Лиюерпүүл – Арсенал
Liverpool 4
Crouch 4, 35, 82, Agger 60
Arsenal 1
Gallas 74
Вэнгэр нууцлаг үл ойлгогдох тоглолтуудаа үргэлжлүүлсээр. Тэр магадгүй үл ойлгогдох тоглолтууд гэдэг номонд өөрийн зарим тоглолтуудаас оруулахыг хүсээд байгаа юм байхаа даа.
______________Лэманн_______________
Эбөүэ____Галлас_____Турэ_____ Клиши
Глэб ____Фабрегас____ Дэнилсон___ Диаби
________-Адэбайор _____________-Баптиста
Хэрвээ үнэхээр ингэж гаргамаар байсан юм бол арай өөрөөр
гарах боломж байлаа. Минийхаар бол
_________________Lehmann
Eboue___Toure_____Senderos_____Clichy
Denilson___ Fabregas____ Diaby____ Hleb
_________Adebayor______ Baptista
Гэж гарсан бол хавьгүй дээр байх байсан биз.
Хамгийн сүүлд ПСВ-тэй хийсэн тоглолтноос нэгийн бодсонгүй бололтой. Хялбар идэх хоол идэх гэж байгаа мэт санасан бололтой. Ядаж байхад Вэнгэр гэж хог пүүз мүүз, нэг бэлтгэлийн хувцас өмчихөж...
Энэ тоглолт манайхны энэ улирлын хамгийн муу тоглолт болсон. Хүний урманд ганц ч гоё довтолгооны хувилбар гаргасангүй. Энэ улиралд үзүүлээд байгаа тэр гоё үзүүштэй тоглолт байдаггүй.
Харин төвийн хагас хамгалалтанд Фабрегас, Дэнилсон 2-н хөл цаашид энэ байдлаараа тун сайн нийлэх нь харагдсан. Дэнилсонтой бага зэрэг ажиллах хэрэгтэй...
Юуны түрүүнд гарааг харья.
Лэманн багийн ахлагчийн туузтай гарч ирлээ.
Формэшнийг харвал хамгаалалтан хэвэндээ гардаг хэд.
Хагас хамгаалалт... Юу билээ. Глэб зүүнд, төвд Фабрегас, Дэнилсон баруунд Диаби... Диаби баруунд юу хийж яваа юм бол доо. Тэр халтарыг жигүүрээр тоглуулах санааг ямар чөтгөр ньтүүнд хэлж өгсөн юм бол доо.
Довтолгоонд Баптиста, Адэбайор... Бүтэхгүй 2.
Айлаас хагас хамгаалалт гэж хүчирхэг хана босгосон байлаа.
Жэррард, Алонсо, Машэрано 3 төвд... Манайхыг төвөөр довтлуулахгүй нь л дээ.
Тоглолт эхэллээ. ЕСПН-ийхэн молиго үмхүүлдгээрээ үмхүүлж. Формэшнийг худлаа гаргасан байлаа. Диаби бүүр зүүний хагас хамгаалалтанд... Вэнгэр галзуурсан байхаа даа янз нь.
Ливерпүүл эхлээд л эрчтэй эхэлж Жэррард сэтгэл санааны дарамт өгөх зорилгоор Лэманны өөдөөс буудаад авлаа. Айл эхнээсээ л санаачлагийг гартаа авч эхэллээ.
Эхний гоол Лив 1 – Арс 0
Тоглолт эхлээд удалгүй 4 дэх минут өнгөрч байтал зүүн жигүүрт Арвелоа Пэннант 2 гоё ойлголцож манай 2 тоглолчыг мангартулаад л Арвэлао жигүүрээр тасарч гарч ирээд төв руу Краучд хаяаад л нөгөөх нь хатгаж орхилоо. Турэ хэт орой хөдөлж царай муут горзгорт боломж олгож орхив. 1-0
2 дахь гоол Лив 2 – Арс 0
Вэнгэр өмнөх тоглолтуудаас сургамж авахгүй юм даа... ПСВ дээр Алексийг мөргөх боломж олгуулчихаад одоо айлын урд өндөр гар байхад өмнөөс нь намхан хурдтай хамгаалагч тавьсан байх юм. Сэндэрос хаачив. Сэндэрос байсан бол Краучд мөргөх боломж гаргах үгүй байсан биз ээ. Мөн Арвэлаог ч кросс өгүүлчихлээ дээ Эбөүэ харж байгаад... Арвэлоа кросс сайтай тоглогч.
Улаануудын урд довтолгоонд өндөр горзгор, 2 жигүүрт нь кросс мастерууд тоглож байхад байхад манай төвийн хамгаалалтанд тэрнийг нь зайлуулчих нуруулаг хамгаалагч байхгүй сонин тоглолт Вэнгэр хийв. Төвийн 2-г Краучтай хэр үзэлцэхийг харахыг хүссэн юм болов уу.
3 дах гоол Лив 3 – Арс 0
Стандартаас өгсөнийг бараг л хэн ч хүрэхгүй шахуу явсаар байгаад орчлоо. Диаби бараг халь мөргөөд өөртөө хийх шиг болсон. Галласын толгой дээгүүр бөмбөг ялимгүй л өнгөрөөд гарсан. Сэндэрос хаа байнаа....
4 дэх гоол Лив 3 – Арс 1
Юнгбэрг, Росицки 2 орж ирээд тоглолт харьцангуй дээрдлээ.
Булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Турэ төв рүү мөргөж түүнийг нь Галлас нэмсэн боллоо.
