МАН-РОМА
Энэ улирлын туршид хамгийн амжилттай тоглож байгаа европийн клуб гэвэл яах аргагүй улаан чөтгөрүүд билээ... Тэд лигийг 6 онооны зөрүүтэй хошуучилж, цомын тэмцээний ¼ шигшээд шалгарч, АЛ-д шилдэг 8-н багийн тоонд багтаж чадсан билээ... Улирлын эхэнд Улаан чөтгөрүүдийг ийм өндөр амжилт үзүүлнэ гэж хэн ч найдаж байсангүй... Роналдо Рүүний нар асуудалтай, гол довтлогчоо алдсан, гол цөм нь хөгширсөн энэ баг ийм хэмжээний тоглолт үзүүлнэ гэдэгт цөөн хүн итгэж байлаа... гэвч тэд чадсан... Юуны өмнө гэмтэл бэртэл гсн хар шуурганд тэд юу юунаас багатай өртсөн, өмнөх жилийн турш тоглоогүй Скоулз гайхалтай формтойгоор эргэж ирсэнээс гадна Каррик Кийнийг явсанаас хойш дунд шугамд гарсан том цоорхойг бүрэн биш юмаа гэхэд 90 хувь нөхөж чадсан билээ... Тэд одоо 99 онд хийсэн шигээ трипле хийхээр хөгшин чоно Сер Алексээр удирдуулан дайрч байна... өнгөрсөн жилүүдэд Карлингаас өөр цом хүртэж чадаагүй Улаан чөтгөрүүд өлсгөлөн харцаар аваргуудын лигийн цомыг харж байна...
Энэ удаад тэдний зам дээр Франчиско Тотти тэргүүтэй Ромчууд зогсч байна... хамгийн сүүлд тэд шилдэг 8-н багт 1984 онд л шалгарч байсан юм... Хэний ч төсөөлөөгүй байсан амжилтыг тэд гаргаж энэ эрхийг гардаж авсан... сүүлийн жилүүдэд аваргуудын лигт гайхалтай тогтвортой амжилт гаргаж байсан Лионыг 16-ын тоглолтонд талбайд нь уйлуулсан... 18-нАЛ-ын дараалсан тоглолтонд Францчууд гэртээ ялагдал хүлээгээгүй байсан бөгөөд хамгийн сүүлд Стаде Де Герланддаа тэд 2002 онд л хожигдсон байсан бол Тотти болон Манчинигийн эхний үе дэх гоолууд францчуудын амжилтын цувралыг үгүй хийсэн билээ... Рома Францын босоо аваргуудыг нутагт нь хожиж байх үед МАН өөрийн Олд Траффордодоо Францын өөр нэг баг болох Лиллээр АЛ-дэхь давшилтаа нэг алхамаар ахиулж байлаа... 2 баг хоюулаа 8-д шалгарахын тулд Францын клубуудыг тэмцээнээс хасчээ...
Эхний тоглолт Ромын Олимпийн стадионд болно... Нутгийн эзэд энэ талбай дээрээ европийн тэмцээнүүдэд сүүлийн 9 тоглолт дараалан ялагдаагүй яваа бөгөөд хамгийн сүүлд 2004 онд Реалд 3-0 ээр хожигдож байжээ... Рома лигтээ хамгийн сүүлд 2-р сарын 17-нд Емполид 1-0 ээр хожигдсон... Үүнээс хойш 7 тоглолт хийснээс 3 хожиж 4 тэнцсэн... Тийм ч магтахаар үр дүн биш... Лигтээ нийт 28 тоглолт хийснээс 55 гоол хийж 22 гоол алдсан... дунджаар 1,96 гоол хийж 0,79 гоол алдаж байгаа... АЛ-т 8 тоглож 10 гоол хийж 4 гоол алдсан...
Улаан чөтгөрүүд хамгийн сүүлд 1-р сарын 19-нд Арсеналын талбай дээр ялагдал хүлээснээсээ хойш аль ч тэмцээнд ялагдаагүй... 14 тоглолт тоглож 11 хожиж 1 хожигдож 2 тэнцсэн гсн аймаар амжилттай... Энэ хооронд 29 гоол хийж /дунджаар 2/ 10 гоол алдсан... Гоол дифференсе 19... Нийт лигийн 30 тоглолтонд 24 ялж 3 хожигдож 3 тэнцсэн... Нэг тоглолтонд дунджаар 2,33 гоол хийж 0,67 гоол алддаг... лиги дэх гоолын зөрүү 50 үнэхээр тэд топ формтой байгаа... гэхдээ нэг асуудал байна... Тэд хэдийгээр лигтээ маш сайн тоглож байгаа ч АЛ-дэхь группын тоглолтууд эргэлзээ төрүүлэм байсан гэдгийг мартаж болохгүй... АЛ-д группын тоглолтонд 4 хожиж 2 хожигдсон... 10 гоол хийж 5 гоол алдсан... нийт АЛ-д 8 тоглолт хийж 12 гоол хийж 5-ыг алдсан... Лигтэй дунджаар 2,33 гоол нэг тоглолтонд хийж байгаа бол АЛ-д 1,5 гоол дунджаар хийж байгаа... Тэд ямартай ч лигтээ тоглож байгаа шиг төгс тоглолтыг үзүүлж чадахгүй байгаа гэдгийг энэ стат харуулна... Хэсгийн тоглолтонд хэний ч мэдэхгүй Копанхагенд хожигдож байсан бол Селтикт мөн л нийлбэр дүнгээр ялагдсан гэж хэлж болохоор үр дүнтэй 2 тоглолтыг хийсэн... Лилль-ыг хожихын тулд байдаг хүч чадлаа зориулсаныг нь бид мэднэ...
