/watch?NR=1&featu ... 2w4LV7GQsw http://www.youtube.com/watch?v=i_y4lImY ... e=youtu.be
User avatar
Batuka00
 
Posts: 174
Joined: Thu Jan 20, 2011 11:08 am
Location: UB

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby Batuka00 » Mon Feb 13, 2012 12:12 pm

Энэ жилийн Пэпси дээд лиг 2-р сарын 15-нд нээлтээ хийх гж бна. Энэ жил 6н баг тоглоно гэж бгаа гэхдээ ТЛЖ13 баг-г оролцуулахгүй гэсэн шийдвээрээ эргэн харж магадгүй гсн шуум сонсогдлоо. Одоогийн байдлаар дараахь багууд дээд лигт тоглоход бэлэн болоод бгаа юм.
1. ШУТИС "Шаркс"
2. Хасын Хүлгүүд
3. ШШГЕГ-ын "Офицерүүд"
4. Баянзүрх Буллс
5. Касс СБЛ
6. Энэржи ресурс Харцага
Шарксаас бусад багуудад АНУ болон Сэрби улсаас 2-3 нь тоглогчид ирээд бгаа юм.
Сайн мэдэхээр нь "Офицерүүд" багын шинэ гишүүний танилцуулгыг хүргэе:
КҮЭНТИН ПАТЕН
Өндөр: 191 см
Байршил: Хамгаалагч/Довтлогч
Төрсөн он: 1984
Баг: Портланд Чинукс (ИБЛ)
... Иргэншил: АНУ
Их сургууль: Толедогийн Их сургууль
Өмнөх багууд:
Лансинг Кэпиталс (ИБЛ)
Портланд Чинукс (ИБЛ)
Карьер:

2005-2006: Толедогийн Их сургууль (NCAA): 1.6 оноо, 2.3 самбар
2006-2007: Лансинг Коллеж (NJCAA): 34 тоглолт: 24.7 оноо, 8.9 самбар
2007-2008: Money Ball Pro-Am 21 тоглолт: 25.4 оноо, 7.0 самбар, 4.6 дамжуулалт
2008-2009: Money Ball Pro-Am 19 тоглолт: 26.5 оноо, 6.8 самбар, 5.2 дамжуулалт
2009-2010: Baton Rouge Flannery Pro-Am 17 тоглолт: 24.4 оноо, 5.3 самбар
2011-2011: Лансинг Кэпиталс (IBL) 2 тоглолт: 37.5 оноо, 5 самбар
2011- : Портланд Чинукс (IBL) 31 тоглолт: 22.6 оноо, 5.4 самбар


Шагнал/Амжилт:
NJCAA 5 дугаар хэсгийн оны шилдэг тоглогч 2007
NJCAA 5 дугаар хэсгийн 1 дүгээр баг 2007
NJCAA 5 дугаар хэсгийн мужийн 1 дүгээр баг 2007
Money Ball Pro Am лигийн бүх оддын баг 2007-2009

Тоглолтын бичлэг: http://www.youtube.com/watch?v=9oKuCH7uycw

СБЛ багын шинэ гишуудийн бичлэг:
Төвийн тоглогч Жэймс http://www.youtube.com/watch?v=zYvm9L4Y ... re=related
Хамгаалагч Аарон Холл http://www.youtube.com/watch?v=EJD5C23QaFI

Хасын Хүлэгүүд багын шинэ гишүүдийн бичлэг:
Хамгаалагч Уйлл Боусер http://www.youtube.com/watch?v=OWMqij7FOPs
Төвйин тоглогч Картер http://www.youtube.com/watch?v=ZSFbHqiPu5c

Баянзурх Буллс багын шинэ гишүүний бичлэг:
Хамгаалагч Диэйн Хадлеи http://www.youtube.com/watch?v=Y-mN-ST2FPo

Хэрэв ТЛЖ13 нэмэгдвэл Жэффэри өөрийн найзтайгаа ирсэн юм билээ.
Харцагад 1 серби тоглогч ирсэн.
User avatar
Batuka00
 
Posts: 174
Joined: Thu Jan 20, 2011 11:08 am
Location: UB

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby Batuka00 » Mon Feb 13, 2012 12:13 pm

Нээрээ нээлтийн өдрийн тоглолтууд:
1. 17.00 цагаас ШУТИС "Шаркс" - Энэржи ресурс Харцага
2. ≈ 18.30 цагаас Хасын Хүлгүүд - Касс СБЛ
3. ≈ 20.00 цагаас ШШГЕГ-ын "Офицерүүд" - Баянзурх Буллс
User avatar
Batuka00
 
Posts: 174
Joined: Thu Jan 20, 2011 11:08 am
Location: UB

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby Цоомоо » Mon Feb 13, 2012 12:39 pm

Касс СБЛ биш СБЛ Бекс шүү.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby Бээгий » Mon Feb 13, 2012 4:16 pm

ТЛЖ 13 баг Дээд лигт оролцохоор болжээ. Ингэснээр 7 багтай энэ улиралын тоглолт явагдах юм байна..
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby bure » Mon Feb 13, 2012 10:25 pm

Бас аймаар л гарууд бна даа легонер олонтой болвол лиги л сонирxолтой байx даа...
bure
 
Posts: 804
Joined: Thu Sep 10, 2009 10:29 am

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby Saiza » Mon Feb 13, 2012 10:56 pm

Энэ Тулгаа чинь холбоогоос тусдаа Үндэсний дээд лиг гэдэг нэртэй лиг байгуулж дээд лигийн багуудыг оруулах гэж тэнэгтсэн юм бна лээ шт.. харин яаж нөгөө багууд нь үгүй гэсэн юм..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby Jo_amka » Tue Feb 14, 2012 12:04 am

Image
Энэ Тулга нээрээ алнаа
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby Гансүх » Wed Feb 15, 2012 11:05 am

Өнөөдөр эхлэх билүү...
Бас л нөгөө багтаж шингэдэггүй ордондоо болох байх даа...
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7729
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby o_baatar316 » Wed Feb 15, 2012 2:55 pm

Тэхх өнөөдөр....
Ордон дээр л болно доо...
Шинэ ордон дээр болгож болдоггүй л юм байх даа...
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby pele » Wed Feb 15, 2012 6:29 pm

Шинэ ордон дээр болвол очиж үзэх хүний тоо цөөн гээд байгаа байх л даа. Бас тийшээ яаж очих юм, очлоо гэхэд орой буцаж ирэх гэж 120-ийн түгжрээнд хэдэн цаг болно шүү дээ. Сүүлийн тоглолтыг шинэ ордонд үзвэл гэртээ 12 өнгөрөөж орох байлгүй дээ.
Харин дулаархаар плэй офф эхлэхээр ч юмуу зарим тоглолтуудыг, бүх оддын тоглолтыг шинэ ордонд хийвэл зүгээр байх.
User avatar
pele
 
Posts: 1989
Joined: Thu Mar 22, 2007 6:52 pm

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby tosiz_b » Wed Feb 15, 2012 6:35 pm

Спортын төвийг нурааж шинэ ордон бариасай бүхэл бүтэн улс байж хэд хэдэн олимп дэлхийн аваргууд төрчихөөд байхад хэтэрхий арчаа муутай юмаа
RED ARMY
User avatar
tosiz_b
 
Posts: 792
Joined: Wed Apr 15, 2009 10:50 am

PreviousNext

Return to Монголын сагсан бөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron