INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

NBA, FIBA, WNBA, NCAA гэх мэт..

Moderator: Сагсан бөмбөг модууд

Postby khulgee » Wed Mar 14, 2007 10:16 am

Майми єнєєдєр ахиад л хожчихлоо, эхний vеvvдэд нээх сайн биш байсан ч энэ Валкэр алаа хаячихлаа, хvнийг чинь хєгширсєн гэж хэлж болдоггvй юм байна хэхэ.Ютах сvvлд юу ч хийж чадсангvй.Шак агаа ч сайн байна лээ, самбарт бол сайн авч байна.Энэ Майми ойрд их гоё тоглолтууд vзvvлээд байна шvv
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Postby kayo » Wed Mar 14, 2007 2:12 pm

rednasca wrote:Харин юу гэвэл зохилтой вэ?
Илч гэдэг үг олон тоон дээр хэрэглэгддэггүй санагдах юм....
Гэснээс ҮСБХ-ны багуудын нэрийг албан ёсоор Монголчлох санал дэвшүүлж байна....
Түүнчлэн өргөн хэрэглэгддэг, бид утгыг нь мэддэг ч орчуулахад төвөгтэй тийм хэллэгүүдийг эвтэйхэн орчуулах ажилд санаа тавьбал ямар вэ?
жишээ нь:
Half court pressure, alley-oop, layup, dunk, buzzer beater гээд зөндөө байна даа...

Tiim shuu, yer ni ih olon orchuulahad hetsuu ug baigaa ch orchuulaad avbal ug ni ih zugeer yomdaa,hudlaa unen angliar holij yarihgui, tsever mongolooroo yariad goyo shdee.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby khulgee » Sat Mar 17, 2007 2:36 pm

НБА-ын Бvх Yеийн Шилдэг 10 Тєвийн Тоглогчид

1.Kareem Abdul-Jabbar

Image

Багууд : Milwaukee Bucks (1969-1975), Los Angeles Lakers (1975-1989)

Бєгж : 6 (1971, 1980, 1982, 1985, 1987, 1988)

Хvндэтгэлvvд : 19-time All-Star, 6-time MVP (1971-72, 1974, 1976, 1977, 1980), 2-time Finals MVP (1971, 1985), Rookie of the Year (1970), Hall of Fame

Тоглогч : Ямар ч тоглогчтой харьцуулашгvй, тэр бол даллалтын мастэр байсан юм, мастэр ч хэвээрээ байгаа.НБА-ын 6 удаагийн аварга, рэкєрд болох 6 удаа улиралын Хамгийн Yнэ Цэнэтэй Тоглогч ба Финалын Хамгийн Yнэ Цэнэтэй Тоглогчыг 38 насандаа авч байсан юм.

2. Wilt Chamberlain

Image

Багууд : Philadelphia Warriors (1959-1962), San Francisco Warriors (1962-1965), Philadelphia 76ers (1965-1968), Los Angeles Lakers (1968-1973)

Бєгж : 2 (1967, 1972)

Хvндэтгэлvvд : 13-time All-Star, 4-time MVP (1960, 1966, 1967, 1968); Finals MVP (1972), Rookie of the Year (1960), Hall of Fame

Тоглогч : Тэрээр НБА-ын хамгийн нэг тоглолтонд хамгийн их оноо буюу 100 онооы рэкєрд-ийг эзэмшдэг гэдгийг хvн болгон мэднэ байх.Тэр бол сагсан бємбєгийн ноёрхогч байсан юм, хэн ч тvvнийг зогсоож чадахгvй, ємнєх vеийн Шач.Чамбэрлайн-ий vед НБА дvрмээ єєрчилж байсан юм учир нь Чамбэрлайн байсан юм.

Image


3. Bill Russel


Багууд : Boston Celtics (1956-1969)

Бєгж : 11 (1957, 1959-66, 1968-69)

Хvндэтгэлvvд : 12-time All-Star, 5-time MVP (1958, 1961, 1962, 1963, 1965), Hall of Fame

Тоглогч : Сагсан бємбєгийн тvvхэн дахь хамгийн аугаа аварга.Руссэл маш сайн хамтран тоглогч байсан, багийнхаа бусад тоглогчидтой маш сайн ойлголцож чаддаг байсан.Yvнийг нь ч тvvний 11 аваргийн бєгж хэлээд єгнє байх.Тэр хамгаална, самбараас бємбєг авна, оновчтой дамжуулалт хийнэ, довтлоно гээд бvх л зvйлийг маш сайн хийдэг.1959 - 1969 онуудын Бостон Сэлтикс багын бvх зvйл нь Руссэл байв.

4. Shaquille O'Neal

Image

Багууд : Orlando Magic (1992-1996), Los Angeles Lakers (1996-2004), Miami Heat (2004-present)

Бєгж : 4 (2000, 2001, 2002, 2006)

Хvндэтгэлvvд : 14-time All-Star, MVP (2000), 3-time Finals MVP (2000, 2001, 2002), Rookie of the Year (1993)

Тоглогч : Агуу Шач дээр ч олон юм бичээд хэрэггvй л болвуу...

5. Hakeem Olajuwon


Image

Багууд : Houston Rockets (1984-2001), Toronto Raptors (2001-02)

Бєгж : 2 (1994, 1995)

Хvндэтгэлvvд : 12-time All-Star, MVP (1994), two-time Finals MVP (1994, 1995)

Тоглогч : Тvvний гайхамшигтай хєлийн хєдєлгєєн болон гайхмаар блок шот-ууд НБА-д одоо ч гэсэн vгvйлэгдсээр байгаа.Тэрээр маш сайн ялагч байсан ба Эвинг, Робинсон, O'Нил нард ямар ч боломж олгож байгаагvй билээ.Алдарт Патрик Эвинг тvvнээс болж бєгжгvй vлдсэн гэхэд хилсдэхгvй л болвуу.Тvvний хоч нь "Dream Shake"

6. Moses Malone


Image

Багууд : Utah Stars (1974-75), Spirits of St. Louis (1975-76), Buffalo Braves (1976), Houston Rockets (1976-1982), Philadelphia 76ers (1983-1986, 1993-1994), Washington Bullets (1986-1988), Atlanta Hawks (1988-1991), Milwaukee Bucks (1991-93), San Antonio Spurs (1994-95)

Бєгж : 1 (1983)

Хvндэтгэлvvд : 11-time NBA All-Star, ABA All-Star, 3-time MVP (1979, 1982, 1983), Finals MVP (1983). Hall of Fame

Тоглогч : Тэр бол дуусашгvй оноо тvvгч ба самбараас бємбєг авагч юм.Бvх vеийн хамгийн шилдэг довтолгооны самбараас бємбєг авагч юм.1979 - 1985 онууд дахь НБА-ийн хамгийн олон самбараас бємбєг авсан тоглогч юм.

7. Bill Walton

Image

Багууд : Portland Trail Blazers (1974-1978), San Diego Clippers (1979-1980, 1982-1984), Los Angeles Clippers (1984-1985), Boston Celtics (1985-1987)

Бєгж : 2 (1977, 1986)

Хvндэтгэлvvд : Two-time All-Star; Finals MVP (1977), MVP (1978), Sixth Man of the Year (1986), Hall of Fame

Тоглогч : Тєвийн тоглогч ч гэсэн гайхамшигтай оновчтой дамжуулалтыг єгдєг.Карээр дахь хугацаанд маш олон гэмтэл авч байсан гэвч тэрээр эрvvл мэнд сайн, формондоо байх vедээ маш сайн хамгаалалттай, багийнхаа хамгийн хэрэгтэй хvн нь байж чаддаг юм.

8. David Robinson

Image

Багууд : San Antonio Spurs (1989-2003)

Бєгж : 2 (1999, 2003)

Хvндэтгэлvvд : 10-time NBA All-Star, MVP (1995), Rookie of the Year (1990), Defensive Player of the Year (1992)

Тоглогч : Билл Руссэл-ийн хойд дvр л гэсэн vг, Тvvний блок шот, хамгаалалт, довтолгоо, самбараас бємбєг авалт зэрэг нь бvгд л жигд сайн байсан.Надаар хэлvvлэлтгvй сагсан бємбєг сонирхогчид маань "Адмирал" - ийг сайн мэдэх биз ээ...

9. George Mikan

Image

Багууд : Minneapolis Lakers (1947-1956), NBL ба BAA-д тоглож байсан

Бєгж : 7 (1947-NBL, 1948-NBL, 1949-BAA, 1950, 1952, 1953, 1954)

Хvндэтгэлvvд : 4-time All-Star, Hall of Fame

Тоглогч : НБА-ийн хамгийн анхний агуу тєвийн тоглогчдын нэг ба хамгийн анхны од билээ.Тэрээр маш олон талын даллалтай шидэлтийг гvйцэтгэдэг байсан ба тvvнээс бvгд айдаг байсан.

10. Patrick Ewing


Image

Багууд : New York Knicks (1985-2000), Seattle SuperSonics (2000-01), Orlando Magic (2001-02)

Бєгж : 0

Хvндэтгэлvvд : 11-time All-Star, Rookie of the Year (1986)

Тоглогч : НБА-ийн хамгийн азгvй домогт тоглогчдын нэг, аваргын бєгжийг авч чадаагvй.Дээр хэлсэнчлэн Хаким Олажувон болон Майкэл Жордан нар тvvнд маш том хаалт болж байсан.Тэрээр маш гайхамшигтай холын зайн шидэлтийг гvйцэтгэдэг байсан.Оновчтой шидэлтийг ховорхон гvйцэтгэдэг байсан тєвийн тоглогчдийн нэг юм.Тэрээр одоогийн НБА-ын хамгийн шилдэг тєвийн тоглогч болох Яао Минг-ийг энэ єндєрлєгт хvрхэд гол нєлєє vзvvлсэн хvний нэг билээ.
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Postby bogi8733 » Wed Mar 28, 2007 9:01 am

kayo wrote:
rednasca wrote:Харин юу гэвэл зохилтой вэ?
Илч гэдэг үг олон тоон дээр хэрэглэгддэггүй санагдах юм....
Гэснээс ҮСБХ-ны багуудын нэрийг албан ёсоор Монголчлох санал дэвшүүлж байна....
Түүнчлэн өргөн хэрэглэгддэг, бид утгыг нь мэддэг ч орчуулахад төвөгтэй тийм хэллэгүүдийг эвтэйхэн орчуулах ажилд санаа тавьбал ямар вэ?
жишээ нь:
Half court pressure, alley-oop, layup, dunk, buzzer beater гээд зөндөө байна даа...

Tiim shuu, yer ni ih olon orchuulahad hetsuu ug baigaa ch orchuulaad avbal ug ni ih zugeer yomdaa,hudlaa unen angliar holij yarihgui, tsever mongolooroo yariad goyo shdee.


харин их боломжийн юм байна тэр чинь
bogi8733
SuperStar
 
Posts: 830
Joined: Thu Jun 29, 2006 3:14 am
Location: fantasy nba

About Diesel

Postby Жавхлан » Wed Mar 28, 2007 5:11 pm

Image

Товч Hамтар

Нэр: Shaquille O'Neal
Бүтэн нэр: Shaquille Rashaun O'Neal
Төрсөн өдөр: 1972-03-06
Төрсөн газар: Newark, New Jersey, USA
Өндөр: 2,16м
Мэргэшил: Сагсан бөмбөгчин, хип хопчин, жүжигчин
Хувийн дугаар: 32
Байрлал: Төвийн тоглогч
Тоглож байсан багууд: Orlando Magic (1992-1996), LA Lakers (1996-2004), Miami Heat (2004-єнєєдрийг хvртэл)
Боловсрол: Цагдаа

Robert G. Cole Senior, San Antonio дунд сургууль
Louisiana мужийн коллеж, төгсөөгүй " жил болоод орхисон.
Эхнэр: Shaunie Nelson, 2002 оны 12 сард нилээд нууц байдалд хуримласан.
Хүүхдүүд: Тэр 5 хүүтэй. 3-н хүүгийн ээж нь Shaunie Nelson ба нөгөө 2 хүүхэд нь өмнөх харьцаанаас...

Баримтаас:

Түүний ор нь 4 х 4,5 м харьцаатай юм. Тэрээр хэлэхдээ миний ор дэлхий дээрх хамгийн том ор, хэн нэгэн минийхээс илүү томыг хийлгэвэл би түүнээс дахиад илүү томыг хийлгэх болно гэж хэлсэн байдаг.
Түүний одооны болон өмнөх байшинг нь Michael Jordan худалдаж авахыг хүссэн ба тэрээр "Michael би чамд дуртай, гэхдээ байшингаа зарахгүй" хэмээсэн байна.
Эхнэр тэр 2-ынх нь баннийн өрөө нилээд том бөгөөд эхнэр нь 3/4 хувийг эзэлдэг талаар тэд инээлдэн хүүрнэсэн байдаг.

Спортын Замнал

1972 оны 3-р сарын 6-нд тамирчин, дуучин, жүжигчин Shaquille Rashaun O'Neal нь New Jersey мужийн Newark-д төржээ. Түүний хүүхэд нас нь эцэг эх Lucille, Philip O'Neal нарын хамтаар New Jersey дахь армийн бааз, Georgia, Germany San Antonio зэрэг газруудад нүүдэл суудлын дунд өнгөрчээ. Ийм их нүүдэл нь түүний бага насыг дотны найзгүй ганцаардсан нэгэн болгосон ба 13 настай байхдаа тэр 195см өндөртэй байжээ. Тэр энэхүү ганцаардмал байдлаас гарахын тулд янз янзын юм оролдсон боловч хамгийн сүүлд спортоор хичээллэх дээр тогтжээ.
Тэр 9-р ангидаа сургуулийнхаа багаас хасагдсан ч түүнд аз дайран аав нь шилжих болсноос San Antonio дахь Robert G. Cole Senior дунд сургуулийн багт тоглох болж баг нь 68-1 гэсэн амжилт үзүүлжээ. Тэр энэ жилдээ нэг тоглолтонд дунджаар 32 оноо авч, самбараас 22 бөмбөг авч, 8 хамгаалалт хийсэн байна. Тэр амжилтаа улам бататган цааш тоглож байгаад дунд сургуулиа төгссөний дараа Louisiana мужийн Их Сургуулийн дасгалжуулагчид захиа бичин нааштай хариу аван тэндээ тоглох болжээ.
Shaq Louisiana мужийн их сургуульд байх хугацаандаа 1991 оны коллежийн шилдэг тоглогч, 1991, 1992 онуудад бүх Америкийн нэгдүгээр багт орж байжээ. 1992 онд 3 жил сурсаны эцэст Үндэсний сагсан бөмөгийн холбооны шалгаруулалтын эхний шалгаруулалтанд тэнцэн Orlando Magic багт тоглохоор сургуулиа орхижээ. 216 см өндөр тэрээр Үндэсний сагсан бөмөгийн холбооны шилдэг төвүүдийн нэг юм.
Тэр Orlando Magic багийн анхныхаа улирлын тоглолтоороо оноо авалт, самбараас бөмбөг авалт, хамгаалалт, шидэлтээрээ шилдэг 10-т багтсан гэсэн амжилт үзүүлэн шилдэг шинэ тоглогч болж бүх оддын тоглолтонд оролсон амжилтаар дуусгажээ. Дараагийн жил нь багаараа шувтаргын тоглолтонд шалгарч үлдэж чадсан байна.
Чөлөөт шидэлт тийм ч сайн хийдэггүй тэрээр самбарт довтлох довтлогоогоор илүү оноо авахыг зоридогоос бусад төвийн тоглогчид алдаа хийхээс өөр аргагүйд хүрдэг. Shaq эхний долоо хоногтоо долоо хоногийн шилдэг тоглогч болсон NBA-н анхны тоглогч юм. Мөн 1996 онд NBA-н түүхэн дэхь хамгийн том гэрээнүүдийн нэг болох 7 жилийн 120 сая долларын гэрээг LA Lakers багтай чөлөөт агентаар хийжээ. Тэр жилдээ тэрээр АНУ-ын Мөрөөдлийн багийг Атлантын олимпоос алтан медаль хүртэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.
Shaq 1994, 1996, 1997 онууд бүх NBA-н 3-р баг, 1995, 1999 онуудад бүх NBA-н 2-р баг,1998, 2000, 2001, 2002 онуудад бүх NBA-н 1-р багуудад тус тус шалгарч байсан байна. 2000 онд тэрээр NBA-н шилдэг тоглогч болсон байна.
2000-2001 оны тоглолтын улирал эхлэхын өмнө тэр LA Lakers-тай гэрээгээ 3 жилийн хугацаатайгаар 88.5 сая доллараар сунгасан байна. Тэр 2005-2006 улиралыг дуустал гэрээтэй байсан бөгөөд гэрээний хугацаагаа дуусахаас ємнє Миами Хит руу томоохон солилцоогоор очсон. Tэрээр LA Lakers-ын хамтаар 3, Miami Heat-тэй нэг удаа 2005-06 оны улиралд авaрга болcон байна.
Тэрээр сагсан бөмбөгийн талбай дээр тоглохоос гадна өөрийнхөө жүжигчин, дуучны авьяасыг нээж чадсан юм. 1990 онд тэр Fu-Schnickens хамтлагийн шилдэг 40-д багтсан What's Up Doc? сингл-д оролцсон ба 1993 онд тэрээр анхны бие даасан цомог Shaq Diesel-ээ гаргасан. Энэхүү цомог нь Def Jef зэрэг уран бүтээлчдийн тусламжтайгаар шилдэг цомог болж чадсан юм. Түүний 1994 онд гаргасан "Shaq-Fu Da Return" цомог нь түүнийг шилдэг репчдийн эгнээнд авчирсан юм. 1996 онд тэрээр "You Can't Stop The Reign" хэмээх 3 дахь цомгоо өөрийн бичлэгийн студи TWIsM (The World Is Mine) Records студидээ бүтээсэн ба 1998 онд "Respect" цомгоо гаргасан юм.
Мөн тэрээр 1994 онд Nick Nolte-ын хамтаар Blue Chips, 1996 онд Kazaam, 1997 онд Good Burger болон өөрийн дууг нь дуулсан Steel, 2001 онд The Wash, Freddy Got Fingered зэрэг кинонуудад тоглосон юм.
Мөн Shaq бизнесмэнийхээ хувьд бичлэгийн студи, хувцасны Twism гэдэг үйлдвэр эзэмшдэг юм.
2002 оны 12-р сард Shaq удаан хугацаанд үерхсэн найз охин Shaunie Nelson-тай гэр бүл болон Beverly Hills зочид буудалд маш нууц хурим хийсэн юм.
Тэрээр 5 хүүтэй бөгөөд 3 хүүгийн ээж нь Shaunie Nelson, нөгөө 2 хүү нь өмнөх харьцаанаас юм байна.

Гаргасан амжилтууд:

NBA-н аварга: 2000, 2001, 2002, 2006
NBA-н шигшээ тоглолтын шилдэг тоглогч(MVP): 2000, 2001, 2002
NBA-н Бүх оддын тоглолтын баг: 1993, 1994, 1995, 1996, 1997, 1998, 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006
NBA-н шилдэг тоглогчдын нэгдүгээр баг: 1997-98, 1999-2000, 2000-01, 2001-02
NBA-н шилдэг тоглогчдын хоёрдугаар баг: 1994-95, 1998-99
NBA-н шилдэг тоглогчдын гуравдугаар баг: 1993-94, 1995-96, 1996-97
NBA-н шилдэг хамгаалагчдн хоёрдугаар баг: 1999-2000, 2000-01
NBA-н жилийн шилдэг шинэ тоглогч: 1992-93
NBA-н шилдэг шинэ тоглогчдын баг: 1992-93
NBA-н түүхэн дэхь шилдэг 50 тоглогчдын нэг: 1996
NBA-н шувтаргын тоглолтонд Orlando Magic багтай: 1995
NBA-н түүхэн дэхь анхны 100%-н саналаар шилдэг тоглогч (MVP): 2000
NBA-н бүх 3 төрлийн шилдэг тоглогч: 2000
NBA-н оновчтой довтолгооны 1-р байр: 2000-2001(57.2%), 2001-2002(57.9%), 1993-94, 1997-98, 1998-99, 1999-2000,
NBA-н нэг тоглолтын дундаж оноог тэргүүлэгч: 1994-95 (29.3) 1999-2000 (29.7)
АНУ-ын Олимпийн алтан медальт сагсан бөмбөгийн баг: 1996 Атлантын Олимп
АНУ-ын Олимпийн алтан медальт сагсан бөмбөгийн баг: 1994 Торонтогийн сагсан бөмбөгийн дэлхийн авaрга

banjig.net болон Жавхаа
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

About Answer

Postby Жавхлан » Wed Mar 28, 2007 5:40 pm

Image

Товч Намтар

Бүтэн нэр: Allen Ezail Iverson
Нэр: Allen Iverson
Төрсөн өдөр: 1975-06-07
Төрсөн газар: Hampton, Virginia
Өндөр: 1,83 м
Мэргэшил: Сагсан бөмбөгчин
Тоглодог баг: Philadelphia 76ers (1996-2006), Denver Nuggets (2006- єнєєдрийг хvртэл)
Багтаа гүйцэтгэх роль: Хамгаалагч
Коллеж: Georgetown '98
Аав: Michael Andre Freeman, Newport News хөлөг онгоц үйлдвэрлэдэг Dry Dock компанид гагнуурчнаар ажиллаж байсан. Хар тамхины асуудлаар шоронд орж байсан.
Ээж: Ethel Ann Iverson, оёдлын үйлдвэрийн хувцас баглаа боодол түгээлтийн тасагт ажилдаг байсан
Эгч нар: Liesha Freeman (1991 онд төрсөн.), Weinbrand Freeman мөн Brandy Freeman гэж ч дууддаг.
Эхнэр: Tawanna Nicole Turner Iverson, тэд коллежид байхаасаа хойш үерхэн 2001 оны 8 сарын 3-нд гэрлэсэн.
Охин: Tiaura Iverson
Хүү: Allen Iverson II мөн Deuce гэж дууддаг.

Амьдрал спортын замнал

1975 оны 6 сарын 7-нд алдарт сагсан бөмбөгч Allen Iverson-ы ээж Ann Iverson 15 настайдаа анхныхаа хүүхдийг гэрлээгүй байхдаа төрүүлж улмаар гэр бүлийнхээ хамтаар Connecticut-д нүүн иржээ. Allen Iverson-ыг хоёр авга ахынхаа нэрнээс авсан Bubbachuck гэдэг хочоор дууддаг байв. Тэр багадаа төрсөн эцгээ зурган дээр байгаагаар нь хааяа дурсан бусдад хэлдэг байжээ. 1996 онд Iverson "Энэ жил миний эцэг надруу ярьсан ер нь Michael Freeman-ы байрыг хэн ч хэзээ эзэлж чадахгүй учраас би аавдаа хайртай." гэж ярьсан байдаг. Freeman ярихдаа би өөрөө 18 настай, хүү Bubbachuck маань хэдхэн сартай байхад анх Ann Iverson бид хоёр хамтын амьдралаа эхэлж байлаа. Тэгээд би нэгэн хөлөг онгоцны үйлдвэрт (Newport News хөлөг онгоц үйлдвэрлэдэг Dry Dock компанид) гагнуурчнаар ажиллаж удахгүй Allen-ний дүү нар болох Brandy, Iiesha нар төрсөн юм хэмээн ярьжээ.
Ээж Ann Iverson нь ахлах сургууль төгссөнөөсөө хойш оёдлын үйлдвэрийн хувцас баглаа боодол түгээлтийн тасагт оройн 4 цагаас өглөөний 4 цаг хүртэл борви бохисхийлгүй ажиллаж байгаад удалгүй ажилгүй болж гэртээ суух болсон байна. Allen хэлэхдээ би ээжийнхээ хичээл зүтгэлийг ер мартахгүй, ээж маань намайг 20 хүртэл халамжилсан. Би ч бас түүнийг халамжлах ёстой гэж хэлсэн байдаг. Аав Freeman ярихдаа Allen-ийг дунд сургуульд байх үед ээж бид хоёр нь тусдаа амьдрах болсон. Би машины осолд орж ажилгүй болох хүртлээ гэрийнхэндээ тусласаар байлаа. Гэвч бүх зүйл санаснаар болсонгүй гэжээ.
Харин Iverson-ний сагсан бөмбөгний дасгалжуулагч Mike Bailey ярихдаа түүнд идэх юм байхгүй, ус хааснаас болж усанд орж чадахгүй зөндөө үеүүд байсан. Түүнийг би хаанаас олохоо мэдэхгүй олон газраар явж хайдаг байлаа тэгээд тэр газруудад утас ч байхгүй байсан гэж дурсан ярьдаг. Харин Iverson өөрөө хэлэхдээ ээж маань зүтгэсэн аав маань ч зүтгэсэн ер нь манай гэрийхэн бүгд л өөрийнхөө хэмжээнд зүтгэсэн гэвч гэрэл тасарсан бол асаахад амаргүй шүү дээ би ч гэсэн амьдралд тэмцсэн гэж хэлсэн байдаг.
Харин аав нь ярихдаа би ажилгүй болоод буруу юм хийсэн, гэр бүлээ тэжээхийн тулд хууль бус зүйл хийсэн. 1991 оны 9-р сард Iverson-ийг 9-р ангид байхад нь хар тамхи дамлан зарах гэж байсан хэргээр 10 жил баригдаад явахдаа хүүдээ аавыгаа иртэл тэсч байгаараа гэж захисан гэсэн байдаг. 1992 онд Freeman цагаадав. 1994 онд бас л хар тамхи дамлан зарах гэж байсан болон галт зэвсэг эзэмшсэн гэдгээр Hampton-д баривчлагдлаа. Түүний 1991 онд тэнсэн харгалзаж байсан нь ахиж сэргэж дахин шоронд оров. Удалгүй 1 сард нь бас л шоронгоос гарч цагаадав. Үүнийг Iverson хэлэхдээ аав маань бидний төлөө л энэ бүгдийг хийсэн тэр биднийг ийм арчаагүй байлгахгүй гэсэндээ л тийм зүйл хийсэн гэж хэлсэн байдаг.
Ахлах сургуульд байхдаа тэрээр сургуулийнхаа хөл бөмбөг болон сагсан бөмбөгний багийг тэргүүлж байв. Дасгалжуулагчид нь харин түүнийг найзуудийнхаа хамт оройн цагаар юу хийж байгаад нь санаа зовцгоодог байв. Жишээ нь 1993 онд Iverson-ны үдэшлэг хийж байсан зочид буудалд нэг залуу буудуулж үхсэн бол 1993 онд Гэгээн Валентины өдөр Iverson найзуудын хамт боулингийн талбайд зодоонд оролцсон байна. Iverson нөхдийн хамт олон удаа бусад хүүхдүүдтэй хэрэлдэж орилолдож замбараагүй байдал гаргаж байсан байна.
Мөн хар болон цагаан арьст хүүхдүүдийн дунд том зодоон болсон нь Iverson нэг цагаан арьст хүүхэдтэй хэрэлдсэнээс болжээ. Ер нь ямар нэгэн бүтэхгүй зүйлд Iverson орооцолдсон байдаг байв. Тэр энэхүү зодоонд нэгэн цагаан арьст эмэгтэй рүү сандлаар цохисноос болж энэ нь насанд хүрэгчдийн адилаар байцаагдаж хэвлэлээр нэг сенсаац болсон байна. Iverson-ны хамт 3 хар залуу баригдсан ч Iverson-ы алдар нэр нь энэ асуудлыг улам ч хүндрүүлж өгөв. Ингээд шүүхээс түүнд 15 жил хорих ял оноосон. Энэ нь олон нийтийн тунд томоохон маргаан дэгдээж арьс өнгөний эсрэг үзлийг эсэргүүцэгчдийн дунд улам ч хурцадсал болгожээ. Энэхүү зодоон хар цагаан арьстнуудын хооронд болсон байтал зөвхөн 4 хар арьст залууг барьсан нь хачирхалтай бөгөөд боулингийн талбай байсан гэсэн шалтгаанаар 15 жилийн ял оноосон нь ч бүгд л хачирхалтай байлаа. Мөн хүмүүс түүнийг эмэгтэй рүү цохиогүй гэдгийг ч баталж байлаа.
Тэрээр энэ үед өөрийн сургуулийн хөл бөмбөгийн болон сагсан бөмбөгийн багаа мужийн аврага шалгаруулахад гол үүрэг гүйцэтгээд байснаараа олны танил байсан байна. Мөн өөрөө хэлэхдээ "Би эмэгтэй хүн цохих юм бол ямар эр хүн байх вэ? Ядаж эрэгтэй хүн гэхгүй дээ" гэжээ. Түүний ээж Ann Iverson 18 настай хүүгийнхээ ирээдүйг өөрчилөхөөр шийдлээ. Ээж нь 1993 оны 10 сарын 10-нд хүүгээ эргэж очихдоо Iverson-оос буруугүй гэсэн бичиг хийлгэж түүний өмнөөс хөөцөлдөх эрх авлаа. Энэ бичигт миний нэрийг Iverson гэдэг би ээжийгээ миний нэрийн өмнөөс шийдвэр гаргах, аливаа хэрэгт миний нэрийн өмнөөс оролцож болох итгэмжлэх өгч байна гэжээ. Ээж нь мөн 1993 оны 12 сард дасгалжуулагч Tompson-той уулзав.
Tompson хэлэхдээ би ээжийг нь бодож түүнд туслахаар шийдсэн юм гэж хэлсэн байдаг. Хэдэн хоногийн дараа Virginia-н Douglas Wilder түүний хэргийг өршөөн хэлтрүүлэхдээ тэрээр өөрийнхөө хэргийг ойлгон ухаарсан гэж дурдсан байна. 4 сарын дараа Iverson суллагдаж City Farm-д очив. 1994 оны хавар дасгалжуулагч Thompson нь Iverson-ыг эргэхээр Hampton-ны сургууль завсардсан болон гэмт хэрэгт өртөж магадгүй хүүхдүүдийн ахлах сургуульд очжээ. Тэрээр дурсахдаа би түүнээс хэзээ ч юу болсон болон шүүгч зөв буруу шийдвэр гаргасан талаар асуугаагүй гэсэн байв.
Тэрээр шоронд байх хугацаандаа Kentucky мужийн их сургуулийн тэтгэлэгийг алдсан байна. Энэ сургуульд сурсанаар тэрээр өнөөдрийн түвшинд хүрэх байсан нь эргэлзээтэй юм. Georgetown-ы коллежид Iverson уран зургаар мэргэжих болов. Iverson зурах сонирхолтой байж түүнийг найзууд нь шилдэг шог зураач болно гэдэг байж. Бурханы надад өгсөн зурах авьяасыг би цааш үргэлжлүүлмээр байна гэж тэр хэлж байв. Би хэзээ ч ахиж сагс тоглож чадахгүй байх гэж бодож байсан гэж тэр ярьж байв. Мөн тэрээр мөрдөн байцаалтын хугацаанд бэлтгэл хийж Nike-аас зохион байгуулсан тэмцээнүүдэд амжилттай тоглож хамгийн үнэтэй тоглогч болж байсан зэрэг нь түүнд нөлөөлсөн байна. Georgotown коллежид тоглосон түүний анхны сагсан бөмбөгийн тоглолт түүний ур чадвар дээшилсэнийг харуулав. Iverson хэлэхдээ "Үндэсний сагсан бөмбөгийн од, Hoyas багийн хуучин гишүүн Alonzo Mourning дасгалжуулагч Thompson-той биеийн тамирын зааланд ярилцаж байхыг хараад би үнэхээр их сэтгэл хөдөлсөн" гэжээ. Би сагс л тоглохыг хүсэж байлаа гэсэн юм.
Анхны жилдээ тэрээр нэг тоглолтонд дунджаар 20.4 оноо авч 4.5 удаа оноо авах оновчтой дамжуулалт хийснээр Зүүний шилдэг шинэ тоглогч болж чаджээ. Мөн 2-р курстээ бүх Америкийн нэгдүгээр багт шалгарч тоглосон 2 улиралдаа багтаа хамгийн өндөр оноо авч Зүүний шилдэг хамгаалан тоглогч болж чаджээ. 2-р курстээ тэр нэг тоглолтонд дунджаар 25 оноо авч, 4.7 оноо авах оновчтой даижуулалт хийж 3.35 удаа бөмбөг булаасан амжилтаар багаа тэргүүлжээ. Эхний тоглолтоосоо эхлэн 6 фунт өндөр 165 жинтэй Iverson ёстой л шүүхээр өнгөрөөсөн хугацаагаа нөхөх мэт хурдалж байв. Тэр их хурдтай гайхамшигт үсрэлтийн чадвартай байв.
Thompson заримдаа түүнийг Georgetowmn-ний цөөн хамгаалагчидад зөвшөөрдөг шиг тоглолтонд хошуучлан тоглохыг зөвшөөрч байв. Зарим үзэгчид Thompson яагаад Iverson-д чөлөөт хамгаалагчын эрх олгосоныг гайхаж байсан юм. Чи оюутныхаа онцлогт тохируулж хичээл заах ёстой тэр бол гайхалтай авьяастай гэж тэрээр тайлбарлаж байв. Бүтээлч байдлыг эвдэх ёсгүй гэж Thompson Iverson-д илүү тоглох нөмөр нөөлөг болж байв. Зарим тоглолтонд эсрэг багийн фенүүд Iverson-г шоронгын хулгайч гэж хашиграх нь энүүхэнд тэд боулингийн мод агаарын чийдэн гэж орилдог байв. Тэр мөн довтолгоог сарниулахаар янз бүрээр оролддог байлаа.
Хүүгийнхээ шинэ улиралын тоглолтын дундуур ээж Ann Iverson нь өөрийн итгэмжлэлээрээ хүүгийнхээ өмнөөс шүүгч Hеrbert Kelly-н эсрэг шүүхдэж тэр л миний хүүг буруу шүүсэн гэж зарга үүсэглээ. Шүүхээс Kelly-г тоомжиргүй хандаж буруу шийтгэл оноосноос болж Iverson сэтгэл санааны гутралд орж, доромжлол, ичгүүр амсуулсан гэсэн хэрэг тусгаж энэ гомдолын төлөө 100 сая долларын нөхөн төлбөр тавьсан байна. Энэ бүх хугацаанд аав Freeman шоронд байсаар байв.
Iverson-ыг 2-р курстээ Copley Hall-ын тохилог байранд байхад аав нь Fairfax засан хүмүүжүүлэх газар буюу хүүгээсээ хэдхэн майлийн зайтай амьдарч байв. Би аавыгаа эргэж очихдоо сэтгэл их өвдсөн, учир нь тэр навсархай углааш өмссөн байв. Би түүнд кетээ тайлж өгөөд харин өөрөө хөл нүцгэн гүйсэндээ гэж хэлсэн юм. Тэрний амжилт улам өссөөр байв. Tелевизийн сурвалжилагчид түүнийг ахлах курстээ орохоос өмнө NBA-д орох анхны Georgеntown-ны тоглогч болно гэж таамаглаж эхэллээ.
Thompson бол Iverson-ны амьдралын хамгийн хэцүү үеийг мэдэх хүн билээ. "Чи бол сагсчин харин рэпээр хоолоо олж идэхгүй" гэж Thompson хэлж байжээ. Учир нь тэрээр оройг багыхантайгаа реп дуу бичүүлэх маягаар өнгөрөөх болсон байна. Тэрээр 2 улирал маш амжилттай тоглосныхоо дараа тэрээр NBA-ын шалгаруулалт болох 1996 оны draft-д оролцож 1-т NBA-д орсон байна. Түүний энэхүү яаравчлан хийсэн алхам гэр бүлээ хүнд байдлаас хурдан гаргах чин эрмэлзлэлтэй нь холбоотой юм. Тэрээр "Би энэ дэлхийгээс гэр бүл, найз нөхөд минь сайн байгаа гэдгийг л мэдээд явахад хангалттай" гэж хэлж байжээ.

banjig.net
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

About 23

Postby Жавхлан » Wed Mar 28, 2007 5:52 pm

Image

Товч Намтар

Нэр: Michael Jordan
Бүтэн нэр: Michael Jeffry Jordan
Төрсөн өдөр: 1963-02-17
Төрсөн газар: Brooklyn, New York, USA
Өндөр: 1,98 м
Мэргэшил: Мэргэжлийн сагсан бөмбөгчин
Хувийн дугаар: 23
Байрлал: Хамгаалагч
Тоглож байсан баг: Chicago Bulls (1984-1993, 1995-98), Washington Wizards (2001-2002)
Боловсрол:
Laney H.S., Wilmington, NC дунд сургууль
North Carolina Их Сургууль
Эхнэр: Juanita Vanoy Jordan.
Охин: Jasmine Michael, 1992 оны 12 сард төрсөн.
Хөвгүүд:
Jeffrey Michael, 1988 оны 12 сард төрсөн.
Marcus James, 1990 оны 12 сард төрсөн.

Спортын аугаа тvvхэн замнал

Michael Jeffrey Jordan нь 1963 оны 2-р сарын 17-нд New York мужийн Brooklyn-д таван хүүхэдтэй гэр бүлийн дөрөв дэхь хүүхэд болон төржээ. Тэр хоер том ах нэг эгч нэг эмэгтэй дүүтэй байна. Түүнийг хөлд орж амжаагүй байхад нь гэр бүл нь North Carolina мужийн Wilmington нүүхээр шийджээ. Түүний аав нь цахилгаан станцад, ээж нь банкинд бүттэн цагаар шаргуу ажилладаг байжээ. Эцэг эх нь түүнийг болон түүний ах эгч дүүсийг тохь тухтай амьдруулахын тулд шаргуу хөдөлмөррөлдөг байсан. Jordan хүүхэд байхдаа бейсбол, сагсан бөмбөг, америк хөл бөмбөг тоглодог байжээ.
Тэр бага байхдаа бейсболыг илүү их сонирхдог байсан ч сагсан бөмбөгийн талбай дээр илүү их цаг өнгөрөөснөөр түний үзэл бодол өөрчлөгджээ. Өөрөөс нь өндөр ах Larry нь үргэлж түүнийг халз тоглолтонд ялсаар байсан нь үүнийг улам сайн тоглогч болоход чухал нөлөө үзүүлжээ. 1978 онд харамсалтай нь Jordan суралцаж байсан Wilmington дахь Laney дунд сургуулийн багт орж чадаагүй боловч тэр бууж өгөлгүй тэмцсээр дэхийн хамгийн шилдэг тоглогч болж чадсан билээ. Тэр 10-р ангиас 11-р анги хүртэл 180 см-ээс 190 см болтол өсч мөн тоглогчийн ур чадвар нь ч дээшилсэнээр дараагийн жилдээ сургуулийн багтаа орж чаджээ. Jordan 11-р ангид байхдаа маш сайн тоглон зуны амралтаараа Pennsylvania мужийн Pittsburgh дахь Five-Star зусланд уригдан оролцсон. Тэр дунд сургуулийнхаа сүүлийн жил дуусах үед 195 см болж North Carolina мужийн их сургуульд(UNC) сагсан бөмбөг тоглох тэтгэлэг авчээ.
Jordan-ы их нэр хүндийн эхлэл нь түүнийг NCAA буюу Америкийн их дээд сургууль, коллежийн лигийн аврагийн төлөө тэмцээнд хожлын бөмбөгийг хийснээр тавигджээ. 1984 оны зун АНУ-ын олимпийн эрэгтэй сагсан бөмбөгийн багт дасгалжууагч Bobby Knight-ын удидлага доор тогложээ. 1992 оныг хүртэл NBA-н тоглогч нар тоглож болдоггүй байснаас энэ багт коллежийн Patrick Ewing, Chris Mullin зэрэг тоглогч нар тоглож байжээ. Jordan-ы тоглолтууд нь бусад багуудын зүрхэнд шар ус хуруулж байжээ. Тэр Хятадын эсрэг 14 оноо, Канадын эсрэг 20 оноо, Уругвайн эсрэг 16 оноо тус тус авсан байна. АНУ-ын баг нийт 8 тоглолтонд дунджаар 32.1 аван ялснаас Jordan тоглолт тус бүрд дунджаар 17.1 оноо авч багаа тэргүүлсэн байна.
Олимпийн тоглолтоос 2 сарын дараа Chicago Bulls багт анхныхаа энгийн улиралын тоглолтод тоглосон байна. Тэр энэ том лигт багтаж чадна гэдэгээ төдий л удалгүй харуулж уран хөдөлгөөн агаарт тогтох хугацаагараа Air Jordan хэмээх нэрийг олж авчээ. Түүний чадвар, гадаад үзэмж нь түүнийг Nike болон NBA-ын зах зээлийн гол нүүр царай болгосон байна. Jordan өөрийн тоглож байсан Bulls багийг тэргүүлэн 1991, 1992, 1993 онуудад дараалан аварга болсон байна. Түүний аав нь учир битүүлгээр нас барж мөн Jordan-г мєрийтэй тоглоомд донтсон хэмээх яриа тархаснас хойш удалгүй 1993/1994 оны улирлын тоглолтын өмнө зодог тайлсан байна.
Тэрээр сагсан бөмбөгийн дэлхийн шилдэг тоглогч гэдгээ баталсан ч шинээр өөрийгөө сорихоор мэргэжлийн бейсболд хүч үзэхээр шийджээ. Тэр Chicago White Sox-ын дэд баг Birmingham Barons-т тогложээ. Тэр тааламжтай бус улирлын тоглолтын дараа өөрийгөө бейсбол тоглохоор заяагдаагүй гэдгээ ойлгожээ.
1995 онд Jordan сагсан бөмбөгт аваргын тоглолтын өмнөхөн гэнэт эргэн ирсэн боловч Bulls аварга болж чадаагүй байна. 1996 онд тэр Bulls-ын тоглолт бүрт дунджаар 30.4 оноо авч хошуучлан Bulls-ын улиралын шилдэг дээд амжилт тогтоон 6 жилийн хугацаанд 4 дэхь удаагаа аварга болсон байна. Мөн тэрээр Space Jam кинонд Bugs Bunny-ын хамтаар тоглон дэлгэцнээ гарчээ. 1999 онд хамгийн сүүлийн удаа аваргын цомыг хүртсэнийхээ дараа эхнэр Juanita болон хүүхдүүд Jeffrey, Marcus and Jasmine нартаа цаг зав зориулахаар шийдэн дахин зодог тайлжээ. Жилийн дараа тэр өөрийн хувьцааг нь эзэмшдэг Washington Wizards багийн сагсан бөмбөгийн үйл ажиллагааны ерөнхийлөгчөөр ажиллах болсон юм.
2001 оны 9 сард тэр 38 насандаа сагсан бөмбөгт эргэн ирж Washington Wizards багт тоглох болсон. 2002 онд тэрээр өвдгөндөө гэмтэл аван үлдсэн тоглолтууддаа тоглоогүй бөгөөд түүний аз жаргалтайгаар цуг амьдарч байсан гэргий нь салах сонрхолтой байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ тэд одоо болтол салалгүйгээр хамтдаа амьдарч байгаа юм.

Гаргасан амжилтууд:

NBA-н аварга: 1991, 92, 93, 96, 97, 98
NBA-н жилийн шилдэг тоглогч: 1985
NBA-н шилдэг шинэ тоглогчдын баг: 1985
NBA-н шилдэг тоглогчдын нэгдүгээр баг: 1987, 88, 89, 90, 91, 92, 93, 96, 97, 98
NBA-н жилийн шилдэг хамгаалагч: 1988
NBA -н шилдэг хамгаалагчдын нэгдүгээр баг: 1988, 89, 90 ,91, 92, 93, 96, 97, 98
NBA-н шилдэг тоглогч (MVP): 1988, 91, 92, 96, 98
NBA-н шигшээ тоглолтын шилдэг тоглогч(MVP): 1991, 92, 93, 96, 97, 98
NBA -н тохолтын аварга: 1987, 88

banjig.net
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby kayo » Wed Mar 28, 2007 11:18 pm

Goyo yom bichijjee,yer ni ene bulangaa ingej goyo ungu zus oruulah heregtei baina shuu.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby aapyyl » Thu Mar 29, 2007 3:24 am

:-D
Jordangiin aab eej 2 gereesee garaad mashindaa suuh gej baigaad deeremchind buudyylj uhsen. Buudsan deeremchin ni gart ni baisan bogjiig ni sugalaad jordangiin aab eej gej medeed mash ih haramssan gej tuhai ued hevlel medeeleleer shuugaj baisan daa. 96ond Jordan dahin avraga bolchihood bombogoo tebereed uilj baisan ni odoo ch nudend haragdaj bna.
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Postby Жавхлан » Thu Mar 29, 2007 5:40 am

Сагсан бємбєг сонирхогчидоо! Та бvхэн эндээс http://www.nba.com/video/ 1995-96 оны Чикаго Буллзын тухай богино хэмжээний бичлэгvvдйиг vзээрэй. Хуучны найзтайгаа уулзах шиг л боллоо. Тэд vнэхээр шилдэг нь байсан!!! :-D
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Gooner » Thu Mar 29, 2007 10:24 am

Тийм шүү. Тэр үед сагс их сонирхдог байжээ.
Чикаго гэхлээр л Жордан санаанд буух юм даа. Тэр үед үнэхээр дийлдэшгүй байсан даа.

Мөнхэрдэнэ арслан Батэрдэнэ 2 наадмаар дандаа үзүүр түрүүнд үлдээд Батэрдэнэ түрүүлдэг шиг Юма, Чикаго 2 дандаа финалд үлдээл Чикаго түрүүлдэг байж дээ.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby spain man » Thu Mar 29, 2007 5:09 pm

MrB wrote:шиг Юма, Чикаго 2 дандаа финалд үлдээл Чикаго түрүүлдэг байж дээ.

Юмад чин Шууманч гэж хочтой Камл Мэмоун гэж хүн тогложийно уу :smile:
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Gooner » Thu Mar 29, 2007 5:17 pm

Тийм. Манай хар багийн найз шд. Мань луу нь ярьжэл байдээн...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Жавхлан » Thu Mar 29, 2007 9:37 pm

Дандаа ярианы хvч сулруулана шvv :grin:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Nomer 7 » Fri Mar 30, 2007 12:49 am

Жавхаа хєгшєєн Ноён 81 -н товч намтaр-г бичээч.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Жавхлан » Fri Mar 30, 2007 3:55 am

Зав гарвал бичье хєє. Эхлээд жоохон юм хум уншихгvй бол хvvхэд нохойн доог болно шд :mrgreen:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby rednasca » Fri Mar 30, 2007 9:17 am

миний орон зайг сайхан нөхөж байгаа залуудаа баярлалаа.....
үргэлжлүүлээд байгаарай....
би тэгж байгаад "час" хийлгэнэ....:mrgreen:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby bogi8733 » Fri Mar 30, 2007 10:52 am

Iverson-ii 76-d unguruulsen 10-n jil arai l.....hairan yumaa
bogi8733
SuperStar
 
Posts: 830
Joined: Thu Jun 29, 2006 3:14 am
Location: fantasy nba

Postby Gray » Fri Mar 30, 2007 5:28 pm

72 ... :)
Эрүүл хүн 100 зорилготой,
Өвчтэй хүн нэг л зорилготой
Gray
Player of the game
 
Posts: 1374
Joined: Fri Dec 02, 2005 8:17 pm
Location: Ulaanbaatar

Postby Nomer 7 » Fri Mar 30, 2007 6:49 pm

хэхэхэхэ. Би ч монголын сагсан бємбєгєє авч явж чадахгvй байхад энэ НБА ч бvvр бvтэхгvй зу
ил байхаа хэхэхэ.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Жавхлан » Fri Mar 30, 2007 8:30 pm

Шинэ зvйл гэж сайтар мартагдсан хуучин юмыг хэлдэг гэсэн нэг vг байдаг. Єєрєє энэ хэмжээнд бичих авьяaсгvй болохоор хvний бичсэн сайхан зvйлvvдээс та бvхэнд хvргэе гэж бодлоо.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Fri Mar 30, 2007 8:40 pm

Image

Сагсан бємбєг сонирхдог хэнээс ч «орчин цагийн хамгийн шилдэг цагариган дээрээс довтлогч хэн бэ» гэж асуувал дийлэнх нь Винс Картер гэж хариулах байх.
Саяхан NBA.com вэб сайт болон лигийн албан ёсны сэтгvvл «Inside sfuff»-ээс явуулсан санал асуулгад «Нисдэг Канад» тvрvvлсэн нь ч дээрхийг нотолно. Хэдий тэрбээр «dunk» хийхээс гадна олон талт тоглолттой шилдэг сагсан бємбєгч боловч тvvний энэхvv ховор чанар нь Картерийг олон сая фэнтэй болгосон билээ.