Рома англичуудын өөдөөс нийт 8 удаа европын тавцанд тулж байснаас 4 ялж 2 хожигдож 2 тэнцэж байжээ... Харин улаан чөтгөрүүдэд Италичуудтай таарсан дурсамжууд тийм ч сайхан байсангүй... 2004/2005 оны улиралд л гэхэд тэд Сери-А ын гигант Миланд булшилуулж байсан билээ... Нийт Италичуудтай европод 7 таарсанаас ердөө 2-т нь л улаан чөтгөрүүд инээх хувь тохиож байсан байна... Италид зочилж тоглосон сүүлийн 11 тоглолтоос ердөө 2 хожил авч 8 удаа ялагдаж байжээ... Италичуудад ялагдсан 8 дараалсан ялагдалыг 1998/99 оны улиралд Ювег хожиж байж л тасалсан байна...
Рома хамгийн сүүлд 1984 онд цомтой багуудын цомд Ливерпүүльтэй таарч нутагтаа пенальтигаар 4-2 ялагдаж байжээ... МАН европын тэмцээнд Олимпийн стадионд тоглож байгаагүй боловч Алан Смит Лийдсийн бүрэлдэхүүнд Олимпик цэнгэлдэхэд Ромын өөр нэгэн баг болох Лациотой 2000/01 оны АЛ-ын тэмцээнд тааран ялалт байгуулж байсан бол өмнөх жил нь Европын цомын 4-р раундад Ромаг ялахад сэлгээгээр Италийн Клубын өөдөөс тоглож байлаа...
Ромагийн хагас хамгаалагч Смиеона Перрота Итали гэр бүлд англид тэр дундаа Олд Трэффордоос хагас цаг гаруй зайтай байхлах Лэнкширед төрж байсан бол Паннуччи болон Фэррэйра нарт англид тоглож байсан туршлага бий... Тэр дундаа Паннуччи Челсигийн бүрэлдэхүүнд багтан МАН-тай 3-3 аар тэнцсэн тоглолтонд гарч тоглож байжээ... Харин Юнайтедаас Саар Ювегийн бүрэлдэхүүнд, Силвестре интерийн бүрэлдэхүүнд дээд лигт тоглож байсан бол Евра италийн доод лигээс хөлбөмбөгчийн гараагаа эхэлж байлаа...
МАН-д хэд хэдэн том асуудлууд байна... Тэдэнд хүнд үед сэргээх эмчилгээ болж байсан Ларссон Лилльтэй тоглосныхаа дараа нутаг буцсан... Саха болон Сульшер нарын гэмтэл МАН-ын урд талыг ихээхэн зовоож байна... Смит хэдийгээр сүүлийн тоглолтуудад талбай дээр гарсан ч топ түвшинд тоглож чадахгүй байгаа гэдэг нь тодорхой байсан... Рүүний бол цэвэр финишер тоглогч биш гэдгийг бид мэднэ... өнөөг хүртэл тэдний талд байсан бурхан хамгийн чухал үед нүүрээ буруулаа юу? Фергусонд одоо Роналдо Рүүний 2-ыг урд тоглуулах эсвэл 5 хагас хамгаалагчтай тоглох гсн 2-шийдлийн аль нэгийг сонгох болов уу? Дээр нь нэмээд хашир туршлагатай Ньювиллийн гэмтэл Фергигийн толгойг өвтгөж байна...
Ромагийн хувьд МАН-тай тоглохын өмнө маш чухал тоглолт хийх болно... тэд Миланы Сан Сирод зочлон тоглох болно... Энэ тоглолт мэдээж Ромагийн МАН-тай тоглох тоглолтыг илүү хүнд болоход нөлөөлөх болов уу?
Миний предикшн... МАН дараагийн шатанд шалгарна... гэхдээ энэ тийм ч амархан байхгүй болов уу?
vs
vs