5дахь гоол Лив 4 – Арс 1
Төвд байгаа 2 халтар тэр улаануудын горзгор мангар шард хулхидуулаад өшиглүүлчвээ хөөрхий... Энэ 2 яаачаа вэ...
Росицки, Юнгбрг 2 яаагаад сэлгээнээс тоглолт эхлүүлсэн бэ. Ямар нэг гэмтэл бэртэлгүй тоглогчид. Эсвэл Вэнгэр Фэргусоныг дуурайж гол хөзрөө 2-р үед гаргах гэсийм байхаа даа. Эсвэл өмнө нь элэглээд байсан болохоор хэт олон гоолоор хожихоор сэрэмжилж ингэж гараагаа гаргасан байж таарлаа.
Арсеналын тоглолтыг нь харлаа. Улаануудын урд довтолгоонд өндөр горзгор, 2 жигүүрт нь кросс мастерууд тоглож байхад байхад манай төвийн хамгаалалтанд тэрнийг нь зайлуулчих нуруулаг хамгаалагч байхгүй сонин тоглолт Вэнгэр хийв. Төвийн 2-г Краучтай хэр үзэлцэхийг харахыг хүссэн юм болов уу.
Марк Гонкалез зүүнээр бөмбөгөө туугаад их ч орлоо тэр болгонд Эбөүэ алдаж байлаа. Хурдыг нь гүйцэхгүй юм. Сүүлд Хойтэ-ээр солигдож суусан.
Ер нь энэ тоглолт эхнээсээ л бүтэлгүй тун муу эхэлсэн. Вэнгэр тун бодлогогүй тоглолт эхлүүлээд л эхнээсээ тоглолт явсангүй.
Ямар Капелло байгаа биш хагас хамгаалалтаа яаж гаргаж байгаа юм бол доо. Хэдийгээр 66 дах минутаас Росицки, Юнгбэрг 2 орж ирэн багаахан зэрэг тоглолт сэргэхчээ аядсан ч ихэнх тоглогчид тоглох, хожих урам зориг унтарцгааяижээ. Хөөрхий.
Тэр 2-г орж ирээд тоглолтын тэмп өөрчлөгдөж, хагас хамгаалалтын 3-лсан довтолгоогоороо айлын сандаргах байх гэтэл шаал эсрэгээрээ шууд л бөмбөгөө урагш нь явуулаад байх бололтойм. Бөмбөгөө ч шальтай эзэмшсэн юм алга. Яг л доод лигийн баг шиг тоглолоо доо зайлуул...
Өмнө нь довтолгоо бүтэлгүйтэж, тун замбараагүй, довтолж чаддаггүй байсан бол одоо хагас хамгаалалт нь тун замбараагүй, ойлгомжгүй, нэгнээ ойлгохоо больжээ. Улирал эхлээд довтолгоо асуудалтай байсан бол энэ тоглолтноос эхлээд хагас хамгаалалт асуудалтай болж эхлэх нь л дээ. Хараад байхад бас ч гэж муу юм сэтгээгүй бололтой дог оо энэ Вэнгэр. Диаби хэдийгээр зүүн жигүүрт тоглож байгаа хэдий ч жигүүрээр довтлохгүй байлаа. Зүүн жигүүрээр тоглох үүрэг Клиши, Адэбайор 2т ногджээ. Диаби зөвхөн зүүнд тоглолт найруулах үүрэгтэйгээр гарсан бололтой. Клиши, Адэбайор 2 зүүнд байгаа үед мөн довтолгоо баруун жигүүрээр явах үед Диаби төв рүүгээ татагдаж тоглож байлаа.
Мөн төвийн хагас хамгаалалтанд тоглож байгаа 2 /Фабрегас, Дэнилсон/ тийм ч муу тоглосонгүй, тийм ч сайн тоглосонгүй. Дэнилсоны тоглолтыг харлаа. Боломжийн залуу байна лээ.
Боломжууд :
1-р үеийн 26 дахь минутанд Адэбайор тууж ороод төвд 16-н шугамны тэнд сул байгаа Баптистад хаяаад цаадах нь 100% биш юмаа гэхэд 80%-н гоолын боломжыг таг дахий цохиод хийсгэж орхив. Зээлээр тоглож байгаа дээр нь үндсэн гэрээ хийхийг хүсэж байгаа тоглогч ингэж муу тоглох эрхгүй л баймаар.
2-р үед Адэбайор хамгаалагчийг хуураад хаалга зүүн хөлөөр цохьсон ч шон цохилоо.
Дахин Адэбайор жигүүрээр ирсэн кроссыг мөргөсөн ч Рэйна хаасан ч бөмбөг өнхөрсөөр шон мөргөөж буцлаа.
Ердөө 2 цохьсон тэр 2-г нь Адэбайор шон цохиод хаялаа. Муу дээрээ муу, муухай дээрээ улцан гэгчээр муу тоглож байгаагийн дээр тэр аз гээч юм нь хүртэл хаяад зугтдаг болж.
Ливерпүүлтэй хийсэн тоглолтноос сайлаад байх юм үнэндээ л харагдсангүй дээ. Ганц гайгүй тогтмол формтой тоглодог Фабрегас нь ч тааруу тоглолоо.
Горзгор манай дээрээс формоо олж авлаа.
Түүнээс таслаж мөргөх хүн үнэндээ л байсангүй. Турэ, Галлас 2 яаж ч чадахгүй байлаа.
Крауч 2 дахь гоолоо хийчихээд байж байна
Аггерын толгойг шүргэсэн болоод гоол орлоо.