-Цагариган дээрээс довтлоход юу чухал вэ?
-Єєртєє итгэлтэй байх. Бодсон, тєсєєлсєн тэрхvv vзvvлбэрээ хийж чадна гэсэн бvрэн итгэл. NBA-д єндєр vсрэлттэй тоглогч олон бий. Тэд ердєє vсрээд л цагаригт довтолдог боловч тэдний энэ vйл хєдлєлд гоёмсог, vзvvштэй элементvvд дутагдалтай байдаг. Ийм зvйл дутагдаж байгаа бол та сайн «dunker» биш.
-Багийн нєхдєє, vзэгчдийг урамшуулах, эсвэл айлын талбайд тоглож буй, болвол vзэгчдийг дуугvй болгох гээд «slam dunk» нь тоглолтын vйл явцад хэрхэн нєлєєлж болох вэ?
-Янз бvр л дээ. Хурдан довтолгооны vеэр vv, эсвэл жирийн л нэг цагариган дээрээс довтлолт уу гэдгээс шалтгаална. Одоо олон тоглогч ийм зvйл хийж чаддаг болсон. Жирийн нэг тоглогч л цагаригт довтолж байна шvv дээ. Харин торгуулийн шугамнаас vсэрч, хамгаалагчдын дээгvvр давж цагаригт довтолвол ч єєр хэрэг шvv. Тоглолтын орчин, нєхцєл єєрчлєгдєєд л явчихна.
-Хэн нэгний дээрээс цагаригт довтлох нь ямар сэтгэгдэл тєрvvлдэг вэ?
-Эсрэг тоглогч нь блок шотын мэргэжилтэн, эсвэл хаалт тавих дуртай тоглогч бол тун сайхан мэдрэмж тєрдєг. Vнэхээр гоё шvv. Ялангуяа эсрэг багийн талбайд, гол тоглогчийг нь «будаа» болгочихоод vзэгчдийг нь харах сайхан шvv.
-Та урьдынх шигээ єндєрт хєєрдєг ч...
-Тиймээ, урьдынх шигээ цагариган дээрээс довтолж чадахгvй байгаа.
-Vvнийгээ санах юм уу?
-Бага зэрэг. Би оролт хийх дуртай. Намайг самбарт ойртох vед эсрэг багийнхан маань эмээдэг байлаа. Харин одоо би цоо эрvvл болж, урьдынх шигээ єрсєлдєгчдєє айлгахыг хvсч байна. Vvний тулд их хєдєлмєрлєж байгаа.
-«Бvх оддын тоглолт»-ын цагариган дээрээс довтлох тэмцээнд тvрvvлсэн цом чинь хаа байгаа вэ?
-Ээжийн гэрт. Гол єрєєнийх нь тавилган дээр байгаа.
-Тэрхvv тэмцээнд тvрvvлэх нь таны хувьд хэр чухал байсан бэ?
-Амьдралын маань хамгийн сайхан мєч дєє. Би гол нь «slam dunk»- ын тэмцээнд оролцож, чадвал тvрvvлэх зорилготой байсан. Ердєє л энэ. Тvvнээс бус энэ тэмцээнийг далимдуулж нэр алдарт гаръя гэж огт бодоогvй.
-Энэ тэмцээнд тvрvvлэх нь таны багын мєрєєдєл байсан уу?
-Мэдээж. Надад одоо ч цагариган дээрээс довтлох янз бvрийн тэмцээний бичлэгvvд бий. Тэднийг vзэх, судалж, байнга л ширтэж суудаг байлаа. Яг л хvvхэлдэйн киногоо vзэж байгаа багачууд шиг. Сургуульд байхдаа найз нартайгаа энэ тухай «Slam Dunk»-ийн хаан ярьж, ямар шинэ, содон «dunk» хийж болох талаар маргалддаг байсан.
-Таны шvтээнvvд?
-Олон бий. Майкл Жордан, Доктор Жей, Дэвид Томпсон, Доминик, мєн мэдээж Харольд Майнер, Седрик Себаллос. Тэд цагариган дээрээс довтлох vзvvлбэрийг єєрчилж, урлаг болгохын тулд ихийг хийсэн юм. Себаллос нvдээ боолгоод, Ди Браун цагаригийг харалгvйгээр бємбєгийг цагаригт углаж байлаа.
-Нэгэнт «хєєрсєн» vедээ та довтолгооноо хэрхэн дуусгахаа яаж шийдвэрлэдэг вэ?
-Ердєє л сурц.

Таван Цагираг 2005-01-12
Last edited by Жавхлан on Sat Mar 31, 2007 9:10 am, edited 1 time in total.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Fri Mar 30, 2007 8:44 pm

Image

Тэрбээр 14 настайгаасаа сагсан бємбєгєєр хичээллэж эхэлжээ. Энэ онд 28 нас хvрсэн гээд тооцож vзвэл амьдралынхаа тал хувийг Т.Данкан тун ч vр бvтээлтэй єнгєрєєсєн байх юм.
NBA-гийн аваргаар хоёр удаа тодорч, улирлын болон плей- оффын MVP-гээр тус бvр хошоод удаа шалгарчээ. 2004 оны есдvгээр сард тvvний арвин цуглуулга нэгэн шинэ медалиар баяжсан нь Афины олимпийн хvрэл медаль байлаа. Гэсэн хэдий ч тэрбээр хvрсэн амжилтдаа сэтгэл ханахгvй нь бололтой. «Лос Анжелес Лейкерс» хэмээх супер баг тарсанаар Данкан болон тvvний «Сан-Антонио Спэрс» багт дахин аваргалах сайхан боломж гарч ирлээ.
Эдгээр болон бусад сэдвийн талаар «Спорт Экспресс» сонины сурвалжлагчийн Т.Данкантай хийсэн ярилцлагыг сонирхуулья. Спэрсийн маргашгvй лидер, дэлхийн шилдэг сагсан бємбєгчдийн нэг, мєн хамгийн баян тамирчдын нэг маань даруухан, нэгэн гэнэ.


Энэ миний хувьд тун эмзэг сэдэв
-АНУ-ын шигшээ багийг Афины олимпод хэрхэн оролцсон гэж дvгнэж байна вэ?
-Хvрэл медалийг маань ихэнх хvмvvс vл тоож байгаа. Харин би их баярлаж байгаа шvv. Хvнд нєхцєлд бид нэг зорилготой болж чадсан. 2003 онд олимпийн эрх авсан багаас ердєє гурван залуу нь Афинд тоглосон гэдгийг мартаж болохгvй. Хэн нэг нь гэмтэлтэй, зарим нь багтайгаа байгуулсан гэрээ, бусад нь янз бvрийн шалтгааны улмаас шигшээ багтаа тоглоогvй. Vvний vр дvнд шигшээ багийг бараг дахин байгуулж, хамтдаа бараг тоглоогvй улсууд л олимп эхлэхэд нэг багт тоглохоор болсон доо. Гэсэн ч олимпод оролцох нь миний мєрєєдєл байсан, vvнийгээ 2004 онд биелvvлж чадсандаа тун баяртай байна.
-Шигшээ багийн дасгалжуулагч Л.Браун нэгэн ярилцлагадаа америкчуудын ялагдлын нэг шалтгаан нь та хувийн алдаа олон авч байснаас vvдэлтэй гэж хэлсэн байсан?
-Энэ бол миний хувьд тун эмзэг сэдэв гэх vv дээ. Учир нь NBA-д тоглох хугацаандаа би ердєє хоёрхон удаа хувийн алдааны улмаас талбайг орхиж байсан атал Афинд хэдхэн єдєр тоглоод хоёр удаа талбайгаас хєєгдчихсєн. Хачин байгаа биз.
-Багийн анд Э.Жинобилигийн тань тэргvvлсэн Аргентиний шигшээ баг алтан медаль хvртсэн нь таны гунигийг бага ч болов тайтгаруулсан уу?
-Манугийн ємнєєс их баярлаж байна. Аргентинчууд Афинд шнэхээр сайн тоглосон, аваргалах бvрэн эрхтэй улсууд. Эгзэгтэй мєчид тэд ер бусад бємбєгийг оруулж байлаа.

Шакил О`Нилийг хамгаалах маш амархан
-«Сан-Антонио» бол NBA-гийн хамгийн интернационалч багийн нэг. Жинобили, франц Т.Паркер болон Спэрс-ийн бусад гадаад тоглогчдын амжилт лигт ямар ач холбогдолтой гэж бодож байна вэ?
-Юун тvрvvнд тэдний амжилт бол тохиолдлын биш. Бид бvгд vvний тєлєє олон жил хєдєлмєрлєсєн. Тvvнээс гадна авьяаслаг тоглогчид єєр улсуудад олон бий. Vvнийг єнєєгийн NBA нотолж байна. Америкаас бусад улсын тоглогчдыг vл тоодог явдал алга боллоо. 2001 онд манай баг Т.Паркерийг драфтын 28-аар сонгож авсан бол Тони эдvгээ лигийн шилдэг холбон тоглогчдын нэг болжээ. Жинобилиг бvр хоёрдугаар бvсээс сонгож авч байсан бол «Спэрс»-ийг одоо Манугvйгээр тєсєєлєх аргагvй.
-Таны тоглолтыг сагсан бємбєгийн спортын жишиг гэж нэрлэдэг. Vvнтэй зэрэгцээд таныг vзvvштэй тоглохгvй байна, нисэхгvй байна гэх мэтээр шvvмжилдэг. Та єєрийгєє зєвтгєж юу хэлэн вэ?
-Тийм ээ, би ихэнх оноогоо энгийн шидэлтээр авдаг. Миний шидсэн бємбєг самбарт ойгоод орох нь гоё харагддаггvй гэж vv? Харин янз бvрийн нисэлт, цагариган дээрээс довтлох vзvvлбэрvvд надад тохирохгvй л болов уу.
-Хувийн болон багийн тоглолтын алтан дунджийг та яаж олж чадаж байна вэ?
-Vнэнээ хэлэхэд ингэх нь маш хэцvv. Олон жилийн туршлагаар л vvнийг олж авдаг байх. Єєрєє довтлох уу, эсвэл дамжуулах уу гэдгээ хэдхэн агшинд, тухайн нєхцєл байдлаас шалтгаалан гаргадаг ярвигтай спортын нэг бол сагсан бємбєг.
Би заримдаа ємнєх тоглолтын бичлэгийг vзэж, єрсєлдєгчид маань намайг хэрхэн хамгаалж байсныг судалдаг. Мєн єєртєє олон єрсєлдєгч татахын тулд довтолгоонд их идэвхтэй оролцохыг хичээдэг.
-NBA-гийн тоглогчдоос хэн нь таныг маш сайн хамгаалан тоглодог вэ?
-«Денвер»-ийн Кеньон Мартин. Байгалиас заяагдсан тун хvчирхэг тоглогч. Их хурдан, бас гараараа сайн хамгаална. Мєн «Миннесота»- гийн К.Гарнетт, «Детройт»ын Р.Уоллесийн нэрлэмээр байна.
-Тэгвэл танд хэнийг хамгаалах нь амар байдаг вэ?
-Шакил О`Нилийг. Тvvнийг хамгаалах маш амархан. Гараа єргєж зогсоод л Шак битгий гоол оруулаасай гэж залбирахад л болоо.

«Лейкерс» тарсан нь харамсалтай хэрэг
-Энэ улиралд «Сан-Антонио»гийн тоглолт єєрчлєгдсєн гэдэгтэй та санал нийлэх vv? -Тийм ээ, гэхдээ сайн тал руугаа. Бид илvv хурдтай, дамжуулалт сайтай, илvv оновчтой шиддэг болсон. Улирлын дундуур багт маань олон залуу тоглогч ирлээ. Гэхдээ багийн vндэс сууриа хадгалж vлдсэн, vvний ачаар шинэжавууд маань
шинэ багтаа хурдан дасан зохицлоо.
Эндээс л сайн vр дvн гар байгаа юм даа. Єнєєгийн «Сан-Антонио» єнгєрсєн жилийнхээс илvv хvчирхэг болсон гэж бодож байна. «Сан-Антонио» жил бvр хvч нэмж, бvхий л талаараа урьдын «Лейкерс»-тэй адил болж байгаа. Даанч Шакил, Ф.Жексон явсны дараа энэхvv гайхалтай багаас нэр тєдий vлдсэн нь харамсалтай.
-Яагаад харамсалтай гэж?
Харин ч танай багт аваргалах сайхан боломж гарч ирж байгаа юм биш vv?
-Тийм л дээ. Гэхдээ би хамгийн хvчирхэг єрсєлдєгчєє ялж аваргалмаар байсан юм. -Харин єнєєдєр тийм баг байна уу?
-Хэдий єнгєрсєн жил «Детройт» аваргалсан ч NBA-гийн хvчний тєв урьдын адил «Єрнєд» конференцид байгаа. Бидний гол єрсєлдєгчид бол «Миннесота», «Сакраменто», «Даллас». Мєн энэ улиралд «Финикс», «Сиэтл» багууд ямар сайн тоглож байгааг хараач. Харин «Дорнод»-д ийм єндєр тvвшний тоглолтыг ганцхан «Майами» л vзvvлж байна. Гэхдээ «Детройт»-ыг яаран тооцооноос хасч болохгvй.

Tаванцагираг 2005.01.26
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Fri Mar 30, 2007 8:49 pm

Image

Стив Нэшээс ємнє улирлын MVP алдрыг ердєє таван хамгаалагч хvртсэн нь Боб Коузи, Оскар Робертсон, Мэжик Жонсон, Майкл Жордан, Аллен Айверсон нар. Дан америкчууд, дан агуу тоглогчид. Гэтэл гэнэт канад тоглогч, тэр тусмаа цагаан арьстан хаанаас гараад ирэв ээ. Америкийн сагсан бємбєгийн мэргэжилтнvvдээс дээрхтэй тєстэй яриа, тайлбар сонсогдох болсон нь тэдний хор шар ихэд хєдєлснийх биз ээ.
Гэсэн ч vнэн С.Нэшийн талд байсан нь тодорхой. «Санс»-чууд улирлын 82 тоглолтод 62 ялсан нь єнгєрсєн жилийнхээс даруй 33 ялалтаар илvv байгаа юм. Энэ нь лигийн тvvхэнд гуравт орох vзvvлэлт. Vvний тулд тус багт ямар нэг хувьсгал хийгдсэнгvй, ердєє ганц єєрчлєлт гарсан нь С.Нэш ирсэн явдал юм. Хэргийн гол нь С.Нэш 2004-05 оны улиралд дунджаар 11.5 оновчтой дамжуулалт хийж, баг нь нэг тоглолтод 110 орчим оноо (сvvлийн арваад жилд vзэгдээгvй амжилт) авч байсанд бус. Хэргийн гол нь «Финикс»-ын тоглолтод оршиж буй. Vзvvштэй, уран гоё, гайхалтай цоглог тоглолттой. Дээр нь солиотой гэмээр хурд, ухаалаг дамжуулалтууд, бєєн «slam dunk»-ыг нэмэх хэрэгтэй. Сагсан бємбєгийн талбай дахь жинхэнэ бразил хєлбємбєг. Энэхvv євєрмєц «багт наадмын» цєм нь холбон тоглогч Стив Нэш билээ. Ємнєд Африкийн Йоханнесбургт тєрж, Канадад єсч, 1996 онд «Санта Клара» хэмээх дундаж коллежоос драфтлагдсан, хоёр жил орчим «Финикс»-т нєєц тоглогчийн нэр зvvж, «Даллас»-т од болсон ч єнгєрсєн жил «Санс»-таа эргэн ирсэн тоглогч. Дашрамд дурдахад С.Нэшийн эцэг ЄАБНУ-ын хєлбємбєгийн од байжээ. Стив єєрєє ч спортын энэ тєрлийг шvтдэг нэгэн. Заримдаа тэрбээр сагсан бємбєгийн бус аргаар сэтгэж, ногоон талбайд Зидан, Роналдогийн хийдэг шиг зvйлийг хийж буй мэт сэтгэгдэл тєрvvлэх нь бий. Эдvгээ Америкийн спорт сонирхогчид аваргын тєлєє «Финикс», «Детройт» багууд шалгараасай гэж хvсэмжилж байна. «Санс»-ийн цуцашгvй довтолгоон, аваргуудын хамгаалалтын машины эсрэг. Яг л хєлбємбєгийн ДАШТ-ий аваргын тєлєє Бразил, Германы баг тоглож буй мэт. Ингээд улирлын MVP шагналыг хvртсэнийх нь дараа С.Нэштэй хийсэн ярилцлагыг сонирхуулья.


-Єнгєрсєн оны зургадугаар сарын 30-ны єдрийн 09 цагаас эхлэн чєлєєт агентуудтай хэлэлцээр хийж эхлэхийг зєвшєєрсєн. «Финикс»-ын тєлєєлєгчид таны агент Б.Дафф руу vvнээс ердєє цаг гаруйхны дараа утасдсан гэдэг vнэн vv?
-Vнэн. Дараа нь намайг ятгахын тулд Финиксээс дээд хэмжээний зочид тєлєєлєгчид ирсэн шvv. Иймэрхvv хандлага надад vнэхээр хvчтэй сэтгэгдэл тєрvvлсэн. Хvнд хэрэгтэй гэдгээ мэдэх, тэд ч vvнийгээ огт нуухгvй байгаа нь их сайхан санагдсан. Чухам ийм шалтгааны улмаас л «Финикс»-т ирэхийг зєвшєєрсєн юм.

-Гэхдээ анх та «Финикс»-т тийм ч сайн тоглоогvй?
-Vргэлжийн мєнх хоёрдогч байхаас залхсан учир 1998 онд Финиксийг орхисон юм. Гэсэн ч би энэ хотод, багт хайртай болсон сайхан дурсамжтайгаар хагацахын тулд чадах бvхнээ хийсэн. Энэ л намайг зургаан жилийн дараа эргэж ирэхэд тус болсон юм. Гэхдээ л ийм шийдвэр гаргах нь надад амар байгаагvй. «Даллас»-т дотны андууд минь vлдсэн. Д.Новицки, М.Финли бид нар хамтдаа «Маверикс»-ийг єєд нь татаж эхэлсэн. Хамтдаа олон тоглолтод оролцож, бараг оргилд хvрсэн ч баг маань аварга болж чадаагvй. Єєрєєр хэлбэл бид єртэй байлаа. Ийм vед багаа орхих нь хэцvv.

-Тэгээд хэр удаан эргэлзэв?
-Нэгхэн єдєр. Vйл явдал маш хурдан єрнєсєн. Ємнє нь би багаа солих тухай боддог ч vгvй байлаа. Харин ийм боломж гарч ирлээ гэдгийг мэдээд чамгvй тэвд- сэн. Гэвч «Санс» намайг авахыг vнэнхvv хvсч байгаа, бууж єгєх бодолгvй байгааг ойлгоод ємнєх дурсамж маань сэргэж эхэлсэн юм. Юутай ч энэ хот NBA дахь миний анхны «гэр» шvv дээ.

-Таныг явсны дараа «Даллас»-ын эзэн М.Кубаны хийсэн чамгvй хурц мэдэгдлийг хэрхэн хvлээж авсан бэ?
-Єєрєєс нь би тийм vг сонсоогvй л дээ. Хэдэн арван хvний ам дамжин тийм vг ирсэн болохоор элдэв хачир нэмэгдсэн байх гэж боддог. Иймэрхvv байдлыг хvн бvр энгийнээр хvлээж авахгvй нь гомдолтой л юм, гэвч... энэ бол амьдрал шvv дээ. Амьдралд юм бvхэн хvссэнээр болдоггvй. Амьдрахын тулд мартаж чаддаг, уучилж чаддаг байх ёстой. Юутай ч ємнєх дасгалжуулагч, багийн андууд, vзэгчдийн талаар надад ямар ч таагvй сэтгэгдэл байхгvй.

-«Маверикс»-т тоглож байсантай харьцуулвал «Финикс»-т таныг илvv их оноо авна гэж таамаглагчид олон байсан. Гэвч ийм зvйл болоогvй. Яагаад?
-Би ємнєє тийм зорилго тавиагvй. Тоглолт бvрт 30 гаруй довтолгоо хийж, бараг ганцаараа багийн хувь заяаг атгадаг А.Айверсон шиг болохыг хvсээгvй. Тэртээ тэргvй оноо тvvдэг тоглогчид «Санс»-т хангалттай бий. Миний зорилго бол єєрийнхєєрєє байх, єєрєєр хэлбэл «Финикс»-ын лидер болоход оршиж байлаа.

-Багийн ихэнх тоглогчид залуу болохоор та бараг шууд л лидер болсон байхаа?
-Тиймээ. Би багийнхаа хамгийн туршлагатай тоглогч тєдийгvй холбон тоглогч шvv дээ.

-Ш.Мэрион, А.Стадемайр, эсвэл Д.Новицкигийн алинд нь дамжуулалт єгєх вэ? Vvнд ялгаа бий юу?
-Тэд бие биеэсээ ялгаатай, дээр нь маш авьяаслаг сагсан бємбєгчид. Гэсэн ч би юун тvрvvнд багийн тоглолтод санаа тавьдаг. Дараа нь хамтрагчдынхаа давуу талыг ашиглахыг хичээдэг юм.

-Р.Фокс, Т.Маккуллоч зодог тайлснаар NBA-д ердєє хоёр канад тоглогч (Ж.Маглойр) vлдлээ. Таны амжилт цаашид канад тоглогчид NBA-д улам олноор тоглох боломжийг нэмэгдvvлэх vv?
-Эргэлзэж байна. NBA-гийн багууд тоглогчдын, ялангуяа гадаадынхны ур чадварт ихээхэн анхаардаг. Хэрэв Канадад vнэхээр сайн тоглогчид тєрж гарвал тэд энэ лигт тоглох л болно. Гэвч одоохондоо тийм тоглогч алга.

-Та «Финикс»-т хоёр жилийн турш Кевин Жонсон, Жейсон Киддийн «орлогч» байсан. Та тэвчээртэй хvн юм аа?
-Би єєдрєг vзэлтэй хvн. Шинэ тоглогчид од шvvрэх боломж тун ховор. Тиймээс би бусдын адил нєєцийнхний суудалд сагсан бємбєгийн дээд боловсрол эзэмших шаардлага гарсан юм. Харин ч надад сайн багш нар таарсан. Тэд vргэлж надад зєвлєж, дэмжиж байлаа. Энэ нь надад єєртєє итгэх итгэлийг тєрvvлсэн юм. Тэдний ачаар л би холбон тоглогч болсон.

-Танд Кевин Жонсон ямар зєвлєгєє єгч байв?
-Нэгэн бэлтгэлийн дараа Кевин намайг єєрийнхєє хамгийн хvчтэй єрсєлдєгчдийн нэг гэж vздэгээ хэлсэн. Ногооноороо байсан залууд энэ нь асар том хvндэтгэл юм. Vvнийг хэлэхдээ Жонсон бага зэрэг инээвхийлсэн л дээ. Гэсэн ч супер одоос ийм vг сонссон хэнбугай ч 10 дахин эрчимтэй хєдєлмєрлєж эхэлдэг юм билээ.

-Тэгвэл «Финикс»-ийн хоёр дахь холбон тоглогч Л.Барбоза танаас ямар магтаал сонссон бол?
-Нууц. Гэхдээ энэ бразил залуу яахын аргагvй авьяастай. Тэр хєдєлмєрлєхєєс айдаггvй, сурахыг vнэхээр хvсдэг нэгэн. Хэдэн жилийн дараа Л.Барбоза NBA-гийн шилдэг холбон тоглогчдын нэг болно.

-Таны багын шvтээн хэн бэ? Мэжик Жонсон уу?
-Таасангvй. Миний шvтээн бол Айзейя Томас. Тэрбээр гайхалтай ур чадвартай, жинхэнэ тэмцэгч байсан юм.

-«Финикс»-т эргэн ирээд 1998 онд Далласт очсон шигээ тийм байдалд орсон болов уу?
-Зарим талаараа vнэн шvv. Тиймээ, «Даллас» лигийн баян ходоодын нэг байсан ч хvч чадлаа дайчилвал ямар єндєрлєгт хvрч болохыг бид сайн мэдээгvй. Харин энэ «Финикс» багийн боломж хавьгvй тодорхой байлаа. Анх ирэхдээ баг маань плей-оффт шалгарна гэдгийг мэдэж байсан. Энэхvv анхны алхмаа хийх нь ч ямар чухал болохыг ойлгож байлаа. Vvнтэй хамт єєртєє итгэх итгэл ирнэ. Тэгвэл єєртєє итгэнэ гэдэг NBA-д амжилт гаргахын гол эх булаг юм.

-Єєрєєсєє хавьгvй залуу тоглогчидтой тоглох ямархуу байна вэ?
-31-тэй болохоор хувцас солих єрєєнд єєрийгєє «євгєн» мэт санах нь бий. «Даллас»-т залуусын нэг байсан бол энд ирээд жинхэнэ «vлэг гvрвэл» болсон. Магадгvй «Санс»-ын тоглогчдын насны дунджийг «нэмэхийн» тулд намайг авсан байх. Хэдий би аваргын бєгжгvй ч, сагсан бємбєг тоглох хугацаандаа багагvй амжилт гаргасан гэж бодож байна. Залууст зєвлєх ч юм бий.

-Єєр багт очих нь нэгэн тєрлийн туршилт уу?
-Тvvнгvйгээр амьдрах уйтгартай шvv дээ.

Tаванцагираг 2005-05-26
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Fri Mar 30, 2007 8:52 pm

Image

NBA-гийн домог болсон тоглогчид спортын ертєнцєєс тийм ч амар алга болдоггvй. Ганц нэг нь багийн эзэн болж, зарим нь дасгалжуулагчийн суудалд шилжиж, чамгvй олон нь бизнесийн салбарт хvчээ vзэж, vлдсэн хэсэг нь хандивын vйл ажиллагаа эрхэлдэг.

Харин одоогийн байдлаар алдарт М.Жордан ирээдvйн мэргэжлээ хараахан сонгож амжаагvй явна. «Нисдэг хvн»-ий сонирхлын хvрээнд сагсан бємбєг, мотоспортын аль аль нь байгаа гэнэ. Нэг талаар Майкл мото «Гранпри»-д оролцдог ямар нэг багийг худалдаж авахаас татгалзахгvй гэж мэдэгдсэн бол нєгєєтэйгvvр
Жордан талбайдаа эргэн ирнэ, гэхдээ NBA-д бус, Италийн АШТ-д тоглож болзошгvй гэсэн мэдээлэл тархаад байна.
Швейцарийн «Блик» сонинд мэдээлснээс vзвэл «Гранпри» цувралд оролцож буй багуудаас аль нэгийг нь М.Жордан худалдан авч магадгvй гэсэн яриа мото спортын ертєнцєд улам тарах болжээ. Испанид болсон «Moto GP»-ийн сvvлчийн гарааны vеэр энэхvv яриа бодит нотолгоотой болсон билээ. В.Росси, М.Бьяжи, Жибернао нарын тамирчид уралдааны замд тэмцэлдэж байх vес vзэгчдийн анхаарал зам руу бус, vзэгчийн суудал руу чиглэсэн байлаа. Учир нь тэнд улбар шар єнгийн костюм ємссєн хоёр метр єндєр аварга эр буюу М.Жордан єєрийн биеэр сууж байсан юм. «Дукати» багийн ивээн тэтгэгч тамхины «Марлборо» компани алдарт тамирчныг Испанид урьж, «хурдан хvлгvvд»-ийн гайхамшгийг мэдрэх боломж олгосон юм. Тэд ямар ч зорилгогvйгээр «нисдэг хvн»-ийг Валенсид авчирна гэдэг юу л бол. Майклд ч мото уралдаан таалагдсан бололтой, єєрийн биеэр «Дукати» мотоцикль унаж vзсэн гэнэ шvv. Домогт тамирчинтай холбоотой цуу яриа зєвхєн мотоспортоор хязгаарлагдахгvй. Энэ улирлаас эхлэн хувцас загварын алдарт «Армани Жинс» фирмтэй тvншлэх болсон Италийн «Милан» баг Майклтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах бодолтой байгаа гэнэ. «М.Жордан бол мєрєєдєл. Гэхдээ мєрєєдєл заримдаа биелдэг шvv дээ» гэж «Милан»-ы дэд ерєнхийлєгч Адриано Галлиани єгvvлсэн байх юм. Мэдээж Жордан бол Жордан, бvх цаг vеийн хамгийн шилдэг тамирчдын нэг мєнєєс мєн. Гэхдээ улсынхаа аварга шалгаруулах тэмцээнд муугvй хvч vзэж буй тус багийнхан тvvнээс юу хvсч буй нь нууцлаг. Хэрэв Италийн шар хэвлэлvvдэд итгэх юм бол «Милан»-ы боссууд М.Жорданыг багтаа тоглуулах хvсэлтэй байгаа гэнэ. А.Галлиани, Ж.Армани нар Майклтай уулзах vеэрээ энэ тухай хєндєж ярилцсан эсэх нь сонирхол татаж байна. 2003 онд агуу сагсан бємбєгч маань энэ спортыг vvрд орхисон гэдгээ зарласан нь дээрх хоёр эрхэмд огтхон ч саад болохгvй байгаа
NBA- гийн улирлын явц бололтой. Юутай ч огт биелэгдэхгvй мэт санагдах мєрєєдлєє А.Галлиани биелvvлж чадах эсэхийг нь харцгаая, хvлээцгээе.

Таван Цагираг 2005-01-12
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

PreviousNext

Return to Сагсан бөмбөгийн ертөнцөөр, тамирчдын тухай

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron